Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/549

 

 

 

 

 

 

 

    2022             5              04                                       2022/ШЦТ/549

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч С.Б.........н нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00398 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт С........рын Б.........н, Монгол Улсын иргэн, Говь-Алтай ......................ы өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд, боловсролтой, багш мэргэжилтэй, “M.....................” худалдааны ........................аг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ....................... тоотод байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ...............0....., урьд

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 299 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан.

- С........р дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 174 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 299 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 79 дугаартай захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 4 сар 23 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаанд хянан харгалзсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б.........н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хаалга нүдлээ” гэх шалтгаанаар Б.О........рийн нүүрэн тус газарт мөргөж, гараараа цохиж, эрүүл мэндэд нь “биед хамар ясны хянга, баруун зүүн хажуу ханын цөмөрч зөрсөн хугарал, дээд уруулын дотор салстад шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд үүдэн 2-р шүдний эмтрэл гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч С.Б.........н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын .......... тоотын гадна үүдэнд “хаалганы бариул эвдсэн” гэх шалтгаанаар Б.О........рийн нүүрэн тус газарт мөргөж, гараараа цохиж, эрүүл мэндэд нь “биед хамар ясны хянга, баруун зүүн хажуу ханын цөмөрч зөрсөн хугарал, дээд уруулын дотор салстад шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд үүдэн 2-р шүдний эмтрэл гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч Б.О..........ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн орчимд манай гэрийн буюу Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хороолол ........... тоотод гэртээ байхад дээд айл их дуу чимээ гаргаад байсан. Тэгэхээр нь би ганцаараа дээд айлын хаалгыг тогшсон айлын эхнэр нь гэх эмэгтэй жаахан халамцуу хаалга тайлсан. Тэгэхээр нь би танайх их дуу чимээ гаргаад байна, ингээд байвал цагдаад дуудлага өгнө шүү гэсэн чинь за одоо болилоо уучлаарай гээд хаалга хаасан. Тэгээд би эргэж гэртээ ороод байж байсан чинь манай хаалгыг тогшоод нээсэн чинь дээд айлын залуу 2 хүүхдийнхээ хамт зогсож байсан. Намайг гараад ир гэхээр нь гарсан чинь тэр залуу чи ягаад манай хаалгыг тогшдог юм, та хоёр явалддаг юм уу гээд цохих гээд дайрахаар нь би барьцалдаад байж байсан чинь 2 хүүхэд нь салгасан. Тэр залуу согтуу байсан, тэгээд надтай ярилцъя гээд зогсож байсан чинь эхнэр нь буугаад ирсэн чинь эхнэрээ хараад миний нүүр рүү мөргөсөн, гараараа цохисон, би тэр залууд гар хүрч цохиогүй. Намайг цохиулсны дараа манай эхнэр гарч ирсэн, харин цохиж байхад тэр залуугийн эхнэр 2 хүүхэд нь хамт байсан. эхнэр нь гэх эмэгтэй бас миний толгой руу гараараа цохиод байсан...би толгойн томографийн зураг 130.000 төгрөг хамрын хугарал засуулсан 95.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн болон бичиж өгсөн эмчилгээний дагуу эм тариа авсан 82.250 төгрөг нийт 315.250 төгрөг зардал гарсан нь баримттай байна. Харин бусад бензин шатахуун, ажилдаа яваагүй 2 өдрийн цалин зэрэг нийт 200.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дахь тал),

- Гэрч З.Н...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө...унтах гээд хэвтэж байсан чинь гэрийн хаалга тогшоод дээд айлын нөхөр байсан. тэр залуу согтуу байсан, манайх нохойтой тэгээд та нар яах юм гээд хэрэлдээд байсан чинь нөхөр маань хувцсаа өмсөөд гэрээс гарсан. Би том хүүхдээ сэргээд гараад харсан чинь заамдалцаад зогсож байсан, манай нөхрийн хамраас цус гарчихсан байсан, тэр залуугийн эхнэр нь дуудсан гэсэн, би бас давхар цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал)

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2345 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд хөхөлбөр өнгийн цус хуралттай бага зэрэг хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй. Дээд уруулын зүүн дотор салстад мэс заслын 3 оёдол бүхий 2 см шархтай, гадна хэсэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, хавдсан. Зүүн дээд үүдэн 2-р шүд эмтэрсэн, зах ирмэг хурц. Тогшиход эмзэглэлтэй.

2022.01.28-ны өдрийн Мед тарума эмнэлгийн толгойн КТГ-н шинжилгээний хариуд: хамрын ясны баруун хажуу хананд цөмөрч зөрсөн, хянга дамнаж зүүн хажуу хана руу үргэлжилсэн зөрүүтэй нийлмэл хугарлуудтай, таславч илэрхий муруйлтгүй...Зулай дагзны болон 2 нүдний доод зовхи, хамар хоншоор, уруулын зүүн хэсгийн зөөлөн эдэд хавантай...ДҮГНЭЛТ

1. Б.О..........ийн биед хамар ясны хянга, баруун зүүн хажуу ханын цөмөрч зөрсөн хугарал, дээд уруулын дотор салстад шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн дээд үүдэн 2 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо үйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

- Шинжээч эмч Б................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.О..........ийн биед зүүн дээд үүдэн 2-р шүдний эмтрэл гэмтэл байсан ба бичилтийн алдаа гаргасан байна...дүгнэлтэд дурдсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

- Шүүгдэгч С.Б...........................ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед миний биед хүзүүнд бага зэрэг улайсан байсан, маргаан болоход тэр залуу миний футболкны захаар намайг боосон болохоор үүссэн улайсан ором гарсан байсан. Надад өөр гэмтэл шарх байхгүй байсан, одоо тэр улайсан байсан нь арилсан байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б.........н нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2345 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч С.Б.........н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хаалганы бариул эвдсэн” гэх сэдэлтээр хохирогч Б.О..........ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч С.Б.........н нь толгойгоороо мөргөж, гараараа цохиж хохирогч Б.О..........ийн биед хамар ясны хянга, баруун зүүн хажуу ханын цөмөрч зөрсөн хугарал, дээд уруулын дотор салстад шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн дээд үүдэн 2-р шүдний эмтрэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл  уруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Б.........н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.О..........и нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар 320.000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч нь дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч С........................нийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч С.Б.....................нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр тО..........ох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хО........рдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч С.Б.........н нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.Б.........н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 30, 31 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 25 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 33, 34 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 35 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч С.Б..................нийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн тО..........уулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр тО..........ох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Б.........нд тО..........ох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тО..........ох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр тО..........ох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00398 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б............он овогт С........рын Бат-Эрдэнийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бат-Эрдэнийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр тО..........ох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тО..........ох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б.........н нь тО..........ох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй тО..........ох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ