Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 818

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3/9, Жи мобайл ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, өөрийн байр, /Шинэ гэмтлийн эмнэлэгийн урд байрлах протезийн үйлдвэр/ Дэл Оюу Дөл ХХК-д /регистр 5189608/ холбогдох худалдах, худалдан гэрээний үүрэгт 6 104 700 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Жавзанпагма нар оролцов.

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жимобайл” ХХК нь“Дэл оюу дөл” ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 15-ны  өдөр ХАГ-0339/16 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд нэмэлт 01, 02, 03 тоот гэрээ хийгдсэн. Эхлээд 03916 тоот гэрээгээр Самсунг АЗ маркийн 10 гар утсыг зээлээр өгсөн. Үүнээс хойш 6.670.000 төгрөг, 1 224 000 төгрөг, 1 300 000 төгрөг, 1 912 000 төгрөгийн нийт 13 202 000 төгрөгийн гар утас, дугаарыг зээлээр авсан. Үүнээс Дэл Оюу Дөл ХХК нь 9 132 200 төгрөгийг төлж 4 069 800 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэрээний 3.3-т зааснаар алдангийг 50 хувиар тооцож 2 034 400 төгрөг нийт 6 104 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                                                                                        

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь Дэл Оюу Дөл ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 6 104 700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

 

Жи мобайл ХХК нь Дэл Оюу Дөл ХХК-тай 2016 оны 8-р сарын 15-ны өдөр ХАГ-0339/16 тоот “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж /хх 10-13/ 6 670 000 төгрөгний үнэ бүхий Самсунг А3 маркийн гар утас худалдах, төлбөрийг 2017 оны 5-р сарын 30-ны дотор сар бүр 667 000 төгрөгийг төлөхөөр тохирсон, үүнээс хойш нэмэлт 01-03 гэрээг байгуулж  гар утас худалдан авчээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн нь нэхэмжлэлийн хувийг 2018 оны 02-р сарын 05-ны өдөр хүлээж авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзсан үндэслэл, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байн.

 

Түүнчлэн шүүх хуралдааны мэдэгдлийг 2018 оны 03-р сарын 12-ны өдөр хүлээн авсан, хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дэл Оюу Дөл ХХК-иас 6 014 700 /зургаан сая арван дөрвөн мянга долоон зуу/ төгрөг гаргуулж Жи мобайл ХХК-д олгосугай.    

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  112 625 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Дэл Оюу Дөл ХХК-иас 112 625 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосгай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                              Р.АЛТАНТУЯА