| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2021/0079/э |
| Дугаар | 2021/ШЦТ/74 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Баярчимэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/74
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс,
Улсын яллагч С.Баярчимэг,
Шүүгдэгч, хохирогч ******* түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох,
Шүүгдэгч, хохирогч ******* түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан *******, ******* нарт холбогдох 2126000000085 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн, Арвайхээр сумын 13 дугаар баг, Дөлийн 5-12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******, регистрийн дугаар *******,
Монгол улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 04-ний өдөр, Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн, Арвайхээр сумын 11 дүгээр баг, 106-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******, регистрийн дугаар *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 19-20 нд шилжих шөнө иргэн *******тай урьдын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар цохиж, маажих, хазах зэргээр биед нь тархи доргилт, зүүн хацрын төвгөр, зүүн чихний дэлбэн, хүзүү хоолойн зүүн хажуу дунд хэсэг, бүсэлхийн зүүн хажуу ар дээд хэсэгт шархтай, зүүн шанаа хүзүү хоолойн зүүн хажуу доод хэсэг, зүүн мөр, зүүн хөлийн шилбэ хэсэгт зулгаралт гэмтэл, баруун гарын 3 дугаар хурууны хумс, зүүн гарын 5 дугаар хурууны хумс хэсэгт цус хуралт зэрэг гэмтлийг буюу хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн иргэн *******тэй урьдын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар нь цохиж тархи доргилт, хүзүү хоолой, баруун, зүүн гарын бугалга, баруун, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт зэрэг гэмтэл буюу хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр буюу цагаан сар өнгөрөөд удаагүй байсан. Тэднийд очоогүй байсан. Утсаар цай уу гэхээр нь нөхөр, гурван хүүхдийнхээ хамт очсон. Тухайн өдрийн өглөөнөөс эхлээд хаус хороололд газар авъя мөнгө зээлчих гэхээр нь аан за за болчих байх гэсэн. Тэгээд орой нь цай уу гэхээр нь нөхөр, гурван хүүхэдтэйгээ хамт очиж цай уусан. Хоол цай идэж уучихаад гэр лүүгээ явах гэсэн чинь “Алтан түрүү” нэртэй 0.75 граммын архи гаргаж ирээд “уучихъя” гэхээр нь “үгүй архи уудаггүй” гээд нөхөр бид хоёр удаа дараа хэлсэн боловч “гурав гурван рунк уучихъя” гэж хэлэхээр нь “гурван рунк архи татсан”. Тэгээд явъя гэсэн чинь “одоо үлдэгдлийг уучихъя” гэсэн. Би ер архи дарс уудаггүй, зүрх муутай, зүрхний хагалгаанд ороод удаагүй, аав маань өнгөрөөд удаагүй байсан учраас тухайн архинаас уугаад согтоод хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 19-ний өглөө би ******* рүү утсаар яриад “та хэд манайд ирж цай уугаарай” гэсэн. Эхлээд ******* урьд өдөр нь над руу яриад танайд очмоор байна. Ажил төрөл зав чөлөө чинь юу болж байна. Манай хүүхдүүд танайхаар ормоор байна гээд байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “амралтын өдөр болохоор найз цай уулгая” гээд 2021 оны 02 дугаар сарын 19-ний орой ажлаа тараад залгасан. ...Тэгээд би гэртээ оройны 19 цаг өнгөрч байхад очоод “та хэд манайд хүрээд ирээ, манайд ирээд цай уу” гээд дуудсан. Манай хоёр ойрхон болохоор орой хүрч ирсэн. Манайд ирэхдээ гурван хүүхэд, хамаатныхаа охиныг дагуулаад зургуулаа ирсэн. Нэг шил архи байхаар нь задлаад, хоёулаа жил шахуу холбоогүй байсан. Уг нь бид хоёр ах дүү, найз нөхөд гээд нялх байхаасаа эхлээд найзалж нөхөрлөж байсан хүмүүс болохоор аятайхан байя гэж бодож байсан. Тэгээд ******* манайх руу цуг явъя гэхээр нь би жоохон дурамжхан байсан. Тэгсэн манай охин “хамт явж хүүхдүүдтэй нь тоглоё” гээд байхаар нь за *******гийнд очоод хоночихъё, маргааш амралтын өдөр юм чинь гэж бодоод *******гийнд очсон. Тэгээд ******* шилтэй тал архи гаргаж ирэхээр нь нөхөртэй нь цуг хувааж уусан. Манай гэрээс хоёр пиво аваад явсныг *******гийн нөхөр нь уусан. Тэгээд бид гурав гурвуулаа цуг бууз хийж сууж байгаад эвтэй найртай байцгаая гэж ярилцаж байсан. Тэгээд манай нөхрийн талаар ярилцаад тал шилтэй архиа ууж дуусаад байж байтал, намайг гурилаар шавхарсан. Эхлээд намайг тоглоомоор инээгээд хоёроос гурван удаа шавхрахаар нь ерөөсөө зөрүүлж шавхраагүй, *******гийн нөхөр нь миний хажууд байсан. Тэгээд ******* нэг шилтэй архи задлах гээд байхаар нь нөхөртэй нь би хоёулаа одоо больцгооё, одоо буузаа хийчхээд амаръя гээд ярилцаад сууж байсан. *******гийн нөхөр нь миний хажууд байхад ******* намайг гурилаар гурван удаа шавхраад босохдоо хуурай гурил миний өмд рүү цацчихаад яваад өгсөн. Тэгэхэд *******гийн нөхрийн дэргэд хэрүүлийн чанартай зүйл ярьж хэрэлдэж уралдсан зүйл ерөөсөө гараагүй. Тухайн үед ч гэсэн би хариу үйлдэл үзүүлээгүй. Нөхөр нь тэгэхэд манай ******* жоохон сонин зантай болчихоод байгаа юм гээд нөхөртэй нь би инээгээд л үлдсэн. ******* шилтэй архиа барьчихаад унтлагын өрөө рүүгээ ороод шилтэй архиа яасан талаар мэдэхгүй. Тэгээд унтлагын өрөөнөөсөө гарч ирээд буйдан дээр сууж байхаар нь чи минь яагаа вэ гээд арга эвийг нь аргалж байсан чинь шууд намайг алгадаад авсан. Тэгээд миний чих алгадуулсны дараа дүнгэнээд юм сонсохгүй байсан. Тэгээд би буйдан дээрээс нь босоод охиныг гэр лүүгээ явъя гэж хэлээд үүд рүү нь зугтаасан. Би *******г уулзахаараа тэрийг зодсон, энийг зодсон гээд байдаг болохоор нь одоо яг л зодоо хийх гэж байгаа юм байна гэж бодоод зугтаагаад өрөөсөн гутлаа өмсөж байсан чинь миний араас хүрч ирээд үсдсэн. Тэгэхээр нь би “чи угаасаа хогийн зантай янхан шүү дээ, чи хүний биед хүрдэг хэн юм бэ, би чамд ямар гэм хийсэн юм бэ” гэж хэлээд гутлаа өмсөж байх хооронд *******гийн нөхөр болох нь “наадах чинь чамайг янхан гээд байна шүү дээ” гэж хэлсэн чинь ******* миний үснээс зулгаагаад арагшаа дарахаар нь би эргэж хараад хамгийн ойр байсан зүйл нь үс нь байхаар нь үснээс нь зулгаасан. Тэгээд намайг хана руу дөрвөн удаа мөргүүлэхэд нь миний толгой манараад байсан. Намайг шалан дээр байсан өрөөсөн гутлаа өмсөж амьжаагүй байхад үснээс зулгаагаад арагшаа татахаар нь халтираад ойчсон чинь миний үснээс ахиж зулгааж байгаад шал руу намайг арав гаран удаа мөргүүлсэн. Миний толгойн зүүн талын хэсэгт нэлэнхүйдээ хавдар болсон байсан. Миний толгой тухайн үед тэг дөрвөлжин болтлоо хавдсан. Тэгээд намайг яргалж зодоод, самардаад, цамц дээш нь сөхөөд нуруу самардаад самардаагүй газар байхгүй. Миний дээрээс дарж хэвтчихээд намайг босгохгүй байсан. Манай охин миний утсаар бүх хүн рүү залгасан. Аав руугаа залгасан, эмээ рүүгээ залгасан. Тэгээд манай охин цагдаа дуудсан. Цагдаа харин хурдан ирсэн. Тэгээд цагдаа ирэнгүүтээ ******* бид хоёрыг салгасан. Би *******гийн нөхрөөс чи эхнэрээ ав гэж хэлсэн. Манай хүүхэд ч гэсэн эгчийг аваач ээ гээд өршөөл гуйгаад гуйгаад байхад нөхөр нь ерөөсөө хөдлөөгүй. Салгах гэж нэг удаа ирчихээд тэглээ ингэлээ гэж хэлээд бид хоёрын дунд яс хаяж *******гийн зүрхний юмыг нь хөдөлгөж байгаад намайг зодуулсан. Тэгээд миний хамаг бие өвдчихсөн болохоор эмнэлгээр явсан” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 19-нд шилжих шөнө шүүгдэгч *******ынд нөхөр гурван хүүхдийн хамт очиж архи ууж байгаад манайд очъё гэсэн. Тэгээд гэртээ очихдоо нэлээн согтолтын байдалтай бууз хийж байсан учраас буузаа хийж чанасан. Тэгээд хагас шилтэй архи байсныгаа гаргаж ирээд ууж байгаад маргаан зодоон болсон. Архи ууснаас болоод хэрүүл зодоон болсон. Миний цээжний хэсэгт өвдсөн. Би тархины томографикит үзүүлэхэд тархи доргилттой гарсан. Хамрын салст мурийсан. Гурван хүүхдээ хийсвэр хагалгаанд орж байж төрүүлж байснаас болоод оёоны хавьд цус хуралт үүсээд доошоо цус гараад тогтохгүй байхаар нь арав гаран хоног эмчилгээ хийлгэсэн. Хэвлий бага аарцгаа томографикт үзүүлээд эм ууж байгаад зүгээр болсон тул хохиролтой байгаа. ... ...Харилцан зодоон болсон. Эхлээд би алгадсан, тэгэхэд зөрүүлээд алгадсан, дахиад намайг алгадсан. Тэгээд үсдэлцээд авахад манай нөхөр салгах гэж хоёроос гурван удаа оролдсон. Юу гэж манай нөхөр зодоо хийгээд байхад чамайг тэгж байна, ингэж хэлж байна гээд байх уу. Манай нөхөр намайг хоёр гарнаас бариад тэврээд авахад, намайг өшигчөөд, элдвээр хараагаад байсан. Хамаатан садан, миний амьдралыг мэддэг болоод ч тэр юмуу намайг янхан банзлаар нь дуудаад байхаар нь эргээд үсдэлцээд авахад манай нөхөр салгасан. Харилцан зодоон болсон. Тэрнээс биш нэг нь зүгээр байж байхад зодоод байсан зүйл байхгүй” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Шүүгдэгч *******гийнд бууз хийгээд сууж байхад хэрүүл ерөөсөө болоогүй байхад ******* миний биед шууд халдсан. Жаахан уурлаад байх шиг байхаар нь “чи минь яагаа вэ уурлачихсан юм уу” гэж хэлсэн чинь тас гээд явчихсан. Тэрнээс биш би *******г буцааж эргүүлж алгадаагүй. Би шууд жижиг өрөөнөөс нь Тамираа явъя гэж хүүхдээ дуудаад үүд рүү нь гүйсэн. Тэгсэн чинь *******гийн нөхөр нь наадах чинь чамайг янхан гээд байна гээд хэлсэн чинь ******* араас ирээд үстээд иргүүлж харуулаад дараад авахад нь өрөөсөн гутлаа өмсөж амжаагүй байсан. Би *******гийн үснээс нь зулгааснаа хүлээн зөвшөөрч байгаа. ******* үснээс татаад хана руу мөргүүлээд, унгаад шал руу мөргүүлээд хувцас дээш нь тайлж байгаад шууд маажсан. Ар шилэн хүзүүнээс эгэмний яс хүртэл хумсны шарх үүссэн. Бас миний нүд рүү хуруугаа хийх гээд байхаар нь нүдээ аньсан. Тэгтэл миний нүдний доод талд хумсаараа нэлээн гүнзгий сорви үлдээсэн. Сүүлдээ миний хазчихаад тавихгүй байсан би нөхрөөс нь хүртэл *******г аваачээ гээд, тэгэхэд нөхөр нь нэг удаа ирж салгах гэж оролдсон. Гэхдээ намайг давхар түлхээд миний биед давхар хүрээд байсан. Нөхөр нь эхнэрийнхээ талд орж намайг гэрчгүй гэж үзэн харилцан зодоон болгох санаатай байгаа учраас гомдолтой байна. Охин Тамир маань хүн болгоноос гуйсан ээжийг салгаад өгөөч гээд, тэнд бас 4 дүгээр ангийн нэг охин байсан. Тэр охин болсон үйл явдлыг бас харсан. Манайд энэ хүмүүстэй цуг ирээд буцаад *******гийн гэрт цуг очсон. Намайг зодохдоо хайр найргүй, нүүр нүдгүй самардаад, цохиод хана, шал мөргүүлээд зодсон. Томографын зураг авахуулаад шүүх шинжээч эмчид үзүүлж амжаагүй. Зүүн талынхаа тархинд бяцралттай гэж гээд дүүргэлтийн эмчилгээ хийлгэсэн. Тархины хувьд бас гэмтэлтэй. Одоо зодоон хийснээс хойш миний 2 нүдний хараа хол ойрын хараанд нөлөөлж байгаа. Одоо ажлаасаа чөлөө аваад юм уу эсвэл ээлжийн амралтаа аваад тархиндаа вакамжуулсан бүрэн эмчилгээ хийлгэхээр төлөвлөөд байж байна. Одоохондоо цар тахал, хөл хорио гээд эмчилгээ хийлгэж болохгүй байна. Хот руу явж эмчилгээ хийлгэнэ. Бие болон сэтгэл санаагаараа нилээн хохироод байна. Би энэ хүнийг намайг зодно гэж бодоогүй байж байгаад зодуулж, нүдүүлчихлээ. Эхлээд намайг алгадаж аваад би хүүхдээ дагуулаад зугтаасан. Тэгээд араас ирээд үсдээд би үснээс нь зулгаагаад өнхрөөд ойчсон. Тэгээд намайг ерөөсөө босгоогүй гар, толгойг маань шал уруу саваад байсан. Би энэ айлаас нилээн бэртэлттэй гарсан. Эрүүний яс доошоо мултарсан байсан. Машинд суухад таг гэж дуугараад эргээд хэвэндээ орчихсон. Үүнийг бол миний ээж мэдэж байгаа. Ээж маань очиж намайг авсан. Гэртээ 6 хоног хэвтэрт байж байгаа шүүхийн шинжээч эмчид үзүүлсэн. Гэртээ хэвтэрт эмчлүүлж байх үедээ бид 2 эв зүйгээ олох санаатай байсан. ******* манайд ирж эмчилгээ хийлгэж өгсөн....” гэв.
Шинжээч Э.Хүрэлсүх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...*******ын хувьд надад үзүүлэхээр ирэхдээ дүрс оношилгооны болон бусад баримт бичгийг авч ирээгүй. *******ын шинжилгээг хийхдээ биеийн бодит үзлэгийг үндэслэж гэмтлийн зэргийг тогтоосон. Хавтаст хэргийн 148-р талд авагдсан толгойн тодосгогчгүй компьютер томографын шинжилгээг хараад шууд хариулаад гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй. Гэхдээ энэ компьютер томографын шинжилгээний оношийг харахад гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй харагдаж байна. Өөрчлөгдөх үгүйг нь албан ёсны дүгнэлтээрээ гаргуулсан нь дээр байх гэж үзэж байна. Одоо шууд хараад хэлэхэд гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Гэмтлийн үлдэц, уршиг харагдахгүй байна. Гэхдээ албан ёсны хариу тайлбар хэрэгтэй бол дахин дүгнэлтээрээ гаргуулах нь зөв. ******* надад 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өөрөө ирж үзүүлсэн. Компьютер томографт 02 дугаар сарын 23-ны өдөр үзүүлсэн байх. Манай бүсийн оношилгоо эмчилгээний төвийн компьютер томографын шинжилгээ 1-2 хоногийн дараа гардаг. Тийм учраас өмнөх дүгнэлтэд тусгагдаагүй. Компьютер томографын зургийг одоо л харж байна. Тухайн үед ******* үзүүлэхээр ирэхдээ энэ компьютер томографын зургаа аваад ирсэн бол ялгаагүй хөнгөн гэмтэл тогтоогдоно. Тархи доргилт гэдэг тархины даралт ихсэхийг л хэлдэг. *******ын тархины зүүн хөндлөн синусын түвшинд дүүрэлтийн дутагдлын шинж илэрсэн гэдэг тархи доргилтыг хэлж байгаа юм. Энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг гэмтэл юм.
*******гийн гэмтлийн хувьд ганцхан тархи доргилт гэдэг оношоор гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдсан зүйл биш. Гэмтлийн зэргийг тогтоохдоо тархи доргилтоос гадна биед нь үүссэн байгаа цус хуралтуудыг нь мөн адил гэмтлийн зэрэг хамаарна гэж тогтоогдсон. Цус хуралт, тархины доргилт гэсэн 2 гэмтэл нь тус тусдаа хөнгөн гэмтэлд хамаарах гэмтэл юм. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд хөнгөн дээр нэмэх нь хөнгөн тэнцэх хүнд гэж гэмтлийн зэрэг гаргахгүй учраас хөнгөн зэргүүдийн дотор нь багтаагаад хөнгөн зэрэгт тооцно. Үзүүлэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгооны эмчилгээний төвд толгойн тодосгогчгүй томографын шинжилгээ хийлгэсэн байдаг. Уг шинжилгээ болон биеийн бодит үзлэгийг үндэслэн тархины доргилтыг тогтоосон” гэв.
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 19 цаг өнгөрч байхад ******* миний утас руу залгаад та хэд гэртээ байна уу ажил чинь барагдаж байна уу хүүхдүүд танайд ормоор байна гээд байна гэж байсан. Тэгээд би орой та хэд манайд хүрээд ирээрэй гэж хэлсэн. Орой 19 цагийн үед *******гийн гэрийнхэн манай гэрт ирсэн. Би 0.75 хэмжээтэй “Алтан түрүү” гэдэг архи задлаад *******, бид 3 уусан. Тэр архиа хувааж уучихаад ******* манай гэр рүү явъя гэхэд нь би 2 удаа үгүй гэж хэлсэн. Манай охин *******гийн охинтой хамт тоглох гээд байхаар нь хамт явсан. *******гийн гэрт очоод цай унд уучихаад бууз хийж байтал ******* 0.75 хэмжээтэй архи гаргаж ирсэн. *******гийн нөхөр бид 2 болъё гэж хэлсэн. ******* жоохон уурлаад архиа аваад унтлагын өрөө рүү орсон. Би *******гийн нөхөртэй нь хамт бууз хийгээд сууж байсан. ******* гарч ирээд буйдан дээр суусан. Би очоод чи минь яагаа вэ уурлаад байгаа юм уу гэсэн чинь над руу муухай харж байгаад намайг алгадаад авсан. Намайг алгадахаар нь би охиноо явъя гээд том өрөөнөөс нь гарахдаа чи угаасаа ийм хогийн зантай шүү дээ муу янхан минь гэж хэлээд нэг гутлаа өмсөөд байж байтал ******* араас хүрч ирээд шууд миний үснээс татаж зулгаагаад байхаар нь би эргэж хараад *******гийн үснээс нь зулгаасан ******* намайг хана руу 2, 3 удаа мөргүүлээд унагаасан. Тэгээд дээрээс хэвтчихээд босоогүй. Тэгээд би босч ирээд *******тэй зууралдсан. Дахиад үсдчихээд байсан тэгээд би зөрүүлээд үсдээд байж байтал ******* миний зүүн хөлийн шагайнаас хазаад байсан. Тэгээд ******* миний охиныг нэг удаа алгадаад чамайг ээжгүй болгоно, гуйлгачин минь би чамайг алж байгаад явуулна гээд байсан. Тэгээд ноцолдож байтал цагдаа нар ирсэн. Бүр өмнө нь бид хоёрын дунд 2 удаа үл ойлголцол гарч байсан. Тэр дээр ******* надад өс санасан юм шиг байсан. Тэдний гэрт байхдаа би *******тэй хэрүүл маргаан хийгээгүй. Намайг огт шалтгаангүй цохьсон. ******* эхлээд миний нүүр хэсэгт нэг удаа алгадсан. Тэгээд миний үснээс зулгааж байгаад 2,3 удаа хана мөргүүлсэн. Шалган дээр унагаж байгаад 10 удаа савсан. Дээрээс нь хэвтчихээд зүүн хөлний шагайнаас хазсан. Нуруу хэсгээс 2,3 удаа самардсан. Хоолой боогоод зүүн нүдний доод хэсэгт хумсаараа хатгаад самардсан. Баруун гарын ядам хурууны хумсыг хугалсан. Зүүн гарын чигчий хурууны хумсыг урд хэсгээр нь хугалсан. Толгой хэсэг рүү мөргөсөн. Цээж хэсэг рүү өвдөглөсөн. Энэ тал дээр маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 19-ний өглөө ******* над руу яриад байсан. Тэгээд 18 цагийн ******* манай ажил тарчихлаа гээд өөрийн гэртээ дуудсан. Тэгээд *******ыг дуудахаар 20 цагийн үед өөрийн нөхөр, хүүхдүүдийн хамт гэрт яваад очсон. *******ын гэрт нь ороод хоол цай идэж ууж байгаад ******* авдарнаасаа гаргаж ирсэн байх 0.75 литрийн хэмжээтэй Алтан Түрүү гэх архи гаргаж ирсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр хэд хэдэн удаа уухгүй гэж хэлтэл ******* гурвуулаа гурван хундагаар гурав татчихъя гээд задлаад 3 удаа уусан. Тэгээд 3 уучихаад *******ынхаас явах гэтэл ******* бага зэрэг үлдчихсэн байна, үлдэгдлийн хамт уучихъя гэсээр байгаад үлдсэн архиа уугаад дуусгачихсан. Тэгээд манай гэрт очиж бууз хийлцэхээр болоод бүгдээрээ хамт манай гэр лүү 23 цагийн үед явцгаасан. Тэгээд *******, би, манай нөхөр бид 3 үлдсэн жоохон хүүхдүүдтэйгээ хамт манай гэрт ирсэн. Гэрт орж ирээд буузаа чимхэж байгаад манай гэрт үлдчихсэн байсан 0.5 литрийн хэмжээтэй Соёрхол архины шилний талаас доогуур архи байхаар нь би гаргаж өгөөд бид 3 гурав хувааж уусан. Тэгээд архиа уугаад буузаа чимхэж байх үедээ ******* бид хоёр хоорондын таарамжгүй харилцаанаас болоод хэрэлдээд сүүлдээ зодоон болсон. Бүр өмнө ******* бид хоёр хоорондоо харилцахаа больчихсон холбоогүй байж байсан. *******ын гэрт нь очоод сууж байхад бид хоёрын голд бага зэргийн үл ойлголцол болоод байсан. Тэр нь үргэлжлээд манай гэрт хүрч ирээд зодолдох дээрээ тулсан. Манай гэрт том өрөөнд ******* бид хоёр буйдан дээр сууж байгаад би эхлээд *******ын нүүр лүү 1 удаа алгадсан зөрүүлээд ******* миний нүүр лүү баруун гараараа алгадсан, тэгэхээр нь би зөрүүлээд дахиад нэг алгадтал ******* дахиад намайг нэг удаа алгадсан. Тэгтэл манай нөхөр намайг салгаад бариад авсан. Тэгээд буузаа чимхэх гээд явтал ******* бид хоёр, хоёр талаасаа нэгнийгээ үсдэлцээд тавихгүй болохоор нь дахиж хүрч ирж намайг салгаад бариад авсан чинь ******* урдаас намайг алгадаад, өшиглөөд, үсдээд байхаар нь дийлэхгүй намайг тавьчихаар нь бид хоёр дахиад үсдэлцээд авсан. Тэгээд манай гэрийн коридорт ******* гутлаа өмcчихсөн байж байгаад миний цээж хэсэгт нэг удаа тийрээд, жийгээд өшиглөөд байсан. Тэгээд намайг барьж байхад ******* миний давсаг хэсэгт өшиглөсөн юм шиг байсан тэрнээс болоод миний сарын тэмдэг ирж байгаа юм шиг 10 гаруй хоног доошоо цус алдаад эмнэлэгт үзүүлж байгаад цус тогтоох эм бичүүлж уусан. Би *******т зодуулсны улмаас хамрын салст мурийсан агааржуулалт буурсан гэж байсан, толгой өвдөөд чих рүү хатгаж өвддөг болсон. Тэгээд бэлхүүсний тэр хэсгээр хатгаж өвддөг болчихсон. Өвөрхангай БОЭТ-д тархины томографид орсон, хэвлий хөндий, аарцаг нурууны томографид орсон, өөрийнхөө хамрыг эмчид үзүүлж амжаагүй яваад байгаа. Толгойгоо БОЭТ-н уламжлалтын бариа заслын бариачаар бариулсан. Эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжилмээр байна, архи уухгүй гээд байхад архиар шахаад цагдаагийн байгууллагад хэрэгт холбогдуулсанд бие болоод сэтгэл санааны гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...03 цагийн үед *******ын утснаас над руу дуудлага ирсэн. Утсаа автал *******ын охин болох Тамир эмээ хурдан ирээрэй ******* эгч ээжийг аллаа гээд уйлаад орилоод байсан. Би босоод хувцсаа өмсөөд *******гийн гэрт очсон. Намайг гэрт нь очиход цагдаа оччихсон байсан. Гэрт ороход ******* нэг талын гутлаа өмсөх гээд үс нь арзайсан, хүзүү, нүүр амаар нь хумсны сорви болчихсон байсан. ******* *******ын хөлнөөс хазчихсан юм шиг байсан. *******, ******* хоёр хэн хэн нь нилээн согтолттой байсан. *******гийн нөхөр хүүхдээ тэвэрчихсэн зогсож байсан. *******гийн нөхөрт 2 эмэгтэй хүн зодолдож байхад яагаад салгаагүй юм гэж хэлсэн. Би салгаж дийлэхгүй байсан гэж хэлсэн. Намайг гэрт нь ороход Тамир ээрээд уйлчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/,
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 19-нд орой нь ******* бид хоёр хүүхдүүдтэйгээ *******ын гэрт очсон. Гэрт нь очоод цай уучихаад байж байтал ******* 0.75 хэмжээтэй Алтан түрүү архи задлаад тавьчихсан. ******* архиар яах юм бэ гэж хэлсэн. ******* нэг тулгая гээд задалсан. Тэр архийг бид 3 хувааж уусан. Архиа ууж дуусчихаад манай гэр рүү бүгдээрээ явахаар болсон. *******ын гэрээс гарахдаа 2 шил сэнгүр, 1 лаазтай сэнгүр гээд 3 ширхэг жижиг пиво аваад манай гэр рүү явсан. Би хашаандаа адуундаа хивэг өгчихөөд *******, ******* хоёрын араас ирсэн. Намайг гэрт ирэхэд *******, ******* 2 том өрөөнд дуулаад сууж байсан. Нэг архи задалчихсан тэр нь бараг дуусч байсан. Тэгээд бид 3 бууз хийхээр болсон. ******* авдраас 0.75 хэмжээтэй Соёрхол нэртэй архи гаргаж ирээд задалсан. Тэгээд бууз хийгээд сууж байтал ******* *******ын нүүр хэсэгт гурилаар шавхардах шиг болсон. Тэгээд ******* *******г зөрүүлээд гурилаар шавхрах шиг болсон. Тэгээд би тэр хоёрыг та 2 боль би ганцаараа хийчихье гэж хэлсэн. Тэр хоёр босоод том өрөөний буйдан дээр очиж суусан. Тэгээд би буузаа хийж байгаад бостол тэр хоёрын дуу нь чангараад ирэхээр нь яваад очтол ******* *******ын хацар руу нь нэг удаа алгадаад авсан. Би *******г араас нь тэврээд автал ******* *******г зөрүүлээд алгадсан. Тэгээд манай эхнэр ******* зөрүүлээд нэг алгадсан. Тэр хоёр биенийгээ хоёр, хоёр удаа алгадсан. Тэгээд би салгачихаад буузаа хийж байтал. Хэрэлдээд байх шиг болохоор нь очтол нэгнийгээ үсдчихсэн байсан. Шалан дээр уначихсан байсан. *******ын охин Тамир ээжийг аллаа гээд орилоод байсан. Тэгээд би арай гэж салгасан. Тэгээд цагдаа нар ирсэн. Бүр өмнө нь энэ хоёр хэрүүл хийж байсан. Тэрнээс болж зодолдсон байх. ******* Тамирыг алгадаагүй. Би *******, ******* хоёрыг салгах гэж зөндөө оролдсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-72 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээжийг ******* гэх хүн доороо оруулаад үсдээд зодоод, хананд толгойгоор нь мөргүүлээд байсан. Тэгээд нэг ах байхаар нь “салгаад өгөөч” гэж гуйсан. Тэгсэн чинь өөдөөс зүгээр зүгээр ах, дүү хоёр юм чинь зүгээр гээд байсан. Би эмээ, аав хоёр руу залгаад дуудсан. Бас цагдаа дуудсан. Ээжийг зодоод байсан хүнийг “та болиоч ээ” гэж хэлсэн чинь чамайг би ээжгүй болгоно гээд орилж байгаад намайг 2,3 удаа хацар руу толгой руу алгадсан. Эхлээд энэ хэд манай гэрт архи ууж байгаад ээж бид 2 ******* эгчийнд очсон. Архи ууж байгаад дахиад нэг том архи уух гээд ******* эгч гаргаж ирсэн. Манай ээж, нэг ах хоёр уухгүй гэсэн чинь эгч нөгөө архиа өөрөө шилээр нь уугаад байсан. Тэгээд буйдан дээр сууж байхад нь манай ээж очтол эгч ээжийг алгадаад, үснээс нь зулгаасан. Тэгээд ээжийг үсдээд доороо оруулж байгаад толгой руу нь цохиод, хана руу мөргүүлээд байсан. Тэгээд цагдаа хүрч ирсэн. эгч ээжийн хөлнөөс хазчихсан байсан. Ээжийн хүзүү хэсгээр хумсын хэсгээр нь цус гарчихсан байсан. эгчийн нүүрнээс цус гарсан зүйл байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №111 дугаартай “...Үзүүлэгч *******ын биед тархи доргилт, зүүн хацрын төвгөр, зүүн чихний дэлбэн, хүзүү хоолойн зүүн зүүн хажуу дунд хэсэг, бүсэлхийн зүүн хажуу ар дээд хэсэгт шархтай, зүүн шанаа хүзүү хоолойн хажуу доод хэсэгт, зүүн мөр, зүүн хөлнийн шилбэ хэсэгт зулгаралт гэмтэл, баруун гарын 3 дугаар хурууны хумс, зүүн гарын 5 дугаар хурууны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдоо, Дээрх гэмтэл нь ир үзүүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №114 дугаартай “...Үзүүлэгч *******гийн биед тархи доргилт, хүзүү хоолой, баруун, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дүрс оношилгооны тасгийн 2021.02.23-ны өдрийн “Толгойн тодосгогчгүй компьютер томографын шинжилгээ”-ний дүгнэлт /хх-ийн 148-р хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаартай тодорхойлолт /хх-107/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-108/,
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-104/,
Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 44 дугаартай тодорхойлолт /хх-132/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-138/,
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-103/,
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Л.Лхааганжав нь “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг харахад хүмүүс шүүгдэгч ******* хоорондын харилцааны наад захын хэм хэмжээг зөрчиж согтуулсан үедээ довтолж *******ын биед хөнгөн гэмтэл учруулсан. Энэ байдлыг зогсоохын тулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” заасан байдаг. Шүүх хуралдааны хэлэлцүүлгээс харахад ******* нь *******ыг гурилаар шавхардах, гурил цацах гэх мэтээр дооглож байгаад “яасан бэ уурласан юм уу” гээд очиход нь ямар ч үгийн зөрүүгүй алгадсан байна. Ингэхэд нь ******* өмнө нь хүн, амьтанд гар хүрдэг зодоон цохион хийдэг гэдгийг мэддэг учраас шууд хүүхдээ аваад явах гээд гутлаа өмсөж байхад ирээд үсдээд авсан. Тэгээд үсдэлцээд газар унагаад шал хана мөргүүлсэн байдаг. Энэ үйлдлүүдийн өмнөөс буюу хамгийн сүүлд үсдээд авахад өөрийгөө хамгаалж үсдэлцсэн гэдэг нь хавтаст хэргийн хүрээнд ногтлогдож байна. Энэ нь гийн болон насанд хүрээгүй гэрч Тамир нарын мэдүүлэгт байдаг. Энэ байдлыг харахад *******ын үйлдсэн гэх хүний биед хөнгөн гэмтэл учруулсан байдал үгүйсгэгдэх боломжтой. Энэ хэрэгт хамгийн их хохирсон хүн нь ******* болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээс харагдаж байгаа. Маргалдсан болон харилцан зодоон хийсэн байдал харагдахгүй байна. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож *******ыг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Г.Адъяатогтох нь “... Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 19-20 нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, 5-12 тоотод өөрийн гэртээ иргэн *******тай урьдын таарамжгүй харьцааны улмаас маргалдан *******ыг зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хацрын төвгөр, зүүн чихний дэлбэн, хүзүү хоолойн зүүн зүүн хажуу дунд хэсэг, бүсэлхийн зүүн хажуу ар дээд хэсэгт шархтай, зүүн шанаа хүзүү хоолойн хажуу доод хэсэгт, зүүн мөр, зүүн хөлнийн шилбэ хэсэгт зулгаралт гэмтэл, баруун гарын 3 дугаар хурууны хумс, зүүн гарын 5 дугаар хурууны хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, 5-12 тоотод иргэн *******тэй харилцан зодолдсоны улмаас тархи доргилт, хүзүү хоолой, баруун, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд эдгээр үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч овогт ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч овогт ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *******ын “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 19 цаг өнгөрч байхад ******* миний утас руу залгаад та хэд гэртээ байна уу ажил чинь барагдаж байна уу хүүхдүүд танайд ормоор байна гээд байна гэж байсан. Тэгээд би орой та хэд манайд хүрээд ирээрэй гэж хэлсэн. Орой 19 цагийн үед *******гийн гэрийнхэн манай гэрт ирсэн. ...Би *******гийн нөхөртэй нь хамт бууз хийгээд сууж байсан. ******* гарч ирээд буйдан дээр суусан. Би очоод чи минь яагаа вэ уурлаад байгаа юм уу гэсэн чинь над руу муухай харж байгаад намайг алгадаад авсан. Намайг алгадахаар нь би охиноо явъя гээд том өрөөнөөс нь гарахдаа чи угаасаа ийм хогийн зантай шүү дээ муу янхан минь гэж хэлээд нэг гутлаа өмсөөд байж байтал ******* араас хүрч ирээд шууд миний үснээс татаж зулгаагаад байхаар нь би эргэж хараад *******гийн үснээс нь зулгаасан ******* намайг хана руу 2, 3 удаа мөргүүлээд унагаасан. Тэгээд дээрээс хэвтчихээд босоогүй. Тэгээд би босч ирээд *******тэй зууралдсан. Дахиад үсдчихээд байсан тэгээд би зөрүүлээд үсдээд байж байтал ******* миний зүүн хөлийн шагайнаас хазаад байсан. Тэгээд ******* миний охиныг нэг удаа алгадаад чамайг ээжгүй болгоно, гуйлгачин минь би чамайг алж байгаад явуулна гээд байсан. ...Намайг огт шалтгаангүй цохьсон. ******* эхлээд миний нүүр хэсэгт нэг удаа алгадсан. Тэгээд миний үснээс зулгааж байгаад 2,3 удаа хана мөргүүлсэн. Шалан дээр унагаж байгаад 10 удаа савсан. Дээрээс нь хэвтчихээд зүүн хөлний шагайнаас хазсан. Нуруу хэсгээс 2,3 удаа самардсан. Хоолой боогоод зүүн нүдний доод хэсэгт хумсаараа хатгаад самардсан. Баруун гарын ядам хурууны хумсыг хугалсан. Зүүн гарын чигчий хурууны хумсыг урд хэсгээр нь хугалсан. Толгой хэсэг рүү мөргөсөн. Цээж хэсэг рүү өвдөглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/, Хохирогч *******гийн ““...2021 оны 02 дугаар сарын 19-ний өглөө ******* над руу яриад байсан. Тэгээд 18 цагийн ******* манай ажил тарчихлаа гээд Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 11-р багт байх өөрийн гэртээ дуудсан. Тэгээд *******ыг дуудахаар 20 цагийн үед өөрийн нөхөр, хүүхдүүдийн хамт гэрт яваад очсон. *******ын гэрт нь ороод хоол цай идэж ууж байгаад ******* авдарнаасаа гаргаж ирсэн байх 0.75 литрийн хэмжээтэй Алтан Түрүү гэх архи гаргаж ирсэн. ..Тэгээд манай гэрт очиж бууз хийлцэхээр болоод бүгдээрээ хамт манай гэр лүү 23 цагийн үед явцгаасан. Тэгээд *******, би, манай нөхөр бид 3 үлдсэн жоохон хүүхдүүдтэйгээ хамт манай гэрт ирсэн. ...Тэгээд архиа уугаад буузаа чимхэж байх үедээ ******* бид хоёр хоорондын таарамжгүй харилцаанаас болоод хэрэлдээд сүүлдээ зодоон болсон. Бүр өмнө ******* бид хоёр хоорондоо харилцахаа больчихсон холбоогүй байж байсан. *******ын гэрт нь очоод сууж байхад бид хоёрын голд бага зэргийн үл ойлголцол болоод байсан. Тэр нь үргэлжлээд манай гэрт хүрч ирээд зодолдох дээрээ тулсан. Манай гэрт том өрөөнд ******* бид хоёр буйдан дээр сууж байгаад би эхлээд *******ын нүүр лүү 1 удаа алгадсан зөрүүлээд ******* миний нүүр лүү баруун гараараа алгадсан, тэгэхээр нь би зөрүүлээд дахиад нэг алгадтал ******* дахиад намайг нэг удаа алгадсан. Тэгтэл манай нөхөр намайг салгаад бариад авсан. Тэгээд буузаа чимхэх гээд явтал ******* бид хоёр, хоёр талаасаа нэгнийгээ үсдэлцээд тавихгүй болохоор нь дахиж хүрч ирж намайг салгаад бариад авсан чинь ******* урдаас намайг алгадаад, өшиглөөд, үсдээд байхаар нь дийлэхгүй намайг тавьчихаар нь бид хоёр дахиад үсдэлцээд авсан. Тэгээд манай гэрийн коридорт ******* гутлаа өмcчихсөн байж байгаад миний цээж хэсэгт нэг удаа тийрээд, жийгээд өшиглөөд байсан. Тэгээд намайг барьж байхад ******* миний давсаг хэсэгт өшиглөсөн юм шиг байсан тэрнээс болоод миний сарын тэмдэг ирж байгаа юм шиг 10 гаруй хоног доошоо цус алдаад эмнэлэгт үзүүлж байгаад цус тогтоох эм бичүүлж уусан. Би *******т зодуулсны улмаас хамрын салст мурийсан агааржуулалт буурсан гэж байсан, толгой өвдөөд чих рүү хатгаж өвддөг болсон. Тэгээд бэлхүүсний тэр хэсгээр хатгаж өвддөг болчихсон. Өвөрхангай БОЭТ-д тархины томографид орсон, хэвлий хөндий, аарцаг нурууны томографид орсон, өөрийнхөө хамрыг эмчид үзүүлж амжаагүй яваад байгаа. Толгойгоо БОЭТ-н уламжлалтын бариа заслын бариачаар бариулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, гэрч ын ““...03 цагийн үед *******ын утснаас над руу дуудлага ирсэн. Утсаа автал *******ын охин болох Тамир эмээ хурдан ирээрэй ******* эгч ээжийг аллаа гээд уйлаад орилоод байсан. Би босоод хувцсаа өмсөөд *******гийн гэрт очсон. Намайг гэрт нь очиход цагдаа оччихсон байсан. Гэрт ороход ******* нэг талын гутлаа өмсөх гээд үс нь арзайсан, хүзүү, нүүр амаар нь хумсны сорви болчихсон байсан. ******* *******ын хөлнөөс хазчихсан юм шиг байсан. *******, ******* хоёр хэн хэн нь нилээн согтолттой байсан. *******гийн нөхөр хүүхдээ тэвэрчихсэн зогсож байсан. *******гийн нөхөрт 2 эмэгтэй хүн зодолдож байхад яагаад салгаагүй юм гэж хэлсэн. Би салгаж дийлэхгүй байсан гэж хэлсэн. Намайг гэрт нь ороход Тамир ээрээд уйлчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/, гэрч Б.гийн “...2021 оны 02 дугаар сарын 19-нд орой нь ...Тэгээд бид 3 бууз хийхээр болсон. ******* авдраас 0.75 хэмжээтэй Соёрхол нэртэй архи гаргаж ирээд задалсан. Тэгээд бууз хийгээд сууж байтал ******* *******ын нүүр хэсэгт гурилаар шавхардах шиг болсон. Тэгээд ******* *******г зөрүүлээд гурилаар шавхрах шиг болсон. Тэгээд би тэр хоёрыг та 2 боль би ганцаараа хийчихье гэж хэлсэн. Тэр хоёр босоод том өрөөний буйдан дээр очиж суусан. Тэгээд би буузаа хийж байгаад бостол тэр хоёрын дуу нь чангараад ирэхээр нь яваад очтол ******* *******ын хацар руу нь нэг удаа алгадаад авсан. Би *******г араас нь тэврээд автал ******* *******г зөрүүлээд алгадсан. Тэгээд манай эхнэр ******* зөрүүлээд нэг алгадсан. Тэр хоёр биенийгээ хоёр, хоёр удаа алгадсан. Тэгээд би салгачихаад буузаа хийж байтал. Хэрэлдээд байх шиг болохоор нь очтол нэгнийгээ үсдчихсэн байсан. Шалан дээр уначихсан байсан. *******ын охин Тамир ээжийг аллаа гээд орилоод байсан. Тэгээд би арай гэж салгасан. Тэгээд цагдаа нар ирсэн. Бүр өмнө нь энэ хоёр хэрүүл хийж байсан. Тэрнээс болж зодолдсон байх. ******* Тамирыг алгадаагүй. Би *******, ******* хоёрыг салгах гэж зөндөө оролдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч ын “ эгч ээжийг алгадаад үснээс зулгаасан. Тэгээд ээжийг үсдээд доороо оруулж байгаад толгой руу нь цохиод, хана луу мөргүүлээд байсан. Тэгээд цагдаа хүрч ирсэн чинь эгч ээжийн хөлнөөс хазчихсан байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 73-74-р хуудас/, хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/, хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-24-р хуудас/, Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шинжээч Э.Хүрэлсүхийн “...*******ын хувьд надад үзүүлэхээр ирэхдээ дүрс оношилгооны болон бусад баримт бичгийг авч ирээгүй. *******ын шинжилгээг хийхдээ биеийн бодит үзлэгийг үндэслэж гэмтлийн зэргийг тогтоосон. ...Тархи доргилт гэдэг тархины даралт ихсэхийг л хэлдэг. *******ын тархины зүүн хөндлөн синусын түвшинд дүүрэлтийн дутагдлын шинж илэрсэн гэдэг тархи доргилтыг хэлж байгаа юм. Энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг гэмтэл юм.
*******гийн гэмтлийн хувьд ганцхан тархи доргилт гэдэг оношоор гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдсан зүйл биш. Гэмтлийн зэргийг тогтоохдоо тархи доргилтоос гадна биед нь үүссэн байгаа цус хуралтуудыг нь мөн адил гэмтлийн зэрэг хамаарна гэж тогтоогдсон. Цус хуралт, тархины доргилт гэсэн 2 гэмтэл нь тус тусдаа хөнгөн гэмтэлд хамаарах гэмтэл юм. Үзүүлэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгооны эмчилгээний төвд толгойн тодосгогчгүй томографын шинжилгээ хийлгэсэн байдаг. Уг шинжилгээ болон биеийн бодит үзлэгийг үндэслэн тархины доргилтыг тогтоосон”” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/, шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Л.Лхааганжав нь шүүх хуралдаанд “..Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг харахад хүмүүс шүүгдэгч ******* хоорондын харилцааны наад захын хэм хэмжээг зөрчиж согтуулсан үедээ довтолж *******ын биед хөнгөн гэмтэл учруулсан. Энэ байдлыг зогсоохын тулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийсэн. ...*******ын үйлдсэн гэх хүний биед хөнгөн гэмтэл учруулсан байдал үгүйсгэгдэх боломжтой. Энэ хэрэгт хамгийн их хохирсон хүн нь ******* болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээс харагдаж байгаа. Маргалдсан болон харилцан зодоон хийсэн байдал харагдахгүй байна. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож *******ыг цагаатгаж өгнө үү” гэж дүгнэлт гаргасан, мөн шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би *******гийн үснээс нь зулгааснаа хүлээн зөвшөөрч байгаа. Би *******г алгадаагүй. Нөхөр нь эхнэрийнхээ талд орж намайг гэрчгүй гэж үзэн харилцан зодоон болгох санаатай байгаа учраас гомдолтой байна” гэж мэдүүлж байгаа боловч энэ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн хохирогч *******гийн “...Манай гэрт том өрөөнд ******* бид хоёр буйдан дээр сууж байгаад би эхлээд *******ын нүүр лүү 1 удаа алгадсан зөрүүлээд ******* миний нүүр лүү баруун гараараа алгадсан, тэгэхээр нь би зөрүүлээд дахиад нэг алгадтал ******* дахиад намайг нэг удаа алгадсан. Тэгтэл манай нөхөр намайг салгаад бариад авсан. Тэгээд буузаа чимхэх гээд явтал ******* бид хоёр, хоёр талаасаа нэгнийгээ үсдэлцээд тавихгүй болохоор нь дахиж хүрч ирж намайг салгаад бариад авсан чинь ******* урдаас намайг алгадаад, өшиглөөд, үсдээд байхаар нь дийлэхгүй намайг тавьчихаар нь бид хоёр дахиад үсдэлцээд авсан. Тэгээд манай гэрийн коридорт ******* гутлаа өмcчихсөн байж байгаад миний цээж хэсэгт нэг удаа тийрээд, жийгээд өшиглөөд байсан. ... Харилцан зодоон болсон. Эхлээд би алгадсан, тэгэхэд зөрүүлээд алгадсан, дахиад намайг алгадсан. Тэгээд үсдэлцээд авахад манай нөхөр салгах гэж хоёроос гурван удаа оролдсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ын “...*******гийн нөхөр хүүхдээ тэвэрчихсэн зогсож байсан. *******гийн нөхөрт 2 эмэгтэй хүн зодолдож байхад яагаад салгаагүй юм гэж хэлсэн. Би салгаж дийлэхгүй байсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/, гэрч Б.гийн “...Тэгээд бууз хийгээд сууж байтал ******* *******ын нүүр хэсэгт гурилаар шавхардах шиг болсон. Тэгээд ******* *******г зөрүүлээд гурилаар шавхрах шиг болсон. Тэгээд би тэр хоёрыг та 2 боль би ганцаараа хийчихье гэж хэлсэн. Тэр хоёр босоод том өрөөний буйдан дээр очиж суусан. Тэгээд би буузаа хийж байгаад бостол тэр хоёрын дуу нь чангараад ирэхээр нь яваад очтол ******* *******ын хацар руу нь нэг удаа алгадаад авсан. Би *******г араас нь тэврээд автал ******* *******г зөрүүлээд алгадсан. Тэгээд манай эхнэр ******* зөрүүлээд нэг алгадсан. Тэр хоёр биенийгээ хоёр, хоёр удаа алгадсан. Тэгээд би салгачихаад буузаа хийж байтал. Хэрэлдээд байх шиг болохоор нь очтол нэгнийгээ үсдчихсэн байсан. Шалан дээр уначихсан байсан. Тэгээд би арай гэж салгасан. Тэгээд цагдаа нар ирсэн. Бүр өмнө нь энэ хоёр хэрүүл хийж байсан. Тэрнээс болж зодолдсон байх. ******* Тамирыг алгадаагүй. Би *******, ******* хоёрыг салгах гэж зөндөө оролдсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-72 дугаар хуудас/, хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-24-р хуудас/, Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шинжээч Э.Хүрэлсүхийн “...Үзүүлэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгооны эмчилгээний төвд толгойн тодосгогчгүй томографын шинжилгээ хийлгэсэн байдаг. Уг шинжилгээ болон биеийн бодит үзлэгийг үндэслэн тархины доргилтыг тогтоосон”” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус няцаагдаж байна.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил, мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргаж өгч байгаа учир үүнийг үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь хавтаст хэргийн хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь 580.000 төгрөг нэхэмжилсэн ч нотлох баримтгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, хохирогч нар нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Улсын яллагч “...Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гаргасан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус шүүхэд гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Л.Лхааганжав нь “...Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гарлаа. Улсын яллагч шүүгдэгч нарт адил шийтгэл оногдуулах санал гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр зүйлчлэл адил боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нарын гаргасан үйлдэл биед учирсан хохирол, шарх сорви зэргийг харгалзан үзэж ял оногдуулах нь зүйтэй. Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Г.Адъяатогтох нь “Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гарлаа. Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал,
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн утасны ярианы бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт *******г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******т 484.240 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хавтаст хэргийн хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь 580.000 төгрөг нэхэмжилсэн ч нотлох баримтгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, хохирогч нар нь гомдолтой гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн утасны ярианы бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.