Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

 

   2022        01          13                                  2022/ШЦТ/106

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Н.Өнөрбаяр,

Шүүгдэгч Б.А,

Шүүгдэгч Б.О,

Шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн холбогдох эрүүгийн 2106 03487 2515 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.А, Э.Н, Б.О нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 09 дүгээр 24-25-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын 14 дүгээр гудамжны 07 тоот хашааны гадна хохирогч Б.Төрбаттай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зодож дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын уг, зүүн чихний дэлбээнд цус хуралт, хамар ясны хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Төрбатын мэдүүлэг /хх-09/, гэрч А.Лхагвадоржийн мэдүүлэг /хх-11/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9140 дугаартай дүгнэлт /хх-32-33/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.А, Э.Н, Б.О нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 09 дүгээр 24-25-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын 14 дүгээр гудамжны 07 тоот хашааны гадна хохирогч Б.Төрбаттай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зодож дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын уг, зүүн чихний дэлбээнд цус хуралт, хамар ясны хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-38-39, 45-46, 52-53/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Төрбатын  өгсөн “А.Лхагвадоржийн хашааны үүд хэсэгт үл таних 3 залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба үл таних залуу нь чи хэн бэ гэж хэлсэн тэгээд үл таних 1 залуу нь миний нүүр орчимд гараараа 1-2 удаа цохисон тэгээд би өөрийгөө хамгаалах зорилгоор нүүр, толгой хэсгээ гараараа дарсан байдалтай газар суусан. Манай найз Лхагвадорж надад хэлэхдээ намайг цохисон залууг Н гэдэг гэж ярьж байсан. Би тухайн залуучуудыг зодож цохьсон зүйл байхгүй. Би ОХУ руу 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагт сургуульдаа явахаар төлөвлөж байсан ба 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлхэд найзуудын хамт байсан тэгээд 1 лааз сэнгүр пиво уусан” /хх-09/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Лхагвадоржийн өгсөн “Манай найз Төрбат нь 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай зуслан болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын 14 дүгээр гудамжны 7 тоотод ирнэ гэж ярьж байсан тэгээд ирж байна гэсэн тул хашааны үүд хэсэгт гарахад манай найз залуу газар хэвтсэн байдалтай байсан ба би болиоч гэж хэлэх үед зүс таних Н гэх залуу манай найз залуу Төрбатын нүүр орчимд 1 удаа өшиглөсөн тэгээд би очиж салгасан тэгээд би Төрбатын хамт гэр рүүгээ орсон. Тухайн үед Н, А, О нар байсан миний харснаар Төрбатыг Н газар унасан байх үед нь 1 удаа өшиглөсөн А, О хоёр Төрбатыг зодож цохихыг хараагүй. Тухайн үед хамраас нь цус, нүүр хавдсан байдалтай байсан өөр биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Н гэх залуу манай найз залуу Төрбатын нүүр орчимд 1 удаа өшиглөсөн тэгээд би очиж салгасан. Тухайн үед Н, А, О нар байсан.” /хх-11/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9140 дугаартай “1. Б.Төрбатын дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын уг, зүүн чихний дэлбээнд цус хуралт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." /хх-32-33/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч Б.А, Э.Н, Б.О нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.А, Э.Н, Б.О нар нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн болон бусдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх хууль зүйн үндэслэл бүхий саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А, Э.Н, Б.О нар нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Б.А, Э.Н, Б.О нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 09 дүгээр 24-нд өдөр үйлдэгдсэн. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...” гэсэн тул Өршөөл Үзүүлэх тухай  хуульд  хамрагдах  үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.А, Э.Н, Б.О нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Э.Н, Б.О нарт тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Э.Н, Б.О нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Э.Н, Б.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Б.А, Э.Н, Б.О нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А, Э.Н, Б.О нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                                                          

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.А, Э.Н, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА