Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 1212

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2018/01212

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *******,******* тоотод оршин суух, Н.А-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух, А.А-д холбогдох,

6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Н.А би 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн А.Аад 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр, *******ы өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, *******,*******,*******,, дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаалан зээл олгосон. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч төлбөрөө төлөөгүй тул Цагдаагийн байгууллагад А.Аын талаар гомдол гаргахад 4,000,000 төгрөгийг надад буцаан төлсөн. Одоо үлдэх*******,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А, хариуцагч А.Аад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт*******,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.А, хариуцагч А.А нар 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагчид 10,000,000 төгрөгийг нэг сарын 12 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатайгаар зээлжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч 4,000,000 төгрөгийг авсан, үлдэх*******,000,000 төгрөгөө нэхэмжилж байна, хүү, алданги нэхэмжлэхгүй гэх тайлбарыг гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзэж, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа нотолж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч А.Ааас*******,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ад олгож шийдвэрлэв.

Шүүх хариуцагчийн нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа мэдүүлсэн хаягаар 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдааны товыг шуудангаар хүргүүлсэн боловч хариуцагч тус хаягт оршин суудаггүй, товыг хүлээн аваагүй байна. Нэхэмжлэгч шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд явуулахыг хүссэн, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэж мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

              ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч А.Ааас*******,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Ааас 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Аэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ