| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/00694/И |
| Дугаар | 102/ШШ2018/00880 |
| Огноо | 2018-03-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2018/00880
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 9-р хороо, Дэнжийн 2-р гудамжны 19 тоотод байрлах, РД-5537223, Халзан дуулга ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Баянгол дүүрэг, 6-р хороо, Пума-2 байрны 02 тоотод байрлах хаягаас нүүсэн, одоо Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 22А байрны 93 тоотод байрлаж байгаа, РД-8163421, Монгол-Ээдэмцэр НҮТББ-д холбогдох
2 500 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Халзан дуулга ХХК-ийн захирал Ж.Бямбадорж, хариуцагч Монгол-Ээдэмцэр НҮТББ-ын тэргүүн Л.Гантөмөр, нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай компани нь Монгол-Ээдэмцэр НҮТББ-тай 2017-06-14 өдөр барилгын эскиз зураг боловсруулах 2017/11 тоот гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг 900 000 төгрөгөөр тохиролцсон, мөн өдрийн барилгын эскиз боловсруулах 2017/12 тоот гэрээгээр төлбөрийг 2 100 000 төгрөгөөр тохиролцож, 2 барилгын эскиз зураг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэж, гэрээгээр тохирсон хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн. Уг 2 гэрээний урьдчилгаа төлбөрт 500 000 төгрөгийг авсан бөгөөд ажлыг хөлсний үлдэгдэл 2 500 000 төгрөгийг хариуцагч төлөөгүй. Сүүлдээ утсаа авахаа больсон.Хариуцагчийн хүсээд байгаа төлбөр төлөх хугацааг зөвшөөрөх боломжгүй.
Иймд Монгол-Ээдэмцэр НҮТББ-аас ажлыг хөлс 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч Монгол-Ээдэмцэр НҮТББ тайлбартаа: Барилгын зургийг хугацаанд нь хүлээн авсан. Зургийг Хэнтий аймгийн архитектороор батлуулсан нь үнэн.Нэхэмжлэгч Халзан дуулга ХХК-ийн нэхэмжилсэн 2 500 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байна. 2018 оны 05 сараас нааш санхүүжилт орж ирэхгүй тул хугацаа олгохыг хүсч байна гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан барилгын эскиз зураг боловсруулах гэрээний үнийн санал, гэрээнүүд, барилгын эскиз зураг хүлээлцсэн актууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохирч, 2017-06-14 өдөр барилгын эскиз зураг боловсруулах 2017/11, 2017/12 тоот гэрээнүүдийг бичгээр байгуулж, 2 барилгын эскиз зураг боловсруулах ажлын хөлсийг нийт 3 000 000 төгрөг байх, нэхэмжлэгч ажлыг 7 хоногийн дотор хийж гүйцэтгэх, хариуцагч ажлыг үр дүнг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хөлсийг төлөхөөр болсон байна.Зохигч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх ба зохигчийн байгуулсан гэрээ хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч гэрээгээр тохирсон хугацаа болох 2017-06-21 өдөр ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэж өгсөн, хариуцагч урьдчилж дээрх 2 гэрээний дагуу төлөх ажлын хөлсөнд 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, авсан талаар зохигч маргаангүй байна.
Хариуцагч ажлын үр дүнг хүлээн авсан боловч ажлыг хөлснөөс 2 500 000 төгрөгийг төлөөгүй, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 2 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 54 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 54 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,