Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/452

 

 

 

 

 

 

 

   

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

Улсын яллагч: Д.Хонгорзул,

Шүүгдэгч: М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн яллагдагч М-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М  нь “...үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч

-2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хил сайд” хотхоны В2 давхрын “Д” ХХК-ийн эзэмшлийн агуулахад нэвтэрч барилгын плазма зүсэгч, 30 метр урттай дамартай уртасгагчийг нууцаар, хууль бусаар авч бусдад 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хотхоны барилгын өрөөнд нэвтэрч 20 мерт цахилгааны уртасгагч, төмөр тастагч, гагнуурын аппарат зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч бусдад 625.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2022 оны 3 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ю” гэх нэртэй рестораны хувцас солих өрөөнд байсан хохирогч Т-н  цүнхнээс банкны карт болон иргэний үнэмлэх, номын сангийн карт, оюутны үнэмлэх, автобусны карт бүхий хэтэвчийг нууцаар, хууль бусаар авч улмаар хохирогчийн Голомт банкны *** дугаарын данснаас 135.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж бусдад 483.300 төгрөгийн хохирол учруулсан,

-2022 оны 01 дүгээр сарын 24, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрүүдэд буюу нийт 2 удаагийн үйлдлээр Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т”  төвийн ард баригдаж буй тусгайлан хамгаалсан барилгад нэвтэрч хохирогч Б-н  эзэмшлийн 946.500 төгрөгийн үнэ бүхий барилгын эд зүйлсийг хууль бусаар авч бусдад нийт 3.304.800 төгрөгийн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М  нь “...үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч

-2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны В2 давхрын “Д” ХХК-ийн эзэмшлийн агуулахад нэвтэрч барилгын плазма зүсэгч, 30 метр урттай дамартай уртасгагчийг нууцаар, хууль бусаар авч бусдад 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хотхоны барилгын өрөөнд нэвтэрч 20 мерт цахилгааны уртасгагч, төмөр тастагч, гагнуурын аппарат зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч бусдад 625.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2022 оны 3 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ю” гэх нэртэй рестораны хувцас солих өрөөнд байсан хохирогч Т-н  цүнхнээс банкны карт болон иргэний үнэмлэх, номын сангийн карт, оюутны үнэмлэх, автобусны карт бүхий хэтэвчийг нууцаар, хууль бусаар авч улмаар хохирогчийн Голомт банкны *** дугаарын данснаас 135.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж бусдад 483.300 төгрөгийн хохирол учруулсан,

-2022 оны 01 дүгээр сарын 24, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрүүдэд буюу нийт 2 удаагийн үйлдлээр Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т”  төвийн ард баригдаж буй тусгайлан хамгаалсан барилгад нэвтэрч хохирогч Б-н  эзэмшлийн 946.500 төгрөгийн үнэ бүхий барилгын эд зүйлсийг хууль бусаар авч бусдад нийт 3.304.800 төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М  “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна…”  гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн **** дугаартай хэргээс:

“Д” ХХК-ийн захирал  тус компанид ерөнхий инженер ажилтай Э.Ууганбатад олгосон итгэмжлэл /1-р хх-ийн 14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр У-н хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 10 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо Хилл сайд хотхоны В2 давхарт байрлах тоотгүй гараашны баруун хойд мухарт байрлах бор өнгийн бүргэд хаалгатай Дулаан сэнтий ХХК компани эзэмшлийн агуулахад хүрэлцэн ирэхэд хаалгыг нь хөшиж онгойлгосон байдалтай онгорхой байсан. Тэгээд б дотогш явж ороход эд зүйлийг нь хараасан байдалтай байсан. Тэгээд доторх зүйлийг нь шалгаж үзэхэд төмөр тастагч плазма зүсэгч алга болсныг мэдсэн. Хяналтын камер шүүж үзэхэд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед үл таних залуу манай 30 метрийн урттай дамартай шар уртасгагч болон төмөр тастагч плазма зүсэгч аваад гарч байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Ямар ч байсан уртасгагч нь 100.000-150.000 орчим төгрөгийн үнэтэй байх, харин тастагч нь 1.500.000 төгрөгөөр 2015 онд анх авч байсан...” /1-р хх-ийн 21-22 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр У-н дахин хохирогчоор өгсөн “...Хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Буруутай тал хохирлыг бүрэн барагдуулж миний Хаан банкны **** тоот данс руу 1.250.000 төгрөгийг хийсэн байсан. Тиймээс одоо манай компанийн зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед хаалга онгойлгоход ашигласан төмрийг дахин хэрэглэхгүй байх гэж бодоод хаячихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 212 тал/,

 

2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-6 тал/,

 

“А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төвийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ***  дугаартай тайлан /1-р хх-ийн 38-40 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М ын яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад тогтсон гэр орон, ажил төрөл байхгүй, тийм ч учраас энэ тэнд тэнэж амьдардаг. 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Гранд плаза төвийн ертөнцийн зүгээр замын хойд талд байх /нэрийг нь мэдэхгүй/ орон сууцны подвал руу орсон. Тэгэхэд тэнд нэг талаар нь баахан юм хураачихсан нөгөө талдаа цоожтой хүрэн бор өнгийн төмөр хаалга байхаар нь тэр хавьд байсан нэг төмрөөр хаалгыг цоожтой хэсгээр нь хөшиж байгаад онгойлгосон. Дотор нь байсан гагнуурын аппарат, хуйлаатай шар өнгийн уртасгагч зэргийг аваад буцаж гараад шууд 100 айл орж таарсан эхний үл таних явуулын хүнд нийтэд нь 150.000 төгрөгөөр зарчихсан. Тэгээд тэр мөнгөөрөө архи авч уугаад дуусгасан. Надад ажил төрөл, гэр орон, хамаатан садан, ах дүү байхгүй учир энэ тэнд тэнэж хоног төөрүүлж амьдардаг. Тэгээд амьдрахын эрхэнд ийм үйлдэл хийсэн. Тийм учраас төлж барагдуулж чадахгүй. Тухайн үед би бага зэрэг согтуу байсан. Би Улаанбаатар хотод төрсөн. Миний бага нас *** дүүргийн үйлдвэр комбинатын тэнд өнгөрсөн. Бага насандаа бусад хүүхдүүдийн адил цэцэрлэг сургуулиар явж хүмүүжсэн. Нийслэлийн *** дугаар дунд сургуулийг сурч төгссөн. Тэгээд дотоодын цэргийн *** дугаар ангид алба алба хаагаад 1 жилийн дараа ирээд **** сургуулийн компьютер инженерийн сургуульд 3 дугаар курс хүртэл суралцаж байгаад ар гэрийн гачигдлаар сургуулиасаа гарсан. 2005 онд Улаанбаатар хотод байхдаа М гэх эмэгтэйтэй танилцаж гэр бүл болсон бөгөөд 3 хүүхдийн аав  ээж болсон. Тэгээд 2017 онд бид хувийн таарамжгүй харилцаанаас болж салсан. Тэр цагаас хойш би орон гэргүй болсон. Одоогоос 2 жилийн өмнө хамаатан садантайгаа хөрөнгийн маргаанаас болж муудалцаад одоо очих газар байхгүй, энэ тэнд хоног төөрүүлж амьдарч байгаа. Би хохирогчийн хохирлыг төлж чадахгүй. Тиймээс явдаг газарт нь явуулчих юм бол амар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Т-н хохирогчоор өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа Г хотхоны 16 давхар барилгын 3 давхрын өрөөнөөс 20 метрийн урттай цахилгааны уртасгагч, кен брэндийн төмөр тастагч гар 2 ширхэг, цэнхэр өнгийн гагнуурын аппарат зэрэг эд зүйлээ хулгайд алдсан тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Хяналтын камер байсан ба тус камерт сэжигтэй этгээд бичигдсэн байсан. Бичлэгийг гар утас нь дээр буулгасан байгаа. Одоо хяналтын камераас бичлэг нь устгагдсан байна. 20 метрийн урттай цахилгаан уртасгагч 30.000 төгрөгөөр, кен брэндийн төмөр тастагч гарыг тус бүрийг нь 65.000 төгрөгөөр, гагнуурын аппаратыг 850.000 төгрөгөөр үнэлж байна. Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Т-н дахин хохирогчоор өгсөн “...Үнэлгээний төвөөс манай хохирлыг 550.000 төгрөгөөр үнэлсэн. Хохирлыг маань гэм буруутай этгээдээс Хаан банкны **** тоот дансанд хийж барагдуулж хохиролгүй болгосон. Тиймээс надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215 тал/,

 

“К” ХХК хөрөнгийн үнэлгээний төвийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тайлан /1-р хх-ийн 100-102 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М ын яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолтой танилцлаа, сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгч авахгүй, өмгөөлөгчгүй хэргээ шийдүүлнэ. Би яг хэзээ гэдгийг нь нарийн сайн санахгүй байгаа ч цагаан сарын дараа буюу 2022 оны 02 дугаар сарын дундуур байсан. Би архи уучихсан согтуу явж байгаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх Төмөр замын цагдаагийн хэлтсийн ертөнцийн зүгээр урд талд нь шинээр баригдаж байсан барилга руу ороод дээшээ өгсөж байгаад /хэдэн давхрыг нь санахгүй байна/ аль нэг давхраас нь төмөр тастагч, цахилгаан уртасгагч, гагнуурын аппарат зэргийг авсан. Тэгээд түүнийгээ шууд 100 айл орж үл таних явуулын хүнд 100.000 төгрөгөөр хямдхан зарж борлуулсан. Тэр мөнгөө бэлнээр авч ойр зуурын хоол хүнс, архи дарсаа авч уугаад дуусгасан. Барьж яваад хамгийн эхэнд таарсан үл таних хүндээ зарчихсан. Тэгээд мөнгөө бэлнээр аваад хэрэгцээндээ үлчихсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т-н 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хохирогчоор өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ю түргэн хоолны газрын хувцас солих өрөөнд байсан цүнхнээсээ хар өнгийн Эл Ви брэндийн түрийвчээ хулгайд алдсан. Тус түрийвч нь дотор нь Ш Их сургуулийн оюутны үнэмлэх 10.000 төгрөгөөр худалдан авч байсан, иргэний үнэмлэх, хаан банкны картыг 10.000 төгрөгөөр худалдан авч байсан, голомт банкны картыг 20.000 төгрөгөөр худалдан авч байсан, олон улсын виза карт, төв номын сангийн карт 5.000 төгрөгөөр худалдан авч байсан, бэлэн 47.000 төгрөг, голомт банкны картаас 135.000 төгрөг уншуулж авсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би тус түрийвчийг 1 жилийн өмнө 300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Түрийвчээ тухайн үеийн ханшаар нь үнэлүүлнэ. Хяналтын камерын бичлэгийг гар утас нь дээр хуулж авсан байгаа. Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-129 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т-н 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчоор өгсөн “...Миний эд зүйлийг авсан хүний хамаатан нь өнөөдөр миний Хаан банкны **** тоот данс руу 530.300 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тиймээс одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Мөн би шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221 тал/,

 

“А” ХХК хөрөнгийн үнэлгээний төвийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаартай тайлан /1-р хх-ийн 135-137 тал/,

 

Голомт банкны *** дугаартай дансны 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын гүйлгээ хийгдсэн баримт /1-р хх-ийн 140 тал/,

 

2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 116-119 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М ын яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр /цагийг нь сайн санахгүй байна/ бага зэрэг согтуу Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутагт байх “Барс” худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойд талд байх бор өнгийн шилэн фасадтай барилга руу ганцаараа ороод 2 давхар руу нь гартал дотроо нэг ресторантай байхаар нь хувцас солих өрөө рүү нь ороход хар өнгийн цүнх байсан. Цүнхийг ухаж үзтэл хар өнгийн түрийвч байхаар нь шууд аваад гарсан. Хүнгүй газарт очоод үзэхэд дотор нь баахан карт байсан ба бэлэн 40.000 төгрөг байсныг авсан. Тэгээд Голомт банкны карт байхаар нь АТМ ороод 4 оронтой пин код хийж үзэхэд болчихсон. Тэгэхээр нь картаас 135.000 төгрөг авсан. Тэр мөнгөө хувьдаа ашиглаад дууссан. Би хохирол барагдуулж чадахгүй, учир нь надад орлого байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-148 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б-н  2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоор өгсөн “...Б хувиараа барилгын бригад ахалж энд тэндхийн барилга дээр ажил хийдэг. 2021 оны 1 дүгээр сард Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т төвийн ард баригдаж байгаа Т ХХК-ийн барилга руу гэрээ хийж орцгоосон. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө эрт ажилдаа ирэхэд манай багаж хэрэгсэл болох Кен-ийн цохилттой дрилл 2 ширхэг, Кен-ийн металл зүсэгч 1 ширхэг, 35 метрийн урттай 220 кабель, орос шбатл 3 ширхэг зэргийг аваад явсан байсан. Тэгэхээр нь Т ХХК-ийн хуулийн зөвлөх М гэдэг залууд хэлээд хамтдаа хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд өндөр туранхай, ноосон малгай өмссөн залуу байсан. Тэгээд тухайн үедээ цагдаад хандах гэж байгаад манайхан дотор байгаа байх гэж бодоод хэсэг ажигласан. 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр дахин орж ирж хулгай хийж байгаад баригдсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 182-183 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б-н  2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дахин хохирогчоор өгсөн “...Миний эд зүйлийг авсан хүний төрсөн дүү нь гэх хүн миний Хаан банкны *** тоот дансанд хохирлын төлбөр болох 946.500 төгрөгийг шилжүүлж хохиролгүй болгосон. Уг нь үнэлгээгээр 1.146.500 төгрөг байсан ч Кен молдокийн 200.000 төгрөгийг хасаад 946.500 төгрөг болсныг хүлээн зөвшөөрч авсан. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 218 тал/,

 

2022 оны 03 дугаар сарын 25-ны хяналтын камерт бичлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 193-194 тал/,

 

“А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төвийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 162-166 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М ын яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Би Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т төвийн хойд талд баригдаж байгаа барилга руу эхний удаад 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ганцаараа бага зэрэг согтуу баруун талын гол хаалгаар нь ороод дээшээ гарч тэндээс 2 ширхэг цохилттой дрилл, металл зүсэгч, шпатл, урт кабель зэргийг авсан. Дараа нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дахин уг барилга руу нэвтрэн орж 1 ширхэг гар тастагч, 1 ширхэг дрилл, 1 ширхэг макетийн хөрөө зэргийг авсан. Ингээд эдгээр зүйлсээ 100 айлын тэнд хямдаар зарсан. Би олон зүйл энэ тэндээс авсан болохоор гэрчээр өгсөн мэдүүлэгтээ зарим зүйлсээ холих, зарим зүйлээ санахгүй байх зэргээр төрлүүдийг нь андуурч хэлсэн. Одоо энэ мэдүүлэгтээ бүх зүйлээ санаж байна. Харин Кен молдок-ийн эд зүйлийг би аваагүй, сайн санаж байна. Би бичиг баримт байхгүй, гэрээсээ гарахдаа хамаг бичиг баримтаа авч гарсан хэдий ч согтуудаа энэ тэнд хаясаар байгаад одоо ямар ч бичиг баримтгүй болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204-205 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн М ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 222 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 230 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 229 тал/, төрөл садангийн лавлагаа /1-р хх-ийн 231-233 тал/, Монхооны Мөнхцэцэгийн Хаан банкны 5031108763 тоот дансны хуулга /1-р хх-ийн 235-236 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /1-р хх-ийн 43-50, 172-175 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М  нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” хотхоны В2 давхрын “Д” ХХК-ийн эзэмшлийн агуулахад нэвтэрч барилгын плазма зүсэгч, 30 метр урттай дамартай уртасгагчийг нууцаар, хууль бусаар авч бусдад 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хотхоны барилгын өрөөнд нэвтэрч 20 мерт цахилгааны уртасгагч, төмөр тастагч, гагнуурын аппарат зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч бусдад 625.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2022 оны 3 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ю” гэх нэртэй рестораны хувцас солих өрөөнд байсан хохирогч Т-н  цүнхнээс банкны карт болон иргэний үнэмлэх, номын сангийн карт, оюутны үнэмлэх, автобусны карт бүхий хэтэвчийг нууцаар, хууль бусаар авч улмаар хохирогчийн Голомт банкны *** дугаарын данснаас 135.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж бусдад 483.300 төгрөгийн хохирол учруулсан,

-2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрүүдэд буюу нийт 2 удаагийн үйлдлээр Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т”  төвийн ард баригдаж буй тусгайлан хамгаалсан барилгад нэвтэрч хохирогч Б-н  эзэмшлийн 946.500 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 3.304.800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримттай шүүгдэгч М  нь маргахгүй байх бөгөөд түүний дээрх үйлдлүүд нь хэрэгт авагдсан камерын бичлэг,  гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, мөн шүүгдэгч М ын үйлдэл тус бүрд өөрийн өгсөн мэдүүлгүүд зэргээр хангалттай нотлогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М т холбогдох гэмт хэргийн үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар шалгавал зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч М ын тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд зүйлд хууль бусаар халдан хулгайлан авч, бусдад хохирол учруулсан дээрх үйл баримтууд нь үргэлжилсэн үйлдэлтэй,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М ын дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба тэрээр гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч У-д 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/-н төгрөгийн хохирол учирсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар талд авагдсан хохирогч У-н мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 38-40 талд авагдсан “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 1 дүгээр хавтаст хэргийн 3-5 дугаар талд авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар талд авагдсан М ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг,

Хохирогч Т-д 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгийн хохирол учирсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр талд авагдсан хохирогч Т-н мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 100-102 дугаар талд авагдсан “К” ХХК хөрөнгийн үнэлгээний төвийн тайлан, 1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дугаар талд авагдсан М ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг,

Хохирогч Т-д 348.300 /гурван зуун дөчин найман мянга гурван зуу/-н төгрөгийн хохирол учирсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дүгээр талд авагдсан хохирогч Т-н мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 135-137 дугаар талд авагдсан “А” ХХК хөрөнгийн үнэлгээний төвийн тайлан, 1 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр талд авагдсан *** тоот Голомт банкны дансны зарлагын гүйлгээ хийгдсэн баримт, 1 дүгээр хавтаст хэргийн 116-119 дүгээр талд авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дугаар талд авагдсан М ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б-д 946.500 /есөн зуун дөчин зургаан мянга таван зуу/-н төгрөгийн хохирол учирсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 182-183 дүгээр талд авагдсан хохирогч Б-н  мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 162-166 дугаар талд авагдсан “А” ХХК хөрөнгийн үнэлгээний төвийн тайлан, 1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дүгээр талд авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 1 дүгээр хавтаст хэргийн 204-205 дугаар талд авагдсан М ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх ба энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

М  нь хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирогч У-н “...1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/-н төгрөг хүлээн авсан гомдол саналгүй..” гэх хүсэлт, хохирогч Т-н “...550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт, хохирогч Т-н “...530.300 /таван зуун гучин мянга гурван зуу/-н төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт, хохирогч Б-н  “...946.500 /есөн зуун дөчин зургаан мянга таван зуу/-н төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт, 1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дугаар талд авагдсан Монхооны Мөнхцэцэгийн Хаан банкны **** тоот дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч М ыг гэмт хэргийн улмаас бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч М т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн, гэм буруутай үйлдлээ ухамсарлан гэмшиж буй зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М  нь энэ  хэрэгт 85 хоног /наян тав/ цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, 6.5 дугаар зүйлд  заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч М  нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй, *** дугаартай хэрэгт **** дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар 4 ширхэг СД хураагдсаныг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хулгайлах гэмт хэргийг “ үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М-г 1 жил 6 сарын / нэг жил зургаан сар/  хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн цагдан хоригдсон 85 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

4. М т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. М т оногдуулсан хорих ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай .

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, тусгаарласан хэрэггүй, **** дугаартай хэрэгт ***** дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар 4 ширхэг бичлэг бүхий СД хураагдсаныг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ