Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар  2022/ШЦТ/526

 

 

 

 

 

 

 

     2022          04            28                                        2022/ШЦТ/526

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Б.Э...........г,

шүүгдэгч Б.Б........т нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарыг эрүүгийн 2108 0269 80666 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт Б........хийн Э...........г, Монгол Улсын иргэн, Төв аймаг Эрдэнэ суманд 1998 оны 2 дугаар сарын ................................й, регистрийн дугаартай НУ................7.

2. Баатад овогт Б...........рийн Б........т, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1995 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, ....................................... Сонгинохайрхан дүүргийн ............................. тоотод оршин байнга суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар Н...................1.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

2021 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “West” нэртэй баарны гадна иргэн Б.Э...........г нь П.Б...........ртай маргалдан биед халдаж зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан, Ш.Б........т нь “найз Б.Э...........гтай муудалцлаа” гэх шалтгаанаар П.Б...........рын биед газар байсан пивоны шилээр халдаж эрүүл мэндэд нь “баруун шуунд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

- Мөн цаг хугацаанд шүүгдэгч Б.Б........т нь Т.Т..........ттай маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж газар унаган түүний цээж, толгой хэсэгт 2-3 удаа хөлөөрөө өшиглөж цохиж зодон эрүүл мэндэд “хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал, дээд уруулын салстад шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдлүүддээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.Э...........г, Б.Б........т нар нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны шөнө Хархорин худалдааны төвийн хойд тал буюу Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Пирамид худалдааны төвд байрлах “West” караоке пабаар үйлчлүүлсэн байна. Улмаар 03 цагийн орчим West караоке паб цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаа зогсоон үйлчлүүлэгчдээ хойд хаалгаараа гаргаж байхад Б.Э...........г нь хаалганы гадна зогсож байсан П.Б...........рыг шалтаг шалтгаангүйгээр зодож биед нь “зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

Энэ үед шүүгдэгч Б.Б........т нь Б.Э...........г, П.Б...........р нарыг муудалцан зодолдож байгааг хараад найз Б.Эрдэнэтулгыг өмөөрч газар байсан пивоны шилээр П.Б...........рын баруун гарын шуу хэсэгт зүсэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан,

Мөн найз П.Б...........рыг өмөөрч зодооныг салгахаар очсон Т.Т..........ттай маргалдан биед нь халдаж хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал, дээд уруулын салстад шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-3 Шуурхай удирдлагын тасгийн PCNJ10340250 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн....80...............65, Дуудлага хүлээн авсан...2021.10.27, 02:33:05 минут...Дуудлагын утга...Сонгинохайрхан дү........................н ард зодоон болоод байна...” гэх дуудлагын хуудас (хавтаст хэргийн 09 дэх тал)

1. Хохирогч П.Б...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед би найз Т..........тын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах West нэртэй бааранд ороод хүний дөрөв дөрвөн пиво уугаад үйлчлүүлсэн юм. Тэгээд 03 цагийн үед би баарны 00-н өрөө рүү ороход уг өрөөнд дотор 7-8 залуучууд байсан ба хоорондоо маргалдаад байх шиг байсан бөгөөд би бие засчхаад баарнаас гарсан юм. Тэгээд би баарны гадна үүдэнд нь ганцаараа найз Т..........тыг баарнаас гарч ирэхийг хүлээгээд зогсож байхад үгийн зөрүүгийн нэг бор өнгийн пальтотой өндөр залуу миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод би шууд газар унахад залгуулаад нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...Тэгтэл найз Т..........т баарнаас гарч ирээд намайг босгоход над руу нэг залуу ойртож ирээд нэг үзүүртэй зүйлээр баруун гарын тохойны хэсэгт зүсээд би шууд доошоо газар унасан. Энэ үед хажууд Т..........т бас танихгүй залуутай зодолдож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10493 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд зовхинд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Зүүн чамархайд 8х5см талбайд овойж хавдсан тэмтрэлтээр өвчин эмзэглэл ихтэй. Баруун шууны гадна дээд хэсэгт хөндлөн байрлалтай 3.5см урттай мэс заслын 2 ширхэг оёдол бүхий шархтай. Хүзүүний баруун хажуу хэсэгт 2х1см, 1х1см, 0.8х0.5см, баруун шууны гадна дунд хэсэгт 2х0.2см, 1х0.3см, 0.8х0.5см, 0.5х0.3см, гадна доод хэсэгт 0.5х0.5см, 0.5х0.3см, 0.3х0.2см хүрэн улаан өнгийн зулгаралтуудтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй....ДҮГНЭЛТ

1. 2. П.Б...........рын биед баруун шуунд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дахь тал)

 

- Шинжээч эмч О.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баруун шууны шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтлийн зэрэг нь мөн хөнгөн зэрэгт бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн баруун шуунд шарх гэмтэл нь ямар ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг тодорхойлох боломжгүй үзлэг хийх үед оёдол тавигдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал)

2. Хохирогч Т.Т..........тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 02 цагийн үед Б...........р бид хоёр баарнаас гарахаар болоод Б...........р түрүүлээд баарнаас гараад би баарны 00-ийн өрөө орчхоод шууд баарнаас гарахад баарны гадна Б...........р нэг танихгүй залуутай зууралдаж газар унасан дотор нь орчихсон байсан. Энэ үед би Б...........рын дээр гарсан байсан цээж нүцгэн намхан залуугийн хоёр мөрөн дээрээс нь гараараа барьж хойш нь татаад болиоч гэж хэлэхэд уг залуу над руу эргэж харахад миний хойноос өөр нэг цээжин дээрээ шивээстэй өндөр цээж нүцгэн залуу “чи хэн бэ” гэж хэлээд шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод уг цохилтынх нь улмаас би газар унахад уг залуу миний цээж болон толгой руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал)

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10541 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Хамрын нурууны дээд ½ болон зүүн нүдний дээд доод зовхинд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, овойж хавдсан, тэмтрэлтээр эмзэглэлтэй, баруун дээд 2-р шүд урагш арагш хоёр чиглэлд хөдөлгөөнтэй, бага зэрэг эмзэглэлтэй, дээд уруулын зүүн хэсэгт уруулын дотор салстад 0.6х0.2см шаргах өнгөр бүхий язарсан шархтай.

2021.10.28-ны өдрийн толгойн КТГ-н шинжилгээнд: ...Хамар ясанд заадас дагуу хугаралтай, зэргэлдээх салст хавагнасан, зөөлөн эдэд нэвчдэстэй. Таславч S хэлбэрийн муруйлттай. Зүүн талын суурийн, хоёр талын элхэгийн болон зүүн талын хоншоорын хөндийн салст бага зэрэг зузаарсан. ...Дух зулайн хэсгийн зөөлөн эдүүдэд алаг цоог байрлалтай, бага хэмжээний нэвчдэснүүдтэй...ДҮГНЭЛТ

1. Т.Т..........тын биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүдний сулрал, дээд уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

2. 6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. 7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57-58 дахь тал)

 

3. Шүүгдэгч Б.Эрдэнэтулгын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө 02 цагийн үед баар хаахаар болоод Батзориг нэлээн согтоод тасарчихсан байсан ба бид нарын баарнаас гарах гэж байх үед Данзка буюу Данзанрагчаа гэдэг найз маань ирээд Данзанрагчаа, Баянмөнх хоёр Батзоригийг аваад баарны урд хаалгаар гарсан. Харин Б........т бид хоёр сүүлд нь баарны хойд хаалгаар гадагш гарсан. Тэгтэл баарны үүдэнд бааранд манай ширээн дээр ирж сууж, архинаасаа бид нарт хийж өгөөд байсан хоёр залуу байсан. Тэгээд уг хоёр залуу Б........т бид хоёрыг хараад үгээр өдөөд үзэх үү гээд байхаар нь үзье гэж хэлээд Б........т бид хоёр дээгүүр цамцаа тайлахад уг хоёр залуугийн өндөр залуу нь миний толгой руу гараараа нэг удаа цохиод авахаар нь би уг залуугийн нүүр рүү 4-5 удаа цохиод тэр залуу бас намайг нүүр болон толгой руу гараараа 2-3 удаа цохиод харилцан зодолдоход баарны хамгаалагч нар ирээд бид нарыг больцгоо гэж салгахад удалгүй цагдаа ирсэн...Энэ гэмтлийг нь хэн учруулсан болохыг би зодооны үед хараагүй, би Б...........рын нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал),

- Шүүгдэгч Б.Б........тын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө 02 цагийн үед...Э...........г бид хоёр баарны 00-н өрөө орчхоод баарнаас гарах гэхэд баар урд талын хаалгаа хаачихсан байсан ба үлдсэн хүмүүсээ хойд талынхаа хаалгаар гаргаж байсан. Тэгээд баарны хойд талын хаалгаар Э...........г бид хоёр гадна гарахад баарны гадна үйлчлүүлж байх үед манай ширээнд ирж суугаад байсан хоёр залуу зогсож байсан би бид хоёр хажуугаар нь гарах үед уг хоёр залуугийн намхан залуу нь Э...........гтай мөрлөлцөөд зөрсөн юм. Үүнээс болж Э...........г уг намхан залуутай нь мөрлөлцсөн асуудлаас болж маргалдаад би маргаанд нь хажуугаас нь ороод Э...........гтай маргалдаж байсан залууд “чи одоо боль” гэж хэлэхэд уг залуу намайг заамдаж барьж аваад хөлөөрөө миний хөл руу хавираад миний хөл рүү хавираад би хөл алдаад дөрвөн хөллөөд газар унасан. Тэгтэл уг залуу намайг газар чирээд цээж рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би уг залууд одоо болъё гэж хэлэхэд араас миний толгой руу пивоны шилээр нэг хүн цохиод пивоны шил нь хагарсан ба би ямар хүн цохисныг нь харж амжаагүй...би Т..........ттай заамдалцсан байх үедээ Т..........т гэгч залуугийн нүүр рүү гараа 3,4 удаа цохисон...би хажууд Э...........гтай зодолдож байсан залуугийн баруун гарынх нь шууны хэсэг газарт байсан пивоны шилний хагархайгаар нэг удаа зүссэн ба уг залуугийн нэрийг нь Б...........р гэдгийг нь мөн би сүүлд мэдсэн. Бас би тэр шилний хагархайгаа хогийн пункер руу хаячихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э...........г, Б.Б........т нар нь суурь болон бага боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Э...........г нь бусадтай бүлэглэн шууд санаатай үйлдлээр, үл ялих зүйлээр шалтаглан П.Б...........рын эрүүл мэндэд халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

Шүүгдэгч Б.Б........т нь ганцаараа болон бусадтай бүлэглэн шууд санаатай үйлдлээр, үл ялих зүйлээр шалтаглан П.Б...........р, Т.Т..........т нарын эрүүл мэндэд халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг, бүлэглэж үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Э...........г, Т.Т..........т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Б...........р нь баримтаар 130.000 төгрөг, хохирогч Т.Т..........т 130.000 төгрөгийн учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нар нь дээрх хохирлуудыг төлж барагдуулан, хохирогч нар гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Б........т, Б.Э...........г тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь шүүгдэгч Б.Б........тыг 700 нэгжээр, шүүгдэгч Б.Эрдэнэтулгыг 500 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Б.Б........т, Б.Э...........г нар нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Б........т, Б.Э...........г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан

- шүүгдэгч Б.Б........тын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 107, 101 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 126 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 120, 122 дахь тал),

- шүүгдэгч Б.Эрдэнэтулгын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 110, 104 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 123 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 120, 122 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоож эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б........т, Б.Э...........г нар нь хохирогч П.Б...........р, Т.Т..........т нартай эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Б.Б........т, Б.Э...........г нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нартай эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэтулгыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Б........тыг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Э...........г, Б.Б........т нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2108 0269 80666 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч Боржигон овогт Б........хийн Эрдэнэтулгыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

- Баатад овогт Б...........рийн Б........тыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Хоёр хүний эсрэг, Бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэтулгыг 500 (таван зуу) нэгж буюу 500.000 (таван зуун мянга) төгрөг, шүүгдэгч Б.Б........тыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э...........г, Б.Б........т нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э...........г, Б.Б........т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ