Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 166

 

2022         02           08                                  2022/ШЦТ/166

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

      Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

   Улсын яллагч Н.Улсболд,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал Ц.Дэлгэрням,

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч, Г.Тамир,

Шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

Шүүгдэгч Я.Ш, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2108 01450 1249 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А, Б.М нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдпээр учрах саадыг арилгах зорилгоор буюу Тоёота Приус 20 загварын 98-96 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж, 2021 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чухаг хотхоны гадаа авто зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Л.Эрдэнэбатын эзэмшлий 90-92 ОРХ улсын дугаартай Приус 20 маркийн автомашны нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол нохойн чарга” нэртэй амралтын газрын урд “Туул” гол дагуу байрлуулсан иргэн А.Ариунбаярын эзэмшлийн 99-02 УБЛ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг хүч хэргэлэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгний хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8 байрны гадна байрлуулсан байсан иргэн Б.Отгонтуяагийн эзэмшлийн 71-47 УНК улсын дугаартай Приус 20 загварын автомшаины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 3 000 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны ил зогсоол дээр байрлуулсан Б.Гомбосүрэнгийн эзэмшлийн Тоёота Приус 20 загварын 06-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 900 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 701 дүгээр байрны гадна зогсоолоос С.Мөнхбаярын эзэмшлийн 35-28 УБҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн машины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 930 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд байрлуулсан У.Мягмарсүрэнгийн эзэмшлийн Тоёота Приус 20 загварын 82- 89 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1 350 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01 цагаас 09 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар сургуулийн ард байрлуулсан иргэн Ч.Чинбатын эзэмшлийн 10-13 УНК улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1 200 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 10 дугаар байрны гадна автомашины зогсоолд байрлуулсан Т.Аптантөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 загварын 01-52 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны баруун талд хохирогч Б.Ууганбатын эзэмшлийн 38-46 УНЭ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 520 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 46 дугаар байрны гадна талд байрлуулсан байсан иргэн Д.Байгалцэрэнгийн эзэмшлийн 35-20 УБЗ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автоамшины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 3 000 000 төгрөг буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мираж зочид буудлын гадаа автозогсоол дээр байрлуулсан иргэн У.Энх- Амгалангийн эзэмшлийн 75-54 УАМ улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд болон иргэний нэхэмжлэгч М.Жавзанжумдаан нарт 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Голден парк” хотхоны 301 дүгээр байрны урд талын шороон зогсоол дээр ил байрлуулсан хохирогч А.Наранчимэгийн эзэмшлийн 20-24 УНИ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хугацаанд хохирогч Г.Ууганбаярын эзэмшлийн 29-83 УБХ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч С.Энхбаатарын эзэмшлийн 20-38 УБХ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины тээврийн хэрэгслүүдийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны автомашины зогсоол дээр байрлуулсан Д.Дуламсүрэнгийн эзэмшлийн Тоёота Приус 20 загварын 35-39 УАВ тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 1 350 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 55 дугаар байрны гадна ил зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Б.Жамбалдоржийн эзэмшлийн 34-66 УБС улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2 200 000 төгрөгний хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарт хотхоын зогсоол дээр байсан иргэн Д.Бат- Оршихийн эзэмшлийн 89-83 УБУ улсын дугаартай автомашины янданг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгний хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 39Б байрны гадна байрлуулсан байсан иргэн Т.Нямгэрэлийн эзэмшлийн 82-68 УБГ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч түүнд 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,2021 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 396 байрны зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Г.Аззаяагийн эзэмшлийн 49-43 ОРА улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Хүннү молл” худалдааны гадна зогсоолоос Ц.Гантулгын эзэмшлийн 17-28 УНК улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгний хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны зүүн талын авто зогсоол дээр байсан хохирогч Д.Баатархүүгийн эзэмшлийн 73-53 УАА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгний хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8в байрны гадаа авто зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Д.Ариунбаатарын эзэмшлийн 77-93 УАВ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны зүүн талын шороон зогсоол дээр ил байрлуулсан хохирогч Ж.Уртнасангийн эзэмшлийн 59-48 УБр улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны зүүн талд байрлах автомашины зогсоол дээр байсан иргэн М.Мөнхдэлгэрийн өмчлөлийн 79- 38 УБӨ улсын дугаартай Приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Б.Болорчимэгийн эзэмшлийн 75-64 УБН улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 1 500 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар сургуулийн урд талын автомашины шороон зогсоол дээр байсан иргэн Б.Баяраагийн эзэмшлийн 42-39 УНЛ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Я.Ш нь 2021 оны 06 дугаар сараас 07 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаанд Б.А, Б.М нараас Тоёота-Приус 20 загварын 5 ширхэг нүүрсэн янданг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг нь мэдсээр байж худалдан авсан,

 

Шүүгдэгч Н.Д нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт Б.А, Б.М нараас Тоёота-Приус 20 загварын 13 ширхэг нүүрсэн янданг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг нь мэдсээр байж худалдан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг бүгд үнэн. Хохирогч нарын хохирлыг барагдуулсан. Хохирогч нар болон та бүхэнд ажил удаж байгаадаа уучлалт хүсэж байна.” гэв.

 

            Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хохирогч нарын хохирлыг барагдуулсан. Хохирол учруулсан хүмүүсийнхээ өмнө гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч Н.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний зүгээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах хүсэлтэй байна. Би анх яндан авахдаа нотлох баримт болгох гэж машины бичиг баримт, өөрийнх нь жолооны үнэмлэхийн зургийг нь давхар дарж авсан. Ямар нэгэн асуудалгүй биз дээ гэхэд байхгүй, би өөрөө Дарханд приүс засвар ажиллуулдаг. Өөрөө авдаг байж байгаад корона гараад урагш нь гаргаж чадахгүй байна. 1.800.000 төгрөгөөр авчхаад 300.000 илүү гэж танд зарж байгаа юм гэж хэлээд надаас яндан тус бүрийн үнийг аваад явсан байдаг. Би тэр мөнгийг найз нөхдөөсөө зээлж аваад өгсөн. Надаас авсан мөнгөөрөө хохирол төлбөр төлсөн учраас би энэ хэрэг дээр хохиролтой болох гээд байна.” гэв.

 

            Шүүгдэгч Я.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 22 дээр ажилсан. Би хувиараа хувилагч түүхийн эд буюу зэс, гууль, төмөр, эвдэрсэн машин тэрэг авдаг. 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл гэрээ нүүлгэсэн буюу 22-т амьдрахаар болсон. Би 06 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө Шар-Хаднаас 22 руу явж байх үедээ аваарт орсон. Нөгөөдөх нь хүн амины хэрэгтэй болоод бараг 8 сар хүртэл явсан байх. Эхнэр хүүхэдтэйгээ явж байсан болохоор эмнэлэг домлогоор үзүүлээд шүүх цагдаа сэргийлэх яваад 07 дугаар сарын 18-ны өдөр хөдөө явсан. Тэгээд ирэхэд цагдаагийн газраас намайг хулгайн яндан авсан гээд дуудсан. Тухайн үед би ажлаа хийгээгүй байсан. Гадуур явж илүү дутуу засвар үйлчилгээний газраас эвдэрсэн мотор зэргийг тохирч авдаг учраас хүмүүс их таньдаг байх. Юу ч мэдээгүй байж байгаад энэ хэрэгт татагдсан. Дуудсан үед нь мэдүүлгээ өгсөн. Энэ хэрэгт хамааралгүй, тухайн үед би байгаагүй, эмчилгээ хийлгэж байсан гээд нотлох баримтуудаа бүгдийг нь өгсөн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.А нь Б.Мтой бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор буюу Тоёота Приус 20 загварын 98-96 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж,

 

            1. 2021 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чухаг хотхоны гадаа авто зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Л.Эрдэнэбатын эзэмшлий 90-92 ОРХ улсын дугаартай Приус 20 маркийн автомашны нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

           

            Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /2хх-ийн 104 хуудас/

            2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 107 хуудас/,

 

            2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 110-112 хуудас/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Эрдэнэбатын өгсөн “Би 2021 оны 06 дугаар сарын 05-нд Орхон аймгаас хотод ирээд Сонгинохайрхан дүүрэг 27-р хороо чухаг хотхон гэх газарт очоод хоноод 2021 оны 06 дугаар сарын 06-нд өдөр ажлаар хөдөө явах гээд үү Саранчимэгээр өөрийн машинаараа Сонгинохайрхан дүүрэг 27 хороо Чухаг хотхоноос Гурвалжин гүүр гараад Мобикомын агуулахад хүргүүлээд өөрийн эзэмшлийн 9092 ОРХ улсын дугаартай Приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслээ дүү Саранчимэгт үлдээсэн. Тухайн үед 9092 ОРХ улсын дугаартай Приус 20 миний машинд ямар нэгэн дуу байгаагүй нүүрсэн яндантай байсан. 2021 оны 06 дугаар сарын 08-нд өдөр дүү Саранчимэг над руу залгаад машинаас муухай дуу гараад байна яндан алга болсон байна гэж мэдэгдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. 2020 оны 07 дугаар сард би хүнээс 7 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Миний нэр дээр байдаг машин. 2021 оны 06 дугаар сарын 05-нд Орхон аймгийн машин засварын газарт машины хойд амаржин солиулахад нүүрсэн яндан байсан. Тэр газрын засварчин ориг яндантайгаа явж байна гэж хэлж байсан. Би Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нэг ширхэг нүүрсэн янданг хүлээж авсан тул надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би хохиролгүй болсон” /2хх-ийн 123-124, 126 хуудас/ гэх мэдүүлэг,

 

               Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Саранчимэгийн өгсөн “Би 2021 оны 06 сарын 07-ны өдөр 12 цагийн үед СХД-ийн 27-р хороо Чухаг хотхоны баруун хойд талд байх зогсоол дээр нагац ах Л.Эрдэнэбатын эзэмшлийн 90-92 ОРХ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн автомашиныг байршуулж тавьсан. Тэгсэн өнөөдөр 11 цагийн үед ахын машиныг асаах гэтэл яндан нь чанга дугараад байсан. Тэгэхээр нь би тонгойж хартал нүүрсэн яндан нь алдагдсан байсан” /2хх-ийн 128 хуудас/ гэх мэдүүлэг,

 

               2. 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол нохойн чарга” нэртэй амралтын газрын урд “Туул” гол дагуу байрлуулсан иргэн А.Ариунбаярын эзэмшлийн 99-02 УБЛ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг хүч хэргэлэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

              А.Ариунбаярын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2хх-ийн 55 хуудас/,

 

              Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Ариунбаярын өгсөн “Би 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Тэрэлж рүү ажлынхаа хамт олонтой зугаалгаар явсан. Тэгээд 10 цагийн орчимд Тэрэлжид ирээд “Монгол нохой чарга” нэртэй амралтад амрах гэхэд тус амралт нь голын цаана байсан учраас машинуудаа голын эрэг дээр орхиод Зил 131 маркийн том машинаар гол гараад амралтдаа очиж амарсан. Тэгээд 17 цагийн орчимд буцах гээд гол гарч ирээд машинаа асаахад яндан нь их дуу чимээтэй, моторын шар гэрэл асчихаар нь гайхаад машиныхаа доогуур харахад яндан байхгүй байсан. Тухайн үед миний утасны цэнэг дуусчихсан хот руу яаралтай явах ажил гараад цагдаад хэлэлгүй шууд явчихсан. Приус 20 маркийн 99-02 УБЛ улсын дугаартай улаан өнгийн машин байсан” /2хх-ийн 62 хуудас/ гэх мэдүүлэг,

 

            “Дамно” ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн НА-21-44 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /А.Ариунбаяр 2 200 000 төгрөг/, /2хх-ийн 70-71 хуудас/,

 

            3. 2021 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8 байрны гадна байрлуулсан байсан иргэн Б.Отгонтуяагийн эзэмшлийн 71-47 УНК улсын дугаартай Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд  3 000 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

            2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 154 хуудас/,

 

            2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 157-159 хуудас/,

 

               Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Отгонтуяагийн өгсөн “Би 2021 оны 06 дугаар сарын 14-ний шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 8а-35 тоот гэртээ ирсэн. Би гэртээ ирэхдээ өөрийн эзэмшлийн саарал өнгийн 71-47 УНК улсын дугаартай Приус 20 загварын автомашинтай ирсэн. Автомашинаас Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 62 дугаар бүрэн дунд сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талд байх ил зогсоолд байрлуулсан байсан. Манай 8а байрны бол баруун талд байрлалтай байсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 07 цаг 20 минутын орчим гэрээсээ гарч ирээд автомашинаа асааж араандаа хийхээр машин маань орилоод байсан. Би машинаасаа буугаад  машинаа тойроод хартал миний машины зөөлөн яндан буюу нүүрсэн яндан алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би зах зээлийн ханшаар үнэлнэ. Гэхдээ миний автомашины нүүрсэн яндан хоёр шүүлтүүртэй их үнэтэй нүүрсэн яндан байсан. Уг Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг би 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хувь хүнээс 8 500 000 төгрөгөөр худалдаж авахдаа Тайгын булаг кредит ХХК-д машинаа барьцаанд тавьж зээл авч байсан. Одоо бол өрөө дараад дуусчихсан. Нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй байгаа. Тэгэхээр тус тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин гэсэн үг. Би Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нэг ширхэг нүүрсэн янданг хүлээж авсан тул надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би хохиролгүй болсон” /2хх-ийн 123-124, 176 хуудас/ гэх мэдүүлэг,

 

            “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 611 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 181-182 хуудас/, /Хохирогч Б.Отгонтуяа 3 000 000 төгрөг/,

 

            2021 оны 06 дугаар сарын дундуур  Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны ил зогсоол дээр байрлуулсан Б.Гомбосүрэнгийн эзэмшлийн Тоёота Приус 20 загварын 06-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 900 000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

            Шуурхай удирдлагын тасгийн 94006772 дугаартай дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 65 хуудас/,

 

            2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 66 хуудас/,

 

            2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас /1хх-ийн 67 хуудас/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Гомбосүрэнгийн өгсөн “ Би өөрийн Приус 20 маркийн 06-64 УБЗ улсын дугаартай автомашиныг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны авто зогсоол дээр 2021 оны 06 дугаар сарын 01-нд зогсоогоод 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр асаагаад явах гэтэл нүүрсэн яндан алга болсон байсан. Би өөрийн машинаа 2018 онд авч байсан. 2007 онд үйлдвэрлэгдсэн 2 ширхэг яндан зах зээлийн үнэ нь 2 500 000-3 000 000 төгрөгийн үнэтэй байгаа учир би зах зээлийн үнээр үнэлгээ үнэлж байна. Миний автомашин зогсоосон зогсоол тал руу тусгалтай хяналтын камер байхгүй байгаа. Би өөрийн автомашинаа 2021 оны 06 дугаар сарын 01-ээс 2021 оны 06 сарын 20-ныг хүртэл автомашинаа асааж үзээгүй тул хэзээ хулгай орсон талаар мэдэхгүй байна. Би танд сая гэрчилгээгээ хуулбарлуулж өгсөн байгаа. Уг машин нь манай төрсөн эгч Батмөнхийн нэр дээр байдаг. Би тус машиныг 2018 оны 01 дүгээр сард худалдаж авахдаа Улаанбаатар хотын дугаар авахын тулд эгчийнхээ нэрээр гэрчилгээ гаргуулж байсан. Би өөрөө одоог хүртэл хаягаа Улаанбаатар хотод шилжүүлж чадаагүй байгаа болохоор машинаа нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа. Уг машинтай холбоотой бүх асуудлыг миний бие хариуцна.Би эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа. Надад ямар үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлын 1 350 000 төгрөгөө бүрэн бүтэн хүлээн авлаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Хохирлыг минь барагдуулж өгсөнд баярлаж байна. Шүүх хуралд оролцохгүй” /1хх-ийн 80, 82 хуудас/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батмөнхийн “Манай төрсөн дүү Батдэлгэрийн Гомбосүрэн нь Өвөрхангай аймагт оршин суух хаягтай боловч Улаанбаатар хотод амьдардаг. Хаягийн шилжилтээ хийлгээгүй байгаа. 2018 оны 01 дүгээр сард манай дүү Гомбосүрэн хотын дугаартай машин худалдаж авахдаа намайг Улаанбаатар хотын хаягтай болохоор миний нэр дээр гэрчилгээгээ шилжүүлж авсан. Тийм болохоор 06-64 УБЗ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь манай төрсөн дүү Гомбосүрэнгийн эзэмшлийнх гэсэн үг. Энэ машинтай холбоотой бүх асуудлыг дүү өөрөө хариуцна” /1хх-ийн 84 хуудас/ гэх мэдүүлэг

 

            “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Ц-494 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 350 000 төгрөг/,  /1хх-ийн 90-92 хуудас/,

 

            2021 оны 06 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 701 дүгээр байрны гадна зогсоолоос С.Мөнхбаярын эзэмшлийн 35-28 УБҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн машины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 930 000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

            2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх-ийн 12 хуудас/,

 

            2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 104-108 хуудас/,

 

            2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 110-114 хуудас/,

 

            35-28 УБҮ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /5хх-ийн 118 хуудас/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мөнхбаярын “Би эхнэр хүүхдүүдийн хамт 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хороололд нүүж ирсэн юм. Тухайн тээврийн хэрэгслийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэнээс 12 сая 500 мянган төгрөгөөр худалдан авсан юм. 2021 оны 06 дугаар сарын 25-ны орой 21 цаг 50 минутад манай эхнэр Тунгалагтамир нь 701 дүгээр байрны зүүн талын зогсоолд машинаа байрлуулсан гэж надад хэлсэн. Өглөө 08 цаг 40 минутад эхнэр ажилдаа явах гэж гарсан бөгөөд хэсэг хугацааны дараа намайг дуудсан бөгөөд би гараад очтол машины дуу нь өөр болсон байна гэж хэлсэн бөгөөд би машинаа асаагаад сонстол паржигнасан дуу гараад байхаар нь доогуур нь тонгойгоод хартал яндан нь байхгүй байсан 3 ширхэг боолт газар унасан байдалтай байхаар нь яндангаа алдсанаа мэдээд цагдаад дуудлага өгсөн” /5хх-ийн 121 хуудас/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Тунгалагтамирын “Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны орой 21 цаг 50 болж байхад би 701 дүгээр байрны зүүн талд нь машинаа байрлуулсан бөгөөд тухайн үед зүүн талд нь саарал өнгийн Приус 30 загварын тээврийн хэрэгсэл байрлаж байсан бөгөөд би сүүлийн үед тээврийн хэрэгслээ тухайн газар байрлуулаад байгаа юм. Өглөө би 08 цаг 30 минутад гэрээсээ гараад машин дээрээ ирээд машинаа асаагаад үзэхэд машин нэр сонин дугараад байхаар нь би унтраагаад нөхрөө дуудаад харуултал манай нөхөр гэрээс гарч ирээд яндан байхгүй байна гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн юм” /5хх-ийн 125 хуудас/ гэх мэдүүлэг,

 

            “Дамно” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ХУ2-21-275 дугаартай дүгнэлт /5хх-ийн 134-135 хуудас/,

 

            2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд байрлуулсан У.Мягмарсүрэнгийн эзэмшлийн Тоёота Приус 20 загварын 82-89 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1 350 000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

               2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 114 хуудас/,

 

               2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 116-117 хуудас/,

 

               82-89 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02475666 дугаартай гэрчилгээний хуулбар /1хх-ийн 121 хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Мягмарсүрэнгийн өгсөн “2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 22 цагийн үед СХД-ийн 17 дугаар хороо 33 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд өөрийн эзэмшлийн 82-89 ГАА улсын дугаартай Приус 20 маркийн автомашинаа байрлуулаад гэртээ орсон. Маргааш өглөө нь буюу 2021 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн үед ажилдаа явах гээд гарч иртэл миний өөрийн эзэмшлийн 82-89 ГАА улсын дугаартай Приус 20 маркийн машиныхаа нүүрсэн яндангаа хулгайд алдсанаа мэдээд цагдаад дуудлага өгсөн. Би танд сая гэрчилгээгээ хуулбарлуулж өгсөн байгаа. Уг машин нь миний өөрийн нэр дээр байдаг миний эзэмшлийн машин байгаа. Би уг машиныг 2019 онд Да Хүрээ захаас 10 500 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа. Надад ямар үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлын 1 350 000 төгрөгөө бүрэн бүтэн хүлээн авлаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Хохирлыг минь барагдуулж өгсөнд баярлаж байна. Шүүх хуралд оролцохгүй” /1хх-ийн 126, 128 хуудас/ гэх мэдүүлэг,

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Ц-496 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 350 000 төгрөг/, /1хх-ийн 134-136 хуудас/,

 

            2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01 цагаас 09 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар сургуулийн ард байрлуулсан иргэн Ч.Чинбатын эзэмшлийн 10-13 УНК улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1 200 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

            2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 203 хуудас/,

 

            2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 206-210 хуудас/,

 

            “Андууд Финанс” ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 21/157 дугаартай албан тоот /2хх-ийн 221 хуудас/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Чинбатын “Би 2021 оны 06 дугаар сарын 26-ны шөнө 01 цагт өөрийн ажлаа тараад Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 8в гэртээ ирсэн. Тэгсэн манай байрны урд талд байдаг шороон зогсоол байхгүй байхаар нь 62 дугаар сургуулийн ард талд машины ертөнцийн зүгээр баруун зүг харуулж хөндлөн байрлуулаад гэртээ орж амарсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн орчим ажилдаа явах гэж гарч ирээд машинаа асаатал чанга, муухайр дуугараад эхэлсэн. Машинаасаа буугаад хартал миний автомашины нүүрсэн яндан байхгүй байсан. Ойр орчимд нүүрсэн яндангийн боолт нар нь байсан. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад хандсан. Миний машины нүүрсэн янданд содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй. 2010 онд үйлдвэрлэсэн. 2017 онд Монгол Улсад орж ирсэн япон нүүрсэн яндантай байсан” /2хх-ийн 226 хуудас/ гэх мэдүүлэг,

 

            “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 609 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 232-233 хуудас/,

 

            2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 10 дугаар байрны гадна автомашины зогсоолд байрлуулсан Т.Алтантөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 загварын 01-52 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 1 500 000 төгрөгийн  хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

            2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 159 хуудас/,

 

            2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 161-164 хуудас/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Алтантөрийн “2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр аав Түмэнхүү Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Sunshine villa-гаас миний эзэмшлийн 01-52 УБЯ улсын дугаартай цагаан өнгийн Тоёта Приус 20 маркийн автомашинтай Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 10 дугаар байрны гадаа ил зогсоолд автомашины байрлуулж 18 цаг орчим хүү гэрт орж ирээд унтаж амарсан. Маргааш буюу 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 09 цаг орчим аав гэрээс гарч Халиун эмнэлэг орж шүдээ ломбодуулахаар явах гээд машинд суугаад машинаа асаахад муухай дуу дуугарч ассан. Тэгээд машинаа урагшлуулаад доогуур нь тонгойж харахад яндан байхгүй байсан учир намайг дуудсан гэсэн би гарч машин доогуур харахад нүүрсэн яндан байхгүй байсан учир цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Худалдаж авахад нүүрсэн яндан байсан. 2021 оны 06 дугаар сарын 28-с 29-нд шилжих шөнө нүүрсэн яндан алдсан. Би танд гэрчилгээгээ хуулбарлуулж өгсөн байгаа. Уг машин нь миний өөрийн нэр дээр байдаг миний эзэмшлийн машин байгаа. Би уг машиныг 2016 онд Да Хүрээ захаас 11 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа. Надад ямар нэгэн үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй байна. Би хохирлын 1 350 000 төгрөгөө бүрэн бүтэн хүлээн авлаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Хохирлыг минь барагдуулж өгсөнд баярлаж байна. Шүүх хуралд оролцохгүй” /1хх-ийн 172, 174 хуудас/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Түмэнхүүгийн өгсөн “Би Өвөрхангай аймгаас 2021 оны 06 дугаар сарын 28-ны өглөө Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 9 дүгээр байрны 117 тоотод байрлах хүү Т.Алтантөрийн гэрт ирсэн. Би 2021 оны 06 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед 01-52 УБЯ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээ 9 байрны хойд талын зогсоол дээр байрлуулсан. Тэгээд би хүүгийнхээ гэрт ороод ядарч байсан болохоор унтсан. Өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад машинаа асаахад эвгүй дуу гараад байхаар нь шалгаж үзэхэд нүүрсэн яндан байхгүй байсан. Миний 0152 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2008 онд үйлдвэрлэгдсэн. Монголд 2017 онд орж ирэхэд нь авч байсан” /1хх-ийн 177 хуудас/ гэх мэдүүлэг,

 

            “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Ц-518 дугаартай дүгнэлт /1 500 000 төгрөг, хохирогч Т.Алтантөр/ /1хх-ийн 183-185 хуудас/,

 

            2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны баруун талд хохирогч Б.Ууганбатын эзэмшлийн 38-46 УНЭ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 520 000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

              2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх-ийн 5 хуудас/,

 

              2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 7-9 хуудас/,

 

              2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 192/555 дугаартай Хас банкны албан тоотын хуулбар /4хх-ийн 13 хуудас/,

 

              Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ууганбатын “2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед манай байрны гаднах ил зогсоол засвартай байсан. Улмаар би Баянгол дүүрэг 15 дугаар хороо, 27 дугаар байрны ард байрлах ил зогсоол дээр өөрийн тээврийн хэрэгсэл болох 38-46 УНЭ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулж орхисон. Улмаар 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед өөрийн гэрээсээ гараад тээврийн хэрэгслээ асаатал их хэмжээний дуу гарсан. Улмаар тээврийн хэрэгслийнхээ доод тал руу шагайтал минийн машины яндан алдагдсан байсан. Улмаар би цагдаагийн байгууллагад хандсан” /4хх-ийн 18-20 хуудас/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Давий-Одын “2019 оны 09 дүгээр сарын эхээр А гэх хүнтэй танилцаж дотно харьцаатай болсон. Улмаар бид 2 үерхэж байх хугацаанд 2021 оны 05 дугаар сарын дундуур манай гэр болох Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо Чухаг хотхоны 32а байрны доор хүнсний дэлгүүрт ажилладаг Мөнх-Оргил гэх хүнтэй байрны дүү Сүхбаатараар анх дамжуулан танилцсан. Улмаар А, Мөнх-Оргил гэх хүнтэй 2 бие биенийгээ таньдаг хүмүүс байсан. 2021 оны 05 дугаар сарын дундуур 22 цагийн үед А намайг гэрийнхээ гадаа гараад ирээ гэж хэлсэн. Улмаар би гэрээсээ гараад очтол манай найз залуу А, Мөнх-Оргилын хамт гэрийн гадаа Приу 20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлд суучихсан хүнээс хямдхан сэлбэг аваад хүрээд ирье тэгээд 3-лаа жаахан гадуур явья гэж хэлсэн. Улмаар би тухайн үед дотно харьцаатай байсан учраас зөвшөөрч цуг явсан. Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Алтай хотхонд очиж хүнээс хямдхан сэлбэг аваад ирье чи машиндаа суугаад хүлээж бай гэж хэлсэн. Улмаар 20-30 минутын дараа тээврийн хэрэгсэлийн яндан аваад хүрээд ирсэн. Улмаар А за болчихлоо одоо явья гэж хэлсэн. Тухайн үед би сэлбэг авна гээд явсан учраас тухайн зүйлийг сонирхож асуугаагүй. Улмаар А нь за орой болчихлоо одоо гэр лүү чинь аваачихгүй бол орой болчихлоо гэж хэлсэн. Улмаар би тухайн өдөр гэртээ орж хоносон. Улмаар энэ өдрөөс хойш 2 удаагийн давтамжтай А, Мөнх-Оргил 2-той цуг сэлбэг авна гэж явж байсан. Тухайн энэ 2 хүнийг би хулгайлах гэмт хэрэг үйлдээд байна гэж мэдээгүй. Би А, Мөнх-Оргил нартай хамт явах үед тээврийн хэрэгслийн яндан шиг урт зүйл авч ирдэг байсан.  А, Мөнх-Оргил 2 намайг машинд суулгаад үлдээчихдэг байсан. Би тухайн үйлдлийг бол харж байгаагүй” /4хх-ийн 27-28 хуудас/ гэх мэдүүлэг,

 

            “Кости Эстимэйт” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 26365/ 20506824 дугаартай үнэлгээний тайлан /4хх-ийн 41 хуудас/, /Хохирогч Б.Ууганбат 2 520 000 төгрөг/,

 

            2021 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 46 дугаар байрны гадна талд байрлуулсан байсан иргэн Д.Байгалцэрэнгийн эзэмшлийн 35-20 УБЗ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 3 000 000 төгрөг буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

            2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх-ийн 154 хуудас/,

 

              2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 158-162 хуудас/,

 

              35-20 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /3хх-ийн 166 хуудас/,

 

              Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Байгалцэрэнгийн өгсөн “Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Орчлон хороолол 46-11 тоотод оршин суудаг бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 01-ний орой 18 цагийн үед өөрийн эзэмшлийн 35-20 УБЗ улсын дугаартай хөх өнгийн Приус 20 маркийн автомашиныг байрны баруун талд байх гражны хажууд ил зогсоол дээр байрлуулаад гэртээ орсон. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед гарч ирээд машинаа асааж үзэхэд хүнгэнэх чимээ гарахаар нь бууж ирээд машин доогуураа харахад яндан алга болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн ба удалгүй цагдаа нар ирж үзлэг шалгалт хийгээд явсан. Миний машин нь 2007 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд орж ирсэн машин байгаа юм. Би урьд нь машиныхаа янданг сольж байгаагүй. Би танд сая гэрчилгээг хуулбарлуулж өгсөн байгаа. Уг Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг би 2017 онд Да Хүрээ захаас 14 500 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний өөрийн нэр дээр байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нэг ширхэг нүүрсэн янданг хүлээж авсан тул надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би хохиролгүй болсон” /3хх-ийн 172-173, 175 хуудас/ гэх мэдүүлэг,

 

              “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 689 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 179-180 хуудас/, /хохирогч Д.Байгалцэрэн 3 000 000 төгрөг/,

 

            2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мираж зочид буудлын гадаа автозогсоол дээр байрлуулсан иргэн У.Энх-Амгалангийн эзэмшлийн 75-54 УАМ улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд болон иргэний нэхэмжлэгч М.Жавзанжумдаан нарт 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан  хэргийн нотлох баримтууд:

 

               2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх-ийн 6 хуудас/,

               2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 8-10 хуудас/,

 

               2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгай тухай мөрдөгчийн тогтоол /3хх-ийн 23 хуудас/,

 

               2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А21/271 дугаартай “Семо лайн” ХХК-ний тодорхойлолт /3хх-ийн 25 хуудас/,

 

               Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Энх-Амгалангийн “2021 оны 07-р сарын 02-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо Мираж төвийн ертөнцийн зүгээр хойд талд байх зогсоол дээр өөрийн эзэмшлийн 75-54 УАМ улсын дугаартай Приус 20 маркийн цагаан өнгийн машинаа байрлуулаад гэртээ орж амарсан. 2021 оны 07-р сарын 03-ны өглөө 10 цагийн үед машинаа асаах гээд муухай орилоод байхаар нь машиныхаа доогуур хартал яндан байхгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний автомашин 2010 онд үйлдвэрлэсэн бөгөөд Монгол улсад 2019 онд орж ирсэн Тоёота Приус 20 маркийн цагаан өнгийн автомашин байгаа юм. Худалдан авснаасаа хойш ямар нэгэн засвар хийгээгүй орж ирснээрээ байгаа. Тэнгэр даатгалд бүрэн хамрагдсан хохирлоо даатгалаас барагдуулаад авчихсан байгаа. Миний машинд нэвтэрч ороогүй, зөвхөн нүүрсэн яндан нь хулгай хийгээд аваад явсан байсан. Би алдсан нүүрсэн яндангаа 1 200 000 төгрөгөөр үнэлж байна гээд өмнөх мэдүүлэгт хэлсэн байгаа. Би танд сая гэрчилгээгээ болон байгууллагын тоот хуулбарлуулж өгсөн байгаа. Уг машин нь миний ажилладаг “Семо лайн” ХХК-ний нэр дээр байдаг миний эзэмшлийн машин байгаа юм. Би тус машиныг 2019 онд Да Хүрээ зах дээрээс 12 500 000 төгрөгөөр авч байсан. Машинаа авахдаа дугаарыг нь хөдөө орон нутгийн дугаар авахгүй гэсэндээ кампанидаа нэр дээр авчихсан юм. Тэнгэр даатгалаас миний хохирлыг 1 500 000 төгрөгөөр үнэлж, 1 500 000 төгрөгийг бүрэн бүтэн надад өгсөн учир надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, хохиролгүй болсон байгаа” /3хх-ийн 29-30, 32 хуудас/ гэх мэдүүлэг,

 

               Тэнгэр даатгалын 2021 оны 07 дугаар сраын 24-ний өдрийн 21/548 дугаартай албан тоот /3хх-ийн 33 хуудас/,

 

               Мөрдөн шалгах ажиллагаанд хргэний нэхэмжлэгч М.Жавзанжумдааны “2020 оны 12-р сарын 01-ний өдөр манай Тэнгэр даатгал ХХК-н В ангиллын багц 4 гэсэн даатгалаар 75-54 УАМ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг Семо лайн ХХК-н нэр дээр зориулалтын зогсоол байх үеийн хулгайн эрсдэлийг хамгаалдаг даатгалаар даатгуулсан байсан. “Семо лайн” ХХК-н хариуцагч У.Энх-Амгалан нь 2021 оны 07-р сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 75-54 УАМ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн машиныг зогсоол дээр байрлуулсан байх үед нүүрсэн яндангаа алдсан гэх нөхөн төлбөрийн хүсэлт ирүүлсний дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 07-р сарын 05-ны өдрийн 263-1-1/4274 дугаартай албан тоотын дагуу Тэнцвэр эстимэйт компани 2021 оны 07-р сарын 03-ны өдрийн хохирлын №11412 дугаартай үнэлгээний дагуу 1 500 000 төгрөг хохирол учирсан гэж үзээд “Тэнгэр даатгал” ХХК-ны 2021 оны 07-р сарын 07-ны өдрийн 21/1296 дугаартай тушаалаар даатгалын нөхөн төлбөрт 1 500 000 төгрөг, үнэлгээний зардал 60 000 төгрөг нийт 1 560 000 төгрөгийг даатгуулагчийн хүсэлт гаргасан Хаан банкны 5023333721 тоот дансанд шилжүүлж шийдвэрлэсэн. Манай компанид 1 560 000 төгрөгний хохирол учирсан байна. Тухайн хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” /3хх-ийн 37-38 хуудас/ гэх мэдүүлэг,

 

               “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 610 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 42-43 хуудас/, /У.Энх-Амгалан, Иргэний нэхэмжлэгч Ж.Жавзанжумдаан 1 200 000 төгрөг/,

 

               2021 оны 07 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Голден парк” хотхоны 301 дүгээр байрны урд талын шороон зогсоол дээр ил байрлуулсан хохирогч А.Наранчимэгийн эзэмшлийн 20-24 УНИ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн хугацаанд хохирогч Г.Ууганбаярын эзэмшлийн 29-83 УБХ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Хохирогч С.Энхбаатарын эзэмшлийн 20-38 УБХ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины тээврийн хэрэгслүүдийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

              2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх-ийн 67 хуудас/,

 

              2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 69-73 хуудас/,

 

              2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /4хх-ийн 75 хуудас/,

 

              2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эд зүйл, баримт бичиг, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх-ийн 78 хуудас/,

 

              2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /4хх-ийн 79 хуудас/,

 

              2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /4хх-ийн 82 хуудас/,

 

              2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх-ийн 85 хуудас/,

 

              Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Энхбаатарын “Би 2021 оны 07 дугаар сарын 03-нд БГД-н 25-р хороо Голден парк хотхоны урд хэсэгт өөрийн эзэмшлийн 20-38 ӨВО улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг зогсоолд тавьсан байсан. Тэгээд өглөө босоод байж байтал нэг танихгүй хүн залгаад таны автомашины нүүрсэн яндан алга болсон байна гээд надад хэлсэн. Тэгээд гараад иртэл цагдаа нар ирсэн байсан. Би 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр уг зогсоолд байрлуулж тавьсан байсан. Зогсоолд тавихад ямар нэгэн сэжиг бүхий хүн байгаагүй. Би өөрийн нүүрсэн янданг 2 300 000 төгрөгөөр үнэлж байна. Би танд сая гэрчилгээгээ хуулбарлуулж өгсөн байгаа. Уг машиныг би 2021 оны 06 дугаар сард хувь хүнээс 12 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний өөрийн нэр дээр байдаг. Өөрийн мөнгөөрөө худалдаж авч байсан тээврийн хэрэгсэл учир машинд минь учирсан хохирлыг би өөрөө нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна. Би Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нэг ширхэг нүүрсэн янданг хүлээн авлаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна” /4хх-ийн 89, 91 хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ууганбаярын “2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эхнэр болох Отгончимэгийн хамт гадуур ажилтай явж байгаад Голден парк хотхоны 301 байрны гадна ил зогсоолд 29-83 УБХ улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсоол дээр үлдээгээд гэртэй ороод өглөө 11 цаг орчим гарч ирсэн. Миний тээврийн хэрэгслийн зөөлөн яндан байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан., Миний тээврийн хэрэгсэл 2008 онд үйлдвэрлэгдсэн яг өөрийнх нь яндан байсан. Би танд сая гэрчилгээгээ хуулбарлуулж өгсөн байгаа. Уг машиныг би 2018 онд Да хүрээ захаас шинээр нь 13 500 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний өөрийн нэр дээр байдаг. Өөрийн мөнгөөрөө худалдаж авч байсан тээврийн хэрэгсэл учир машинд минь учирсан хохирлыг би өөрөө нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна” /4хх-ийн 96, 99 хуудас/ гэх мэдүүлэг,

 

              Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Наранчимэгийн “Миний охин болох Мөнхтөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн 20-24 УНЛ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед 301 байрны гадна байх шороон зогсоол дээр байрлуулсан байсан миний тээврийн хэрэгслийн зөөлөн яндан буюу нүүрсэн яндан байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би танд сая гэрчилгээгээ хуулбарлуулж өгсөн байгаа. Уг машин нь манай төрсөн охин Баатарын Мөнхтөрийн нэр дээр байдаг. Одоо манай охин Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа. Манай охины нэр дээр л байдаг болохоос 2019 онд би өөрийнхөө мөнгөөр Да Хүрээ захаас 13 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тийм учраас тус машинд учирсан хохирлыг би нэхэмжлэх эрхтэй. Би Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нэг ширхэг нүүсэн янданг хүлээн авлаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна” /4хх-ийн 104, 107 хуудас/ гэх мэдүүлэг,

 

              “Дамно” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн БГ2-21-602 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 122-123 хуудас/, /Хохирогч С.Энхбаатар 2 200 000 төгрөг/,

 

              “Дамно” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн БГ2-21-600 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 126-127 хуудас/, /Хохирогч Г.Ууганбаяр 2 200 000 төгрөг/,

 

              “Дамно” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн БГ2-21-601 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 126-127 хуудас/, /Хохирогч А.Наранчимэг 2 200 000 төгрөг/,

 

            2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны автомашины зогсоол дээр байрлуулсан Д.Дуламсүрэнгийн эзэмшлийн Тоёота Приус 20 загварын 35-39 УАВ тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 1 350 000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

               2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 208 хуудас/,

 

               2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 210-211 хуудас/,

 

               2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 210-211 хуудас/,

 

               2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 212 хуудас/,

              

               Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дуламсүрэнгийн “Би 2021 оны 07 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байрны зүүн хойд талын шороон зогсоол дээр Приус 20 маркийн 35-39 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээ урд зүгт харуулж байрлуулчхаад гэртээ орсон. Тэгээд маргааш өглөө буюу 2021 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн үед босоод ажилдаа явах гээд машинаа асаагаад хойшоо ухарсан чинь сонин дуу гараад байсан болохоор нөхрийгөө дуудаж харуулсан чинь машины нүүрсэн яндан алга болсон байсан тул цагдаад дуудлага өгсөн. 2007 онд үйлдвэрлэгдсэн 2020 онд Монголд орж ирсэн машин. Манай дүүгийн машин тул авсан үнийг сайн мэдэхгүй байна. Би танд сая гэрчилгээгээ хуулбарлуулж өгсөн байгаа. Уг машин нь манай хамаатны дүүгийн нэр дээр байдаг. Би тус машиныг 2021 оны эхээр худалдаж авч байсан боловч нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй байсан юм. Энэ машиныг би өөрөө бүрэн хариуцах ёстой хүн нь мөн. Би эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа. Надад ямар үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй байна. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлын 1 350 000 төгрөгийг хүлээн авлаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Хохирлыг минь барагдуулж өгсөнд баярлаж байна. Шүүх хуралд оролцохгүй” /1хх-ийн 220, 223 хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Эрдэнэ-Очирын өгсөн “Миний бие өөрийн эзэмшлийн 35-39УАВ улсын дугаартай бор, шаргал өнгийн тээврийн хэрэгслийг 2021 оны эхээр хамаатны эгч Доржийн Дуламсүрэнд худалдаж байсан. Яг хэдэн төгрөгөөр худалдаж байснаа одоо санахгүй байна. Хамаатны хүмүүс болохоор тэрийг нээх чухалчилж үзээгүй. Одоо тус тээврийн хэрэгслийг гэрчилгээ нь л миний нэрээр байгаа болохоос биш жинхэнэ эзэн нь эгч Дуламсүрэн гэж явна. Би тус тээврийн хэрэгслийн ямар нэг зүйлийг хариуцахгүй. Ийм асуудал болсон учраас удахгүй нэр дээр нь шилжүүлж өгнө” /1хх-ийн 225 хуудас/ гэх мэдүүлэг,

 

            “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Ц-498 дугаартай дүгнэлт /1 350 000 төгрөг хохирогч Д.Дуламсүрэн/, /1хх-ийн 233-235 хуудас/,

 

            2021 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 55 дугаар байрны гадна ил зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Б.Жамбалдоржийн эзэмшлийн 34-66 УБС улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан нотлох баримтууд:

 

            2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 8 хуудас/,

 

            2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 10-13 хуудас/,

 

            2021-09-09 баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 14 хуудас/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Жамбалдоржийн “Би 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн орой 22 цагийн үед эхнэр Мөнхзаяагийн хамт Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо 55-1 тоотод байх гэртэй ирсэн. Тухайн үед өөрийн эзэмшлийн 34-66 УБС улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашинтай ирсэн бөгөөд байрны урд талын зам дээр 1 машины зай байхаар нь машинаа байрлуулаад гэртэй орсон. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 08 цаг 20 минутын үед эхнэрийн хамт Нарантуул зах явах гээд гарч ирээд машиндаа суугаад асаатал хүнгэнэж дугараад байхаар нь машин доогуур тонгойж хартал машины яндан байхгүй болсон байсан. Тэгээд би өөрийн 95189494 дугаарын утаснаас цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн. Би энэ машинаа 4 жилийн өмнө хувь хүнээс авч байсан. Миний машин 2007 онд үйлдвэрлэгдсэн 2015 онд орж ирсэн машин байгаа. ” гэх мэдүүлэг /2хх-ийн 20 хуудас/,

 

“Дамно” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн БЗ3-21-272 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /Б.Жамбалдорж 2 200 000 төгрөг/, /2хх-ийн 28-29 хуудас/,

 

            2021 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарт хотхоын зогсоол дээр байсан иргэн Д.Бат-Оршихийн эзэмшлийн 89-83 УБУ улсын дугаартай автомашины янданг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгний хохирол учруулсан нотлох баримтууд:

 

              2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх-ийн 213 хуудас/,

 

               89-83 УБУ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /5хх-ийн 217 хуудас/,

 

               Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бат-Оршихийн “2021 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 08 цаг 30 минутад өөрийн эзэмшлийн 89-83 УБУ улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн автомашинаа асаахад хүнгэнээл доогуураа шороо бужигнаад байсан. Тэгэхээр нь би доогуур нь хартал миний машины яндан алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна. 2018 онд Авто моллоос анх машинаа худалдаж авч байхад цуг байсан миний машин 2007 онд үйлдвэрлэгдсэн Приус 20 маркийн автомашин байсан. Би алдагдсан яндангаа 2 000 000 төгрөгөөр үнэлж байна. Би танд сая гэрчилгээгээ хуулбарлуулж өгсөн байгаа. Уг машиныг би 2018 онд Да хүрээ захаас Монголд орж ирээд хэрэглэгдээгүй байхад нь 14 800 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед яг худалдаж авахдаа өөрийнхөө нэр дээр том тэрэгтэй байсан учраас эхнэрийнхээ нэр дээр авчихсан юм. Эхнэр Өрнөхийн Оюун-Эрдэнэ бид хоёр гэр бүл болоод 15 жил болж байгаа учраас тус тээврийн хэрэгслийг би нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна. Би Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нэг ширхэг нүүрсэн янданг хүлээн авлаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна” /5хх-ийн 224, 227 хуудас/ гэх мэдүүлэг,

 

            “Дамно” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн БЗ1-21-598 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /5 хх-ийн 229-230 хуудас/, /Хохирогч Д.Бат-Орших 2 200 000 төгрөг/,

 

            2021 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 39Б байрны гадна байрлуулсан байсан иргэн Т.Нямгэрэлийн эзэмшлийн 82-68 УБГ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч түүнд 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

               2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн аван тэмдэглэл /3хх-ийн 108 хуудас/,

 

               2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 110-114 хуудас/,

 

               2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 116 хуудас/,

 

               Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Нямгэрэлийн “Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39б байрны 12 тоотод ээж аавын хамт амьдардаг. 2021 оны 07-р сарын 12-ны өдөр 12 цагийн үед өөрийн эзэмшлийн 82-68 УБГ улсын дугаартай Приус 20 маркийн автомашинтайгаа гараад орой 20 цагийн үед байрныхаа баруун хойд талын булан дээр автомашинаа байрлуулж тавиад гэртээ орж амарсан. 2021 оны 07-р сарын 13-ны өдөр 10 цагийн үед машин дээрээ ирээд машинаа асаахад чанга дуугараад байхаар нь машиныхаа доогуур тонгойгоод харсан чинь нүүрсэн яндан байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэгээд байрны зүүн хойд талд байх хүнсний дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд 04 цаг 50 минутаас миний машины ард марк дугаар нь мэдэхгүй машин ирж зогсоод нэг хүн машиныг данхраадаад авч байгаа нь бичигдсэн байсан. Уг бичлэг нэлээн зайнаас хийсэн бичлэг байсан. Миний автомашин 2008 онд үйлдвэрлэсэн бөгөөд Монгол улсад 2018 онд орж ирсэн Тоёота Приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашин байгаа юм. Худалдаж авснаасаа хойш ямар нэгэн засвар хийгээгүй орж ирснээрээ байгаа. Миний машинд нэвтэрч ороогүй зөвхөн нүүрсэн яндан нь хулгай хийгээд аваад явсан байсан. Би зар дээрээс нүүрсэн яндангийн үнийг асуухад хятад нүүрсан яндан 400 000-500 000 төгрөг зарна гэж байсан ба минийх оригинал өөрийнхөөрөө байгаа нүүрсэн яндан тул 1 200 000 төгрөгөөр өмнөх мэдүүлэг дээр үнэлсэн ба мэдрэгчтэйгээ нийлээд 1 500 000 төгрөг болж байсан болохоор 1 500 000 төгрөгөөр үнэлж байна. Би танд сая гэрчилгээгээ болон байгууллагын тоот хуулбарлуулж өгсөн байгаа. Уг машин нь Транс Капитал ББСБ-н нэр дээр байдаг. 2020 онд зээлээ дуусгаж байсан. Одоо гол нь нэр дээрээ шилжүүлж амжихгүй яваад байгаа. Тийм учраас энэ машинд учирсан хохирлыг би нэхэмжлэх эрхтэй. Би нэг ширхэг нүүрсэн яндангаа хүлээн авлаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Би шүүх хуралд оролцохгүй байх хүсэлтэй байна” /3хх-ийн 125-126, 128 хуудас/ гэх мэдүүлэг,

 

                 “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 706 дугаартай дүгнэлт /3хх-ийн 132-133 хуудас/, /Хохирогч Т.Нямгэрэл 1 500 000 төгрөг/

 

            2021 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39б байрны зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Г.Аззаяагийн эзэмшлийн 49-43 ОРА улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

            2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3 хх-ийн 94 хуудас/,

 

            2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 66-69 хуудас/,

 

            2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 70 хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Аззаяагийн “Би Сонгинохайрхан дүүргийн 39/2 байрны 33 тоотод нөхөр Мөнх-Эрдэнэ хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 07-р сарын 10-ны өдөр манай нөхөр Г.Мөнх-Эрдэнэ орой 17 цагийн хамт байрныхаа баруун хойд талд байх зогсоол дээр 49-43 ОРА улсын дугаартай хар өнгийн Приус 20 маркийн машинаа байрлуулаад хамт гэртээ орж амраад амралтын өдрүүд таарсан байсан тул машинаа хөдөлгөөгүй. 2021 оны 07-р сарын 13-ны өдөр өглөө 09 цаг өнгөрч байхад манай нөхөр Г.Мөнх-Эрдэнэ рүү нэг хүн залгаад машин дээрээ гараад ир гэхээр нь манай нөхөр ганцаараа гарсан ба орж ирээд машиныхаа нүүрсэн янданг алдсан байна гэсэн. Одоо манай нөхөр Г.Мөнх-Эрдэнэ аймагт хөдөө ажлаар явж байгаа утас нь холбогдохгүй байгаа 2-3 сарын дараа ирнэ. Манай нөхөр 1 500 000 төгрөгөөр алдсан нүүрсэн яндангаа аваад машиндаа тавьчихсан байгаа. Миний автомашин 2007 онд үйлдвэрлэсэн бөгөөд Монгол улсад 2017 онд орж ирсэн Тоёота Приус 20 маркийн хар өнгийн автомашин байгаа юм. Худалдаж авснаасаа хойш ямар нэгэн засвар хийгээгүй орж ирснээрээ байгаа. Миний машинд нэвтэрч ороогүй зөвхөн нүүрсэн яндан нь хулгай хийгээд аваад явсан байсан. Би нүүрсэн яндангаа 1 500 000 төгрөгөөр үнэлж байна” /3хх-ийн 77-78 хуудас/ гэх мэдүүлэг,

 

               Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мөнх-Эрдэнийн “Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо 39/2 дугаар байрны 33 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед өөрийн эзэмшлийн 49-43 ОРА улсын дугаартай хар өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээ байрныхаа ертөнцийн зүгээр баруун талд байх цементэн зогсоол дээр тавьчхаад гэр лүүгээ орсон юм. Тэгээд амралтын өдөр төөрсөн болохоор машинаа асааж унахгүй байж байгаад 2021 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 11 цаг 30 минутын үед гэртээ байж байтал цагдаагийн байгууллагаас над руу залгаад 49-43 ОРА улсын дугаартай хар өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч мөн үү байрныхаа гадаа гараад ир” гэхээр нь гараад очтол таны машины нүүрсэн яндан алга болсон байна гэж хэлэхээр нь нүүрсэн яндангаа үзтэл алга болчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргаж байна. Үйлдвэрээсээ цуг ирсэн юм. Одоо би нүүрсэн яндангаа 1 саяаас 1 сая 500 мянган төгрөгийн хооронд үнэлж байна” /3хх-ийн 83-84 хуудас/ гэх мэдүүлэг,

 

            “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 705 дугаартай дүгнэлт /3хх-ийн 87-88 хуудас/, /Г.Аззаяа 1 500 000 төгрөг/,

 

            2021 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Хүннү молл” худалдааны гадна зогсоолоос Ц.Гантулгын эзэмшлийн 17-28 УНК улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгний хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

               2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх-ийн 169 хуудас/,

              

               2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 171-177 хуудас/,

               17-28 УНК улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгсэл Цэдэн-Ишийн Гантулгын нэр дээр бүртгэлтэй гэрчилгээний хуулбар /5хх-ийн 180 хуудас/,

 

               Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Гантулгын “Би танд сая гэрчилгээгээ хуулбарлуулж өгсөн байгаа. Уг машиныг би 2016 онд хувь хүнээс 9 600 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний өөрийн нэр дээр байдаг. Өөрийн мөнгөөрөө худалдаж авч байсан тээврийн хэрэгсэл учир машинд минь учирсан хохирлыг би өөрөө нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна. Би Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нэг ширхэг нүүрсэн янданг хүлээн авлаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна” /5хх-ийн 187 хуудас/ гэх мэдүүлэг,

 

               “Дамно” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ХУ2-21-339 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-ийн 194-195 хуудас/,

 

             2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны зүүн талын авто зогсоол дээр байсан хохирогч Д.Баатархүүгийн эзэмшлийн 73-53 УАА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

               2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх-ийн 5 хуудас/,

 

               2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 7-9 хуудас/,

 

              2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /4хх-ийн 10 хуудас/,

 

               2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 192/555 дугаартай Хас банкны албан тоотын хуулбар /4хх-ийн 13 хуудас/,

 

               Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ууганбатын “2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед манай байрны гаднах ил зогсоол засвартай байсан. Улмаар би Баянгол дүүрэг 15 дугаар хороо, 27 дугаар байрны ард байрлах ил зогсоол дээр өөрийн тээврийн хэрэгсэл болох 38-46 УНЭ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулж орхисон. Улмаар 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед өөрийн гэрээсээ гараад тээврийн хэрэгслээ асаатал их хэмжээний дуу гарсан. Улмаар тээврийн хэрэгслийнхээ доод тал руу шагайтал миний машины яндан алдагдсан байсан. Улмаар би цагдаагийн байгууллагад хандсан. Би танд сая гэрчилгээгээ хуулбарлуулж өгсөн байгаа. Уг машиныг би 2019 онд 17 300 000 төгрөгөөр Да хүрээ захаас худалдаж авахдаа Хас банкнаас зээл авч худалдаж авч байсан. Одоо бол зээлээ төлөөд дуусчихсан. Нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй байгаа. Зээлээ төлж дуусгаад удаж байгаа болохоор зээлийн гэрээгээ хайгаад олохгүй байна. Ямар ч байсан банкнаас нэр шилжүүлэхэд татгалзах зүйл байхгүй. Өр зээлийн үлдэгдэлгүй гэсэн тоотыг авсан байгаа” /4хх-ийн 18-20, 22 хуудас/ гэх мэдүүлэг,

 

               “Кости Эстимэйт” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 26365/ 20506824 дугаартай үнэлгээний тайлан /4хх-ийн 41 хуудас/, /Хохирогч Б.Ууганбат 2 520 000 төгрөг/,

 

            2021 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8в байрны гадаа автозогсоол дээр байрлуулсан байсан иргэн Д.Ариунбаатарын эзэмшлийн 77-93 УАВ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгсэлийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

              2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх-ийн 204 хуудас/,

 

              2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 207-209 хуудас/,

 

              2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 210 хуудас/,

 

              2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн АЗГ/20/040 дугаартай зээлийн гэрээний хуулбар /3хх-ийн 213-216 хуудас/,

 

              Богд банкны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 21/181 дугаартай албан бичиг /3 хх-ийн 218 хуудас/,

 

              Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ариунбаатарын “Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний орой 20 цаг 00 минутын орчим ажлаа тараад Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 27-67 тоот гэрийнхээ гадаа ирсэн. Би гэрийн гадаа ирээд өөрийн 77-93 УАВ улсын дугаартай Приус 20 загварын автомашинаа Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо 8в байрны баруун талын ил зогсоолд байрлуулсан. Машинаа байршуулж байхад 20 цаг 30 минут болж байсан санагдаж байна. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өглөө 08 цаг 16 минутад гэрээсээ гарч ирээд ажилдаа явах гэтэл миний машин муухай чанга дуугараад байсан. Машинаасаа буугаад хартал машины нүүрсэн яндан байхгүй байсан болохоор шууд цагдаагийн байгууллагад хандсан. Миний автомашин 2007 онд үйлдвэрлэгдсэн автомашин. Миний автомашин нүүрсэн яндан 2 шүүлтүүртэй байсан. Өөр содон шинж тэмдэг байхгүй. Би сая танд гэрчилгээ, банкны тоот, зээлийн гэрээ зэргийг хуулбарлуулж өгсөн байгаа. Уг Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хувь хүнээс 14 600 000 төгрөгөөр худалдаж авахдаа Богд банканд барьцаанд тавьж зээлээр авч байсан. Одоо зээлээ тогтмол төлөөд хэвийн явж байгаа. Тийм болохоор тус тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн машин гэсэн үг. Би Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нэг ширхэг нүүрсэн янданг хүлээж авсан тул надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би хохиролгүй болсон” /3хх-ийн 224, 226 хуудас/ гэх мэдүүлэг

 

              “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 709 дугаартай дүгнэлт /3хх-ийн 231-232 хуудас/ /Хохирогч Д.Ариунбаатар 3 000 000 төгрөг/

 

            2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны зүүн талын шороон зогсоол дээр ил байрлуулсан хохирогч Ж.Уртнасангийн эзэмшлийн 59-48 УБр улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

               2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх-ийн 55 хуудас/,

 

               2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх-ийн 56-59 хуудас/

 

               59-48 УБР улсын дугаартай Тоёота Приус 20 загварын Ж.Уртнасангийн нэр дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /5хх-ийн 62 хуудас/,

 

               Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Уртнасангийн “Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн 59-48 УБР улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээрээ өдөр хотоор явж байгаад өдрийн 17 цагийн үед гэрийнхээ хажууд байдаг зам дагуу байдаг шороон зогсоол дээр машинаа тавиад гэр лүүгээ орсон юм. Тэгээд маргааш өдөр нь буюу 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед гарч ирээд машинаа асаатал мотоцикл дуугарч байгаа юм шиг дуугараад байхаар нь гайхаад машинаа буугаад хартал жолоочийн талын дугуй доор нь баахан боолт байсан. Тэгээд доошоо тонгойгоод хартал нүүрсэн яндан байхгүй байсан. Миний машины яндан байхгүй болсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Миний машин 2007 онд үйлдвэрлэгдсэн. Монголд 2015 оны 08 сард орж ирж байсан машин байгаа юм” /5хх-ийн 68-69 хуудас/ гэх мэдүүлэг,

 

               “Дамно” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн БГ2-21-576 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-ийн 72-73 хуудас/, /Хохирогч Ж.Уртнасан 2 200 000 төгрөг/,

 

            2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны зүүн талд байрлах автомашины зогсоол дээр байсан иргэн М.Мөнхдэлгэрийн өмчлөлийн 79-38 УБӨ улсын дугаартай Приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

            2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх-ийн 210 хуудас/,

 

              2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 211-214 хуудас/,

 

              2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /4хх-ийн 215 хуудас/,

 

              Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мөнхдэлгэрийн “Би өөрийн 79-38 УБӨ улсын дугаартай Приус 20 маркийн автомашинаа 2021 оны 07 дугаар сарын 19-ний 19 цагийн үед Баянгол дүүргийн 7-р хороо, 12-р байрны 9-р орцны хойд талд байрлуулж тавиад 2021 оны 07-р сарын 20-ны өглөөний 09 цагт ажилдаа явах гээд тээврийн хэрэгслээ асаахад аймар чанга дуугараад байхаар нь машины доогуур харахад яндан байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний автомашин 2008 онд үйлдвэрлэгдсэн 2016 онд монголд орж ирсэн2018 онд тээврийн хэрэгслээ хүнээс худалдан авсан Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Анх ирэхдээ яндантай ирсэн би сольж байгаагүй. Би танд сая гэрчилгээгээ хуулбарлуулж өгсөн байгаа. Уг машиныг би 2019 онд хувь хүнээс 10 200 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний өөрийн нэр дээр байдаг. Өөрийн мөнгөөрөө худалдаж авч байсан тээврийн хэрэгсэл учир машинд минь учирсан хохирлыг би өөрөө нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна. Би Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нэг ширхэг нүүрсэн янданг хүлээн авлаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна” /4хх-ийн 224, 227 хуудас/ гэх мэдүүлэг,

 

              “Дамно” ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн БГ2-21-574 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 231-232 хуудас/, /Хохирогч М.Мөнхдэлгэр 2 200 000 төгрөг/,

 

            2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Б.Болорчимэгийн эзэмшлийн 75-64 УБН улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 1 350 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

              2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 3 хуудас/,

 

              2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-6 хуудас/,

 

              Б.Болорчимэг нэр дээрх 75-64 УБН улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн №02769871 дугаартай гэрчилгээний хуулбар /1хх-ийн 10 хуудас/,

              Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Болорчимэгийн “2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн үед нөхөр ажилдаа явах гээд машинаа асаатал их дуутай дуугарсан. Тэгээд яндангаа шалгатал миний 75-64 УБН улсын дугаартай Приус 20 маркийн машины нүүрсэн яндан алдагдсан байсан. Өмнөх орой нь буюу 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 23 цагийн үед машинаа зогсоол дээр нь тавихад дуу шуу сонсогдохгүй яндан маань байсан. Би уг Приус 20 маркийн машинаа 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр машинаа авахдаа машинтай цуг ирсэн. Би эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа. Надад ямар нэгэн үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлын 1 350 000 төгрөгөө бүрэн бүтэн хүлээн авлаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Хохирлыг минь барагдуулж өгсөнд баярлаж байна. Шүүх хуралд оролцохгүй” /1хх-ийн 15, 17 хуудас/ гэх мэдүүлэг,

 

              2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 529 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлбан /Хохирогч Б.Болорчимэгийн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндангийн үнэлгээ 900 000 төгрөг/, /1 хх-ийн 24-26 хуудас/,

 

            2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар сургуулийн урд талын автомашины шороон зогсоол дээр байсан иргэн Б.Баяраагийн эзэмшлийн 42-39 УНЛ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

 

               2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх-ийн 12 хуудас/,

 

              Самбуугийн Минжин нэр дээр бүртгэлтэй 42-39 УНЛ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /5хх-ийн 15 хуудас/,

 

              Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баяраагийн “Манай охин 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед ажлаасаа ирээд 19-р байрны хажууд байрлах зам дагуу шороон зогсоол дээр байрлуулж тавиад гэр лүүгээ орсон юм. Тэгээд манай охин 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 07 цагийн үед ажилдаа явах гээд гэрээс гараад машин дээрээ очоод машинаа асаасан чинь мотоцикл шиг дуугараад байна яасын сайн мэдэхгүй байна та гараад ирээч гээд намайг дуудсан юм. Тэгээд би гарч очоод машинаа асаагаад үзсэн чинь чанга чимээ гараад байхаар нь машиныхаа доошоо хартал хэдэн сул боолт байсан. Тэгээд цаашаа гүн ороод хартал манай машины нүүрсэн яндан нь байхгүй байсан. Тэгээд би машинаа тойрч хараад явж байхад манай машины зүүн талын хэсгээр пүүзний мөр шиг мөр үлдсэн байсан. Тэгээд машины янданг хулгайлсан байна гэж ойлгоод цагдаад хандсан юм. Манай машин 2007 онд үйлдвэрлэгдсэн. Монголд 2016 онд орж ирж байсан машин байгаа юм. Би танд сая гэрчилгээгээ хуулбарлуулж өгсөн байгаа. Уг машин нь миний эхнэр Самбуугийн Минжингийн нэр дээр байдаг. Эхнэр бид хоёр хамт амьдраад 30 жилийн хугацаа өнгөрч байгаа болохоор тус тээврийн хэрэгсэл нь бид хоёрын дундын өмч учраас энэ хэрэгт би хохирогчоор орж тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж би бодож байна” /5хх-ийн 21-22, 24 хуудас/ гэх мэдүүлэг,

 

              Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Агийн “ Би хулгайлсан гэх 26 газрынхаа байршлыг бүгдийг нь тодорхой зааж өгч чадна. Мөнгөлөг саарал өнгийн 98-96 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Мөнх-Оргилын төрсөн аавын эзэмшлийн машин байгаа юм. Хулгайлж авсан нүүрсэн яндангаа өөрсдөө өргөөд явах боломжгүй тул яндангаа тээвэрлэх зорилгоор тухайн машиныг ашигласан. Яндангаа тээврийн хэрэгсэлдээ хийхдээ ардаас нь хийгээд хойд талын нэг суудлыг нь доош нь буулгаад багтаачихдаг байсан” /1хх-ийн 48 хуудас/ гэх мэдүүлэг,

 

              Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Мын өгсөн “Би хулгайлсан гэх 26 газрынхаа байршлыг бүгдийг нь тодорхой зааж өгч чадна. Мөнгөлөг саарал өнгийн 98-96 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай аавын эзэмшлийн машин байгаа юм. Уг машиныг аав 2018 онд худалдаж авахдаа “Нэткапитал финанс корпораци” ББСБ-д барьцаанд тавьж худалдаж авч байсан. Манай аав одоо хүртэл тухайн ББСБ-таа сар бүр зээлээ төлөөд явж байгаа. Тухайн тээврийн хэрэгслийн албан ёсны эзэмшигч нь одоогоор тухайн ББС-р явж байгаа. Хулгайлж авсан нүүрсэн яндангаа өөрсдөө өргөөд явах боломжгүй тул яндангаа тээвэрлэх зорилгоор тухайн машиныг ашигласан. Яндангаа тээврийн хэрэгсэлдээ хийхдээ ардаас нь хийгээд хойд талын нэг суудлыг нь доош нь буулгаад багтаачихдаг байсан” /1хх-ийн 59 хуудас/ гэх мэдүүлэг,

 

              Шүүгдэгч Я.Ш нь 2021 оны 06 дугаар сараас 07 дугаар сарын хооронд хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаанд Б.А, Б.М нараас Тоёота Приус 20 загварын 5 ширхэг нүүрсэн янданг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэргийн нотлох баримтууд:

 

“Тус газраар хөндлөн Сонсголонгийн гүүр, Моносын уулзвар, 22-ын товчооны зам гэсэн маршрутаар явж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 22-н товчооны Мянган машины захаас хойш 500 метрийн зайд байрлах саарал өнгийн бетоны хашаа руу зааж “Би энэ газарт ирж нийт 5 ширхэг нүүрсэн яндан худалдсан” гэсний дагуу байрлал болон хашааны ерөнхий байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэх 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн яллагдагч Б.Агийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 6хх-ийн 33, 45 хуудас/,

 

“Тус газраар хөндлөн Сонсголонгийн гүүр, Моносын уулзвар, 22-ын товчооны зам гэсэн маршрутаар явж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 22-н товчооны Мянган машины захаас хойш 500 метрийн зайд байрлах саарал өнгийн бетоны хашаа руу зааж “Би энэ газарт ирж нийт 5 ширхэг нүүрсэн яндан худалдсан” гэсний дагуу байрлал болон хашааны ерөнхий байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэх 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн яллагдагч Б.Мын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх-ийн 49, 61 хуудас/,

 

2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Мын “Дэлл маркийн суурин компьютерын Word программ 1-с 4 хүртэл дугаараар дугаарлан, дугааруудын доор 4 эрэгтэй хүний зургийг тус тус байрлуулан бэлдэж дэлгэцэн дээр гарган Янжинхорлоогийн Ш /ТЯ95042251/-ын зургийг 4 дугаарын доор байрлуулан яллагдагч Б.Мыг өрөөнд оруулан зургуудыг үзүүлж “Эдгээр хүмүүсийн зураг дунд 22-н ченжийн зураг байна уу?” гэж асуухад 4 дугаарын дугаараар дугаарлан байрлуулсан Я.Шын зургийг зааж “Энэ хүн миний нүүрсэн яндан худалдсан эрэгтэй мөн байна. Тус эрэгтэй 22-н товчооны ченж хийдэг. Бид нарт очих болгонд өөрөө гарч ирж мөнгөө бэлнээр өгдөг” гэж хэлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх-ийн 68-69 хуудас/,

 

2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Агийн Дэлл маркийн суурин компьютерын Word программ 1-с 4 хүртэл дугаараар дугаарлан, дугааруудын доор 4 эрэгтэй хүний зургийг тус тус байрлуулан бэлдэж дэлгэцэн дээр гарган Янжинхорлоогийн Ш /ТЯ95042251/-ын зургийг 2 дугаарын доор байрлуулан яллагдагч Б.Мыг өрөөнд оруулан зургуудыг үзүүлж “Эдгээр хүмүүсийн зураг дунд 22-н ченжийн зураг байна уу?” гэж асуухад 2 дугаарын дугаараар дугаарлан байрлуулсан Я.Шын зургийг зааж “Энэ хүн миний нүүрсэн яндан худалдсан эрэгтэй мөн байна. Тус эрэгтэй 22-н товчооны ченж хийдэг. Бид нарт очих болгонд өөрөө гарч ирж мөнгөө бэлнээр өгдөг” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх-ийн 66-67 хуудас/,

 

Шүүгдэгч Б.Мын “Б.А бид хоёр хамгийн эхэнд хулгайлж авсан 5 ширхэг нүүрсэн яндангаа 22-н товчооны засварын газрын ченжид худалдсан. Энэ 5 ширхэг нүүрсэн яндан нь хэргийн хохирлын тооцон дээрх 8, 7, 9, 2, 3 дугаар үйлдэл болно” /6хх-ийн 134 хуудас/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Агийн “Б.М бид хоёр хамгийн эхэнд хулгайлж авсан 5 ширхэг нүүрсэн яндангаа 22-н товчооны засварын газрын ченжид худалдсан. Энэ 5 ширхэг нүүрсэн яндан нь хэргийн тооцон дээрх 8, 7, 9, 2, 3 дугаар үйлдэл болно” /6хх-ийн 128 хуудас/ гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2108014501249 дугаартай хэргийн хохирлын тооцооны хүснэгтийн 2, 3, 7, 8, 9 /7хх-ийн 15 хуудас/,

 

Шүүгдэгч Н.Д нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт Б.А, Б.М нараас Тоёота Приус 20 загварын 13 ширхэг нүүрсэн янданг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж түүнийг авсан хэргийн нотлох баримтууд:

 

“Тус газраас хөдлөн 22-н товчооны зам, Моносын уулзвар, 5-н шарын төв зам, Содон хорооллын зам, Баянхошуу, Хайлааст, Дарь эх, Шарх хад гэсэн маршрутаар явж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ захын баруун талд эмнэлгийн 21 дүгээр гудамжид ямар нэгэн хаяггүй, саарал өнгийн сендвичэн гражийн үүдэнд ирж зааж “Би энэ газарт ирж нийт 13 ширхэг нүүрсэн яндан худалдсан” гэсний дагуу байрлал болон гражийн ерөнхий байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэх 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн яллагдагч Б.Мын мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 хх-ийн 49 хуудас/

 

“Тус газраас хөдлөн 22-н товчооны зам, Моносын уулзвар, 5-н шарын төв зам, Содон хорооллын зам, Баянхошуу, Хайлааст, Дарь эх, Шарх хад гэсэн маршрутаар явж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ захын баруун талд эмнэлгийн 21 дүгээр гудамжид ямар нэгэн хаяггүй, саарал өнгийн сендвичэн гражийн үүдэнд ирж зааж “Би энэ газарт ирж нийт 13 ширхэг нүүрсэн яндан худалдсан” гэсний дагуу байрлал болон гражийн ерөнхий байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэх 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн яллагдагч Б.Агийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 хх-ийн 33 хуудас/,

 

“Дэлл маркийн суурин компьютерын Word программ дээр 1-с 4хүртэл дугаараар дугаарлан, дугааруудын доор 4 эрэгтэй хүний зургийг тус тус байрлуулан бэлдэж дэлгэцэн дээр гарган Нансалмаагийн Дашсумъяа /ВМ86042819/-ийг зургийг 3 дугаарын доор байрлуулан яллагдагч Б.Мыг өрөөнд оруулан зургуудыг үзүүлж “Эдгээр хүмүүсийн зураг дунд Да хүрээ авто засварын газрын ченжийн зураг байна уу” гэж асуухад 3 дугаарын дугаараар дугаарлан байрлуулсан Н.Дгийн зургийг зааж “ Энэ хүн миний нүүрсэн яндан худалдсан эрэгтэй мөн байна. Тус Да хүрээ авто засварын газрын ченж нь анхандаа өөрөө мөнгө өгч гардан худалдаж авдаг байж байгаад сүүлдээ утсаар ярьж л авдаг болсон” гэх 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 6хх-ийн 64-65 хуудас/,

 

“Дэлл маркийн суурин компьютерын Word программ дээр 1-с 4хүртэл дугаараар дугаарлан, дугааруудын доор 4 эрэгтэй хүний зургийг тус тус байрлуулан бэлдэж дэлгэцэн дээр гарган Нансалмаагийн Дашсумъяа /ВМ86042819/-ийг зургийг 1 дугаарын доор байрлуулан яллагдагч Б.Аг өрөөнд оруулан зургуудыг үзүүлж “Эдгээр хүмүүсийн зураг дунд Да хүрээ авто засварын газрын ченжийн зураг байна уу” гэж асуухад 1 дугаарын дугаараар дугаарлан байрлуулсан Н.Дгийн зургийг зааж “ Энэ хүн миний нүүрсэн яндан худалдсан эрэгтэй мөн байна. Тус Да хүрээ авто засварын газрын ченж нь анхандаа өөрөө мөнгө өгч гардан худалдаж авдаг байж байгаад сүүлдээ утсаар ярьж л авдаг болсон” гэх 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 6хх-ийн 62-63 хуудас/,

 

2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Прокурорын зөвшөөрөлгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /6хх-ийн 1-4 хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Дгийн “2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүкийн “Приус эзэмшигчдийн нэгдсэн групп” зар дээр “Бүх төрлийн автомашины нүүрсэн яндан худалдаж авна” гэсэн зар тавиад өөрийн 88697023 дугаарыг үлдээсэн. Гэтэл над руу маргааш нь буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өглөөний 06 цагийн үед 80503025 дугаарын утсаар ярьж өөрийгөө Мөнх-Оргил, А гэж танилцуулсан хоёр эрэгтэй манай Да Хүрээ засварын газарт хүрч ирээд “Ахаа бид хоёр Приус засварын газар ажиллуулдаг. Өөрсдийнхөө хямд худалдаж авсан нүүрсэн яндангаа танд арай үнэтэй худалдахаар ирлээ” гэж хэлээд нэг ширхэг Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг өөрсдийн унаж явсан мөнгөлөг саарал өнгийн 98-96 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээсээ гаргаж ирж өгсөн. Тэрний дараагаар 2021 оны 07 дугаар сарын 04-ний өглөөний 07 цагийн үед Мөнх-Оргил дахиж өөрийнхөө 80503025 дугаарын утсаар ярьж холбогдоод 4 ширхэг Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг ширхгийг нь 2 100 000 төгрөгөөр худалдаад явсан. Мөн түүний дараа 2021 оны 07 дугаар сарын 08-ны өглөөний 7 цагийн үед Мөнх-Оргил дахиж өөрийнхөө 80503025 дугаарын утсаар ярьж холбогдоод 3 ширхэг Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг ширхгийг нь 2 100 000 төгрөгөөр худалдаад явсан. Тэрний дараа хамгийн сүүлийн удаагийнх болох 2021 оны 07 дугаар сарын 20-ны өглөө Мөнх-Оргил дахиж өөрийнхөө 80503025 дугаарын утсаараа ярьж холбогдоод 5 ширхэг Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг ширхгийг нь 2 100 000 төгрөгөөр худалдаад явсан. Ингээд нийтдээ Мөнх-Оргил, А гэх хоёр залуу надад 13 ширхэг нүүрсэн яндан ширхгийг нь 2 100 000 төгрөгөөр тооцож худалдаад явсан. Би уг нүүрсэн яндангуудыг нь цааш нь борлуулж амжаагүй байж байсан. Ер нь Мөнх-Оргил, А 2, хоёр дахь удаагаасаа эхлээд 4, 3, 5 ширхэг гэх мэт буюу олноор нь авчирч ирж худалдаж байсан. Дээрээс нь ирэхдээ хувцас хунар нь шороо, шавхай болчихсон ирдэг байсан болохоор нь би энэ хоёрыг ер нь хулгайн юм авчирч худалдаад байгааг нь мэдэж байсан” /6хх-ийн 75-76 хуудас/ гэх мэдүүлэг,

           

2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

 

Шүүгдэгч Б.А, Б.М, Н.Д, Я.Ш нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Б.А, Б.М нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдпээр учрах саадыг арилгах зорилгоор буюу Тоёота Приус 20 загварын 98-96 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж, 2021 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чухаг хотхоны гадаа авто зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Л.Эрдэнэбатын эзэмшлий 90-92 ОРХ улсын дугаартай Приус 20 маркийн автомашны нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол нохойн чарга” нэртэй амралтын газрын урд “Туул” гол дагуу байрлуулсан иргэн А.Ариунбаярын эзэмшлийн 99-02 УБЛ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг хүч хэргэлэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгний хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8 байрны гадна байрлуулсан байсан иргэн Б.Отгонтуяагийн эзэмшлийн 71-47 УНК улсын дугаартай Приус 20 загварын автомшаины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 3 000 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны ил зогсоол дээр байрлуулсан Б.Гомбосүрэнгийн эзэмшлийн Тоёота Приус 20 загварын 06-64 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 900 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 701 дүгээр байрны гадна зогсоолоос С.Мөнхбаярын эзэмшлийн 35-28 УБҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн машины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 930 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд байрлуулсан У.Мягмарсүрэнгийн эзэмшлийн Тоёота Приус 20 загварын 82- 89 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1 350 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01 цагаас 09 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар сургуулийн ард байрлуулсан иргэн Ч.Чинбатын эзэмшлийн 10-13 УНК улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1 200 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 10 дугаар байрны гадна автомашины зогсоолд байрлуулсан Т.Аптантөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 загварын 01-52 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны баруун талд хохирогч Б.Ууганбатын эзэмшлийн 38-46 УНЭ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 520 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 46 дугаар байрны гадна талд байрлуулсан байсан иргэн Д.Байгалцэрэнгийн эзэмшлийн 35-20 УБЗ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автоамшины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 3 000 000 төгрөг буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мираж зочид буудлын гадаа автозогсоол дээр байрлуулсан иргэн У.Энх- Амгалангийн эзэмшлийн 75-54 УАМ улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд болон иргэний нэхэмжлэгч М.Жавзанжумдаан нарт 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Голден парк” хотхоны 301 дүгээр байрны урд талын шороон зогсоол дээр ил байрлуулсан хохирогч А.Наранчимэгийн эзэмшлийн 20-24 УНИ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хугацаанд хохирогч Г.Ууганбаярын эзэмшлийн 29-83 УБХ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч С.Энхбаатарын эзэмшлийн 20-38 УБХ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын автомашины тээврийн хэрэгслүүдийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны автомашины зогсоол дээр байрлуулсан Д.Дуламсүрэнгийн эзэмшлийн Тоёота Приус 20 загварын 35-39 УАВ тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 1 350 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 55 дугаар байрны гадна ил зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Б.Жамбалдоржийн эзэмшлийн 34-66 УБС улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 2 200 000 төгрөгний хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарт хотхоын зогсоол дээр байсан иргэн Д.Бат- Оршихийн эзэмшлийн 89-83 УБУ улсын дугаартай автомашины янданг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгний хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 39Б байрны гадна байрлуулсан байсан иргэн Т.Нямгэрэлийн эзэмшлийн 82-68 УБГ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч түүнд 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,2021 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 396 байрны зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Г.Аззаяагийн эзэмшлийн 49-43 ОРА улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Хүннү молл” худалдааны гадна зогсоолоос Ц.Гантулгын эзэмшлийн 17-28 УНК улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгний хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны зүүн талын авто зогсоол дээр байсан хохирогч Д.Баатархүүгийн эзэмшлийн 73-53 УАА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгний хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8в байрны гадаа авто зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Д.Ариунбаатарын эзэмшлийн 77-93 УАВ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны зүүн талын шороон зогсоол дээр ил байрлуулсан хохирогч Ж.Уртнасангийн эзэмшлийн 59-48 УБр улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны зүүн талд байрлах автомашины зогсоол дээр байсан иргэн М.Мөнхдэлгэрийн өмчлөлийн 79- 38 УБӨ улсын дугаартай Приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Б.Болорчимэгийн эзэмшлийн 75-64 УБН улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 1 500 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар сургуулийн урд талын автомашины шороон зогсоол дээр байсан иргэн Б.Баяраагийн эзэмшлийн 42-39 УНЛ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Я.Ш нь 2021 оны 06 дугаар сараас 07 дугаар сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаанд Б.А, Б.М нараас Тоёота-Приус 20 загварын 5 ширхэг нүүрсэн янданг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг нь мэдсээр байж худалдан авсан,

 

Шүүгдэгч Н.Д нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт Б.А, Б.М нараас Тоёота-Приус 20 загварын 13 ширхэг нүүрсэн янданг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг нь мэдсээр байж худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

 

            Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.А, Б.М нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдпээр машин механизм ашиглан олон тооны тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Я.Ш, Н.Д нар нь дээрх нүүрсэн яндангуудыг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг нь мэдсээр байж худалдан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Болорчимэгт 1 350 000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Гомбосүрэнд 900 000 төгрөгийн хохирол, хохирогч У.Мягмарсүрэнд 1 350 000 төгрөгийн хохирол, хохирогч Т.Алтантөрт 1 350 000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Дуламсүрэнд 1 350 000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Жамбалдоржид 2 200 000 төгрөгийн хохирол, хохирогч А.Ариунбаярт 2 200 000 төгрөгийн хохирол, хохирогч Л.Эрдэнэбатад 1 500 000 төгрөгийн хохирол /1 ширхэг Приусны яндан/, хохирогч Б.Отгонтуяад 3 000 000 төгрөгийн хохирол / 1ширхэг Приусны яндан/, хохирогч Ч.Чинбатад 1 200 000 төгрөгийн хохирол, хохирогч У.Энх-Амгалан 1 200 000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Аззаяад 1 500 000 төгрөгийн хохирол, хохирогч Т.Нямгэрэлд 1 500 000 төгрөгийн хохирол /Приусны яндан/, хохирогч Д.Байгалцэрэнд 3 000 000 төгрөгийн хохирол /Приусны яндан/, хохирогч Д.Ариунбаатарт 3 000 000 төгрөгийн хохирол /Приусны яндан/, хохирогч Б.Ууганбатад 2 520 000 төгрөгийн хохирол, хохирогч С.Энхбаатарт 2 200 000 төгрөгийн хохирол /Приусны яндан/, хохирогч Г.Ууганбаярт 2 200 000 төгрөгийн хохирол, хохирогч А.Наранчимэгт 2 200 000 төгрөгийн хохирол /Приусны яндан/, Хохирогч Д.Баатархүүд 2 200 000 төгрөгийн хохирол, хохирогч М.Мөнхдэлгэрт 2 200 000 төгрөгийн хохирол / Приусны яндан/, хохирогч Б.Баяраад 2 200 000 төгрөгийн хохирол, хохирогч Ж.Уртнасанд 2 200 000 төгрөгийн хохирол, хохирогч С.Мөнхбаярт 930 000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Гантулгад 2 200 000 төгрөгийн хохирол /Приусны яндан/, Хохирогч Д.Бат-Оршиход 2 200 000 төгрөгийн хохирол /Приусны яндан/, Иргэний нэхэмжлэгч М.Жавзанжумдаанд 2 200 000 төгрөгийн хохирол тус тус учирсан.

 

Шүүгдэгч нар нь хохирогч нарт учирсан хохирлыг биет байдлаар болон мөнгөн дүнгээр бүрэн барагдуулсан. Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй талаар мэдэгдсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Лувсандаш овогт Бадамхандын А, Элжигэн овогт Батмөнхийн Мөнх-Оргил нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Янжинхорлоогийн Ш, Соном овогт Нансалмаагийн Сумъяа нарт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

                       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Мөнгө угаах гэж гэмт хэрэг үйлдэж олсон орлого хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг эсхүл, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжшүүлснийг түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийн нуун далдалсан үйлдэл эс үйлдэхүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

 “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Шүүгдэгч Б.А, Б.М нар нь бүлэглэн үргэжилсэн үйлдлээр санаа зорилгоороо нэгдэн хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон нүүрсэн яндангаа Н.Д, Я.Ш нарт удаа дараа худалдан борлуулж байсан үйл баримт харагдаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Б.А нь Б.Мтой нь хохирогч нарт нийт 52.050.000 төгрөгийн хохирол учруулсан байгаа нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.А, Б.М нь хохирогч нарын өмчлөлийн автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.А, Б.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

Хохирогч нарт нийт 52.050.000 төгрөгийн хохирол учирсан байх боловч хохирогч нарт хохиролыг биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр авсан байх тул шүүгдэгч Б.А, Б.М, Н.Д, Я.Ш нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.А, Б.М, Н.Д, Я.Ш нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Лувсандаш овогт Бадамхандын А, Элжигэн овогт Батмөнхийн Мөнх-Оргил нарыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх оруулан тооцох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Янжинхорлоогийн Ш, Соном овогт Нансалмаагийн Сумъяа нарыг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг нүүрсэн янданг улсын орлого болгох. Хохирогч нарт төлөх төлбөргүй.” гэв.          

 

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал саналдаа: “Миний үйлчлүүлэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням саналдаа: “Миний үйлчлүүлэгч нь урьд ял шийтгүүлгүй, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэнэн томоогүй зан нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нь болсон. Хуульд зааснаар хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.  Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч, Г.Тамир саналдаа: “Миний үйлчлүүлэг нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан тул хөнгөрүүлж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Я.Ш, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг саналдаа: “Миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр саналдаа: “Миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү.” гэх саналуудыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

                       

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

           

Шүүгдэгч Б.А, Б.М, Н.Д, Я.Ш нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч М.Мөнх-Оргил, Б.А нарт 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор,

шүүгдэгч Я.Ш, Н.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

                       

Бусад асуудлаар

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А, Б.М, Н.Д, Я.Ш нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди байгаа болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн тээврийн хэрэгсэл 98-96 УНА улсын дугаартай Приус-20 маркийн машин буюу түүний үнэ 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.А, Б.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж, мөн  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  3 ширхэг нүүрсэн янданг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасанучрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

 

            -Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А, Б.М нарт 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял,

 

            -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Я.Ш, Н.С нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэх ял тус тус оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.М нарт оногдуулсан 2 жил 8 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.М нарын цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад  тус тус зааснаар Я.Ш, Н.Сумъяа нарт тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Я.Ш, Н.С нар нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

            7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Я.Ш, Н.С нарын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн тээврийн хэрэгсэл 98-96 УНА улсын дугаартай Приус-20 маркийн машин буюу түүний үнэ 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.А, Б.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.

           

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг нүүрсэн янданг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгуулахаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

            10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.А, Б.М нарт цагдан хорих, шүүгдэгч Н.Д, Я.Ш нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Диг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            12. Шүүгдэгч Б.А, Б.М, Н.Д, Я.Ш нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Ш, Н.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.А, Б.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХТУЛГА