| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07516/И |
| Дугаар | 686 |
| Огноо | 2018-03-01 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойруу, Монгол газрын баруун талд байрлах, “Коёотэконкрет плант” ХХК /РД: 5386594/-ийн хүсэлттэй,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын нэрэмжит талбай-5, өөрийн байранд байрлах Голомт банк,
Дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй, 419 611 231 төгрөг гаргуулах тухай Голомт банкны нэхэмжлэлтэй, дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж, нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батхүлэг, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Коёотэконкрет плант” ХХК-ийн төлөөлөгч С.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Коёотэконкрет плант” ХХК нь 2010 оноос 2015 оны 10 дугаар cap хүртэлх хугацаанд улсын төсөвт төлөх татвар шимтгэдд нийт 497 400 000 төгрөг төвлөрүүлсэн. 2013 оны 9 дүгээр сараас хойш 1 тонн цементны үнэ 200 000-230 000 төгрөгт хүрч орлогын эх үүсвэр дутагдаж, үйлдвэрлэл буурсанаар компанийн санхүүгийн чадвар эрс буурсан. Энэ нь 2013 оноос 2015 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр нотлогдох юм. Манай компанийн толгой компани болох “Коёотэ” ХХК нь компанийн үйл ажиллагааг дээшлүүлэх зорилгоор Голомт банкинд манай компанийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийг барьцаанд тавьж их хэмжээний зээл авсан. Зээлийн өрийн төлөлтийг цаашид төлөх боломжгүйд хүрсэн зэрэг нөхцөл байдлаас хамаарч компанийн үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах боломжгүйд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор хариуцагчаар шүүхэд татагдаж өглөгийн хэмжээ өсч байгаа. Тухайлбал, Банязүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8503 дугаар шүүгчийн захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст 69 215 374 төгрөг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/00521 дугаар шийдвэрээр 44 067 782 төгрөгийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст төлөх шийдвэрүүд гарсан. Манай компани харилцагч 11 байгууллагад өгөх өглөгийн хэмжээ 1 083 215 981 төгрөг, бусад 6 байгуулагаас авах авлага 102 218 259 төгрөгийг хасч тооцоход 980 997 722 төгрөг болж байна. Энэ байдалд дүн шинжилгээ хийхэд компани цаашид ажиллах чадваргүй болсон байх тул дампууралаа зарлах нь зүйтэй гэж үзсэн. Энэ нь 2000 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн Дампуурлын тухай хуулийн зарим зүйл хэсгийг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 161 дүгээр тогтоолын 1-д заасан “Өөрийн хөрөнгийн ...компанийн хамгийн сүүлд татварын байгууллагад гаргасан тайлан тэнцэл, үндсэн ба эргэлтийн нийт хөрөнгөөс бусдад төлөх төлбөрийн хэмжээ 10-с доошгүй хувьтай тэнцэж байвал Дампуурлын тухай хуульд заасан төлбөрийн чадваргүйд тооцогдоно” гэсэн заалтад нийцэж байгаа тул манай компанийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батхүлэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Коёотэконкрет плант” ХХК нь 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ8115005417 тоот Санхүүгийн түрээсийм гэрээг Голомт банктай байгуулж 309 925 ам.долларыг “Daewoo 43RX” маркын бетон зуурмаг шахагч автомашин худалдан авах зорилгоор жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан болно. Гэрээний хугацаа 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дууссан боловч “Коёотэкоикрет плант” ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 58 111 ам.доллар, хүү 47 234.58 ам. доллар, алданги 64 383.74 ам.доллар буюу нийт 169 729.32 ам.долларыг хугацаанд нь төлөлгүй банкны эрх ашгийг хохироож байна. Иймд “Коёотэконкрет плант” ХХК-иас 169 729.32 ам.доллар буюу 419 611 231 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд дүгнэлтийн талаар гаргасан тайлбартаа: Шүүхэд шинээр ирүүлсэн хөрөнгө үнэлгээний тайлан, хууль заасан хугацаанд багтаан хэрэг гүйцэтгэгч А.Энхболд миний бие хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг өөрчлөн дахин дүгнэлт гарган шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцуулж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалангийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2017/03534 дугаар захирамжаар “Коёотэконкрет плант” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдон Дампуурлын хуулийн 12 дугаар зүйлд заасан ажлуудыг хийж гүйцэтгэлээ. “Коёотэконкрет плант” ХХК нь Улсын бүртгэлийн 9011239114 дугаартай, 5386594 тоот регистртэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрзг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7А дугаар байрны 14 тоотод байрлаж ажиллахаар 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 3 гишүүнтэйгээр гадаад худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх, барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 10 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. Дүрмийн сангийн эзэмшилийн тухайд С.Гансүх 5 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж 50 хувийг, Б.Сундуйсүрэн 3 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж 30 хувийг, Д.Бямбасайхан 2 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж, 20 хувийг тус тус эзэмшиж, Голомт банкинд 1405003786 тоот төгрөгийн, Хас банкинд 5000345701 тоот валютын (USD) харилцах данстай гэж бүртгэгджээ. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2013-2015 оны тайлангийн үзүүлэлтүүдээс зарим тодруулахад 2013 оны санхүүгийн тайланд мөнгөн хөрөнгө 88 996.59 төгрөг, дансны авлага нь 783 303 551.54 төгрөг байх ба 1 362 800 074.65 төгрөгийн өр тайлагнасан байна. 2014 онд эргэлтийн мөнгөн хөрөнгө 1 670 342.24 төгрөг болж авлага нь 368 922 707.27 төгрөг болон буурч, өр төлбөр нь 1 434 596 839.42 төгрөг болж өссөн гэж тайлагнасан байна. 2015 онд мөнгөн хөрөнгө 3 203 609.36 төгрөг, авлага нь 117 313 859.50 төгрөг болж буурч, 1 151 699 735.50 төгрөгийн өр төлбөрийг гэж санхүүгийн тайландаа тусгажээ. 2013 онд компанийн ашиг 68 268 357.45 төгрөг байсан нь тогтмол буурч 2014 онд -277 015 243.35 төгрөгийн, 2015 онд -183 351 733.26 төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Энэхүү санхүүгийн тайлангаар компанийн өр төлбөр 1 151 699 735.50 төгрөг болж өөрийн хөрөнгийн -618.41 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” заалтын дагуу төлбөрийн чадваргүйд тооцох бүрэн үндэслэлтэй байна. “Коёотэконкрет плант” ХХК нь Голомт банкны зээлийн барьцаанд үндсэн хөрөнгөө тавьж цаашид хэвийн ажиллах боломжоо алдсан 2013 оноос эхлэн цементийн үнийн өсөлтөөс шалтгаалж үйлдвэрлэлийн зардал, өртөг өсч үйл ажиллагаа нь доголдсон, орлого олоогүй, үйл ажиллагаагаа зогсоосон нь санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ. “Коёотэконкрет Плант” ХХК-ийн удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, нөхцөл байдлыг бодитой дүгнэж чадаагүй, төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байна гэж дүгнэлээ. Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа “Коёотэконкрет плант” ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох зорилгоор Дампуурлын тухай хуульд зааснаар гаргаж өгөх ёстой материалуудыг гаргаж өгөөгүй тохиолдолд хариуцлага хүлээдгийг сануулан захирамжийн болон санхүүгийн баримт бичгүүдийг хүлээлгэн өгөх тухай 01 тоот бичгийг “Коёотэконкрет плант” ХХК-д өгсөн ба энэхүү бичгийн хариуг 2016 оны 11 дүгээр сарын 24 -ний өдөр 16/34 болон 16/35 тоотуудаар шүүхэд ирүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/2117 тоот бичгээр “Коёотэконкрет плант” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлгүй байна гэсэн, Автотээврийн үндэсний төвийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 23 тоот албан бичгээр “Коёотэконкрет плант” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэлийн лавлагаа хүргүүлэв гэсэн, /хавсралт 1-д 2ш чиргүүлтэй тухай лавлагаа/, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын сарын 30-ны өдрийн 7/12005 тоот албан бичгээр “Коёотэконкрет плант” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө эрхийн бүртгэлийн цахим мэдээллийн санд үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна гэсэн, ШШЕГ-ын БХЗХТБААлбаны 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/7375 тоот албан бичгээр “Коёотэконкрет плант” ХХК-д шийдэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь үнэн болно гэсэн, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12/11911 тоот албан бичгээр 19 хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг хавсралтаар хүргүүлэв гэсэн, Ариг банкны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15995 тоот албан бичгээр “Коёотэконкрет плант” ХХК-ийн нэр дээр харилцах, хадгаламжийн данс байхгүй болно гэсэн, Төрийн банкны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 026/12408 тоот бичгээр “Коёотэконкрет плант” ХХК нь тус банкинд данс эзэмшдэггүй гэсэн, Улаанбаатар хотын банкны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4/5570 тоот бичгээр “Коёотэконкрет плант” ХХК нь тус банкны харилцагч биш тул хүсэлтийг биелүүлэх боломжгүй байна гэсэн, Богд банкны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 05/1094 тоот албан бичгээр “Коёотэконкрет плант” ХХК нь тус банкинд данс эзэмшдэггүй гэсэн, Чингис хаан банкны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/1166 тоот бичгээр “Коёотэконкрет плант” ХХК нь тус банкинд харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэггүй гэсэн, Хас банкны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5д/6835 тоот бичгээр “Коёотэконкрет плант” ХХК нь тус банкинд 5000345701 тоот харилцах данс эзэмшиж байна гэсэн зэрэг холбогдох газруудаас шаардлагатай гэж үзсэн лавлагааг гаргуулан хавтас хэрэгт хавсаргуулсан болно. Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан буюу хэрэг үүсгэхээс өмнө 2 жилийн дотор хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл хавтас хэрэгт байхгүйг мөн “Коёотэконкрет плант” ХХК нь энэ талаар шүүхэд мэдэгдсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй юм. Түр хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд “Коёотэконкрет плант” ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тооцоход Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно..”. гэж зааснаар шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримтад хийсэн дээрх судалгаанд тулгуурлан энэхүү “Коёотэконкрет плант” ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дугнэсэн болно.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалангийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01788 тоот захирамжаар “Коёотэконкрет плант” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Өнөөдөр сонины 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаарт нийтэд мэдээлсэний дагуу Голомт банкнаас 161 059 393.20 ам.долларын нэхэмжлэл гаргаж шүүхэд ирүүлсэн болно. Хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст 69 215 374 төгрөгийн, Баянгол дүүргийн Нийгмийн даатгал хэлтэст 44 067 782 төгрөгийн, “Сэрүүн сэлбэ” ХХК-д 543 000 төгрөгийн, “Уужим газар” ХХК-д 5 605 280 төгрөгийн, “Өнөд дэвжих” ХХК-д 27 000 848 төгрөгийн, “Ялгуусан” ХХК-д 10 617 680 төгрөгийн, “Алтан үрэл” ХХК-д 19 846 320 төгрөгийн, “Коёотэ” ХХК-д 427 653 295 төгрөгийн, иргэн н.Отгонсүрэнд 11250 000 төгрөгийн, “Мааньт хараа” ХХК-д 194 544 540 төгрөгийн, нийт 810 344 119 төгрөгийг төлбөр авагчид хуульд заасан хугацаанд болон өнөөдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл ирүүлээгүй болно. “Коёотэконкрет плант” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй “Daewoo 43RX” маркийн бетон зуурмаг шахагч 84-72 УНӨ улсын дугаартай автомашин нь санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийн Голомт банкны барьцаанд байгаа болно. Үнэлгээг Хөрөнгө Үнэлгээний төвийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/84 тоот үнэлгээний дүгнэлтээр 458 137 000 төгрөгөөр үнэлжээ. Мөн компанийн хөрөнгөдөө мэдүүлсэн тавилга, компьютер, хэвлэгч зэрэг бусад хөрөнгийг хариуцагчийн хамт жагсаалтаар тулган шалгалаа. Бодит байдал дээр тавилга эд зүйл нь хариуцагчийн өгч буй үнийн саналд дүйцэхгүй, элэгдэж хуучирсан байна. Гэвч Дампуурлыг тухай хуулийн 35 дугаар зүйлд болон Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчийн эд хөрөнгийг мөнгөн хөрөнгөд шилжүүлэн, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой юм. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ...хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтад хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “Коёотеконкрет плант” ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зуйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гуйцэттэгчээс “Коёотеконкрет плант” ХХК-ийг дахин хөрөнгөжуулэх хусэлт ируулээгуй тул мен хуулийн 33 дугаар зуйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах ундэслэл бий болсон гэж узэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“Коёотэконкрет плант” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцон татан булгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх “Коёотэконкрет плант” ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шүүгчийн 2016 оны 11 дүгээр 03-ны өдрийн 102/ШЗ2016/26085 дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн, түр хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилсон.
Түр хэрэг гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 8 дугаар дүгнэлтийг үндэслэн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2017/01788 дугаар захирамжаар “Коёотэконкрет плант” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцон, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Өнөөдөр” сонингоор зарлаж, нэхэмжлэгчдийн хурлын товыг зарласан ба 2017 оны 02 дугаар дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч “Коёотэконкрет плант” ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн төлбөрт 419 611 231 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2017/01788 дугаар захирамжаар нэхэмжлэгчдийн хурлын товыг тогтоож, нэхэмжлэгчдийн хурал 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилуулах санал гаргасныг шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2017/03534 дугаар захирамжаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг баталсан. Нэхэмжлэгчдийн хурлаар дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаагүйг дурдаж шийдвэрлэсэн байна.
“Коёотэконкрет плант” ХХК нь анх 3 үүсгэн байгуулагчтай, 10 000 000 төгрөгийн дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа, барилгын материалын үйлдвэрлэл, автомашинаар ачаа тээвэрлэх үйлчилгээ явуулахаар байгуулагдан 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Хариуцагч “Коёотэконкрет плант” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.
Хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ хариуцагч “Коёотэконкрет плант” ХХК-ийг дампуурах болсон шалтгааныг 2013 оны санхүүгийн тайланд мөнгөн хөрөнгө 88 996.59 төгрөг, дансны авлага нь 783 303 551.54 төгрөг байх ба 1 362 800 074.65 төгрөгийн өр тайлагнасан байна. 2014 онд эргэлтийн мөнгөн хөрөнгө 1 670 342.24 төгрөг болж авлага нь 368 922 707.27 төгрөг болон буурч, өр төлбөр нь 1 434 596 839.42 төгрөг болж өссөн гэж тайлагнасан байна. 2015 онд мөнгөн хөрөнгө 3 203 609.36 төгрөг, авлага нь 117 313 859.50 төгрөг болж буурч, 1 151 699 735.50 төгрөгийн өр төлбөрийг гэж санхүүгийн тайландаа тусгажээ. 2013 онд компанийн ашиг 68 268 357.45 төгрөг байсан нь тогтмол буурч 2014 онд -277 015 243.35 төгрөгийн, 2015 онд -183 351 733.26 төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Энэхүү санхүүгийн тайлангаар компанийн өр төлбөр 1 151 699 735.50 төгрөг болж өөрийн хөрөнгийн -618.41 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” заалтын дагуу төлбөрийн чадваргүйд тооцох бүрэн үндэслэлтэй байна. “Коёотэконкрет плант” ХХК нь Голомт банкны зээлийн барьцаанд үндсэн хөрөнгөө тавьж цаашид хэвийн ажиллах боломжоо алдсан 2013 оноос эхлэн цементийн үнийн өсөлтөөс шалтгаалж үйлдвэрлэлийн зардал, өртөг өсч үйл ажиллагаа нь доголдсон, орлого олоогүй, үйл ажиллагаагаа зогсоосон нь санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ. “Коёотэконкрет плант” ХХК нь шүүхэд дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтэндээ дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй байгаа, мөн нэхэмжлэгч нь дээрх хүсэлтийг ирүүлээгүй, хэрэг гүйцэтгэгчээс дахин хөрөнгөжүүлэх талаар санал гаргаагүй тул дампуурсанд тооцож, татан буулгах дүгнэлт ирүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/7375 дугаар албан бичигээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 ны 02 дугаар сарын 08-ны өдрийн 8503 дугаар захирамжаар “Коёотэконкрет плант” ХХК-иас татварын өр 87 226 103 төгрөгийг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 521 дүгээр захирамжаар “Коёотэконкрет плант” ХХК-иас нийгмийн даатгалын төлбөрт 44 446 070 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Түүнчлэн, “Коёотэконкрет плант” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Голомт банк дахь 1405003786 дугаар төгрөгийн харилцах дансанд 3 132 463 төгрөгийн үлдэгдэлтэй, 1405008542 дугаар ам.долларын харилцан дансанд 32.46 ам.долларын үлдэгдэлтэй, мөн Автотээврийн үндэсний төвийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 23 дугаар албан бичгээр “Коёотэконкрет плант” ХХК-ийн эзэмшилд 37-64 ГЧ улсын дугаартай, LA99FRZ3238LHX090 арлын дугаартай, LHX9400XXY маркийн чиргүүл, 37-65 ГЧ улсын дугаартай, LA99FRZ3238LHX089 арлын дугаартай, LHX9400XXY маркийн чиргүүл улсын бүртгэлд тус тус бүртгэлтэй, мөн “Daewoo 43RX” маркийн бетон зуурмаг шахагч 84-72 УНӨ улсын дугаартай автомашин нь санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт Голомт банкны эзэмшилд улсын бүртгэлд бүртэлтэй нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2017/01788 дугаар захирамжаар “Коёотэконкрет плант” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцож, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэнээс хойш нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч “Коёотэконкрет плант” ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн төлбөрт 419 611 231 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
“Коёотэконкрет плант” ХХК нь нэхэмжлэгч Голомт банк болон “Норбу Экьюпмент” ХХК-тай 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/8115005417 дугаартай, 3 талд санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан байна. Гэрээний 3.1-д зааснаар Голомт банк нь түрээслэгч “Коёотэконкрет плант” ХХК-д DAEWOO 43RX маркын бетон зуурмаг шахагч автомашиныг худалдан авах зорилгоор жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 309 925 ам.долларыг олгосон байх бөгөөд “Коёотэконкрет плант” ХХК нь гэрээний үндсэн төлбөрт 58 111 ам.доллар, хүүнд 47 234.58 ам.доллар, алдангид 64 383.74 ам.доллар буюу нийт 419 611 231 төгрөг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар болон гэрээ, хүү, алданги тооцсон тооцооллор тус тус нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шүүх дараахь үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана”, 33.1.1-д энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй”, 33.1.2-т “шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй” бол хариуцагчийг татан буулгахаар заажээ.
Иймд эрх бүхий этгээдээс хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх болон энэ талаарх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг баримтлан “Коёотэконкрет плант” ХХК /РД: 5386594/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан “Коёотэконкрет плант” ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлсүгэй.
3. Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч “Коёотэконкрет плант” ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.
4. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан “Коёотэконкрет плант” ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор нэхэмжлэгч Голомт банкны санхүүгийн түрээсийн төлбөрт төлөх өр болох 419 611 231 төгрөгийн нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдсугай.
5. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан “Коёотэконкрет плант” ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгасугай.
6. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.2, Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3-т зааснаар хариуцагч “Коёотэконкрет плант” ХХК-иас шинжээчийн зардалд 1 000 000 төгрөг гаргуулан шинжээч “Итгэлт эстимэйт” ХХК-д олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч “Коёотэконкрет плант” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН