Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2018/00963

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, РД-2635534, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, Богд-Ар хотхон, 1-р байрны 18 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЖ71010775, Боржигон овогт Эмээлийн Сүхбаатар,

хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, Богд-Ар хотхон, 1-р байрны 18 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЛЮ72061903, Тосонгийнхон овогт Мажигийн Энхсайхан нарт холбогдох,

68 882 670,11 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд, хариуцагч Э.Сүхбаатарыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 68 882 670,11 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Э.Сүхбаатар, М.Энхсайхан нар нь манай банктай 2016-03-30 өдөр зээлийн ЗГ-ВСС2016032923-1 гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны ЗГ- ВСС2016032923-1-1 гэрээг тус тус байгуулж, 50 000 000 төгрөгийг орон сууц худалдах авах зориулалтаар, нэг сард 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн.

Зээлдэгч Э.Сүхбаатар, М.Энхсайхан нар нь ЗГ-ВСС2016032923-1 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Баянгол дүүрэг, 1-р хороо, Богд-Ар хотхон, 1-р байрны 18 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205035909 дугаарт бүртгэгдсэн, Э.Сүхбаатар дангаараа өмчилдөг, 89,95 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь үндсэн зээл 50 000 000 төгрөгөөс төлөөгүй бөгөөд төлбөл зохих хүүгийн 24 984 605,24 төгрөгөөс 6 113 435,13 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ зөрчиж, графикаар тохирсон үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, зээлээ төлөх бодит боломжийг олгож, хугацаа өгсөн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймд зээлдэгч Э.Сүхбаатар, М.Энхсайхан нараас үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 18 188 068,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 683 101,21 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан зардал 11 500 төгрөг, нийт 68 882 670,11 төгрөгийг гаргуулж өгнө үү? Барьцааны орон сууцаар үүргийг хангуулж өгнө үү? гэв.

Хариуцагч Э.Сүхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Худалдаа хөгжлийн банкны зээлийн гэрээг цуцалж байгаа юм байна.Худалдаа хөгжлийн банк ХХК зээлийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1, 22:3 дахь заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч нь банкны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй нь тогтоогдоогүй байхад хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу гэрээг байгуулаагүй. Зээлдэгчээс зээл олгохыг хүссэн өргөдөл, зээл олгох шийдвэрийг шүүхэд өгөөгүй байна. Иймд хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэв.

 

Хариуцагч М.Энхсайхан шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь бодит нөхцөл байдлыг илтэд мушгин гуйвуулсан байна. Би Худалдаа хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж байгаагүй. Харин манай нөхөр Э.Сүхбаатар нь зээл авч байсан. Мөн тус зээлийн төлбөрт их хэмжээний мөнгийг төлж байсан. Худалдаа хөгжлийн банк манай нөхөртэй байгуулсан зээлийн гэрээг цуцласныг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлд манай нөхрийн төлсөн мөнгийг багасгаж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн болон барьцааны гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн нарын тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн ЗГ- ВСС2016032923-1тоот гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны ЗГ- ВСС2016032923-1-1 тоот гэрээ, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, баталгааны гэрээ, барьцаалбар, зээлдэгч нарын анкет, өргөдөл, мэдэгдэл, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Э.Сүхбаатарын дансны хуулга, банзны зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,    

          

     ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч М.Энхсайханд хуралдааны товыг шүүх мэдэгдсэн боловч хуралдаанд ирээгүй, ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр, түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3. дахь хэсэгт заасны дагуу Монголбанкаас 1993 онд арилжааны банк байгуулах тусгай зөвшөөрлийг авсан байх тул өөрийн нэрийн өмнөөс зээл олгох үйл ажиллагааг эрхлэх эрхтэй, ашгийн төлөө хуулийн этгээд байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Сүхбаатар, М.Энхсайхан нартай 2016-03-30 өдөр зээлийн ЗГ- ВСС2016032923-1 тоот гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны ЗГ- ВСС2016032923-1-1 тоот гэрээг тус тус байгуулж, хариуцагч нарт 50 000 000 төгрөгийг сард 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохирч, зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Э.Сүхбаатар нь Баянгол дүүрэг, 1-р хороо, Богд-Ар хотхон, 01-р байрны 18 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205035909 дугаарт бүртгэгдсэн, 89,95 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан байна.

Зохигч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан орон сууц барьцаалах гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1,156.2 дахь хэсэгт заасны дагуу уг гэрээнүүдийг бичгээр байгуулах, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагуудыг хангасан байна.

Хариуцагч М.Энхсайхан зээл аваагүй гэж шүүхэд тайлбар ирүүлсэн байх боловч тэрээр зээлийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан байх бөгөөд зээлдэгч нарт олгох зээлийг зээлдүүлэгч нь хариуцагч М.Энхсайханы нөхөр болох Э.Сүхбаатарын эзэмшил ашиглалтад буюу түүний харилцах дансанд 2016-03-30 өдөр шилжүүлэн өгч, зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

Зээл болон барьцааны гэрээнүүд хуульд заасан хэлбэрийн шаардлагуудыг хангасан, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээс үндсэн зээлээс төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2018-01-19 өдрийг хүртэл хугацаанд төлбөл зохих хүү 24 984 605,24 төгрөгөөс 6 113 435,13 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

Хариуцагч нар дээрхээс илүү мөнгийг төлсөн, гэрээнүүд хуульд заасан журмын дагуу хийгдээгүй гэсэн тайлбарлаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзсан байх боловч татгалзал, тайлбараа нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээ 2018-03-30 өдрийг хүртэл хугацаатай байгуулсан байх боловч ззэлдэгч нар 2016-04-27 өдрөөс хойш гэрээний дагуу сар бүр зээл, зээлийн хүүд 2 999 554,82 төгрөгийг төлөх үүргийг 2018-01-08 өдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байх бөгөөд энэ зөрчлийн улмаас зээлдүүлэгч зээлийн гэрээний 10.2.2-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ.

Зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч нараас шаардаж 2017-07-28 өдөр бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байх боловч зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээний 10.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч зээлийн гэрээг санаачлан, хугацаанаас нь өмнө цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.7 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна.

Иймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээл 50 000 000 төгрөгийг, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүд 18 188 068,90 төгрөгийг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүүд 683 101,21 төгрөгийг, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу нотариатад төлсөн хөлс буюу гарсан зардал 11 500 төгрөгийг хохиролд тооцон хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийг тохирсон хугацаандаа биелүүлээгүйг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар барьцаалсан орон сууцыг худалдахыг шаардах эрх үүссэн байна.

Иймд хариуцагч нар зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих дээрх үүргийг сайн дураараа эс биелүүлбэл барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 1-р хороо, Богд-Ар хотхон, 1-р байрны 18 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205035909 дугаарт бүртгэгдсэн, 89,95 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60, 63 дугаар зүйлийн   60.1, 63.1.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 572 564 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 572 564 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон