| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2022/0163/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/173 |
| Огноо | 2022-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.С.Э- даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Н.Энхтулга,
Шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Д.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн 2238000000068 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.М-,
Монгол улсын иргэн, Г.Б-,
Шүүгдэгч Д.М- нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний оройн 23 цагийн орчим Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр “Дөрөлж” гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан Г.Б-ын нүүрэн тус газарт удаа дараа цохиж зүүн дээд 1, 2 дугаар үүдэн шүдэнд булгаралт, баруун дээд 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал, хамрын нуруу хэсэгт цус хуралт, зүүн дээд зовхи болон хамарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний оройн 23 цагийн орчим Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр “Дөрөлж” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж Д.М-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж дээд уруулд зулгаралт, баруун, зүүн нэгдүгээр үүдэн шүднүүдэд сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Д.М-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, архи
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч Д.М-, Г.Б- нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Д.М- 2022 оны 01 дүгээр сарын 04-ний оройн 23 цагийн орчим Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр “Дөрөлж” гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан Г.Б-ын нүүрэн тус газарт удаа дараа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд 1, 2 дугаар үүдэн шүдэнд булгаралт, баруун дээд 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал, хамрын нуруу хэсэгт цус хуралт, зүүн дээд зовхи болон хамарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж,
Шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний оройн 23 цагийн орчим Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр “Дөрөлж” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж Д.М-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд зулгаралт, баруун, зүүн нэгдүгээр үүдэн шүднүүдэд сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг танхайн сэдэлтээр, санаатайгаар үйлдсэн байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Г.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.150.000 төгрөг нэхэмжилж, хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Алтандент” шүдний эмнэлгийн эмч С.Э-н: “...Г.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 12-нд манай эмнэлгээр дээд 2 шүд 30.000 төгрөгөөр хийлгэсэн” гэх тодорхойлолт /хх-ийн 100-р тал/, нүүр амны их эмч Тэрбишийн Наранжаргал гэх тэмдэгтэй “...металл шаазан хосолсон гүүрэлсэн шүдэлбэр хийгдэх тариф. 1х250. Хоёр талын шүдийг ашиглан бэхлэх учир 4 ширхэг шүд болно. 4х250=1.000.000 төгрөг болно” гэх бичвэр /хх-ийн 101-р тал/, “Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хүн тээвэрт явдаг. 2 хүн аймаг ороод буцаад Жаргалант суманд ирсэн нь үнэн болно. 2х60 ирж очихын 120 жолооч Г- ...” гэх гар бичвэр /хх-ийн 102-р тал/ гаргаж өгсөн байх ба шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Хохирогч Г.Б-ын нэхэмжилсэн металл шаазан хосолсон гүүрэлсэн шүдэлбэр хийлгэх хөлс 1.000.000 төгрөг, замын зардлын 120.000 төгрөгийг нотлох баримтаас хасч, хохирогч Г.Б-ын шүд хийлгэсэн хөлс 30.000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.М-өөс 30.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-ад олгож, хохирогч Г.Б- нь шүд хийлгэх эмчилгээний болон замын зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.М-өөс нэхэмжлэх эрхтэйг,
Хохирогч Д.М- шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас Мөрөн сум руу 2-3 удаа ирж очсон замын зардлаа нэхэмжилж, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “НИК” ХХК-ийн Жаргал шатахуун түгээх станцын шатахууны 240.000 төгрөгийн нэхэмжлэх, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Лавай нуур” ХХК-ийн шатахуун түгээх станцын шатахууны үнэ 240.000 төгрөгийн нэхэмжлэх, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “НИК” ХХК-ийн Жаргал шатахуун түгээх станцын шатахууны үнэ 240.000 төгрөгийн нэхэмжлэх, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Лавай нуур” ХХК-ийн шатахуун түгээх станцын шатахууны үнэ 240.000 төгрөгийн нэхэмжлэхийг гарган өгч байх боловч эдгээр шатахууны баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй, мөрдөгч, прокурор, шүүхээс дуудсан цагт ирэхэд зарцуулсан шатахууны баримтууд байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Б-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.М-, Г.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, харилцан зодолдсон, хэн хэндээ хөнгөн гэмтэл учруулсан зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Д.М- нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар, шүүгдэгч Г.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.М-, Г.Б- нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Д.М-, Г.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчаас: “шүүгдэгч Д.М-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Г.Б-ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Б.Ганчимэгээс: “...миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байх тул тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгч Д.М-ийн “..торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-, Г.Б- нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Шүүгдэгч Д.М-, Г.Б- нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.М-, Г.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-, Г.Б- нарыг тус бүр 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-, Г.Б- нарт оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.М-өөс 30.000 (гучин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б- (...)-д олгож, хохирогч Г.Б-, Д.М- нар нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.М-, Г.Б- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-, Г.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР