Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/450

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022          6            06                                         2022/ШЦТ/450

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,  

улсын яллагч А.Ариунаа,           

шүүгдэгч _________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:   

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ________ холбогдох эрүүгийн 2203000000260 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, *** оны **** дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн _______ дугаар хороо, ______аг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, _________

Холбогдсон хэргийн талаар

Яллагдагч ________ нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн __________ байрын хойд замд “Тоуоtа prius” маркийн ________ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан __________ /эрэгтэй, 5 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ______ мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ________ өгсөн “...Тэгэхээр нь шууд гэрээсээ гарахад манай орцны харалдаа зам дээр хүү ________ машинд дайруулчихсан байсан. Тэнд байгаа хүмүүсээс манай хүүхэд хаана байгаа юм бэ гэж асуухад нэг эмэгтэй хүн эгчээ танай хүүхэд машины доор байгаа гэж хэлсэн. Тэгээд тэнд байгаа хүмүүсийн тусламжтайгаар машины зүүн талаас хүү ______ манай 13 настай хүүгийн найз татаж гаргаж ирсэн. Манай хүү ________ мөргөсөн машины доод талд урд талын 2 дугуйны гол хэсэгт байна гэж тэнд байсан хүмүүс ярьж байсан. Баруун гарын булчин хэсэгт 2 хугаралттай, зүүн гарын тохой хэсэгт нэг хугаралттай, нүүрэнд зулгаралт, ташаа хэсэгт зулгаралттай, өвдөг хэсэг зулгаралттай, дээд талын үүдэн 3 шүд хугарсан, хугарсан шүднээсээ болоод тагнайгаа урсан байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч ______ өгсөн “...Тэгээд 10 дугаар хорооллын уулзвараар баруун гар тийш эргэж ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад зүүн гар тийш байрнуудын дундуур ороод явж байсан ба гэнэтхэн л ________ тээврийн хэрэгслээ зогсоогоод ээжээ би хүн дайрчихлаа гээд орилсон...Тэгээд бид нар буугаад мөргүүлсэн хүн нь хаана байгаа юм бэ гэхэд _______ машины доор байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч _______ гаргасан “...1._______ биед хоёр гарын атгаал ясны хугарал, баруун чамархай, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6559 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ________ гаргасан 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 489 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа”, /хавтаст хэргийн 62-63  дугаар хуудас/

Гэмтэл согог судлалын үндэсний төвд ________ хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, /хавтаст хэргийн 94-105 дугаар хуудас/

“Тоуоtа prius” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, /хавтаст хэргийн 107 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _________ гаргаж өгсөн хохирлын баримтууд, /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад яллагдагч __________ гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд, зэрэг нотлох баримтууд /хавтаст хэргийн 84-92 дугаар хуудас/

 

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

- оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/,

- эд хөрөнгөтэй эсэх лавлагаа/ хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/

- тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/

-  гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч __________ нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 236 байрын хойд замд “________ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан _________ /эрэгтэй, 5 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд  тооцуулах....”гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч ________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” саналыг тус тус  гаргав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч _______ өгсөн “...Тэгэхээр нь шууд гэрээсээ гарахад манай орцны харалдаа зам дээр хүү ______ машинд дайруулчихсан байсан. Тэнд байгаа хүмүүсээс манай хүүхэд хаана байгаа юм бэ гэж асуухад нэг эмэгтэй хүн эгчээ танай хүүхэд машины доор байгаа гэж хэлсэн. Тэгээд тэнд байгаа хүмүүсийн тусламжтайгаар машины зүүн талаас хүү ______г манай 13 настай хүүгийн найз татаж гаргаж ирсэн. Манай хүү ***** мөргөсөн машины доод талд урд талын 2 дугуйны гол хэсэгт байна гэж тэнд байсан хүмүүс ярьж байсан. Баруун гарын булчин хэсэгт 2 хугаралттай, зүүн гарын тохой хэсэгт нэг хугаралттай, нүүрэнд зулгаралт, ташаа хэсэгт зулгаралттай, өвдөг хэсэг зулгаралттай, дээд талын үүдэн 3 шүд хугарсан, хугарсан шүднээсээ болоод тагнайгаа урсан байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/, Мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн “...Тэгээд 10 дугаар хорооллын уулзвараар баруун гар тийш эргэж ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад зүүн гар тийш байрнуудын дундуур ороод явж байсан ба гэнэтхэн л **** охин ________ тээврийн хэрэгслээ зогсоогоод ээжээ би хүн дайрчихлаа гээд орилсон...Тэгээд бид нар буугаад мөргүүлсэн хүн нь хаана байгаа юм бэ гэхэд ______ машины доор байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн гаргасан “...1._______ биед хоёр гарын атгаал ясны хугарал, баруун чамархай, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6559 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар давхар  тогтоогдож байна

Шүүгдэгч ________ 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ

 

 Шүүгдэгч _________ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан болно.  

 

Хохирлын талаар     

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _______ 1,367,742 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан байх байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _________ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн,     

Шүүгдэгч __________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “......Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн саналыг тус тус гаргажээ....” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ.

  

             Шүүгдэгч _____ холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас ______ 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

            Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________  500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н  төгрөгөөр торгох ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.   

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _______ оногдуулсан 500/таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон        

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ 500/таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.      

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _________ оногдуулсан 500/таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан аснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ