| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2016/08946/И |
| Дугаар | 1108 |
| Огноо | 2018-03-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 1108
| 2018 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 101/ШШ2018/01108 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* овогт Б.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, Энхтайваны өргөн чөлөө гудамж хаягт байрлах Баянзүрх дүүргийн*******,
Хариуцагч: *******,*******,,, холбогдох,
8,095,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Баянзүрх дүүргийн*******ны засаг дарга ийн хорооны айлуудын хаягийг хийж гүйцэтгэх хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Б.Э нийт 2,273.00 ширхэг хаягийг хийж, тус хорооны хэсгийн ахлагч нарт өгсөн. Анх засаг дарга энэхүү ажлыг санал болгохдоо “эмнэлэг, цагдаа, гал унтраах анги болон онцгой байдлын албанаас хорооны айлуудад үйлчлэх гэхэд шөнө тухайн айлын хаяг харагдахгүйгээс шалтгаалан цаг алдах явдал их байгаа, ийм учраас гэрэлтдэг хаяг хийх шаардлагатай байна” гэсний дагуу харъяа хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрэлтдэг хаягийг хийж, зохих ёсоор хүлээлгэн өгсөн юм. Хэрэгт авагдсан баримтаар нийт 11 хэсгийн ахлагч нартай гэрээ байгуулж, 1 ширхэг хаягийг 5,000 төгрөгөөр тохирч, 11,365,000.00 төгрөг авах ёстойгоос 3,380,000 төгрөгийг авсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 7,985,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Баянзүрх дүүргийн*******ны 2015 оны ажлын тайланд хорооныхоо айлуудыг гэрэлтдэг хаяг олгосон гэсэн байх тул ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзэж байна. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хувьд харъяа хорооныхоо үйл ажиллагааг хянах, төсөв батлах зэрэг үүргийн дагуу энэхүү төлбөрийг хариуцах ёстой бөгөөд тус дүүргийн 2015 оны ажлын тайланд нэхэмжлэгч Б.Эар гүйцэтгүүлсэн ажлын талаар дурьдсан байна. Хариуцагч Баянзүрх дүүргийн Тамгын газраас шүүхийн журмаар гаргуулсан баримтад нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан хэсгийн ахлагч нарын нэрс байх тул гэрээ, хэлэлцээрийг эрх бүхий этгээдтэй байгуулж, хаягийг гэрээнд заасан тоо ширхэгийн дагуу хүлээлгэж өгсөн. Иймд, хариуцагч нараас 8,095,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэв.
шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 8,095,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна. 2015 онд 05 дугаар сард*******ны Засаг дарга нөхөр бид хоёрыг ажил дээрээ байхад хаяг хийлгүүлэхээр ирж уулзаж хаяг хийлгүүлсэн. Нийт 2273 ширхэг хаалганы хаягийг тоо ширхэг, заавар, загварын дагуу хийж нэг бүрийг 5000 төгрөгөөр тохирч нийт 11,365,000 төгрөгөөр хийсэн. Үүнээс 3,270,000 төгрөгийг авсан. Шүүхэд өгсний дараа болон түүнээс өмнө ямар нэг тооцоо хийгдээгүй тул үүн дээр нэмэгдэж, хасагдаж байгаа зүйл байхгүй гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Баянзүрх дүүргийн тамгын газар болон Э нарын хооронд ямар нэг гэрээ байгуулж эрх зүйн харилцаанд орсон зүйл байхгүй. Тус хаягийг*******ны засаг дарга хэсгийн ахлагч нартай тохиролцож гэрэлтдэг хаяг хийлгүүлсэн байхад Тамгын газар нь гэрээний нэг тал биш байж тус хаягийг хийлгэсэн төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Мөн төсвийн тухай хуульд зааснаар сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэн баталж жил бүрийн 12 дугаар сарын 23-ны өдөр батлуулдаг. Гэтэл энэ төсөлд тухайн хорооны энэ байдал тусгагдаагүй байдаг тул төлөх үндэслэлгүй байна гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн*******ны Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус хорооны өрхүүдэд цагдаа, түргэн тусламж зэрэг төрийн алба ажил үүргээ гүйцэтгэхэд ач холбогдолтой гэж би, Б.Эд хашааны хаяг хийлгэхийг санал болгосон боловч тэр ажлын чанарт анхаарах биш, зөвхөн ашиг, их хэмжээний мөнгө тооцож бодсон. Аливаа ажил хийж байгаа хү эрсдлээ тооцох учиртай, Б.Э нь үүнийг огт тооцоогүй алдаа гаргасан. Тэр нэхэмжлэлдээ 100,000 төгрөг хороо тооцож авсан гэсэн нь ор үндэсгүй гүтгэлэг юм. Иймд Б.Э тус хороонд ажиллаж буй төрийн алба хаагчдаас албан ёсоор өөрийн биеэр уучлалт хүсэхийг шаардаж байна. Б.Э нарын хүсэлт болон хэсгийн анхлагч нарын тайлбарыг хавсаргав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Баянзүрх дүүргийн*******, холбогдох 8,095,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Э 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн*******ны хэсгийн ахлагч болох ,,,,,,,,,, нартай Хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Тус гэрээний 1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь*******ны хашаа, байшин бүхий иргэдийг шөнө гэрэлтдэг хаягаар хаягжуулахаар хаягийг хийж гүйцэтгэх, хаягийг хэсгийн ахлагч нараар дамжуулан тарааж, хаягны үнэ цугларсны дараа гэрээ тус бүрт 15 шуудай оохорыг өөрийн хөрөнгөөр*******нд нийлүүлэхээр, гэрээний 2.1, 2.2-т зааснаар нөгөө тал буюу Баянзүрх дүүргийн*******ны хэсгийн ахлагч нар нь хорооны хэсэг тус бүрд ногдох хаягийг хүлээн авч айлуудад нэг бүрийг нь 5000 төгрөгөөр тооцон тарааж мөнгийг хураан нэхэмжлэгчид шилжүүлэх, шилжүүлсний дараа зардал 50,000 төгрөгийг авахаар тохиролцжээ.
Хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд нэхэмжлэгч Б.Э, Баянзүрх дүүргийн*******ны хэсгийн ахлагч ,,,,,,,,,, нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх үндэслэлгүй, харин мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Баянзүрх дүүргийн*******ны хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн*******ны засаг дарга нь харъяалах хороотой холбоотой асуудлаар бусад этгээдтэй гэрээ, хэлцэл хийх бүрэн эрхтэй байна.
Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Баянзүрх дүүргийн*******ны засаг дарга нар тус хорооны гудамж, айл өрхийг шөнө гэрэлтдэг хаягаар хаягжуулахаар тохиролцож, нэхэмжлэгч өөрийн зардлаар гэрэлтдэг хаяг үйлдвэрлэн хариуцагчид нийлүүлэх, хариуцагч хаягийг хүлээн авч айлуудад нийлүүлж хаягны үнийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон байна.
Гэрч ,,,,,,,,,, нар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд мэдүүлэг өгсөн ба тус мэдүүлгээр хэсгийн ахлагч нар хорооны засаг даргын заавар, зөвшөөрлөөр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн болох хаягийг хүлээн авч айлуудад тараах ажлыг хийсэн нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолын Хэсгийн ахлагчийн ажиллах журмын 1.2-т заасан чиг үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх ба нэхэмжлэгчтэй бие даан хэлцэл хийсэн гэх үндэслэлийг бий болгохгүй юм.
Нэхэмжлэгч гэрээний дагуу нэг бүр нь 5,000 төгрөгийн үнэ бүхий 2273 ширхэг, нийт 11,365,000 төгрөгийн үнэ бүхий хаягийг тус хороонд нийлүүлсэн, хариуцагч Баянзүрх дүүргийн*******г төлөөлөн хэсгийн ахлагч нар хүлээж авсан байх бөгөөд нэхэмжлэгч ажлын хөлсөнд 2,965,000 төгрөгийг хүлээн авсан тухай тайлбарлаж, гэрч Баянзүрх дүүргийн*******ны Монел уул хэсгийн ахлагчийн 133 ширхэг хаягны үнэ 665,000 төгрөгийг нэхэмжлэгч тооцоогүйг нэмж тооцон нэхэмжлэгч нийт 726 ширхэг хаягны үнэд 3,630,000 төрөгийн хөлс авчээ.
Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан хаяг хүлээлцсэн, мөнгө авсан тухай баримтууд, гэрч нарын мэдүүлгээр хэсгийн ахлагч, нар гэрээний 1.1-д заасан оохорыг бус 50,000 төгрөгөөр тооцон бэлэн мөнгөөр, мөн гэрээний 2.2-т зааснаар зардал 50,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс шилжүүлж авсан, бусад хэсгийн ахлагч нар оохор болон үнэ, зардлаа аваагүй болох нь тогтоогдож байна.
Шүүхэд мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгээр талууд нэг хэсэгт нийлүүлэх 15 шуудай оохорын үнийг 50,000 төгрөг гэж тохиролцож байсан талаар хэргийн оролцогч шүүх хуралдаанд маргаагүй болно.
Хариуцагч Баянзүрх дүүргийн*******ны зүгээс чанаргүй буюу шөнө гэрэлтдэггүй хаяг нийлүүлсэн үндэслэлээр хаягжилт бүрэн хийгдээгүй, үлдсэн хаягийг буцаан шилжүүлнэ гэж нэхэмжлэлээс татгалзсан, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар гэрээний оролцогч биш гэж маргажээ.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар хариуцагч нар ажлын үр дүнгийн доголдлыг мэдэх боломжтой байхад хүлээн авсан, доголдлын талаар гомдол гаргасан талаархи татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд нотлоогүй тул ажын үр дүнг зохих ёсоор хүлээн авсан гэж үзнэ.
Иймд хариуцагч Баянзүрх дүүргийн******* ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй буюу хүлээн авсан 2273 ширхэг хаягны үнээс үлдэх 1547 ширхэг хаягны үнэ буюу ажлын хөлс 7,735,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Зохигчийн хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн*******ны 11 хэсэг, хэсгийн ахлагч нарт тус хаягийг нийлүүлсэн байх бөгөөд эдгээрээс хоёр хэсгийн ахлагч тус бүр 100,000 төгрөгийг хүлээн авсан тул нэхэмжэгч мөн гэрээний 1.1, 2.2-т зааснаар үлдсэн 9 хэсэгт тус бүр 100,000 төгрөгийг төлөх үүрэгтэй тул /100,000х9=900,000/ 900,000 төгрөгийг хасч үлдэх 7,735,000-900,000=6,835,000/ 6,835,000 төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн*******ноос гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрыг татан оролцуулсан ба нэхэмжлэгч , хариуцагчаар Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар нарын хооронд дээр дурдсан гэрээ байгуулагдаж гэрээний үүргийн харилцаа үүсээгүй, хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар тус гэрээний оролцогч биш байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газраас гэрээний үүргийг шаардах эрхгүй.
Иймд хариуцагч Баянзүрх дүүргийн*******ноос 6,835,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлээс 1,260,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн*******ноос 6,835,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлээс 1,260,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,470 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн 5 хорооноос 124,310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ