| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/00915/И |
| Дугаар | 102/ШШ2018/0996 |
| Огноо | 2018-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2018/0996
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн бүс, 3-р байрны 02 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧЖ73090962, Дашням овогт Чулуунбатын Намсрайн нэхэмжлэлтэй,
хариуцагч Баянгол дүүрэг, 8-р хороо, 35-р байрны 02 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧН78030901, Хатанбаатар овогт Цолмонбаатарын Алтанцэцэгт холбогдох
16 487 434 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбек, нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 16 487 434 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Ц.Алтанцэцэг нь Төрийн банкнаас удахгүй зээл аваад өгнө, 33 000 000 төгрөгийг олоод өгөөч гэсний дагуу Ч.Намсрай нь Итгэлт инвест ББСБ ХХК-д өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж, 33 000 000 төгрөгийг 2016-12-26 өдөр зээлж авч, Ц.Алтанцэцэгт өгсөн. Гэтэл мөнгийг төлөөгүй тул үл хөдлөх хөрөнгөө барьцаанаас салгаж авахын тулд нэхэмжлэгч нь ББСБ-аас авсан зээлээ өөрөө 2017-04-19 өдөр бүрэн төлж барагдуулсан.Энэ талаар хариуцагч сайн мэдэж байгаа бөгөөд үүнээс хойш зээлсэн мөнгөө цувуулж өгсөөр 16 487 434 төгрөгийг төлөөгүй үлдсэн. 2018 он гарснаас хойш зээлийг төлж чадахгүй гэх болсон. Иймд Ц.Алтанцэцэгээс 16 487 434 төгрөгийг гаргуулж өгнө үү? Ц.Алтанцэцэгийг гаалийн бүрдүүлэлтэд ажиллаж байх үед нэхэмжлэгч түүнээс мөнгөө зээлж байсан боловч буцаагаад тэр дор нь өгч байсан тул түүнд өглөг байхгүй гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Намсрайн нэхэмжилсэн 16 487 434 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ч.Намсрай надаас 2010 оноос эхэлж, мөнгө зээлж авч байсан. Тухайн үед гэрээг нотариатаар хийж байгаагүй бэлэн болон бэлэн бусаар мөнгө авч байсан. Хамгийн сүүлд 2016 оны 9 сард дуусах зээлийг 2017 оны 6 сард цувуулж, хүү тооцолгүй өгч байсан. Тухайн үед зээлүүлж байсан мөнгөний хүүг тооцож, энэ нэхэмжилсэн мөнгөнөөс суутгуулан төлөх болно. Би энэ нэхэмжилсэн үнийн дүнгээр төлөх боломжгүй гэжээ.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн дансны хуулга, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Ц.Алтанцэцэгт 2018-04-02 өдөр товлосон шүүх хуралдааны товыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дүгаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмаар буюу хариуцагчид 2018-03-28 өдөр мэдэгдсэн байна.
Хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй байх бөгөөд ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр, түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч хариуцагч түүнээс хүссэний дагуу Итгэлт инвест ББСБ ХХК-иас 33 000 000 төгрөгийг 2016-12-26 өдөр зээлж авч хариуцагчид зээлдүүлсэн гэдэг бэгээд зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулсан өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаанаас чөлөөлүүлэхийн тулд зээлийг 2017-04-19 өдөр буцааж төлсөн, хариуцагч нэхэмжлэгчээс авсан зээлээс буцааж төлсөн боловч төлөгдөөгүй үлдсэн 16 487 434 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч төлөхөөс татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 16 487 434 төгрөгийг өмнө нь нэхэмжлэгчид өөрийн зээлдүүлж байсан мөнгөний хүүг үүрэгтээ тооцуулахаар хүссэнээс үзэхэд тэрээр нэхэмжлэгчээс 33 000 000 төгрөг зээлсэн, түүнээс 16 487 434 төгрөгийг төлөөгүй байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа байх тул зохигч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг харилцан хүсэл зоригоо илэрхийлэн, аман хэлбэрээр байгуулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж байх тул хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу татгалзсан тайлбараа нотлох баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Хариуцагч Ц.Алтанцэцэг нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 16 487 434 төгрөгийг төлөөгүй байгаа байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлсэн 16 487 434 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 240 390 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 240 387 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,