| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/00807/И |
| Дугаар | 102/ШШ2018/00857 |
| Огноо | 2018-03-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2018/00857
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 22-р хороо, Хилчин 89-р гудамжны 09 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УЗ90020429, Боржигон овогт Энхбатын Баярчимэгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, 11-р байрны 104 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УУ91090113, Бэсүд овогт Ганхуягийн Анхбаярт холбогдох,
гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Баярчимэг, хариуцагч Г.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2008 оны 08 сард Г.Анхбаяртай танилцаж, 2009-11-02 өдөр гэрлэлтээ Слнгинохайрхан дүүрэгт бүртгүүлсэн.
Биднийг хамтран амьдрах хугацаанд 2009-09-16 өдөр хүү А.Уужим, 2011-02-24 өдөр хүү А.Баянхангай нар төрсөн. Г.Анхбаяр 2011 оны 07 сараас гэр бүлийн талаар тогтворгүй болж, нэг жил тусдаа амьдарсан. 2012 оны 11 с араас хамт амьдарсан боловч салж нийлж явсаар, 2014 оны 05 сараас тусдаа байх болсон. Тусдаа амьдарсан хугацаанаас 2 хүү маань миний асрамжид амьдрарч байна.
Одоо би өөр бусадтай гэр бүл болсон, дахин нэг хүүхэд төрүүлсэн, цаашид Г.Анхбаяртай гэр бүлээр хамтран амьдрахгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү Би хоёр хүүгээ асрамжиндаа авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эп хөрөнгийн маргаагүй гэв.
Хариуцагч тайлбартаа: Бид 2009 онд гэр бүл болж, 2014 оноос тусдаа амьдарсан хугацаанд 2 хүү ээжийнхээ асрамжинд байсан. Би өөр хүнтэй явалдснаас туспаа амьдрах болсон юм. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд байлгана. Хүү А.Уужим, А.Баянхангай нартайгаа уулзаж байхыг хүсч байна. Хүүхдүүдийн гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээг би 2013 онд гээсэн. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар,иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхэд эрүүл бойжиж байгаа болон суралцаж байгаа тухай тодорхойлолт, иргэний үнэмлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар Сонгинохайрхан дүүрэгт 2009-11-02 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна.
Гэрлэхээс өмнө болон гэрлэснээс хойш зохигчийн дундаас 2009-09-16 өдөр хүү Анхбаярын Уужим, 2011-02-24 өдөр хүү Анхбаярын Баянхангай нар төрсөн байна.
Хариуцагч гэр бүлийн талаар тогтворгүй байдал гаргаснаас шалтгаалж 2014 оноос гэрлэгчид тусдаа амьдарсан байх бөгөөд тусдаа амьдарсан хугацаанд хүү А.Уужим, А.Баянхангай нар эхийнхээ асрамжинд байсан байна.
Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч гэрлэгчид эвлэрч гэр бүлээр амьдрах хүсэлгүй, хэн аль нь өөр бусадтай хамтын амьдралтай болсон шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байх ба нэхэмжлэгч хариуцагчтай гэр бүлээр хамт амьдрах боломжгүй болсон гэж үзэж байгааг хариуцагч зөвшөөрч байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн А.Уужим, А.Баянхангай нарыг 18 насанд хүртэл нэхэмжлэгч асрамжиндаа байлгахаар санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг эхийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.
Гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгийн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй, нэхэмжлэгч хүүхдүүдэд тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.