Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 315

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

шүүгдэгч Ж.Гантулга, Ж.Даваажаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Жанчивпүрэвийн Гантулга, Жанчивын Даваажаргал нарт холбогдох эрүүгийн 201619000721 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, түүх нийгмийн багш мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Хар хужир гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Жанчивын Даваажаргал /РД:НЭ82060773/ гэв.

           

            Монгол улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв  аймгийн Баянцогт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, Төв аймаг Алтанбулаг сум 2 багт малчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Алтанбулаг сум 2 баг Хар хужир гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Сумт овогт Жанчивпүрэвийн Гантулга /РД:НА75102672/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Гантулга нь Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Хар хужир” гэх газарт 2016 оны 09 сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Даваажаргалыг хувийн таарамжгүй харилцааны улмаас модоор цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.Даваажаргал нь Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Хар хужир” гэх газарт 2016 оны 09 сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Гантулгыг хувийн таарамжгүй харилцааны улмаас шаазан тавагаар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Ж.Гантулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би уг нь уур багатай хүн байгаа юм. Тэр үед уур хүрээд болчимгүй зан гаргасан байна лээ. Би маш их гэмшиж байна. Учруулсан хохирлоо төлсөн, дахин ийм зүйл хийхгүй гэв.

 

Шүүгдэгч Ж.Даваажаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би уур бухамдлаасаа болоод ийм зүйл хийсэндээ гэмшиж байна. Дараа нь харамсахаар зүйл хийхгүй. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

            - гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/,

            -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-10 тал/,

            -2016 оны 09 сарын 20-ны өдрийн Төв аймгийн Аргалант суманд 2 хүн зодолдсон гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-12 тал/,

            -Төв аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт /хх-23 тал/,

 

            - Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №486 дугаар шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд/:

            1. Ж.Гантулгын биед толгой, зүүн даланд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Уг гэмтэл нь өөрийн ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэжээ. /хх-25 тал/,

 

            - Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №487 дугаар шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд/:

            1. Ж.Даваажаргалын биед тархи доргилт, баруун гарын сарвуунд язарсан шарх, зүүн шуу, зүүн хөмсөг, зүүн эгэм, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.

            2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэжээ. /хх-27 тал/,

                                                                                                                      

- шүүгдэгч Ж.Гантулгыг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр /хх-32-33 тал/, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар /хх-38 тал/ байцаасан тэмдэглэл,

 

- шүүгдэгч Ж.Даваажаргалыг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр /хх-34-35 тал/, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар /хх-41 тал/ байцаасан тэмдэглэл,

 

- шүүгдэгч Ж.Даваажаргалын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-46 тал/,

- шүүгдэгч Ж.Гантулгын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-42 тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Гантулга, Ж.Даваажаргал нар нь Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Хар хужир” гэх газарт 2016 оны 09 сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас мрагалдан шүүгдэгч Ж.Гантулга нь Ж.Даваажаргалыг модоор цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Ж.Даваажаргал нь Ж.Гантулгыг шаазан тавагаар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь: Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №486, №487 дугаар шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, шүүгдэгч  Ж.Гантулга, Ж.Даваажаргал нарын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Даваажаргал, Ж.Гантулга нарыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүхийн шатанд  хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж өгсөн байна.

 

            Шүүгдэгч Ж.Даваажаргал, Ж.Гантулга нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Ж.Даваажаргал, Ж.Гантулга нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Хохирлын талаар:

            Хохирогч Ж.Даваажаргал, Ж.Гантулга нар нь “хохирлоо бүрэн барагдуулж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэх 2 хуудас эвлэрлийн гэрээг шүүх хуралдаанд бичгээр ирүүлсэн байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 289, 293, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Жанчивын Даваажаргал, Сумт овогт Жанчивпүрэвийн Гантулга нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар нь хохирогч Ж.Даваажаргал нь шүүгдэгч Ж.Гантулгатай, хохирогч Ж.Гантулга нь шүүгдэгч Ж.Даваажаргалтай сайн дураараа эвлэрсэн байх тул Ж.Гантулга, Ж.Даваажаргал нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Ж.Гантулга, Ж.Даваажаргал нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Ж.Даваажаргал, Ж.Гантулга нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Гантулга, Ж.Даваажаргал нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Даваажаргал, Ж.Гантулга нарт авсан бусдын батлан даалтанд авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.МӨНХТУЯА