Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/404

 

 

 

 

 

 

                     

                                   

 

2022           05            23                                             2022/ШЦТ/ 404

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,               

улсын яллагч Д.Батзаяа,        

шүүгдэгч ________ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн __________ холбогдох эрүүгийн 2202000001336 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ******дугаар сарын *****-ний өдөр __________ төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, 2 дүү, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ___________ дугаар гудамж 59 тоотод оршин сууж байгаа улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай ___________

 

Холбогдсон хэргийн талаар  

 

Шүүгдэгч __________ нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нermes” худалдааны төв дотор 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хивс угаах зориулалтын тоног төхөөрөмж зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдөлд оруулж гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн өмчлөх эрхэд халдаж 1.000.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ: 

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч ________ өгсөн:

 

“...2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр би өөрийн _______ дугаараас _______гэх хүний ________ гэсэн дугаар руу залгаж түүнд хандаж чиний зөвлөсний дагуу би хивс угаах зориулалт бүхий машин авахаар боллоо гэж хэлсэн чинь таны авах...машин нь 2 сая гаран төгрөг болно та урьдчилгаа төлбөр болгоод 1.000.000 төгрөг _________ гэсэн данс байгаа та хийчих гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 1 дүгээр сарын 31-ны өглөө 11 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хотхоны гадаа зогсож байх машин дотроосоо өөрийн гар утсыг ашиглан өөрийн эхнэрийн 5896139650 гэсэн данснаас _________ гэсэн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлээд мөнгөө хийсэн талаар түүнд хэлсэн чинь мөнгө орсон таны захиалсан бараа 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр барааг өгнө гэсэн. Тус өдөр залгахад 2022 онь 2 сарын 21-ны өдөр ирнэ түр хүлээж байгаараа гэсэн. 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр залгахад ажил дээрээ очоогүй байна хүүхэд өвдсөн гэж шалтаг хэлсэн 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс мөнгөө нэхэхэд өгнө гэж хэлээд өнөөдрийг хүргэсэн. Мөнгө өгөхгүй байхаар нь Хермес худалдааны төв дээр очиход _______ тус лангууны эзэн биш зүгээр худалдагч байсан...” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн  10-12 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн: “..._________ нь миний Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хермес” худалдааны төвийн П-46 дугаар лангуунд 2021 оны 9 дүгээр сарын 1 нээс 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цалинжиж суудаг байсан. 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр _____ гэсэн дугаараас залгаж танай хивс цэвэрлэгч ирсэн юм уу _________ гэх хүнд урьдчилгаа 1.000.000 төгрөг аваад надад хивс цэвэрлэгч өгөөгүй байгаа Б.Уянга гэх эмэгтэйг цагдаагийн байгууллагад өгсөн байгаа танд ямар ч хамаагүй юм байна лээ. Тэр эмэгтэйн данс руу мөнгө хийсэн гэж хэлсэн. Уянга хивс цэвэрлэгчийн урьдчилгаа 1.000.000 төгрөг авснаа надад хэлээгүй. Энэ талаар мэдэхгүй байж байгаад 2022 оны 3 дугаар сарын 31 -ны өдөр мэдсэн. Тэглээ ч манайх бараа ирнэ гэж бусдаас урьдчилгаа мөнгө авдаггүй. Бараа захиалсан тохиолдолд бараа захиалсан хүнтэй гэрээ хийгээд гарын үсэг зурж тэмдэгтээр баталгаажуулдаг. Худалдсан барааны үнийг миний данс руу хийх ёстой. Мөн түүнд урьдчилгаа мөнгө авах эрх байхгүй. Энэ хүн манай байгууллагаас гарахдаа бараа бүтээгдэхүүн дутаасан байна лээ. энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэсэн боловч ээж нь өрийг дарна гэж хэлсэн учир би цагдаагийн байгууллагад хандаагүй хүлээж байгаа...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

Хаан банкны _______50 дугаартай дансны хуулга, /хохирогчийн эхнэр/ /хавтас хэргийн 6 дугаар хуудас/,

 

Хаан банкны ______ дугаартай дансны хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн  50-53 дугаар хуудас/,

хувь чатын мэдээлэл, / хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/,

хохирогчийн хүсэлт, / хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад яллагдагч ______ өгсөн: “...Бусдыг хуурч олж авсан мөнгөө...______ 1.200.000 төгрөг зээлсэн байсан тэр өрөндөө өгсөн...Миний үүрэг бол ________ барааг дутаахгүй зарах хэрэгтэй, захиалга авах үүрэг надад байхгүй, бусдаас 1.000.000 төгрөг авснаа Ж._______ хэлээгүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

-оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

           - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч _______ нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нermes” худалдааны төв дотор 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хивс угаах зориулалтын тоног төхөөрөмж зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдөлд оруулж гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн өмчлөх эрхэд халдаж 1.000.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б_______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд  тооцуулах....”гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч _________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” саналыг тус тус  гаргав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

1. Шүүгдэгч ________ нь хохирогчийг хуурсан идэвхитэй үйлдэл хийсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч ________ өгсөн  ”... 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр би өөрийн ______ дугаараас _____ гэх хүний _______гэсэн дугаар руу залгаж түүнд хандаж чиний зөвлөсний дагуу би хивс угаах зориулалт бүхий машин авахаар боллоо гэж хэлсэн чинь таны авах...машин нь 2 сая гаран төгрөг болно та урьдчилгаа төлбөр болгоод 1.000.000 төгрөг ***** **** гэсэн данс байгаа та хийчих гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 1 дүгээр сарын 31-ны өглөө 11 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хотхоны гадаа зогсож байх машин дотроосоо өөрийн гар утсыг ашиглан өөрийн эхнэрийн ______ гэсэн данснаас _________ гэсэн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлээд мөнгөө хийсэн талаар түүнд хэлсэн чинь мөнгө орсон таны захиалсан бараа 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр барааг өгнө гэсэн. Тус өдөр залгахад 2022 онь 2 сарын 21-ны өдөр ирнэ түр хүлээж байгаарай гэсэн. 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр залгахад ажил дээрээ очоогүй байна хүүхэд өвдсөн гэж шалтаг хэлсэн 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс мөнгөө нэхэхэд өгнө гэж хэлээд өнөөдрийг хүргэсэн. Мөнгө өгөхгүй байхаар нь Хермес худалдааны төв дээр очиход Уянга тус лангууны эзэн биш зүгээр худалдагч байсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн  10-12  дугаар хуудас/,

 

Шүүгдэгч ______ нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж гэмт гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн: “..._________ нь миний Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хермес” худалдааны төвийн П-46 дугаар лангуунд 2021 оны 9 дүгээр сарын 1 нээс 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цалинжиж суудаг байсан. Уянга хивс цэвэрлэгчийн урьдчилгаа 1.000.000 төгрөг авснаа надад хэлээгүй. Энэ талаар мэдэхгүй байж байгаад 2022 оны 3 дугаар сарын 31 -ны өдөр мэдсэн. Тэглээ ч манайх бараа ирнэ гэж бусдаас урьдчилгаа мөнгө авдаггүй. Бараа захиалсан тохиолдолд бараа захиалсан хүнтэй гэрээ хийгээд гарын үсэг зурж тэмдэгтээр баталгаажуулдаг. Худалдсан барааны үнийг миний данс руу хийх ёстой “... гэх мэдүүлэг /хавтас хэргийн 18-19 дүгээр хуудас/ Хаан банкны _______ дугаартай дансны хуулга, /хохирогчийн эхнэр/ /хавтас хэргийн 6 р тал/, Хаан банкны 5_______ дугаартай дансны хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтас хэргийн 50-53 тал/, Хувь чатын мэдээлэл, / хавтас хэргийн 4-5  тал/, ________ өгсөн: “...Бусдыг хуурч олж авсан мөнгөө...Х_______ 1.200.000 төгрөг зээлсэн байсан тэр өрөндөө өгсөн...Миний үүрэг бол ________ барааг дутаахгүй зарах хэрэгтэй, захиалга авах үүрэг надад байхгүй, бусдаас 1.000.000 төгрөг авснаа ________ хэлээгүй...” гэх мэдүүлэг, /хавтас хэргийн 33-34 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрхээс үзэхэд шүүгдэгч Б.Уянгын үйлдэл нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

2.Шүүгдэгч ______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

 

 Шүүгдэгч _______ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан болно.  

 

Хохирлын талаар:      

 

Шүүгдэгч ________ нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 1,000,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогч  _______ нь гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _______ 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 Шүүгдэгч ________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн саналыг тус тус гаргажээ. 

  Шүүгдэгч _______ холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас _______ 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Их гол ургийн овогт ______ 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н  төгрөгөөр торгох ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ______ оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж залилах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _______ 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _______ оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан аснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ