Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2000 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/420

 

 

 

 

 

 

 

 

   2022          05          26                                     2022/ШЦТ/420

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч ________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:                         

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ________ холбогдох эрүүгийн 2205000001220 тоот дугаартай, хэргийг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, **** оны ****** дугаар сарын ******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Баянгол дүүргийн ********** дүгээр хороо, _________ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ______

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ________ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч _______ нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь доод эрүүний булан хэсгийн хоёрлосон зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн доод 7 дугаар шүдний сулрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ мэдүүлэхдээ оми“..._______ хүмүүстэй муудалцаад байхаар нь эхэндээ тоогоогүй. Гэтэл ***** гэх охин руу хувцсаа тайлаад дайраад би чамайг ална гээд байсан. Би очиж салгах гэтэл намайг цохисон. Би зөрүүлээд цохитол тийм зүйл болсон...” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/

Мөрдөн байцаалтад хохирогч ________ өгсөн“...2022 оны 03 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө найз ______гэрт очиход ______ манай хуурай ах юм хийгээд өг гэсэн гэхээр нь хамт гараас нь гараад танил ах дээр нь очиход юм буулгаж байсан хамт буулгалцаж өгсөн тэгээд пиво уухаар болоод Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рич нэртэй зочид буудлын урд талын гудамжинд машин дотор нэг том пиво уугаад сууж байхад ________найз нь гэх эмэгтэй ирсэн тэгээд пиво ууж дуусаад дахин нэг пиво авсан хувааж уусан тэгэхэд _______ найз нь гэх эмэгтэй нь намайг чи надад таалагдахгүй байна яасан их зантай юм гээд дайраад байсан тэгээд явлаа гэхээр нь яв яв гэсэн тэгээд дайраад байхаар нь би яасан юм бэ? гээд их юм ярихгүй машинаас буугаад бие засчхаад буцаад машин дээр очиход бүгдээрээ машинаас буугаад ирсэн байсан тэгээд уг эмэгтэй над руу дайраад хувцаснаас татаад дайраад байсан би уучлаарай яасан бэ? би яагаач үгүй биз дээ чи явлаа гэхээр чинь яв гээ биз дээ гэхэд хажуу талаас _______эрүү хэсэг рүү цохисон би манараад нэг сэргэхэд сууж байсан нөгөө хэд машины хажууд байсан тэгээд газар амнаас цус гарсан байсан тэгээд би ухаан алдаад сэргэхэд ганцаараа сэргэсэн тэгээд босоод гэртээ харьсан тэгээд ээжтэй хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд эрүү хугарсан байна гэж хэлсэн тэгээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас /,

Мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн “...тэгээд би араас нь машинаас буухад ______ гэх залуу _______ цохиулсан гээд амнаас нь цус гарчихсан байсан тэгээд би танихгүй болохоор Батсоёлтой уг танихгүй эмэгтэй байсан уг эмэгтэйг нь таксинд суулгаж өгөөд гэртээ харьсан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Б______ өгсөн “...машинаас буугаад ******э ирсэн байсан охинтой уулзаад байсан тэгэхэд би болио гээд буцаад машин түгжээд эргээд очиход _______ цохисон гээд байж байсан. ***** гайгүй юу гэхэд шүд хугарчхав уу яав мэдэхгүй гээд амнаас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4326 дугаартай дүгнэлтэд

“_____ биед доод эрүүний булан хэсгийн хоёрлосон зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн доод 7 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба амь насанд аюулгүй болно.

Дээрх гэмтлийг авсан тохиолдолд үйлдэх хөдөлгөөн хийх чадвартай болно.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/ зэрэг

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 36 дугаар хуудас /,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт / хавтаст хэргийн 37 дугаар хуудас/

-үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа / хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 33 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.  

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч _____ нь 2022 оны 03 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч _______ нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь доод эрүүний булан хэсгийн хоёрлосон зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн доод 7 дугаар шүдний сулрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдлоо.

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д  заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л_______ “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д  заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэл/   саналыг тус тус гаргав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1. Шүүгдэгч ______ нь хүний халдашгүй байх эрхэд халдсан үйлдэл хийсэн болох нь хохирогч _____ “...______р эрүү хэсэг рүү цохисон би манараад нэг сэргэхэд сууж байсан нөгөө хэд машины хажууд байсан тэгээд газар амнаас цус гарсан байсан тэгээд би ухаан алдаад сэргэхэд ганцаараа сэргэсэн тэгээд босоод гэртээ харьсан тэгээд ээжтэй хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд эрүү хугарсан байна гэж хэлсэн тэгээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 9-10 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн “...тэгээд би араас нь машинаас буухад ____ гэх залуу ******* цохиулсан гээд амнаас нь цус гарчихсан байсан тэгээд би танихгүй болохоор ***** уг танихгүй эмэгтэй байсан уг эмэгтэйг нь таксинд суулгаж өгөөд гэртээ харьсан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 15-16/ зэргээр нотлогдож байна.

2. Шүүгдэгч ______ нь өөрийн үйлдлийн улмаас гарах үр дагаварыг ухамсарлаж хохирогчид хохирол учруулсан болох нь гэрч ______  “...______ цохисон гээд байж байсан. ________ гайгүй юу гэхэд шүд хугарчхав уу яав мэдэхгүй гээд амнаас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг/ хавтас хэргийн 18-19 тал/,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4326 дугаартай дүгнэлтэд _______ биед доод эрүүний булан хэсгийн хоёрлосон зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн доод 7 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба амь насанд аюулгүй болно.Дээрх гэмтлийг авсан тохиолдолд үйлдэх хөдөлгөөн хийх чадвартай болно.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/ шүүгдэгч  _____ “... _______ хүмүүстэй муудалцаад байхаар нь эхэндээ тоогоогүй. Гэтэл _______ гэх охин руу хувцсаа тайлаад дайраад би чамайг ална гээд байсан. Би очиж салгах гэтэл намайг цохисон. Би зөрүүлээд цохитол тийм зүйл болсон...”мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдох бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

            3.Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ________ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар

 

  Хохирогч _________ 400,000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд хохирогч нь гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

 

Хоёр.Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар  90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ...” санал гаргав.

            Шүүгдэгч _________ шүүхээс шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 / долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг  тус тус дурдав.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  _________ 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 / долоон зуун мянга/-н төгрөгөөр  торгох ял шийтгэсүгэй. 

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _________ оногдуулсан 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 / долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

  

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан аснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ