Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 453

 

 

 

 

 

 

 

2019        5                14                                             2019/ДШМ/453

 

 

Б.Тт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Д.Ганчимэг,

            шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч С.Отгонзаяа,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч С.Отгонзаяа, иргэний нэхэмжлэгч Ш.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Тт холбогдох 1908005350248 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хорхон овгийн Бийн Т, 1994 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, Шөлөндөө хоолны газарт тогооч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел-Уулын  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Б.Т нь согтууруулах ундааны         зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хотол” зочид буудалд 2019 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжиж шөнө иргэн Г.Гын толгой, нүүрэн тус газарт олон удаагийн үйлдлээр цохиж, түүний биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун хөмсөг эрүүний шарх, хамрын зулгаралт, доод уруулын шарх, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, зүүн бугалга, баруун чихний ар гадаргуу хөхлөг сэртэнгийн цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг онц харгис хэрцийгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Таас нийт 564000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Год 8.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Энх-Амгаланд 556.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Г нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч С.Отгонзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тодорхойлж, улмаар хохирогчид учирсан хохирол барагдуулахаар удаа дараа гаргасан санаачилга болон Б.Тын гэр бүлийн байдал буюу хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй.

Үүнд: Хохирогч Г.Гын Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн шинжилгээний төлбөр болох 15.000 төгрөгийг шүүгдэгч Б.Тын ээж н.Батсуурь төлсөн бөгөөд тухайн үед хохирогч Г.Гтой уулзаж хохиролд 200.000 төгрөг төлж эвлэрэх санал гаргахад хүлээж аваагүй. Мөн Б.Т, түүний өмгөөлөгч нар мөрдөн байцаалтын үед хохирогч Г.Год хохиролд 700.000 төгрөг өгч эвлэрэх санал гаргаж удаа дараа утсаар холбогдож, уулзахаар тохиролцсон боловч хохирогч Г.Г ирж уулздаггүй, түүний утас холбогддоггүй буюу хохирогчид учирсан гэх 8.000 төгрөгийг төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдлыг хохирогчийн зүй бус үйлдэл бий болгож байсан. Ийнхүү Г.Год учирсан хохирол 8.000 төгрөгийг барагдуулах боломжгүй нөхцөл байдлыг хохирогч бий болгосныг харгалзан үзэлгүйгээр түүнд учирсан хохирлыг барагдуулаагүй гэж үзэж шүүгдэгч Б.Тт оногдуулах ялыг хүндрүүлж, 480 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь үндэслэлгүй.

Иргэний нэхэмжлэгч Ш.Энх-Амгаланд 556.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Б.Т Ш.Энх-Амгалан гэж хүнийг танихгүй бөгөөд түүнд ямар нэгэн хохирол учруулсан үйл баримт байхгүй. Г.Г нь Б.Тын яс үндсээр нь доромжилж өдөөн хатгаж, улмаар харилцан зодолдох явцад хохирогч Г.Год хөнгөн зэргийн гэмтэл учирч, гэмт хэрэг үйлдэгдсэн газар болох “Хотол” зочид буудлын эд хөрөнгө эвдэрч, гэмтсэн үйл баримт болсон байдаг. Ийнхүү “Хотол" зочид буудлын эд хөрөнгийн хохирол гэх 556.000 төгрөгийг Ш.Энх-Амгалан гэх хүнд олгохоор шийвэрлэсэн нь ойлгомжгүй. Ш.Энх-Амгалан нь “Хотол” зочид буудалтай ямар холбоотой болох, тухайн зочид буудлыг төлөөлж, иргэний нэхэмжлэгчээр оролцох эрхтэй эсэх баримт хавтас хэрэгт авагдаагүй буюу иргэний нэхэмжлэгч болох нь тогтоогдоогүй этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас учирсан ...хохирол төлүүлэх шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэснийг зөрчсөн. Ш.Энх-Амгалангийн биеийн байцаалтад ч түүнийг “Хотол” зочид буудлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй талаарх үйл баримт харагддаггүй. “Хотол” зочид буудалд учирсан хохирол болох Б.Тын үйлдсэн гэмт хэргээс улбаатай шууд бус хохирлыг тухайн зочид буудлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах журмаар хохирлоо арилгуулах эрхтэй байна. Мөн энэхүү “Хотол” зочид буудалд учирсан хохирлыг гэмт хэргийн хохиролд тооцож Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулаагүй гэх үндэслэлээр түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэснийг зөрчиж, хуулийн этгээдэд учирсан шууд бус хохирлыг гэмт хэргийн хохиролд тооцож түүнд оногдуулах ялыг хүндрүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Т нь хохирогч Г.Год учирсан 8.000 төгрөгийн хохирлыг төлөхөө удаа дараа санаачилга гаргаж илэрхийлж байсан бөгөөд хохирогчийн зүй бус үйлдлээс тухайн хохирлыг барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. “Хотол” зочид буудалд учирсан хохирлыг тухайн хуулийн этгээдийн төлөөлөн нэхэмжлэх эрхтэй этгээдэд төлж хохирол барагдуулах хүсэл зоригоо ч удаа дараа өөрийн мэдүүлгээр илэрхийлж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч тухайн хуулийн этгээдийг төлөөлөн нэхэмжлэх эрхтэй этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож чадаагүйгээс хохирол барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Шүүгдэгч Б.Т гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулахад түүнээс үл шалтгаалах нөхцөл байдал буюу хохирогчийн зүй бус үйлдэл, эрх бүхий албан тушаалтнууд хуулийн этгээдийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож чадаагүй нөхцөл байдлууд нь дээрх хохирлуудыг төлж барагдуулахад саад учруулсан болно.

Түүнчлэн шүүгдэгч Б.Тт тэтгэвэрт гарсан өндөр настай эх, 4 настай дүүтэйгээ хамт амьдардаг бөгөөд тэрээр мэргэжлээрээ хөдөө ажиллаж, гэр бүлийнхээ санхүүгийн асуудлыг шийдэхэд түүнд оногдуулсан 480 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь хүндрэл учруулах хувийн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Т гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулаагүй гэж үзэж ...480 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснийг өөрчилж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэмжээний дотор торгох ял оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ш.Энх-Амгалан гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2017 оны 3 дугаар сараас эхлэн “Хотол” зочид буудлыг ажиллуулж байгаа болно. Тус зочид буудалд үйлчлүүлж байсан Г.Г, Б.Т нар нь хоорондоо зодолдож өрөөний эд зүйл эвдэж гэмтээсэн. Дахин ашиглахгүй болгож эвдсэн бөгөөд үнэмлэхний газраар үнэмлэхээ хийлгэж 556.000 төгрөгийн хохирол барагдуулахаар болсон. Миний бие тус зочид буудлын захирал бөгөөд байгууллагад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэжээ.

 

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхээс Б.Тт оногдуулсан ял шийтгэл түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох санатай байна...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Б.Т нь:

 

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хотол” зочид буудалд 2019 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжиж шөнө иргэн Г.Гын толгой, нүүрэн тус газарт олон удаагийн үйлдлээр цохиж, түүний биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун хөмсөг эрүүний шарх, хамрын зулгаралт, доод уруулын шарх, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, зүүн бугалга, баруун чихний ар гадаргуу хөхлөг сэртэнгийн цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг онц харгис хэрцийгээр учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

хохирогч Г.Г “...намайг хэвтэж байхад татаж босгож ирээд шууд ширээн дээр байсан архины шилээр толгой руу цохисон. Тухайн үед би манарсан байдалтай болоход буудлын өрөөнд байсан зурагтыг аваад толгой руу цохисноос гадна жижиг модон ширээ аваад миний цээжин хэсэг рүү цохиход би ухаан алдсан. Тэгээд намайг буудлын шатаар чирч байхад хэсэг ухаан орсон. Би Б.Тт огт гар хүрээгүй. Бид хоёрын дунд ямар нэгэн үл ойлголцол, хэрүүл маргаан болоогүй. Зөв зүгээр хэвтэж байхад Тамир гэнэт намайг зодсон...” /хх 23-24/ гэж Б.Тт зодуулсан талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

 

гэрч Б.Өсөхнэмэхийн “...Намайг өрөөнд ороход Ганболд орон дээр нил цус болсон байдалтай хэвтэж байсан ба эрүү, дух нь язарсан, нүүр нь нил цус болсон байхаар нь 103-т өгч явуулсан. Тамир нилээн согтуу байдалтай байсан ба биед нь ил харагдах шарх, сорвигүй байсан...” /хх 31/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1643 дугаартай дүгнэлт /хх 38/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэгдэл /хх 5-6/ зэргээр давхар нотлогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг онц харгис хэрцийгээр учруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэлтэй болно.

 

Тодруулбал, хохирогч Г.Гын “...Намайг хэвтэж байхад татаж босгож ирээд шууд ширээн дээр байсан архины шилээр толгой руу цохисон. Тухайн үед би манарсан байдалтай болоход буудлын өрөөнд байсан зурагтыг аваад толгой руу цохисноос гадна жижиг модон ширээ аваад миний цээжин хэсэг рүү цохиход би ухаан алдсан. Тэгээд намайг буудлын шатаар чирж байхад хэсэг ухаан орсон. Цааш түргэний тэрэг рүү намайг оруулж байхыг хальт санаж байна. Цаашаа юу болсныг санахгүй байна...” /хх 23-24/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Г.Гын биед “тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун хөмсөг эрүүний шарх, хамрын зулгаралт, доод уруулын шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал, зүүн бугалга, баруун чихний ар гадаргуу хөхлөг сэртэнгийн цус хуралт” бүхий олон удаагийн үйдлээр үүсгэгдэх хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 1643 дугаартай дүгнэлт /хх 38/ зэргээс үзэхэд Б.Т нь Г.Гын толгой, нүүрэн тус газарт олон удаагийн үйлдлээр цохиж, түүний биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун хөмсөг эрүүний шарх, хамрын зулгаралт, доод уруулын шарх, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, зүүн бугалга, баруун чихний ар гадаргуу хөхлөг сэртэнгийн цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг онц харгис хэрцийгээр учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч С.Отгонзаяагийн “...хуулийн этгээдийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож чадаагүй.., ...ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэн хуулийн заалттай нийцсэн гэж үзнэ.

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Кровн баг” ХХК-ийн захирал Ш.Энх-Амгаланд “Хотол” нэртэй дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгосон байна. /хх 45/

 

Дээрх баримтаас үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор Ш.Энх-Амгаланг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 4 дэх заалтад шүүгдэгч Б.Таас 564.000 төгрөгийг гаргуулахдаа Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтласан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэж өөрчлөн шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч С.Отгонзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Үүнээс гадна шүүгдэгч Б.Т нь иргэний нэхэмжлэгч Ш.Энх-Амгаланд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 556.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: