Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 132

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 5-р гудамжны 8 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ69020512, Ч овогт Б.Х,

 

            Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 5-р гудамжны 8 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ70020609, Ч овогт О.Э,

 

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 5-р гудамжны 21 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ62112218, Ч овогт Б.М нарт холбогдох, 

 

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 43.886.796,29 төгрөг, хүү 11.576.970,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 856.632,49 төгрөг, нотариатын зардал 17.500 төгрөг, нийт 56.337.899,51 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баттулга, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Б.Х, О.Э, Б.М нар нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хас банктай 1250020041 дугаартай гэрээ байгуулж 70.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 26,4 хувийн хүүтэй, авто ачигч авах зориулалтаар авсан. Дээрх зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: авто ачигч /УБ77-03, CAT428E, 2007 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгөтэй, АД-SNL02488/, хувийн орон сууц /Увс, Улаангом сум, 1-р баг, 5-08 тоотод байрлалтай, 84 м.кв талбайтай, ГД:000142943, Ү-1520003377/, өмчлөх эрхтэй газар /Увс, Улаангом сум, 1-р баг, 5-8 тоот, 1030.1 м.кв талбайтай, ГД:000138598, Ү-1520002301/ эдгээрийг барьцаалсан. Зээлдэгч Б.Х, О.Э нар нь зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн төлбөр төлөх үүрэгтэй боловч 2016 оны 12 дугаар сараас хойш төлөлт нь доголдож хугацаа хэтрүүлж эхэлсэн болно. 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгч Б.Х, О.Э нарын төлбөл зохих зээлийн төлбөрийг харуулбал: 1250020041 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 43.886.796,29 төгрөг, хүү 11.576.970,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 856.632,49 төгрөг, нийт 56.320.399,51 төгрөг байна. Нийт үлдэгдэл 56.320.399,51 төгрөг дээр нотариатын төлбөрт 17.500 төгрөг, нийт 56.337.899,51 төгрөг байна. Иймд нийт төлбөр 56.337.899,51 төгрөгийг Б.Х, О.Э, Б.М нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.   

Хариуцагч Б.Х, О.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай хашаа, байшинг барьцаалж зээл авсан нь үнэн. Гэвч энэ зээлийг бид төлөх ёсгүй, Б.М төлөх ёстой” гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь дүү Б.Х-ийн нэр дээр Хас банкнаас 70 сая төгрөгийн зээл авсан. Энэ зээлээр Сat-428 маркийн эксковатор худалдаж авсан. Дулааны улирал эхлээд эксковаторыг зарж зээлийг 2018 онд багтаан төлж барагдуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Б.Х, О.Э, Б.М нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 43.886.796,29 төгрөг, хүү 11.576.970,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 856.632,49 төгрөг, нотариатын зардал 17.500 төгрөг, нийт 56.337.899,51 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хариуцагч Б.Х, О.Э нар нь Хас банкны Увс аймаг дахь салбараас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 1250020041 тоот зээлийн гэрээ байгуулан 70.000.000 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, авто ачигч худалдан авах зориулалтаар авч, зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 5-08 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-1520003377, гэрчилгээний 0001429943 дугаартай, 84 м.кв талбайтай, хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү-1520002301, гэрчилгээний 000138598 дугаартай, 1030.1 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Б.Хүлэг-Эрдэнийн нэр дээрх өмчлөх эрхтэй газар, УБ 77-03 улсын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн, Cat-428E маркийн авто ачигчийг тус тус барьцаалсан байна.

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Хэдийгээр дээрх зээлийн гэрээнд хариуцагч Б.М гарын үсэг зураагүй байх боловч дээрх зээлийг Б.М авч хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байх тул уг зээлийг тодорхой хэмжээгээр хариуцвал зохих этгээд мөн гэж үзлээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх боловч хариуцагч нар нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээлийн эргэн төлөлт хийхгүй байгаа болох нь зохигчдын тайлбар болон Б.Х-ийн дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 43.886.796,29 төгрөг, хүү 11.576.970,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 856.632,49 төгрөг, нийт 56.320.399,51 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Б.Х, О.Э нар нь “Манай хашаа, байшинг барьцаалж зээл авсан нь үнэн. Гэвч энэ зээлийг бид төлөх ёсгүй, Б.М төлөх ёстой” хэмээн тайлбарлаж байх боловч Хас банк болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Б.Х, О.Э нар нь зээлийн нөхцөл, зориулалтыг зөвшөөрөөд гарын үсэг зурсан байх тул тэдний дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Хас банк нь “нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтуудыг нотариатаар батлуулсны зардал хэмээн 17.500 төгрөг гаргуулна” хэмээн нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд мэдүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ эдэлснийхээ төлөө гарсан зардлыг өөрөө хариуцах ёстой учраас нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.Х, О.Э, Б.М нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 43.886.796,29 төгрөг, хүү 11.576.970,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 856.632,49 төгрөг, нийт 56.320.399,51 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нотариатын зардал 17.500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 5-08 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-1520003377, гэрчилгээний 0001429943 дугаартай, 84 м.кв талбайтай, хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү-1520002301, гэрчилгээний 000138598 дугаартай, 1030.1 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Б.Хүлэг-Эрдэнийн нэр дээрх өмчлөх эрхтэй газар, УБ 77-03 улсын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн, Cat-428E маркийн авто ачигч зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439.639,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 56.320.399,51 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 439.552 төгрөгийг хариуцагч Б.Х, О.Э, Б.М нараас гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгох нь зүйтэй.

Хариуцагч Б.Х, О.Э, Б.М нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ч овогт Б.Х, Ч овогт О.Э, Ч овогт Б.М нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 43.886.796,29 төгрөг, хүү 11.576.970,73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 856.632,49 төгрөг, нийт 56.320.399,51 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нотариатын зардал 17.500 /арван долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 439.639,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х, О.Э, Б.М нараас 439.552 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

 

3. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд зааснаар Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 5-08 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-1520003377, гэрчилгээний 0001429943 дугаартай, 84 м.кв талбайтай, хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү-1520002301, гэрчилгээний 000138598 дугаартай, 1030.1 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Б.Х-ийн нэр дээрх өмчлөх эрхтэй газар, УБ 77-03 улсын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн, Cat-428E маркийн авто ачигч зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн  дотор Увс  аймгийн  Эрүү,  Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ