Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/163

 

 

 

 

 

 

 

                                     2022/ШЦТ/163

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: Ч.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Чийн Мд холбогдох 2212000000080 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т” ресторанд зөөгч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт А аймгийн Э сумын ... багийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ж овогт Чийн М /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А аймгийн Эщ сумын .. дугаар багийн .. тоотод Ц.Моос тэтгэврийн зээл аваад өгөөч, удаахгүй 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Төрийн банкнаас 1.695.000 төгрөгийн тэтгэврийн зээл гаргуулан авч залилсан, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрийгөө бүх төрлийн утас хямд зардаг гэж итгүүлэн Айфоне экс “Iphone-x” загварын гар утсыг А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Б.Бт Улаанбаатар хотоос хүргүүлнэ хэмээн урьдчилгаа 200.000 төгрөгийг өөрийн ээж М.Дын эзэмшлийн 5156013709 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр О аймгийн Б сумын С багийн нутаг дэвсгэрт байрлах “..” худалдааны төвд гар утас худалдан борлуулдаг иргэн Б.От хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль авсан, 15 сая төгрөгийн шагнал авсан, ээж мөнгө шилжүүлж чадахгүй байна, 18 цагаас хүлээн авалтанд орж ах, эгчдээ гар утас бэлэг болгон өгөх гэсэн юм гэж хуурч “Айфоне 12 про”, “Айфоне Экс эс” загварын хоёр гар утсыг нь залилан авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан, А аймгийн Э сумын .. дугаар багт байрлах “Ш” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 02 дугаар сарын 10-наас 18-ны өдрийн хооронд иргэн Ц.Мийн итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгөнөөс 888.800 төгрөгийн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000080 дугаартай эрүүгийн хэргээс:

 

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бын мэдүүлсэн: ...Би ажил дээрээ явж байгаад утсаа унагааж эвдчихсэн юм. Би ковидын тасагт ажиллахаар байсан учраас тэрнээсээ өмнө яаралтай утас авах шаардлагатай байсан. Тэгээд фейсбүүкт яаралтай утас авна гэж зар тавьсан чинь миний чатаар хямд үнээр утас зарна, бүх төрлийн утас зардаг, та ямар утас авмаар байна гээд мессеж бичсэн байсан. Би тэр хүнтэй эхлээд “Iphone-x” авъя гэж ярьсан чинь болно, өнөөдрийн 19 цагаас өмнө 200.000 төгрөг явуулчих, би утсыг нь орой шууданд тавиад өгье, үлдсэн мөнгөө маргааш утсаа авчихаад өгөөрэй гэсэн. Би аймагт лангуутай, утас зардаг, хотод бас нэг лангуу нээж байгаа, одоо хотод ирчихсэн байна гэж ярьсан. Би ажлаа тараад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08 цаг 30 минутад өөрийн “Хаан” банкны 5141203185 дугаарын данснаас Махбуриадын Д гэдэг хүний 5156013709 дугаарын данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Энэ данс руу хийгээрэй, гүйлгээний утга дээр утасны дугаараа биччихээрэй гээд М над руу фейсбүүк мессенжерээр явуулсан юм. Маргааш нь надад утсыг чинь явуулчихсан, орой 22 цагт шуудангаас тосч аваарай гэсэн. Би тэр орой нь шуудан тоссон чинь ямар ч утас тавиагүй байхаар нь тэр дор нь 99373940 гэсэн дугаар руу нь залгаад утас чинь ирээгүй байна гэсэн чинь би 14 цагийн шууданд тавьж амжсангүй, би өөрөө ахтайгаа хамт хотоос гарч байна, өөрөө аваачаад өгье гэсэн. Тэгээд маргааш орой нь ирэхийг нь шөнийн 03 цаг болтол хүлээсэн. Би утас руу нь залгахаар аваад Хар хоринд явж байна, Цэнхэрт явж байна гээд яриад байснаа шөнө 03 цагт залгахад аймагт ороод ирсэн байна, хүмүүсээ буулгаж байна, тэгээд аваачаад өгье гэсэн. Тэгээд тэрнээс хойш утас нь холбогдохоо больчихсон. Маргааш өглөө нь 12 цагийн үед утас нь холбогдоод би Булган аймгаас аймаг руу орох гээд явж байгаад бие өвдөөд эмнэлэгт хэвтчихлээ, 7 хоногийн дараа гарна, гарахаараа аваачаад өгье гэхээр нь чи чинь Улаанбаатараас аймаг руу гарсан гээ биз дээ гэж асуусан чинь аймагт ирчихээд Булган аймаг руу явсан, таны утас холбогдохгүй байсан гэж хэлсэн. Тэгээд маргааш нь хүнээс нокио аваад барьчихлаа, чамайг хүлээж байя гэж хэлсэн чинь би эмнэлгээс гараад таны утсыг аваачаад өгье гэсэн. Тэгээд утсаа авахаа байгаад намайг блок хийчихсэн байхаар нь би аавынхаа утсаар залгаад аавыг яриулсан чинь би охины чинь утсыг аваачиж өгөх гээд явж байна гэж хэлээд авчирч өгөөгүй. Дандаа худлаа яриад байгаа юм. Одоо утас нь холбогдохгүй болчихсон. Хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ээжийнхээ фейсбүүк хаягаас “Iphone-11” байна, тэрийг авах уу, 200.000 төгрөг одоо өгчих, эсвэл хүүтэй зээлчих гэсэн мессеж бичсэн. Би ээжийнх нь 95142422 гэсэн дугаарыг олоод утсаар ярьсан чинь мөнгийг чинь өгөх боломжгүй, манай охин надаас 3.000.000 төгрөг нэхсэн, тэрийг нь ч өгч чадахгүй байна, тийм болохоор чиний мөнгийг өгч чадахгүй гэж хэлээд утсаа салгачихсан. Сүүлд нь эгчтэй нь утсаар ярьж чат бичсэн чинь М надтай холбоо бариагүй, надтай ярьж, ирэхээ ч байсан, та нар өөрсдөө л хоорондоо учраа ол доо гэж хэлсэн. Тэр эгч нь Архангай аймгийн Өндөр-Улаан суманд багш хийдэг юм билээ. Надад зарах гэж байгаа утасныхаа зургийг чатаар явуулаад үзүүлсэн юм. Угаасаа Архангайн зарын группүүд дээр байнга хямд утас зарна гэсэн зар тавьсан байдаг юм. Саяхан хүртэл зар нь групп дээр явж байсан. Би хүнээс асууж сурагласан чинь нийтийн худалдааны төвийн 1 дүгээр давхарт байдаг гар утасны лангуун дээр утасны дагалдах хэрэгсэл зардаг байсан гэхээр нь очиж асуусан чинь энд суудаг байж байгаад сүүлд 2 давхарт байдаг гоо сайхны лангуун дээр суудаг болсон байсан, тэндээс асуу гэсэн юм. Тэр хүнээс асуухад манай лангуун дээр суудаг байсан гэж хэлсэн. Би бас хайж байгаа гэж хэлсэн. Би Мг хүний лангуун дээр суудаг байсан уу, эсвэл өөрөө ажиллуулдаг байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. М нь өөрийн фейсбүүк хаягаас хямд утас зарна гэсэн зар оруулсан байсан. Би өөр хүний фейсбүүк хаягаас мессеж бичсэн чинь яг надад ярьж хэлж ярьж байснаа бичсэн. Тэгэхээр нь өөр дугаараас залгаад Б байна, чи яасан бэ гээд ярихаар өө би таны утсыг маргааш аваачаад өгнө гэж хэлээд нөгөө залгасан дугаарыг бас блок хийчихсэн юм. Миний хамгийн анх Мтай утас авахаар бичсэн мессежүүд устчихсан байна, сүүлд ээжийнхээ хаягаас бичсэн мессеж бол байгаа. Тэрийг хэрэгт хавсаргуулна. Би Мгаас 200.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг /1х-ийн 05-07 хуу/

 

“Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 15, 18-22 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бийн мэдүүлсэн: ...Манай охин Б хүнээс гар утас худалдаж авна гээд 200.000 төгрөг хүнд өгөөд утсаа авч чадахгүй, мөнгө ч буцааж авч чадахгүй байгаа. Тэр талаараа цагдаад хандсан байсан. 2022 оны 12 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна, манай охин Б нөгөө хүнээсээ утсаа авах гээд залгахаар миний дугаарыг авахгүй байна, та нэг залгаад асуугаад өг гээд 99393740 гэсэн дугаар хэлэхээр нь би 99393740 дугаар руу нь залгаад Бын аав нь байна, хүүхдийнхээ утсыг авъя, чи хаана байгаа юм гэсэн чинь би хотод байж байгаад сая ирж байна, аймгийн зах дээр байна гэхээр нь би очоод утсаа авчихъя гэсэн чинь яах юм бэ ах, би унаатай явж байна, өөрөө аваачаад өгье гэхээр нь би Бын аймгийн төвд байдаг хаягт аваачаад өгөөрэй гэсэн чинь за за гээд одоог хүртэл өгөөгүй байна. Б.Б нь хохирлоо барагдуулж аваагүй байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 26-27 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Нийн мэдүүлсэн: ...2021 оны 10 дугаар сараас эхлэн ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Би сарын 400.000 төгрөгийн цалинтай. Би тэрийг асууж тодруулаагүй. Би нийтийн худалдааны төвийн гар утасны лангуунд худалдагч авна гээд зар тавьсан чинь урьд нь ажил хийж байгаагүй, ээжтэйгээ хамт амьдардаг, би ажиллах хүсэлттэй байна гээд ирсэн. Би нас бага болохоор нь эхлээд нэг сар ажиллуулаад үзье гээд авсан юм. Тэгсэн чинь нэг сар суугаад дутагдал гаргачихаар нь чи дандаа ингэж дутагдал гаргаад байвал хэцүү ш дээ, би цалинг чинь суутгачихсан, одоо больё, ажлаа хүлээж авъя гэж хэлсэн чинь дахиад намайг 14 хоног суулгачих гээд гуйгаад байсан. Тэгсэн чинь сунгасан хугацаанд нь Архангайн зарын групп дээр хүний утас дээрэмддэг гэсэн зар гарчихсан байсан. Би өөрийн дүү шигээ санаад чи яагаад хэл ам татлаад байгаа юм бэ гээд загнасан чинь тийм зүйл байхгүй, хүмүүс буруу ташаа юм яриад байгаа юм гэсэн. Д.М нь 45 хоног ажиллахдаа 1.600.000 төгрөгийн дутагдал гаргасан. Тэгээд цалингийн 600.000 төгрөгийг нь суутгахаар надад 1.000.000 төгрөгийн өгцөөтэй болчихоод байгаа юм. Би Д.Мгаас мөнгөө нэхэхээр өнөөдөр өгнө, маргааш өгнө гэж байнга худал ярьдаг. Надад Д.Мтай харьцсан чатууд бүгд байгаа юм. Бараа биш, орлогын мөнгө дутаадаг байсан юм. Би тооцоо хийсэн чинь дутаад байна гэсэн чинь би мөнгө аваагүй, аниа гээд байсан. Сүүлдээ за аниа би мөнгө дутаачихсан юм чинь өгнө гэж хэлсэн. Манай хажуугийн лангууны хүмүүс надад Д.Мгаас янз бүрийн хүмүүс ирж мөнгө, утас нэхдэг байсан. Надад 20.000, 30.000 байна гээд өгөөд явуулдаг байсан гэж ярьсан. Лангууны орлогоос өгчихдөг байсан юм билээ. Би тэр талаар мэдэхгүй. Би мөнгөө нэхэхээр дандаа хөдөө сүлжээгүй газар байна гэдэг байсан. Тэгсэн мөртлөө утас нь холбогдоод, чат уншаад байдаг байсан. Д.М нь хэцүү амьдралтай хүүхэд юм шиг санагдсан. Д.Мг ажиллаад дөнгөж 5 хонож байхад 500.000 төгрөг зээлээч, зээл хаах гэж байгаа гээд ээж нь ирсэн. Тэр үед л гар утасны асуудалд орооцолдчихсон явсан юм шиг байна лээ. Д.Мд гар утасны лангуу ажиллуулах боломж байхгүй гэж бодож байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 35-37 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Дын мэдүүлсэн: ...Миний охин Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийг 2021 оны хавар 12 дугаар ангид сурч төгссөн юм. Тэгээд конкурс өгье гэсэн чинь манай Өндөр-Улаан суманд байдаг охин Мэнэ жилдээ ЭЕШ өгөөд яах вэ, ажил хий гэсэн. Тэгээд Архангай аймгийн Нийтийн худалдааны төвд байдаг гар утасны дагалдах хэрэгсэл зардаг лангуун дээр худалдагчаар ажилд орсон. Тэндээ овоо ажиллаж байснаа эзэн нь лангуугаа зарчихлаа гээд ажлаасаа гараад Улаанбаатар хот руу явна гээд байхаар нь явуулахгүй гэсэн чинь 2 хоночихоод ирье гээд байхаар нь явуулчихсан чинь бараг 2 сар болсон. Би Улаанбаатар хотод юу хийгээд, хаагуур яваад байгааг нь мэдэхгүй болохоор санаа зовоод хэрүүл хийж харааж зүхэж бөөн юм болж байж 2022 оны 01 дүгээр сард цагаан сараас өмнөхөн аймагт буцааж авчирсан. Цагаан сарын үеэр Өндөр-Улаан сумын Бэлх багт байж байгаад аймагт ирээд “Шим” гээд 12 дугаар дэлгүүрийн өөдөөс харсан жижиг дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Тэндээ ажиллаж байгаа л гэдэг юм. Би өөрөө ажилтай, өглөө гараад орой ирдэг болохоор хаагуур, юу хийж явааг нь мэдэхгүй юм. Би цагаан сараас хойш утасгүй байгаа. М миний 95142422 дугаарыг барьж байгаа. Надтай цагдаагийн байгууллагаас ярьж байна гэж нэг ч удаа яриагүй. Хэрвээ надтай ярьсан бол би шууд л ирэх байсан. Би энэ хүүхдийг цагдаагийн байгууллага дээр асуудалтай байгааг нь мэдээгүй. Цагаан сарын өмнө манай том охин Мнь Мг асуудал тариад амьтан хүн фейсбүүк дээр зургийг нь тавиад байна гээд утсаар ярьсан. Тэр үед М Улаанбаатар хотод байсан. Тэгээд дуудаж авчирсан. Тэгээд би яасан, ийсэн гээд аашилж загнаад, аргадаж гуйгаад ч надад юу ч ярьж, хэлэхгүй байна. Би өөрөө мэдэж байна ш дээ, би өөрөө зохицуулчихна гээд уурлаад гараад явчихдаг. Би “цалингаараа өр зээлээ дар” гээд “Шим” дэлгүүрт ажилд оруулаад өгсөн чинь хэд хоног сууж байгаад гарчихсан юм шиг байна лээ. Миний “Хаан” банкны данс мөн байна. Манай охин М миний картыг ашигладаг. Би энэ дансанд ордог өөрийн цалин болон хүүхдийн мөнгөө авдаг. Манай охин М ээжээ картаас чинь мөнгө аваадахъя гээд аваад явдаг. Би өөрөө картаасаа мөнгө гаргаж чаддаггүй болохоор нэг бол М, нэг бол хүүтэйгээ явж авдаг юм. Би 200.000 төгрөг орсныг мэдээгүй. Миний карт ихэвчлэн Мд байдаг. Манайх 2021 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 11-08 тоотод байдаг хашаанд нь 2 жил шахуу байсан. Чулуутын айл байдаг юм. Би цагдаагийн ар талд байдаг 100 хүний гуанзанд ажилладаг байсан юм. Тэгсэн чинь тэр гуанзыг ажиллуулдаг хүний хамаатан гээд хүн над руу залгаад М гэдэг хүнээр тэтгэврийн зээл гаргуулаад авчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би М гээд хүнтэй очиж уулзаад та яагаад зээл гаргаад өгчихөж байгаа юм бэ, надаас асуухгүй яасан юм бэ гэсэн чинь гуйгаад байсан болохоор нь гаргаад өгчихсөн юм гэсэн. Би Мд хэлж яриад хүчрэхгүй байна, хаана, юу хийж явж байгаагаа хэлэхгүй, одоо хаана хичнээн төгрөгийн өр төлбөр тавьсныг мэдэхгүй байна. Орхон аймагт манай ээжийн дүүгийн хүүхэд байдаг юм. Сургуульд байхдаа амралтаараа дүүгийн дэлгүүрт очиж ажилладаг байсан. Ч.Мд өөрийн гэсэн гар утасны лангуу байхгүй. Тийм чадвар ч байхгүй. Хүний лангуун дээр цалин мөнгийг нь авч ажиллаж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 79-81 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Мгийн мэдүүлсэн: ...Би зүйлчлэлээ хүлээн зөвшөөрч байна. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар ярьсан тул одоо нэмж мэдүүлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 95-97 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Мын мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Чулуут сумын айл байгаа юм. Би хичээл сургуулийн үеэр хүүгийнхээ хүүхдүүдийг хараад аймагт байдаг юм. 2021 онд Д гээд авгай 2 хүүхэдтэйгээ манай хашаанд айл бууж байж байгаад 2021 оны 08 дугаар сарын сүүлээр хичээл сургууль орохын өмнө өөр тийшээ нүүгээд явсан юм. Бор толгойд ч бил үү, нэг уулын орой дээр айлын хашаанд буулаа гэж байсан. Тэгсэн чинь 2021 оны 11 дүгээр сарын 10-даар Дын том охин Ч.М нь манай гэрт хүрээд ирээч, дүүд нь мөнгөний хэрэг болоод байна, та дүүдээ тэтгэврийн зээл аваад өгөөч гэхээр нь би ах нь тэтгэврийн зээлтэй ш дээ гэсэн чинь зүгээрээ зээл аваад 6 сар болчихсон бол дахиад авч болдог юм, би 2021 оны 11 дүгээр сарын 15-нд мөнгөтэй болно, дүү нь танд удаахгүй өгнө гээд гуйгаад байхаар нь хамт Төрийн банк руу ороод тэтгэврийн зээлээ 2022 оны 05 дугаар сарыг хүртэл аваад 1.695.000 төгрөгийг Ч.Мд бэлнээр өгсөн. Тэрнээс хойш зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй өдий хүрч байна. Манай Улаанбаатар хотод байдаг охинтой чатаар холбогдоод маргааш өгнө, 1 дэх өдөр өгнө, 4 дэх өдөр болъё гээд хойшлуулаад байдаг юм билээ. Би Ч.Мтай хоёулахнаа л явсан. Би бэлнээр нь 1.695.000 төгрөг өгсөн. Би Ч.Мтай хоёулаа л явсан болохоор харсан хүн байхгүй. Манай хүүхдүүд намайг Ч.Мд тэтгэврийн зээл авч өгснийг мэдээд намайг зөндөө загнасан. Ч.М нь ээж Д, мөн сургуулийн насны эрэгтэй дүүтэйгээ гурвуулаа л амьдардаг байсан. Манай хашаанд байх үед Ч.М нь 12 дугаар ангид сурдаг байсан. Ээж Д нь нэг хэсэг талхны цехэд ажиллаж байгаа гэсэн. Нэг хэсэг гуанзанд цэвэрлэгч хийж байгаа гэсэн. Одоо хаана, юу хийж байгааг нь мэдэхгүй. Тэр үедээ бол жаахан тааруухан амьдралтай байсан. Манайд орж ирээд надад мөнгөний хэрэг болоод байна, та зээл аваад өгөөч л гэж байсан. Яг юунд хэрэглэх гэж байгаагаа надад хэлээгүй. Би гуйгаад байхаар нь буцаагаад өгчих байх гэж бодоод зээл авч өгсөн юм. Ч.М нь ээжтэйгээ Бор толгойд бил үү, нэг уулын орой дээр байдаг бөгөөд айлын хашаанд буусан гэж байсан. Сүүлд Орхон аймагт байгаа сураг гарч байна гэж манай хүүхдүүд хэлж байсан. Би одоо хаана байгааг нь сайн мэдэхгүй байна. Би Ч.Мд 2021 оны 11 дүгээр сарын 11-нд 1.695.000 төгрөгийн зээл авч өгсөн. Одоо хүүтэйгээ 1.750.000 төгрөг болсон бөгөөд уг мөнгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 157-159 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Лын мэдүүлсэн: ...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай хадам эгч О над руу залгаад та нар зээл авсан юм уу, аавын данснаас мөнгө гарсан байна гэхээр нь үгүй гэж хэлээд аав руу ярьсан чинь аав манай хашаанд байсан М гэдэг охинд зээл аваад өгчихсөн гэж хэлсэн. Тэгээд одоог хүртэл буцааж авч чадаагүй байгаа юм. Манай хадам эгч О утсаа хадам аавын данстай холбуулсан байдаг болохоор орлого, зарлагыг харж байдаг юм билээ. Манай хадам аав Төрийн банкнаас тэтгэврээ авдаг юм билээ, тэгээд 5 дугаар сарын тэтгэврийн мөнгө болох 1.694.000 төгрөг бэлнээр өгсөн гэсэн. Одоо хүүтэйгээ 1.750.000 төгрөг болчихсон байна. Манай аавынд ирээд надад мөнгөний хэрэг болоод байна, тэтгэврийн мөнгөнөөсөө зээллэг аваад өгөөч гэхээр нь ах нь зээл авчихсан байгаа гэсэн юм билээ. Тэгсэн чинь та зээл аваад 6 сар болчихсон бол дахиж авч болдог гэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буцаагаад өгнө гээд гуйгаад байсан болохоор нь аав тэр охиныг дагаж яваад зээл аваад өгчихсөн юм гэсэн. Яг тийм, ийм юманд хэрэглэнэ гэдгээ хэлээгүй, өгнө гэж хэлсэн өдрөөсөө хойш удахгүй өгнө, өнөөдөр өгнө, маргааш өгнө гэж худлаа ярьсаар байгаад сүүлдээ утас нь холбогдохгүй болчихсон гэсэн. Тухайн үедээ 350.000 төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Ч.М нь манай хашаанд байхдаа ээж Д, сургуульд сурдаг дүү хоёртойгоо амьдардаг байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Оийн мэдүүлсэн: ...Миний гар утсанд манай аав, ээж хоёрын тэтгэврийн зээл орж ирсэн мэдээлэл нь гарч ирдэг ба 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр миний дансанд мөнгө орж ирсэн болохоор нь тухайн өдрөө анзаараагүй бөгөөд маргааш өдөр нь анзаараад харахад манай аавын дансны мэдээлэлд тэтгэврийн зээл Ц.М, 1.694.962 төгрөг орж ирэхээр нь би тэр дороо төрсөн дүү М.Н рүү утсаар залгаад яах гэж ааваар тэтгэврийн зээл авхуулсан юм бэ гэж асуухад манай дүү мэдээгүй байсан ба түүний дараа аав, ээжтэй утсаар ярихад тэтгэврийн зээл аваагүй гэж байсан ба сүүлд нь ааваасаа сонсоход Цэцэрлэг хотод манай аавын хашааг түрээслэн амьдардаг байсан М гэдэг эмэгтэй манай аавыг дагуулж банкинд очоод тэтгэврийн зээл авахуулсан байсан. М нь тухайн үед 2-3 хоногийн хугацаатай мөнгөний хэрэг боллоо гэж манай аавд хэлж гуйж байгаад тэтгэврийн зээл гаргуулан авсан байсан. Манай аав өмнө сард 350.000 төгрөг авдаг байсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврийн хэмжээг нэмээд сард 500.000 төгрөг авах болсон. М нь манай ааваас авсан мөнгийг эргүүлэн төлөөгүй. Харин манай аавын авсан тэтгэврийн зээлийг сард 350.000 төгрөгийг банкнаас нь шууд татаад авч байгаа. Манай аав Ц.М нь М гэдэг эмэгтэйгээс нийт 1.694.962 төгрөгийг нэхэмжилж байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 163-164 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Мгийн мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад маргах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 201-202 хуу/

                                                                                                                                                                         

            Бичгийн нотлох баримт /1хх-ийн 144 хуу/

            Зээлийн дансны төлбөрийн хуваарь /1хх-ийн 106 хуу/

            Сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /1хх-ийн 113-114 хуу/

Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /1хх-ийн 184-185 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Мийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 02 дугаар сард цахимаар хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллах хүн ажилд авна гэж зар тавьсан юм. Үүний дагуу Ч.М гэх эмэгтэй зарын дагуу ирж уулзсан юм. Ингээд тухайн хүнийг 1 сарын 800.000 төгрөгөөр цалинжуулаад ажиллуулахаар болоод амаар гэрээ байгуулаад 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн орой бараагаа тоолоод нийт 32 сая төгрөгийн бараа хүлээлгэн өгч 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Ч.М дэлгүүрт худалдагчаар ажиллах болсон. Би өдөр бүр дэлгүүр хаагаад өдрийн орлогоо тооцоо шахаж авдаг байсан. Эхний өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орлогоо авахад 29.000 төгрөг бэлнээр дутсан. Үүнийг М мэдэхгүй байна, ямар сонин юм бэ гэдэг байдлаар хэлсэн. Дараагийн өдөр буюу 02 дугаар сарын 11-ний өдрийн орой тооцоо шахаж үзэхэд мөнгө дутаагүй, 02 дугаар сарын 12-ны өдрийн орой тооцоо шахаж орлого авахад 40.000 төгрөг бэлнээр дутсан. 02 дугаар сарын 13-ны өдрийн орой 179.000 төгрөг бэлнээр дутсан. 02 дугаар сарын 14-ний өдрийн орой 475.000 төгрөг бэлнээр дутсан. 02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд ямар нэгэн мөнгө дутаагүй, кассын тооцоо таарч байсан бөгөөд 02 дугаар сарын 17-ны өдрийн орой 56.000 төгрөг дутсан. Энэ бүх мөнгө дутсан зүйлийг Ч.М эсвэл мэдэхгүй байна, манай танил эгч мобайл банкаар шилжүүлнэ гэж хэлж тайлбарладаг байсан. Тухайн мөнгө мобайлаар миний дансанд орж ирдэггүй байсан юм. Тэгээд М, бид хоёрын тооцоо нийлдэг дэвтэр дотроос миний авсан зүйлс гээд барааг үнийн дүнтэй нь бичсэн цаас гарч ирсэн. Үүнийг би өөрөөс нь асуухад миний авсан зүйлс байгаа юм, би нийлүүлж байгаад мөнгийг нь хийх гэж байсан юм тайлбарласан. Тухайн зүйлийн үнийн дүнг бодож үзэхэд 135.900 төгрөг болж байсан. Нийт манай дэлгүүрт 888.800 төгрөгийн мөнгө болон бараа дутаасан юм. Ч.М нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн өглөө ажилдаа ирээд кассаас дутаасан 475.000 төгрөгөө олоод ирье гэж хэлж яваад буцаж ирээгүй. Тэгээд утас руу нь залгахаар огт утсаа авдаггүй, фейсбүүк чатаар зурвас илгээдэг, тухайн зурвас дээр орой, өдөр, өглөө ирнэ гэх утгатай зурвас илгээдэг байсан. Заримдаа бараагаа тоолохгүй бол буцаад ажлаа хийнэ гэх байдлаар хэлдэг байсан. Тэгээд ирэхгүй болохоор 02 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр Н, манай хамаатны дүү Га, бид гурав бараагаа тоолсон бөгөөд тэгэхэд 375.000 төгрөгийн бараа дутсан. Үүнийг нөхөр, бид хоёр 5 хоног дэлгүүрээ ажиллуулсан болохоор Ч.Мг дутаасан гэж үзэхгүй байгаа. Тэгээд М утсаа авахгүй дандаа зурвас илгээгээд олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай дэлгүүрт нийт 8 хоног ажилласан байна. Сарын цалин 800.000 төгрөг гэж бодоод хувилж үзэхэд 206.451 төгрөг авах ёстой, тухайн цалинг би өгөөгүй байгаа, тухайн цалинг би авах ёстой мөнгөнөөс хасаад 682.348 төгрөгийг нэхэмжилнэ, үүнийг төлөөд өгөх юм бол санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Кассын программаас өдрийн тайлан гэж хэвлэгдэн гардаг юм. Тухайн тайлан дээр бэлэн мөнгө “Хаан” банкны карт уншигч машин, “Голомт” банкны карт уншигч машин, бусад /мобайл/ гэсэн 4 төрлийн үнийн дүнгийн тайлан гарч ирдэг юм. Тэгээд тухайн 4 төрлийн тайлангийн орлогыг тус бүр бодож үзээд хооронд нь нэмээд гарсан үнийн дүнг нийт хэвлэсэн үнийн дүнтэй таарч байгаа эсэхийг бодож үзээд таарч байвал кассад байгаа бэлэн мөнгө буюу орлогоо тоолж үзэхэд таарч байх ёстой. Гэтэл кассын тайлан таараад бэлэн мөнгө тайланд гарсан үнийн дүнгээс дутаж байсан юм. Энэ байдлаар тооцоо шахахад Ч.Мгийн дутаасан мөнгийг гаргасан юм. 02 дугаар сарын 11-ний өдөр цахилгаан тасраад дандаа бэлнээр бараа зарсан кассын системд бүртгэгдээгүй. Харин 15, 16-ны өдрүүдийн мөнгөн дүн бага байсан болохоор мэдүүлээгүй орхигдуулсан байна. Үүнийг нэхэмжлэхгүй. Нэг зүйл нэмж хэлэхэд М болон туслах ажилтанд тус бүр 2.500 төгрөг өгөөд тооцоо шахаж бодохдоо 5.000 төгрөгийг нэмж тооцдог байсан юм. Ж овогтой Д /ая93101810/ гэх залуу ажиллаж байсан. Мг ажилд орохоос өмнө нь ажиллаж байсан. Манайд тухайн хүн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажилд ороод 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ковид өвчин тусаад үүнээс хойш ажиллаагүй, одоо Улаанбаатар хотод ажиллаж байгаа гэж сонссон...гэх мэдүүлэг /1хх-ийн 217-219 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Дын мэдүүлсэн: ...Би тухайн дэлгүүрт 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр туслах ажилтнаар орж ажиллаж байгаад 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ковид тусаад гэрээрээ эмчлүүлж байгаад буцаж ажилдаа орох гэсэн чинь өөр хүн ажилд авчихсан байсан. Тэгээд би ажлаас гарсан юм. Анх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажилд ороод намайг Ковид тусаад явснаас хойш ажилдаа ирээгүй гэж дэлгүүрийн эзэн М хэлж байсан. М дэлгүүрт ажилд орохдоо бараа тоолж авсан бөгөөд 02 дугаар сарын 09-ний өдрийн орой М, түүний нөхөр Н, М, бид нар тоолоод 02 дугаар сарын 10-нд шилжих шөнө 05 цаг хүртэл тоолж Мд хүлээлгэж өгсөн юм. Хэдэн төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний ажил үүргийн хуваарь бол гаднаас татсан барааг буулгаж хураадаг, хүнсний ногоонуудыг ууталдаг, лангуунд бараа өрдөг юм. Мөнгөний асуудлыг М хариуцах ёстой. Би нүдээр харсан зүйл байхгүй. 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шиг санаж байна, бүтэн сайн өдөр буюу амралтын өдөр байсан юм, М надад кассаас бэлэн 100.000 төгрөг аваад АТМ рүү хийгээд өг, ээждээ юм захиалах гэж байгаа юм, урьдчилгаа мөнгө өгөх ёстой юм гэж хэлсэн. Би тухайн мөнгийг нь хэлсэн дансанд нь хийсэн чинь Ггэсэн нэр гарч ирж байсан. Ямар дансанд хийсэн эсэхээ санахгүй байна. Ямар ч байсан Ггэсэн данс байсан юм. Бас 10 жилийн гэхээр 2 эрэгтэй хүүхэд орж ирээд Мгаас утасны мөнгө өг гээд нэхээд байдаг байсан. Тэгээд би ямар учиртай мөнгө нэхээд байгаа юм гэхэд би өмнө нь утасны лангуу ажиллуулдаг байсан юм, энэ хоёрт утас өгнө гэж хэлээд мөнгө авчихсан юм гэж байсан. Тэгээд 02 дугаар сарын 14-ний өдөр шиг санаж байна, нөгөө хоёр хүүхэд 13 цаг өнгөрч байхад орж ирээд мөнгө нэхсэн чинь М орой 17 цагийн үед ирээд авчих гэж хэлээд явуулсан. Тэгээд орой 17 цагийн үед нөгөө хоёр хүүхэд орж ирээд гараад явсан. Би дэлгүүрийн хойд зааланд юм хийж байсан. Тэгээд урд зааланд орсон чинь М мөнгийг нь өгчихлөө гэж хэлсэн байсан. Өөр надад Мгийн мөнгөний асуудлыг би мэдэхгүй байна. Би нэрийг нь мэдэхгүй, царайг нь харвал таньж магадгүй. Гэхдээ итгэлгүй байна. Мд л байдаг байсан. Дэлгүүрийн эзэн Мд байдаг үгүйг би мэдэхгүй байна. Надад түлхүүр авах эрх байхгүй. Тооллого хийж ажил хүлээж авсныхаа дараа маргааш нь шиг санагдаж байна, Өндөр-Улаан сум руу явж тоглоно гээд найзынхаа аав, ээж хоёрт өгнө гээд “Хар чингис” архи, түмний ундаа, чипс, ууттай чихэр, хайрцагтай чихэр зэрэг зүйл авч байсан. Заримыг нь санахгүй байна. Авсан зүйлээ миний авсан зүйл гээд бичгийн цаас дээр тэмдэглэж байсан. Би энэ талаар мэдэхгүй байна. Нэг удаа дэлгүүрийн эзэн М надаас Мгийн эгч гэж хүн дэлгүүрээс 475.000 төгрөгөөр бараа авсан уу гэж асууж байсан. Би тухайн үед үгүй гэж хэлсэн. Яагаад гэвэл дээрх мөнгөнд бараа авах юм бол овортой болно, би овор ихтэй зүйл авсан үйлчлүүлэгчид барааг нь хайрцагт хийгээд гаргаж өгдөг юм. Тухайн өдөр тийм зүйл болоогүй. Миний бодлоор тэр мөнгийг утасны мөнгө нэхээд байсан хоёр хүүхдэд өгсөн байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч У.Бын мэдүүлсэн: ...Би мөнгө авсан. 2021 оны 12 дугаар сарын үед М гар утас авах уу гэж зурвас бичихээр нь би ямар утас гэхэд “Ай фоне про макс” нэртэй утас хямд зарна гэж хэлсэн. Тэгээд би авахаар болсон юм. Надад 700.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. М надаас урьдчилгаа болгож 120.000 төгрөг авсан. Би 20.000 төгрөг Д гэсэн данс руу хийсэн бөгөөд 100.000 АТМ-с Д гэх данс руу хийсэн юм. Тэгээд М утсаа өгөхгүй болохоор нь мөнгөө буцааж авахаар болсон. Тэгээд холбоо барихгүй байж байгаад Архангай аймгийн “Шим” хүнсний дэлгүүрт найзтайгаа хамт орсон чинь М тухайн дэлгүүрийн худалдагч хийгээд сууж байсан. Тэгээд би мөнгөө авъя гээд нэхсэн чинь хэд хоногоос өгье, ажилд дөнгөж орж байна гэж хэлсэн. Тэгээд би хэд хоногийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр очсон чинь үдээс хойш хүрээд ир гэж хэлээд явуулсан. Би үдээс хойш 17 цагийн үед очсон чинь М халааснаасаа 25.000 төгрөг, үлдсэн 95.000 төгрөгийг кассаас авч өгсөн. Тэгээд би одоо хоёулаа өр цайрлаа гэж хэлээд мөнгөө аваад явсан. Би найз Мтой хамт очиж мөнгө авсан. Адъяахүү очоогүй надаас тусдаа очсон байж магадгүй. 4 дүгээр сургуульд сурдаг болохоор би мэдэхгүй байна. Гэхдээ манай найз байгаа юм. Мгаас мөнгө авах ёстой гэж хэлж байсан. Мг “Шим" дэлгүүрт сууж байгааг мэдэж байсан. Тухайн үед өөр хүнтэй очиж мөнгөө авсан авсан үгүйг би мэдэхгүй байна. Надад мөнгө авах авлага байхгүй. Би өгсөн мөнгөө авсан болохоор надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 29-31 хуу/

 

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 220-2хх-ийн 02 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 08-15 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Оийн мэдүүлсэн: ...Би Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст бичиг хэргийн ажилтан ажилтай. Одоогоор жирэмсний амралттай байгаа ба энэ хугацаандаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор хайрхан” худалдааны төвд байрлах “Теди” төвд лангуу түрээслэн гар утас зарж байгаа юм. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр намайг лангуун дээрээ гар утсаа зарж байхад өдөр 14 цагийн орчим үл таних эмэгтэй ирээд миний зарж байсан гар утаснуудыг үзэж байгаад “Ipone 12 Pro”, “Ipone 12 Pro Max”, “Ipone Xs” загварын гурван ширхэг гар утас худалдаж авахаар болоод тухайн гар утаснуудад өөрийнхөө гар утасны сим картыг хийж хүнтэй утсаар ярьж шалгаж үзсэн. Тэгээд төлбөр тооцоогоо хийх болсон чинь нөгөө хүүхэн манай ээж гар утасны үнийг хөдөөнөөс шилжүүлнэ, та дансны дугаараа өгөөч гэхээр нь би өөрийн “Хаан” банкны дансны дугаарыг нөгөө эмэгтэйд хэлж өгсөн. Гэтэл нөгөө хүүхэн миний лангууны хажууд зогсоод нэг эмэгтэй хүнтэй утсаар яриад гар утасны мөнгөө шилжүүлээч гэж гар утасны чанга яригч дээр тавьж байгаад ярихад утсаар ярьж байгаа эмэгтэй хүн нь одоо банк руу явж байна, мөнгөө шилжүүлэх гэж байна гээд л яриад байсан. Тэгж байгаад нөгөө хүүхэн би 18 цагаас хүлээн авалтанд орох гэж байгаа юм, яараад байна гээд мөнгө шилжүүлэхийг хүлээгээд байсан. Орой 19 цаг болоод ажил тараад явах гэсэн чинь нөгөө хүүхэн эгчээ та гурван гар утсаа надад өгөөд явуулчих, манай ээж одоо мөнгийг чинь шилжүүлнэ гэж хэлсэн. Тухайн үед би үнэхээр л хүн мөнгийг нь шилжүүлэх гэж байгаа юм байна даа гэж бодоод гурван ширхэг гар утсаа аваад дэлгүүрээ хаагаад гарсан. Гэтэл нөгөө хүн надтай хамт явж хүнтэй утсаар ярьж байгаад эгчээ манай эгч, ээжийн виза картыг аваад явчихсан байна, манай ээж хөдөөний хүн болохоор мөнгөө шилжүүлж мэдэхгүй байна, маргааш өглөө гэхэд би гурван гар утасны чинь мөнгийг өгье, би өөрөө хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ороод хүрэл медаль авсан юм, хүрэл медалийн шагнал 15 сая төгрөг манай ээжийн дансанд орсон байгаа, манай ах, эгч нар миний медалийг угаах гээд энд нэг газар хүлээн авалт хийж байгаа юм, энэ арга хэмжээг тохиолдуулаад би ах, эгч, найз залуудаа гар утас бэлэг болгож өгөх гэж байгаа юм, тийм болохоор таны гар утас яг одоо хэрэг болоод байгаа юм гээд гуйсан. Тэгэхээр нь түүний ярьсан зүйлд итгээд нээрээ л ээжид нь шагналын мөнгө нь байгаа юм байлгүй гэж бодоод итгээд чамд ямар нэгэн бичиг баримт байна уу гэсэн чинь нөгөө хүүхэн манай ахын гэрт миний иргэний бичиг баримтын хуулбар байгаа гэхээр нь дагаад Шанд багт нэг айлд очсон. Би өөрөө тэр айл руу ороогүй, нөгөө хүүхэн ороод өөрийнхөө бичиг баримтын лавлагааг авч гарч ирээд өөрийнхөө бичиг баримтын лавлагааг өгсөн. Тэгээд нөгөө охинд маргааш өдөр гэхэд гар утасны үнийг өгнө гэсэн бичиг хийгээд өг гэсэн чинь нөгөө хүүхэн зээлийн гэрээ гэсэн зүйл бичиж өгсөн. Тухайн хоёр баримтыг би өргөдлийнхөө хамт цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн байгаа. Тэгээд надаас “Ipone 12 Pro”, “Ipone Xs” маркийн гар утаснуудыг аваад явсан. Гэтэл маргааш өдөр нь нөгөө охин ирээгүй. Гар утас руу нь залгаад ярихаар мөнгийг чинь өгөх гэж байна, одоо очиж байна гэх мэтээр худлаа хэлээд яриад байгаа юм. Би энэ хүнийг танихгүй. Гар утас авъя гээд л над дээр ирсэн. Уг нь гар утасны үнээ өгөх гэж байгаа хүн шиг л гар утас үзээд шалгаад байсан бөгөөд яг авах болсон чинь манай ээж дансаар шилжүүлнэ гээд миний “Хаан” банкны дансны дугаарыг авсан. Ч.Мд 2.700.000 төгрөгийн үнэ бүхий “Ipone 12 Pro”, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий “Ipone Xs”загварын 2 ширхэг Солонгос улсад хэрэглэж байсан гар утаснууд өгсөн. Ч.М хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ороод хүрэл медаль авсан юм, хүрэл медалийн шагнал 15 сая төгрөг ээжид минь байгаа юм, манай ах, эгч нар миний медалийг угааж хүлээн авалт хийж байгаа юм, энэ арга хэмжээг тохиолдуулаад ах, эгч, найз залуудаа гар утас бэлэг болгож өгөх гэж байгаа юм гэж ярьсан. Миний хажууд нэг эмэгтэй хүнтэй утсаар ярихаар мөнгө шилжүүлэх гэж байна гэж ярьж байсан. Тэр хүүхэн миний хажууд нэг эмэгтэй хүнтэй яриад мөнгөө шилжүүлсэн үү гэж асуусан. Гэхдээ сүүлд бодоод байхад тэр хүүхэн гар утасны үнэ 3.800.000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлээгүй, зүгээр л мөнгө шилжүүлсэн үү гэж асуусан. Тэгэхээр хэн гэж хүнтэй, ямар учиртай мөнгө шилүүл гэж ярьсныг мэдэхгүй байна. Миний Ч.М гэж хүнд өгсөн “Ipone 12 Pro” утас нь хар хөх өнгөтэй, “Ipone Xs” загварын утас нь хар өнгийн гар утас байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 51-53 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч О.Згийн мэдүүлсэн: ...Би Ч.М гэж хүний гэмт хэргийн замаар олж авсан гар утсыг худалдан авч тухайн гар утасны төлбөрт 1.476.000 төгрөг төлсөн бөгөөд тухайн гар утсаа гэмт хэргийн замаар олдсон эд зүйл гэдгийг мэдэж ойлгоод цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Одоо гар утасны төлбөрт Ч.Мд өгсөн 1.476.000 төгрөгөө гаргуулан авах хүсэлттэй байгаа учир би энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 55-56 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Оын мэдүүлсэн: ...Миний арван жилийн ангийн сурагч А гэж хүүхэд байдаг бөгөөд А 2021 оны 12 дугаар сарын дундуур над руу утсаар яриад манай хамаатны нэг хүүхэд манай гэрт байгаа юм, гэтэл хөдөөнөөс манайд хүмүүс хүрээд ирлээ, чи гэртээ хоёр хонуулаад өгөөч гэж гуйгаад утсаар ярьсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тэг, тэг гэж хэлсэн. Тэр өдрийнхөө орой А, 18-20 орчим насны эмэгтэй хүн дагуулж ирээд манайд үлдээсэн. Агийн дагуулж ирсэн хүүхнийг Ч.М гэдэг эмэгтэй байсан бөгөөд тэр үед Ч.Мтай анх танилцсан. Ч.М манай гэрт ирснээсээ хойш манай гэрт 3 хоноод явсан. Гэтэл үүнээс хойш 2-3 хоноод эргээд ирсэн бөгөөд үүнээс хойш манайд ирээд нэг хоёр хоноод явдаг болсон. Найз нөхдийн харилцаатай болсон. А ярихдаа манай хамаатны хүүхэд байгаа юм гэж анх манай гэрт дагуулж ирээд танилцуулсан. Яг үнэндээ энэ хоёр хүнийг ямар харилцаатайг нь мэдэхгүй байна. Анх Анхзаяа манайд хөдөөнөөс хүмүүс ирж байгаа юм, тийм болохоор хүн ихтэй болохоор манай дүүг гэртээ хоёр, гурав хонуулаач гэж гуйхаар нь анх Ч.Мг гэртээ хонуулах болсон юм. Үүнээс хойш бол бид хоёр танилцсан болохоор манай гэрт хүрээд ирдэг болохоор нь хонуулдаг байсан юм. Ч.М өөрийгөө Улаанбаатар хотод гар утасны наймаа эрхэлдэг, одоогоор лангуун дээрээ Бгэж хүнийг ажиллуулж байгаа, өөрөө Архангай аймгаас гараад Улаанбаатар хот руу явж байгаа, замаараа Булган, Орхон аймгуудаар дайрч яваа гэж ярьж байсан. Орхон аймагт Агаас өөр хүнтэй ямар нэгэн харилцаа холбоотой эсэхийг нь мэдээгүй. Ч.М манай гэрт байхдаа миний гар утсыг хараад та надад өөрийнхөө барьж байгаа гар утсыг өгчих, харин би танд “Ай фоне экс эс” гар утас бэлэглэж болж байна, харин та надад хүүтэй 2 сая төгрөг зээлдүүлээд өг, хүү нь хэдэн хувь ч байж болно гэж ярьж байсан. Үүнээс хойш нэг хоёр хоногийн дараа манай хамаатны хүүхэд З манай гэрт ирээд байж байсан чинь Ч.М Зд би Улаанбаатар хотод гар утас зардаг, та урьдчилгаа өгөөд гар утас хувь зээлээр авч болно шүү гэж хэлсэн чинь З ямар утас байгаа юм бэ, нөхөртөө нэг утас аваад бэлэг болгоод өгчих юм сан гэж хэлсэн чинь Ч.М “Ай фоне 12 Про” загварын гар утас зээлээр өгч болно гэж хэлээд салсан. Гэтэл үүнээс хойш 1-2 хоногийн дараа З над руу яриад танай гэрт байсан хүүхэн гар утас зарах юм болов уу, яах бол гэхээр нь Зд би мэдэхгүй байна, чи өөрөө ярь гээд гар утсаа өгсөн чинь Ч.М, Зтой утсаар ярьж байгаад урьдчилгаа мөнгө авахаар болоод миний “Хаан” банкны 5120041115 дугаарын дансаар 583.000 төгрөгийг Згоос авсан. Згоос авсан мөнгөнөөсөө өөрийнхөө гар утасныхаа төлбөр 100.000 төгрөгийг төлүүлээд, надаас зээлсэн байсан 40.000 төгрөгөө авч үлдээд үлдсэн мөнгийг нь Ч.Мгийн найз О гэж залуугийн данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш Ч.М Улаанбаатар хотоос гар утас ирж байгаа гээд ярьж явж байгаад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой манай гэрт ирсэн бөгөөд ирэхдээ хар саарал өнгийн “Ай фоне Экс эс”, “Ай фоне 12 Про” загварын 2 ширхэг гар утас авч ирсэн. Тэгэхээр нь би З руу утсаар яриад чиний захисан гар утас чинь ирлээ гэж хэлсэн чинь З манайд ирээд Ч.Мгийн авч ирсэн хөх өнгийн “Ай фоне 12 Про” загварын гар утсыг аваад явсан. Ч.М миний өөрийн барьж, ашиглаж байсан “Ай фоне 7 плас” загварын гар утсыг аваад надад “Ай фоне Экс эс” гар утсыг бэлэглэсэн. Үүнээс хойш Ч.М манай гэрээр орж гарч явж байгаад Архангай аймаг руугаа явсан. Энэ хоёрын наймааг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн гар утасны урьдчилгаа болох 583.000 төгрөгийг миний дансаар авсан. Надад бэлэг болгож өгсөн “Ай фоне Экс эс” загварын гар утас нь надад байгаа. Би ашиглаж байна. Хэд хоногийн өмнө Ч.М над руу утсаар яриад миний бэлэг болгож өгсөн утсыг над руу явуул, би өөрийн чинь гар утсыг эндээс явуулъя гээд миний гар утсыг над руу явуулсан. Би гар утсаа хүлээж авсан. Одоо Ч.Мгийн бэлэг болгож өгсөн гар утсыг цагдаагийн байгууллагад гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Тэр өдөр надтай утсаар огт яриагүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 66-68 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Нийн мэдүүлсэн: ...2021 оны 12 дугаар сарын дундуур аавынхаа гэрт очсон чинь Ч.М гэж хүүхэн манай гэрт байж байсан. Тухайн үед юун хүүхэн юм бэ гэхэд миний төрсөн дүү О манай найзын дүү байгаа юм, манайхаар ирж очоод яваад байгаа юм гэж ярьсан. Тухайн үед Ч.Мтай танилцаад ярьж байхад өөрөө Улаанбаатар хотод гар утасны наймаа хийдэг гэж ярьж байсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа мөн аавын гэрт очсон чинь Ч.М Улаанбаатар хотоос 2 лангуун дээрээс 2 ширхэг гар утас авч ирээд нэгийг нь миний дүү Од, нэг гар утсыг нь манай хамаатны дүү Зд зарсан гэж байсан. Тэр үед Ч.М надтай ярьж байгаад эгчээ надад 400.000 төгрөгийн хэрэг байна, та дүүдээ хүүтэй ч хамаагүй 400.000 төгрөг зээлдүүлээч гээд гуйхаар нь түүнд итгээд өөрийн танил Ариунсан гэж хүнээс 400.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж аваад Ч.Мд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн. Ч.М Архангай аймгаас цагаан идээ Улаанбаатар хотод ирж байгаа бөгөөд цагаан идээгээ тосч явна гээд цагаан сараас 7-8 хоногийн өмнө Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хот руу явахдаа цагаан сарын тавгийн ааруул хамт зарна гээд 200.000 төгрөг аваад явсан байсан. Тэгээд алга болсон. Ч.М руу залгаад мөнгөө нэхэхээр удахгүй өгнө гэдэг бөгөөд сүүлдээ Згоос гар утасны мөнгө авах ёстой, тэр мөнгөнөөс ав гэхээр нь би Зд энэ талаар хэлсэн чинь З би гар утас лизинг хийж авсан юм, мөнгийг нь цувуулаад өгч байгаа гэж хэлээд надад Ч.Мгийн надаар хүнээс зээлдүүлсэн 400.000 төгрөгийг хүү 100.000 төгрөгтэй нь нийлүүлээд 500.000 төгрөг авсан байгаа...гэх мэдүүлэг /2хх-ийн 70-71 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Огийн мэдүүлсэн: ...2021 оны 12 дугаар сард манай охин О манай найзын гэрт хөдөөнөөс дүү нь ирээд байж байсан чинь хөдөөнөөс нэмж хүмүүс ирээд гэртээ олуулаа болоод байна, дүүгээ манайд нэг, хоёр хоног байлгая гэж гуйгаад байна гээд нэг орой манайд нэг хүүхэн ирсэн. Тэр хүүхнийг Ч.М гэж байсан. Үүнээс хойш Ч.М манай гэрт ирж хоноод орж гараад явдаг болсон. Манайд байх хугацаандаа өөрийгөө Улаанбаатар хотод гар утасны наймаа хийдэг гээд манай охин О, хамаатны хүүхэд болох З нарт гар утас авчирч зарж, Отай гар утсаа сольж барьсан. Ч.М манай гэрээр ирж, очоод явж байх хугацаандаа надад цагаан сарын баярын үеэр хэрэглэх хямд үнэтэй цагаан идээ Архангай аймгаас авчирч өгнө гээд бэлэн 200.000 төгрөг авсан. Цагаан сарын үеэр Ч.Мгаас цагаан идээгээ авах гээд утсаар ярьсан чинь одоо явуулж байна, одоо өгөх гэж байна гэх мэтээр яриад байсан. Тэгж байгаад сүүлдээ би танай хамаатан Згоос гар утасны мөнгө авах ёстой, Згоос цагаан идээнийхээ мөнгийг авчих гэхээр нь би Зд энэ талаар нь хэлээд Згоос 200.000 төгрөгийг нь авсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 73-74 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Мгийн мэдүүлсэн: ...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрнө. Би Орхон аймагт ахынхаа дэлгүүрт суух гэж очсон байхдаа тэр хүнээс 2 ширхэг “Айфоне” маркийн гар утсыг авсан. Гэхдээ хүлээн авалтад орох гэж байгаа гэж яриагүй. Найз, эгч хоёртоо өгөх гэж байгаа гэж хэлээд авсан. Би маргааш өглөө нь 10 цагт мөнгийг нь өгнө гэж хэлсэн байсан ба маргааш нь хэлсэн цагтаа очиж уулзсан. Манай Орхон аймаг багт О гэдэг эгч байсан. Миний хуурай эгч байгаа юм. Би гэрийнх нь хаягийг хэлж мэдэхгүй. Чатаар л холбогддог байсан. Би хүнд өгчихсөн...гэх мэдүүлэг /2хх-ийн 86-87 хуу/

 

“Далай ван Аудит” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02/02-02 тоот шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 80-85 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 113-116 хуу/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол танилцуулсан тэмдэглэл /2хх-ийн 22 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1хх-ийн 89-91 хуу/

Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 151 тоот албан бичиг /1хх-ийн 137 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 138 хуу/

Иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-ийн 169 хуу/

Сурагчийн хувийн хэрэг /1хх-ийн 170-181 хуу/

Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /1хх-ийн 184 хуу/

Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 152 тоот албан бичиг /1хх-ийн 191 хуу/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /1хх-ийн 194-195 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ааймгийн Э сумын .. дугаар багийн .. тоотод Ц.Моос тэтгэврийн зээл аваад өгөөч, удаахгүй 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Төрийн банкнаас 1.695.000 төгрөгийн тэтгэврийн зээл гаргуулан авч залилсан, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрийгөө бүх төрлийн утас хямд зардаг гэж итгүүлэн Айфоне экс “Iphone-x” загварын гар утсыг Ааймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Б.Бт Улаанбаатар хотоос хүргүүлнэ хэмээн урьдчилгаа 200.000 төгрөгийг өөрийн ээж М.Дын эзэмшлийн 5156013709 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Оаймгийн Б сумын С багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвд гар утас худалдан борлуулдаг иргэн Б.От хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль авсан, 15 сая төгрөгийн шагнал авсан, ээж мөнгө шилжүүлж чадахгүй байна, 18 цагаас хүлээн авалтад орж ах, эгчдээ гар утас бэлэг болгон өгөх гэсэн юм гэж хуурч “Айфоне 12 про”, “Айфоне Экс эс” загварын хоёр гар утсыг нь залилан авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан, А аймгийн Э сумын .. дугаар багт байрлах “Ш” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 02 дугаар сарын 10-наас 18-ны өдрийн хооронд иргэн Ц.Мийн итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгөнөөс 888.800 төгрөгийн эд хөрөнгийг завшсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.М нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрийгөө бүх төрлийн утас хямд зардаг гэж итгүүлэн Айфоне экс “Iphone-x” загварын гар утсыг А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Б.Бт Улаанбаатар хотоос хүргүүлнэ хэмээн урьдчилгаа 200.000 төгрөгийг өөрийн ээж М.Дын эзэмшлийн 5156013709 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Б.Бын мэдүүлсэн “Би ажил дээрээ явж байгаад утсаа унагааж эвдчихсэн юм. Би ковидын тасагт ажиллахаар байсан учраас тэрнээсээ өмнө яаралтай утас авах шаардлагатай байсан. Тэгээд фейсбүүкт яаралтай утас авна гэж зар тавьсан чинь миний чатаар хямд үнээр утас зарна, бүх төрлийн утас зардаг, та ямар утас авмаар байна гээд мессеж бичсэн байсан. Би тэр хүнтэй эхлээд “Iphone-x” авъя гэж ярьсан чинь болно, өнөөдрийн 19 цагаас өмнө 200.000 төгрөг явуулчих, би утсыг нь орой шууданд тавиад өгье, үлдсэн мөнгөө маргааш утсаа авчихаад өгөөрэй гэсэн. Би аймагт лангуутай, утас зардаг, хотод бас нэг лангуу нээж байгаа, одоо хотод ирчихсэн байна гэж ярьсан. Би ажлаа тараад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08 цаг 30 минутад өөрийн “Хаан” банкны 5141203185 дугаарын данснаас Махбуриадын Д гэдэг хүний 5156013709 дугаарын данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Энэ данс руу хийгээрэй, гүйлгээний утга дээр утасны дугаараа биччихээрэй гээд М над руу фейсбүүк мессенжерээр явуулсан юм. Маргааш нь надад утсыг чинь явуулчихсан, орой 22 цагт шуудангаас тосч аваарай гэсэн. Би тэр орой нь шуудан тоссон чинь ямар ч утас тавиагүй байхаар нь тэр дор нь 99373940 гэсэн дугаар руу нь залгаад утас чинь ирээгүй байна гэсэн чинь би 14 цагийн шууданд тавьж амжсангүй, би өөрөө ахтайгаа хамт хотоос гарч байна, өөрөө аваачаад өгье гэсэн. Тэгээд маргааш орой нь ирэхийг нь шөнийн 03 цаг болтол хүлээсэн. Би утас руу нь залгахаар аваад Хар хоринд явж байна, Цэнхэрт явж байна гээд яриад байснаа шөнө 03 цагт залгахад аймагт ороод ирсэн байна, хүмүүсээ буулгаж байна, тэгээд аваачаад өгье гэсэн. Тэгээд тэрнээс хойш утас нь холбогдохоо больчихсон. Маргааш өглөө нь 12 цагийн үед утас нь холбогдоод би Булган аймгаас аймаг руу орох гээд явж байгаад бие өвдөөд эмнэлэгт хэвтчихлээ, 7 хоногийн дараа гарна, гарахаараа аваачаад өгье гэхээр нь чи чинь Улаанбаатараас аймаг руу гарсан гээ биз дээ гэж асуусан чинь аймагт ирчихээд Булган аймаг руу явсан, таны утас холбогдохгүй байсан гэж хэлсэн. Тэгээд маргааш нь хүнээс нокио аваад барьчихлаа, чамайг хүлээж байя гэж хэлсэн чинь би эмнэлгээс гараад таны утсыг аваачаад өгье гэсэн. Тэгээд утсаа авахаа байгаад намайг блок хийчихсэн байхаар нь би аавынхаа утсаар залгаад аавыг яриулсан чинь би охины чинь утсыг аваачиж өгөх гээд явж байна гэж хэлээд авчирч өгөөгүй” гэх мэдүүлэг /1х-ийн 05-07/,

 

гэрч Г.Бийн мэдүүлсэн “Манай охин Б хүнээс гар утас худалдаж авна гээд 200.000 төгрөг хүнд өгөөд утсаа авч чадахгүй, мөнгө ч буцааж авч чадахгүй байгаа. Тэр талаараа цагдаад хандсан байсан. 2022 оны 12 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна, манай охин Б нөгөө хүнээсээ утсаа авах гээд залгахаар миний дугаарыг авахгүй байна, та нэг залгаад асуугаад өг гээд 99393740 гэсэн дугаар хэлэхээр нь би 99393740 дугаар руу нь залгаад Бын аав нь байна, хүүхдийнхээ утсыг авъя, чи хаана байгаа юм гэсэн чинь би хотод байж байгаад сая ирж байна, аймгийн зах дээр байна гэхээр нь би очоод утсаа авчихъя гэсэн чинь яах юм бэ ах, би унаатай явж байна, өөрөө аваачаад өгье гэхээр нь би Бын аймгийн төвд байдаг хаягт аваачаад өгөөрэй гэсэн чинь за за гээд одоог хүртэл өгөөгүй байна. Б.Б нь хохирлоо барагдуулж аваагүй байгаа” гэх мэдүүлэг /1хх-ийн 26-27/,

 

гэрч М.Дын мэдүүлсэн “Цагаан сарын өмнө манай том охин Мнь Мг асуудал тариад амьтан хүн фейсбүүк дээр зургийг нь тавиад байна гээд утсаар ярьсан. Тэр үед М Улаанбаатар хотод байсан. Тэгээд дуудаж авчирсан. Тэгээд би яасан, ийсэн гээд аашилж загнаад, аргадаж гуйгаад ч надад юу ч ярьж, хэлэхгүй байна. Би өөрөө мэдэж байна ш дээ, би өөрөө зохицуулчихна гээд уурлаад гараад явчихдаг. Манай охин М ээжээ картаас чинь мөнгө аваадахъя гээд аваад явдаг. Би өөрөө картаасаа мөнгө гаргаж чаддаггүй болохоор нэг бол М, нэг бол хүүтэйгээ явж авдаг юм. Би 200.000 төгрөг орсныг мэдээгүй. Миний карт ихэвчлэн Мд байдаг” гэх мэдүүлэг /1хх-ийн 79-81/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ч.Мгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 95-97/,

 

“Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 15, 18-22/ зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Ч.М нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ааймгийн Э сумын .. дугаар багийн .. тоотод Ц.Моос тэтгэврийн зээл аваад өгөөч, удаахгүй 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Төрийн банкнаас 1.695.000 төгрөгийн тэтгэврийн зээл гаргуулан авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Ц.Мын мэдүүлсэн “2021 оны 11 дүгээр сарын 10-даар Дын том охин Ч.М нь манай гэрт хүрч ирээд дүүд нь мөнгөний хэрэг болоод байна, та дүүдээ тэтгэврийн зээл аваад өгөөч гэхээр нь би ах нь тэтгэврийн зээлтэй ш дээ гэсэн чинь зүгээрээ зээл аваад 6 сар болчихсон бол дахиад авч болдог юм, би 2021 оны 11 дүгээр сарын 15-нд мөнгөтэй болно, дүү нь танд удаахгүй өгнө гээд гуйгаад байхаар нь хамт Төрийн банк руу ороод тэтгэврийн зээлээ 2022 оны 05 дугаар сарыг хүртэл аваад 1.695.000 төгрөгийг Ч.Мд бэлнээр өгсөн. Тэрнээс хойш зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй, өдий хүрч байна. Манай Улаанбаатар хотод байдаг охинтой чатаар холбогдоод маргааш өгнө, 1 дэх өдөр өгнө, 4 дэх өдөр болъё гээд хойшлуулаад байдаг юм билээ” гэх мэдүүлэг /1хх-ийн 157-159/,

 

гэрч О.Лын мэдүүлсэн “2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай хадам эгч О над руу залгаад та нар зээл авсан юм уу, аавын данснаас мөнгө гарсан байна гэхээр нь үгүй гэж хэлээд аав руу ярьсан чинь аав манай хашаанд байсан М гэдэг охинд зээл аваад өгчихсөн гэж хэлсэн. Тэгээд одоог хүртэл буцааж авч чадаагүй байгаа юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33/,  

 

гэрч М.Оийн мэдүүлсэн “Миний гар утсанд манай аав, ээж хоёрын тэтгэврийн зээл орж ирсэн мэдээлэл нь гарч ирдэг ба 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр миний дансанд мөнгө орж ирсэн болохоор нь тухайн өдрөө анзаараагүй бөгөөд маргааш өдөр нь анзаараад харахад манай аавын дансны мэдээлэлд тэтгэврийн зээл Ц.М, 1.694.962 төгрөг орж ирэхээр нь би тэр дороо төрсөн дүү М.Н рүү утсаар залгаад яах гэж ааваар тэтгэврийн зээл авхуулсан юм бэ гэж асуухад манай дүү мэдээгүй байсан ба түүний дараа аав, ээжтэй утсаар ярихад тэтгэврийн зээл аваагүй гэж байсан ба сүүлд нь ааваасаа сонсоход Цэцэрлэг хотод манай аавын хашааг түрээслэн амьдардаг байсан М гэдэг эмэгтэй манай аавыг дагуулж банкинд очоод тэтгэврийн зээл авахуулсан байсан. М нь тухайн үед 2-3 хоногийн хугацаатай мөнгөний хэрэг боллоо гэж манай аавд хэлж гуйж байгаад тэтгэврийн зээл гаргуулан авсан байсан. М нь манай ааваас авсан мөнгийг эргүүлэн төлөөгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 163-164/,  

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ч.Мгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 201-202/,

                                                                                                                                                             

бичгийн нотлох баримт /1хх-ийн 144/,

зээлийн дансны төлбөрийн хуваарь /1хх-ийн 106/ зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Ч.М нь А аймгийн Э сумын .. дугаар багт байрлах “..” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 02 дугаар сарын 10-наас 18-ны өдрийн хооронд иргэн Ц.Мийн итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгөнөөс 888.800 төгрөгийн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Ц.Мийн мэдүүлсэн “Би 2022 оны 02 дугаар сард цахимаар хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллах хүн ажилд авна гэж зар тавьсан юм. Үүний дагуу Ч.М гэх эмэгтэй зарын дагуу ирж уулзсан юм. Ингээд тухайн хүнийг 1 сарын 800.000 төгрөгөөр цалинжуулаад ажиллуулахаар болоод амаар гэрээ байгуулаад 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн орой бараагаа тоолоод нийт 32 сая төгрөгийн бараа хүлээлгэн өгч 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Ч.М дэлгүүрт худалдагчаар ажиллах болсон. Би өдөр бүр дэлгүүр хаагаад өдрийн орлогоо тооцоо шахаж авдаг байсан. Эхний өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орлогоо авахад 29.000 төгрөг бэлнээр дутсан. Үүнийг М мэдэхгүй байна, ямар сонин юм бэ гэдэг байдлаар хэлсэн. Дараагийн өдөр буюу 02 дугаар сарын 11-ний өдрийн орой тооцоо шахаж үзэхэд мөнгө дутаагүй, 02 дугаар сарын 12-ны өдрийн орой тооцоо шахаж орлого авахад 40.000 төгрөг бэлнээр дутсан. 02 дугаар сарын 13-ны өдрийн орой 179.000 төгрөг бэлнээр дутсан. 02 дугаар сарын 14-ний өдрийн орой 475.000 төгрөг бэлнээр дутсан. 02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд ямар нэгэн мөнгө дутаагүй, кассын тооцоо таарч байсан бөгөөд 02 дугаар сарын 17-ны өдрийн орой 56.000 төгрөг дутсан. Энэ бүх мөнгө дутсан зүйлийг Ч.М эсвэл мэдэхгүй байна, манай танил эгч мобайл банкаар шилжүүлнэ гэж хэлж тайлбарладаг байсан. Тухайн мөнгө мобайлаар миний дансанд орж ирдэггүй байсан юм. Тэгээд М, бид хоёрын тооцоо нийлдэг дэвтэр дотроос миний авсан зүйлс гээд барааг үнийн дүнтэй нь бичсэн цаас гарч ирсэн. Үүнийг би өөрөөс нь асуухад миний авсан зүйлс байгаа юм, би нийлүүлж байгаад мөнгийг нь хийх гэж байсан юм тайлбарласан. Тухайн зүйлийн үнийн дүнг бодож үзэхэд 135.900 төгрөг болж байсан. Нийт манай дэлгүүрт 888.800 төгрөгийн мөнгө болон бараа дутаасан юм. Ч.М нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн өглөө ажилдаа ирээд кассаас дутаасан 475.000 төгрөгөө олоод ирье гэж хэлж яваад буцаж ирээгүй. Тэгээд утас руу нь залгахаар огт утсаа авдаггүй, фейсбүүк чатаар зурвас илгээдэг, тухайн зурвас дээр орой, өдөр, өглөө ирнэ гэх утгатай зурвас илгээдэг байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 217-219/,  

 

гэрч Ж.Дын мэдүүлсэн “Би тухайн дэлгүүрт 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр туслах ажилтнаар орж ажиллаж байгаад 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ковид тусаад гэрээрээ эмчлүүлж байгаад буцаж ажилдаа орох гэсэн чинь өөр хүн ажилд авчихсан байсан. М дэлгүүрт ажилд орохдоо бараа тоолж авсан бөгөөд 02 дугаар сарын 09-ний өдрийн орой М, түүний нөхөр Н, М, бид нар тоолоод 02 дугаар сарын 10-нд шилжих шөнө 05 цаг хүртэл тоолж Мд хүлээлгэж өгсөн юм. 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шиг санаж байна, бүтэн сайн өдөр буюу амралтын өдөр байсан юм, М надад кассаас бэлэн 100.000 төгрөг аваад АТМ рүү хийгээд өг, ээждээ юм захиалах гэж байгаа юм, урьдчилгаа мөнгө өгөх ёстой юм гэж хэлсэн. Би тухайн мөнгийг нь хэлсэн дансанд нь хийсэн чинь Ггэсэн нэр гарч ирж байсан. Бас 10 жилийн гэхээр 2 эрэгтэй хүүхэд орж ирээд Мгаас утасны мөнгө өг гээд нэхээд байдаг байсан. Тэгээд би ямар учиртай мөнгө нэхээд байгаа юм гэхэд би өмнө нь утасны лангуу ажиллуулдаг байсан юм, энэ хоёр утас өгнө гэж хэлээд мөнгө авчихсан юм гэж байсан. Тэгээд 02 дугаар сарын 14-ний өдөр шиг санаж байна, нөгөө хоёр хүүхэд 13 цаг өнгөрч байхад орж ирээд мөнгө нэхсэн чинь М орой 17 цагийн үед ирээд авчих гэж хэлээд явуулсан. Тэгээд орой 17 цагийн үед нөгөө хоёр хүүхэд орж ирээд гараад явсан. Би дэлгүүрийн хойд зааланд юм хийж байсан. Тэгээд урд зааланд орсон чинь М мөнгийг нь өгчихлөө гэж хэлсэн байсан. Миний бодлоор тэр мөнгийг утасны мөнгө нэхээд байсан хоёр хүүхдэд өгсөн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/,

 

эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 220-2хх-ийн 02, 2хх-ийн 08-15/ зэрэг нотлох баримтуудаар, 

 

шүүгдэгч Ч.М нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Оаймгийн Б сумын Сбагийн нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвд гар утас худалдан борлуулдаг иргэн Б.От хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль авсан, 15 сая төгрөгийн шагнал авсан, ээж мөнгө шилжүүлж чадахгүй байна, 18 цагаас хүлээн авалтад орж ах, эгчдээ гар утас бэлэг болгон өгөх гэсэн юм гэж хуурч “Айфоне 12 про”, “Айфоне Экс эс” загварын хоёр гар утсыг нь залилан авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Б.Оийн мэдүүлсэн “2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр намайг лангуун дээрээ гар утсаа зарж байхад өдөр 14 цагийн орчим үл таних эмэгтэй ирээд миний зарж байсан гар утаснуудыг үзэж байгаад “Ipone 12 Pro”, “Ipone 12 Pro Max”, “Ipone Xs” загварын гурван ширхэг гар утас худалдаж авахаар болоод тухайн гар утаснуудад өөрийнхөө гар утасны сим картыг хийж хүнтэй утсаар ярьж шалгаж үзсэн. Тэгээд төлбөр тооцоогоо хийх болсон чинь нөгөө хүүхэн манай ээж гар утасны үнийг хөдөөнөөс шилжүүлнэ, та дансны дугаараа өгөөч гэхээр нь би өөрийн “Хаан” банкны дансны дугаарыг нөгөө эмэгтэйд хэлж өгсөн. Гэтэл нөгөө хүүхэн миний лангууны хажууд зогсоод нэг эмэгтэй хүнтэй утсаар яриад гар утасны мөнгөө шилжүүлээч гэж гар утасны чанга яригч дээр тавьж байгаад ярихад утсаар ярьж байгаа эмэгтэй хүн нь одоо банк руу явж байна, мөнгөө шилжүүлэх гэж байна гээд л яриад байсан. Тэгж байгаад нөгөө хүүхэн би 18 цагаас хүлээн авалтанд орох гэж байгаа юм, яараад байна гээд мөнгө шилжүүлэхийг хүлээгээд байсан. Орой 19 цаг болоод ажил тараад явах гэсэн чинь нөгөө хүүхэн эгчээ та гурван гар утсаа надад өгөөд явуулчих, манай ээж одоо мөнгийг чинь шилжүүлнэ гэж хэлсэн. Тухайн үед би үнэхээр л хүн мөнгийг нь шилжүүлэх гэж байгаа юм байна даа гэж бодоод гурван ширхэг гар утсаа аваад дэлгүүрээ хаагаад гарсан. Гэтэл нөгөө надтай хамт явж хүнтэй утсаар ярьж байгаад эгчээ манай эгч, ээжийн виза картыг аваад явчихсан байна, манай ээж хөдөөний хүн болохоор мөнгөө шилжүүлж мэдэхгүй байна, маргааш өглөө гэхэд би гурван гар утасны чинь мөнгийг өгье, би өөрөө хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ороод хүрэл медаль авсан юм, хүрэл медалийн шагнал 15 сая төгрөг манай ээжийн дансанд орсон байгаа, манай ах, эгч нар миний медалийг угаах гээд энд нэг газар хүлээн авалт хийж байгаа юм, энэ арга хэмжээг тохиолдуулаад би ах, эгч, найз залуудаа гар утас бэлэг болгож өгөх гэж байгаа юм, тийм болохоор таны гар утас яг одоо хэрэг болоод байгаа юм гээд гуйсан. Тэгэхээр нь түүний ярьсан зүйлд итгээд нээрээ л ээжид нь шагналын мөнгө нь байгаа юм байлгүй гэж бодоод итгээд чамд ямар нэгэн бичиг баримт байна уу гэсэн чинь нөгөө хүүхэн манай ахын гэрт миний иргэний бичиг баримтын хуулбар байгаа гэхээр нь дагаад Шанд багт нэг айлд очсон. Би өөрөө тэр айл руу ороогүй, нөгөө хүүхэн ороод өөрийнхөө бичиг баримтын лавлагааг авч гарч ирээд өөрийнхөө бичиг баримтын лавлагааг өгсөн. Тэгээд нөгөө охинд маргааш өдөр гэхэд гар утасны үнийг өгнө гэсэн бичиг хийгээд өг гэсэн чинь нөгөө хүүхэн зээлийн гэрээ гэсэн зүйл бичиж өгсөн. Тухайн хоёр баримтыг би өргөдлийнхөө хамт цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн байгаа. Тэгээд надаас “Ipone 12 Pro”, “Ipone Xs” маркийн гар утаснуудыг аваад явсан. Гэтэл маргааш өдөр нь нөгөө охин ирээгүй. Гар утас руу залгаад ярихаар мөнгийг чинь өгөх гэж байна, одоо очиж байна гэх мэтээр худлаа хэлээд яриад байгаа юм” гэх мэдүүлэг /2хх-ийн 51-53/,

 

иргэний нэхэмжлэгч О.Згийн мэдүүлсэн “Би Ч.М гэж хүний гэмт хэргийн замаар олж авсан гар утсыг худалдан авч тухайн гар утасны төлбөрт 1.476.000 төгрөг төлсөн бөгөөд тухайн гар утсаа гэмт хэргийн замаар олдсон эд зүйл гэдгийг мэдэж ойлгоод цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Одоо гар утасны төлбөрт Ч.Мд өгсөн 1.476.000 төгрөгөө гаргуулан авах хүсэлттэй байгаа учир би энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 55-56/,

 

гэрч О.Оын мэдүүлсэн “Тэр өдрийнхөө орой А, 18-20 орчим насны эмэгтэй хүн дагуулж ирээд манайд үлдээсэн. Агийн дагуулж ирсэн хүүхнийг Ч.М гэдэг эмэгтэй байсан бөгөөд тэр үед Ч.Мтай анх танилцсан. Ч.М манай гэрт ирснээсээ хойш манай гэрт 3 хоноод явсан. Гэтэл үүнээс хойш 2-3 хоноод эргээд ирсэн бөгөөд үүнээс хойш манайд ирээд нэг хоёр хоноод явдаг болсон. Ч.М өөрийгөө Улаанбаатар хотод гар утасны наймаа эрхэлдэг, одоогоор лангуун дээрээ Бгэж хүнийг ажиллуулж байгаа, өөрөө Архангай аймгаас гараад Улаанбаатар хот руу явж байгаа, замаараа Булган, Орхон аймгуудаар дайрч яваа гэж ярьж байсан. Ч.М манай гэрт байхдаа миний гар утсыг хараад та надад өөрийнхөө барьж байгаа гар утсыг өгчих, харин би танд “Ай фоне экс эс” гар утас бэлэглэж болж байна, харин та надад хүүтэй 2 сая төгрөг зээлдүүлээд өг, хүү нь хэдэн хувь ч байж болно гэж ярьж байсан. Үүнээс хойш нэг хоёр хоногийн дараа манай хамаатны хүүхэд З манай гэрт ирээд байж байсан чинь Ч.Мд Зд би Улаанбаатар хотод гар утас зардаг, та урьдчилгаа өгөөд гар утас хувь зээлээр авч болно шүү гэж хэлсэн чинь З ямар утас байгаа юм бэ, нөхөртөө нэг утас аваад бэлэг болгоод өгчих юм сан гэж хэлсэн чинь Ч.М “Ай фоне 12 Про” загварын гар утас зээлээр өгч болно гэж хэлээд салсан. Гэтэл үүнээс хойш 1-2 хоногийн дараа З над руу яриад танай гэрт байсан хүүхэн гар утас зарах юм болов уу, яах бол гэхээр нь Зд би мэдэхгүй байна, чи өөрөө ярь гээд гар утсаа өгсөн чинь Ч.М, Зтой утсаар ярьж байгаад урьдчилгаа мөнгө авахаар болоод миний “Хаан” банкны 5120041115 дугаарын дансаар 583.000 төгрөгийг Згоос авсан. Згоос авсан мөнгөнөөсөө өөрийнхөө гар утасныхаа төлбөр 100.000 төгрөгийг төлүүлээд, надаас зээлсэн байсан 40.000 төгрөгөө авч үлдээд үлдсэн мөнгийг нь Ч.Мгийн найз О гэж залуугийн данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш Ч.М Улаанбаатар хотоос гар утас ирж байгаа гээд ярьж явж байгаад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой манай гэрт ирсэн бөгөөд ирэхдээ хар саарал өнгийн “Ай фоне Экс эс”, “Ай фоне 12 Про” загварын 2 ширхэг гар утас авч ирсэн. Тэгэхээр нь би З руу утсаар яриад чиний захисан гар утас чинь ирлээ гэж хэлсэн чинь З манайд ирээд Ч.Мгийн авч ирсэн хөх өнгийн “Ай фоне 12 Про” загварын гар утсыг аваад явсан. Ч.М миний өөрийн барьж, ашиглаж байсан “Ай фоне 7 плас” загварын гар утсыг аваад надад “Ай фоне Экс эс” гар утсыг бэлэглэсэн. Үүнээс хойш Ч.М манай гэрээр орж гарч явж байгаад Архангай аймаг руугаа явсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 66-68/,

 

гэрч Э.Нийн мэдүүлсэн “2021 оны 12 дугаар сарын дундуур аавынхаа гэрт очсон чинь Ч.М гэж хүүхэн манай гэрт байж байсан. Тухайн үед юун хүүхэн юм бэ гэхэд миний төрсөн дүү О манай найзын дүү байгаа юм, манайхаар ирж очоод яваад байгаа юм гэж ярьсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа мөн аавын гэрт очсон чинь Ч.М Улаанбаатар хотоос 2 лангуун дээрээс 2 ширхэг гар утас авч ирээд нэгийг нь миний дүү Од, нэг гар утсыг нь манай хамаатны дүү Зд зарсан гэж байсан. Тэр үед Ч.М надтай ярьж байгаад эгчээ надад 400.000 төгрөгийн хэрэг байна, та дүүдээ хүүтэй ч хамаагүй 400.000 төгрөг зээлдүүлээч гээд гуйхаар нь түүнд итгээд өөрийн танил Ариунсан гэж хүнээс 400.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж аваад Ч.Мд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн. Ч.М руу залгаад мөнгөө нэхэхээр удахгүй өгнө гэдэг бөгөөд сүүлдээ Згоос гар утасны мөнгө авах ёстой, тэр мөнгөнөөс ав гэхээр нь би Зд энэ талаар хэлсэн чинь З би гар утас лизинг хийж авсан юм, мөнгийг нь цувуулаад өгч байгаа гэж хэлээд надад Ч.Мгийн надаар хүнээс зээлдүүлсэн 400.000 төгрөгийг хүү 100.000 төгрөгтэй нь нийлүүлээд 500.000 төгрөг авсан байгаа” гэх мэдүүлэг /2хх-ийн 70-71/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Огийн мэдүүлсэн “Манайд байх хугацаандаа өөрийгөө Улаанбаатар хотод гар утасны наймаа хийдэг гээд манай охин О, хамаатны хүүхэд болох З нарт гар утас авчирч зарж, Отай гар утсаа сольж барьсан. Ч.М манай гэрээр ирж, очоод явж байх хугацаандаа надад цагаан сарын баярын үеэр хэрэглэх хямд үнэтэй цагаан идээ Архангай аймгаас авчирч өгнө гээд бэлэн 200.000 төгрөг авсан. Цагаан сарын үеэр Ч.Мгаас цагаан идээгээ авах гээд утсаар ярьсан чинь одоо явуулж байна, одоо өгөх гэж байна гэх мэтээр яриад байсан. Тэгж байгаад сүүлдээ би танай хамаатан Згоос гар утасны мөнгө авах ёстой, Згоос цагаан идээнийхээ мөнгийг авчих гэхээр нь би Зд энэ талаар нь хэлээд Згоос 200.000 төгрөгийг нь авсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 73-74/,

 

гэрч Г.Нийн мэдүүлсэн “Би нийтийн худалдааны төвийн гар утасны лангуунд худалдагч авна гээд зар тавьсан чинь урьд нь ажил хийж байгаагүй, ээжтэйгээ хамт амьдардаг, би ажиллах хүсэлттэй байна гээд ирсэн. Би нас бага болохоор нь эхлээд нэг сар ажиллуулаад үзье гээд авсан юм. Тэгсэн чинь нэг сар суугаад дутагдал гаргачихаар нь чи дандаа ингэж дутагдал гаргаад байвал хэцүү ш дээ, би цалинг чинь суутгачихсан, одоо больё, ажлаа хүлээж авъя гэж хэлсэн чинь дахиад намайг 14 хоног суулгачих гээд гуйгаад байсан. Тэгсэн чинь сунгасан хугацаанд нь Архангайн зарын групп дээр хүний утас дээрэмддэг гэсэн зар гарчихсан байсан. Би өөрийн дүү шигээ санаад чи яагаад хэл ам татлаад байгаа юм бэ гээд загнасан чинь тийм зүйл байхгүй, хүмүүс буруу ташаа юм яриад байгаа юм гэсэн. Д.М нь 45 хоног ажиллахдаа 1.600.000 төгрөгийн дутагдал гаргасан. Тэгээд цалингийн 600.000 төгрөгийг нь суутгахаар надад 1.000.000 төгрөгийн өгцөөтэй болчихоод байгаа юм. Би Д.Мгаас мөнгөө нэхэхээр өнөөдөр өгнө, маргааш өгнө гэж байнга худал ярьдаг” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-37/,

 

насанд хүрээгүй гэрч У.Бын мэдүүлсэн “2021 оны 12 дугаар сарын үед М гар утас авах уу гэж зурвас бичихээр нь би ямар утас гэхэд “Ай фоне про макс” нэртэй утас хямд зарна гэж хэлсэн. Тэгээд би авахаар болсон юм. Надад 700.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. М надаас урьдчилгаа болгож 120.000 төгрөг авсан. Би 20.000 төгрөг Д гэсэн данс руу хийсэн бөгөөд 100.000 АТМ-с Д гэх данс руу хийсэн юм. Тэгээд М утсаа өгөхгүй болохоор нь мөнгөө буцааж авахаар болсон. Тэгээд холбоогүй барихгүй байж байгаад Архангай аймгийн “Шим” хүнсний дэлгүүрт найзтайгаа хамт орсон чинь М тухайн дэлгүүрийн худалдагч хийгээд сууж байсан. Тэгээд би мөнгөө авъя гээд нэхсэн чинь хэд хоногоос өгье, ажилд дөнгөж орж байна гэж хэлсэн. Тэгээд би хэд хоногийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр очсон чинь үдээс хойш хүрээд ир гэж хэлээд явуулсан. Би үдээс хойш 17 цагийн үед очсон чинь М халааснаасаа 25.000 төгрөг, үлдсэн 95.000 төгрөгийг кассаас авч өгсөн. Тэгээд би одоо хоёулаа өр цайрлаа гэж хэлээд мөнгөө аваад явсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 29-31/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ч.Мгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 86-87/,

 

“Далай ван Аудит” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02/02-02 тоот шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 80-85 хуу/

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 113-116/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

 

Дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч Ч.М нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Мг бусдыг хуурч залилсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Залилах болон хөрөнгө завших гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ч.М нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А аймгийн Э сумын .. дугаар багийн .. тоотод Ц.Моос тэтгэврийн зээл аваад өгөөч, удаахгүй 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Төрийн банкнаас 1.695.000 төгрөгийн тэтгэврийн зээл гаргуулан авч залилсан, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрийгөө бүх төрлийн утас хямд зардаг гэж итгүүлэн Айфоне экс “Iphone-x” загварын гар утсыг А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Б.Бт Улаанбаатар хотоос хүргүүлнэ хэмээн урьдчилгаа 200.000 төгрөгийг өөрийн ээж М.Дын эзэмшлийн 5156013709 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр О аймгийн Б сумын С багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвд гар утас худалдан борлуулдаг иргэн Б.От хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль авсан, 15 сая төгрөгийн шагнал авсан, ээж мөнгө шилжүүлж чадахгүй байна, 18 цагаас хүлээн авалтад орж ах, эгчдээ гар утас бэлэг болгон өгөх гэсэн юм гэж хуурч “Айфоне 12 про”, “Айфоне Экс эс” загварын хоёр гар утсыг нь залилан авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан, А аймгийн Э сумын 03 дугаар багт байрлах “Ш” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 02 дугаар сарын 10-наас 18-ны өдрийн хооронд иргэн Ц.Мийн итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгөнөөс 888.800 төгрөгийн эд хөрөнгийг завшсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг тус тус бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Ч.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Мгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Ц.Мт 1.695.000 төгрөгийн, хохирогч Б.Бт 200.000 төгрөгийн, хохирогч Б.От 3.800.000 төгрөгийн, хохирогч Ц.Мд 888.800 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч О.Зд 1.476.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.

Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.М нь хохирогч Б.От 3.800.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг хохирогч Б.От төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд хохирогч Ц.М нь Ч.Мгийн өөрийн дэлгүүр ажилласан хугацааны цалинг хохиролд суутгаж авсан байх тул зөрүү 682.348 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Ц.Мд олгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.М нь хохирогч Ц.М, Б.Б, Ц.М, иргэний нэхэмжлэгч О.З нарт учирсан хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага авсан боловч төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мгаас 1.695.000 /нэг сая зургаан зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 08-12 тоотод оршин суух Тэрэгчин овогт Цэндээгийн М /РД:../-т, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 20-06 тоотод оршин суух Тугчин овогт Бийн Б /РД:../-т, 682.348 /зургаан зуун наян хоёр мянга гурван зуун дөчин найм/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 48 дугаар байрны 03-27 тоотод оршин суух Адир овогт Цэрэндоржийн М /РД:../-д, 1.476.000 /нэг сая дөрвөн зуун далан зургаа мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 31-28 тоотод оршин суух Сартуул овогт Одсүрэнгийн З /РД:../-д тус тус олгохоор шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч О.З нь хохиролд 1.523.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд түүний утасны үнэ нь 1.476.000 төгрөг байх бөгөөд бусад зардал гарсан талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул иргэний нэхэмжлэгч О.Згийн нэхэмжилсэн мөнгөний зөрүү 47.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч О.З нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Мд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Ч.Мгийн цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг түүний зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцож, үлдэх зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Чийн Мг бусдыг хуурч залилсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Ч.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хориглосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мгаас 1.695.000 /нэг сая зургаан зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 08-12 тоотод оршин суух Тэрэгчин овогт Цэндээгийн М /РД:../-т, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 20-06 тоотод оршин суух Тугчин овогт Бийн Б /РД:../-т, 682.348 /зургаан зуун наян хоёр мянга гурван зуун дөчин найм/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 48 дугаар байрны 03-27 тоотод оршин суух Адир овогт Цэрэндоржийн М /РД:../-д, 1.476.000 /нэг сая дөрвөн зуун далан зургаа мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 31-28 тоотод оршин суух Сартуул овогт Одсүрэнгийн З /РД:../-д тус тус олгож, иргэний нэхэмжлэгч О.Згийн нэхэмжилсэн 47.000 /дөчин долоо мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч О.З нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мгийн цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцож, үлдэх 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

 

            9. Шүүгдэгч Ч.Мд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.

                                                                                                                                                                         

            10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Р.АЛТАНЦЭЦЭГ