Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 808

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/00808

Улаанбаатар хот

                                                                                                             

                    

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС         

 

                Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

                Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо 60 дугаар байр 00 тоот Х.Бсууц өмчлөгчдийн холбоо

                Хариуцагч: Баянгол дүүрэг  дугаар хороо 5 байр  тоотод оршин суух, онд төрссөн 36 настай, Боржигон овогт Б.Ч

              Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1.117.690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Бсууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашням, Ө.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар  оролцов.                                                                                                                  

                                                                                                                                          

          ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэгч Х.Бсууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бямбадорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Бсууц өмчлөгчдийн холбоо 2011 оны 02 дугаар сарын 19-ний өдөр сууц өмчлөгчдийн хурлын шийдвэрээр үүсгэн байгуулагдсан. Сууц өмчлөгчдийн санаачлагаар зохион байгуулагдан ажиллаж байгаа Х.Бсууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдахад сөргөөр нөлөөлж өдөр тутмын болон шаардлагатай урсгал засварын ажил саатаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Хариуцагч Б.Ч нь сууц өмчлөгчдийн холбооны гишүүний болон иргэний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, элдэв шалтаг хэлж төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа нь иргэнийхээ үүргийг шударгаар биелүүлж үйлчилгээний төлбөрөө цаг тухайд нь төлж, ая тухтай амьдрах боломжоо бүрдүүлсэн олон оршин суугчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Б.Ч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түүнээс 2013 оны 09 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэлх төлбөр 1.117.690 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Ч миний бие тус байрны 4 тоотод 2010 оноос хойш 2 хүүхдийн  хамтаар оршин сууж байна. 58 дугаар байр 2011 онд ашиглалтад орсон. Х.Бсууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа дутагдалтай байгаа нь харагддаг. 2011-2018 оны хооронд сууц өмчлөгчдийн холбооны ажилтан орц хонгил цэвэрлэдэг жижүүрийн ажил эрхэлдэг гэх хүмүүсийг ямар шалгуураар ажилд авдаг нь мэдэгдэхгүй, орон гэргүй тэнэмэл архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийг олон хүүхдүүдийн хамт байрны хонгилд байрлах халаалтын бойлор байрлуулдаг хэсэгт амьдруулдаг. Эдгээр хүмүүс нь байрны цэвэрлэгээ үйлчилгээг шаардлагын түвшинд хийдэггүй. Байрны оршин суугчдын орцонд хаясан хогийг тухай бүр нь гаргаж хаядаггүйгээс болж хогийн үнэр танар орцоор үнэртдэг. Орцны жижүүр тогтвор суурьшилгүй ажилладаг. Орц хонгилын засвар үйлчилгээг нэг ч удаа хийгээгүй. Өнгө үзэмж алдсан. Байрны гадна байрлуулсан тоглоомын талбай болон хөгшид хүүхэд амарч суух модон сандал бүгд хугарч эвдэрсэн. Энэ мэт наад захын өдөр тутамдаа хөрөнгө мөнгө шаардахгүй хийж болох ажлыг хийх чадваргүй байгаад нь сэтгэл дундуур байдаг учир СӨХ-ийн төлбөрийг төлөөгүй. СӨХ-ны 2016, 2017 оны төлбөрийг төлөхөөр Төрийн банкны салбар дээр очиход урд саруудад гарсан бүх төлбөрийг барагдуулж тооцоогүй болсоны дараа сар сардаа төлөх боломжтой гэсэн учир өнөөдрийг хүртэл хуримтлагдсан байна. Иргэн Б.Ч миний бие 2013 оны 09 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл төлөх СӨХ-ны төлбөрийн үлдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон хугацаанд төлөхөөс татгалзах зүйлгүй. Харин үүнээс хойших төлбөрийг банкинд төлж болох нөхцөлийг бүрдүүлж өгнө үү.  Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй гэжээ.

          Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                       ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                                                                 

           

Нэхэмжлэгч Х.Бсууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Чд холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1.117.690  төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

       Хариуцагч Б.Ч нь 2013 оны 09 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны төлбөр  нийт 1.117.690 төгрөгийг төлөөгүй болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн тайлбарласан тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, Төрийн банкны 2013 оны 09 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны нэхэмжлэх гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

       Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Х.Бсууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа дутагдалтай байгаа нь харагддаг. Хүмүүсээ ямар шалгуураар ажилд авдаг нь мэдэгддэгүй, ажлаа шаардлагын түвшинд хийдэггүй. Жижүүр хогийг тухай бүр нь гаргаж хаядаггүй. Орцны жижүүр тогтвор суурьшилгүй ажилладаг. Орц хонгилын засвар үйлчилгээ хийдэггүй” гэсэн тайлбарыг гаргасан боловч тайлбар нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

        Харин хариуцагч энэ байдлаа харъяалах газар нь хандаж шийдвэрлүүлэх эрхтэй.

            Хариуцагч Б.Ч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэхь хэсэгт заасан  орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд сар бүр оролцох, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.6 дахь хэсэгт заасан Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх зардал 1.117.690 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул Х.Бсууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар  дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг  хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Б.Ч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох эрхтэйгээс гадна мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох хуульд заасан үүргийн дагуу 2013 оны 09 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны төлөгдөөгүй дундын өмчлөлийн засвар үйлчилгээний хөлс 1.117.690 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй.                  

Иймд хариуцагч Б.Чаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт завсар үйлчигээний зардал 1.117.690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бсууц өмчлөгчдийн холбоонд олгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хариуцагчид хуралдааны товыг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүх мэдэгдсэн боловч  хариуцагч хуралдаанд ирээгүй, ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх нэхэмжлэгчийн  хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хэлэлцсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар  зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Б.Чаас 1.117.690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чаас 31.375 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Бсууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.       

             

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА