Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
Хэргийн индекс | 107/2022/0065/э |
Дугаар | 2022/ШЦТ/69 |
Огноо | 2022-06-09 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/69
2022 06 09 2022/ШЦ*******/69
М*******НГ*******Л УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-*******тгон даргалж,
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 21001090031 дугаартай хэргийг 2022 оны дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 3, ээж, дүүгийн хамт *******агануур дүүргийн дугаар хороо *******ага гүний ...... тоот хашаанд оршин суух,
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаант хэсгийн зам дээр Д.Ө-аас “модны хөрөө авах уу” гэж асуухад нь “авахгүй” гэж хариулсаны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар атгасан гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн нүдний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
**************Д*******РХ*******ЙЛ*******Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 16-ны орой *******, *******, бид дөрөв цахилгаан хөрөө зарах гээд явж байхдаа *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, *******айдлаг хэсгийн 1 дүгээр гудамжны баруун үзүүрт явж байхад ******* нэг хүнийг дуудаад хөрөө зарах талаар ярьсан гэсэн. Намайг очиход тэр хүн *******-г загнаж байсан бөгөөд би өмөөрсөн юм. *******эгээд тэр хүнтэй бага зэрэг муудалцаад тэр хүн миний хамар руу цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохисон. *******эгээд би явчихсан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 46-47-р хуудас/,
Хохирогч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21, 1-р хуудас/,
*******.*******-рын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт /хх-ийн 1-16-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 6-130-р хуудас/,
Хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 1-р хуудас/,
Шүүгдэгч *******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 67-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн зам дээр Д.Ө-с маргалдан түүний нүүрэн тус газар атгасан гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн нүдний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч Д.Ө-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******-ийн хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохьсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, гэм буруутай болох нь:
- Хохирогч Д.Ө-рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай зурагтны эрх хаагдчихаад хиц-1 дэлгүүрийн *******М орж төлбөрөө төлчихөөд явж байхад *******агануур дүүргийн 4 дүгээр хороо *******айдлагийн 1 дүгээр гудамжны харалдаа зүс таних Ц хүүхэн “хөөе ах явж байна” гээд мэндэлсэн. *******эгээд “энэ хүн модны хөрөө зарах гээд, та үзэх үү” гэсэн. *******эгтэл замын баруун талаас 2 эрэгтэй хүн зам хөндлөн гарч ирээд модны хөрөө үзүүлсэн. *******и “авахгүй” гэж хэлэхэд танихгүй залуу нь “тэгээд зайлаач” гэхээр нь би “ууж идсэнээ шингээж чадахгүй юм байж” гэсэн чинь нөгөө танихгүй залуу миний нүүр рүү гараараа цохисон. Намайг цагдаа дуудахад тэр залуу зугтаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
- *******.*******-рын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 16-ны орой манай гэрт *******, хамаатны залуу -тай хамт 1-2 шил архитай ирсэн. *******эгээд эхнэр бид дөрөв хувааж уугаад байж байтал ******* “манай гэрт хайрцагтай хөрөө байгаа, тэрийг зарж дахиж архи пиво ууя” гэсэн. *******эгээд бид дөрөв замын хоёр талаар хоёр хоёроороо явж байхад манай эхнэр бид хоёрыг дуудахаар нь очтол Ө ахтай уулзаад зогсож байсан. *******эгээд Ө ахад “энэ гайгүй шинэ хөрөө байна, та үзэхгүй юу” гэхэд “би наадахаар чинь яахав дээ, хэрэггүй” гэж байсан. ******* Ө ахад нэг юм хэлэх шиг болоход Ө ах *******-г гараар цохих шиг болсон. *******эгсэн чинь ******* зөрүүлээд Ө ахын нүүр рүү цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаартай: “1.Д.Ө-рын биед тархины доргилт, зүүн нүдний зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 1-16-р хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 6-130-р хуудас/,
- Шүүгдэгч *******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 67-р хуудас/
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *******-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Д.Ө-ын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Д.Ө-т 0,000 төгрөг төлсөн байх ба /хх-ийн 1-р хуудас/ хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тус хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6., 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-ийг хохирогч Д.Ө-рын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай” гэв.
Шүүгдэгч ******* гаргасан дүгнэлтдээ: “*******и өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна.” гэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.
Иймд шүүгдэгч *******-т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух *******агануур дүүргийн дугаар хороо *******ага гүний дугаар гудамжны тоот хашаанд оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох *******агануур дүүргийн дугаар хороо *******ага гүний дугаар гудамжны тоот хаягнаас эрүүл мэндээ эмчлүүлэх зорилгоор *******агануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл хүртэл зорчихоос өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэн шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон **************Г*********************Х нь:
ДРГЛГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-**************Г*******Н