| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/0418/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/469 |
| Огноо | 2022-04-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ширэндэв |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/469
2022 04 14 2022/ШЦТ/469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
улсын яллагч Д.Ширэндэв,
шүүгдэгч Б.А.........р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2108 0003 91625 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 10 хавтаст хэргийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Монгол овогт Б.........рын А.........р, Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1999 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Орхон аймгийн Жаргалант сумын ................... байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ...................9, урьд
- Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэрх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А.........р нь шунахайн сэдэлтээр “Годон гутал захиалга” гэсэн хуурамч фейсбүүк цахим хаяг ашиглаж “Годон гутал худалдана төлбөрийг урьдчилан авч барааг хүргэж өгнө...мөн та азтан болсон тул хямдралтай үнээр гутал захиалж болно...” гэх мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулах аргаар
1. Сонгинохайрхан дүүргийн ....... тоотод оршин суух иргэн М.Б.........рмаагаас 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 6 ширхэг годон гутлын үнэ гэж 300.000 төгрөгийг иргэн Э.Б.........рын эзэмшлийн ХААН банкны 5632123213 тоот дансаар шилжүүлэн авсан.
2. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ....... тоотод оршин суух иргэн Э.Н..........маас 2021 оны 01 дүгээр сарын 22-н 23-ны өдрүүдэд 3, 2 ширхэг годон гутлын үнэ гэж 610.000 төгрөгийг иргэн Н.Ч...............рын эзэмшлийн ХААН банкны ......... тоот дансаар шилжүүлэн авсан,
3. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын ... тоотод оршин суух иргэн Г.М...............гээс 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1 ширхэг годон гутлын үнэ гэж 375.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны ......... тоот дансаар,
4. Өвөрхангай аймгийн Баянгол сумын ... тоотод оршин суух иргэн Н.Мөнгөнсараас 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 5 ширхэг годон гутлын үнэ гэж 223.400 төгрөгийг иргэн Э.Б.........рын эзэмшлийн хаан банкны 5632123213 тоот дансаар,
5. Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 23-16 тоотод оршин суух иргэн Х.М...............гээс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2 ширхэг годон гутлын үнэ гэж 457.500 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны ......... тоот дансаар, 277.500 төгрөгийг иргэн Ц.....гийн эзэмшлийн хаан банкны 5163127130 тоот дансаар 100.000 төгрөгийг иргэн А.........нын эзэмшлийн хаан банкны ........ тоот дансаар нийт 835.000 төгрөгийг,
6. Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, АПП таун хотхоны 53-79 тоотод оршин суух иргэн Б.Нямдолгороос 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1 ширхэг годон гутлын урьдчилгаа 50 хувийн үнэ гэж 400.000 төгрөгийг хаан банкны 5300125081 тоот дансаар,
7. Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хорооллын 48б байрны 264 тоотод оршин суух иргэн А.А............раас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10 ширхэг годон гутлын урьдчилгаа гэж 1.500.000 төгрөгийг иргэн О.Ц..........мдын эзэмшлийн хаан банкны 5952185673 тоот дансаар,
8. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүү 1-23б тоотод оршин суух иргэн Т.Г..........рахаас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 2 ширхэг годон гутлын урьдчилгаа 50 хувийн үнэ гэж 720.000 төгрөгийг иргэн З.Б........нгийн эзэмшлийн хаан банкны 5300125081 тоот дансаар,
9. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 121-23 тоотод оршин суух иргэн Х.Х..........-цаас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 ширхэг годон гутлын урьдчилгаа 50 хувийн үнэ гэж 200.000 төгрөгийг Ч.А.........нын эзэмшлийн хаан банкны ........ тоот дансаар,
10. Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 31 дүгээр байрны 87 тоотод оршин суух иргэн Д.И.........лээс 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1 ширхэг годон гутлын үнэ гэж 201.900 төгрөгийг иргэн Э.Б.........рын эзэмшлийн хаан банкны 5632123213 тоот дансаар,
11. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 13-760 тоотод оршин суух иргэн Э.Сувд-Эрдэнээс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 ширхэг годон гутлын урьдчилгаа үнэ гэж 150.000 төгрөгийг иргэн Ч.А.........нын эзэмшлийн хаан банкны ........ тоот дансаар,
12. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 12-44 тоотод оршин суух иргэн Ш.Э..............гээс 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1 ширхэг годон гутлын үнэ гэж 820.000 төгрөгийг иргэн Н.Ч...............рын эзэмшлийн хаан банкны ......... тоот дансаар,
13. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн баг, Булгийн 1-4 тоотд оршин суух иргэн Ё.Долгормаагаас 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2 ширхэг годон гутлын үнэ гэж 1.600.000 төгрөгийг иргэн Н.Ч...............рын эзэмшлийн хаан банкны ......... тоот дансаар,
14. Завхан аймгийн Улиастай сум Жаргалант баг, Нарлаг энгэрийн 103 тоотод оршин суух иргэн С.Долгороос 2021 оны 01 дүгээр сарын 21, 23-ны өдрүүдэд 1 ширхэг годон гутлын урьдчилгаа үнэ гэж 150.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны ......... тоот дансаар,
15. Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 26-6 тоотод оршин суух иргэн О.О.........гаас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1 ширхэг годон гутлын урьдчилгаа үнэ гэж 200.000 төгрөгийг Ч.А.........нын эзэмшлийн Хаан банкны ........ тоот дансаар,
16. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, .......... тоотод оршин суух иргэн Э.Ц...............гаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1 ширхэг годон гутлын урьдчилгаа үнэ гэж 100.000 төгрөгийг хаан банкны ........... тоот дансаар,
17. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, .......... тоотод оршин суух иргэн Б.Н............нгаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1 ширхэг годон гутлын урьдчилгаа үнэ гэж 240.000 төгрөгийг хаан банкны ........... тоот дансаар тус тус шилжүүлэн авсан,
18. Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 17-25 тоотод оршин суух иргэн ББ........г руу 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Hairtai Shuu” гэсэн хуурамч фейсбүүк хаягаас “Tech poker” онлайн покер тоглоомын админ нь байна гэж хуурч хэн хэндээ ашигтай зүйл хамтарч хийе “Batu777” хаяг руу 1 сая төгрөгөөр цэнэглээд ороод ир би 2 сая төгрөгөөр цэнэглэсэн гэж зохиомол байдлыг бий болгож төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөгийг нь иргэн А.Э.............рын эзэмшлийн 5095065381 тоот дансаар шилжүүлэн авч нийт 18 удаагийн үйлдлээр 18 иргэнээс 9.625.300 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон нотлох баримтын үнэлгээ
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.А.........р нь олон нийтийн цахим сүлжээ буюу Фейсбүүкийн “Годон Гутал Захиалга”, ““Hairtai Shuu” гэсэн цахим хаяг ашиглан, иргэдэд “Годон гутал худалдана, төлбөрийг урьдчилан авч барааг хүргэж өгнө. Та азтан боллоо”, ““Tech poker” онлайн покер тоглоомын админ байна. “Batu777” хаяг руу 1 сая төгрөгөөр цэнэглээд ороод ир” гэх мэтээр хуурч, шунахайн сэдэлтээр,
1. 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 12:08, 12:31 минутад иргэн М.Б.........рмаагаас 6 ширхэг гутлын үнэ гэж 300.000 төгрөгийг цахимаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын нийтийн тээврийн буудал дээрээс ХААН банкны 5032..7085 дугаарын дансаар “99984449” гүйлгээний утгатайгаар Э.Б.........рын “ХААН” банкны 5632..3213 дугаарын данс руу шилжүүлүүлэн авсан болох нь;
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “...Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян Уулын 21 дүгээр гудамжны 49 тоотод оршин суух М.Б.........рмаа... Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын автобусны буудал дээрээс 300.000 төгрөгийг “Годон гутал зарна” гэсэн фейсбүүк хаягтай хүнд залилуулсан...” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 12 дахь тал),
- Хохирогч М.Б.........рмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 99984449 дугаарын утастай. 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт явж байх үед миний фейсбүүк хаягт “Годон гутлын онцгой хямдрал, 44.600 төгрөгөөр худалдаалж байна.” гэсэн зар ирэхээр нь хоорондоо харилцаад ...захиалга өгсөн. Тэгтэл “Годон гутал” гэх нэртэй хаягаас “Та азтан боллоо. Өөрийн дурын гутлаа сонгоно уу” гэсэн чат баахан гутлын зурагтай ирэхээр нь би ...6 ширхэг гутал сонготол надад 86139998 гэх дугаар өгсөн. Би тухайн хүнтэй холбогдоход эрэгтэй хүн байсан ба тэр хүн “Манай гутлын лангуу Дүнжингарав худалдааны төв дээр байдаг. Ганц лангуу” гэж хэлээд над руу нөгөө хаягаасаа ХААН банкны 5632..3213 дугаартай Б.........р гэх хүний дансыг ...явуулсан. Тэгээд би тухайн данс руу эхлээд 200.000 төгрөг, дараа 100.000 төгрөг нийт 300.000 төгрөгийн нөхөр Батхүүгийн 5032..7085 гэх данснаас шилжүүлсэн. Тэгтэл тухайн хүн буцаж залгаад мөнгө чинь баталгаажсан, манайх хүргэлтээр гарч байна, удахгүй хүргэж өгнө гээд хэлсэн....” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 42 дахь тал)
- Гэрч Э.Б.........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг, Ширээт гэх газар амьдардаг. ...Би “ХААН” банкны 5632..3213 дугаартай данс ашиглаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ашиглахгүй болсон. Би интернэт банкны нууц үгээ фейсбүүктээ хадгалсан байсан. Би онлайнаар PUBG, покер зэрэг тоглоом тоглодог. ...2020 оны 12 дугаар сарын 05-ны шөнөжин покер тоглож байгаад үүрийн 5 цагийн үед унтаад өдөр 15 цагийн үед босож үсээ засуулахаар үсчин орж үсээ засуулаад хамаатны айлаар хэсэж байгаад орой 19 цагийн үед гэртээ орж ирээд гар утсаа үзэхэд данснаас олон удаа мөнгө орж гарсан гүйлгээ байсан. Тэгээд 20 цагийн үед танихгүй дугаараас миний 88843185 гэсэн дугаарт залгаад “10 ширхэг годон гутлын мөнгөө авъя” гэж ярихаар нь би “мэдэхгүй юун мөнгө нэхээд байна” гэхэд өөдөөс “юу хуцаад байгаа юм. Урьдчилгаа гэж авсан биз дээ. Чи Дүнжингаравт годон гутал зардаг биз дээ, Чамайг хаанаас бол хаанаас олно” гэж дарамтлаад байсан...тэгээд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын цагдаагийн тасаг дээр очиж хэсгийн төлөөлөгч Мөнхдоржтой уулзахад дансны хуулгаа аваад дансаа хаалгачих гэхээр нь ХААН банк дээр очиж дансаа хаалгаад хуулгаа авсан. ...Миний хаан банкны 5632..3213 дугаарын дансанд 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ...5032..7085 данснаас эхлээд 200.000 төгрөг дараа нь дахин 100.000 төгрөг, 99984449 гэсэн утга бичсэн байсан энэ ямар учиртай мөнгө болохыг би мэдээгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал),
- Энхжаргалын Б.........рын ХААН банкны 5632..3213 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 12/06/2020..., харьцсан данс 5032..7085..., цаг: 12:08, 12:31..., хуулгын агуулга: 99984449..., орлого: 200.000, ...100.000...” гэх баримт (6 дахь хавтаст хэргийн 107 дахь тал),
- Б.........рын А.........рын ХААН банкны 5365..1798 дугаарын депозит дансны хуулгад: “...гүйлгээний огноо: 2020.12.06 13:29, 13:52, 15:28, кредит гүйлгээ: 345.000, 223.000, 300.00, ...харьцсан данс: 5134..9448...” гэх баримт (9 дэх хавтаст хэргийн 198 дахь тал),
2. 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 12:21 минутад иргэн Д.И.........лээс 7 ширхэг гутлын үнэ гэж 201.900 төгрөгийг цахимаар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 31 дүгээр байрны 87 тоотоос ХААН банкны 5163..0836 дугаарын дансаар “99247410” гүйлгээний утгатайгаар Э.Б.........рын “ХААН” банкны 5632..3213 дугаарын данс руу шилжүүлүүлэн авсан болох нь;
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “...Д.И.........лээс... 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 31 дүгээр байрны 87 тоотод гэртээ байхдаа “Годон гутал захиалга” нэртэй фейсбүүк хуудаснаас 7 ширхэг гутал 201.900 төгрөгөөр захиалсан боловч авчирч өгөлгүй залилсан...” гэх баримт (3 дахь хавтаст хэргийн 90 дэх тал),
- Хохирогч Д.И.........лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 99247410 дугаарын утастай. ...2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэртээ фейсбүүк үзээд байж байхад “годон гутал захиалга” гэсэн хаягийг 10 группт зар тараах (share) юм бол азтан болно гэж байхаар нь би уг хаягийг 10 группт тараасан. Тэгээд байж байхад удалгүй мессеж ирээд “Та азтан болох болзол хангалаа. Та хямдралтай үнээр годон гутал авах уу” гэж асуухаар нь би “авна” гэж бичсэн. Тэгээд удалгүй над руу 5632..3213 данс ирээд 201.900 төгрөг шилжүүл гэхээр нь би хүргэн Бат-Эрдэнийн ХААН банкны 5163..0836 дансаар дамжуулж 201.900 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 101 дэх тал),
- Гэрч Э.Б.........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг, Ширээт гэх газар амьдардаг. ...Би “ХААН” банкны 5632..3213 дугаартай данс ашиглаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ашиглахгүй болсон. ...Учир нь миний данснаас олон удаа мөнгө орж гарсан гүйлгээ байсан. ...тэгээд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын цагдаагийн тасаг дээр очиж хэсгийн төлөөлөгч Мөнхдоржтой уулзахад дансны хуулгаа аваад дансаа хаалгачих гэхээр нь ХААН банк дээр очиж дансаа хаалгаад хуулгаа авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал),
- Энхжаргалын Б.........рын ХААН банкны 5632..3213 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 12/06/2020..., харьцсан данс 5163..0836..., цаг: 12:21..., хуулгын агуулга: 99247410..., орлого: 201.900...” гэх баримт (6 дахь хавтаст хэргийн 107 дахь тал),
- Б.........рын А.........рын ХААН банкны 5365..1798 дугаарын депозит дансны хуулгад: “...гүйлгээний огноо: 2020.12.06 13:29, 13:52, 15:28, кредит гүйлгээ: 345.000, 223.000, 300.00, ...харьцсан данс: 5134..9448...” гэх баримт (9 дэх хавтаст хэргийн 198 дахь тал),
3. 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 14:06, 18:03 минутад иргэн Н.Мөнгөнсараас 5 ширхэг гутлын үнэ гэж 223.400 төгрөгийг цахимаар Өвөрхангай аймгийн Баянгол сумын төвөөс ХААН банкны 5021..4326, 5027..5693 дугаарын данснуудаар “88327343” гүйлгээний утгатайгаар Э.Б.........рын “ХААН” банкны 5632..3213 дугаарын данс руу шилжүүлүүлэн авсан болох нь;
- Хохирогч Н.Мөнгөнсарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 88327343 дугаарын утастай. 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ...өөрийн гар утсаар фейсбүүкт ороод юм үзэж байгаад “Годон гутал худалдаа” гэсэн группэд “Олон групп рүү зар тараасан (share) хүнд годон гутал хямдралтай үнээр худалдан авах боломжтой” гэхээр нь би хэд хэдэн групп рүү зарыг тараасан. Тухайн гутал 1 ширхэг нь 44.600 төгрөгийн үнэтэй гэж байсан. Тэгтэл удалгүй “Годон гутал захиалга” гэсэн хаягаас “Та болзол хангасан тул баяр хүргэе, хямдралтай үнээр годон гутлаа захиалаарай” гэж миний мессенжер хаяг руу чат илгээсэн байсан. Би уг асуудлыг лавлаж тодруулах зорилгоор фейсбүүк хаяг дээр байх 86139998 дугаарын гар утас руу нь залгасан, нэг эрэгтэй хүн авч байсан. Тэр хүн намайг “Та болзлоо хангасан гутлаа захиалаарай” гэхээр нь би “хэдэн гутал захиалъя яг баталгаатай юм уу, гутлаа аваад мөнгийг нь өгч болохгүй юм уу” гэтэл тэрээр “заавал 100 хувь мөнгөө хийж байж таны захиалга баталгаажна” гэхээр нь би итгээд “ямар данс руу мөнгийг нь байршуулах юм” гэтэл данс өгсөн. Тэгээд би хэсэг хугацааны дараа тэр хүний өгсөн 5632..3213 гэсэн данс руу 5 ширхэг годон гутлын мөнгийг 2 хувааж 2 өөр данснаас шилжүүлсэн...би өөрийнхөө 5021..4326 данснаас 178.400 төгрөг, үлдэгдэл 45.000 төгрөгийг эгч Эрдэнэцэцэгийн данснаас шилжүүлсэн. Тухайн мөнгө шилжүүлсэн 5632123213 дугаарын данс нь Э.Б.........р гэсэн эзэмшигчтэй байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 212-213 дахь тал),
- И.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би өөрийн 5027..7693 дугаарын данснаас 45.000 төгрөгийг 5632..3213 дугаарын данстай Б.........р гэх хүн лүү шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 217 дахь тал),
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Бор өнгийн гадаргуутай шаргал гэртэй Samsung Galaxy A20 маркийн гар утас байв. Тус гар утасны цоожийг нээн үзэж хохирогч Н.Мөнгөнсарын “Мungunsar Saraa” гэх нэртэй фейсбүүк хаяг байх ба уг хаягийн Messenjer чат хэсэг рүү орж үзэхэд 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 30 минутад “Годон гутал захиалга” гэх нэртэй хаяг руу чат бичсэн байв...” гэх үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 202-205 дахь тал),
- Нэргүй овогтой Мөнгөнсарын ХААН банкны 5021..4326 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 12/06/2020..., харьцсан данс 5632..3213, цаг: 14:06..., хуулгын агуулга: 88327343..., зарлага: 178.400...” гэх баримт (6 дахь хавтаст хэргийн 101 дэх тал),
- Ишгэн овогтой Эрдэнцэцэгийн “ХААН” банкны шилжүүлгийн мэдээлэл (6 дахь хавтаст хэргийн 109 дэх тал),
- Гэрч Э.Б.........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг, Ширээт гэх газар амьдардаг. ...Би “ХААН” банкны 5632..3213 дугаартай данс ашиглаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ашиглахгүй болсон. ...Учир нь миний данснаас олон удаа мөнгө орж гарсан гүйлгээ байсан. ...тэгээд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын цагдаагийн тасаг дээр очиж хэсгийн төлөөлөгч Мөнхдоржтой уулзахад дансны хуулгаа аваад дансаа хаалгачих гэхээр нь ХААН банк дээр очиж дансаа хаалгаад хуулгаа авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал),
- Энхжаргалын Б.........рын ХААН банкны 5632..3213 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 12/06/2020..., харьцсан данс 5021..4326, 5027..5693..., цаг: 14:06, 18:03..., хуулгын агуулга: 88327343..., орлого: 178.400, ...45.000...” гэх баримт (6 дахь хавтаст хэргийн 107 дахь тал),
- Б.........рын А.........рын ХААН банкны 5365..1798 дугаарын депозит дансны хуулгад: “...гүйлгээний огноо: 2020.12.06 13:29, 13:52, 15:28, кредит гүйлгээ: 345.000, 223.000, 300.00, ...харьцсан данс: 5134..9448...” гэх баримт (9 дэх хавтаст хэргийн 198 дахь тал),
4. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчим иргэн Б.Н............нгаас гутлын үнэ гэж 240.000 төгрөгийг цахимаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Солонго хотхоны 5 тоотод байр түрээслэн амьдарч байхад нь мобайл банкаар Ж.Улаанхүүгийн “ХААН” банкны 5585..6317 дугаарын данс руу шилжүүлэн авсан болох нь;
- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны PCLL 13177355 дугаар хуудаст: “...дуудлага өгсөн утас 9659..91, ...дуудлага өгсөн огноо 12/11/2020 22:44:06,... дуудлагын утаг: Годон гутал захиалга гэсэн хаягаар хямдралтай худалдаа байна гээд онлайнаар авч байхаар нь ...240.000 төгрөгийг 5585..6317 Улаанхүү гэсэн хүний данс руу шилжүүлсэн...” гэх баримт (4 дэх хавтаст хэргийн 235 дахь тал),
- Хохирогч Б.Н............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 16:00 цагийн орчим фейсбүүк хаягаар годон гутал захиалга гэсэн хаягаар орж 8823..70 утсаар холбогдож Улаанхүү гэсэн 5585...6317 ХААН банкны данс руу 240.000 төгрөгийг өөрийнхөө 5233..6893 данснаас хийсэн 3-4 цагийн дараа нөгөө утас руу залгахад утсаа аваагүй одоо болохоор салгасан байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 240-241 дэх тал),
“...Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд Солонго хотхоны 5 тоот амины орон сууцад 1 өрөө түрээслэн найз охинтойгоо амьдардаг. 2020 оны 12 дугаар сарын 11-ны орой гэртээ найз охинтойгоо амраад байж байхад манай найз хажуу өрөө түрээсэлдэг Ц...............г над руу фейсбүүкээр “Годон гутлын хямдрал зарласан байна. Чи орж сонирхооч гээд надтай чатаар харилцаад “Годон гутал захиалга” гэсэн хаяг өгсөн... Би 800.000 төгрөгийн үнэтэй нэг гутал авахаар урьдчилгаа 20 хувь буюу 240.000 төгрөгийг шилжүүлсэн... Би 8823..70 дугаарын утастай холбогдож ярьсан...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 16 дахь тал),
- “ХААН” банкны албан бичигт: “...5585..6317 тоот дансыг Жамбал овогтой Улаанхүү...эзэмшдэг байна...” гэх баримт (10 дахь хавтаст хэргийн 16 дахь тал),
- Гэрч Ж.Улаанхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ХААН банкны 5585..6317 дугаарын данстай. ...2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Poker Room” гэсэн цахим тоглоомын сайтад “Dalai8024” гэсэн нэртэйгээр тоглоод 200 гаран мянга төгрөг алдсан. Тэгсэн миний 8024..05 гэсэн дугаар луу нууцалсан дугаараас залгаад “чи арай их алдаад байгаа юм биш үү. Ингэж алдаж байгаа бол битгий тогло” гэсэн. Тэгээд маргааш буюу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчим “Pokerroom” фейсбүүк хаягаас “интернэт банктай юу? байгаа бол нэг санал байна.” гэсэн тэгэхээр нь би “мобайл банк байна. Интернэт банк байхгүй. Урьд нь ашиглаж байсан интернэт банк байгаа” гэж хэлсэн. Тэгтэл бүртгүүлсэн нэрээ өгчих гэхээр нь би “Ulaanhuu1122” гэж нэвтрэх нэрээ хэлтэл ... “утсан дээр чинь нууц үг очно” хэлээдэх гэсэн. Тэгээд утсан дээр ...6 оронтой тоо ирэхээр нь хэлж өгсөн. Тэгээд интернэт банк чинь болчихсон шүү гээд... өдөр дахин фейсбүүкийн нэр, кодоо өгчих гэхээр нь [email protected] ...Ulaan123 гээд нэр, нууц үгээ өгсөн. ...16 цаг өнгөрч байхад миний дансанд утга дээр нь 96595991 гэсэн утгатай 240.000 төгрөг, ...хамгийн сүүлд 100.000 төгрөгийн орлого орж ирээд... буцаад 5990..5705 данс руу гарсан. ...Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Гал түймэр унтраах ...дугаар ангид ...албан газрын байрандаа амьдарч байгаа...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 26-27 дахь тал)
5. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн Э.Ц...............гаас гутлын үнэ гэж 100.000 төгрөгийг цахимаар Баянгол дүүргийн 02 дугаар хороо, 25 дугаар эмийн сан 60 дугаар байрны 01 тоотод байхад нь мобайл банкаар Ж.Улаанхүүгийн “ХААН” банкны 5585..6317 дугаарын данс руу шилжүүлэн авсан болох нь;
- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөлд: “...Эрдэнэжаргалын Ц...............г нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Годон гутал зарна” гэсэн хүргэлтийн залууд мөнгө залилуулсан. 5585..6317 Улаанхүү гэсэн дансанд 100.000 төгрөгийн урьдчилгаа хийж луйвардуулсан. 25-р эмийн сан 60 дугаар байрны 1 дүгээр орц 1 тоот...” гэх баримт (4 дэх хавтаст хэргийн 237 дахь тал),
- Хохирогч Э.Ц...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Годон гутал зарна” гэсэн зар фейсбүүкээр яваад байхаар нь 8823..70 дугаарын утсаар залгаад асуусан чинь “урьдчилгаа 100.000 төгрөг хий тэгвэл гутал аваачиж өгнө” гэхээр нь 5585..6317 дугаарын Улаанхүү гэсэн дансаар мөнгө шилжүүлсэн. Тэгээд хүлээгээд байсан гутал авчирч өгөөгүй залгасан чинь одоо очиж байна гэж хэлээд ирэхгүй байж байгаад сүүлдээ утсаа салгаад алга болсон...гомдолтой байна мөнгөө олж авмаар байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 238-239 дэх тал),
“...Нэг хос гутал авахаар.. 100.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 11 дэх тал),
- “ХААН” банкны албан бичигт: “...5585..6317 тоот дансыг Жамбал овогтой Улаанхүү...эзэмшдэг байна...” гэх баримт (10 дахь хавтаст хэргийн 16 дахь тал),
- Гэрч Ж.Улаанхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ХААН банкны 5585..6317 дугаарын данстай. ...2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Poker Room” гэсэн цахим тоглоомын сайтад “Dalai8024” гэсэн нэртэйгээр тоглоод 200 гаран мянга төгрөг алдсан. Тэгсэн миний 8024..05 гэсэн дугаар луу нууцалсан дугаараас залгаад “чи арай их алдаад байгаа юм биш үү. Ингэж алдаж байгаа бол битгий тогло” гэсэн. Тэгээд маргааш буюу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчим “Pokerroom” фейсбүүк хаягаас “интернэт банктай юу? байгаа бол нэг санал байна.” гэсэн тэгэхээр нь би “мобайл банк байна. Интернэт банк байхгүй. Урьд нь ашиглаж байсан интернэт банк байгаа” гэж хэлсэн. Тэгтэл бүртгүүлсэн нэрээ өгчих гэхээр нь би “Ulaanhuu1122” гэж нэвтрэх нэрээ хэлтэл ... “утсан дээр чинь нууц үг очно” хэлээдэх гэсэн. Тэгээд утсан дээр ...6 оронтой тоо ирэхээр нь хэлж өгсөн. Тэгээд интернэт банк чинь болчихсон шүү гээд... өдөр дахин фейсбүүкийн нэр, кодоо өгчих гэхээр нь [email protected] ...Ulaan123 гээд нэр, нууц үгээ өгсөн. ...16 цаг өнгөрч байхад миний дансанд утга дээр нь 96595991 гэсэн утгатай 240.000 төгрөг, ...хамгийн сүүлд 100.000 төгрөгийн орлого орж ирээд... буцаад 5990..5705 данс руу гарсан. ...Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Гал түймэр унтраах ...дугаар ангид ...албан газрын байрандаа амьдарч байгаа...” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 26-27 дахь тал),
6. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18 цагаас 20 цагийн хооронд иргэн Х.Х..........-цаас гутлын үнэний урьдчилгаа 50 хувь гэж 200.000 төгрөгийг цахимаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, АОС-ын 121-23 тоотод байхад нь мобайл банкаар Ч.А.........нын “ХААН” банкны 5434..1146 дугаарын данс руу шилжүүлэн авсан болох нь;
- Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гаргасан өргөдөлд: “...Халтар овогтой Х..........-ц миний бие нь 2020.12.15-ны 18 цагаас 20 цагийн хооронд ...гутал авахаар тохиролцон өөрийн 5140..5229 дугаарын данснаас 5434..1146 дугаарын дансанд 200.000 төгрөг хийсэн ...8823..70 дугаарын утас нь холбогдох боломжгүй байна...” гэх баримт (3 дахь хавтаст хэргийн 03 дахь тал),
- Хохирогч Х.Х..........-цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүкээс годон гутал зарна гэсэн зарын дагуу 88232570 дугаарын утас руу залгаж нэг эрэгтэй хүн аваад хүргэлт хийж байгаа. Гутлын үнэ 800.000 төгрөг болж байгаа 50%-ийг нь дансаар урьдчилгаа хийдэг юм гэхээр нь би 5434..1146 тоот данс руу 200.000 төгрөг хийсэн боловч захиалга ирээгүй. Тухайн утас руу удаа дараа залгахад утаа авахгүй байсан. Тэгээд 20 цагийн үед залгахад одоо буцаагаад мөнгийг чинь хийчихнэ ямар яаруу юм бэ гээд байсан. Тэгээд ахиад залгахад утсаа авахгүй байсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 14-15 дахь тал),
“...Би ........ дугаартай данс руу өөрийн 5140045229 дугаартай данснаас нийт 200.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 17 дахь тал),
- “ХААН” банкны албан бичигт: “...Ч...............рын А.........на ........ тоот, ..данс эзэмшдэг...” (6 дахь хавтаст хэргийн 116 дахь тал),
- Гэрч Ч.А.........нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны үеэр ХААН банкны данс нээлгээд картаа аваад тэр өдрөө найз нартайгаа архи ууж байгаад архины мөнгөгүй болчихсон ...таксины жолооч залуу “ахаа та наад дансаа ашиглахгүй бол надад зарчих юм уу” гэхээр нь би “500.000 төгрөгөөр ав” гэж хэлтэл нөгөө залуу утсаар нэг хүн рүү залгаад ...надад бэлэн 450.000 төгрөг, 0.75 литрийн “Соёрхол” архи өгөөд миний ХААН банкны карт болон дансны мэдээлэл бичсэн цаасыг аваад явсан. Би 2020 оны 10 дугаар сарын 26, 27-ны үед Хандгайт руу найз нартайгаа самарт яваад дараа нь Тэрэлжийн тэнд байдаг гурван чулуут гэх газарт 1 сар гаран самар түүж байгаад хотод орж ирж 3 хоноод буцаж Гурван чулуут гэх газар руу самарт яваад...2021 оны 01 дүгээр сарын 12-ны орой Улаанбаатар хотод ирээд Эрдэнэбатын гэрт байж байтал Төмөр замын цагдаагийн газар дуудаж байна гэхээр нь би иртэл чиний дансаар хүмүүс залилсан байна гэсэн..” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 30 дахь тал),
- Гэрч Б.Б.........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 8823..70 дугаарыг мэдэхгүй. Би 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр очиж тухайн дугаарын Юнитель ХХК-аас шүүлгэж үзэхэд миний нэр дээр бүртгэлтэй байсан. ...Тэгээд яасан талаар бодож үзсэн чинь 2019 оны 11 дүгээр сарын эхээр автобусанд явж байхдаа түрүүвчээ алдсан бөгөөд тухайн түрүүвчинд миний иргэний үнэмлэх байсан юм...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 34 дэх тал),
- Б.А.........рын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Handaa Haltar гэх фейсбүүк хаягтай иргэнээс данс хоорондын шилжүүлгийн утган дээр нь 88337783 гэж бичүүлэн, 200.000 төгрөгийг покерын сайт дээр байх данс руу хийлгэн залилж авсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 30-32 дахь тал),
7. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн Э.Сувд-Эрдэнээс гутлын үнэний урьдчилгаа гэж 150.000 төгрөгийг цахимаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 13 дугаар гудамжны 760 тоотод байхад нь Ч.А.........нын “ХААН” банкны 5434..1146 дугаарын данс руу шилжүүлэн авсан болох нь;
- Хохирогч Э.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр...фейсбүүк хаягаараа орж мэдээ мэдээлэл харж байтал Годон гутал зарна гэсэн пейж хуудас байсан. Тэгээд би тухайн пейж хуудас руу ороод мэдээллийг харж байтал 10 групп рүү шейр хийгээд 3 хүн мэйншин хийгээд годон гутлаа хямдралтай үнээр аваарай гэсэн пост байсан. Тэгэхээр нь би 10 группт шейр хийгээд 3 найзаа мэйншин хийчхээд нөгөө пэйж хуудасны чат руу ороод болзлоо хангасан гэсэн чат явуулсан. Тэгсэн чинь тухайн пейж хуудасны чатаас та болзлоо хангасан байна захиалгаа өгөх боломжтой авах гутлынхаа 50 хувийг байршуулаад захиалгаа баталгаажуулаарай гэсэн. Тэгээд би тухайн чатаас явуулсан 5434..1146 дугаартай ХААН банкны А.........на гэх хүний данс руу 100.000 төгрөг хийгээд дараа нь 50.000 төгрөг явуулаад нийт 150.000 төгрөг явуулсан. Тэрнээс хойш миний захиалсан гутал надад ирээгүй мөн нөгөө холбогдох хүн нь утсаа авахгүй болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна... Тухайн пэйж хуудасны чатаар манай борлуулагчтай холбогдоод гутлаа аваарай гээд 88232570 гэсэн дугаар өгсөн... Би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 15 дугаар гудамжны 760 тоот гэрээсээ мобайл банкаар гүйлгээ хийсэн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 155-157 дахь тал),
- “ХААН” банкны албан бичигт: “...Ч...............рын А.........на ........ тоот, ..данс эзэмшдэг...” (6 дахь хавтаст хэргийн 116 дахь тал),
- Гэрч Ч.А.........нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны үеэр ХААН банкны данс нээлгээд картаа аваад тэр өдрөө найз нартайгаа архи ууж байгаад архины мөнгөгүй болчихсон ...таксины жолооч залуу “ахаа та наад дансаа ашиглахгүй бол надад зарчих юм уу” гэхээр нь би “500.000 төгрөгөөр ав” гэж хэлтэл нөгөө залуу утсаар нэг хүн рүү залгаад ...надад бэлэн 450.000 төгрөг, 0.75 литрийн “Соёрхол” архи өгөөд миний ХААН банкны карт болон дансны мэдээлэл бичсэн цаасыг аваад явсан. Би 2020 оны 10 дугаар сарын 26, 27-ны үед Хандгайт руу найз нартайгаа самарт яваад дараа нь Тэрэлжийн тэнд байдаг гурван чулуут гэх газарт 1 сар гаран самар түүж байгаад хотод орж ирж 3 хоноод буцаж Гурван чулуут гэх газар руу самарт яваад...2021 оны 01 дүгээр сарын 12-ны орой Улаанбаатар хотод ирээд Эрдэнэбатын гэрт байж байтал Төмөр замын цагдаагийн газар дуудаж байна гэхээр нь би иртэл чиний дансаар хүмүүс залилсан байна гэсэн..” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 30 дахь тал),
- Гэрч Б.Б.........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 8823..70 дугаарыг мэдэхгүй. Би 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр очиж тухайн дугаарын Юнитель ХХК-аас шүүлгэж үзэхэд миний нэр дээр бүртгэлтэй байсан. ...Тэгээд яасан талаар бодож үзсэн чинь 2019 оны 11 дүгээр сарын эхээр автобусанд явж байхдаа түрүүвчээ алдсан бөгөөд тухайн түрүүвчинд миний иргэний үнэмлэх байсан юм...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 34 дэх тал),
- Б.А.........рын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э.Сувд-Эрдэнэ Энхтуяа гэх фейсбүүк хаягтай иргэнээс данс хоорондын шилжүүлгийн утган дээр нь 90220722 гэж бичүүлэн 150.000 төгрөгийг залилж авсан...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 163-165 дахь тал)
- яллагдагчаар өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Сувд-Эрдэнэ гэх хүнээс годон гутал захиалга гэх фейсбүүк хаягаараа захиалга авсан тухайн үед коран вирус гээд хил хаалттай байсан учраас годон гутлаа захиалж чадаагүй тэр үед би ажил хөдөлмөр эрхлээгүй байсан учраас годон гутлаа захиалж чадаагүй тэр үед би ажил хөдөлмөр эрхлээгүй байсан учир энэ хүний мөнгийг А.........на гэх хүний ХААН банкны 5434..1146 тоот дугаартай дансанд 100.000, 50000 төгрөгийг 2 хуваан татаж авсан үнэн би энэ мөнгийг хувийн хэрэгцээндээ мөн онлайн мөрийтэй тоглоомд хэрэглэсэн...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 181-183 дахь тал),
8. 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн О.О.........гаас гутлын үнэний урьдчилгаа гэж 200.000 төгрөгийг цахимаар Налайх дүүргийн 01 дүгээр хороо, Уурхайчдын 26-06 тоотод байхад нь Ч.А.........нын “ХААН” банкны 5434..1146 дугаарын данс руу шилжүүлэн авсан болох нь;
- Хохирогч О.О.........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр...Годон гутал захиалга гэсэн фейсбүүк хаягаар мессеж бичиж цагаан өнгөтэй годон гутал захиалсан. Тэгсэн 8823..70 дугаарын утсаар яриад урьдчилгаа 50 хувиа хийнэ үү гээд 5434..1146 дугаарын данс явуулахаар нь би Налайх дүүргийн 7 дугаар хорооны Налайх захын АТМ-ээс 200.000 төгрөг Ч...............рын А.........нын 5434...1146 дугаарын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 188 дахь тал),
- Орломын О.........гийн ХААН банкны 5749..9459 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 12/22/2020..., харьцсан данс 5434..1146, цаг: 17:58, хуулгын агуулга: 99466598 гутал..., зарлага: 200.000...” гэх баримт (4 дэх хавтаст хэргийн 182 дахь тал),
- “ХААН” банкны албан бичигт: “...Ч...............рын А.........на ........ тоот, ..данс эзэмшдэг...” (6 дахь хавтаст хэргийн 116 дахь тал),
- Гэрч Ч.А.........нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны үеэр ХААН банкны данс нээлгээд картаа аваад тэр өдрөө найз нартайгаа архи ууж байгаад архины мөнгөгүй болчихсон ...таксины жолооч залуу “ахаа та наад дансаа ашиглахгүй бол надад зарчих юм уу” гэхээр нь би “500.000 төгрөгөөр ав” гэж хэлтэл нөгөө залуу утсаар нэг хүн рүү залгаад ...надад бэлэн 450.000 төгрөг, 0.75 литрийн “Соёрхол” архи өгөөд миний ХААН банкны карт болон дансны мэдээлэл бичсэн цаасыг аваад явсан. Би 2020 оны 10 дугаар сарын 26, 27-ны үед Хандгайт руу найз нартайгаа самарт яваад дараа нь Тэрэлжийн тэнд байдаг гурван чулуут гэх газарт 1 сар гаран самар түүж байгаад хотод орж ирж 3 хоноод буцаж Гурван чулуут гэх газар руу самарт яваад...2021 оны 01 дүгээр сарын 12-ны орой Улаанбаатар хотод ирээд Эрдэнэбатын гэрт байж байтал Төмөр замын цагдаагийн газар дуудаж байна гэхээр нь би иртэл чиний дансаар хүмүүс залилсан байна гэсэн..” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 30 дахь тал),
- Гэрч Б.Б.........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 8823..70 дугаарыг мэдэхгүй. Би 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр очиж тухайн дугаарын Юнитель ХХК-аас шүүлгэж үзэхэд миний нэр дээр бүртгэлтэй байсан. ...Тэгээд яасан талаар бодож үзсэн чинь 2019 оны 11 дүгээр сарын эхээр автобусанд явж байхдаа түрүүвчээ алдсан бөгөөд тухайн түрүүвчинд миний иргэний үнэмлэх байсан юм...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 34 дэх тал),
- Б.А.........рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би Годон гутал захиалга гэсэн нэртэй фейсбүүкээр О.........гтай холбогдож годон гутлын захиалга авсан...би тухайн иргэнээс годон гутлын урьдчилгаа болох 200.000 төгрөгийг А.........на гэх хүний нэр дээр байдаг 5434..1146 тоот дансанд байршуулаад данснаас тэр мөнгийг нь авч чадаагүй...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 210-211 дэх тал),
9. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн Х.М...............гээс годон гутлын үнэний урьдчилгаа гэж 835.000 төгрөгийг цахимаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 23 дугаар гудамжны 26 тоотод байхад нь 370.000, 87.500 төгрөгийн ХААН банкны (Б.А.........р) 5434..5342 дугаарын дансаар, 277.500 төгрөгийг Б.Ц.....гийн “ХААН” банкны 5163..7130 дугаарын дансаар, 100.000 төгрөгийг Ч.А.........нын “ХААН” банкны 5434..1146 дугаарын данс руу шилжүүлүүлэн авсан болох нь;
- Хохирогч Х.М...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 23-ны орой 23 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 23-16 тоотод гэртээ байж байхдаа нөхрийн Altansukh Tsogtbaatar фейсбүүк хаягаас “Годон гутал захиалга” нэртэй фейсбүүк групп руу орж “гэрээсээ годон гутал авцгаая, онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор хэрэглэгчдэдээ хялбар худалдан авалт санал болгож байна гэсний дагуу холбогдож төрсөн ээждээ болон өөртөө годон гутал худалдаж авахаар болж урьдчилгаа 50 хувийг өгч ирэхээр нь үлдэгдэл 50 хувийг өгөхөөр А.........р гэдэг нэртэй ХААН банкны 5434..5342 данс руу 370.000 төгрөг, дараа нь 87.500 төгрөг, Ц.....г гэдэг нэртэй ХААН банкны 5163..7130 дугаартай данс руу 277.500 төгрөг, А.........на гэдэг нэртэй ХААН банкны 5434..5342 данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үл таних эрэгтэй хүн миний 8863..45 дугаар руу 8823..70 дугаараас залгаж удахгүй яваад очно, таны захиалсан бараа баталгаажлаа, та 11 дэх азтан боллоо, мөн та 2 годон гутал захиалсан тул хүссэн 3 годон гутлаа 50 хувиар худалдан авах эрхтэй боллоо гээд гар утсаа салгасан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 26 дахь тал),
-“...Би өөрийн 5018..9587 дугаартай данснаас 5434..5342 данс руу 370.000 төгрөг, 87.500 төгрөг, дараа нь 5163..7130 дугаартай данс руу 277.500 төгрөг, 5434..1146 дугаартай данс руу 100.000 төгрөг нийт 835.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 28 дахь тал),
- “ХААН” банкны албан бичигт: “...Батцэцэгийн А.........р ........., Ч...............рын А.........на ........, Булганы Ц.....г 5163127130 тоот ...данс эзэмшдэг...” (6 дахь хавтаст хэргийн 116 дахь тал),
- Булганы Ц.....гийн ХААН банкны 5163..7130 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 20/12/24 ..., харьцсан данс 5018..9587, кредит: 277.500..., гүйлгээний утга: 88633345 aztan” гэх баримт (6 дахь хавтаст хэргийн 200 дахь тал),
- Батцэцэгийн А.........рын ХААН банкны 5434..5342 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 20/12/24 ..., харьцсан данс 5018..9587, кредит: 87.500..., гүйлгээний утга: 88633345 50 huwi” гэх баримт (7 дахь хавтаст хэргийн 50 дахь тал),
- Гэрч Ч.А.........нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 10-ны үеэр ХААН банкны данс нээлгээд картаа аваад тэр өдрөө найз нартайгаа архи ууж байгаад архины мөнгөгүй болчихсон ...таксины жолооч залуу “ахаа та наад дансаа ашиглахгүй бол надад зарчих юм уу” гэхээр нь би “500.000 төгрөгөөр ав” гэж хэлтэл нөгөө залуу утсаар нэг хүн рүү залгаад ...надад бэлэн 450.000 төгрөг, 0.75 литрийн “Соёрхол” архи өгөөд миний ХААН банкны карт болон дансны мэдээлэл бичсэн цаасыг аваад явсан. Би 2020 оны 10 дугаар сарын 26, 27-ны үед Хандгайт руу найз нартайгаа самарт яваад дараа нь Тэрэлжийн тэнд байдаг гурван чулуут гэх газарт 1 сар гаран самар түүж байгаад хотод орж ирж 3 хоноод буцаж Гурван чулуут гэх газар руу самарт яваад...2021 оны 01 дүгээр сарын 12-ны орой Улаанбаатар хотод ирээд Эрдэнэбатын гэрт байж байтал Төмөр замын цагдаагийн газар дуудаж байна гэхээр нь би иртэл чиний дансаар хүмүүс залилсан байна гэсэн..” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 30 дахь тал),
- Гэрч Б.Б.........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 8823..70 дугаарыг мэдэхгүй. Би 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр очиж тухайн дугаарын Юнитель ХХК-аас шүүлгэж үзэхэд миний нэр дээр бүртгэлтэй байсан. ...Тэгээд яасан талаар бодож үзсэн чинь 2019 оны 11 дүгээр сарын эхээр автобусанд явж байхдаа түрүүвчээ алдсан бөгөөд тухайн түрүүвчинд миний иргэний үнэмлэх байсан юм...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 34 дэх тал),
- Б.А.........рын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “....2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой 23 цаг 30 минутад иргэн Х.М...............гээс годон гутал зарах захиалга аваад нийт 835.000 төгрөгийн захиалга авсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 55 дахь тал),
10. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 15 цаг 43 минутад Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хорооллын 48б байрны 264 тоотод оршин суух иргэн А.А............рын “10 ширхэг годон гутлын үнэний урьдчилгаа гэж 1.500.000 төгрөгийг” түүний Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа эх Ө.Үүрийнтуяагийн ХААН банкны 5700..4635 дугаарын дансаар О.Ц..........мдын “ХААН” банкны 5952..5673 дугаарын данс руу шилжүүлснийг авсан болох нь;
- Хохирогч А.А............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Годон гутал захиалга” гэх фейсбүүк цахим хаяг луу өөрийн ManLai гэх хаягаар “годон гутал авах гэсэн юм” гэж холбогдсон. Тэгсэн “захиалга аа өг өө хүргэлтээр гарна аа гэж” хариу бичсэн. Үүний дагуу 88232570 дугаараар нь холбогдож данс фейсбүүкийг нь лавлаж асуусан. Тэгээд надад О.Ц..........мдын нэр дээрх ХААН банкны 5952..5673 дугаарын дансыг өгсөн. Тэгээд манай Солонгос улсад ажиллаж амьдардаг төрсөн ээж Ө.Үүрийнтуяа ХААН банкны 5952..5673 тоот данс руу 2020 оны 12 дугаар сарын 24-ний 15 цаг 43 минутад 1.500.000 төгрөгийн өөрийн 5700844635 дугаарын данснаасаа шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсний дараа утсаар хүргэлтээр орой гарах гээд байна учир нь гадуур цагдаа их байна гэж хэлсэн. Тухайн үед Улаанбаатар хотод хөл хорио тогтоосон байсан учраас би итгэсэн. Тэгсэн маргааш өдөр нь хүргэлтээр годон гутал нь ирэхгүй байсан болохоор утас руу нь залгаж асуух гэтэл блок хийсэн байсан... би 10 гутал авахаар 1.500.000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 150, 152 дахь тал),
- Гэрч Б.Б.........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 8823..70 дугаарыг мэдэхгүй. Би 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр очиж тухайн дугаарын Юнитель ХХК-аас шүүлгэж үзэхэд миний нэр дээр бүртгэлтэй байсан. ...Тэгээд яасан талаар бодож үзсэн чинь 2019 оны 11 дүгээр сарын эхээр автобусанд явж байхдаа түрүүвчээ алдсан бөгөөд тухайн түрүүвчинд миний иргэний үнэмлэх байсан юм...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 34 дэх тал),
- Б.А.........рын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “...Би А.А............р гэх хүнээс 5952185673 дугаарын дансаар дамжуулан 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан...би өөрийн хувийн хэрэглээндээ зарцуулсан...надад бусдад зарах годон гутал байгаагүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 162 дахь тал)
11. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн Г.М...............гээс годон гутлын үнэний урьдчилгаа гэж 375.000 төгрөгийг цахимаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 131 дүгээр байр 04-81 тоотод байхад нь өөрийн ХААН банкны 5434..5342 дугаарын дансаар шилжүүлүүлэн авсан болох нь;
- Хохирогч Г.М...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Годон гутал захиалга” гэх хаяг руу годон гутал авахаар чат бичсэн. Тэгээд урьдчилгаа мөнгө болох 375.000 төгрөгийг ХААН банкны 5434..5342 дугаарын данс руу шилжүүлчих. Тэгвэл Өвөрхангай аймаг руу шуудангийн унаанд тавина гэж хэлсэн. Үүний дагуу ХААН банкны 5434..5342 дугаарын данс руу 375.000 төгрөгийг шилжүүлсэн. Тус дансыг эзэмшдэг хүний нэр нь А.........р гэдэг хүн байдаг юм байна лээ. Мөнгө шилжүүлснээс хойш 2 хоногийн дотор унаанд тавина гэж хэлсний дагуу хүлээгээд ирэхгүй байсан болохоор нь фейсбүүкээр чат бичих гэтэл блок хийсэн байсан. Тэгээд 90338733 дугаар руу залгаж холбоо барихад мөнгө чинь байна гутал чинь байна алийг нь авах юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би алийг нь ч яах вэ байгааг нь авъя гэж хэлсэн. Даан ч алийг нь ч явуулаагүй. Тэгээд би залилуулснаа ойлгосон...би өөрийн Голомт банкны 2715..9795 дугаарын данснаас шилжүүлсэн. Би Чингис Сосэ автобусны буудал дээр байхдаа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 177-180 дахь тал),
- “ХААН” банкны албан бичигт: “...Батцэцэгийн А.........р ........., тоот ...данс эзэмшдэг...” (6 дахь хавтаст хэргийн 116 дахь тал),
- Батцэцэгийн А.........рын ХААН банкны 5434..5342 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 20/12/28 ..., кредит: 325.000..., гүйлгээний утга: хаанаас 150000 М...............г Г..........рах” гэх баримт (7 дахь хавтаст хэргийн 218 дахь тал),
- Б.А.........рын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн Г.М...............гээс годон гутлын захиалга авсан урьдчилгаанд 375.000 төгрөгийн урьдчилгаа авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 184 дэх тал)
12. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Т.Г..........рахаас 2 ширхэг гутлын үнэний урьдчилгаа гэж 720.000 төгрөгийг цахимаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүүний 1 дугаар гудамжны 23б тоотод байхад нь З.Б........ний “ХААН” банкны 5300..5081 дугаарын данс руу шилжүүлүүлэн авсан болох нь;
13. 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Б.Нямдолгороос гутлын үнэний урьдчилгаа гэж 400.000 төгрөгийг цахимаар Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, АПП таун хотхоны 53 дугаар гудамжны 79 тоотод байхад нь З.Б........ний “ХААН” банкны 5300..5081 дугаарын данс руу шилжүүлүүлэн авсан болох нь;
- Хохирогч Т.Г..........рахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруун түрүү 1-23б тоотод байхдаа...годон гутал захиалга фейсбүүк пейж хуудас руу нь ороод чаат руу нь годон гутал зарж байгаа юу гэж асуусан. Тэгсэн чинь уг фейсбүүк хаягаас над руу “годон гутал зарж байгаа, хүргэж өгч байгаа, 720.000 төгрөгөөр 1 хос годон гутал зарна, урьдчилгаа 50%-г нь данс руу хийж байж хүргэлт баталгаажна. ХААН банкны 5300..5081 дугаартай Б........н гэх хүний данс руу 400.000 төгрөг хийчих, 91758575 гэсэн утас руу залгаарай” гэж бичсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө 5039..0749 дугаартай данснаас интернэт банк ашиглан 400.000 төгрөгийг Б........н гэх хүний 5300..5081 дугаартай данс руу шилжүүлэн. Тэгээд мөн шилжүүлснээс хойш 1 цагийн дараа “Годон гутал захиалга” фейсбүүк пейж хуудаснаас миний Byabdjaw Odgerel гэсэн фейсбүүк чаат руу “91758575 гэсэн миний утас руу залгаарай” гэж бичсэн. Тэгэхээр нь би эхнэрийнхээ 80084884 гэсэн дугаараас 91758575 дугаарын утас руу залгахад нарийн хоолойтой залуу утсыг аваад “та азтан боллоо дахиад нэг хос годон гутал танд бэлэглэж байна, манай годон гутал 800.000 төгрөгөөр зарагддаг, 10% хямдраад танд 720.000 төгрөгөөр өгч байгаа, хүргэлтийн хүнээр явуулж байгаа учраас үлдэгдэл 320.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш 2 цагийн дараа 91758575 дугаарын утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 208 дахь тал),
- Хохирогч Б.Нямдолгорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ өөрийн фейсбүүкийг үзээд байж байтал цаа бугын годон гутал гэх группэд “Годон гутал захиалга” гэсэн хаягтай фейсбүүкээс баярын хямдрал 2 хоног өнөөдөр дуусна 1.200.000 төгрөгийн гутал 800.000 төгрөг болж хямдарсан. Урьдчилгаа 50 хувь төлж байж захиалга баталгаажна” гэсэн зар орсон байсан. Тэгээд би тэр зарын дагуу холбогдоод чатаар борлуулагчийнх нь утасны дугаарыг аваад холбогдсон. Тэгтэл намайг урьдчилгаа 50 хувиа манай данс руу хийчих дансаа мессежээр явуулъя гэсэн. Тэгээд удалгүй миний гар утсанд 91758575 гэсэн дугаараас ХААН банкны 5300125081 гэсэн дансны дугаар ирсэн. Тэгээд би тэр дансны дугаар руу нь 400.000 төгрөгийг шилжүүлээд утга нь дээр нь өөрийн утасны дугаарыг бичсэн. ...Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Апто таун 53-79 тоот гэрээсээ уг мөнгийг шилжүүлсэн... Тэгээд тэр дугаар руу мөнгөө шилжүүлнэ гээд хэлэх гээд залгатал утас холбогдохгүй байсан...би хохирлын мөнгө болох 400.000 төгрөгийг бэлнээр авсан хохиролгүй болсон...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 102-103 дахь тал),
- Гэрч З.Б........ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11-р сард манай найз Д.Бямбасүрэн надтай уулзахад “ХААН банкны дансаа надад ашиглуулчхаач Onine мөрийтэй тоглоом ашиглах гэсэн юм. Чамд сард 2 сая төгрөг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн ...дансаа интернэт банкны нэвтрэх нэр, кодоо өгсөн. Тэгээд би тэрнээс хойш Д.Бямбасүрэнгээс бэлнээр 4 сая төгрөг авсан. Гэхдээ би Бямбасүрэнтэй ажил хэргийн шугамаар буюу хамт ажил хийсэн мөнгө гэж бодож явсан...би ямар мөрийтэй тоглоом ажиллуулах гэж миний дансны мэдээллийн авсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ миний ...данснаас салбарлуулж миний нэр дээр миний мэдэхгүй өөр данс үүсгэсэн юм байна лээ...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 211 дэх тал)
- Гэрч Д.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сард Оросын холбооны улсын нэг компанитай Skype-аар холбогдож энэ төрлийн цахим сайт үүсгүүлэх талаар хэлэлцэн тэр компанид монгол мөнгөөр 30 орчим сая төгрөг өгч уг “Нийслэл покер” нэртэй цахим покерын сайтаа нээлгүүлсэн. Тэгээд манай “Нийслэл покер” нэртэй цахим покерын сайт дөнгөж эхэлж байгаа болохоор хүн бага өдөр 1-2 ширээн л хүмүүс тоглодог байсан. тэгээд би хүн ээ татахын тулд фейсбүүкээр бүүст явуулах, өдөр болгон үнэгүй тэмцээн зохион байгуулах зэргээр өөрөөсөө өдөр болгон зардал гаргаж байсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн манай тоглоомын сайт руу буюу миний найз З.Б........ний 5300125081 дугаартай данс руу нэлээн хэдэн хүмүүс утасны дугаар бичиж мөнгө хийж эхэлсэн. Тэгэхээр нь надад сэжигтэй санагдаад сайн хянасан чинь “Sky Line” гэсэн фейсбүүк хаягтай тоглогч манай фейсбүүк пейж болох “нийслэл хүү” гэсэн хаяг руу удаа дараа гүйлгээний утгаа андуураад хийчихлээ гээд манай тоглоомд багахан хэмжээний мөнгөөр нь тоглоод үлдсэн мөнгийг нь буцааж авъя гээд 5117067048 дугаартай А.........р гэх хүний данс руу авдаг байсан. Тэгсэн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай найз З.Б........нтэй Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирж уулзан намайг асуусан гэж З.Б........н хэлсэн...Тэгээд би хууль бус юм ажиллуулаад байгаа юм байна гэж ойлгоод манай сайт дээр байх З.Б........ний 5300125081 дугаартай данс руу дугаараа бичиж мөнгө шилжүүлсэн, сэжигтэй гэсэн орлогуудыг хянаж байгаад залилуулсан байж болзошгүй хүмүүс рүү бүгд рүү нь залгаж байгаад 13 хүний нийт 7.510.000 төгрөгийн хохирлуудыг бүрэг барагдуулсан. Тэгээд удалгүй өөрийн ажиллуулж байсан “Нийслэл покер” нэртэй цахим покерын сайтаа хаан цагдаа нарт А.........рын талаарх бүх мэдээллийг нь өгсөн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 214-215 дахь тал),
- Б.А.........рын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн:
“...Би 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Byambajaw Odgerel гэх фейсбүүк хаягтай иргэнээс данс хоорондын шилжүүлгийн утга дээр нь 80084884 гэж бичүүлж 720.000 төгрөгийг покер тоглоомын сайт дээр байх данс руу хийлгэн залилж авсан..
...Би 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Б.Нямдолгороос годон гутлын захиалга авсан. Би тухайн үед урьдчилгаа 400.000 төгрөгийг захиалга авчхаад буцаагаад хохирогчид өгсөн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 224, 109 дэх тал)
-Хаан банкны 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 50/3496 тоот албан бичигт: “... ПО92050514 регистрийн дугаартай...Зууннэг овогтой Б........н нь...хаан банкны 5006429368 тоот дансыг...эзэмшдэг...” гэх баримт (10-р хавтаст хэргийн 16 дахь тал)
14. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 16:32, минутад иргэн Ш.Э..............гээс гутлын үнэ гэж 820.000 төгрөгийг цахимаар Орхон аймгийн Баян-Өдөр сум, Уртын гол багийн Баянталын 12 дугаар гудамжны 44 тоотоос ХААН банкны 5557..0991 дугаарын данснаас “71777” гүйлгээний утгатайгаар Н.Ч...............рын “ХААН” банкны 5006..9368 дугаарын данс руу шилжүүлүүлэн авсан болох нь;
- Хохирогч Ш.Э..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би фейсбүүк орж годон гутал захиалга гэсэн нэртэй пэйж хуудсыг хайх хэсэг дээрээ хайсан чинь профайл зураг дээрээ баахан годон гуталтай пэйж байхаар нь чат бичтэл намайг дугаараа үлдээ гэсэн хариу ирсэн тэгэхээр нь би чатаар өөрийн 9935..64 гэсэн дугаарыг бичиж үлдээсэн. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчим годон гутал захиалахаар болж над руу чатаар 5006..9368 дугаарын данс өгөөд гүйлгээний утга дээр нь 71777 гэж бичээд явуулчих гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр Пүрэвсүрэнгийн данснаас 820.000 төгрөгийг 5006..9368 дугаарын данс руу шилжүүлээд 9175..75 дугаарын утас руу залгаад мөнгөө шилжүүлсэн талаар хэлсэн. Мөнгө шилжүүлсний дараа Годон гутал захиалга гэсэн пэйжээс чат ирээд өнөөдрийн шуудан дууссан байна шүү, маргааш явуулна гэж хэлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр над руу уг пэйжээс гэрийн хаягаа тодорхой хэл, 24-48 цагийн дараа очно шүү гэж хэлэхээр нь би өөрийн гэрийн хаяг болох Уртын гол баг Баянталын 12-44 тоот гэж хариу бичсэн. Гэтэл 2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш шууданг тогтмол хүлээсэн боловч миний гутал ирээгүй...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн хавтаст хэргийн 17 дахь тал),
- Гэрч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр Э..............г нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр годон гутал авах гэсэн юм гээд годон гутал захиалга гэсэн пэйжээс надаа баахан годон гутал харуулаад цагаан өнгөтэй урт түрүүтэй, түрүүнийхээ урд талд хээтэй гутал харуулаад энийг авбал ямар байна гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэгээд миний 5557..0991 данснаас 5006..9368 дугаарын данс руу 820.000 төгрөгийг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь 71777 гэсэн кодыг бичсэн. Өөр мэдэх зүйл байхгүй. Ямартай ч манай эхнэрийн захиалсан годон гутал одоог хүртэл ирээгүй байна...Манай эхнэр Э..............г тухайн өдөр өөртөө годон гутал авах гэснэ юм тэгсэн өөрийн дансанд байсан мөнгө нь хүрээгүй тэгээд миний данснаас 820.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 22 дахь тал),
- Давааням овогтой Пүрэвсүрэнгийн ХААН банкны 5557..0991 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 01/08/201, ...харьцсан данс: 5006..9368, цаг: 16:32, хуулгын агуулга: 71777, зарлага: 820.000...” гэх баримт (10 дахь хавтаст хэргийн 98 дахь тал),
- “ХААН” банкны албан бичигт: “...Намсрай овогтой Ч...............р ...5006429368 тоот харилцах данс эзэмшдэг...” (6 дахь хавтаст хэргийн 42),
- Намсрайн овогтой Ч...............рын ХААН банкны 5006..9368 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 01/08/2021, ...харьцсан данс: 5557..0991, цаг: 16:32, хуулгын агуулга: 71777, орлого: 820.000...” гэх баримт (10 дахь хавтаст хэргийн 139 дэх тал),
- Б.А.........рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Э..............г гэх хүн гутлын мөнгө хийхээр болохоор нь Royal poker мөрийтэй тоглоомын пэйж дээр байсан Н.Ч...............р гэх хүний 5006..9368 данс руу хийлгэсэн ба гүйлгээний утга дээр нь 71777 гэж бичүүлсэн....” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 41 дэх тал),
- Б.........рын А.........рын ХААН банкны 5365..1798 дугаарын депозит дансны хуулгад: “...гүйлгээний огноо: 2021.01.08 19:02, кредит гүйлгээ: 456.000, ...харьцсан данс: 5006..9368...” гэх баримт (9 дэх хавтаст хэргийн 216 дахь тал),
- Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “...А.........раас 20.000 төгрөг 40 ширхэг, 10.000 төгрөг 1 ширхэг, 5.000 төгрөг 1 ширхэг буюу нийт 820.000 төгрөгийг хохирогч Ш.Э..............гт хүлээлгэн өгөв...” гэх баримт (3 дахь хавтаст хэргийн 213 дэх тал),
15. 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 14:29, 14:50 минутад иргэн Ё.Долгормаагаас 2 ширхэг гутлын үнэ гэж 1.600.000 төгрөгийг цахимаар Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум, Өтгөн багийн Булгийн 1 дүгээр гудамжны 04 тоотоос ХААН банкны 5055..7787 дугаарын данснаас “88558169, 71777” гүйлгээний утгатайгаар Н.Ч...............рын “ХААН” банкны 5006..9368 дугаарын данс руу шилжүүлүүлэн авсан болох нь;
- Хохирогч Ё.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр цахим хаягаар годон гутал зарна гэсэн зарын дагуу 2 годон гутал захиалсан. Тэгээд урьдчилгаа төлбөр шилжүүл гэсний дагуу 800.000 төгрөгийг Ч...............р гэх хүний ХААН банкны 5006..9368 тоот дансанд... өөрийн 5055..7787 данснаас шилжүүлсэн боловч захиалгын код гүйлгээний утган дээр нь бичээгүй байна 71777 кодыг гүйлгээний утган дээр бичээд үлдэгдэл 800.000 төгрөгөө хийчих гэж 9033..33 дугаарын утсаар миний дугаар болох 8855..69 гэсэн дугаар руу залгаж хэлсэн. Тэгээд би ахиад үлдэгдэл болох 800.000 төгрөгийг дээрх дансанд шилжүүлсэн тэгээд банкны гүйлгээ хийсэн дансны хуулгаа явуулчих захирал эзгүй байгаа тул гүйлгээ орсон ороогүйг мэдэж болохгүй байна гэсний дагуу холбогдсон чат хаягаараа дансны хуулга явуулсан мөнгө орсон байна гээд 18 цагт гутлаа хүргэж өгнө гэсэн. Би Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн баг, Булгийн 1-4 тоот гэрээсээ интернэт банк ашиглан мөнгө шилжүүлсэн. Гэтэл 18 цагт гутал хүргэж өгөөгүй маргааш өглөө хүргэж өгнө гэсэн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүргэж өгөөгүй тул утсаар холбогдоход утас нь хаалттай байсан ба чат хаягаар нь гутлаа хурдан хүргэж өг гэсэн мессеж бичсэн мессеж аваад одоо хүргэж өгөх гэж байна гэснээс хойш 3 цагийн дараа мөн хүргэж өгөөгүй...Гомдолтой байна би 1.600.000 төгрөгөө буцааж авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 70-71 дэх тал),
- Ёндонжамц овогтой Долгормаагийн ХААН банкны 5055..7787 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 01/17/2021, ...харьцсан данс: 5006..9368, цаг: 14:29, 14:50, хуулгын агуулга: 88558169, 71777, зарлага: 800.000, 800.000...” гэх баримт (10 дахь хавтаст хэргийн 158 дахь тал),
- “ХААН” банкны албан бичигт: “...Намсрай овогтой Ч...............р ...5006429368 тоот харилцах данс эзэмшдэг...” (6 дахь хавтаст хэргийн 42),
- Б.........рын А.........рын ХААН банкны 5365..1798 дугаарын депозит дансны хуулгад: “...гүйлгээний огноо: 2021.01.17 15:19, 17:35, 21:11, кредит гүйлгээ: 600.000, 600.000, 114.000 ...харьцсан данс: 5006..9368...” гэх баримт (9 дэх хавтаст хэргийн 226-228 дахь тал),
16. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 12:49, 15:05, 19:28 минутад иргэн С.Долгороос гутлын үнэний урьдчилгаа гэж 150.000 төгрөгийг цахимаар Завхан аймгийн Улиастай сум, Жаргалант баг, Нарлаг энгэрийн гудамжны 103 тоотоос Б.Үүлэнсолонгын “ХААН” банкны 5434..5364 дугаарын данс руу шилжүүлүүлэн авсан болох нь;
- Хохирогч С.Долгорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сард “Годон гутал захиалга” гэсэн фейсбүүк хаягт “Гутал зарна” гэж зар байршуулсан байсан. Зарын дагуу чатаар холбогдоход “Эмэгтэй годон гутал хямдраад 700.000 төгрөг ...та урьдчилгаа 150.000 төгрөг шилжүүлээд үлдсэн мөнгийг сард 50.000 төгрөг төлөөд лизингээр авч болно” гэж чатаар тохироод тухайн хүн миний 9546..33 дугаар аваад 9033..33, 9175..75 дугаарын утсаар над руу холбогдоод 5434..5364 тоот Үүлэнсолонго гэсэн нэртэй данс байгаа энэ данс руу мөнгөө хий гэж хэлсэн. Тухайн надтай ярьсан хүн эрэгтэй хүн байсан...Тэгээд би тэр өдөр мөнгө муу байсан болохоор эхлээд өөрийн 5495....9435 тоот дансаар 50.000 төгрөг дараа нь эгч Т.Аюурзанын 5495....8013 тоот данснаас 100.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 148 дахь тал),
- Санжсүрэнгийн Долгорын ХААН банкны 5495..9435 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 01/21/2021..., харьцсан данс 5434..5364, цаг: 12:49..., хуулгын агуулга: 95469733..., зарлага: 50.000...” гэх баримт (4 дэх хавтаст хэргийн 112 дахь тал),
- Түмэндэмбэрэлийн Аюурзанын ХААН банкны 5495..8013 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 01/21/2021..., харьцсан данс 5434..5364, цаг: 15:05, 19:28 ..., хуулгын агуулга: 95469733..., зарлага: 50.000, 50.000...” гэх баримт (4 дэх хавтаст хэргийн 111 дэх тал),
-Хаан банкны 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 50/3496 тоот албан бичигт: “... УК85031800 регистрийн дугаартай...Бурмаа овогтой Үүлэнсолонго нь...хаан банкны 5434195365 тоот дансыг...эзэмшдэг...” гэх баримт (10-р хавтаст хэргийн 16 дахь тал)
- Б.А.........рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн С.Долгороос Годон гутал зарна гэж Үүлэнсолонго гэсэн хүний 5434195364 тоот дансаар 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 100.000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 50.000 төгрөг нийт 150.000 төгрөг авсан үнэн...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хавтаст хэргийн 165 дахь тал),
17. 2021 оны 01 дүгээр сарын 22, 23-ны өдөр 21:49, 23:09 минутад цахимаар иргэн Э.Н..........маас 2 ширхэг гутлын үнэ гэж 610.000 төгрөгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 38 дугаар гудамжны 29 тоотоос ХААН банкны 5135..6385, 5111..0354 дугаарын данснуудаар “94248775...” гүйлгээний утгатайгаар Н.Ч...............рын “ХААН” банкны 5006..9398 дугаарын данс руу шилжүүлүүлэн авсан болох нь;
- Хохирогч Э.Н..........мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр миний фейсбүүк хаяг руу “Годон гутал захилга” гэсэн нэртэй хаягаас “Та азтан болсон тул манайхаас 1 ширхэг годон гутал 50 хувь хямдруулж авах боломжтой” гэж ирсэн. Түүний дагуу тухайн хаягтай харилцахад өнөөдрийн дотор мөнгөө шилжүүлж, захиалгаа баталгаажуулж чадвал гутал авах болно гэж их И.........л үнэмшилтэй харилцсан учраас би тухайн газраас годон гутал худалдаж авахаар болж 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн орой 21 цаг 49 минутад тус өдрийн 23 цаг 09 минутад өөрийн эзэмшлийн 5135..6385 дугаарын данснаас 5006..9398 дугаартай Намсрай овогт Ч...............р гэх хүний эзэмшлийн данс руу тус бүр 215.000 төгрөг нийт 430.000 төгрөг шилжүүлсэн. Мөн дараа нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би өөрийнхөө дүү болох М.Болдын 5111..0354 дугаарын данснаас 5006...9398 дугаартай Намсрай овогт Ч...............р гэх хүний эзэмшлийн данс руу дахиж 180.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 3 удаагийн гүйлгээгээр 610.000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 113-114 дэх тал),
- Гэрч М.Болдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би гэртээ байж байсан чинь манай эгч Э.Н..........м нь орж ирээд би бэлэн мөнгө өгье данс руу мөнгө шилжүүлээд өгөөч гээд гуйсан. Тэгээд би түүнд зөвшөөрч өөрийнхөө эзэмшлийн 5111..0354 дугаарын данснаас 5006..9368 дугаартай Намсрайн Ч...............р гэх хүний данс руу 180.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 117-118 дахь тал),
- “ХААН” банкны албан бичигт: “...Намсрай овогтой Ч...............р ...5006429368 тоот харилцах данс эзэмшдэг...” (6 дахь хавтаст хэргийн 42),
- Намсрайн Ч...............рын ХААН банкны 5006..9368 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 01/22/2021..., харьцсан данс 5135..6385..., цаг: 21:49,...23:09..., хуулгын агуулга: “94248775, godon gutal”..., орлого: 215.000, ...215.000...” гэх баримт (6 дахь хавтаст хэргийн 31, 38 дахь тал),
- Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоолд: “...180.000 төгрөгийн гүйлгээ хийсэн мобайл банкны гүйлгээний гэрэл зураг...” гэх баримт (6 дахь хавтаст хэргийн 44 дэх тал),
- Мобайл банкны гүйлгээний гэрэл зурагт: “...2021-01-23 -180.000 харьцсан данс: 5006..9368, утга: 94248775 gutal lizin...” гэх баримт (6 дахь хавтаст хэргийн 46 дахь тал),
18. 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Баттулгын фейсбүүк хаяг руу “Hairtai Shuu” гэсэн фейсбүүк хаягаас “Tech poker” тоглоомын админ нь байна. Хэн хэндээ ашигтай зүйл хамтарч хийе “Batu777” хаяг руу 1 сая төгрөгөөр цэнэглээд ороод ир би 2 сая төгрөгөөр цэнэглэсэн гэж хуурч түүгээр Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол, 17 дугаар байрны 25 тоотод байхад нь ХААН банкны 5055..7787 дугаарын данснаас “88558169, 71777” гүйлгээний утгатайгаар Н.Ч...............рын “ХААН” банкны 5006..9368 дугаарын данс руу шилжүүлүүлэн авсан болох нь;
- Хохирогч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Tech poker” нэртэй тоглоом гар утаснаасаа интернэтээр тоглодог байсан юм. Тэгсэн 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Хайртай шүү” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Tech poker”-н админ байна 1 сая төгрөгөөр тоглодог дансаа цэнэглээдэх би 2 сая төгрөг нэмээд цэнэглээд өгье, мөнгөө буцаагаад таталт хийгээд авчих, надад 2 сая төгрөгийнхөө 50% нь явуулчих надад найдвартай хүн хэрэгтэй байна, хоёулаа хэсэг ийм юм хийе, хэн хэндээ ашигтай” гэж чат бичсэн. Тэгээд итгэхгүй бол би batu7777 нэртэй хаяг нээчихлээ энэ хаягийн нэрийг бичээд 1 сая төгрөгөөр цэнэглээд ороод ир гэсэн. Тэгээд энийг хар гээд зураг явуулсан. Тэр зурган дээр нь миний batu7777 нэртэй poker тоглоомын хаяг руу касс 2.000.000 цэнэглэлээ гэсэн зураг байсан. Тэгэхээр нь итгээд өөрийнхөө batu7777 нэртэй poker тоглоомын хаягийг гүйлгээний утга дээр нь бичээд 1 сая төгрөгөө Tech poker-н данс руу шилжүүлсэн. Тэгсэн чинь миний тоглоомын хаягтай төстэй буюу batu7777 нэртэй poker тоглоомын хаяг нээгээд тэр хаяг руугаа надаар 1 сая төгрөг хийлгэж тоглоод 2-3 сая төгрөг хожоод энэ мөнгөө таталт хийгээд аваад гарсан. Тэгэхээр нь би Хайртай шүү гэсэн нэртэй фейсбүүк хаяг руу нь чат бичих гэсэн чинь блок хийсэн байсан. Тэгээд Tech poker-н жинхэнэ админтай нь фейсбүүк чатаар холбогдсон чинь жинхэнэ админ нь “хайртай шүү” гэсэн нэртэй харин надтай харилцаж намайг залилсан хаяг нь Хайртай шүү гэсэн нэртэй байсан. Жинхэнэ админд нь болсон асуудлаа бичсэн чинь та залилуулсан байна саяны batu7777 чинь 5095..5381 Э.............р гэсэн дансаар мөнгөө татаад гарсан гэж хариу бичсэн. Тэгэхээр нь надаас 1 сая төгрөг залилсан хүн миний 1 сая төгрөгөөр покер тоглож хожоод 2 сая гаран төгрөг болгонгуутаа 5095..5381 Э.............р гэсэн дансаар мөнгөө татаад гарсан байсан....би 1 сая төгрөгөөрөө хохирсон...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 51-52 дахь тал),
- Гэрч А.Э.............рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ...5095..5381 дугаарын дансыг 16 насанд хүрээд нээлгэж байсан. ...Миний 5095..5381 дугаарын данс руу 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр орж ирсэн 1.653.000 төгрөгийн орлогын гүйлгээ бол манай найз А.........рын мөнгө, А.........р цахим покер тоглож хожсон мөнгөө над руу явуулсан. Манай найз А.........р покер тоглоод хожсон мөнгө гэж надад хэлж миний эзэмшлийн 5095..5381 тоот ХААН банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд би А.........рын хэлсний дагуу А.........рын өгсөн 5365..1798 тоот данс руу гурван удаагийн гүйлгээгээр 1.615.000 төгрөгийг шилжүүлсэн....” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 58-59 дэх тал),
- “ХААН” банкны албан бичигт: “...Б.........р овогтой А.........р 5365..1798 тоот,...А.........р овогтой Э.............р 5300..4598 тоот данс эзэмшдэг бүртгэлтэй...” (10 дахь хавтаст хэргийн 67 дахь тал),
- Б.........рын А.........рын ХААН банкны 5365..1798 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 04/25/2021, харьцсан данс: 5095..5381, цаг16:02, 17:33, хуулгын агуулга: Bayrlalaa and, Эрка, орлого: 470.000, 1.145.000...” гэх баримт (6 дахь хавтаст хэргийн 70 дахь тал),
- Б.А.........рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэн ББ........г гэх хүнтэй фейсбүүкээр холбогдож онлайн покер тоглоом нийлж тоглосон тухайн үед би 2.000.000 төгрөгийг гаргаж ББ........г 1.000.000 төгрөгийг нийт 3.000.000 төгрөгийг нийлүүлж би онлайн покер тоглож 1.400.000 төгрөгийг алдаад үлдэгдэл 1.600.000 төгрөгийг өөрийн данс болох хаан банкны 5365..1798 тоот данс руу татаж авсан. Би тухайн үед өөрийнхөө болон Б.Баттулгын мөнгөнөөс алдсан гэтэл ББ........г надад өгч тоглуулсан 1.000.000 төгрөгөө буцааж авъя гэхээр нь би алдсан эрүүлж олно байна гэж хэлтэл Баттулга намайг чамайг олж ална гээд хараал хэлээд байхаар нь фейсбүүк хаягийг хандах эрхгүй болгочихсон...ББ........гас 1.000.000 төгрөг авсан хамт покер тоглож өсгөж өгнө гэж авсан. Одоогоор би хохирлыг нь барагдуулаагүй байгаа удахгүй хохирлыг нь барагдуулж дуусгана...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 72-73 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Б.А.........рын шүүхийн хэлэлцүүлэгт “...Өөрийн үйлдсэн 18 үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А.........р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.А.........р нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, олон нийтийн цахим хэрэгсэл болох фейсбүүк ашиглан “Годон Гутал Захиалга” гэх цахим хаяг үүсгэн, улмаар тухайн цахим хаягаар дамжуулан “Годон гутлын урьдчилгаа гэх” гэх нэрийдлээр
- 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, Сонгинохайрхан, Сүхбаатар, Өвөрхангай аймгийн Баянгол суманд амьдардаг иргэн М.Б.........рмаагаас 300.000, Д.И.........лээс 201.900, Н.Мөнгөнсараас 223.400 төгрөгийг тус тус Э.Б.........рын “ХААН” банкны 5632..3213 дугаарын данс руу,
- 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг иргэн Б.Н............нгаас 240.000, Э.Ц...............гаас 100.000 төгрөгийг тус тус Ж.Улаанхүүгийн “ХААН” банкны 5585..6317 дугаарын данс руу,
- 2020 оны 12 дугаар сарын 15, 22, 24-ны өдөр, Баянзүрх, Сүхбаатар, Налайх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг иргэн Х.Х..........-цаас 200.000, Э.Сувд-Эрдэнээс 150.000, О.О.........гаас 200.000 төгрөгийг тус тус Ч.А.........нын “ХААН” банкны 5434..1146 дугаарын данс руу,
- 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг иргэн Х.М...............гээс 835.000 төгрөгөөс 457.7500 төгрөгийг өөрийн ХААН банкны 5434..5342 дугаарын дансаар, 277.500 төгрөгийг Б.Ц.....гийн “ХААН” банкны 5163..7130 дугаарын дансаар, 100.000 төгрөгийг Ч.А.........нын “ХААН” банкны 5434..1146 дугаарын данс руу,
- 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг А.А............раас 1.500.000 төгрөгийг О.Ц..........мдын “ХААН” банкны 5952..5673 дугаарын данс руу
- 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг Г.М...............гээс 375.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5434..5342 дугаарын данс руу,
- 2021 оны 01 дүгээр сарын 01, 02-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг, иргэн Т.Г..........рахаас 720.000, Б.Нямдолгороос 400.000 төгрөгийг З.Б........ний “ХААН” банкны 5300..5081 дугаарын данс руу,
- 2021 оны 01 дүгээр сарын 08, 17, 22, 23-ны өдөр, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт амьдардаг, иргэн Ш.Э..............гээс 820.000, Ё.Долгормаагаас 1.600.000, иргэн Э.Н..........маас 610.000 төгрөгийг Н.Ч...............рын “ХААН” банкны 5006..9398 дугаарын данс руу,
- 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, Дархан-Уул аймагт амьдардаг, иргэн Б.Баттулгыг цахим покер тоглоомын админ байна гэж хуурч 1.000.000 төгрөгийг Н.Ч...............рын “ХААН” банкны 5006..9368 дугаарын данс руу шилжүүлүүлэн авсан буюу нийт дээрх 18 нэр бүхий иргэдээс 9.625.300 төгрөгийг шилжүүлүүлэн авсан болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгө өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр өөрийн хохирогч нартай дам танил адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай идэвхтэй үйлдэл байх бөгөөд гол зорилго нь амар хялбар аргаар орлого олохыг хүсэж үйлддэг гэмт хэрэг болно.
Шүүгдэгч Б.А.........р нь бусдын И.........лийг цахим хэрэгсэл ашиглан олж, тэдний эд хөрөнгийг нь авах нэг хэв маягийн арга барилаар залилах гэмт хэргийг 18 удаа үйлдсэн нь баримтаар нотлогдсон тул түүнийг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.А.........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Иймд шүүгдэгч Б.А.........р нь хохирогч нарт нийт 9.625.300 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Б.Нямдолгорт 400.000 төгрөг, Т.Г..........рахад 720.000 төгрөг, Ш.Эрдэнэцэцэгт 820.000 төгрөг, С.Долгорт 150.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул хохирлоос хасаж тооцон үлдэх хохирлыг түүгээр гаргуулах нь зүйтэй байна.
Тиймээс шүүгдэгчээс 7.535.300 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б.........рмаад 300.000 төгрөг, Э.Н..........мд 610.000 төгрөг, Г.М...............гт 375.000 төгрөг, Н.Мөнгөнсард 223.400 төгрөг, Х.М...............гт 835.000 төгрөг, А.А............рт 1.500.000 төгрөг, Х.Х..........-цад 200.000 төгрөг, Д.И.........лд 201.900 төгрөг, Э.Сувд-Эрдэнэд 150.000 төгрөг, Ё.Долгормаад 1.600.000 төгрөг, О.О.........гт 200.000 төгрөг, Э.Ц...............гт 100.000 төгрөг, Б.Н............нд 240.000 төгрөг, ББ........гд 1.000.000 төгрөг болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Б.А.........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохирлыг гаргуулж хохирогч нарт олгох гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Б.А.........р нь хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулан. Иймд хорих ял оногдуулахгүйгээр өөр арга хэмжээ авч өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.А.........рт Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (5 дахь хавтаст хэргийн 59 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (5 дахь хавтаст хэргийн 70 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (5 дахь хавтаст хэргийн 71-73 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (5 дахь хавтаст хэргийн 52, 54 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (5-р хавтаст хэргийн 56-57 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд шүүгдэгч Б.А.........рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, тэрээр бага насны хүүхдээ тэжээн тэтгэдэг гэх зэрэг хувийн байдлыг харгалзахын зэрэгцээ хохирлын нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл тэрээр өмнө нь дээрх төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан боловч түүнд заавал хорих ял оногдуулах нь зохимжгүй гэж үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан бөгөөд тэрээр энэхүү ялыг биелүүлээгүй тохиолдолд дараагийн шатны эрүүгийн хариуцлага нэгэнт тодорхой тул түүнийг ухамсарлуулах үүднээс дээрх ялыг оногдуулсан болно.
Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтооно гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.А.........рт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Харин шүүгдэгч Б.А.........рт нь зорчих эрхийг хязгаарлах ял болон шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулах нь зүйтэй байн.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2108 0003 91625 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Б.........рын А.........рыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А.........рыг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А.........рт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс бусад газар явахыг хориглохоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.А.........р нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А.........раас 7.535.300 (долоон сая таван зуун гучин таван мянга гурван зуу) төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 10 (арван) сарын хугацаанд гаргуулж хохирогч М.Б.........рмаад 300.000 төгрөг, Э.Н..........мд 610.000 төгрөг, Г.М...............гт 375.000 төгрөг, Н.Мөнгөнсард 223.400 төгрөг, Х.М...............гт 835.000 төгрөг, А.А............рт 1.500.000 төгрөг, Х.Х..........-цад 200.000 төгрөг, Д.И.........лд 201.900 төгрөг, Э.Сувд-Эрдэнэд 150.000 төгрөг, Ё.Долгормаад 1.600.000 төгрөг, О.О.........гт 200.000 төгрөг, Э.Ц...............гт 100.000 төгрөг, Б.Н............нд 240.000 төгрөг, ББ........гд 1.000.000 төгрөг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А.........рт “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хохирол төлөгдөх 10 (арван) сарын хугацаанд тогтоосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
8. Шийт гэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ