Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/451

 

 

 

 

 

 

 

 

    2022          6            06                                       2022/ШЦТ/451

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,  

улсын яллагч  А.Ариунаа         

хохирогч  _____

шүүгдэгч _______ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:   

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт ________ холбогдох эрүүгийн 2103004100061 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын *****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ____________

 

Холбогдсон хэргийн талаар

Яллагдагч _______ нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын **** дүгээр байрны урд замд “Тоуоta prius" маркийн _____ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгал сөрсөний улмаас явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г_________ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн  гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Баатархүү мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Дахин мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг “/шүүх хуралдааны тэмдэглэл/

Мөрдөн байцаалтад хохирогч _______ өгсөн: “...Би тэр цэнхэр машины жолоочид гараараа баярлалаа гэж дохичхоод цааш зам хөндлөн гарч байтал миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй явж байсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл мөргөсөн. Тэр намайг мөргөсөн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж яваад намайг мөргөсөн...4.587.934 төгрөгийн зардал гарсан байгаа...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/

 

               Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл дэх “...Бичлэгийн 0:00:43 секундэд ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй хар бараан өнгийн хувцастай явган зорчигч зам хөндлөн гарахаар явж байгаа харагдана. Бичлэгийн 0:00:45 секундэд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд эсрэг хөдөлгөөнд урсгал сөрөн явж буй цагаан өнгийн “Тоуоta prius" маркийн тээврийн хэрэгсэл явган зорчигчийг тээврийн хэрэгслийн урд хэсгээр мөргөж байгаа харагдана...” гэх тэмдэглэл, /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/

               102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

               2022  оны 02 дугаар сарын 09-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 4-13 дугаар хуудас/

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч _______ гаргасан “...______ биед баруун умдаг ясны дээд салаа зөрүүтэй хугарал, зүүн чамархайд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, чих, хүзүү, зүүн мөр, дал, баруун гуя, баруун зүүн өвдөг, шилбэ, зүүн шагайнд хуралт гэмтэл тогтоогдлоо.

               -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

               -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

               -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2818 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/

 

               -Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Батбаярын гаргасан 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа”, /хавтаст хэргийн 97  дугаар хуудас/

               Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

 

               “Тоуоta prius" маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, /хавтаст хэргийн 131 дүгээр хуудас/

               Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/

               Байнга оршин суугаа хаягийн лавлагаа / хавтаст хэргийн 113 дугаар хуудас/

               Гэрлэсний бүртгэлийн лавлагаа / хавтаст хэргийн 115 дугаар хуудас/

               Иргэний үнэмлэхний лавлагаа / хавтаст хэргийн 116 дугаар хуудас/

               Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хавтаст хэргийн 118 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч __________ нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр _______ дүгээр байрны урд замд “Тоуоta prius" маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгал сөрсөний улмаас явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч ****** мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч ______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх санал,

 

Шүүгдэгч ____ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх саналыг тус тус гаргав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.       

2. Шүүгдэгч ________ гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар     

             

              Хохирогч _____ нь  баримттайгаар эмчилгээний зардалд  5,675,685 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 4,300,000 төгрөгийг төлж  барагдуулсан  байна.  

              Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _______ 1,375,685 төгрөгийг гаргуулж, хохирогч ____ олгох нь  зүйтэй байна.

 

               Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _____ Улаанбаатар хотын бүсчлэлээс 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хохиролд 1,345,685 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах, хохирогчийг иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх ...” гэсэн санал,  

 

            Шүүгдэгч ______ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугийн талаар маргахгүй,гэмшиж байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргав.

 

  Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч ______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх  хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн  бүсчлэлээс 1 / нэг/ жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.      

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч _______  сануулсугай

 

 4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч __________ оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ______  1,375,685 /нэг сая гурван зуун далан таван мянга зургаан зуун наян тав/-н төгрөг гаргуулж, хохирогч ________ олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан аснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ________  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ