Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/432

 

 

 

 

 

2022           05              30                                          2022/ШЦТ/ 432

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч Д.Батзаяа,         

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _______, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг  /цахимаар/    

шүүгдэгч _______ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: 

             

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар .......... _________  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105001151761 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 Монгол Улсын иргэн, *** оны ****** дугаар сарын ***-ны өдөр Ховд аймгийн ***** суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй. Сансар худалдааны төвд орон нутаг хариуцсан менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байсан, урд нь  Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж 9.000.000 төгрөг гаргуулж хохирогч ****** олгуулахаар шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай__...........__________.......

 

Холбогдсон хэргийн талаар

 

........ нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний хооронд “...........” ХХК-ны борлуулалтын ахлах менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг урвуулан 61.600.000 төгрөгийн борлуулалтын орлогыг хувийн дансаараа шилжүүлэн авч хувьдаа зарцуулж хөрөнгө завшсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн  гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч .........  мэдүүлэхдээ: ..... Би гэм буруугаа хүлээж байна. Мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Үлдэгдэл 34.600.000 төгрөгийг яаралтай төлбөл өөр гомдол саналгүй,  3 хүүхэд гэр бүлээ бодоод хохирлоо барагдууах байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /шүүх  хуралдааны тэмдэглэл/

 

Мөрдөн байцаалтад ........ өгсөн”... Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд “.........” ХХК-н санхүү болон хууль ёсны төлөөлөгч нартай тооцоо тулж...хохирлыг өөрөө хүлээн зөвшөөрч байна... 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 27.0 сая төгрөгийг шилжүүлж өгсөн...үлдэгдэл төлбөрийг графикт заасан хугацааны дагуу төлж барагдуулна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 123-124, 230-231 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч ......: “...Би өмнө нь өгсөн мэдүүлэгт бүгдийг үнэн зөвөөр нь өгсөн. Манай компанид Н......... нь энэ хэрэг маргаантай холбоотой ямар нэг хохирол барагдуулсан зүйл байхгүй ........ болон манай компани хоорондоо тооцоо нийлснээр 61.600.000 төгрөг болсон бөгөөд энэ мөнгөн хохирол учирсан. Энэ мөнгөн хохирлоо барагдуулах юм бол бидэнд өөр гомдол байхгүй. ....... санай санхүүгээс тулсан баримт болон өөрийнх нь хүсэлт мөнгөн хохирлыг буцаан төлөх график гаргаж өгсөн байгаа, 2023 оны 12-р сар гэхэд төлж барагдуулсан байхаар тохиролцсон болно...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ......... өгсөн “...Би ....... гэх хүнийг танихгүй. Би “....... ХХК-тай 2021 оны 01 дүгээр сараас хойш 04 дүгээр сар хүртэл хамтран ажилласан. Тухайн үед би тооцоогоо дансаар хийж байсан. Хамтран эзэмшдэг   данс ........ гэх ***** бид 2-ын эзэмшлийн данс дахин өөрийн,
эзэмшлийн ........9 дугаарын данс......... гэх нөхөр ***** данснаас тус тус “........ ХХК-ны борлуулагчийн өгсөн ........ дансанд тооцоог хийдэг бөгөөд борлуулагч дахин нэг данс өгснийг би сайн
санахгүй байна. Борлуулагчийн өгсөн дансанд би тооцоог хийдэг байсан. Би Ганбаатар гэх хүнийг танихгүй би энэ хүнтэй холбоо бариагүй бөгөөд “.......” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн
**** дугаарын утсаар “.......” ХХК-ны борлуулагчийн барьж байсан дугаар болох 94080406 дугаарын утас руу 10 цагийн орчим залгаж нягтлантай чинь  ярья гэж хэлэхэд 94080406 дугаарыг авсан хүн “би нягтлан байна гэж
хэлэхэд  “Би хэдэн төгрөгийн гурил танайхаас авсан бэ? Мөн хэдэн төгрөгийн  тооцоог хийсэн бэ? гэж асуухад нягтлан бодогч гэх хүн 11,950,000 төгрөгийн тооцоо байна гэж надад хэлэхэд “Би тооцоогоо хийчихсэн байгаа харин ч танайх надад өглөгтэй байгаа “ гэж хэлэхэд “нягтлан бодогч нь гэх хүн цагдаа шийднэ гэж хэлээд утсаа тасалсан бөгөөд “............ ХХК-тай ямар ямар нэгэн өс хонзон
байхгүй.  2020 оны 06, 07 дугаар сарын орчим над руу “Энсада истерн” ХХК-ийн
нягтлан бодогч гэх хүн залгаад “Та 11.050.000 төгрөгний өр байна гэж хэлж байсан. Тэгэхэд би бүх хуулгаа шүүж би борлуулагчийн өгсөн данс руу мөнгийг хийсэн гэж хэлсэн бөгөөд ........” ХХК-ны нягтлан бодогч гэх хүн
борлуулагчийн хувийн данс руу мөнгө хийсэн байна таны хийсэн мөнгө чинь манай “..........” ХХК-ны данс руу орж ирээгүй байна” гэж хэлэхэд би тухайн үед нь   өөрийн ***** дугаарын утсаар нягтлан бодогчийн захиалсан дугаар руу би борлуулагчаас авсан данс руу мөнгөө хийсэн” гэж мессеж бичихэд нягтлан  бодогчоос хариу бичээгүй юм...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн  68 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ....... өгсөн“...Би тухайн хүнийг танихгүй. “......... ХХК борлуулагч гэж утсаар ярьж гурилынхаа үнийг данс руугаа хийлгэж авдаг байсан. Түүнээс нүүр тулж уулзаж байгаагүй. 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “......а .......” ХХК-иас 50 кг-н 300 уут гурил худалдан авсан тухайн
гурилын мөнгийг ......... гэдэг хүний данс руу хийсэн. Надад бараа материал худалдан авсан баримт байхгүй. Тооцоогоо өөрийнхөө данснаас  ....... данс руу хийж байсан. Одоо бараа бүтээгдэхүүний үлдэгдэл
тооцоо  байхгүй газар дээр нь тооцоог нь ***** руу шилжүүлсэн. Би “.......... .......”ХХК-ийг анх
ашиглалтад орсноос нь эхэлж хамтран ажилласан. Төлбөр тооцоогоо дансаар
шууд шилжүүлдэг байсан. Би өөрийнхөө ...... гэсэн
данснаас  .........н данс руу шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ....... өгсөн “...Би .........й 2012 онд танилцаад 2013 оноос хойш хамт амьдарч байгаа. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. Манай нөхөр “...... ........ ХХК-д 2019 онд ажилд орсон санаж байна. Манай нөхөр “.......... ХХК-д борлуулалтын албаны даргын албан тушаалд ажиллаж сардаа 1 сая  төгрөгийн цалин авч байсан. Энэ компанид ажиллаж байх хугацаандаа мөнгө  завшсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдэж байна. Бусдыг бол мэдэхгүй байна. Манайх Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны ..........тоот байрыг худалдаж авахдаа өөрт байсан Тоёота харриер маркийн  тээврийн хэрэгсэл, мөн бэлэн мөнгө өгсөн байх мэдэхгүй байна.Энэ байрыг авсан  гэхдээ энэ байрны ордер манай нөхрийн болон миний нэр дээр  шилжээгүй байгаа.Одоо мөнгөний өглөгтэй. ........ бид хоёр 2021 оны 07 29-ний өдөр хуримаа хийсэн. Хурим хийхэд мөнгө төгрөг зарцуулсан. Манай нөхөр .......... ярихдаа хурим зохион байгуулдаг компаниар хийлгэсэн гэдэг. Би мөнгө төгрөгийн асуудлыг мэдэхгүй байна. Би уг нь нөхөртэй байгаа юмнуудаа зараад завшсан мөнгөө төлж барагдуулах талаар хэлсэн чинь би өөрөө зохицуулчихна чи  хүүхдүүдээ хараад байж бай гэдэг. Тэгээд Ганбаатарыг өөрөө зохицуулчих юм  болов уу гэж бодож байгаа. Манай нөхөр .........-д орон нутаг хариуцсан менежерээр ажиллаж байгаа. Манай нөхөр .......... Өвөрхангай аймагт салбар нээсэн тэнд очиж ажиллаж байгаа юм шиг байна лээ. Цалингийн зээлтэй, хэдэн төгрөгийн  зээлтэйг мэдэхгүй байна. Амьдарч байгаа байрны хувь лизинг гээд 480,000 төгрөг төлдөг. Өөр зээл байхгүй ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 87-89 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч .......... өгсөн: “...Би 2017 онд Содон хорооллын замын эсрэг талд  байдаг хуучны 5 давхар байрны 29м2 хоёр өрөө байрыг тухайн үедээ ипотекийн зээлээр  авч байсан юм. Тэр байрандаа би өөрөө амьдарч байгаад 2020 оны 5 сар дугаар сард  Хан-Уул дүүрэг рүү нүүх болж байраа зарах гэтэл .........ах надад өгчих би төлбөрийг нь бөөнөөр нь өгч чадахгүй гэж хэлээд миний анх төлсөн 30 хувь буюу 35.0 сая төгрөгийг өөрийнхөө тээврийн хэрэгсэл Тоёото харриер загварын цагаан өнгийн авто машинаа 22 сая төгрөгөөр үнэлж бэлэн 8 сая төгрөг өгөөд үлдэгдэл 5 сая төгрөгийг хуваагаад төлж дуусгаад зээлийн үлдэгдэл мөнгийг өөрийн зүгээс төлж дуусгахаар тохиролцсон боловч ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар болоод мөнгө төлөөгүй нэлээд удсан, зээл дуусаагүй байсан тул би тухайн байрыг нэр дээрээ байлгаж байсан. Харин 2022 оны 1 дүгээр сарын 10-нд ...... ах байраа зарж байгаа гэж надад хэлээд зээлийн үлдэгдэл 28.640.712 төгрөгөө төлөөд худалдан авч байгаа хүнийхээ нэр дээр шилжүүлсэн.Би ..........ахын машиныг аваад шууд өөр хүнд зарж байсан тул миний нэрээр дамжаагүй... Надад ..........ахтай ямар нэгэн өр авлага байхгүй бүх тооцоо дууссан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 236-237 дугаар хуудас/

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 183 дугаар хуудас/,

              - иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ. 

 

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ......... нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний хооронд “******” ХХК-ны борлуулалтын ахлах менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг урвуулан 61.600.000 төгрөгийн борлуулалтын орлогыг хувийн дансаараа шилжүүлэн авч хувьдаа зарцуулж хөрөнгө завшсан  гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар борлуулалтын орлогыг хувийн дансаараа шилжүүлэн авч хувьдаа зарцуулж хөрөнгө завшсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх саналыг  гаргав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч .........  мэдүүлэхдээ: ..... Би гэм буруугаа хүлээж байна. Мэдүүлэг өгөхгүй ...” гэж мэдүүлсэн.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

          Шүүгдэгч ......... нь “........” ХХК-ны борлуулалтын ахлах менежерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан ........... ХХК-н эд хөрөнгө буюу борлуулалтын орлого болох 61.600.000 төгрөгийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хувьдаа захиран зарцуулах зорилгоор хувийн дансаар шилжүүлэн авч хувийн хэрэгцээнд зарцуулж завшснаар гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж бүрэн хангагдаж байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ........... холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ............ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их

 

 

 

хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

  

 Хохирлын талаар 

 

Хохирогчид 27,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ............  үлдэх 34,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч “.......... ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно.

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Н.......... Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах...” санал гаргав.

 

            Хохирогчийн  өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн тул 10,000,000 төгрөгөөр торгох, мөн торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх тухай ....” санал тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд бага насны хоёр хүүхэдтэй, эрүүл мэндийн байдал муу байнгын эмчилгээ хийлгэдэг зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            Шүүгдэгч .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан 10,000 /арван мянга/-н нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар .......... оногдуулсан 10,000 /арван мянга/-н нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч .......... 34,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч .......... ХХК-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ......... 10,000 /арван мянга/-н нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ......... оногдуулсан 10,000 /арван мянга/-н нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг  1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч .......... 34,600,000 /гучин дөрвөн сая зургаан зуун мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч .........../-д олгосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан аснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ..........  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ