Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/57

 

Version:1.0 StartHTML:0000000269 EndHTML:0000108804 StartFragment:0000039121 EndFragment:0000108764 SourceURL:file://bayrbaatar/Users/Public/ОДНОО%202022/ШИЙТГЭХ%20ТОГТООЛ/Цахим%20сан/2022.03.29%20Ч.Цэрэнбадам%2011.6%20.docx

2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр           2022/ШЦТ/57                 Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Ханджав

Шүүгдэгч Ч.Цэрэнбадам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Цэрэнбадамд холбогдох эрүүгийн 2230000000071 дугаартай  хэргийг  2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг “Дэнжийн задгай” гэх газарт оршин суух, /РД:ЛД96092511/  Ч Ц.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ч.Цэрэнбадам  нь  2022 оны 01 дүгээр сарын 29-ний орой 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, Хонхорын задгай тоотод  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн ээж Ш.Наранцэцэгийг зодож  эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун дээд араа болон үүдэн 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Цэрэнбадам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа ойлгосон шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй.

 

   Хохирогч Ш.Наранцэцэгийн: “...Би Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг Хонхорын задгай тоотод гэртээ ганцаараа амьдардаг. 2022 оны 01 дүгээр сарын 29-ний орой 19 цаг 30 минутын үед Мөнххаан сумын төвд гэртээ байхад миний айлд өргүүлсэн хүү Чинбат овогтой Цэрэнбадам нь архи уусан орж ирээд “та нар намайг тоохгүй байна, та нар том юмаа” гэхэд нь би “миний хүү өргөж авсан аав, ээж рүүгээ яваа” гэхэд “та нар тоохгүй байна” гээд миний баруун нүүр лүү баруун гараараа цохисон. Цохих үед нь би муужраад унахад намайг хүзүүн дээрээс дарж байгаад миний шилэн хүзүү рүү алгадахад манай бага охин Ц.Амаржаргал орж ирж салгасан. Тэгээд Ч.Цэрэнбадам нь хувцсаа өмсөөд гэрээс гүйгээд гарсан. Миний баруун нүд хөхөрч хавдсан. Нүдний дотор талд цус хурсан. Мөн миний хамар хөндүүрлэж өвдөнө, хэлээ хазаад хөхөрсөн байсан, мөн цээжин дотуур хөндүүрлэж өвдөж байна. Урьд өмнө нь маргалдаж муудаж байгаагүй. Мөн намайг зодож цохиж байгаагүй. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би өөрөө 11 хүүхэд төрүүлсэн. Ч.Цэрэнбадам нь манай хамгийн бага хүү байгаа юм. Багад нь 05 сартай байхад нь Мөнххаан сумын иргэн Чинбат гэх хүнд өргүүлсэн. Тэрнээс хойш манайхаар сар шинээр ирж золгодог байсан. Ч.Цэрэнбадам нь өөрөө бол хотод ажил хийгээд явдаг. Манайхаар бол 2012 оноос хойш ирж уулздаг болсон. Би өөрийн бага хүүдээ зодуулсандаа гомдолтой байна. Намайг настай хүн гэж бодохгүй миний нүүрний гоо сайханд халдсанд гомдолтой байна. Одоо миний баруун нүд хөхөрч хавдаад тагларсан юм харах муутай байна. Би эмчилгээ хийлгээд гарсан зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/,

 

Гэрч Ц.Амаржаргалын:  “.... Би орой 19 цаг 30 минутын үед гэртээ байхад манай хашааны хаалга онгойлгоод Ч.Цэрэнбадам нь архи уусан ээжийн гэр лүү орж байсан. Би гэр лүүгээ ороод гэртээ гал түлж байхад манай хажуу талын ээжийн гэрт түр тар гээд юм унах шиг болохоор нь би ээжийнх рүү ороход баруун орон дээр Ч.Цэрэнбадам нь манай ээж Ш.Наранцэцэгийг цохиод унагаасан, ээж орны доор нүүрээ дараад унасан дээр нь Ч.Цэрэнбадам суусан байхаар нь би Ч.Цэрэнбадамыг чи яаж байгаа юм бэ гэхэд Ч.Цэрэнбадам нь би цохиогүй ээж өөрөө ор мөргөөд унасан гэхээр нь би “чи битгий худлаа хэлээд бай, чи намайг орж ирэхэд цохиж байсан ш дээ” гэхэд Ч.Цэрэнбадам нь гэрээс гараад гүйсэн. Тэгэхээр нь би тухайн үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн үед Ч.Цэрэнбадам нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нилээн согтуу байсан. Манай ээжийн баруун нүд нь хөхөрч хавдсан, нүдний дотор талд цус хурсан, хамар өвдөж байсан. Мөн шүд нь хөдөлсөн байсан. Ч.Цэрэнбадам нь урьд өмнө нь бид нартай маргалдаж муудаж байгаагүй. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Би өөрөө давхар биетэй жирэмсэн. Манай нөхөр хөдөө байдаг болохоор бид хэд хашаандаа хэдүүлээ байдаг. Өчигдрийн явдлаас болж миний нойр хүрэхгүй айдастай байгаа. Манай хоёр хүүхэд мөн шөнөдөө айгаад унтаж чадахгүй уйлаад байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 112 дугаартай: “...Ш.Наранцэцэгийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд араа болон үүдэн 2 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/,

 

Яллагдагч Ч.Цэрэнбадамын: “... Би тухайн үед согтуу байсан. Намайг согтуу орж ирлээ гэж уурлахаар нь “та нар намайг хүнд өргүүлсэн, ер нь намайг тоодоггүй” гээд уурандаа цохичихсон. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Ээж рүүгээ очиж уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

Ч.Цэрэнбадамын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 39 х/

Шүүгдэгч Ч.Цэрэнбадамын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 40 х/

 

Шүүгдэгч Ч.Цэрэнбадамын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 х// зэрэг болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Ч.Цэрэнбадам нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний орой 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, Хонхорын задгай тоотод  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн ээж Ш.Наранцэцэгийг зодож  эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун дээд араа болон үүдэн 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ш.Наранцэцэгийн “ ... миний айлд өргүүлсэн хүү Чинбат овогтой Цэрэнбадам нь архи уусан орж ирээд “та нар намайг тоохгүй байна, та нар том юмаа” гэхэд нь би “миний хүү өргөж авсан аав, ээж рүүгээ яваа” гэхэд “та нар тоохгүй байна” гээд миний баруун нүүр лүү баруун гараараа цохисон. Цохих үед нь би муужраад унахад намайг хүзүүн дээрээс дарж байгаад миний шилэн хүзүү рүү алгадахад манай бага охин Ц.Амаржаргал орж ирж салгасан...” гэх,

Гэрч Ц.Амаржаргалын “...ээжийн гэрт түр тар гээд юм унах шиг болохоор нь би ээжийнх рүү ороход баруун орон дээр Ч.Цэрэнбадам нь манай ээж Ш.Наранцэцэгийг цохиод унагаасан, ээж орны доор нүүрээ дараад унасан дээр нь Ч.Цэрэнбадам суусан байхаар нь чи яаж байгаа юм бэ гэхэд би цохиогүй ээж өөрөө ор мөргөөд унасан гэсэн... гэх  мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 112 дугаартай: “...Ш.Наранцэцэгийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд араа болон үүдэн 2 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ч.Цэрэнбадам нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.3. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч Ч.Цэрэнбадам нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 19 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хонхорын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Ш.Наранцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхины цус хуралт, баруун дээд араа болон үүдэн 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг шүүгдэгч Ч.Цэрэнбадамын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Цэрэнбадамыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгч Ч.Цэрэнбадам: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ч.Цэрэнбадам нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн ээж Ш.Наранцэцэгийг зодож түүний эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд араа болон үүдэн 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.Цэрэнбадамыг  â€œÑ…үний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч Ч.Цэрэнбадам гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон түүний ажил хөдөлмөр эрхэлж байгаа, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цэрэнбадамд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгуулийн ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Энэ хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүгдэгч Ч.Цэрэнбадам энэ хэрэгт цагдан хоригдоогүй. Урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай. Хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэх дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч Ч.Цэрэнбадам: Хэлэх зүйлгүй гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, хохирогчтой эвлэрсэн, хохирогч гомдолгүй гэсэн зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Цэрэнбадамд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Цэрэнбадамд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчтой эвлэрсэн хохирогч гомдолгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч Ч.Цэрэнбадамыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Цэрэнбадамын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-Ñ‚ â€œÐ­Ð½Ñ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” Ð³ÑÐ¶ заасан бөгөөд шүүгдэгч Ч.Цэрэнбадамын үйлдлийн улмаас хохирогч Ш.Наранцэцэгийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ. Иймд шүүгдэгч Ц.Цэрэнбадамыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч Ч.Цэрэнбадам нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч Ч.Цэрэнбадамд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шарнууд овогт Чинбатын Цэрэнбадамыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Ч.Цэрэнбадамыг 500  /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Цэрэнбадамд оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цэрэнбадам нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Ч.Цэрэнбадамд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ч.Цэрэнбадам энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Ч.Цэрэнбадам энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу Ш.Наранцэцэг  нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАÐ