Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч Ө.Мөнхнавч    

                                 Хохирогч Б.Батцолмон

                                 Нарийн бичгийн дарга У.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201610000271 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд 1980 оны 05 дугаар сарын 11-нд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайхандулаан сум 4 дүгээр баг Өлзийт гэдэг газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Загал буурал овогт Хаданчулууны Дамчойсүрэн /РД: ЕЗ85051115/-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Дамчойсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр багт байрлах гэртээ найз Б.Батцолмонтой маргалдаж улмаар түүний зүүн гарын мөрний хэсэгт хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Дамчойсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016.08.13-нд сумынхаа зүүн хойд дээр мал угаалгын ванн дээр байж байтал манай найз Батцолмон ирсэн байсан. Батцолмонтой хамт гэрээдээ сум руу явсан. Гэрт очоод хоол хийж байтал Батцолмон бурзайчихаад мөнгө өгсөнгүй гээд намайг элдэвээр хэлээд байхаар нь би хутга бариад айлгах санаатай очсон чинь Батцолмон шалаар хэвтэж байснаа өөдөөс босч ир‎ээд би зүүн мөр рүү нь хутгаар зүсчихсэн юм. Би Батцолмонд 2 хүүх‎‎эд сургууль, цэцэрлэгт явна мөнгө өгч чадахгүй, хэд хоногоос авгай бас эмчилгээнд явна гэж хэлсэн гэв.

 

Хохирогч Б.Батцолмон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мал угаалгын ваннан дээр очсон чинь найз маань байж байсан. Тэнд малчидтай жоохон архи уусан. Тэгээд найзынхаа гэрт очсон. Ер нь найзаасаа мөнгө зээлье гэсэн бодолтой явж байсан. Гэрт нь очоод байж байгаад мөнгө зээлье гэж хэлээд найз маань дургүйцээд тэрэн дээр нь би архиныхаа согтуугаар ‎элдэв хоёроор хэлээд тийм юм болсон. Надад бол гомдол санал, мөнгө нэхэмжлэх зүйл байхгүй. Э‎нэ асуудлыг эв зүйгээр шийдэхийг хүсч байна гэв.

 

Шүүгдэгч Х.Дамчойсүрэнгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2016.08.13-ны өдөр 11 цагийн орчимд гараад сумаас зүүн хойно манай сумын малчид малаа хэрлинтэй усанд оруулж байсан. Тэндээ хүмүүстэй 4 шил 0.75 л Улаанбаатар архи хувааж уусан. Байж байтал манай найз Б.Батцолмон тэнд халамцуу ирчихсэн байж байсан. Бид хоёр хүнээр хүргүүлээд манай гэрт очоод би тогоон дээр хоол хийсэн тэгээд байж байтал Б.Батцолмон намайг бурзайчихаад найздаа мөнгө зээлээч гэхээр нь би одоо хүүхэд сургууль, цэцэрлэгт орно чадахгүй боломж байна гэхэд намайг хэл амаар доромжилоод хэрүүл хийгээд байсан би өөдөөс нь жаахан маргалдаж байгаад намайг элдэвээр хэлээд байхаар нь хажууд ширээн дээр байсан цэнхэр иштэй хутгийг аваад Батцолмонруу айлгах гээд далайтал Батцолмон хэвтэж байгаад өөдөөс босоод иртэл зүүн гарын мөрны хэсэгт нь хутгаараа зүсчихсэн гэсэн мэдүүлэг /хх 23/,

 

Хохирогч Б.Батцолмонгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2016 оны 08 сарын 13-нд Сайхандулаан суманд сумын малчид малаа хэрлинтэй усанд угаасан. Би тэр хүмүүс дээр өдөр 13 цагийн орчимд очиход манай найз Дамчойсүрэн тэнд айлын мал угаагаад байж байсан. Тэнд байсан хүмүүстэй хамт би 3 шил архи хувааж уугаад тэндээсээ сум руу очсон. Би Дамчойсүрэнтэй хамт гэрт нь ороод хоол идээд, архи их уусан согтуу байсан. Би Дамчойсүрэнгээс бурзайчаад найздаа мөнгө зээлчих гэхэд найз нь чадахгүй ээ одоо хүүхэд сургуульд орж байгаа боломжгүй байна гэсэн. Тэрнээс болоод бид хоёр маргалдсан тэр үед би жаахан хэл амаар доромжилсон тэгтэл Дамчойсүрэн ширээн дээр байсан хутгаараа миний зүүн мөрний хэсэг рүү зүсчихсэн ... миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй гэсэн мэдүүлэг /хх 6, 13/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.08.19-ний өдрийн 257 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.Батцолмонгийн биед зүүн эгэмний дунд дээд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 16/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 8/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.Дамчойсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр багт байрлах гэртээ хохирогч Б.Батцолмонтой маргалдаж улмаар түүний зүүн гарын мөрний хэсэгт хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч Х.Дамчойсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: … Гэрт очоод хоол хийж байтал Батцолмон бурзайчихаад мөнгө өгсөнгүй гээд намайг элдэвээр хэлээд байхаар нь би хутга бариад айлгах санаатай очсон чинь Батцолмон шалаар хэвтэж байснаа өөдөөс босч ир‎ээд би зүүн мөр рүү нь хутгаар зүсчихсэн … гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Батцолмон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Мал угаалгын ваннан дээр очсон чинь найз маань байж байсан. … Гэрт нь очоод байж байгаад мөнгө зээлье гэж хэлээд найз маань дургүйцээд тэрэн дээр нь би архиныхаа согтуугаар ‎элдэв хоёроор хэлээд тийм юм болсон … гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Х.Дамчойсүрэн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... манай найз Б.Батцолмон намайг бурзайчихаад найздаа мөнгө зээлээч гэхээр нь би одоо хүүхэд сургууль, цэцэрлэгт орно чадахгүй боломж байна гэхэд намайг хэл амаар доромжилоод хэрүүл хийгээд байсан би өөдөөс нь жаахан маргалдаж байгаад намайг элдэвээр хэлээд байхаар нь хажууд ширээн дээр байсан цэнхэр иштэй хутгийг аваад Батцолмон руу айлгах гээд далайтал Батцолмон хэвтэж байгаад өөдөөс босоод иртэл зүүн гарын мөрны хэсэгт нь хутгаараа зүсчихсэн ... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Батцолмон хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ... манай найз Дамчойсүрэн тэнд айлын мал угаагаад байж байсан. Тэнд байсан хүмүүстэй хамт би 3 шил архи хувааж уугаад тэндээсээ сум руу очсон. ... Би Дамчойсүрэнгээс бурзайчаад найздаа мөнгө зээлчих гэхэд найз нь чадахгүй ээ одоо хүүхэд сургуульд орж байгаа боломжгүй байна гэсэн. Тэрнээс болоод бид хоёр маргалдсан тэр үед би жаахан хэл амаар доромжилсон тэгтэл Дамчойсүрэн ширээн дээр байсан хутгаараа миний зүүн мөрний хэсэг рүү зүсчихсэн ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.08.19-ний өдрийн 257 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: Б.Батцолмонгийн биед зүүн эгэмний дунд дээд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна ... гэжээ,   хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Х.Дамчойсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Батцолмонгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид хоорондоо эвлэрсэн гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн ба хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дамчойсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 15 см урт, бариул хэсэг нь 12 см урттай, цэнхэр өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ. 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Загал буурал овогт Хаданчулууны Дамчойсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дамчойсүрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Шүүгдэгч Х.Дамчойсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 15 см урт, бариул хэсэг нь 12 см урттай, цэнхэр өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                  

       ДАРГАЛАГЧ                                    Х.ГАНБОЛД