Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/427

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

            улсын яллагч Б.Соёлмаа /нийслэл/,

   шүүгдэгч Э.А, А.Н тэдгээрийн өмгөөлөгч А.Дулмаа /ҮД:1935/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А нарт холбогдох эрүүгийн ***  дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Н нь “2021 оны 8 дугаар сард Налайх дүүргийн * дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах  Мэлхий хадны орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 0,9048 грамм  цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн,

Улмаар 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн * дугаар  хороо, А зочид буудлын 408 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 0,9048 грамм жинтэй, хориглосон мансууруулах сэтгэц нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

Шүүгдэгч Э.А нь 2021 оны 8 дугаар сард Дархан-Уул аймгийн ** дугаар баг хуучин цэргийн ангийн орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 0,9992 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн * дугаар  хороо А зочид буудлын 401 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 0,9992 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “А.Н нь “2021 оны 8 дугаар сард Налайх дүүргийн * дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах  Мэлхий хадны орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 0,9048 грамм  цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн,

Улмаар 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн * дугаар  хороо, А зочид буудлын 408 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 0,9048 грамм жинтэй, хориглосон мансууруулах сэтгэц нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 Шүүгдэгч Э.А нь 2021 оны 8 дугаар сард Дархан-Уул аймгийн ** дугаар баг хуучин цэргийн ангийн орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 0,9992 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн * дугаар  хороо А зочид буудлын 401 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 0,9992 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Нгийн өгсөн ”...Найзынхаа үгээр гоё гэхээр нь хэрэглэж үзсэн, гоё байгаагүй, таалагдаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Аын өгсөн “...Дарханд байхдаа найзаасаа мэдэж байсан. Хот руу ирэхдээ бага зэргийг авчирсан. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа ойлгосон. Нэг удаа сонирхоод хэрэглэж үзсэн юм...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн **** дугаартай хэргээс шинжлэн судалсан:

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчингүйд тооцох тухай” 11 дугаартай прокурорын тогтоол /1-р хх-ийн 8-9 тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-19 тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 20-29 тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед /А.Н/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 30-32 тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биеэс /А.Н/ биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай “...ТНС баганад эерэг...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 33-34 тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед /Э.А/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 30-32 тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биеэс /Э.А/ биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай “...ТНС баганад эерэг...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 33-34 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 89-97 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 103-108 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаартай “А” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол илэрч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 112-114 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн * дугаар тай “2022.01.07 “Н” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол илэрч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 124-126 тал/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн *** дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 130-131 тал/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн *** дугаар тай дүгнэлт /1-р хх-ийн 135-136 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С гэрчээр өгсөн “...Би мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаагүй. Харин 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байх Баянзүрх дүүргийн * дугаар  хорооны нутаг дэвсгэрт байх Цайз * дугаар  хорооллын тэнд Г сургуулийн орчимд найз залуу Г хамт өөрийн машинаар явж байтал Г ороосон тамхи шиг зүйл гаргаж ирээд татсан. Энгийн тамхинаас өөр хурц үнэртэй байсан бөгөөд энгийн тамхи лав биш байсан. Тухайн үед би цонхоо нээгээч гэж хэлээд өөр зүйл хэлээгүй, юу хэрэглэж байгааг нь асуугаагүй. Би Н танихгүй. Өмнө нь 2021 оны * дугаар  сард байгаа буудалд нь очиж хоол хүргэж өгсөн. Тэ үед би Г үерхдэг байсан ба буудалд Н, Г Б 3 байсан. Ингэж анх таньдаг болсон. Тухайн үед манай найз охин Б таньдаг байсан болохоор найз охинтойгоо хамт очиж хоол хүргэж өгсөн. Түүний дараа 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Г хамт Н байгаа буудалд нь очсон ба тэр үед бөөн цагдаа сэргийлэх болчихсон байсан. Би өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 165 тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б гэрчээр өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэж санаж байна би өөрийн багийн найз Нн гэрч очсон. Намайг очиход А болон 2 үл таних залуу байсан ба тэр 4 өвч татаж байсан. Тэгээд би сонирхоод халамцуу байсан болохоороо түүнээс нь 3-4 сорж үзээд 30 минутын дараа гэр рүүгээ харихаар гарсан. Би өмнө нь сэтгэцэд нөлөөт бохис хэрэглэж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-173 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А гэрчээр өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би найз А чатаар холбогдож уулзахаар болсон. Би найз А түрээслэн амьдарч байгаа Баянгол дүүргийн * дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах А нэртэй зочид буудлын __________14-15 цагийн орчимд орсон. Орой цагийн нь яг сайн санахгүй байна. Хаалга хүн тогшиход _________онгойлгож өгсөн ба энгийн хувцастай 2 цагдаа гараад ир гэсэн. Тэгээд бид 2 гарахад 408 тоот өрөөнд дагуулж ороод Н таних уу гэж асуусан. Би танина гэсэн. Түүнээс өөр зүйл асуугаагүй бөгөөд _______ тоот өрөөнд үзлэг хийхэд хогийн савнаас нь бонго, бас хэрэглэсэн тариур, бага хэмжээтэй өвс гарч ирсэн. Тэгээд биднийг хар тамхитай тэмцэх хэлтэс рүү авч явсан. 2021 оны * дугаар  сарын 30-ны өдөр Азбаярын гэрээс цүнхээ авахаар очиход Н гэрт нь хэрэглэсэн. Юм яриад сууж байтал Н өвс байна татах уу гэхээр нь сонирхоод хэд хэд сорсон. Тэрнээс өөрөөр би өвс хэрэглэж татаж байгаагүйА би багийн найз бөгөөд Багануур дүүргийн * дугаар  сургуульд нэг ангид байсан. Харин Н 2021 оны 11 сард А өрөөнд танилцсан бөгөөд нэг их дотно танихгүй. А өмнө нь сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байхыг би харж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175-176 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Н-ийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолын зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орой өөрийн түрээслэн суудаг Баянгол дүүргийн * дугаар  хороонд байрлах А нэртэй зочид буудлын 408 тоот өрөөнд өөрт байсан өвсийг татаж хэрэглэсэн. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн орой найз Баттогтохын хамт өөрийн 408 дугаартай өрөөнд амрах гээд байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн бөгөөд манай найз Г түүний найз охин А нарыг дагуулсан байсан. Тэгээд би тэдгээр цагдаа нарт өөрийн хэрэглэж байсан тариур, эд бэлдмэлүүдийг сайн дураараа зааж өгсөн. Би 2021 оны 8 дугаар сард Фүгү Фүүдс ресторанд хамт ажилдаг найзуудтайгаа хамт Тэрэлж орж нэг өдөр амарсан. Тэр хооронд амралтын газрын тэнд өвч ургаж байгааг харсан бөгөөд тэндээс түүсэн юм. Тэр түүсэн өвсөө бага багаар хэрэглэж байсан. Тэнд хамт явсан хүмүүс намайг өвс түүж байгааг мэдээгүй. Өөр хүмүүсээс авсан болон өгсөн зүйл байхгүй. А хаанаас өвс авч хэрэглэсэн талаар би сайн мэдэхгүй байна. Нэг удаа бид 2 өвс хэрэглэсэн бөгөөд Азбаяр өөрөө өвсөө гаргаж ирж татсан. Миний хэрэглэж байгаад үлдсэн байсан өвсийг Б хэрэглэж үзсэн. С, Г  нар цагдаа ирсний дараа манайд ирсэн ба хаана өвс хэрэглэсэн талаар би мэдэхгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...”  гэх мэдүүлэг /2-р хх-ийн 28-30 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Н-ийн 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дахин яллагдагчаар өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 01-+ний өдөр миний амьдарч байсан буудлын өрөөнд багийн найз А өөрийн 2 найзын хамт пиво барьчихсан орж ирсэн. Бид нар пиво уугаад сууж байтал гаднаас Баттогтох ирсэн ба нэг их удаагүй явсан. Хүмүүс байхад би хажууд нь өвс татаагүй бөгөөд 00 өрөө орж хэрэглэсэн. Хэрэглэсэн өвсний үлдэгдлээ тавьчихсан байж байтал Б гаднаас орж ирээд нэг татчих уу гэхээр нь би тэг л гэж хэлсэн. Тэгээд хэд сорж байгаад Б гэр рүүгээ явсан. Гаднаас бага зэрэг халамцуу орж ирсэн. Тэгээд Амур болон түүний найзуудтай пиво хувааж ууж дуусгаад тэд нар явсан. Би өвсийг Тэрэлжээс түүж бэлтгэсэн ба өөрөө бага багаар хэрэглэж байсан. Энэ үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 38-39 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.А-н 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс өөрийн найз охины хамтаар А нэртэй зочид буудлын 401 тоот өрөөг түрээслэн амьдарч байсан. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө Багануураас ирсэн ба ирсэн даруйдаа хорооллын дэлгүүрээр явж байгаад гэртээ амрахаар ирсэн. Ингээд гэртээ амраад байж байтал орой цагдаагийн ажилтан орж ирсэн ба манай гэрт үзлэг хийж, хэрэглэсэн тариур, гутлын шүүгээнээс өвс, бас бонго олсон. Би 2021 оны 8 дугаар сард Дархан орж өөрийн найз Баяраатай уулзах ажилтай вагоноор явсан. Тэгээд тэнд очоод Баяраа найз руугаа залгатал утсаа авахгүй байхаар нь тэр хавиар хэсэг сэлгүүцсэн. Тэгээд Дархан Номин супермаркетын цаашаа 2-3 км орчимд зайтай Ботилон гэдэг Дархан-Уул цэргийн анги байсан газарт очсон. Тэндээс 10-н цагаан уутны талаар шахуу өвс түүсэн. Тэр оройдоо Улаанбаатарт ирсэн бөгөөд өрөө түрээслэх хүртэл өвсөө цүнхэндээ хадгалж байсан. Тухайн өрөөг түрээсэлсний дараа гутлын шургуулгад өвсөө хийсэн. Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ сандарсандаа Н хамт өвс түүсэн гэж хэлсэн нь худлаа, харин одоо үнэн зөв мэдүүлэг өгч байна. Би өөрөө өвсөө авч ирж гэртээ хадгалсан ба найз охиноо сургуульдаа явсан хойгуур нь ганцаараа хэрэглэж байгаад дуусгасан. Авч ирсэн өвсөө зарж борлуулж хүнд өгсөн зүйл байхгүй. Би анх 2019 онд өвс хэрэглэж үзсэн ба түүнээс хойш бага багаар хэрэглэж байсан. Одоо дахин ийм зүйл хэрэглэхгүй, Тебантин эмийг натрихлоридоор шингэлээд судсандаа шахдаг байсан, харин одоо тэгж хэрэглэхээ больсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 47-48 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.А-н 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дахин яллагдагчаар өгсөн “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.  Дахин ийм гэмт хэрэг хийхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н-ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 207 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-ийн 209, 218, 219 тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /2-р хх-ийн 210 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хх-ийн 211, 243, 244 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2-р хх-ийн 213, 221 тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2-р хх-ийн 212 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 222 тал/, овог, эцэг, эхийн, өөрийн нэр өөрчилсний лавлагаа /2-р хх-ийн 223 тал/, холбогдох бусад баримтууд /2-р хх-ийн 214-217 тал/, иргэний татвар төлөлтийн мэдээлэл /2-р хх-ийн 2 тал/,

 

шүүгдэгч Э.А-ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 224 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 226, 229 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2-р хх-ийн 227 тал/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /2-р хх-ийн 228 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 233 тал/, овог, эцэг, эхийн, өөрийн нэр өөрчилсхий лавлагаа /2-р хх-ийн 232 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2-р хх-ийн 234 тал/, холбогдох бусад баримтууд /2-р хх-ийн 235-240 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хх-ийн 245 тал/, иргэний татвар төлөлтийн мэдээлэл /2-р хх-ийн 2 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шинжлэн судалсан: Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Хэргийн материалаас 1-р хх-ийн 10-13 тал, 20-23 тал, 207-218 тал, 215 тал, 243-244 тал, 245 тал, 2-р хх-ийн 2 тал зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч А.Н-г  сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг өөртөө хэрэглэх зорилгоор түүж бэлтгэсэн, улмаар сэтгэц нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Э.А-г  сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд тус тус гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч А.Н, Э.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлж, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргахгүй гэж тус тус мэдүүлж, тэдгээрийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар  шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.

 

Иймээс энэ төрлийн сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж, хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд хэлбэрээр гарган авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.

 

Шүүгдэгч А.Н-д холбогдох  хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад тэрээр 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, улмаар 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч” буюу өөрийн амьдардаг Баянгол дүүргийн * дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах А гэх нэртэй зочид буудлын 408 тоот өрөөнд хадгалсан болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  шүүгдэгчийн эдгээр үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Ат холбогдох  хэргийн нөхцөл байдлыг судлахад тэрээр 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабис өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч” буюу өөрийн амьдардаг Баянгол дүүргийн * дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах А гэх нэртэй зочид буудлын 401 тоот өрөөнд хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн эдгээр үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Н, Э.А нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй болохыг тэмдэглэж байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүх, шүүгдэгч А.Н, Э.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч А.Н, Э.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталсан болохыг дурдаж байна.

 

Шүүх, шүүгдэгч А.Н-г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 жил 3 сарын /нэг жил гурван сар/ хорих ялыг,

 

Шүүх, шүүгдэгч Э.А-г  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, хувийн  байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу  1 жил 3 сар /нэг жил гурван сар/ жилийн хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу А.Н, Э.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.5 дугаар  зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч нарыг  анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж, хөнгөн ял оногдуулж өгөх саналыг гаргасан  ба шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг дүгнэхэд хорихоос өөр төрлийн ял  буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгч А.Н, Э.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтын 5-д дурдсан эд зүйлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах, холбогдох газруудад хүргүүлэхийг даалгаж, хураагдсан 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

  

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  дахь хэсэгт заасныг журамлан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Н-д   1 жил 3 сарын /нэг жил гурван сар / хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу А-д 1 жил 3 сар /нэг жил гурван сар/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсугай. 

 

3. А.Н, Э.А нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.* дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. А.Н, Э.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч А.Н, Э.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтын 5-д дурдсан Э.Аын амьдарч байсан 401 тоот өрөөнөөс хураан авсан “...“1” гэж дугаарласан “Voeage” гэсэн бичигтэй сав, дотроо хуйлсан 100 төгрөгтэй, “№2” гэж дугаарласан дотроо зиплок түгжээ бүхий ууттай 25 мл-н тариур, 2 ширхэг, “№3” гэж дугаарласан Тебантин 300 мг гэсэн бичиглэлтэй эмийн хуванцар сав /10 ширхэгтэй/ хоосон 2 ширхэг, “№4” гэж дугаарласан цагаан өнгийн ууттай 25 мл-ын тариур 2 ширхэг, Тебантин 300 мг гэсэн бичиглэлтэй эмийн хоосон сав 2  ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон зүү хамгаалалтын хамт 1 ширхэг, тал нь шар тал нь улаан хоосон эмийн капсул 47 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хөвөн 5 ширхэг, “№5” гэж дугаарлагдсан уутны хамт 0,8 грамм ногоон өнгийн ургамал, “№6” гэж дугаарлагдсан уутны хамт 0,9 грамм ногоон өнгийн ургамал, “№7” гэж дугаарлагдсан уутны хамт 0,9 грамм ногоон өнгийн ургамал, “№8” гэж дугаарлагдсан цагаан өнгийн гялгар ууттай 2,6 грамм ургамал мэт зүйл,

А.Нгийн амьдарч байсан 408 тоот өрөөнөөс хураан авсан “№1” гэж дугаарлагдсан 0,5 литрийн вояаж усны сав дотроо бохирлогдсон шингэнтэй, тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулсан, цоолсон хэсэгт 50 төгрөгийг хуйлсан дэвсгэрт, “№2” гэж дугаарлагдсан төмөр сав дотроо шаргал өнгийн тос мэт зүйлтэй, улаан шар өнгийн хоосон капсул, “№3” гэж дугаарлагдсан хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, “№4” гэж дугаарласан Olarox 20 нэртэй эм мэт зүйл, “№5” гэж дугаарласан бор шар өнгийн хоосон капсул 1 ширхэг, мөнгөн цаас 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон зүү тариур 1 ширхэг, “№6” гэж дугаарласан 25 мл-н зүү тариур 1 ширхэг, “№7” гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон 25 мл-н тариур 1 ширхэг, “№8” гэж дугаарласан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, Тебатин 300 мг гэсэн бичиглэлтэй эмийн хоосон сав, бор шаргал өнгийн эмийн хоосон капсул 1 ширхэг, “№9” гэж дугаарласан цус мэт зүйлээр бохирлогдсон 25 мл-н зүү тариур 1 ширхэг, “№10” гэж дугаарлагдсан натри хлорид гэсэн бичиглэлтэй шингэн, “№11” гэж дугаарлагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон 20 мл-н зүү тариур 1 ширхэг, “№12” гэж дугаарлагдсан 0,5 литрийн цэнхэр өнгийн тагтай 2 цоолсон, дотроо бага хэмжээний бохирлогдсон шингэнтэй усны сав, “№13” гэж дугаарлагдсан Woods гэсэн бичиглэлтэй дотроо бага зэрэг хүрэн өнгийн шингэнтэй 100 мл-н хуванцар сав 4 ширхэг,  Woods  гэсэн бичиглэлтэй цаасан хайрцаг, “№14” гэж дугаарлагдсан тугалган цаас, “№15” гэж дугаарлагдсан зиплок түгжээтэй уутны хамт 1,1 грамм ургамлын үр мэт зүйл, “№16” гэж дугаарлагдсан зиплок түгжээтэй уутны хамт 1,7 грамм ургамал хураан авсан гэх зүйлсийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хураагдсан 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Н, Э.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЧИМЭГ