Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 816

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******, *******лол,******* тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******  тоотод оршин суух, Мишиг гүн ургийн овогтой******* /РД:/-т холбогдох,

1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн *******, *******лол 38-Б байрны 107 тоот 2 өрөө байрыг худалдаж авах зорилгоор 3,000,000 төгрөг бэлнээр өгсөн. ИргэнХ.Гаас байрны бичиг баримт хэрэгтэй байна, зээл авах гэж байна гэхэд өөрөөсөө шалтгаалсан ямар нэгэн бичиг баримт гаргаж өгөөгүй. Ингээд би тухайн байранд 9 сар амьдарсан бөгөөд энэ хугацаанд өөрт нь дансаар 2,100,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд байрны түрээсийн мөнгийг өгсөн. 3,600,000 төгрөгийг амьдарч байсан хугацаанд өгье гэж хэлээд тохирсон. Тэгээд өөрөө энэ хугацаанд хаалгаа эвдээд өөр хүнд түрээслүүлсэн байсан.Х.Гаас 1,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.Х.Г шүүхэд гаргасан тайлбартаа түрээсийн төлбөрийг сарын 500,000 төгрөгөөр тохиролцсон гэж бичсэн байна. Бидэнд тохиролцсон зүйл байхгүй. Иймд орон сууц түрээслэх хугацааны СӨХ-ны төлбөр 158,400 төгрөг, цоожны үнэ 45,000 төгрөгийг хасч, 1,296,600 төгрөгийгХ.Гаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Х.Г миний бие 2016 оны 12 сарын 14-ний өдөр орон сууц хөлслөх гэрээний дагуу Б.Бт өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн *******, Дандрын гудамж ШШГЕГ-ын 35б байрны 107 тоот 40,33 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцож урьдчилгаа болгон 3,000,000 төгрөгийг бэлнээр авч үлдсэн 54,000,000 төгрөгийг нотариатын гэрээ дуусах хугацаа буюу 2017 оны 3 сарын 15-нд бэлэн авахаар тохиролцож, Б.Б манай байранд 2016 оны 12 сарын 15-ны өдөр орсон. Миний бие Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах хорих 433 дугаар ангид шилжин томилогдсон тул иргэн Б.Бтэй байнга уулзаж чадахгүй утсаар ярихад заасан хугацаандаа бүтнэ, одоохон гэсээр 2017 оны 3 сарын 15-ны өдрийг хүргэсэн. Ноториатаар батлуулсан хугацаа дууссан тул үүнээс хойш төлбөрийг 500,000 төгрөгөөр хөлсөлж сууна шүү гэж утсаар ярилцаад хотод очихоороо уулзахаар болсон. Байрны үлдэгдэл мөнгө өнөө маргаашгүй өнгө гэсээр 2017 оны 09 сарын 15-ны өдөр хүргэсэн. Байрны мөнгө сардаа 500,000, 200,000, 300,000 төгрөгөөр шилжүүлсээр 2,100,000 төгрөг шилжүүлж авсан нь үнэн. Иргэн Б.Б 2017 оны  9 сарын 15-ны өдөр над руу утсаар залгаад танай байрыг суллаад манайх нүүчихлээ, байрны бичиг болохгүй байна. Хоёулаа тооцоогоо тулгая гэхээр нь очтол чи надад 1,500,000 төгрөг өгөөд байрны түлхүүр ав гэж хэлээд яваад өгсөн. Иймд Б.Бийн нэхэмжлэлээс дараах төлбөрийг хасуулахаар байна. 2016 оны 12 сараас 2017 оны 8 сарын СӨХ төлбөр 158,400 төгрөг, 2017 оны 3 сарын 15-аас 9 сарын 15-ны өдөр хүртэл байрны түрээсийн зөрүү сар бүр 100,000 төгрөг, 6 сар 600,000 төгрөг. Бүргэд хаалга онгойлгох, хаалганы гол сольсон 45,000 төгрөг. Нийт 828,400 төгрөгийг нэхэмжлэлээс хасуулахаар тайлбар гаргаж байна гэжээ.

 

ХариуцагчХ.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Б.Бийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал 2018 оны 03 сарын 15-ны өдөр товлосон. ХариуцагчХ.Г миний бие хөдөө ажилтай байгаа тул шүүх хуралдаанд оролцож чадахгүй учир надгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х.Батхуягт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 1,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа орон сууц хөлслүүлэх хугацаан дахь сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 158,400 төгрөг, цоожны үнэ 45,000 төгрөг, түрээсийн төлбөрийн зөрүү 600,000 төгрөг нийт 828,400 төгрөг хасч тооцуулна гэснээс нэхэмжлэгч Б.Б сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 158,400 төгрөг, цоожны үнэ 45,000 төгрөг нийт 203,400 төгрөг хасч, 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 203,400 төгрөгөөр багасгаж 1,296,600 төгрөг нэхэмжилсэн байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчХ.Г нар 2016 оны 12 сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн *******, Дандрын гудамж ШШГЕГ-ын 35б байрны 107 тоот, 40,33 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч Б.Б 3,000,000 төгрөгийг хариуцагчХ.Гт бэлнээр өгч, үлдэх төлбөрийг 2017 оны 3 сарын 15-нд төлөхөөр тохиролцож, Б.Б нь үлдэгдэл төлбөрийг төлж орон сууц худалдан авах хүртэл хугацаанд уг орон сууцыг нэг сарын 400,000 төгрөгөөр хөлслөхөөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх-ийн 3 дугаар тал/

 

Зохигч дээрх үйл баримтын талаар болон орон сууц худалдах-худалдан авахаар тохиролцсон орон сууцыг нэхэмжлэгч 2016 оны 12 сарын 15-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 9 сарын хугацаанд хөлслөн суусан, урьдчилгаа төлбөрт 3,000,000 төгрөг, түүнээс хойш хугацаанд 2,100,000 төгрөг өгч, авсан, худалдах худалдан авах гэрээнээс талууд татгалзаж гэрээ дуусгавар болсон тухайд мараагүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэвэл талууд орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул хариуцагч урьдчилгаа төлбөрт авсан мөнгөө нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй.

 

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй үндэслэлээ орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 600,000 төгрөг тооцож хасуулна гэж тайлбарласан боловч талуудын байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний 2.2-т нэг сарын хөлс 400,000 төгрөг байхаар тохиролцсон баримт байгаа боловч үнийг өөрчилж 500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч өөрийн тайлбар болон татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч хариуцагч тайлбар татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байна.

 

Иймд хариуцагчХ.Гаас 1,296,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагчХ.Гаас 1,296,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчХ.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 35,668 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР