Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/135

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Ө.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө.*******д холбогдох эрүүгийн 2215000480122 дугаартай, 163/2022/0131/Э индекстэй хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Хөвсгөл аймгийн ******* суманд 1973 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, ******* аймаг, ******* сум, ******* багийн 24-12 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 49 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ***** уул гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 5 ширхэг буюу 6 м3 шинэс төрлийн мод бэлтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000480122 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ө.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эрх бүхий байгууллагаас ойн цэвэрлэгээний аргаар мод бэлтгэх эрхийн бичиг авсан боловч эрхийн бичигт заасан аргаар бус босоо мод хөрөөдөн унагаж 5 ширхэг буюу 6 м3 шинэс төрлийн мод бэлтгэж, байгаль экологид 713,169 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.*******гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг давааны ын давлан гэх газар байв. ...Уг газарт 5 ширхэг мод хөрөөдөн унагаж бэлтгэсэн, ...модны хожуулуудын диаметр, өндөр зэргийг хэмжиж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-10 дахь тал/,

Модонд үзлэг хийж 2.10-2.22 сантметрийн урттай, 14-57 сантметрийн диаметртэй 144 ширхэг шинэс төрлийн мод байгааг жагсааж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-17 дахь тал/,

Хөрөөнд үзлэг хийж, хураан авсан: Уг хөрөө нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, зүүн талдаа цэнхэр өнгийн хамгаалагчтай, баруун талдаа цэнхэр өнгөтэй, хар өнгийн маниултай, улаан өнгийн 2 ширхэг тагтай JIN SHI WANG гэх бичиглэлтэй цахилгаан хөрөө байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 18, 28 дахь тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь зөв талдаа жолооны хүрдтэй, 2 ширхэг хаалгатай, гэрэл, дохио, толь бүрэн, гаднах өнгө үзэмж сайн, 2002 онд үйлдвэрлэсэн, 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, ачааны зориулалттай, Ө.*******гийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 31-34 дэх тал/,

Ойд бэлтгэсэн 144 ширхэг шинэс төрлийн хуурай мод, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 35-37, 39-44 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжпэгч Л.ын  өгсөн: давааны орчимд хүмүүс цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг авч мод бэлтгэх явцдаа босоо мод хөрөөдөж унагаасан талаар сонссон. Цэвэрлэгээний зориулалтаар босоо мод унагаж, бэлтгэж болохгүй. Цэвэрлэгээний зориулалтаар газар унасан унианги мод, хожуул, үзүүр мод зэргийг бэлтгэх ёстой. ...Байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,

Гэрч Б.ын өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чачиртын гүүрэн дээр хяналтын постонд ажиллаж байхад ******* сумын 2 дугаар багийн ын давлан гэх газарт тусгаарлалт хийгдсэн талбайд мод бэлтгэж байгаа хүмүүс их байна гэж сонссон. Тэгээд би 16 цагийн орчимд ******* сумын 2 дугаар багийн нутаг ын давлан гэх газарт очиж мод бэлтгэж байгаа иргэдэд хяналт тавьж ажиллахад 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийн хооронд 54 метр куб цэвэрлэгээний ажил хийхээр мод бэлтгэх эрхийн бичиг авсан Ө.******* гэх хүний бэлтгэсэн модыг харахад босоо мод унагааж бэлтгэсэн байдалтай харагдсан. Тэгээд би ******* гэдэг хүнтэй уулзаж та яагаад босоо мод унагааж бэлтгэж байгаа юм бэ? таны мод бэлтгэх эрхийн бичиг цэвэрлэгээний ажил хийх эрхийн бичиг байна, та ингэж болохгүй гэхэд ******* гэдэг хүн дуугарахгүй байсан. Тэгээд би уулан дээрээс цагаалж буулгаж ирсэн цэнхэр өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримтыг мод бэлтгэх эрхийн бичгийн хамт хураан авч том оврын тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шалгах гэхэд шаардлага эсэргүүцэж бичиг баримтаа үзүүлэхгүй байсан. Тэгээд би ******* сумын хэсгийн төлөөлөгчид утсаар ын давлан гэх газарт зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна гэж мэдэгдсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

Гэрч Д.ийн өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийн хооронд *******, Төмрөө, , Одноо гэх хүмүүст хөлс өгч 54 м3 унианг мод бэлтгүүлэхээр явуулсан юм. Би татварын газарт нийт 103.000 төгрөг тушааж ******* сумын ойн байцаагч дээр очиж эрхийн бичиг авсан. Би шинэс төрлийн унианги мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Босоо мод унагаах эрхийн бичиг аваагүй. Тухайн 4 хүнд унианги мод бэлтгээрэй гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

Гэрч Д.ын өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг давааны урд хэсэгт ой модон дотор ******* ах, , гэх хүмүүстэй ой дотор мод бэлтгэсэн. Тухайн ой дотор ******* ахын хөрөөдөж бэлтгэсэн моднуудыг , бид гурав загварын машин дээр ачиж уулнаас буулгах ажил хийсэн. Тэгээд 01 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагийн орчимд ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч гэх хүн бид нар дээр ирсэн. Тэгээд ******* ахтай уулзаж байгаад цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

Гэрч Д.ы өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Ө.*******д 54 метр куб цэвэрлэгээний ажил хийх эрхийн бичиг олгосон. Мод бэлтгэх эрхийн бичиг авсан иргэн ******* тухайн бэлтгэсэн моднуудаа ууланд пронтер загварын улсын дугаартай тээврийн хэрэгслээр бэлтгэн бөөгнүүлж байгаад том оврын тээврийн хэрэгслээр тухайн цэвэрлэгээний ажлаар бэлтгэсэн 54 метр куб модыг ачих юм гэсэн. Тэгээд би тухайн 54 метр куб мод бэлтгэх эрхийн бичгийг Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ын давлан гэх газарт цэвэрлэгээний ажил хийх чиглэлээр тусгаарлалт хийлгэсэн газарт мод бэлтгүүлэхээр эрхийн бичгийг бичиж олгосон. Би *******д газарт унасан, муудсан моднуудыг цэвэрлэж бэлтгэх талаар сануулж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/,

**** хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-622/3117 дугаартай: Хуучин цахилгаан хөрөө 80,000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 89-90 дэх тал/, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1001024 дугаартай: улсын дугаартай -W3загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэ 5,200,000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 94-97 дахь тал/,

Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай: Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ын давлан гэх газарт талбайн тусгаарлалтын ажил хийгдсэн. ын давлан гэх газарт талбай тусгаарлалт хийгдсэн боловч тусгаарласан талбайн гадна талд мод бэлтгэлийг хийсэн байна. Уртраг өргөргийн солбилцлоор үзэхэд ойн бүсчлэлийн ашиглалтын бүсийн ой. Бэлтгэсэн мод нь хэрэглээ, түлээний хуурай мод байна. Ойн цэвэрлэгээний ажлаар босоо модыг унагааж болохгүй. Шинжлэгдэж байгаа 5 ширхэг модны нийт эзэлхүүн 6 м3.  Модны экологи эдийн засгийн үнэлгээ 713,169 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 108 дахь тал/,

Байгаль орчины хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 713,169 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 2,139,507 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 111 дэх тал/,

Шинжээч Б.гиийн өгсөн: Хожуулын диаметрийн хэмжээгээр тухайн модны өндөрийг тогтоож болно. Монгол орны ойн сортментийн гарцыг тодорхойлох хүснэгтэнд модны диаметрээс хамаарч метр кубыг тогтоож гаргасан байдаг учир хожуулын хэмжээгээр дүгнэлт гаргаж болно. ...Би 2012 оны Монгол орны ойн таксацын лавлах номон дээр Ойн сортиментийн гарцыг тодорхойлох хүснэгт болон модны ишний эзлэхүүн болон бөөрөнхий мод, модон материалын хүснэгтийг үндэслэн тухайн үнэлгээ гаргах гэж байгаа хожуулын өндөр, диаметрийн эзэлхүүнийг гаргах боломжтой байдаг учир энэхүү номыг үндэслэн дүгнэлт гаргасан. Жишээ нь 40 см диаметртэй модны өндөр нь 20.1 метр орчим байдаг. 20.1 метр орчим өндөртэй, модны эзэлхүүн нь 1,056 метр куб модноос 62 орчим хувь нь хэрэглээний мод гардаг, үлдсэн 38 орчим хувийг түлээний мод гэж үздэг. Яагаад гэвэл 40 см диаметртэй хожуулнаас дээшээ хэрэглээний мод гарах боломжтой. Мөн тухайн модны үзүүр, мөчир, торцоов зэргийг түлээний мод гэж тооцож дүгнэж гаргасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 121 дэх тал/,

Шүүгдэгч Ө.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шиг санагдаж байна. Миний таньдаг хүн болох нь Булган аймгаас мод бэлтгэх эрхийн бичиг авчихлаа модонд яваад өгөөч хөлс мөнгийг нь өгье гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч ******* аймгаас Төмөр-Очир, , нарын хамтаар өөрийн эзэмшлийн улсын дугаартай Бонго Пронтер загварын тээврийн хэрэгслээр Булган аймаг руу хөдөлсөн. Тэгээд ийн хамтаар байгаль хамгаалагч гэх хүнтэй уулзаж мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Тэгээд цааш уул руу явахад Отгонбилэг яваагүй үлдчихсэн. Харин би ******* аймгаас авчирсан гурван залуугийн хамтаар заагдсан газарт очиж мод бэлтгэсэн. Тэгээд орой нь ******* аймагт ирж унтаж амарчихаад өглөө нь дахин нөгөө уул руугаа гарж мод бэлтгэж янзалсан. ...Би мод бэлтгэх эрхийн бичиг авахдаа уулнаас цэвэрлэгээгээр буюу унианг мод, гишүү зэргийг авах эрхтэй байсан боловч тухайн үед унианг мод цөөхөн байсан учир босоо модноос 5 ширхэгийг унагааж 2 метр орчмоор тайрч бэлтгэсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 137-138 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таниулж судласнаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжпэгч Л., гэрч Б., Д., Д., Д. нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Ө.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн ******* сумын давааны Ухаа гозгор уул гэх газраас цэвэрлэгээний унианг мод бэлтгэхээр эрх бүхий байгуулагаас зөвшөөрөл авсан боловч тухайн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны хувийн эрх ашгийн үүднээс 5 ширхэг буюу 6 м3 шинэс төрлийн босоо мод хөрөөдөн бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Ө.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг баталсан, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсхүл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ө.******* нь эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр аргаар буюу ойн цэвэрлэгээний аргаар унианг мод бэлтгэх атал босоо мод хөрөөдөж бэлтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 Шүүгдэгч Ө.*******гийн эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр аргаар мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчины эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон,  прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ө.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 713,169 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 108 дахь тал/ учирсан нь Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 2,139,507 төгрөгийн /хавтаст хэргийн 111 дэх тал/ хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.

Шүүгдэгч Ө.******* нь байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрт 2,140,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн /хавтаст хэргийн 152 дахь тал/ байх тул түүнийг төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ө.*******г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.  

Шүүгдэгч Ө.******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 140-148 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суух газрын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.******* нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймаг, ******* сум, ******* багийн 24-12 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ө.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 4/52 дугаартай тогтоолоор хангаж, яллагдагчид хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Ө.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаль экологид учруулсан шууд хохирлыг төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ө.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр шүүгдэгчийн өмчлөл, эзэмшилийнх болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 34, 98 дахь тал/

Иймд хэрэгт прокурорын 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон 27 ширхэг 6 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5,200,000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугаартай -W3загварын тээврийн хэрэгслийг тус тус хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгох, энэ хэрэгт шүүгдэгч Ө.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ө.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ө.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ө.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон 27 /хорин долоо/ ширхэг 6 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5,200,000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугаартай -W3загварын тээврийн хэрэгслийг тус тус хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80,000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД