Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/449

 

 

 

 

 

 

 

 

 

2022           06              06                                          2022/ШЦТ/449

 

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган                

улсын яллагч  С.Энхтуул  

шүүгдэгч _________ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

 

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ___________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205009561213 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн **** дүгээр хороо, ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, _____________

 

Холбогдсон хэргийн талаар  

 

Яллагдагч __________/-ыг 2022 оны 03 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөлгөөн дон” караоке-ний гадна _________ “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хэвлийн хэсэгт нь өшиглөх, үснээс нь зулгааж чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугуйнд зулгаралт, баруун гарын алганд цус хуралт, умдагт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ____________ мэдүүлэхдээ: 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

  мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “...би 2022 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 00 цагийн орчим найз ******,******* ***** нарын хамтаар модны хоёрт байрлах*****н дон нэртэй караоке-д орсон. Тухайн өдрийн орой караоке-ны гадна байж байхад намайг зодсон гэх залуу утсаар яриад зогсож байхад намайг хэл амаар доромжлоод нааш ир гэхээр нь би очоогүй. Тэгсэн чинь над руу хүрч ирээд намайг цохих гэж байгаа юм шиг гараараа далайхаар нь намайг цохих гэж байна гэж бодоод уг залууг гараараа цааш нь түлхсэн. Тэгсэн чинь тэр согтуу хүн надад гар хүрлээ гээд хоноцын шээс, янхан гэх зэргээр улам ихээр хэл амаар доромжилсон.Тэгэхээр нь чи намайг биеэ үнэлэгч гэдгийг мэддэг юм уу гэсэн чинь харах царайны биеэ үнэлэгч байна гэх мэтчилэн хэрүүл хийж байх үедээ гэнэт үснээс зулгаагаад газар унагааж чирээд миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. Тэгээд манай найзууд караоке-ноос гарч ирээд намайг өмөөрөөд л намайг зоддог согтуу болон түүнтэй хамт явж байсан хүмүүстэй маргалдсан. Тэгтэл тэр залуутай хамт явж байсан хүмүүс явчихсан. Манай найз ***** нөгөө залууг цагдаа иртэл явуулахгүй гэж авч үлдээд бид нар цагдаагийн газарт дуудлага өгсөн. Цагдаа нар 40-өөд минутын дараа ирсэн, тэгээд тэр залууг аваад явсан. Уг залууд зодуулсны улмаас миний толгой их өвдөж, хуйх хавдаж, үс хэсэг газраа зулгаагдаж унасан, мөн миний хэвлийн доод хэсэг орчмоор хөндүүрлэж хатгаж өвдөж, их зовуурьтай байсан. Биеийн баруун өвдөг шилбэ, зүүн гуяны дотор тал, зүүн баруун гарын бугуй хэсэг зулгарсан, энэ нь газар унаж чирэгдэх үед үүссэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4317 дугаартай ...__________ биед баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугуйнд зулгаралт, баруун гарын алганд цус хуралт, умдагт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх 

боломжтой... гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Дүрс оношилгооны шинжилгээний болон ГССҮТ-ийн эмчийн онош /хавтаст хэргийн 31,35 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад ________ өгсөн...”эдгээр хүмүүс нь манай **** дон караоке-аар үйлчлүүлсэн бөгөөд эрэгтэй хүмүүс нь үйлчлүүлээд гараад явсан байсан буюу ойролцоогоор 30 минут болсон байсан. Манай байгууллагаар үйлчлүүлж байсан 4 эмэгтэйн 2 нь гараад явсан. Манай караокед сууж байсан үлдсэн 2 найзууд нь надад хандан манай найзыг гадаа хүмүүс доромжлоод гадаа зодоод байна гэхээр нь хоёр найзынх нь хамт гүйгээд гадаа гартал, гадаа нэлээн хэдэн залуучууд байсан ба хамт явсан залуучуудын зарим хэсэг нь болиулах гээд байж байсан. Тэр дундаас намхан бондгор залуу нь тэр эмэгтэйг хэл амаараа доромжлох үед тэр охин намайг яахаараа чи доромжилдог юм гээд араас нь хөөсөн чинь үсдэж аваад хэвлий хэсэгт өшиглөсөн гэж нөгөө эмэгтэй надад хэлсэн. Тэгээд надтай уулзах үедээ туг үс барьсан байдалтай ирсэн бөгөөд тэгээд тэр хоорондоо тухайн эмэгтэйн хамт явж байсан найзууд нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Дараа нь тэр үл таних залуу буюу ****** гэдэг эрэгтэй манай байгууллагын хяналтын камерын бичлэгийг шүүж үзээд тэр эмэгтэйн гэдэс буюу хэвлий хэсэгт өшиглөж байгаа үйл явцыг хараад энэ эмэгтэйг өшиглөж зодсон нь үнэн байна гээд өөрөө үзээд явсан болно... гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 47-49 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад яллагдагч ________ өгсөн: “... Би хөлөөрөө хэвлийн хэсэгт нэг удаа  жийж унагаасан. __________ биед учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  70-72 дугаар хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

 иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас /,

 нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/

өр  төлбөргүй тодорхойлолт /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/

эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хавтаст хэргийн 77 дугаар хуудас/

тээврийн хэрэгслийн лавлагаа / хавтаст хэргийн 78 дугаар хуудас/

оршин суугаа газрын лавлагаа /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/

 урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ________ нь 2022 оны 03 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөлгөөн дон” караоке-ний гадна _________ “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хэвлийн хэсэгт нь өшиглөх, үснээс нь зулгааж чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугуйнд зулгаралт, баруун гарын алганд цус хуралт, умдагт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

   Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, саналтай ...” гэх дүгнэлт,

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ нь “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч __________/-ыг 2022 оны 03 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөлгөөн дон” караоке-ний гадна ________ “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хэвлийн хэсэгт нь өшиглөх, үснээс нь зулгааж чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугуйнд зулгаралт, баруун гарын алганд цус хуралт, умдагт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ______ гэмт үйлдлийн улмаас хохирогч ________ учирсан гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт хэргийн үйл баримт зэргээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан шүүгдэгчийн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж  байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ______ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

 

            Шүүгдэгч Н.Золбаярт нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 

 Хохирлын талаар:

 

 Хохирогч _______ баримтаар 195,000 төгрөгийн  хохирол учирсан байх ба шүүгдэгч _________ 195,000 төгрөгийг гаргуулж хохирогч **** олгох нь  зүйтэй байна.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдъя.  

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н  нэгж буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох.....” санал гаргав.

             Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ________  500 /таван зуу/-н  нэгж буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _________  оногдуулсан 500 /таван зуу/-н  нэгж буюу 500,000 /таван зуун мянга/-н  төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч _________ сануулах нь зүйтэй.

 

           Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч _________  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар _________ 500 /таван зуу/-н  нэгж буюу 500,000 /таван зуун мянга/-н  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

           

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _________ оногдуулсан 500 /таван зуу/-н  нэгж буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

 4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _______  195,000 /нэг зуун ерөн таван мянга/-н төгрөг гаргуулж хохирогч _________ олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

 

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан аснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.МӨНХ-ЭРДЭНЭ