Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 55

 

2022             05            26                                         Дугаар 2022/ШЦТ/55

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Э.Ө

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Я.О өмгөөлөгч Я.Б, Д.О

Шүүгдэгч Б.Б, О.Б нарын өмгөөлөгч Н.Б

Шүүгдэгч Х.Б, Б.М өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Л.М өмгөөлөгч Ж.Ж

Шүүгдэгч Б.Б

Шүүгдэгч Х.Б

Шүүгдэгч О.Б

Шүүгдэгч Б.М

Шүүгдэгч Л.М

Шүүгдэгч Я.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Я.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Б, Г овогт Х.Б, Б овогт О.Б, В овогт Б.М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.М нарт холбогдох эрүүгийн 1841000430172 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б:  Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...,  ... аймаг ... сум ... дугаар баг ... гудамжны ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Х овогт Б.Б

Шүүгдэгч Х.Б:  Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ...  суманд  төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс ... ,... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ...,  ... хотын ... дүүрэг ... дугаар хороо ...-р байрны ... тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Г овогт Х.Б

Шүүгдэгч О.Б: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...,  ... аймаг ... сум ... дугаар баг, ... гудамж ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт О.Б

Шүүгдэгч Б.М: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ... аймаг ... сум ... дугаар баг... гудамж ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, В овогт Б.М

Шүүгдэгч Л.М: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд  төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ... аймаг ... сум ... дугаар баг, ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ... аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Б овогт Л.М

Шүүгдэгч Я.О: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... аймаг ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ ... аймгийн ... сум дахь ... ажилтай байсан, ам бүл ..., ...аймаг ... сум ... дүгээр баг ... дугаар хэсэг гудамж, ... тоотод оршин суудаг,  урьд нь ял шийтгэлгүй, И овогт Я.О нарт холбогдох эрүүгийн 1841000430172  тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.О нь Нийтийн албан тушаалтан буюу ... харьяа ... дэх ...-аар ажиллаж байхдаа Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн “274.1.1.энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх; 274.1.2.гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах; 274.1.7. гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх. 274.2.2.гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх; 274.2.3.гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-ийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх” гэснийг, Мөн хуулийн 63  дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт заасан “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, 246 дугаар зүйлийн 246.3 дахь хэсэгт заасан “Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг авах, онгойлгох, баглаа боодлыг задлах, барааг таних, тоолох зэрэг аль тохиромжтой аргаар шалгана” гэж заасныг тус тус зөрчин, хахууль өгөгч Б.Б ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ... аймгийн ... сумын ... байрны гадна 400,000 төгрөгийн хахууль авсан, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хахууль өгөгч Х.Б ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ... аймгийн ... сумын ... дүгээр баг ... дугаар байрны ... тоотод 450,000 төгрөгийн хахууль авсан, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хахууль өгөгч О.Б ... улсын дугаартай Ж маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ... аймгийн ... сумын ... тоотод 1,000,000 төгрөгийн хахууль авсан, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хахууль өгөгч Б.М ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ... аймгийн ... сумын ... тоотод 450,000 төгрөгийн хахууль авсан, хахууль өгөгч Л.М ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 750.000 төгрөгийн хахууль авахыг завдсан, мөн нийтийн албан тушаалтан Я.О нь ... газрын харьяа ... дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн, 7.1.5 “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах” 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, 7.1.8 “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэсэн заалтуудыг зөрчин өөрийн төрсөн хүү О.Э нэр дээр С дүүргийн ... орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 80 сая төгрөг, төрсөн дүү Ц.Х нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 25ны өдөр ... улсын дугаартай ... загварын авто машиныг 132 сая төгрөгөөр худалдаж авч нийт 212 сая төгрөгөөр буюу хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн байхад авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 зэх хэсэгт зааснаар “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ” гэсний дагуу үндэслэлтэй тайлбарлаагүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн,

Шүүгдэгч Б.Б нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ... аймгийн ... сумын ... байрны гадна .... харьяа ... дэх ... газарт ...-аар ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 400,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Х.Б нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ... аймгийн ... сумын ... байрны гадна ... харьяа ... дэх гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 450,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч О.Б нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ... аймгийн ... байрны ... тоотод ... харьяа ... газарт ...-аар ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Б.М нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлөх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ... аймгийн ... сумын ... тоотод ... харьяа ... газарт ...-аар ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 450,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Л.М нь өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт ... харьяа ... газарт ...- аар ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 750,000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2019 онд ... ... сумын хооронд тээвэр эрхэлдэг байсан. Гаалиар хурдан гарах гэж О уулзаж тийм хэрэгт холбогдсон. Тухайн үед өөрийнхөө ажлыг хурдан шуурхай явуулах гэж О уулзаж мөнгө өгч байсан. 1 удаа 400,000 төгрөг өгсөн. Орой 20 цагийн үед байсан байх одоо сайн санахгүй байна. Ер нь бол ажлаа хурдан явуулах гэж л мөнгө өгсөн” гэв.

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “16, 17, 20-ны өдөр гээд 3 удаагийн гарааны мөнгө гээд 450,000 төгрөгийг өгсөн. Яагаад хахууль өгөх болсон гэхээр тэр үед гаалийн татвар үндсэн 300,000, 350,000, 400,000 байсан. О ахлахад яагаад хахууль өгсөн гэхээр 250,000 төгрөгөөр татвар төлөөд өөрт нь 150,000 төгрөг өгдөг байсан. Хахууль өгөхөөр хурдан гардаг. Хахууль өгөхгүй бол очероороо маш удаан гардаг. Хахууль өгөхийн давуу тал нь шууд урдуур нь очоод гараад явдаг байсан болохоор би хахууль өгч байсан. 3 удаагийн 450,000 төгрөг өгч байсан” гэв.

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би О гэдэг хүнд 1,000,000 төгрөг өгсөн. О өөрийнхөө дугаараас яриад мөнгөө авъя гэхэд нь би тэр өдөр очиж амжаагүй. 2 өдрийн дараа гэрт нь аваачиж өгсөн” гэв.

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би О 450,000 төгрөг өгсөн нь үнэн. Яах гэж өгсөн бэ гэвэл би 2017, 2018 онд ачаа бараа зөөхгүйгээр хоосон хүн зөөдөг ажил хийдэг байсан. Нэг ороод ирэхэд утасныхаа дугаарыг өгөөч гэсэн. Би хүн зөөдөг, хоосон гардаг болохоор өдөрт 2 ч удаа гардаг байсан юм. Тэгээд дугаараа өгөөч гэхээр нь өгчихөөд л яваад өгсөн. Тэгээд над руу 2, 3 өдрийн дараа над руу залгаад ах нь хүн хоолонд оруулах гэсэн юм гэж ярьсан. Гэхдээ надад тэдэн төгрөг өгөөч гэж хэлээгүй. Тэгэхээр нь би гэр чинь хаана юм бэ? гэж асуугаад замаараа АТМ ороод гэрт нь мөнгө аваачиж өгсөн. Ийм хэрэгт холбогдсоноосоо хойш төрийн албан хаагчид зүгээр ч мөнгө өгч болдоггүй юм байна гэдгийг мэдэж ухаарсан” гэв.

Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би О ахлахыг сайн танихгүй, тухайн үед би дүүгээ ачаанд явуулж байсан тэр үеэрээ л ийм зүйлд холбогдчихлоо. Дахиж ийм үйлдэл гаргахгүйг хичээнэ. Би буруу үйлдэл хийсэндээ гэмшиж байна. 750,000 төгрөг өгөхийг завдсан. Ачаа бараагаа түргэн шуурхай явуулах зорилгоор мөнгө өгсөн. Үүнээс өөр ашиг сонирхол байхгүй” гэв.

Шүүгдэгч Я.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 05 сарын 16-ны өдрөөс 2019 оны 05 сарын 30-ны өдрийн хооронд 18 хяналт шалгалтын байцаагчтай үүдэндээ давхар зөрчлийн байцаагч 1 ахлахын бүрэлдэхүүнтэй боомт дээр ажил үүрэг гүйцэтгэхээр хуваарь хийгдсэн. Энэ хугацаанд удирдлагаас чиглэл ирээд татварыг нэмэгдүүл гэсэн. Би ажил үүргийн хуваариараа ажил үүргээ гүйцэтгэсэн. Тухайн үед хяналт шалгалт эрчимжсэн. Ажил эхлэхээс 30 минутын өмнө хувиараа хийгээд байцаагч нартаа чиглэл өгөөд хурал зөвлөгөөн хийдэг байсан. Үүдний давхар хяналт дээрээс буцаж ирэх юм бол тухайн байцаагчийн нэрийг удирдлагад өгдөг. Үүдэнд зөрчлийн байцаагч ажилладаг. Хэрвээ ийм зүйл болбол дээшээ удирдлага руу нэрийг чинь өгнө шүү гэсэн чиглэлтэй ажилласан. Зарим энэ Б билүү надтай уулзсан гэж байгаа юм. Гэтэл би анх удаа шүүхэд ирээд харж байгаа юм. Энэ хүнийг танихгүй, камерын бичлэг байгаа. Хоёрдугаарт зарим жолооч нар надаас ирж хуваарь авдаг гээд байна. Тийм зүйл байхгүй шүү дээ Монголын хил дээр орж ирээд хилийн цэрэг дээр штамбаа даруулна. Нэг талд нь хилийн цэрэг, нэг талд нь гаалийн байцаагч дардаг. Бүртгэл сууж байдаг. Машины дугаарыг нь үзгээр бичиж өгөөд явуулдаг. Тэгэхээр над дээр эд нар ирэх ямар ч боломжгүй. Машин чинь хоносон байна ирж машинаа ав гэсэн гэнэ үү тэрийг ёстой мэдэхгүй, үүнийгээ тодруулж өгнө үү прокуророо. Миний хувьд бол ажил үүргээ гүйцэтгэсэн. Өмнө нь 330 сая төгрөгийн хяналт шалгалтын мөнгө орж байсан юм байна лээ. Миний ээлж нь дээр хяналт шалгалт сайжраад улсад 790 сая орчим төгрөг орсон байдаг. Яах вэ миний ажлыг авах гэж дээрээс яриа гарсан байсан. Тэр үед л ийм юм болж таарлаа. Энгийн байсан юмнууд байдаг юм шиг байна лээ. Тэр гүйцэтгэх ажлыг би ердөөсөө ойлгохгүй байна. Заримыг нь би өөрөө хараагүй, мэдээгүй үзээгүй. Дүү нар хүүхдүүдийн байр машин тэрэгний хувьд бол би чинь төрсөн ах нь нутгаасаа гараад удчихсан хүмүүс тэр утгаар нь би байр авах гэсэн юм гээд ярьж байснаас би 1000 төгрөг оруулаагүй. 200, 300 сая төгрөгийн үнэтэй байр биш. 70, 80 сая төгрөгийн үнэтэй байр авсан. Манай хүү өөрөө явж ажиллаж 300 гаруй удаа хилээр орж гарсан байдаг. Намайг ... ажиллахаар очихоос өмнө эхнэр хүүхэдтэйгээ хилээр орж гарч явж байсан хүүхэд байхгүй юу. Оюутан байхаасаа явж байсан. Х хувьд ... захаас АТГ газар мах зарж байгаагүй нотолгоо байхгүй байна гэж тэмдэглэл хийсэн байдаг. Б өмгөөлөгч бид хоёр очиж малын эмнэлгээс албан тоотоор хариу авсан. Тэгэхэд 2021 оноос эхэлж манайх онлайн сүлжээнд холбогдож архивладаг болсон. Өмнө нь ийм зүйл байдаггүй байсан, танай дүүг хэдэн удаа орж ирсэн яасныг мэдэх ямар ч үндэслэл байхгүй, хөдөөнөөс ирсэн малын бичгийг бид нар хадгалж архивладаггүй байсан гэж хэлж байгаа юм. Одоо та нар шаардлагатай бол тухайн үед мах авч байсан хэдхэн хүнээ дуудаж уулзаад хуулийнхантайгаа уулзуулж болно шүү дээ гэсэн. Шүүхээс урьд нь 2 ч удаа буцаасан. Эд нар ямар ачаатай орж ирээд 300,000 төгрөг төлөхөөс 100,000, 150,000 төгрөг төлөөд байгаа юм. Тийм зүйл хэзээ ч байхгүй. О ахлахын машин гээд гардаг гэж байгаа юм. Би одоо тэгээд л үүдэн дээр очоод тэд нарыг утсаар ярих уу. Татвар бага төлсөн байвал үүдний ахлах эд нарыг хэзээ ч гаргахгүй шүү дээ. Хэрвээ бага төлсөн байвал чи яагаад ийм төлж байгаа юм гээд байцаалт аваад буцаагаад явуулна. Тэгээд өнгөрсөн 7 хоногт би өмгөөлөгчтэйгөө сууж байгаад Авлигатай тэмцэх газрын Б гомдлоо гаргасан. Шүүхийн гүйцэтгэх ажил ийм байна үүнийг шалгаад өгөөч ээ гэхэд ерөөсөө шалгаж өгдөггүй. Надаас чацарганын тос авсан хүмүүсийн нэр хүртэл байгаа шүү дээ. 120 ширхэг тос. Байцаагч нар өөрсдөө нэрээ бичээд 2 ширхэг, 5 ширхэг гэж захиалга өгдөг. Нэг байцаагч нь төлөөлж захиалга аваад би тэрийг нь ээжээс авч авчирч өгдөг байхгүй юу. Зүгээр л аптект байдаг тос биш манай нутгийн гараар үйлдвэрлэсэн тос байхгүй юу, нялх хүүхдэд хүртэл өгдөг. Тос авсан байцаагч нар, талбайн эрхлэгч эд нарын нэр байгаа шүү дээ. Эд нарыг шалгаад надаас хурааж авсан мөнгийг нотлоод өгч болохгүй юм болов уу. Нийслэлийн прокурорын дотоод хяналт нь шалгасан гэж надад өчигдөр мессеж ирж байна лээ. Эх хувиа авчраад надтай уулзаарай гэж хэлж байна лээ. У гэдэг прокурор.  Г гэдэг залуу шалгалт эхэлсэн гэж иймэрхүү юм ярьж байна лээ. ... хотод ирэхдээ эх хувиа авчраад уулзаарай гэж байна лээ” гэв.

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Я.О хууль бус үйлдлийг би өөрөө хуулийн байгууллагад илчилсэн. Мөн дээрээс нь Я.О хахууль өгөхгүй бол оруулж ирж байгаа хүмүүсийн барааны татварыг бага төлүүлдэг. Ер нь бол Я.О хахууль өгөөд явах юм бол бага татвар төлдөг.  2019 оны 05 дугаар сар 15-ны үед ... ахлах байцаагч Я.О ээлжин дээр 3 удаа хилээр бараа оруулж ирсэн. Би одоо энэ талаар сайн санахгүй байна.  Өдөр болгон татвар төлөөд явж байгаа болохоор санахгүй байна. Өмне би гэрчийн мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь хэлсэн байгаа.  Ямар ч байсан Я.О 3 удаа татвар бага төлсөн гээд 400.000 төгрөгийн хахуулийг түүний гэрт нь очиж өгсөн. Татвараа үнэн зөвөөр төлөх юм бол надад ямар ч ашиг байхгүй. Ямар ч бараа Монгол Улсад орж ирж зарагдахгүй. Одоогоос сарын өмнө Я.О хилээр орж ирэхэд намайг зогсоогоод чамаас би мөнгө аваагүй гээд байсан. Би тухайн үед 20.000 дэвсгэртээр 400.000 төгрөг өгсөн. Намайг мөнгө өгөхөд Я.О ганцаараа гэртээ байсан. Я.О мөнгө өгөхдөө би эхнэрийнхээ данснаас мөнгө гаргаж өгсөн. Манай эхнэрийн дансны карт надад байдаг. Манай эхнэрийн данс нь ... банкны данс байдаг.  ... дугаар эзэмшигч нь манай эхнэр  А гэж юм. Яагаад эхнэр дээр байгаа юм бэ? гэхээр ... суманд интернет байдаг. Би энэ дугаараар компьютер дээр тоглоом тоглохын тулд интернет ашигладаг. Я.О надтай уулзаад мэдүүлгээ өөрчилчих гэж хэлсэн. Тэрнээс өөр надтай юм яриагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-124/,

Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнө гэрчийн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ ярьсан. Дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж бодож байна. Би гэм буруугаа хүлээж байна. Дахин өмнөх асуудлаа санахгүй байна. Ямар ч байсан Я.О өөрийнхөө данснаас 450,000 төгрөг гаргаж аваад түүний гэрт нь авчирч өгсөн. Намайг гэрт нь очиход Я.О ганцаараа гэртээ байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 144-145/,

Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хотоос ... хоёрын хооронд ачаа, бараа зөөдөг. Би ... улсын дугаартай ... маркын тээврийн хэрэгслээр ачаа, бараа зөөдөг. Тус сумын гаалийн ахлах байцаагч Я.О гаалийн ахлах байцаагч гэдгээр таньдаг болсон. Тэрнээс найз нөхөд, ах, дүү, хамаатан садан бишЯ.О анх хэзээ уулзаж байснаа санахгүй байна. Ямар ч байсан намайг хил дээр байхад Я.О байсан. Тэгээд би Я.О уулзаад би ганц машинаар ачаа, бараа зөөдөг юм гэж хэлэхэд Я,О надаас чи ямар бараа зөөдөг юм гэж асуухаар нь би бэлэн хувцас, гэр ахуйн бараа, оймс зэрэг зүйлүүдийг зөөдөг. Би хилээр орж гарахад хурдан шуурхай гаргаад өгөөч гэж гуйсан. Тэгсэн чинь Я.О болох байх. Гэхдээ чи надад мөнгө өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд уулзсаныхаа маргаашнаас Я.О нэрийг хэлээд хилээр хурдан шуурхай гардаг болсон. Хилээр гарахдаа 200,000 төгрөгийн татвар төлөх ёстой байснаас Я.О уулзсаныхаа дараагаас 100.000 төгрөгийн татвар төлөх жишээний болсон. Харин үлдсэн мөнгийг нь Я.О өгөх ёстой. Анх Я.О уулзахдаа тэдэн төгрөг өгнө гэж тохироогүй. Тэгээд Я.О ээлж нь дээр байхад хэдэн удаа гарсанаа санахгүй байна. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шиг санагдаж байна. Я.О утсаар яриад ахдаа мөнгө өг гэж хэлсэн. Тэгээд орой нь Я.О гэрт нь 20.000-н дэвсгэрт болон 10.000-н дэвсгэртээр түүнд 1.000.000 төгрөг өгсөн. А.О надаас нэг сая төгрөг шаардаагүй. Би бодохдоо олон удаа гарсан болохоор нэг сая төгрөг өгөх ёстой гэж бодоод өгсөн тухайн үед би хэд удаа хилээр гарсанаа санахгүй байсан. Ямар ч байсан нэг сая төгрөг өгөх ёстой л гэж бодсон. Я.О анх уулзаж байхад Я.О хилээр орж ирэхдээ миний нэрийг хэлж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би ачаа бараагаа шалгуулахдаа намайг шалгаж байгаа гаалийн байцаагчид Я.О ахад хэлсэн байгаа гэж хэлэхээр нөгөө байцаагч маань Я.О очиж асуудаг юм шиг байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 159-160/,

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тус зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ? гэхээр Я.О хахууль гэж мөнгө өгөөгүй. 2019 оны 05 сарын 23-ны өдөр Я.О над руу утсаар яриад ах хүн хоолонд оруулах гэсэн юм. Чи боломжоороо мөнгө өгөөч гэж хэлэхээр нь орой Я.О гэрт очиж 450,000 төгрөг өгсөн. Би Я.О хахууль гэж мөнгө өгөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169-170/,

Шүүгдэгч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын үед шиг санагдаж байна. ... сумын  Я.О 750.000 төгрөгийн хахууль өгөх гэсэн боловч мөнгө байхгүй байсан учраас өгч чадаагүй. Яагаад өгөх гэж байсан бэ? гэхээр гаалийн татвар багасгахын тулд өгөх гэж байсан. Я.О би танихгүй. Тэгээд Я.О нэг өдөр очиж уулзаад бараа оруулж ирэх гэсэн юм. Оруулж ирсэн барааны татварыг багасгах боломж байна уу? гэхэд Я.О боломж байгаа гэж хэлсэн. Тэгээд би Я.О ээлж нь дээр 5 удаа хилээр бараа зөөсөн. Я.О нэг удаа гарах юм бол 150,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би 5 удаа гарсан болохоор Я.О 750.000 төгрөг өгөх ёстой байсан. Тэгээд өгч чадаагүй байж байгаад танай байгууллагад мэдэгдсэн. Ер нь бол 200.000-250.000 төгрөгийн татвар төлдөг. Я.О тохирсоныхоо дараагаар 50,000 төгрөгийн татвар төлдөг болсон. Хамгийн гол нь Я.О хахууль өгснөөр хурдан шуурхай хилээр гардаг байсан. Я.О хахууль өгөхгүй бол оруулж ирсэн барааг шалгаад зөрчил бичээд байдаг юм. Бас хил дээр хонуулах жишээтэй байдаг. Тийм болохоор хүссэн зүйлийг нь өгөөд л явж байвал ажил хурдан шуурхай байдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190-191/,

Шүүгдэгч Я.Омөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О.Б гэдэг хүнээр би ... орон сууцанд засвар хийлгэх гэж оршин суугч нараас мөнгө хураан авч барилгын материал авчруулах гээд 700,000 төгрөгийг 2019 оны 04-р сарын үед өгсөн шиг санагдаж байна. Өөр дээрх хүмүүсийг танихгүй. О.Б нь манай гаалийн газарт ажилладаг байсан эгчийн хамаатан гэдгээр нь барилгын материал оруулж ирэх гэж мөнгө өгч байсан. ...Би энэ хүмүүсийг ерөөсөө танихгүй учраас ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй.  ... сумын хилээр бараа оруулж ирж байгаа жолооч нарыг харвал таних байх. Дээрх иргэд худлаа ярьж байна.  Ер нь бол ...сумын жолооч нар намайг ална, энэ тэр гэж их олон удаа хэлдэг. Яагаад тэгж хэлж байгаа юм бэ гэхээр жолооч нар гаалийн  татвар авлаа. Гаалийн татвар өндөр байна. Мөн дээрээс нь зөрчил энэ тэрийг нь гаргаад ирэхээр янз бүрээр хэлдэг.  Дээрх хүмүүс намайг гүтгэж байна. ...Ц.Х өөр дээрээ авсан. Ц.Х нь 33,000,000 төгрөг зээлээч гэхээр нь яах гэж байгаа талаар асуухад машин авах гэсэн юм гэхээр нь өөрийнхөө дансанд байсан мөнгийг машин зарж байгаа хүний дансанд шилжүүлсэн. Би тухайн өдөр 32,000,000 төгрөг шилжүүлээд араас 1,000,000 төгрөг шилжүүлсэн шиг санагдаж байна. ... маркын тээврийн хэрэгсэл Ц.Х машин юм. Ц.Х 2019 оны 04-р сарын эхээр зээлсэн мөнгөө буцаагаад өгсөн. ...манай хүү байр худалдаж авах боломжтой. Манай хүү бараа зөөж мөнгө олдог байсан. Ер нь бол ... жолооч хийж байгаа хүмүүсийн өдрийн  ашгийн барагцаална. Тэгэхээр байр авах боломжтой” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-50/,

 Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би  ....хотоос ... хоёрын хооронд жил орчим бэлэн бараа зөөж байна. Би Я.О гэдэг хүнийг сайн танихгүй. Таньдаг жолооч ахаар дамжуулан Я.О танилцсан.  Өөрөөр хэлбэл Я.О ах 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ээлжтэй байсан. Би ... хот хүртэл ... гэсэн ... маркын тээврийн хэрэгслээр ачаа зөөдеr. Гэхдээ ... гэсэн ... маркын тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш бөгөөд манай ээжийн дүү М юм. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Я.О надруу залгаад машин чинь монгол хил дээр хоносон байна. Гарсан гарааны мөнгөө бэлнээр аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ талаар М ахад А.О гарааныхаа мөнгийг бэлнээр аваад ир гэж байна гэж уулзахдаа хэлсэн. Тэгээд нь би өөр юм мэдэхгүй. Анх хүнээр дамжуулан ярихад миний дугаарыг тэмдэглэж авсан байсан юм шиг байсан. Тэгээд л над руу ярьсан байх.  Ямар ч байсан Я.О 5 гарааны мөнгө өгчих гэж хэлсэн. Би энэ талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-185/,

Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Я.О хамтран амьдраад 12 жил болж байна. Бид хоёр гэр бүл болоод хүүхэдтэй болоогүй. 2019 оны 05 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд ... сум руу явсан. Өглөө 07 цагийн үед яваад шөнө буцаад ирсэн. Явсан шалтгаан нь трансматарын наймаа хийнэ гэж ярьж байсан. Я.О нь урдаас худалдаж аваад хувь, хүн болон албан байгууллагуудад зардаг. Би наймаанд оролцоод байдаггүй. Үнэнийг хэлэхэд би Я.О мөнгийг 2013 онд барилга руу оруулж алдсан бөгөөд тэр цагаас хойш Я.О бид хоёрын данс тус тусдаа болсон. Надад Я.О хэдэн төгрөг байгаа талаар хэлдэггүй. Би ч О асуугаад байдаггүй. Ер нь бол бид хоёрын амьдрал тус тусдаа байдаг. Би Я.О 16 орчим сая төгрөгийг барилга руу хөрөнгө оруулаад алдсан юм. Я.О бол мөнгөтэйгийн хувьд бол мөнгөтэй. Харин хэдэн төгрөг байгааг нь би мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206-207/,

Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийнхөө эзэмшлийн машинаар бараа зөөдөг байсан. Миний машины улсын дугаар нь ... гэсэн дугаартай, бор өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Гэхдээ энэ машиныг би зарсан байгаа. ... хот хоёрын хооронд ачаа, бараа зөөхөөс гадна би гаалийн бүрдүүлэлт хийдэг байсан. Өөрөөр хэлбэл ... ирж чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүд надад итгэмжлэл хийж өгдөг байсан бөгөөд тус аж ахуйн нэгжийн барааг гааль дээр ирэхэд тосож аваад гаалийн бүрдүүлэлтийг нь хийж өгөөд ... хот руу явуулдаг байсан. Энэ ажлыг байнга хийгээд байдаггүй. ... байр ... тоот үл хөдлөх эд хөрөнгө миний өмч юм. Би дүүгийнхээ нэр дээр худалдаж авсан, Би ... руу явах гэж байгаа бөгөөд тус улсад би магистер хамгаалах гэж байгаа. Яагаад дуугийнхээ нэр дээр авсан бэ гэхээр ...-д очоод яаралтай мөнгө хэрэг болсон vед зарж борлуулах санаатай дүүгийнхээ нэр дээр худалдаж авсан. 2012 оноос эхэлж ... хот хоёрын хооронд ачаа бараа зөөдөг байсан. Тэр мөнгөөрөө худалдаж авсан. Тус байрыг 79 сая төгрөгөөр 2 өрөө байр худалдаж авсан. Би өөрийнхөө ажил хийж олсон мөнгөөр худалдаж авсан. Манай эцэг эхийн зүгээс надад байр худалдаж авахад мөнгө өгөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208-210/,

Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... тоот байр бол Я.О байр юм. Өмнө манай хөрөнгө байж байгаад Я.О эгчид зарсан юм шиг байсан. Би энэ талаар сайн мэдэхгүй, энэ талаар манай эцэг, эх хоёр сайн мэдэж байгаа. Би болохоор хамтран эмшигчээр байдаг. ... тоот байр болохоор манай төрсөн О.А байр юм. Манай ах ...-руу явах гэж байгаа болохоор миний нэр дээр тус байрыг худалдаж авсан. Манай ах өмнө ... хот хоёрын хооронд 2016 оноос эхэлж, ачаа бараа зөөдөг байсан. Манай ах ажил хийдэг байсан болохоор тус байрыг худалдаж авсан. Манай ах хөдөөгөөр явж байгаа. ...хотод байхгүй. Тус байрны талаар О.А сайн мэдэж байгаа. Байрыг худалдаж авах их үүсвэр нь машинаар ... хот хоёрын хооронд хүн зөөж мөнгө олдог байсан. Би одоо тус байранд амьдарч байгаа. Манай ах өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан. Манай ах ... руу явах гэж байгаа болохоор чиний нэр дээр худалдаж авлаа шүү гээд худалдаж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-212/,

Гэрч Я.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Я.О гэрээс хурааж авсан мөнгө миний мөнгө байгаа юм. Я.О манай төрсөн дүү юм. 2019 оны 06 дугаар сарын 19-20-ны өдөр ... хотоос ... хүртэл таксигаар явсан. Тухай өдөр ... хот гаргах зорилготой байсан. Ямар учраас ... хот руу явах зорилготой байсан бэ? гэхээр 2 ширхэг цахилгаан гаргагч буюу трансматар авах гэж байсан. Ер бол би заримдаа ...-аас цахилгаан гаргагч /трансматар/ хүмүүс нийлүүлдэг. Тэгээд ... хот руу орох гэсэн чинь трансматар худалдаж авдаг ... залуу буюу Б ... хотод байхгүй байсан. Дараа нь Б усаар яриад трансматар худалдаж авах гэсэн юм гэж хэлтэл Б мөнгөө хэн нэгэнд үлдээгээд явчих. Би ... очоод нөгөө хүнтэй чинь холбогдоод мөнгөө авья гэж хэлэхээр нь би дүү Я.О эхнэр Ц.Т өгсөн. Би мөнгөө Я.О гэрт нь очиж өгсөн. Намайг Я.О гэрт нь очиход манай дүү байхгүй байсан. Би Т мөнгө өгөхдөө намайг утсаар ярихаар ... залуу болох Б гэх хүний данс руу мөнгө шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд тэр орой нь буцаад ... хот руу явсан. Би танил Ч гэдэг хүнд трансматар худалдаж авч өгөх гэж байсан. Ч утас нь ... гэсэн дугаартай. Бид хоёр найз нөхдийн холбоогүй. Бид хоёр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байгаа. Ц.Т өгсөн гэх 15,000,000 төгрөг миний мөнгө байгаа юм. Тус мөнгө нь надад бэлэн байсан. Би мөнгөө банкинд хийгээд байдаггүй. Манай нөхөр намайг мөнгө аваад явсныг мэднэ. Манай нөхөр намайг мөнгөтэй гэдгийг мэднэ. Ер нь бол 20,000, 10,000-ны дэвсгэрт байсан. Би мөнгө төгрөг хүмүүст зээлүүлдэг бөгөөд надад бэлэн 30,000,000 орчим сая төгрөг байдаг. Тэр мөнгөө эргэлүүлдэг юм. Надад байгаа 30,000,000 орчим сая төгрөгийг ажил хөдөлмөрөөрөө олсон мөнгө юм. Одоо үсчингийн салон ажиллуулж байгаа. Би энэ нөхөртэйгээ сүүлд суусан юм. Тэгээд бид хоёрын харилцаа жаахан муу байдаг. Би нөхөртөө хийж байгаа зүйлээ яриад байдаггүй. Ер нь бол хийж байгаа зүйлээ нөхөртөө мэдэгдэхгүй байхыг боддог. Би Я.О мөнгө өгсөн талаар хэлээгүй. Намайг очиход Я.О гэртээ байгаагүй. Мөн дээрээс нь Я.О мөнгөтэй холбогдох их дургүй юм. Сая гарч ирчихээд бид нарт уурлаад байсан. Ер нь бол бэртэйгээ их ойрхон байдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн  213-215/,

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О ах над руу 2019 оны 05 сарын 23-ны өдөр утсаар залгаад “Үлдэгдэл мөнгөө өгөх хэрэгтэй байна” гэхээр нь би түүнд хандан “Би түүнийг мэдэхгүй Х ахтай та өөрөө яриад асуучих. Би Х ах руу яриад хэлье гэсэн. Я.О ах ... сумын гаалийн ээлжинд гарч эхлэх үед буюу 2019 оны 05 сарын 16-ны өдөр Х... гэх манай хуурай ах намайг дагуулаад О очиж уулзаад машинаа бүрдүүлнэ гэж явсан.  Тухайн үед О ах миний нэр утсыг бичиж авч штамб даруулаад би эхлээд гаалиар гарсан ба Х ах О ах хоёр үлдсэн. Тэгээд удалгүй Х ах штамб даруулаад гарч ирсэн ба бид хоёр Эрээн хот руу явж бараа, материал авчраад оройдоо ирсэн. Х ах 2019 оны 03 сард надад хэлэхдээ нэг удаа нэг машинаар ... хотоос бараа авчирч оруулахдаа О 250,000 төгрөг өгдөг гэсэн. Тэгээд 2019 оны 05 сарын 23-ны өдөр О ах надтай ярихдаа Х мөнгө, төгрөг авах талаар ярьсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233-234/,

 Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 05-р сарын үед шиг санагдаж байна. Би Я.О ахаас 3 өрөө байр худалдаж авсан. Би Я.О ахын байрыг худалдаж авахдаа өөрийнхөө амьдарч байсан 2 өрөө байрыг 43 сая төгрөгөөр зараад худалдаж авсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 7-9/,

Гэрч Ц.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...улсын дугаартай ... маркын тээрийн хэрэгслийг 2019 оны 03-р сард У гэх машин зардаг төвөөс авч байсан. Тус машиныг 132 сая төгрөгөөр авч байсан. ... манай найз А бид хоёр нийлж мал авсан. Би 19-20 орчим сая төгрөг гаргасан. Харин А 20 орчим сая төгрөг гаргасан. Ингээд А бид хоёр С аймгийн сумдуудаас мал худалдаж авсан. Би хоёр 30 сая төгрөгөөр мал худалдаж аваад 60 орчим сая төгрөгөөр ... зах дээр зарсан. Тэгээд 2019 оны цагаан сарын өмнө дахин мал худалдаж авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15-17/,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... улсын дугаартай, ... маркийн тээврийн хэрэгслийг ... 2019 оны 02-р сарын 25-ны өдөр Л.Л “Ж” ХХК-нд тус тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Ж” ХХК-иас О.Э тус тээврийн хэрэгслийг шилжүүлэх бичиг өгсөн. Тус бичгийн дагуу О.Э нь Ц.Х тээврийн хэрэгслийг шилжүүлсэн байна. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ц.Х нь Ц.Б шилжүүлсэн байна” гэх мэдүүлэг мэдүүлэг /2-р хх-ийн 23-25/,

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хайрга чулуу олборлодог ажил хийдэг миний хуурай дүү Ө би хүүгийнхээ байрыг зарна гэж хэлж байсан. Гэтэл Ө нь надруу яриад “ахаа нэг хүн машинаа байраар солино” гэнээ гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хүнтэй нь холбогдоход О гэдэг хүн надруу ярьсан. О нь надад “би хүүхэддээ байр авах гэж байгаа юм, машинаараа солино” гэж хэлсэн. Би ажилтай байсан болохоор өөрөө машиныг нь үзэж чадаагүй, хүнээр үзүүлэхэд гайгүй машин байна гэж хэлсэн. Тэгээд түүнтэй наймаа хийхээр тохиролцоод уулзахад У аймгийн З сумын гаралтай хүн байсан. Миний аав тухайн нутгийн хүн л дээ. Тэгээд О гэдэг хүнтэй сайхан танилцаад наймаа хийе гээд тохиролцсон. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр О нь надад ... улсын дугаартай ... маркийн автомашинаа 125,000,000 төгрөгт бодож худалдсан. Тэгээд эхнэрийнхээ нэр дээр байсан ... тоот хаягт байрлалтай орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдсан. Тэгээд зөрүү 25,000,000 төгрөгийг О гэдэг хүний дүү гэж танилцуулж, дагуулж ирсэн Х гэдэг нэртэй, өндөр нуруутай, ногоон нүдтэй махлаг залуугаас автомашиныг шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-28/,

Шүүгдэгч Х.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 152/

Шүүгдэгч О.Б  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 163/

Шүүгдэгч Б.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 179/

Шүүгдэгч Л.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 203/

Шүүгдэгч Я.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 85/

2019 оны 05-р сарын 26-ны өдрийн Сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 53/

 2019 оны 05-р сарын 25-ны өдрийн “Нэгжлэг хийсэн тухай” тэмдэглэл /2-р хх-ийн 87-88, 90-92/

2018 оны 06-р сарын 11-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ /2-р хх-ийн 104-105/

2019 оны 05-р сарын 25-ны өдрийн Э.Д гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 111-112/

Ж ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20/069 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2-р хх-ийн 114-120-р хуудас/

... ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2019/69 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 122-р хуудас/

... аймгийн Мал эмнэлгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, холбогдох материалууд /2-р хх-ийн 124-159-р хуудас/

Ж ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 19/4-39 дугаартай “Ж” ХХК-ний өмчлөлд байгаа ... улсын дугаартай, хар өнгийн ... арлын дугаартай ... маркийн автомашиныг О овогтой Э нэр дээр шилжүүлж өгнө үү гэх албан бичиг /3-р хх-ийн 37-р хуудас/

... газрын Статистикийн хэлтсийн 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 168 дугаартай албан бичиг, хавсралт /3-р хх-ийн 56-57 хуудас/

... харьяа ... дэх ... газрын 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/932 дугаартай албан бичиг, хавсралт /3-р хх-ийн 87-109-р хуудас/

... газрын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2-5а/9037 дугаартай албан бичиг, хавсралт /4-р хх-ийн 18-26-р хуудас/

Шүүгдэгч Я.О 2012-2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хуулбар /4-р хх-ийн 28-52/

Шүүгдэгч Я.О ажлын байрны тодорхойлолт / 4-р хх-ийн 175-178-р хуудас/

Шүүгдэгч Я.О гэрээс хураан авсан мөнгөн дэвсгэртийн сериалсан тэмдэглэл /9-р хх-ийн 24-29/  

2021 оны 04-р сарын 26-ны өдрийн 01/188 дугаартай ... газрын ... газрын албан бичиг, хавсралт /9-р хх-ийн 97-129/ зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмаар хавтаст хэрэгт авагдаж, бэхжүүлэгдсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотолгооны ач холбогдолтой дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлан үзэхэд шүүгдэгч Я.О нь нийтийн албан тушаалд буюу ... газрын харьяа ... газарт ...-аар ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.Б эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ... аймгийн ... сумын ... байрны гадна 400,000 төгрөгийн хахууль авсан, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хахууль өгөгч Х.Б эзэмшлийн  ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ... аймгийн ... сумын ... дүгээр баг ... тоотод 450,000 төгрөгийн хахууль авсан, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хахууль өгөгч О.Б эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ... тоотод 1,000,000 төгрөгийн хахууль тус тус авсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл шууд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Я.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд шүүгдэгч Б.Б 400,000 төгрөгийн, шүүгдэгч О.Б 1,000,000 төгрөгийн, шүүгдэгч Х.Б 450,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгч Б.Б “Би 2019 онд ... сумын хооронд тээвэр эрхэлдэг байсан. Гаалиар хурдан гарах гэж О уулзаж тийм хэрэгт холбогдсон. Тухайн үед өөрийнхөө ажлыг хурдан шуурхай явуулах гэж О уулзаж мөнгө өгч байсан. 1 удаа 400,000 төгрөг өгсөн. Орой 20 цагийн үед байсан байх одоо сайн санахгүй байна. Ер нь бол ажлаа хурдан явуулах гэж л мөнгө өгсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгч О.Б “Би О гэдэг хүнд 1,000,000 төгрөг өгсөн. О өөрийнхөө дугаараас яриад мөнгөө авъя гэхэд нь би тэр өдөр очиж амжаагүй. 2 өдрийн дараа гэрт нь аваачиж өгсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Х.Б “16, 17, 20-ны өдөр гээд 3 удаагийн гарааны мөнгө гээд 450,000 төгрөгийг өгсөн. Яагаад хахууль өгөх болсон гэхээр тэр үед гаалийн татвар үндсэн 300,000, 350,000, 400,000 байсан. О ахлахад яагаад хахууль өгсөн гэхээр 250,000 төгрөгөөр татвар төлөөд өөрт нь 150,000 төгрөг өгдөг байсан. Хахууль өгөхөөр хурдан гардаг. Хахууль өгөхгүй бол очероороо маш удаан гардаг. Хахууль өгөхийн давуу тал нь шууд урдуур нь очоод гараад явдаг байсан болохоор би хахууль өгч байсан. 3 удаагийн 450,000 төгрөг өгч байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Х.Б эзэмшлийн ... улсын дугаартай, тээврийн хэрэгслийн 2019 оны 01 сарын 01-нээс 2019 оны 05 сарын 25-ны хооронд улсын хил нэвтэрч зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн татвар төлсөн жагсаалт /3-р хх-ийн 90/, шүүгдэгч О.Б эзэмшлийн ...  улсын дугаартай, тээврийн хэрэгслийн 2019 оны 01 сарын 01-нээс 2019 оны 05 сарын 25-ны хооронд улсын хил нэвтэрч зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн татвар төлсөн жагсаалт /3-р хх-ийн 96-98/, шүүгдэгч Б.Б эзэмшлийн ... улсын дугаартай, тээврийн хэрэгслийн 2019 оны 01 сарын 01-нээс 2019 оны 05 сарын 25-ны хооронд улсын хил нэвтэрч зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн татвар төлсөн жагсаалт /3-р хх-ийн 99-100/, мөн дээрх шүүгдэгч нарын эзэмшдэг банкны дансны хуулгууд  зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Я.О нь ... газрын харьяа ...-аар ажиллаж байхдаа  өөрийн төрсөн хүү О.Э нэр дээр ... орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 80 сая төгрөгөөр, дүү Ц.Х  нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр... улсын дугаартай ... загварын авто машиныг 132 сая төгрөгөөр худалдан авч нийт 212 сая төгрөгөөр буюу хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн байхад авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 зэх хэсэгт зааснаар “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ” гэсний дагуу үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... улсын дугаартай, ... маркийн тээврийн хэрэгслийг ...2019 оны 02-р сарын 25-ны өдөр Л.Л “Ж” ХХК-нд тус тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Ж” ХХК-иас О.Э тус тээврийн хэрэгслийг шилжүүлэх бичиг өгсөн. Тус бичгийн дагуу О.Э нь Ц.Х тээврийн хэрэгслийг шилжүүлсэн байна. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ц.Х нь Ц.Б шилжүүлсэн байна” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 23-25/,  гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхээр нь тэр хүнтэй нь холбогдоход О гэдэг хүн надруу ярьсан. О нь надад “би хүүхэддээ байр авах гэж байгаа юм, машинаараа солино” гэж хэлсэн. Би ажилтай байсан болохоор өөрөө машиныг нь үзэж чадаагүй, хүнээр үзүүлэхэд гайгүй машин байна гэж хэлсэн. Тэгээд түүнтэй наймаа хийхээр тохиролцоод уулзахад ... аймгийн ... сумын гаралтай хүн байсан. Миний аав тухайн нутгийн хүн л дээ. Тэгээд О гэдэг хүнтэй сайхан танилцаад наймаа хийе гээд тохиролцсон. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр О нь надад ... улсын дугаартай ... маркийн автомашинаа 125,000,000 төгрөгт бодож худалдсан. Тэгээд эхнэрийнхээ нэр дээр байсан ... тоот хаягт байрлалтай орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдсан. Тэгээд зөрүү 25,000,000 төгрөгийг О гэдэг хүний дүү гэж танилцуулж, дагуулж ирсэн Х гэдэг нэртэй, өндөр нуруутай, ногоон нүдтэй махлаг залуугаас автомашиныг шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-28/, гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц.Х миний байрыг ... маркийн машинаар солиод зөрүү авъя гэж санал тавьсан. ...надтай утсаар яриад байсан хүний хажууд ... сумын гаалийн байцаагчаар ажилладаг гээд нэг настай хүн явж байсан. Тэр хүн болохоор машиныг миний ...  байгаа юм. Энэ машиныг чиний байраар сольё, надад 20-30 сая төгрөгийн зөрүү өгчих. ...надад тэр үед ахын машиныг аваад зөрүү өгөх мөнгө байгаагүй учраас Ц.Б утасны дугаарыг нь өгсөн. Ц.Б ч бас тухайн үед байр зарна гээд надад хэлж байсан.  Би Ц.Б байр зарснаас машин зарсан дээр гээд хэлсэн чинь ийм зүйл болчихлоо” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 29-30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Я.О шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн төрсөн хүү О.Э нэр дээр авсан ... орон сууцыг миний том хүү О.А өөрийн хөдөлмөрөөр буюу бусдын 4 ширхэг ... машиныг түрээсээр авч ажиллуулж  300 гаруй удаа хилээр орж гарсан байдаг. Энэ мөнгөөр байр авсан. Үүнийг Хил хамгаалах ерөнхий газраас авсан хилээр орж, гарсан лавлагаагаар нотлогдоно” гэх мэдүүлэг,  гэрч О.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Сургуулиа төгсөөд ... хот хүртэл 69 маркын авто машинаар хүмүүсийн бараа ачаа зөөсөн. Би энэ ажлыг 2011 оноос эхэлж хийж эхэлсэн. Оюутан байхдаа зунынхаа амралтаар хийдэг байсан. Би энэ ажлыг 2018 оны 08 дугаар сар хүртэл хийж байгаад больсон. Ер нь бол ашиг нь янз бүр байдаг байсан. Ер нь бол өдөрт 200,000-250,000 төгрөгийн ашиг олдог байсан. Тухайн үед машинд ачаа, бараа битvv ачуулдаг байсан. Би өөрийнхөө эзэмшлийн машинаар бараа зөөдөг байсан. Миний машины улсын дугаар нь ... гэсэн дугаартай, бор өнгийн тээврийн хэрэгсэл байсан.  ... тоот үл хөдлөх эд хөрөнгө миний өмч юм. Би дүүгийнхээ нэр дээр худалдаж авсан, Би АНУ руу явах гэж байгаа бөгөөд тус улсад би магистер хамгаалах гэж байгаа. Яагаад дүүгийнхээ нэр дээр авсан бэ гэхээр АНУ-д очоод яаралтай мөнгө хэрэг болсон vед зарж борлуулах санаатай дүүгийнхээ нэр дээр худалдаж авсан. 2012 оноос эхэлж ... хот хоёрын хооронд ачаа бараа зөөдөг байсан. Тэр мөнгөөрөө худалдаж авсан. Тус байрыг 79 сая төгрөгөөр 2 өрөө байр худалдаж авсан. Би өөрийнхөө ажил хийж олсон мөнгөөр худалдаж авсан. Манай эцэг эхийн зүгээс надад байр худалдаж авахад мөнгө өгөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208-210/ зэрэг нь дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Хил хамгаалах газраас гаргасан лавлагаа нь хүү О.А 4 ширхэг ... машиныг түрээсээр ажиллуулж хилээр орж, гарч байсныг нотлохоос биш хүү О.А хил хооронд явж хэдэн төгрөгний татвар төлж, хэдэн төгрөгний ашигтай ажиллаж байсныг нотлох баримт биш юм. Төрсөн хүү О.А хэдэн төгрөгний орлоготой яаж ажиллаж байсныг гаалийн албан татвар төлсөн баримтаар нотолно. Энэ нь уг байрыг төрсөн хүү О.А нь өөрийн орлогоор худалдаж авсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа бөгөөд өөрийн орлогоо хууль ёсны болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүйг нотолж байна.

Мөн шүүгдэгч Я.О нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт   мэдүүлэхдээ: “... улсын дугаартай ... загварын авто машин нь миний машин биш  дүү Ц.Х машин юм. Ц.Х машин авах гэсэн юм 33,000,000 төгрөг зээлээч гэхлээр нь өөрийн дансанд байсан мөнгийг машин зарж байсан хүний данс руу шилжүүлсэн. Уг Ц.Х худалдаж авсан” гэж, гэрч Ц.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...улсын дугаартай ... маркын тээрийн хэрэгслийг 2019 оны 03-р сард У гэх машин зардаг төвөөс авч байсан. Тус машиныг 132 сая төгрөгөөр авч байсан. ...манай найз А бид хоёр нийлж мал авсан. Би 19-20 орчим сая төгрөг гаргасан. Харин А 20 орчим сая төгрөг гаргасан. Ингээд А бид хоёр С аймгийн сумдуудаас мал худалдаж авсан. Би хоёр 30 сая төгрөгөөр мал худалдаж аваад 60 орчим сая төгрөгөөр ... зах дээр зарсан. Тэгээд 2019 оны цагаан сарын өмнө дахин мал худалдаж авсан...”/2-р хх-ийн 15-17/ гэж мэдүүлж байх боловч энэ нь гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... улсын дугаартай, ... маркийн тээврийн хэрэгслийг ...2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Ж” ХХК-иас О.Э тус тээврийн хэрэгслийг шилжүүлэх бичиг өгсөн. Тус бичгийн дагуу О.Э нь Ц.Х тээврийн хэрэгслийг шилжүүлсэн байна. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ц.Х нь Ц.Б шилжүүлсэн байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 23-25/  гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр О нь надад ... улсын дугаартай ... маркийн автомашинаа 125,000,000 төгрөгт бодож худалдсан. Тэгээд эхнэрийнхээ нэр дээр байсан ... тоот хаягт байрлалтай орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдсан. Тэгээд зөрүү 25,000,000 төгрөгийг О гэдэг хүний дүү гэж танилцуулж, дагуулж ирсэн Х гэдэг нэртэй, өндөр нуруутай, ногоон нүдтэй махлаг залуугаас автомашиныг шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 27-28/, гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надтай утсаар яриад байсан хүний хажууд ... сумын гаалийн байцаагчаар ажилладаг гээд нэг настай хүн явж байсан. Тэр хүн болохоор машиныг миний 570  байгаа юм. Энэ машиныг чиний байраар сольё, надад 20-30 сая төгрөгийн зөрүү өгчих. Би Ц.Б байр зарснаас машин зарсан дээр гээд хэлсэн чинь ийм зүйл болчихлоо” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 29-30/, Ж ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 19/4-39 дугаартай “Ж” ХХК-ний өмчлөлд байгаа ... улсын дугаартай, хар өнгийн ... арлын дугаартай ... маркийн автомашиныг О.Э нэр дээр шилжүүлж өгнө үү гэх албан бичиг /3-р хх-ийн 37-р хуудас/, шүүгдэгч Я.О 2012-2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хуулбар /4-р хх-ийн 28-52/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Мөн гэрч Ц.Х найз А хамтарч ... зах болон ... аймгаас мал, мах бэлтгэж байсан гэж мэдүүлдэгч энэ нь ... ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2019/69 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 122-р хуудас/, ... аймгийн Мал эмнэлгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, холбогдох материалууд /2-р хх-ийн 124-159-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байгаа болно. Иймд шүүгдэгч Я.О өөрийн хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн байхад хууль ёсны болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн” гэж заасан байна. Гэтэл эдгээр хөрөнгө нь шүүгдэгч Я.О  нэр дээр байхгүй, өөрийнх нь хөрөнгө биш” гэж мэтгэлцэв.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь тухайн эд хөрөнгө нь заавал өөрийнх нь нэр дээр байх албагүй. Үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгө нь төрийн албан хаагчийг  ажиллаж байх тухайн хугацаанд бий болсон байна. Бий болсон эд хөрөнгөө хувиргах, далдлах, бусдад шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг идэвхитэй явуулдагаараа онцлог юм.

Шүүгдэгч Я.О гэрт үзлэг хийж, эд мөрийн баримтаар хураан авсан 15,500,000 төгрөгийг шүүгдэгч Я.О “миний мөнгө биш, манай эгч Я.О мөнгө юм. Я.О урдаас бараа худалдан авах зорилготой манай эхнэрт үлдээгээд явсан” гэж, гэрч Я.О мөрдөн шалгах ажиллагаанд “Я.О гэрээс хурааж авсан мөнгө миний мөнгө байгаа юм.  ... хот руу явах зорилготой байсан бэ? гэхээр 2 ширхэг цахилгаан гаргагч буюу трансматар авах гэж байсан. Б усаар яриад трансматар худалдаж авах гэсэн юм гэж хэлтэл Б мөнгөө хэн нэгэнд үлдээгээд явчих. Би ... очоод нөгөө хүнтэй чинь холбогдоод мөнгөө авья гэж хэлэхээр нь би дүү Я.О эхнэр Ц.Т өгсөн. Би мөнгөө Я.О гэрт нь очиж өгсөн. Намайг Я.О гэрт нь очиход манай дүү байхгүй байсан. Ц.Т өгсөн гэх 15,000,000 төгрөг миний мөнгө байгаа юм” гэж  /1-р хх-ийн  213-215/ тус тус мэдүүлдэг боловч уг мөнгө нь гэрт хийсэн үзлэгээр 3 өөр газраас буюу 800,000 төгрөг нь шүүгдэгч Я.О халааснаас, бусад мөнгө нь унтлагын өрөөний хувцасны шүүгээнээс хоёр тусдаа даавуунд боосон байдалтайгаар олдсон нь уг мөнгийг Я.О мөнгө гэдгийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж үзнэ. Иймд эд мөрийн баримтаар хураан авсан 15,500,000 төгрөгийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь өөртөө давуу байдал бий болгон хил гаалиас хурдан шуурхай гарах, гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ... байрны гадна ... харьяа ...-аар ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 400,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Х.Б нь өөртөө давуу байдал бий болгон хил гаалиас хурдан шуурхай гарах, гаалийн татвар бага төлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ... байрны гадна ... харьяа ...-аар ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 450,000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч О.Б нь өөртөө давуу байдал бий болгон хил гаалиас хурдан шуурхай гарах, гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ... байрны ... тоотод ... харьяа ...-аар ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Б “Би 2019 онд ... сумын хооронд тээвэр эрхэлдэг байсан. Гаалиар хурдан гарах гэж О уулзаж тийм хэрэгт холбогдсон. Тухайн үед өөрийнхөө ажлыг хурдан шуурхай явуулах гэж О уулзаж мөнгө өгч байсан. 1 удаа 400,000 төгрөг өгсөн. Орой 20 цагийн үед байсан байх одоо сайн санахгүй байна. Ер нь бол ажлаа хурдан явуулах гэж л мөнгө өгсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгч О.Б “Би О гэдэг хүнд 1,000,000 төгрөг өгсөн. О өөрийнхөө дугаараас яриад мөнгөө авъя гэхэд нь би тэр өдөр очиж амжаагүй. 2 өдрийн дараа гэрт нь аваачиж өгсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Х.Б “16, 17, 20-ны өдөр гээд 3 удаагийн гарааны мөнгө гээд 450,000 төгрөгийг өгсөн. Яагаад хахууль өгөх болсон гэхээр тэр үед гаалийн татвар үндсэн 300,000, 350,000, 400,000 байсан. О ахлахад яагаад хахууль өгсөн гэхээр 250,000 төгрөгөөр татвар төлөөд өөрт нь 150,000 төгрөг өгдөг байсан. Хахууль өгөхөөр хурдан гардаг. Хахууль өгөхгүй бол очероороо маш удаан гардаг. Хахууль өгөхийн давуу тал нь шууд урдуур нь очоод гараад явдаг байсан болохоор би хахууль өгч байсан. 3 удаагийн 450,000 төгрөг өгч байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Х.Б эзэмшлийн ... улсын дугаартай, тээврийн хэрэгслийн 2019 оны 01 сарын 01-нээс 2019 оны 05 сарын 25-ны хооронд улсын хил нэвтэрч зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн татвар төлсөн жагсаалт /3-р хх-ийн 90/, шүүгдэгч О.Б эзэмшлийн ...  улсын дугаартай, тээврийн хэрэгслийн 2019 оны 01 сарын 01-нээс 2019 оны 05 сарын 25-ны хооронд улсын хил нэвтэрч зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн татвар төлсөн жагсаалт /3-р хх-ийн 96-98/, шүүгдэгч Б.Б эзэмшлийн ...  улсын дугаартай, тээврийн хэрэгслийн 2019 оны 01 сарын 01-нээс 2019 оны 05 сарын 25-ны хооронд улсын хил нэвтэрч зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн татвар төлсөн жагсаалт /3-р хх-ийн 99-100/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлөх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ... тоотод ... харьяа ... гаалийн газарт гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 450,000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.М өөртөө давуу байдал бий болгон гаалийн татвар бага төлүүлсний хариуд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ... сумын нутаг дэвсгэрт ... харьяа ...-аар ажиллаж байсан Я.О албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 750,000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Я.О 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хахууль өгөгч Б.М ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд ... тоотод 450,000 төгрөгийн хахууль авсан, хахууль өгөгч Л.М ... улсын дугаартай ... маркийн автомашинд гаалийн бүрдүүлэлт хийхдээ олон нэр төрлийн ачаатай тээврийн хэрэгслийг гаалийн татвар бага төлүүлж гаалийн хяналтын талбайгаас гаргуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 750.000 төгрөгийн хахууль авахыг завдсан гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Учир нь: Шүүгдэгч Б.М шүүгдэгч Я.О хахуул өгсөн, шүүгдэгч Л.М хахуул өгөхийг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

Шүүгдэгч Б.М нь шүүгдэгч Я.О хахууль гэж мөнгө өгөөгүй, хүн хоолонд оруулах гэсэн юм мөнгөний хэрэг байна гэхлээр нь 450,000 төгрөг өгсөн гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан мөнгө өгөөгүй болох нь тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэдгийг гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч энэ үйлдэл нь тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах  нөхцөл байдлын улмаас төгсөөгүй байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийг үйлдэхээр санаатай хийсэн үйлдэл байхыг шаарддаг. Гэтэл шүүгдэгч Л.М нь шүүгдэгч Я.О 5 гарааны мөнгө 750,000 төгрөгийг өгөх гэсэн үйлдэл хийгээгүй болох нь гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Я.О надруу залгаад машин чинь монгол хил дээр хоносон байна. Гарсан гарааны мөнгөө бэлнээр аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ талаар М ахад А.О гарааныхаа мөнгийг бэлнээр аваад ир гэж байна гэж уулзахдаа хэлсэн. Тэгээд би өөр юм мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-185/, шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Я.О надаас мөнгө нэхээгүй, ер нь бол 5 гарааны мөнгө өгвөл саадгүй гарах юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байгаа бөгөөд зөвхөн хоорондоо ярилцсан асуудлыг бусдад хахууль өгөхийг завдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Я.О нь шүүгдэгч Б.М 450,000 төгрөгийг Л.М 750,000 төгрөгийг тус тус хахууль авсан, завдсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Я.О нь шүүгдэгч Б.М, Л.М нараас хахууль авахын тулд хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, шүүгдэгч нарын машиныг гаалиас гаргахгүй байх, хэт өндөр гаалийн албан татвар оногдуулна гэж хясан боогдуулах зэрэг үйлдлүүдийг  хийгээгүй  болох нь тогтоогдож байна.

Иймд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Я.О холбогдох эрүүгийн хэргээс шүүгдэгч Б.М, Л.М нараас хахууль авсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Б Х.Б, О.Б, Я.О нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Нийслэлийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б Х.Б, О.Б нар нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Я.О нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,850,000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлсөн болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгч Я.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хахууль өгөчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн тулд бусдаас хахууль авсан, өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, шүүгдэгч Б.Б, Х.Б, О.Б нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Я.О үйлдэл холбогдлоос шүүгдэгч Л.М, Б.М нараас хахууль авсан, шүүгдэгч Л.М, Б.М нарыг бусдад хахууль өгсөн гэх үйлдэл, холбогдлыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.

Шүүгдэгч Я.О нь 2019 оны 05 сарын 26-ны өдрөөс 2019 оны 06 сарын 07-ны өдөр хүртэл нийт 12 хоног цагдан хоригдсон ба 2019 оны 06-р сарын 07-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд нь оруулан тооцно” гэж заасан тул түүний цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Авлигатай тэмцэх газрын ... банкин дахь үнэт зүйл хадгалах хайрцагт хадгалагдаж байгаа шүүгдэгч Я.О гэрээс хураан авсан 15,500,000 төгрөгийг улсын орлого болгож, хэрэгт хавсаргагдаж ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Я.О үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 132,000,000 төгрөгний үнэлгээтэй, ... улсын дугаартай, ... маркийн авто машины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан боловч шүүгдэгч Я.О нь уг машиныг бусдад ... тоот орон сууцаар арилжсан тул уг машины шилжилт, хөдөлгөөнийг хязгаарласан хязгаарлалтыг 2019 оны 08 сарын 29-ний өдрийн 38 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор хүчингүй болгосон байна. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч уг машиныг хурааж, улсын орлого болгохоор санал гаргасан.

Шүүх улсын яллагчийн саналын дагуу 132,000,000 төгрөгний үнэлгээтэй, ... улсын дугаартай, ... маркийн авто машин, мөн шүүгдэгч Я.О үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх өөрийн төрсөн хүү О.Э нэр дээр бүртгэлтэй 80,000,000 төгрөгний үнэлгээ бүхий ... тоот орон сууцыг тус тус хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ. Шүүхээс уг машиныг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тул уг машины эзэмшигч нь холбогдох этгээдээс иргэний журмаар машины үнийг нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  ... тоот орон сууц, ... тоот орон сууц, ...тоот орон сууц зэрэг эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд Прокурорын зөвшөөрлөөр тогтоосон хязгаарлалтыг  хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Я.О нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Я.О өмгөөлөгч Я.Б, Д.О нар нь шүүгдэгч Я.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэж хүсэлт гаргажээ.

Шүүгдэгч Я.О нь шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,850,000 төгрөгийг төлж барагдуулсан боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд бусдаас хахууль авах үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр удаа, дараа үйлдсэн, нийгмийн аюулын шинж их тул торгох ял оногдуулах боломжгүй. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж заасан. Гэтэл шүүгдэгч Я.О нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгч Я.О хувийн байдал, оногдуулсан хорих ялын хэмжээ зэргийг харгалзан түүний эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Х.Б, О.Б нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б, Х.Б, О.Б нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Я.О хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч Я.О урьд нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Б, Х.Б, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.М, Л.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Я.О үйлдэл холбогдлоос  шүүгдэгч Л.М, Б.М нараас хахууль авсан мөн шүүгдэгч Л.М, Б.М нарыг бусдад хахууль өгсөн гэх үйлдэл, холбогдлыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Я.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн тулд бусдаас хахууль авсан, өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, шүүгдэгч Б.Б, Х.Б, О.Б, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Я.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томигдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томигдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Х.Б, О.Б нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр мөн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих  ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томигдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж нийт эдлэх ялын хэмжээг  2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б, Х.Б, О.Б нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солих учрыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,850,000 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх өөрийн төрсөн хүү О.Э нэр дээр бүртгэлтэй 80,000,000 төгрөгний үнэлгээтэй, ... тоот орон сууц, өөрийн дүү Ц.Х нэр дээр бүртгэлтэй байсан 132,000,000 төгрөгний үнэлгээтэй, ...улсын дугаартай, ... маркийн авто машиныг тус тус хурааж, улсын орлого болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар  эд мөрийн баримтаар хураагдсан, Авлигатай тэмцэх газрын ... банкин дахь үнэт зүйл хадгалах хайрцагт хадгалагдаж байгаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 15,500,000 /арван таван сая, таван зуун мянга/ төгрөгийг хурааж улсын орлого болгож, 1 ширхэг СД бичлэгийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалсугай.

10. ... тоот орон сууц, ... тоот орон сууц, ... тоот орон сууц зэргийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд Прокурорын зөвшөөрөлөөр тогтоосон хязгаарлалтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шүүгдэгч Я.О, Б.Б, Х.Б, О.Б нар нь бусдад төлөх төлбөргүй,  иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.О авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шүүгдэгч Б.Б, Х.Б, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.М, Л.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.Ц