Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 446

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022         03           28                                  2022/ШЦТ/446

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

нарийн бичгийн дарга  Б.Хонгорзул,                           

улсын яллагч Б.Цэцэгмаа,

өсвөр насны шүүгдэгч Б.Т,

өсвөр насны шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.11 дахь заалт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2106 03776 0051 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нар бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбэ голын эрэг дээрх цэцэрлэгт хүрээлэнгийн орчим насанд хүрээгүй Ц.Жанчивсүрэн, Б.Н нарыг газар унагаж, өшиглөх зэргээр биед нь халдаж, хохирогч Б.Нгийн бэлэн 10.000 төгрөг, Самсунг эс 9 плас загварын 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг, хохирогч Ц.Жанчивсүрэнгийн Самсунг эс 8 плас загварын 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг тус тус хүч хэрэглэн, хууль бусаар авч, Б.Н, Ц.Жанчивсүрэн нарт нийт 710.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн өсвөр насны Б.Т Б.М нар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах гэмт хэргийг хялбарчлах зорилгоор Б.Н, Ц.Жанчивсүрэн нарыг газар унагаж, өшиглөх зэргээр биед нь халдаж, хохирогч Б.Нгийн эрүүл мэндэд дээд уруул няцарсан шарх, зүүн сарвууны зулгаралт бүхий хөнгөн хохирол, насанд хүрээгүй хохирогч Ц.Жанчивсүрэнгийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний доод зовхи. дээд уруулын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бид нар сааданд сууж байсан тэр хүүхдүүд хойд талд архи уугаад шилийн хагалаад байж байсан тэгээд бид нараас Азаа гэж хүүхдийг асуугаад цаашаа явахаар нь дүү нь манай эгчийг яах гэж байгаа юм гэд бид нар зодсон.” гэв.

 

            Өсвөр насны шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бид нар Дарь-Эхийн  садаанд байж байсан тэр хохирогч гэж байгаа хүүхдүүд цаад сааданд архи ууж шил хагалаад байж байснаа бид нар дээр өөрөө ирсэн  ирээд Азаа гэж охин таних уу гэж асуусан  Азаагийн дүү нь бид нартай байсан манай эгч яасан юм гэсэн чинь яагаач үгүй гэж хэлээд цааш явсан бид нар хойноос нь очиж зодсон.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 5 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нгийн "Манай найз Ц.Жанчивсүрэн бид хоёр 2021 онь 10 дугаар сарын 23-ны 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар сургуулийг автобусны буудал дээрээс Сэлбэ голын зүүн талд замын хойно байдаг сагсны талбай руу алхаж явахдаа замаараа 2 ширхэг пиво уусан. Тэгээд дуусаад явах гэж байхад тэр хавиас 5 залуу гараад ирсэн. Тэгэхээр нь Азаа гэж охиныг таних уу гэхэд нэг залуу нь дүү нь байсан бөгөөд бид 2 яваад өгсөн. Гэтэл араас наг залуу гүйж ирээд танай найз руу явъя гээд намайг татаад байхаар эргээд харахад Ц.Жанчивсүрэнг газар унагаад зодож байсан. Намайг бас хажууд аваачиж унагаад зодсон. Миний гар утас Самсунг эс 9 плас маркийн 2021 оны 09 дүгээр сард Тэдигээс 450.000 төгрөгөөр авч байсан, бэлэн мөнгө болох 10.000 төгрөгийг авсан. Тэгээд 3 тоолохын дотор алга болохгүй бол ална шүү гээд бид 2 зугтаасан” /хавтаст хэргийн 10-16 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ц.Жанчивсүрэнгийн “Манай найз болон намайг тэр залуучууд бөөндөө зодож эд зүйл дээрэмдэж авсан. Би гар утсаа 450.000 төгрөгөөр 2021 оны 9 дүгээр сард авч байсан Самсунг эс 8 плас загварын гар утас байсан” /хавтаст хэргийн 18-24 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Даваасүрэнгийн "Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо шинэ зам дагуу байрлалтай Түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулдаг. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 цаг 45 минутын орчим Тэмүүжин, Б.Т, Б.М, Памбаалай, дахиад нэг танихгүй эрэгтэй хүүхэд, бүгд нийлээд тавуулаа ирсэн. Бид нар нэг дороо хонох гэж байгаа, идэх юм зээлээч би өөрийнхөө, гар утсыг барьцаанд тавьчихъя гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд бэлэн гоймон зайдас, ундаа талх зэргийг зээлж аваад явсан. Тэмүүжин Самсунг эс 9 плас маркийн утас үлдээгээд маргааш авчихъя гээд нийтдээ 22.500 төгрөгийн бараа зээлсэн. Тэгээд тэр шөнөдөө 01 цагийн үед манай гэрт цагдаагийн албан хаагч нар ирээд таны авсан гар утас чинь хууль бусаар олж авсан гар утас гээд хурааж аваад явсан. Маргааш өглөө Тэмүүжин нэг танихгүй хүүхэдтэй ирээд нөгөө гар утсаа авъя гэхээр та нар хууль бус гар утас өгсөн байна, цагдаа нар ирээд аваад явсан гэсэн чинь буцаад гараад явсан. Өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Тэмүүжингийн эгч Ариунжаргал бэлнээр 22.500 төгрөг төлөөд миний хохирлыг барагдуулсан” /хавтаст хэргийн 29-32 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч У.Ариунбямбын “Б.Т, Б.М нар өмсөж явсан куртикээ тайлаад араас хөөж нөгөө хоёр хүүхдийг нүүр хэсэг рүү цохиж унагаагаад унасан хойно нь хөлөөрөө өшиглөөд байсан. Тэмүүжин, Бүрнээ бид 3 болиоч ээ гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн гаргасан 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10320 дугаартай хүний биед үзлэг хийж гаргасан буюу Б.Нгийн биед үзлэг хийж гаргасан дүгнэлтэд “.Б.Нн биед дээд уруул няцарсан шарх, зүүн сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй” /хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн гаргасан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10319 дугаартай хүний биед үзлэг хийж гаргасан буюу У.Жанчивсүрэнгийн биед үзлэг хийж гаргасан дүгнэлтэд: “Ц.Жанчивсүрэнгийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, дээд уруулын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй.” /хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/ гэх дүгнэлт,

 

“Дамно” үнэлгээний байгууллагын үнэлгээ тогтоосон баримт /хавтаст хэргийн 87- 88 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй шүүгдэгч Б.М нь 2004 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, гэмт хэрэг гарах үед буюу 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 нас 03 cap 19 хоногтой байсан гэх мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 150 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй шүүгдэгч Б.Т 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, гэмт хэрэг гарах үед буюу 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 16 нас 09 cap 02 хоногтой байсан гэх мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 139 дүгээс хуудас/,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны хохирогч Ц.Жанчивсүрэн 2005 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, гэмт хэрэг гарах үед буюу 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 15 нас 09 cap 02 хоноггой байсан гэх мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 161 дүгээр хуудас/

 

Өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

 

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51, 61 дүгээр хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40, 71 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           

Өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нар бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбэ голын эрэг дээрх цэцэрлэгт хүрээлэнгийн орчим насанд хүрээгүй Ц.Жанчивсүрэн, Б.Н нарыг газар унагаж, өшиглөх зэргээр биед нь халдаж, хохирогч Б.Нгийн бэлэн 10.000 төгрөг, Самсунг эс 9 плас загварын 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг, хохирогч Ц.Жанчивсүрэнгийн Самсунг эс 8 плас загварын 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг тус тус хүч хэрэглэн, хууль бусаар авч, Б.Н, Ц.Жанчивсүрэн нарт нийт 710.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өсвөр насны Б.Т Б.М нар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах гэмт хэргийг хялбарчлах зорилгоор Б.Н, Ц.Жанчивсүрэн нарыг газар унагаж, өшиглөх зэргээр биед нь халдаж, хохирогч Б.Нгийн эрүүл мэндэд дээд уруул няцарсан шарх, зүүн сарвууны зулгаралт бүхий хөнгөн хохирол, насанд хүрээгүй хохирогч Ц.Жанчивсүрэнгийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний доод зовхи. дээд уруулын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Өсвөр насны шүүгдэгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нар нь хохирогч “Б.Нн биед дээд уруул няцарсан шарх, зүүн сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн хохирол,

 

Хохирогч “Ц.Жанчивсүрэнгийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, дээд уруулын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан болох нь үйл баримт тогтоогдож байна.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нар нь хохирогч Б.Н, Ц.Жанчивсүрэн нарын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нар нь хүний өмчлөх эрхийг эсрэг халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нарын үйлдэлд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Дээрэмдэх гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нарын үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нарын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

            Насанд хүрээгүй Ц.Жанчивсүрэн, Б.Н нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой Б.Н нь 350.000 төгрөг, Ц.Жанчивсүрэн нь 350.000 төгрөгийг нэхэмжилж, өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нь мөрдөн шалгах ажиллагаанд төлж барагдуулсан тул өсвөр насны шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй.

 

Өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн байдал урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч: “Өсвөр насны шүүгдэгч Б.М, Б.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.М, Б.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар энэ төрлийн ял оногдуулахаар заасан нийт гэмт хэрэг 2 жил 3 сарыг хоёр дахин багасгаж 1 жил 1 сар 15 хоног хорих ял оногдуулах.” саналыг гаргасан.

 

Бусад асуудлаар

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан “ Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар 1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил хорих ял оногдуулж, эдлэх ялыг 2 дахин багасгаж 1 /нэг/ жилийн хорих ял болгосугай.

 

3. Эрүүгийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь заалтуудыг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.М, Б.Т нарт оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногт дүйцүүлж 15 хоног хорих ял болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдэлбэл зохих хорих ялын нийт хэмжээг 1 /нэг/ жил 15 /арван таван/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нарт оногдуулсан 1 жил 15 хоногийн хорих ялыг тус тус 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нар нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл ял оногдуулахыг сануулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нарт ял хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шийтгэл тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч нар нь гэм хорын хохиролтой нэхэмжлэл байвал баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хангуулах эрхтэйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА