Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/157

 

 

 

 

 

 

                                     2022/ШЦТ/157

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат

Шүүгдэгч: Ч.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Чын Ст холбогдох 2212000000146 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, аав, ээж, 2 дүүгийн хамт А аймгийн Ө сумын Б багийн .. гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, С овогт Чын С /РД:../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө насанд хүрээгүй хохирогч Б.Оыг Ааймгийн Ө сумын Хбагийн төвд байрлах гэртээ байж байхад нь дуудаж гарган хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000146 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Оын мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би Ааймгийн Ө сумын Хөшөөт багийн төвд байрлах гэртээ байж байтал манай нутгийн ах болох Б гэрт орж ирээд гараад ир, уулзах хэрэг байна гэсэн. Ингээд би дагаад хашааны гадаа гарахад хашааны булангаас С, Ч гэж дууддаг залуу, Г гэж дууддаг залуу, П гэж дууддаг залуу нар гараад ирсэн бөгөөд С нь миний цээж хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би тэр үед нь газарт унасан юм. Гэтэл С нь миний нүүр, шүд рүү хэд, хэдэн удаа өшиглөсөн. Ингээд тэнд байсан хүмүүс болиулсан юм. Би зугтаагаад гэртээ орсон. Тэд нар араас орж ирээгүй, явцгаасан байх гэж бодож байгаа. С намайг зодсон бөгөөд хажууд нь Б, Ч, Г гэж дууддаг залуу, П, Ц гэдэг хүүхэд, манай ангид сурдаг байсан Н гэж дууддаг хүүхэд нар харсан. Өөр хүн байгаагүй юм. Үүдэн шүднээс нэг шүд хугарсан бөгөөд түүнийг нь Улаанбаатар хотын Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн шүд, эрүү нүүрний эмнэлэгт эмчилгээ хийлгэж авахуулсан. Үүдэн хоёр шүд хөдөлсөн байгаа бөгөөд хоёр гарын тохой шалбарч халцарсан, мөн дээд уруул хэгзэрсэн байсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Өмнө нь би найздаа Ч.Стэй найзалж хэрэггүй, буруу зам руу уруу татна гэх зэргийн зүйл ярьсан. Үүнийг мэдээд надтай уулзах гэж ирсэн байх гэж бодож байна. Тухайн үед тэр хүмүүс архи уугаагүй, эрүүл байсан. Архи үнэртэхгүй байсан. Би тухайн үед эрүүл байсан, архи уугаагүй гэртээ Ц гэх дүүтэй хамт сураар дурангийн хайрцаг хийгээд байж байсан бөгөөд 00 цаг болж байсан гэж бодож байна. Би Ч.Сийг зодож, цохисон асуудал байхгүй. Тэр хүмүүс намайг зодож, цохиогүй. Харин тэд нар Ч.Сийг салгаж болиулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь Ч.С надаас уучлалт гуйж миний эмчилгээний зардал болон эмчилгээ хийлгэхээр явсан зардал гэж 6.000.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Гын мэдүүлсэн: ... Би 2022 оны 03 дугаар сарын 30-ны орой Улаанбаатар хотоос ирсэн бөгөөд тэр өдөр Өлзийт суманд циркийн тоглолт ирсэн байсан. Би тэр тоглолтыг үзсэн бөгөөд тараад харих гээд явж байхад С, Б нартай тааралдсан бөгөөд араас Ч ирсэн. Бид нар хамт Бийн гэрт очсон бөгөөд Бийн гэрт байхад П ирсэн юм. Бид нар бөөндөө Бийн гэрт хэсэг утсаар тоглож байгаад гарсан бөгөөд гараад бид нар хөдлөх үед Б нэг мотоциклийг нь жолоодоод, би нэг мотоциклийг нь жолоодоод хөдлөх үед цагдаа ирэх шиг болсон. Тэгээд бид нар шууд зугтаасан. Тэр үед Б, С нар нэг мотоцикльдоо гурвуулаа сундалдаад давхиад явсан бөгөөд би араас нь П, Ч нартай яваад тэр хоёрыг олоогүй юм. Ингээд явж байгаад араас Б ирсэн бөгөөд тэнд С хүнтэй зодолдоод байна гэхээр нь араас нь дагаад очиход С нь Б гээд залууг зодох гээд хөөгөөд байсан. Би тэр үед нь салгаад Бг авч үлдсэн бөгөөд С цаашаа яваад өгсөн. Би юунаас болоод муудалцаад байгаа юм гэхэд Б нэг их юм ярихгүй байсан. Тэнд би Бтай юм яриад хэсэг хугацаанд зогсож байтал нэг эмэгтэй С дахиад зодолдоод байна гэхээр нь очих үед С нь Оыг газар унагаачихсан өшиглөөд байсан. Тэр үед П салгах гэхэд дийлэхгүй байсан. Би очоод Птай нийлж салгаад Сийг авсан юм. О зугтаагаад орсон бөгөөд бид нар явцгаасан. Б Ч, П, нэг танихгүй эмэгтэй байсан. Өөр хүн харагдаагүй. Тэрийг би мэдэхгүй. Намайг очих үед Оыг С нь газар унагаачихсан, хэд, хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд салгаад Сийг аваад явсан юм. Зодож, цохиогүй байх. Миний хажууд л зодож, цохисон асуудал гаргаагүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай найзууд ч гэсэн архи уугаагүй байсан. Тухайн үед О архи уусан байсан эсэхийг би мэдээгүй. С ярихдаа Оыг согтуу байна гэж ярьж байсан. Тэрийг би мэдэхгүй. Намайг харж байхад бол О хүн зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн орой Өлзийт сумын төвд Стэй тааралдаад Ч, Г нартай уулзаж манайд очсон бөгөөд манайд байхад П араас манайд ирсэн юм. Ингээд манайд жаахан байж байгаад гараад би Сийн мотоциклийг жолоодоод Ч өөрийнхөө мотоциклийг жолоодоод П Гын ард нь сундалдаад хөдөлсөн бөгөөд С бид хоёр түрүүлээд явсан. Ө гэдэг залуугийнд очсон бөгөөд Өын гадаа Б гэх залуу тааралдаж С Бг хоёр алгадсан бөгөөд яг юунаас болж муудалцсан талаар би мэдээгүй. Би эргэж яваад Г, Ч, П нарыг дуудсан. Эргэж очоод Г Бтай уулзаад үлдсэн. Харин С намайг яваад Оыг дуудаад гаргаад ир гэсэн бөгөөд би яваад Оын гэрт орж Оыг дуудаж гаргаж ирсэн. Энэ үед С ирээд чи ахыгаа юу гэж яриад байна гэнээ гэхэд О юу гэсэн юм гээд Сийг нэг удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон. Гэтэл С нь Оыг цээж хэсэгт нь нэг удаа өшиглөхөд О газар унасан бөгөөд С дээрээс нь дахиад зодоод байх шиг байсан. Тэр үед би Нгэх эмэгтэйг чи юу хийж яваа юм гэхэд Ннаадуулаа салгаач гэхэд П Сийг салгасан. Тэр үед Г ирчихсэн байсан. Ч хажууд байсан. Тэгээд Сийг салгаад бид нар явсан. О зугтаагаад гэртээ орсон юм. Ч, П Н, Ц гэж дууддаг жаахан хүүхэд хажууд нь хашаан дээрээ гараад суучихсан харж байсан. Өөр хүн харагдаагүй. Ч зодоогүй. С л зодсон. Өөр хүн зодоогүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай найзууд ч гэсэн архи уугаагүй байсан. Тухайн үед О архи уусан байсан. Намайг гэрт нь орж дуудах үед Оаас архи үнэртэж байсан. Сийг шанаа хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Өөр хүнийг зодож, цохиогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Ж.Цын мэдүүлсэн: ...Би тухайн цаг хугацаанд Б.О ахын гэрт очоод дурангийн гэр хийлцээд байж байтал гаднаас Б гэх ах орж ирээд Оыг дуудаад аваад гарсан бөгөөд би хэсэг байж байгаад араас нь гарахад О ахыг газар унагаачихсан С ах өшиглөөд байсан. Яг биеийнх нь аль хэсэгт хэдэн удаа өшиглөж байгааг нь би хараагүй. Гэтэл наана нь байсан ах боль, боль, хүн аллаа гээд Сийг болиулсан юм. Тэр үед О ах босч ирээд амаа дараа шууд хашаа руугаа орж ирсэн. Тэр гадаа байсан хүмүүс яваад өгсөн бөгөөд гэрт ороод харахад шүд нь хөдөлсөн, хугарчихсан юм шиг байсан. Ингээд би О ахтай хамт хоносон юм. С л зодож байсан. Өөр хүн зодож, цохисныг нь би хараагүй. Намайг харж байхад Ч, Б нар нь О ахыг зодоогүй. Би нэрүүдийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн 5 хүн байсан. Би нэрийг нь сайн мэддэггүй юм. Өөр хүн байгаагүй. Тухайн үед О ах хэн нэгэн хүнийг зодож, цохисон асуудал гаргаагүй. Ст зодуулсан. Наана нь байсан хүмүүс салгасан. Яг хэн салгасныг нь би мэдээгүй. Тухайн үед О ах эрүүл байсан. Архи уугаагүй, надтай хамт юм хийгээд байж байсан. Тэрийг бол мэдээгүй. Харахад бол эрүүл юм шиг л харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Нийн мэдүүлсэн: ...Би тухайн цаг хугацаанд ангийн хүүхдийндээ байж байгаад гэртээ харих гээд явж байтал гудамжинд хоёр хүн зодолдож байхаар нь очиход Ч.С нь Оыг газар унагаасан зодож харагдсан. Яг хэрхэн зодож байсныг нь би сайн хараагүй. Тэр үед би та нар болиоч, хүн алах нь байна ш дээ гэхэд тэнд хажууд нь байсан хүмүүс боль, боль, хүн аллаа гээд Сийг болиулсан юм. Тэр үед Оын нүүр нилэнхүйдээ цус болсон харагдсан. Тэгээд би тэндээс явсан юм. С л зодож байсан. Өөр хүн зодож, цохисныг нь би хараагүй. Намайг харж байхад Ч, Б нар нь Оыг зодоогүй. Б, С Ч, Г, дахиад нэг танихгүй хүн байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн үед О хэн нэгэн хүнийг зодож, цохисон асуудал гаргаагүй. Ст зодуулсан. О нь газар уначихсан хэвтэж байсан. Би болон тэнд байсан хүмүүс салгасан юм. Тухайн үед О эрүүл байсан байх гэж бодож байна. Тэнд байсан хүмүүс архи уусан байсан эсэхийг бол мэдээгүй, харахад эрүүл юм шиг л харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Чын мэдүүлсэн: ...Тухайн өдөр би хөдөө гэрээсээ Өлзийт сумын төв рүү орсон. Тухайн орой С, П, Б, Г нартай уулзсан. Тэгээд С нь Отай уулзах гээд бид нар Оын гэрийн гадна очоод Боор Оыг дуудуулаад О гарч ирээд Стэй уулзсан. Тэр хоёр уулзаад юу ярьсан талаар мэдэхгүй. Оыг С цээж хэсэгт нь өшиглөөд газар унахаар нь нүүр хэсэг рүү нь 1-2 удаа өшиглөөд болсон. Тэгээд О босч ирээд хамраас гарсан цусаа цэвэрлэх гээд гэр рүүгээ орсон. Бид тараад гэр, гэр рүүгээ явцгаасан. Ийм л зүйл болсон. Оыг өөр хүн зодож, цохиогүй. Зодоон болж байхад би явж очиход Оыг С зодож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Сийн мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрнө. Миний үйлдэлтэй тохирч байна. Би 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр суманд ирсэн урлагийн цирк үзээд харих гээд явж байгаад Өтай уулзахаар гэрийнх нь гадаа ирээд утсаар дуудахад Ө гарч ирсэн. Тэгээд Ө Отай хамт архи уусан талаараа надад хэлсэн бөгөөд О архи ууж байхдаа Өт С их муу хүүхэд байгаа юм, бас хулгай хийдэг гэж Өт хэлсэн байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Отай уулзахаар Бийн хамтаар хашааны үзүүрт нь ирээд Боор дуудуулж гаргаж ирээд уулзаад ахыгаа ямар учраас ингэж яриад байгаа юм бэ гэхэд О би юу гэж ярьсан юм дээрээс нь гар болон нүүр хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэр үед хамт явсан хүүхдүүд намайг болиулсан. Ерөнхийдөө ийм л зүйл болсон. Манай ах Улаанбаатар хотоор дагуулж яваад шүд хийлгэх гэсэн боловч үрэвсэлтэй байна, бүрэн эдгэрэхээр нь шүд хийнэ, шүд хийхэд 3.500.000-4.000.000 төгрөг болно гэхээр нь би нийт 6.000.000 төгрөгийг Б.Оын дансанд хийсэн. Намайг Өт муулсан байсан болохоор миний уур хүрээд зодсон. Би цээжин хэсэгт нь 1 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Мөн нүүр болон гар хэсэгт нь 2 удаа өшиглөсөн. Нүүрэн тус газар нь буюу урд шүд хэсэгт нь баруун гараараа 1 удаа цохисон. Өөр цохиогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 151 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Оын биед зүүн дээд 1 дүгээр шүд булгарч унасан, зүүн дээд 2 дугаар шүд 2 тийшээ бага зэрэг хөдөлгөөнтэй, баруун дээд 1 дүгээр шүд 2 тийшээ бага зэрэг хөдөлгөөн орсон гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Зүүн дээд 1 дүгээр шүд булгарч унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дээд 2 дугаар шүд 2 тийшээ бага зэрэг хөдөлгөөнтэй, баруун дээд 1 дүгээр шүд 2 тийшээ бага зэрэг хөдөлгөөн орсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 23-24 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 83 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө насанд хүрээгүй хохирогч Б.О нь А аймгийн Ө сумын Х багийн төвд бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.С нь 2022 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө насанд хүрээгүй хохирогч Б.Оыг А аймгийн Ө сумын Х багийн төвд байрлах гэртээ байж байхад нь дуудаж гарган хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

насанд хүрээгүй хохирогч Б.Оын мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө би Ай аймгийн Ө сумын Х багийн төвд байрлах гэртээ байж байтал манай нутгийн ах болох Б гэрт орж ирээд гараад ир, уулзах хэрэг байна гэсэн. Ингээд би дагаад хашааны гадаа гарахад хашааны булангаас С, Ч гэж дууддаг залуу, Г гэж дууддаг залуу, Пгэж дууддаг залуу нар гараад ирсэн бөгөөд С нь миний цээж хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би тэр үед нь газарт унасан юм. Гэтэл С нь миний нүүр, шүд рүү хэд, хэдэн удаа өшиглөсөн. Ингээд тэнд байсан хүмүүс болиулсан юм. Би зугтаагаад гэртээ орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58/,

 

гэрч Л.Гын мэдүүлсэн “Тэнд би Бтай юм яриад хэсэг хугацаанд зогсож байтал нэг эмэгтэй С дахиад зодолдоод байна гэхээр нь очих үед С нь Оыг газар унагаачихсан өшиглөөд байсан. Тэр үед П салгах гэхэд дийлдэхгүй байсан. Би очоод Птай нийлж салгаад Сийг авсан юм. О зугтаагаад орсон бөгөөд бид нар явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,  

гэрч Ц.Бийн мэдүүлсэн “Харин С намайг яваад Оыг дуудаад гаргаад ир гэсэн бөгөөд би яваад Оын гэрт орж Оыг дуудаж гаргаж ирсэн. Гэтэл С нь Оыг цээж хэсэгт нь нэг удаа өшиглөхөд О газар унасан бөгөөд С дээрээс нь дахиад зодоод байх шиг байсан. Тэр үед би Нгэх эмэгтэйг чи юу хийж яваа юм гэхэд Ннаадуулаа салгаач гэхэд П Сийг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,  

 

насанд хүрээгүй гэрч Ж.Цын мэдүүлсэн “Би тухайн цаг хугацаанд Б.О ахын гэрт очоод дурангийн гэр хийлцээд байж байтал гаднаас Б гэх ах орж ирээд Оыг дуудаад аваад гарсан бөгөөд би хэсэг байж байгаад араас нь гарахад О ахыг газар унагаачихсан С ах өшиглөөд байсан. Тэр гадаа байсан хүмүүс яваад өгсөн бөгөөд гэрт ороод харахад шүд нь хөдөлсөн, хугарчихсан юм шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/,

 

насанд хүрээгүй гэрч Б.Нийн мэдүүлсэн “Би тухайн цаг хугацаанд ангийн хүүхдийндээ байж байгаад гэртээ харих гээд явж байтал гудамжинд хоёр хүн зодолдож байхаар нь очиход Ч.С нь Оыг газар унагаасан зодож харагдсан. Тэр үед би та нар болиоч хүн алах нь байна ш дээ гэхэд тэнд хажууд нь байсан хүмүүс боль, боль, хүн аллаа гээд Сийг болиулсан юм. Тэр үед Оын нүүр нилэнхүйдээ цус болсон харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/,

 

гэрч Г.Чын мэдүүлсэн “С нь Отай уулзах гээд бид нар Оын гэрийн гадна очоод Боор Оыг дуудуулаад О гарч ирээд Стэй уулзсан. Тэр хоёр уулзаад юу ярьсан талаар мэдэхгүй. Оыг С цээж хэсэгт нь өшиглөөд газар унахаар нь нүүр хэсэг рүү нь 1-2 удаа өшиглөөд болсон. Тэгээд О босч ирээд хамраас гарсан цусаа цэвэрлэх гээд гэр рүүгээ орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/,  

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ч.Сийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 63-64/,

 

хохирогч Б.Оын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 151 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ч.С нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ч.С нь 2022 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө насанд хүрээгүй хохирогч Б.Оыг Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн төвд байрлах гэртээ байж байхад нь дуудаж гаргаж ирж зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Ч.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэв.

 

          Шүүгдэгч Ч.Ст холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 65 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Ч.С нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.   

 

Шүүгдэгч Ч.С нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ч.С нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзэв.

 

           Шүүгдэгч Ч.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.    

     

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч С овогт Чын Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ст оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Ч.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Сийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ