Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/590

 

 

 

 2022           6            03                                        2022/ШЦТ/590    

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныА танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б ийн Г д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... сургуулийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Б ийн Г , /РД: ... /.

 

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 25 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дарь-Эхийн зам, Шунхлай шатахуун түгээх станцын зүүн замд “Toyota Prius-30” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас Н.Ө жолоочтой “Toyota Prius-11” маркийн ... улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, “Toyota Prius-11” маркийн ... улсын дугаартай автомашинд зорчиж явсан зорчигч Д.Х ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тус автомашины өмчлөгч Н.Ө т 2.720.000 төгрөгийн шууд, нийт 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г гаас: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

 

Шүүгдэгч Б.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 11 цаг 25 минутын орчим Дарь-Эхийн Шунхлай ШТС-ын зүүн замд өөдөөс ирж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигчийн эрүүл мэндэд хохирол учруулсан осол гаргасан. Намайг зүүн эргэх үйлдэл хийх үед өөдөөс ирж байсан хар өнгийн тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөөд гэрлээрээ дохиж хурдаа сааруулсан. Тэгээд эргэх үйлдэл хийж байх үед уг тээврийн хэрэгслийн хажуугаар гүйцэж түрүүлж өөр нэг тээврийн хэрэгсэл орж ирээд мөргөлдсөн юм. Болсон үйл явдалд маш их харамсаж бас гэмшиж, хохирогч болон ар гэрээс нь уучлалт гуйж байна. Хохирлоо төлж барагдуулах болно. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 117 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Х ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн танил дүү Ө-р Багахангай дүүрэг рүү гэртээ хүргүүлэхээр Дамбадаржаагаас хөдөлсөн. Тэгээд явж байгаад өөр нэг автомашинтай мөргөлдсөн. Толгой хагарч оёдол тавиулсан байгаа. Мөн зүүн гарын дал хэсэг хугарсан гэсэн. Эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Иргэний хариуцагч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ... “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сард би гэр бүлийн хэрэгцээнд худалдаж авсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг охин Г  жолоодож байгаад осол гаргасан учир би энэ хэрэгт иргэний хариуцагчаар оролцоно. ... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

-иргэний нэхэмжлэгчээр өгсөн: ...2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр охин Г  над руу утсаар залгаад осол гарсан гэдгийг хэлсэн. Ослын улмаас миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 2.595.000 төгрөгийн хохирол учирсан. Би уг гарсан хохирлыг өөрийн охиноос нэхэмжлэхгүй. Би өөрөө хариуцна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Н.Ө ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн орчим Дарь-Эхийн замаар хойноос урагш чиглэлтэй явж байхад гэнэт урдаас хойд зүгт буюу миний өөдөөс явсан хар өнгийн суудлын автомашин зүүн гар тийш эргэж миний урдуур орж ирсэн. ...би зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэсэн боловч зогсолгүй уг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Уг ослын улмаас миний машин дотор зорчиж явсан хүний эрүүл мэндэд хохирол учирсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 3.600.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлыг жолооч Г  бэлнээр өгч барагдуулсан тул надад гомдол санал байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 122 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө 11 цаг 20 минутын орчим Дарь-Эх рүү айлд очихоор явж байсан. Ингээд Дарь-Эхийн замаар урдаас хойд зүгт явж байгаад Шунхлай ШТС-ын хойд хэсгээр зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр баруун зүгт эргэх үйлдэл хийх гэж байсан. Энэ үед өөдөөс буюу хойноос урагшаа хар өнгийн жип маркийн автомашин ирж байсан. Тэгээд зүүн гар тийш эргэх дохио өгөөд эргэх үйлдэл хийх гээд өөдөөс явсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөд зогсоход нөгөө хар өнгийн автомашин гэрлээрээ дохиод зам тавьж өгөөд хурдаа сааруулсан. Тэгэхээр нь зүүн гар тийш манай машин эргэж байтал нөгөө зам тавьж өгсөн тээврийн хэрэгслийн хажуугаар өөр суудлын автомашин гүйцэж түрүүлж орж ирээд манай машины баруун урд хэсэг рүү мөргөсөн. Тэр машин маш хүчтэй орж ирээд осол гарсан учир манай машин бас шидэгдээд ирж байсан зүг буюу урд зүг рүү харж зогссон. Тэгээд машинаас буугаад очих үед нөгөө суудлын автомашины жолооч гарч ирээд зогссон. Миний хамар шалбарсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 5568 дугаартай “...Д.Х ийн биед зүүн дал ясны далд хугарал, тархи доргилт, духанд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны  өдрийн мөрдөгчийн 487 дугаартай: ...Toyota Prius маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө... гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota Prius маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ... гэх магадлагаа /хх-ийн 106 дугаар хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (0.00%) /хх-ийн 4-13 дугаар хуудас/,

 

Виннер Вэй ХХК-ийн ... “Toyota Prius-11” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг 3.600.000 төгрөгөөр тогтоосон автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хавсралт /хх-ийн 75-82 дугаар хуудас/,

 

Ашид Билгүүн ХХК-ийн ... “Toyota Prius 30” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг 2.595.000 төгрөгөөр тогтоосон автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хавсралт /хх-ийн 87-89 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Х ээс хэрэгт хавсаргуулахаар өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 105 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.Г гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 29 дүгээр хуудас/, ...  сургуулийн суралцагчийн тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Г гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 25 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дарь-Эхийн зам, Шунхлай шатахуун түгээх станцын зүүн замд “Toyota Prius-30” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас Н.Ө жолоочтой “Toyota Prius-11” маркийн ... улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, “Toyota Prius-11” маркийн ... улсын дугаартай автомашинд зорчиж явсан зорчигч Д.Х ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, тус автомашины өмчлөгч Н.Ө т 2.720.000 төгрөгийн шууд, нийт 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.Г гийн өгсөн: ...2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 11 цаг 25 минутын орчим Дарь-Эхийн Шунхлай ШТС-ын зүүн замд өөдөөс ирж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигчийн эрүүл мэндэд хохирол учруулсан осол гаргасан. ...Болсон үйл явдалд маш их харамсаж бас гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 117 дугаар хуудас/,

Хохирогч Д.Х ийн өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн танил дүү Ө аар Багахангай дүүрэг рүү гэртээ хүргүүлэхээр Дамбадаржаагаас хөдөлсөн. Тэгээд явж байгаад өөр нэг автомашинтай мөргөлдсөн. Толгой хагарч оёдол тавиулсан байгаа. Мөн зүүн гарын дал хэсэг хугарсан гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч, нэхэмжлэгч Б.Б ийн өгсөн: ... “Toyota Prius” маркийн ... улсын дугаартай миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг охин Г  жолоодож байгаад осол гаргасан учир би энэ хэрэгт иргэний хариуцагчаар оролцоно. Ослын улмаас миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 2.595.000 төгрөгийн хохирол учирсан. Би уг гарсан хохирлыг өөрийн охиноос нэхэмжлэхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 20, 23 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Ө ын өгсөн: ...2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн орчим Дарь-Эхийн замаар хойноос урагш чиглэлтэй явж байхад гэнэт урдаас хойд зүгт буюу миний өөдөөс явсан хар өнгийн суудлын автомашин зүүн гар тийш эргэж миний урдуур орж ирсэн. ...би зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэсэн боловч зогсолгүй уг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Уг ослын улмаас миний машин дотор зорчиж явсан хүний эрүүл мэндэд хохирол учирсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 122 дугаар хуудас/,

Гэрч Б.Ц ын өгсөн: ...2022 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө 11 цаг 20 минутын орчим ...Дарь-Эхийн замаар урдаас хойд зүгт явж байгаад Шунхлай ШТС-ын хойд хэсгээр зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр баруун зүгт эргэх үйлдэл хийх гэж байсан. ... өөдөөс явсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөд зогсоход нөгөө хар өнгийн автомашин гэрлээрээ дохиод зам тавьж өгөөд хурдаа сааруулсан. Тэгэхээр нь зүүн гар тийш манай машин эргэж байтал нөгөө зам тавьж өгсөн тээврийн хэрэгслийн хажуугаар өөр суудлын автомашин гүйцэж түрүүлж орж ирээд манай машины баруун урд хэсэг рүү мөргөсөн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 5568 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны  өдрийн мөрдөгчийн 487 дугаартай магадлагаа /хх-ийн 106 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (0.00%) /хх-ийн 4-13 дугаар хуудас/,

Виннер Вэй ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хавсралт /хх-ийн 75-82 дугаар хуудас/,

Ашид Билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хавсралт /хх-ийн 87-89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 130 дугаар хуудас/-ийг гаргасан байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Г гАвтотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Д.Х  нь өөрийн эрүүл мэндэд учирсан 256.000 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна.

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Б ийн “Toyota Prius 30” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээг 2.595.000 төгрөгөөр, иргэний нэхэмжлэгч Н.Ө ын “Toyota Pius 11” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээг 3.600.000 төгрөгөөр тус тус үнийг тогтоожээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Г нь хохирогч Д.Х т 1.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Ө т 3.600.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна. Харин иргэний нэхэмжлэгч Б.Б нь өөрийн автомашинд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Г г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Г г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох...” саналын хүрээнд шүүгдэгч Б.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгож, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

 

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Б ийн Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БАТСАЙХАН