Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 690

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2022          05            12                                  2022/ШЦТ/690

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

      Нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг,

   Улсын яллагч Б.Ариунболд,

Шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 1906 03041 2003 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “Unegvi.mn” зарын сайтад Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баруун 4 зам-Голомт хотхонд 1 өрөө байр түрээсэлнэ” гэх зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Кыг төөрөгдөлд оруулан, уг байрыг түрээслүүлэхээр тохиролцон хуурч, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цагийн орчимд, иргэн Кыг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны 41 тоот гэртээ байхад нь Ш.Оюунчимэгийн Хаан банкин дахь 5747072797 тоот дансаар дамжуулан 500,000 төгрөг шилжүүлэн авч. Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн хажуугийн АТМ-аас гарган авч залилсан,

“шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Unegvi.mn” зарын сайтад “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах 9 давхар байрны 3 давхарт 1 өрөө байр түрээслүүлнэ” гэх зар байршуула- зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.Хийг төөрөгдөлд оруулан уг байрыг түрээслүлэхээр тохиролцон хуурч, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн орчимд иргэн Д.Хийг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 9-116 тоотод гэртээ байхад нь Г.Бгийн Хаан банкин дахь 5032223989 тоот дансаар дамжуулан 800.000 төгрөг шилжүүлэн авч Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын автобусны буудлын хажуугийн АТМ-аас гарган авч залилсан,

шууд санаатай шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “unegui”.мн сайтад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Хангай хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ.” гэх зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Г.Золбоог төөрөгдөлд оруулан уг байрыг түрээслүүлэхээр тохиролцон хуурч, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд иргэн Г.Золбоог Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Төгөл хус” хотхон 14-11 тоотод гэртээ байхад нь Г.Бгийн Хаан банкин дахь 5032223989 тоот дансаар дамжуулан 400.000 төгрөг шилжүүлэн авч Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын автобусны буудлын хажуугийн АТМ-аас гарган авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хавсралт /1хх-ийн 24-30 дугаар хуудас/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Кын “Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “ “Unegvi.mn” сайтаас байр түрээслэн гэсэн зарын дагуу “ 99249769” гэсэн дугаар руу залгаж Оюунчимэг гэх бүсгүйтэй холбогдож “ Голомт” хотхоны урд талын байрны 1 өрөө байрыг 1 жилээр түрээслэхээр болж урьдчилгаа 500,000 төгрөгийг Хаан банкны 5747072797 дугаартай  данс руу шилжүүлсэн. Маргааш өглөө нь 08 цагт уулзаж ярилцахаар тохиролцсон. Маргааш өглөө нь тус дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан.” /1хх-ийн 79-80 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Оюунчимэгийн “1 эмэгтэй хүн орж ирсэн. Манайд орж ирээд миний хаан банкны картыг асуугаад “энэ картаар чинь мөнгө орж ирнэ, манайх гадаадаас ивээн тэтгэгчтэй байгууллага байгаа юм. Манай байгууллага Саппарод байдаг. Та маргааш ярьж байгаад ирээд манай байгууллагаас 10 кг гурил, 5 кг будаа, 3 л тос зэрэг зүйлс аваарай” гээд миний хаан банкны виза карт, виза картын пин код болон дугаарыг авсан. Миний 99249769 гэх дугаарын сим картыг болон сим картын пин кодыг аваад явсан.” /1 хх-ийн 81-84  дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

Ш.Оюунчимэгийн Хаан банкин дахь 5747072797 тоот дансны хуулга /1хх-ийн 32 дугаар хуудас/,

Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хавсралт /1хх-ийн 123-126 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Золбоогийн “Ингээд миний бие 2019 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед дээрх зарын дагуу 85352650 дугаарын утас руу залгахад эмэгтэй хүн уг дугаарыг авч байсан ба эмэгтэйд хандан зарын дагуу ярьж байгаа талаараа хэлэхэд тэр эмэгтэй надад надан “байр түрээслэнэ манайх байраа түрээслэхдээ мөнгийг нь 3 сараар авна, мөн нэг сарын барьцаа авна, 1 сарын түрээсийн мөнгө 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гэж хэлэхэд нь минии бие одоо очиж үзье” гэж хэлсэн чинь тэр эмэгтэй “яг одоо ажилтай байгаа болохоор одоохондоо манай байрыг үзэх боломжгүй байна гэж хэлэхэд  миний бие тэр эмэгтэйд хандан танай байрыг хэзээ үзэх боломжтой вэ” гэсэн чинь 21 цагт үзэх боломжтой , манай байрыг их олон хүн сонирхож байгаа зарын дагуу ярьсан хүмүүс нь эхнээсээ урьдчилгаа мөнгө шилжүүлж байранд орох гээд байгаа шүү ” гэж хэлэхэд нь миний бие тэр эмэгтэйд хандан “танай ажил хаана вэ, би одоо танай ажил руу явж очоод байр түрээслэх гэрээ хийгээд одоо байрандаа орчихъёгэж хэлтэл тэр эмэгтэйн гар утас тасарсан. Хэсэг хугацааны дараа буюу 5 минутын дараа дээрх 85352650 дугаараас түрүүнд ярьсан эмэгтэй өөрөө миний дугаар луу залгаад их олон хүн миний дугаар луу залгаж байгаа учраас миний гар утасны цэнэг дуусчихлаа, урьдчилгаа болох 400,000 төгрөг дансруу шилжүүлчихвэл орой 21 байрандаа ирээд орчих” гэх хэлэхэд нь миний бие тэр эмэгтэйд хандан дансныхаа дугаараа өгчих мөнгөө шилжүүлчихье гэж хэлсэн чинь тэр эмэгтэй надад  5032223989 гэсэн хаан банкны дансны дугаар хэлж өгсөн. Ингээд миний бие өөрийнхөө мобайл банкаар Хаан банкны 5032223989  гэсэн тоот данс руу 400,000  төгрөг шилжүүлсэн ба хүлээн авч нь Г.Б гэсэн нэр гарч байсан. Тэгээд миний бие 21 цагийн үед дахиад 85352650 дугаар луу залгасан чинь холбогдох боломжгүй гэсэн хариу өгч байсан ба тэрнээс хойш уг 85352650 дугаар холбогдох боломжгүй болсон./1хх-ийн 129-130 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Бгийн “2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр орой 19 цагаас 20 цагийн хооронд намайг жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад манай байранд 20 орчим насны өөрийгөө Золзаяа гэж танилцуулсан эмэгтэй орж ирээд “Монголын Улаанзагалмай нийгэмлэгээс явж байна, судалгаа авах гэсэн юм” гэж хэлэхэд нь тэр эмэгтэйд ямар учиртай судалгаа юм бэ гэж хэлсэн чинь тэр эмэгтэй надад ядуурлыг бууруулах судалгаа байгаа юм, таныг гадаадын ивээн тэтгэгч нартай холбож өгье, сар болгон танд тусламж өгнө, ивээн тэтгэгч нар нь таны данс руу мөнгө шилжүүлнэ” гэж хэлээд надаас иргэний үнэмлэхээ канондож өг, дансны дугаараа өг, мөн Хаан банкны картаа өг, таны дансыг идэвхжүүлнэ, 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Саппоро” дээр байдаг Улаанзагалмайн цуглаан дээр очоорой гэж хэлсэн бөгөөд тэр эмэгтэйд Хаан банкны карт маань гэрт байгаа гэж хэлэхэд тэр эмэгтэй маргааш 12 цагаас өмнө 32-ын тойргийн автобусны буудал дээр иргэний үнэмлэхээ канондоод Хаан банкны авчирч өг” гэж хэлээд надад 85 гэсэн тоогоор эхэлсэн дугаар өгсөн. Маргааш нь уг дугаар луу залгаж байгаад 32-н автобусны буудал дээр өөрийнхөө Хаан банкны 5032223989 тоот дансны дугаартай картаа тэр эмэгтэйд аваачиж өгсөн. Тэр өдөр данс руу 800,000 төгрөгөөр 2 удаа, 400,000 төгрөгөөр 1 удаа мөнгө оруулаад гаргасан тухай мессеж миний гар утсанд ирсэн. 85-аар эхэлсэн дугаар луу нь залгаж “яагаад миний дансаар мөнгө оруулж гаргаад байгаа юм бэ гэж асуухад тэр эмэгтэй надад “таны дансыг шалгаж байна, мөн идэвхжүүлж бана” гэж хэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 85 дугаараар эхэлсэн гар утасны дугаар луу залгахад гар утас нь холбогдоход холбогдоогүй болохоор нь Саппора орчим Улаанзагалмай байдаг эсэх талаар өөрөө сураглатал огт байхгүй байсан. Ингээд залилуулснаа мэдээд .дансаа хаалгасан..” /1хх-ийн 131-132 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

Хаан банкны 50/7383 дугаартай албан бичиг, дансны хуулга /1 хх-ийн 148-149 дүгээр хуудас/

Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх-ийн 202 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Хийн “2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Unegvi.mn” сайтад тавигдсан “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд 9 давхар байрны 3 давхарт 1 өрөө байр сарын 400.000 мянган төгрөгөөр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 85352650 гэсэн дугаараар холбогдоход, нэг эмэгтэй хүн утас авахаар нь байр байгаа юм уу гэхэд бараг түрээслэгдчихсэн гэхээр нь би яаралтай байр хайгаад байгаа юм, таны байр хаана байдаг вэ? гэхэд, Хангай хотхоны 512 дугаар байрны 3 давхарт гэсэн бөгөөд намайг яаралтай байр хайж байгаа юм гэж хэлэхэд, орох хүн нь мөнгөө шилжүүлээрэй, түрүүлээд шилжүүлчих юм бол байранд орж болно гэсэн бөгөөд 800.000 төгрөг шилжүүлчих гээд Хаан банкны 5032223989 гэсэн Г.Б гэж хүний дансны дугаар өгсөн. Тэгээд тэр данс руу нь би интернэт банк ашиглан шилжүүлсэн.” /1хх-ийн 205-206 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Бгийн “2019 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн орой 19 цагаас 20 цагийн хооронд жижүүрийн байранд 20 орчим насны өөрийгөө Золзаяа гэж танилцуулсан эмэгтэй орж, Монголын Улаанзагалмайн нийгэмлэгээс явж байна, судалгаа авах гэсэн юм, таныг гадаадын ивээн тэтгэгч нартай холбож өгье, сар болгон танд тусламж өгнө, ивээн тэтгэгч нар нь таны данс руу мөнгө шилжүүлнэ гээд надад иргэний үнэмлэхийг канондож өг, дансны дугаараа өг гэхээр нь өгсөн, тэгээд намайг хаан банкны картаа өг, таны дансыг идэвхжүүлнэ гэсэн бөгөөд тухайн үед надад карт байхгүй гэхэд маргааш нь 12 цагаас өмнө 32-н тойргийн автобусны буудал дээр картаа авч ир гээд надад 85-тай дугаар үлдээсэн. Уг дугаараар холбоо барьж, маргааш нь картаа авч очсон бөгөөд тэр өдөр миний данс руу 800,000 төгрөг 2 удаа, 400,000 төгрөг 1 удаа, 200,000 төгрөг 1 удаа оруулаад, гаргасан тухай мессеж утсанд ирсэн бөгөөд тэр эмэгтэй рүү залгаж яагаад дансаар мөнгө оруулж гаргаад байгаа талаар асуутал таны дансыг шалгаж байна гэсэн бөгөөд тэрнээс хойш залгахад холбоо бариагүй.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 207-208 дугаар хуудас/,

Хаан банкны 29/6332 дугаартай албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 220-222 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

 

Шүүгдэгч Б.М нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “Unegvi.mn” зарын сайтад Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баруун 4 зам-Голомт хотхонд 1 өрөө байр түрээсэлнэ” гэх зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Кыг төөрөгдөлд оруулан, уг байрыг түрээслүүлэхээр тохиролцон хуурч, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цагийн орчимд, иргэн Кыг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны 41 тоот гэртээ байхад нь Ш.Оюунчимэгийн Хаан банкин дахь 5747072797 тоот дансаар дамжуулан 500,000 төгрөг шилжүүлэн авч. Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн хажуугийн АТМ-аас гарган авч залилсан,

“шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Unegvi.mn” зарын сайтад “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах 9 давхар байрны 3 давхарт 1 өрөө байр түрээслүүлнэ” гэх зар байршуула- зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.Хийг төөрөгдөлд оруулан уг байрыг түрээслүлэхээр тохиролцон хуурч, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн орчимд иргэн Д.Хийг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 9-116 тоотод гэртээ байхад нь Г.Бгийн Хаан банкин дахь 5032223989 тоот дансаар дамжуулан 800.000 төгрөг шилжүүлэн авч Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын автобусны буудлын хажуугийн АТМ-аас гарган авч залилсан,

шууд санаатай шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “unegui”.мн сайтад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Хангай хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ.” гэх зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Г.Золбоог төөрөгдөлд оруулан уг байрыг түрээслүүлэхээр тохиролцон хуурч, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд иргэн Г.Золбоог Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Төгөл хус” хотхон 14-11 тоотод гэртээ байхад нь Г.Бгийн Хаан банкин дахь 5032223989 тоот дансаар дамжуулан 400.000 төгрөг шилжүүлэн авч Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын автобусны буудлын хажуугийн АТМ-аас гарган авч үргэлжилсэн үйлдлээр залилсан болох нь үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Хаан банкин дахь 5747072797 тоот дансны хуулга

Хаан банкны 50/7383 дугаартай албан бичиг, дансны хуулга

Хаан банкны 29/6332 дугаартай албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулгануудаар шүүгдэгч Б.М нь хохирогч нараас дансаар мөнгө авсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

“Залилах” гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Б.Мгийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

Улсын яллагч: “Шүүгдэгч Д.Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарах ял оногдуулах” гэх саналыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч Д.Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Д.Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж ухамсарлан ойлгож буй хувийн байдал, өмнөх ялаа эдэлж байгаа зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.М нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 109  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жил хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, нийт 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 798 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн өршөөн хассан, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэж хүчин төгөлдөр болж, шүүгдэгч Б.М нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 407 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байсан ялын тооцооны тодорхойлтонд эдлээгүй үйлдсэн 2 жил 3 сар 25 хоног байна.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мд энэ тогтоолоор оногдуулсан 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял, түүнд урьд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 798 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсныг нэмж нэгтгэн 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоон түүний урьд эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 25 хоногийн хорих ялыг эдэлж дуусмагц тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б.Мгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 194 хоногийг түүний эдлэвэл зохих хорих ялд нь оруулан тооцох нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх ба шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Бусад асуудлаар

 

Шүүгдэгч төгрөгийг төлөх төлбөртэй.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б.Мгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Д.Б.Мд урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.Мд 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мд энэ тогтоолоор оногдуулсан 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялд, түүнд урьд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 798 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсныг нэмж нэгтгэн түүний зорчих эрхийг хязгаарлах ялын нийт хугацааг 1 /нэг/ жилээр тогтоон түүний урьд эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 25 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Мг хорих ялаа эдэлж дуусмагц зорчих эрхийг хязгаарлах ялыг тоолж эхлэн түүнийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.Мгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 194 хоногийг түүний эдлэх хорих ялд нь оруулан тооцсугай.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мгаас хохирогч 500,000 төгрөг, 400,000 төгрөгийн, 800,000 төгрөгийг төгрөг тус тус олгуулсугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.МӨНХТУЛГА