Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 317

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбат,

шүүгдэгч Г.Майнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганбаатарын Майнбаярт холбогдох эрүүгийн 201619000530 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, яс үндэс халх,  28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Тод такс” ХХК-д татварын мэргэшсэн зөвлөх ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт –Ухаа хороолол, 1022-14  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганбаатарын Майнбаяр /РД:КЮ88050171/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

            Шүүгдэгч Г.Майнбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг “чавганцын хөтөл” гэх газар хатуу хучилттай замд Худалдаа хөгжлийн банкны Чингэлтэй дүүргийн Чингэлтэй салбарын эзэмшлийн Тоёото Приус 20 маркийн 44-34 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас замын хажуу гарч онхолдон улмаар зорчигч Д.Ариунзаяагийн амь насыг хохироож Г.Бат-Оргилын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Майнбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өгий нуурт гэр бүлээрээ амраад буцаж явах замд Төв аймгийн Борнуур сумын нутаг Чавганцын хөтөл гэх газар явж байгаад өгсөөд уруудаад явж байтал урдаас нэг хар машин урсгал сөрөөд гарч ирсэн. Би сандраад хажуу тийшээ дарсан. Тэгээд машин онхолдож бэр дүү маань газар дээрээ нас барж эхнэрийн маань дүү хүнд гэмтсэн. Талийгаачийн ажил явдалд нь зориулж 8 сая төгрөг бэлнээр аваачиж өгсөн. Энэ болсон явдалд маш их харамсаж байна. Хэрвээ арын сандалд сууж явсан хоёр дүү маань хамгаалалтын бүсээ зүүсэн байсан бол ийм эмгэнэлтэй явдал гарахгүй байсан. Энэ бүгд миний буруу гэв.

 

            МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дэнсмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 сарын 08-ны манай охин нөхөртэйгээ хамт Майнбаярын гэрт очиж хоноод 09-ний өглөө Архангай аймаг руу зугалаах гээд явсан юм. Тэгээд 07 дугаар сарын 12-ны өдөр надад манай охиныг надад зам тээврийн осолд орж нас барсан гэж хэлсэн. Талийгаачтай гэр бүл болоод 2  жил болж байсан ба тэр хоёр 3 сартай жирэмсэн байсан амьдрал дөнгөж зохиох гэж байсан залуу хүмүүс байсан юм. Надад одоо гомдол санал гэх зүйл алга. Гэнэтийн зүйл болсон байсан. Майнбаяр гэх хүнтэй манай хүүхдүүд ойр дотно байсан. Талийгаачийн оршуулгын зардал бусад зардлыг гаргаж өгсөн. Надад одоогоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Миний хүүхдээс ялгаа юу байхав” гэсэн мэдүүлэг /хх-29 тал/, 

 

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дэнсмаа шүүхэд “Эрүүгийн 201619000530 дугаартай хэргийн шүүгдэгч Г.Майнбаяр нь хохирогч Г.Дэнсмаа миний хохирлыг бүрэн барагдуулсан, гэм хорыг арилгасан, ямар нэгэн гомдол хохиролгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Г.Майнбаярт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. Гэнэтийн зүйл болсон мөн би шүүх хуралд оролцохгүй болно” гэх бичгийг ирүүлжээ.

 

Хохирогч Г.Бат-Оргил мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 сарын 11-ний өдөр  Архангай аймгаас Улаанбаатар хот руу эгч Наранхажид, түүний нөхөр Майнбаяр, хүүхэд нь болох Дөлгөөнтамир болон манай эхнэр Ариунзаяа нарын хамт Майнбаярын эзэмшлийн 44-34 УНЛ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Лүн сумын нутагт явж байсан юм. ...Нэг сэрсэн чинь эмнэлэгт ухаан орсон юм. Сүүлд мэдэхэд зам тээврийн ослын улмаас манай эхнэр Ариунзаяа нас барсан гэж мэдсэн. ...Хэр зэрэг хурдан явж байсныг нь мэдэхгүй байна. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. ..Миний биед их хүнд гэмтэл учирсан миний бие одоогоор муу байна. Би гомдолтой санал нэхэмжлэх зүйл байхгүй байна”  гэсэн мэдүүлэг /хх-27 тал/,

 

-хохирогч Г.Бат-Оргил шүүхэд “Эрүүгийн 201619000530 дугаартай хэргийн шүүгдэгч Г.Майнбаяр нь хохирогч Г.Бат-Оргил миний хохирлыг бүрэн барагдуулсан, гэм хорыг арилгасан, одоо ямар нэгэн гомдол хохиролгүй, нэхэмжлэх зүйл байхгүй Г.Майнбаярт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. Гэнэтийн зүйл болсон мөн би шүүх хуралд оролцохгүй” гэх бичгийг ирүүлжээ.

 

Гэрч Н.Нямдаваа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Майнбаяр утсаар Батбаяртай машин онхолдчихлоо гэж ярьсан. Тэгэхээр нь би машинаа эхнэртээ унуулаад эхнэр хүүхдүүдээ бүгдийг нь суулгаж хот руу явуулчихаад Батбаяр бид хоёр эргээд Майнбаяр дээр очсон чинь нэг давааны оргил дээр онхолдчихсон. Цагдаа нар оччихсон машин нь эвдэрчихсэн талийгаачийн цогцос гадаа байсан ба дээгүүр нь юмаар хуччихсан байсан ба Бат-Оргилыг эмнэлэгийн машин ирээд аваад явчихсан байсан. Майнбаяр хэлэхдээ намайг машин бариад явж байсан чинь жолоочийн урд талын дугуй буудах шиг болоод тэнцвэр алдаад тэгээд онхолдсон гэж ярьж байсан. Майнбаяр нь өөрөө жолоо бариад хажууд нь эхнэр хүүхэд нь суугаад ард нь талийгаач Бат-Оргил хоёр арын суудал дээр сууж явсан гэж ярьж байсан. Тухайн үед Майнбаяр архи уугаагүй эрүүл байсан” гэсэн мэдүүлэг /хх-30 тал/,

Гэрч Г.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ....Майнбаяр утсаар яриад онхолдчихлоо гэхээр нь Нямдаваа бид хоёр нэг машиндаа эхнэр хүүхдүүдээ суулгаад явуулааад Нямдаваа бид хоёр буцаад Майнбаяр дээр очсон бид хоёрыг очиход харанхуй болж байсан юм. ...Тэгээд намайг хэргийн газар дээр очиход Майнбаярын машин замынхаа урд талд онхолдсон байдалтай байсан ба Бат-Оргилын эхнэр нь газар нас барсан байдалтай дээгүүр нь юмаар бүтээсэн байсан. Майнбаяр нь өөрөө зогсож байсан мөн цагдаа нар болон эмч нар ирсэн байсан. Бат-Оргил болон Майнбаярын эхнэр хүүхдүүд нь түрүүлээд явсан байсан. Майнбаяр архи уугаагүй эрүүл байсан. Хэргийн газар дээр очиход Майнбаяр өөрөө жолоо бариад явж байсан гэж хэлж байсан санагдаж байна. Сүүлд Майнбаяртай ярьж байхад цаана зогсох үедээ Бат-Оргилтой жолоогоо сольсон гэж ярьж байсан. Хэн хэн хаана сууж байсныг мэдээгүй”  гэсэн мэдүүлэг /хх-32 тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Дэлгэрцогт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..2016 оны 06 сарын 03-ны өдөр иргэн Г.Майнбаяр гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулж 6200 000 төгрөгийн зээл олгосон ба сард 2,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай автомашин худалдан авах зориулалтаар зээл олгосон байна. Зээлийн гэрээгээр 44-34 УНЛ Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэл худалдан авч зээл олгох гэрэний дагуу уг тээврийн хэрэгслийн эзэмшлийг худалдаа хөгжлийн банкны нэр дээр шилжүүлэн барьцаа хөрөнгөөр авсан. Зээлийн гэрээний дагуу Майнбаяр нь хугацаандаа зээл эргэн төлөлтөө төлж байгаа. Ямар нэгэн маргаан байхгүй. Г.Майнбаяр нь одоо үндсэн зээлийн үлдэгдэл 5662000 төгрөг үлдсэн. Үүн дээр хүү нэмэгдээд тооцогдох ёстой байгаа. Манай банк иргэний нэхэмжлэл гаргана. Г.Майнбаярын тээврийн хэрэгсэл зам тээврийн ослын улмаас үрэгдсэн байгаа болохоор манай банк зээлийн үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-107 тал/,

Гэрч Б.Сувд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Г.Майнбаяр нь манай банкнаас 2016 оны 06 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 6200 000 төгрөгийн үнэтэй автомашины зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй авч зээлийн барьцаанд Toyoto Prius  маркийн 44-34 УНЛ дугаартай тээврийн хэрэгслийг тавьсан. Г.Майнбаяр нь авсан зээлээ цаг хугацаанд нь төлж байгаа сүүлд 234250 төгрөг төлсөн” гэсэн мэдүүлэг /хх-108 тал/,

-Худалдаа хөгжлийн банк нь шүүхэд ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 7/411-738 дугаартай албан бичигтээ “Иргэн Г.Майнбаяр нь тус банктай 2016 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн №ЗГ-ВСС20160602020-1 тоот зээлийн гэрээ байгуулан 6 200 000 / зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн автомашины зээлийг жилийн 26,4% хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Г.Майнбаяр 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний үүргээ биелүүлсэн тул банкинд ямар нэгэн өр төлбөрийн үлдэгдэлгүй болно” гэжээ.

-гэмт хэргийн талаархи, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-5 тал/,

-зам тээврийн осол дээр тогтоосон байдал /хх-6-7 тал/,

-осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-8-9 тал/,

-2016 оны 07 сарын 11-ний Төв аймгийн Лүн сумын Чавганцын хөтөл гэх газарт Приус 20 маркийн 44-34 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож эмэгтэй 19 настай Д.Ариунзая нь нас барсан гэх хэргийн, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14 тал/,

-цогцосны гадан биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-19 тал/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-21 тал/,

-хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-22 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-23 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-24 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-25 тал/,

 

-Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 22-ны шинжээчийн дүгнэлт /шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн актад/

1. талийгаач Д.Ариунзаягийн биед цээж, хэвлийн битүү гэмтэл, Баруун уушиганд шарх, элэгний баруун дэлбэн, дэлүүнд задарсан шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, цээжний баруун талд 3,4,5,6-р хавирганд шууд хугарал, баруун, зүүн дал, ууц, баруун хөх, хэвлий, баруун бугалга, тохой, шуу, сарвуу, зүүн шуу, зүүн цавь, баруун гуя , өвдөг, шилбэ, зүүн шилбэнд зулгаралт, баруун дал, зүүн зовхи, баруун шанаа, баруун цавь, баруун гуя, зулайн хуйх, баруун чамархайн булчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Талийгаач 1-р бүлгийн цустай байна.

3. Талийгаач нь цээж хэвлийн битүү гэмтлийн улмаас нас баржээ.

4. Ураг нь осол болох үед амьд байсан байх боломжтой.

5. Ихэс ховхорч бүрэн бүтэн байдлаа алдсаны улмаас ураг амьдрах боломжгүй болсон  байна гэжээ /хх-35 тал/,

 

-Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 сарын 19-ний өдрийн 131 тоот шинжээчийн дүгнэлт /хх-36 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн №10380 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1. Майнбаярын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ /хх-38 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн №10381 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1. Наранхажидын биед баруун ташаан цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ /хх-40 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн №10382 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1. Дөлгөөнтамирын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ /хх-42 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн №10383 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1. Бат-Оргилын биед цээжний хэнхэрцэгийн дарагдал няцрал, цээжний хөндийд хий шингэн хуралдалт, тархины зүүн талын бөмбөлөгийн жижиг голомтлог цусархаг няцрал, тархи доргилт, зүүн гуя, зүүн хөлийн өсгий, баруун хөлийн тавхайнд шарх гэмтэл учирчээ.

2. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-44 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №4628 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-46-49 тал/,

 

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-50-59 тал/,

 

-№00000081 дугаар шинжээчийн дүгнэлтэд

1. Тоёото приус 20 маркийн 44-34 УНЛ улсын дугаартай автомашины жолооч Г.Майнбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Г.Майнбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Осол болох үед тухайн замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй.

3. Хэргийн материалаас харахад тээврийн хэрэгсэл нь осол болох ед бүрэн бүтэн байдалтай байсан учир осол гарахад нөлөөлөхгүй.

4. Жолооч Г.Майнбаяр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс уг осол гарсан гэжээ /хх-61 тал/,

 

-Хос стандарт” ХХК-ны тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-63 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-64-35 тал/,

-хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-97 тал/,

 

            -шүүгдэгч Г.Майнбаярын  ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-92 тал/,

 

- шүүгдэгч Г.Майнбаярыг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр /хх-75 тал/, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний яллагдагчаар /хх-77 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Г.Майнбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг “чавганцын хөтөл” гэх газар хатуу хучилттай замд Худалдаа хөгжлийн банкны Чингэлтэй дүүргийн Чингэлтэй салбарын эзэмшлийн Тоёото Приус 20 маркийн 44-34 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас замын хажуу гарч онхолдон улмаар зорчигч Д.Ариунзаяагийн амь насыг хохироож Г.Бат-Оргилын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дэнсмаагийн “2016 оны 07 сарын 08-ны манай охин нөхөртэйгээ хмат Майнбаярын гэрт очиж хоноод 09-ний өглөө Архангай аймаг руу зугалаах гээд явсан юм. Тэгээд 07 дугаар сарын 12-ны өдөр надад манай охиныг надад зам тээврийн осолд орж нас барсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-29 тал/,  хохирогч Г.Бат-Оргилын “2016 оны 07 сарын 11-ний өдөр  Архангай аймгаас Улаанбаатар хот руу эгч Наранхажид, түүний нөхөр Майнбаяр, хүүхэд нь болох Дөлгөөнтамир болон манай эхнэр Ариунзаяа нарын хамт Майнбаярын эзэмшлийн 44-34 УНЛ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Лүн сумын нутагт явж байсан юм. Тэгээд би тухайн үед унтаж байсан болохоор мөн биед учирсан гэмтлийнхээ улмаас яг юунаас болж зам тээврийн осол гарсан юу болсон талаар юу ч санахгүй байгаа юм. Нэг сэрсэн чинь эмнэлэгт ухаан орсон юм. Сүүлд мэдэхэд зам тээврийн ослын улмаас манай эхнэр Ариунзаяа нас барсан гэж мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-27 тал/, гэрч Н.Нямдаваагийн  “....Майнбаяр утсаар Батбаяртай машин онхолдчихлоо гэж ярьсан. ...Батбаяр бид хоёр эргээд Майнбаяр дээр очсон чинь нэг давааны оргил дээр онхолдчихсон. Цагдаа нар оччихсон машин нь эвдэрчихсэн талийгаачийн цогцос гадаа байсан ба дээгүүр нь юмаар хуччихсан байсан ба Бат-Оргилыг эмнэлэгийн машин ирээд аваад явчихсан байсан. Майнбаяр хэлэхдээ намайг машин бариад явж байсан чинь жолоочийн урд талын дугуй буудах шиг болоод тэнцвэр алдаад тэгээд онхолдсон гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-30 тал/, гэрч Г.Батбаярын  “....Тэгээд намайг хэргийн газар дээр очиход Майнбаярын машин замынхаа урд талд онхолдсон байдалтай байсан ба Бат-Оргилын эхнэр нь газар нас барсан байдалтай дээгүүр нь юмаар бүтээсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-32 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-5 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон байдал /хх-6-7 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-8-9 тал/, 2016 оны 07 сарын 11-ний Төв аймгийн Лүн сумын Чавганцын хөтөл гэх газарт Приус 20 маркийн 44-34 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож эмэгтэй 19 настай Д.Ариунзаяа нь нас барсан гэх хэргийн, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14 тал/, цогцосны гадан биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-19 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-25 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 22-ны шинжээчийн дүгнэлт /хх-35 тал/,  Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 сарын 19-ний өдрийн 131 тоот шинжээчийн дүгнэлт /хх-36 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн №10383 тоот шинжээчийн дүгнэлт/хх-44 тал/, №00000081 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-61 тал/, Хос стандарт” ХХК-ны тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-63 тал/,зэрэг болон шүүгдэгч Г.Майнбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Г.Майнбаярын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

                                               

Шүүгдэгч Г.Майнбаярт ял шийтгэл оногдуулахдаа “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” “учруулсан хохирлоо сайн дураар арилгасан” зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

             

Шүүгдэгч Г.Майнбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн , түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

.

Хохирлын талаар:

Хохирогч Г.Бат-Оргил болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дэнсмаа, иргэний нэхэмжлэгч  нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирлын асуудал байхгүй байна.

 

Хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлийн талаар

2016 оны 08 сарын 06-ны өдрийн Тоёото Приүс-20 маркийн 44-34 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,  хэрэгт хураагдан ирсэн 44-34 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01210817 дугаар бүхий гэрчилгээг Г.Майнбаярт буцаан олгож, №82987 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Майнбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Майнбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний биед хүнд гэмтэл учруулж, 1 хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Г.Майнбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч,  3 /гурав/  жил,6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Майнбаярт оногдуулсан  3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Тоёото Приус-20 маркийн 44-34 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дэхь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 44-34 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01210817 дугаар бүхий гэрчилгээг Г.Майнбаярт буцаан олгож, №82987 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ялтан Г.Майнбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдасугай.

7.Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Майнбаярт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дах хэсэгт тус тус зааснаар ялтан Г.Майнбаяр нь тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан Г.Майнбаяр нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг Г.Майнбаярт танилцуулсугай.

 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Майнбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

10.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Майнбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Г.Майнбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА