Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 572

 

 

 

  2022         04          14                                  2022/ШЦТ/572

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,                  

      Нарийн бичгийн дарга Б.Хонгорзул,

   Улсын яллагч М.Отгонжаргал,

   Иргэдийн төлөөлөгч Н.Эрдэнэгэрэл,

   Улсын яллагч: М.Отгонжаргал,

   Хохирогч: Цэнд-Аюуш,

   Шүүгдэгч: Э.Э, Э.Г,  тэдгээрийн өмгөөлөгч  У.Сайнбилэг,

   Өсвөр насны шүүгдэгч: Г.Т, Б.Ш тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч: Э.Мичидмаа, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мандал,

   Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Тт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005 02021 1402 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

1. Шүүгдэгч Г.Т, Б.Ш, Э.Б, Б.Ө нар бүлэглэн 29-62УНЧ улсын дугаартай Тоёта приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгзрт байрлах "Хархорин" худалдааны төвийн В1 дүгээр давхрын 31 дүгээр дугаартай иргэн Б.Цэнд-Аюушийн үйл ажиллагаа явуулах лангууны хаалгыг сөхөн нэвтрэн орж 25 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 6.010.000 төгрөгийн хохирол учруулсан;

-Шүүгдэгч Г.Т, Б.Ш нар бүлэглэн

2.2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-молл” нэртэй дэлгүүрийн арын өрөөнд сэм нэвтрэн орж иргэн Г.Даваа-Одын эзэмшлийн самсунг А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан;

3.2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвийн 37 дугаартай иргэн Е.Хөхөөгийн үйл ажиллагаа явуулдаг лангуунаас бэлэн мөнгө болон эд зүйлийг хүч хэрэглэхгүйгэзр, нууцаар, хууль бусаар авч 1.006.900 төгрөгийн хохирол учруулсан;

4.2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Ундраа” төвийн 4 давхрын 9 тоотод байрлах цайны газрын кассан дээр байсан иргэн Д.Батсүрэнгийн эзэмшлийн самсунг галакси-АЗО загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 472.000 төгрөгийн хохирол учруулсан;

5.2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 59 дүгээр байрны 3 дугаар орцны харалдаа байршуулан тавьсан байсан сонато-7 маркийн 93-58 УБК улсын дугаартай авто машин дотроос иргэн Д.Мөнхболдын эзэмшлийн самсунг А50 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан;

6.2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байранд байдаг иргэн Г.Роломын “ Нью Токио” нэртэй дэлгүүрийн касснаас бэлэн 400,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан;

7.2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ОСНААУГ-ын байрнаас иргэн Ш.Мөнх- Эрдэнийн эзэмшлийн гарнетт-2 гэх пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 446,400 төгрөгийн хохирол учруулсан;

-Шүүгдэгч Э.Г, Г.Т нар бүлэглэн

8.2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт байрлах “ Дайли” нэртэй дэлгүүрийн лангуунаас Жонни волкер, Жак даниелс нэртэй 2 ширхэг вискиг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Ж.Сувд-Эрдэнэд 746,000 төгрөгийн хохирол учруулсан;

9.Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь ганцаараа 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орсей” хувцасны дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн Б.Наранчимэгийн эзэмшлийн айфон икс эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан;

10.2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрийн автобусны буудалд байрлах хүнсний мухлагаас иргэн Ц.Мөнхзулын эзэмшлийн айфоне-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 705.000 төгрөгийн хохирол учруулсан;

11.2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 1-7 тоот нийтийн байранд амьдардаг иргэн Л.Цэнднямын гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд сэм нэвтрэн орж самсунг нөт-5, самсунг эс-6 эдже плас, элжи жи-6 загварын нийт 3 ширхэг гар утсыг хүч хэрэглзхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 460.000 төгрөгийн хохирол учруулсан;

12.2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хэсэг, 3-77 тоотод оршин суух иргэн Б.Лодоншаравын гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд сэм нэвтрэн орж самсунг-А51, самсунг-эс5 загварын нийт 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 885.200 төгрөгийн хохирол учруулсан;

13.2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвижих” төвийн “Мүүн дайнс” нэртэй бүжгийн клубын хаалганы хажуугийн ширээн дээр тавьсан байсан иргэн М.Цэлмүүний эзэмшлийн айфоне икс ар-10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан;

14.2018 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 20 дугаар байрны гадна авто машины зогсоолд байрлуулсан 5708 УНГ улсын дугаартай, тоёота приус-30 маркийн автомашин дотроос бэлэн 460.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Ч.Жавхланд 460.000 төгрөгийн хохирол учруулсан;

15.2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Био-март” хүнсний дэлгүүрийн амралтын өрөөнөөс иргэн Б.Уранбилэгийн эзэмшлийн Самсунг нөте-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан;

16.2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цагаас 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүүргийн нэгдсэн эмнэлгийн 412 тоот өрөөнд сэм нэвтрэн орж иргэн У.Мягмарсүрэнгийн эзэмшлийн айфон икс эс макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,506,000 төгрөгийн хохирол учруулсан;

17.2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороон, Хандгайтын 25-144 тоотод байдаг нийтийн байрны 06 тоотод хууль бусаар нэвтэрч, хохирогч Т.Лхагвасүрэнгий эзэмшлийн Айфон 6 плас, Эл жи жи -6 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 480,000 төгрөгийн хохирол учруулсан;

18.2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” худалдааны төвийн 2-ийн 6 дугаар лангуун дээр тавьсан байсан иргэн Т.Дүүриймаагийн эзэмшлийн айфон-11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,856,000 төгрөгийн хохирол учруулсан;

19.2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түмэннаст хотхоны 366 байранд байдаг “ Сутай ихэр цэцэг” ХХК-ны бэлэн хувцас худалдан борлуулдаг дэлгүүрээс иргэн Н.Энхжингийн эзэмшлийн Айфон икс эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,310,000 төгрөгийн хохирол учруулсан;

20.2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвийн Б1 давхрын сүү цагаан идээ зардаг лангууны арын ширээн дээр тавьсан байсан иргэн Б.Эрдэнэчимэгийн эзэмшлийн айфон икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 865,000 төгрөгийн хохирол учруулсан;

21.2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Баянзүрх дүүргийн 22-р хороо Баруун алтан өлгийн 12-141 тоотод байдаг иргэн Э.Норжмаагийн гэрт сэм нэвтрэн орж самсунг маркын нөтбүк, самсунг эс-8 маркын гар утас, эмэгтэй хүний цүнх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 547,000 төгрөгийн хохирол учруулсан;

22.2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Старс” худалдааны төвийн 4 давхарт байрлах “Чамин” гэх нэртэй дэлгүүрийн лангуун дээр тавьсан байсан иргэн Д.Холонгын эзэмшлийн айфон-12про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан;

23.Мөн шүүгдэгч Г.Т нь ганцаараа 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар сургуулийн автобусны буудал орчимд иргэн С.Баатарцогтын эзэмшлийн Самсунг жи-7 загварын гар утсыг “Миний гар утас алга болсон байна. Та гар утсаа өгч байгаа” хэлж өөрийн эзэмшилд аваад зугтаасан буюу хохирогч С.Баатарцогтыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон гар утсыг шилжүүлэн авч 270,470 төгрөгийн хохирол учруулсан;

24.Шүүгдэгч Б.Ш нь ганцаараа 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр” худалдааны төвийн 2V давхарт байдаг “Тэнгэр плаза” ХХК-ний зоогийн газрын касснаас бэлэн 850.000 4 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан;

25.2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Сод монгол' шатахуун түгээх станцын хажууд байрлуулсан байсан иргэн Б.Ганхуягийн эзэмшлийн, 4,826,012 төгрөгийн үнэ бүхий, 79-97УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан;

26.2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Москва” их дэлгүүрийн 5 давхарт байдаг “ Бренд бокс” дэлгүүрийн кассны ард тавьсан байсан иргэн Н.Бүжинлхамын эзэмшлийн айфон 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан;

27.Шүүгдэгч Э.Э, Б.Ш нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 02 цаг 30 минутыг орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90/1 дүгээр байрны хойд талд байрлуулсан байсан иргэн Х.Батзулын эзэмшлийн, 4,032,248 төгрөгийн үнэ бүхий, Тоёта приүс-11 маркийн 91-68 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Өсвөр насны шүүгдэгч Г.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

            Өсвөр насны шүүгдэгч Б.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

            Шүүгдэгч Б.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

            Шүүгдэгч Э.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

            Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.Цэнд-Аюушд 6,010,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цэнд-Аюушийн “Би Баянгол дүүргийн нутаг дэвгэрт байрлах Хархорин худалдааны төвийн в-1 давхрын 31-р лангууг түрээслэн гар утас солонгос улсаас авчирч зарж борлуулдаг юм. 2020 оны 06 дугаар 04-ны 11 цагийн үед лангуун дээрээ ирээд лангууны хулсан хаалтыг онгойлгоод лангуу руугаа ороход 1 лангууны хагас утас нь байхгүй байхаар хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд лангуун дээр байсан самсунг маркийн 24 ширхэг, ЛЖ маркийн 1 ширхэг утас хулгайд алдагдсан байсан. ...Би хулгайд алдсан гар утасны 12 ширхэг гар утсаа хүлээн авсан. Ингээд нийт 3.090.000 төгрөгийн үнэ бүхий 13 ширхэг гар утсыг нэхэмжилж байна.” /1-р хх-ийн 87-89-р тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Өын гэрчээр өгсөн “ Болдоо хулгай хийхүү чи машин барьж яваад бид нарыг зөөгөөд туслаад өгчхөөч 50,000 төгрөг өгье бас утастай болгож өгье гэж хэлэхээр нь за тэгье гэж хэлээд. Хархорины урд талын автобусны буудлын урд талд байрны зогсоол дээр зогсож байя гэж хэлээд зогсох газраа зааж өгөөд Болдоо 2 дүүгээ буулгасан. 20 минут орчим хүлээгээд сууж байхад 2 дүү нь гүйгээд ирсэн. Шинээ нь гэдсэндээ төрөл маркын мэдэхгүй байна төрөл төрлийн утас хийчихсэн байсан. Шинээ гэдэснээсээ утас гаргаж ирээд одоо хаачих талаараа ярилцаж байгаад Болдоо ах 2 утас намайг, нэг утас Ундрааг ав гэж хэлэхээр нь би ЛЖ-гийн шар өнгөтэй андройд утас авсан. Болдоо бас 2 утас авсан ямар утас авсныг нь сайн мэдээгүй. Тэндээсээ шууд Цэцэг төвөөс хойшоо эргээд байдаг автобусны буудал дээр намайг зогсоогоод Шинэ, Г.Т хоёр буугаад 40 орчим минут болоод буцаж ирээд 250,000 төгрөгт 3 утас өгчихлөө гэж хэлээд надад 50,000 төгрөгийг нь өгөөд буцаад 16 орсон. ...намайг машинаараа үйлчлээд зөөгөөд өгчих гэж Болдоо надад хэлсэн.” /1-р хх-ийн 95-96-р тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ундармаагийн “Б.Ө, Болдоо хоёр ирээд нөгөө хоёр хүүхэд хаана байна гэхээр нь би бичилд байж бай гээд гүйгээд яваад өгсөн гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ хөдлөөд бичил рүү эргэтэл нөгөө хоёр хүүхэд гүйгээд хүрч ирээд машинд суугаад шууд Хархорин зах орчих очиж лангууны хулс дарна гэж хэлсэн. 20-30 минутын дараа нөгөө 2 хүүхэд нь зам дагаад гүйлгээ явж байна гэж хэлээд тэгтэл Б.Ө машинаа асаагаад хөдөлсөн тэгээд Болдоо гээд найз нь нөгөө хоёр дүүгээ дуудсан чинь машинд гүйж ирээд суусан. Тэгээд хөдлөөд явж байтал нөгөө хоёр хүүхэд карманаасаа 8-9 ширхэг гар утас гаргаж ирээд тэгээд түр зогсож бай дахиад ороодохъё гэсэн. Тэгэхээр нь Б.Ө уурлаад битгий лай болоорой ах нь амьдрах гэж ядаж байгаа шүү гэсэн. Тэгсэн чинь Болдоо гэдэг нь зүгээрээ зүгээр асуудалгүй, найз нь бүгдийн мэдэж байгаа гэсэн. Тэгээд тэндээсээ хөдлөөд явж байтал Болдоо нөгөө хоёр дүүдээ та хоёр өөрсдөө энэ асуудлаа шийдээрэй гэсэн чинь нөгөө хоёр нь за ахаа гэсэн. Тэгтэл нөгөө хоёр хүүхдийн арай жижиг нь Б.Өын гар утаснаас нэг дугаар луу залгаад Монтелийн гар утасны ченж байгаа үлдсэн гар утаснуудаа өгөөд тэр мөнгөөрөө байр хөлсөлнө гэж яриад тэндээс Монтел ороод Ард кино театрын автобусны буудал дээр очиж зогссон. Тэгээд нөгөө хоёр хүүхэд ченжтэй очиж уулзана гээд үлдсэн 3-4 орчим утас авч буугаад ойролцоогоор 10 минутын дараа буцаж гүйж ирээд машинд нь суугаад 300,000 төгрөгт өгчихлөө 50,000 төгрөгийн өртэй байсан юм үлдсэн 250,000 төгрөг байна гээд Б.Ө ахаа бензин хийгээрэй гээд 50,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь өөрсдөө авсан” /1-р хх-ийн 104-105-р тал/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 77-79-р тал/,

 

29-62 УНЧ улсын дугаартай, “приүс -20” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 80-82-р тал/,

 

Э.Болдбаатараас 2 ширхэг гар утас, Г.Тээс 1 ширхэг гар утас, Б.Шоос 1 ширхэг гар утас, Ч.Батболдоос 5 ширхэг гар утас, Б.Өоос 2 ширхэг гар утас, Ч.Батболдоос 3 ширхэг гар утас зэргийг хураан авсан тухай тэмдэглэлүүд /1-р хх-ийн 59-74-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнгөнзаяагийн мэдүүлэг “Цагаан өнгийн тоёта приүс-20 маркийн 2008 онд үйлдвэрлэсэн 2014 онд монголд орж ирсэн 29-62 УНЧ улсын дугаартай автомашин байдаг. Би ихэнхдээ унадаг заримдаа манай дүү Б.Ө унадаг.” /1- р хх-ийн 99-100-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгонбаатарын “Би өөрийн нэрээр Батжинбат Ирээдүй банк бус санхүүгийн байгууллагад 4,000,000 төгрөг 12 сарын хугацаатай зээл авч өгсөн. Би 2962 УНЧ авто машиныг банк бусад тавихад нь тусалсан, хамтран зээл төлдөггүй. Манай эхнэрийн дүү Мөнгөнзаяа өөрөө cap бүр төлөлтөө хийдэг.” /1-р хх-ийн 119-р тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цэнд-Аюушд 12 ширхэг гар утас хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл / 1-р хх-ийн 124-125-р тал/,

 

Хулгайд алдагдсан 25 ширхэг гар утасны үнэлгээний дүн нь 6,010,000 төгрөг гэж тогтоосон тухай хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн БГ2-20-647 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 160-161-р тал/,

 

29-62 УНЧ улсын дугаартай, “приүс-20” маркийн тээврийн хэрэгслийн үах зээлийн үнэлгээ нь 7,300,000 төгрөг гэж тогтоосон “Дамно” ХХК-ний шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн БГ2-20-705 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 171-р тал/,

Хохирогч Б.Наранчимэгт 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1- р хх-ийн 236/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Наранчимэгийн “2020 оны 8 дугаар сарын 24-ны өдөр 10 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 хороо Орсей хувцасны дэлгүүрийн арын офиссын өрөөнд өөрийн “Айфон Икс” маркийн гар утсыг цэнэглэж үлдээгээд эргээд ороод ирэхэд миний утас байхгүй болсон байсан. Миний гар утас нь “Айфон икс” маркийн шаргал өнгөтэй 64 гб багтаамжтай, цэвэрхэн хэрэглэсэн гар утас байсан .... ойролцоогоор 165 см өндөртэй нэг хүүхэд манай дэлгүүрт явж байсан. Тухайн хүүхэд авсан байж магадгүй гэж бодож байна. Тухай хүүхдийг дахин харвал танина.” /2-р хх-ийн 03-04-р тал/ гэх мэдүүлэг,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “Эдгээр хүмүүсийн зургаас харахад миний гар утсыг авсан байж магадгүй , дэлгүүр дотор явж байсан эрэгтэй хүүхэд 1 дугаартай зурган дээрх хүн байна гэж хэлсэн ба бусад хүмүүсийг нь харж байгаагүй юм байна” /2-р хх-ийн 08-14-р тал/ гэх тэмдэглэл,

 

Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №ТХҮ-720/429 дугаартай дүгнэлт “Айфон икс” маркийн хэрэглэж байсан 64 гб гар утас 1 ширхэг 1,300,000 төгрөгөөр тогтоов” /2-р хх-ийн 18-19-р тал/,

 

Хохирогч Г.Даваа-Одод 550,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Даваа-Одын “ 2020 оны 05 дугаар сарын 16- ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Имолл дэлгүүрийн арын өрөөнөөс самсунг А-50 загварын гар утсыг алдсан. Ингээд хяналтын камерын бичлэг шүүж үзсэн чинь гаднаас 14-16 орчим насны 2 хүүхэд орж ирээд нэг нь гар утас аваад, хоёулаа хамт гараад явж байгаа нь бичигдсэн байсан юм. ” /2-р хх-ийн 64-69-р тал/ гэх мэдүүлэг,

 

Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн №ТХҮ-720/287 дугаартай дүгнэлт “самсунг А-50” маркийн гар утас 550.000 төгрөгийн үнэлгээтэй ” /2-р хх-ийн 82-83-р тал/,

 

Камерын бичлэгийг хуулбарласан дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл “Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Имолл дэлгүүрийн заалны арын өрөөний ширээн дээр байсан гар утсыг гэмт хэрэг үйлдсэн этгээд авч байгаа харуулав” /2-р хх-ийн 75-78-р тал/,

 

Хохирогч Е.Хөхөөд 1.006.900 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Е.Хөхөөгийн “16 цагийн орчим ягаан пүүзтэй, хар цамцтай, хар масктай 15-20 орчим насны шар цайвар царайтай хүүхэд байсан. Уг хүүхэд 2 школад авч тавьсныхаа дараа цаашаа зугтаагаад явчихсан. Хүнд өгөх гээд бэлдчихсэн байсан мөнгөө байгаа эсэхийг үзсэн чинь лангууны дотор талд резиндээд, тоолоод тавьчихсан байсан бэлэн 1,000,000 төгрөгийг тэр хүүхэд аваад явчихсан байсан. Би яг мөнгө авч байхыг нь хараагүй. Сүүлд нь мөнгөө алдсаныхаа дараа хяналтын камер шүүж үзсэн чинь уг хүүхэд анх бол гаднаас гурвуулаа орж ирсэн бөгөөд тэр хавиар хамт яваад байсан байна лээ. Тэгж байгаад уг хүүхэд нь миний лангуун дээр ирсэн байсан.” /2-хх-ийн 138-149-р тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөгчийн магадалгаа “Алпен голд” нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зах зээлийн ханшаар 2300 төгрөгийн ханштай болохыг магадлан тогтоов.” /2-р хх-ийн 156-р тал/,

 

Тав. Хохирогч Ц.Мөнхзулд 705.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Мөнхзулын “Би Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Офицеруудын ордон автобусны буудал дээр байдаг дэлгүүрт сууж байхад гаднаас 13-16 орчим насны 4 хүүхэд орж ирсэн. Гэнэт хоёр хүүхэд нь гараад гүйхээр нь би үлдсэн 2 хүүхдийнх нь нэгийг нь барьж авсан. Тэгтэл тэр хүүхэд цүнхээ тайлаад зугтчихсан. Эхлээд 2 хүүхэд нь гарахаар нь би хөргөгчтэй залгаа байсан жижиг тавиур дээр байсан өөрийнхөө утсыг харахад миний утас байхгүй болсон байсан. Миний утас “Айфон-8 ’’загварын хар өнгийн утас байсан” /3-р хх-ийн 25, 28-29/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Тэнүүнсайханы мэдүүлэг “Дэлгүүрт орж би өөртөө 00, сойз худалдаж авах гээд зогсож байхад Г.Т гараад гүйсэн юм. Тэр үед Г.Т худалдагч эгчийн гар утсыг хулгайлсан юм байна лээ.” /3-р хх-ийн 35-36/ гэх мэдүүлэг,

 

“Айфон-8” загварын гар утас нь 705.000 төгрөгөөр үнэлэгдсэн тухай хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 38-39-р тал/,

Хохирогч Д.Батсүрэнд 472000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Г.Т, Б.Ш нарын нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /3-р хх- ийн 69-72/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 74/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 75-77/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Батсүрэнгийн ’’Ажпаа хийж байгаад кассан дээрээсээ өөрийн эзэмшлийн хар өнгийн самсунг АЗО маркийн гар утсаа хулгайд алдсан юм. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд 14-16 насны 2 хүүхэд орж ирээд нэг нь аваад тэр хоёр гарч яваа бичлэг байсан юм.” /3-р хх-ийн 89/ гэх мэдүүлэг,

 

“Самсунг АЗО” маркийн гар утас нь 472.000 төгрөгөөр үнэлэгдсэн тухай хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 97-98/,

Хохирогч Л.Цэнднямд 460,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Цэнднямын “2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчимд унтацгаасан ба гэр халуун байсан болохоор хаалгаа онгойлгоод унтсан. Тэгээд өглөө 06:50 цагийн орчим сэрэхэд цонхны тавцан дээр болон орны гудасны доогуур, матрасны доогуур хийсэн байсан самсунг нөт-5, самсунг эс-6 эдже плас, элжи жи-6 загварын 3 ширхэг гар утас хулгайд алдагдсан байхаар нь нийтийн байрны хяналтын камерыг шүүжүзэхэд шөнийн 03:14 минутад 1.70 см орчим өндөр эрэгтэй хүүхэд мөн 1.50 см орчим өндөртэй хоёр хүүхэд орж ирээд том биетэй залуу нь гутлаа тайлж байгаад манай өрөө лүү ороод 2 минут орчим болоод уг утаснуудыг аваад гарч байгаа бичлэг байсан.” /3-р хх-ийн 128, 131-132/ гэх мэдүүлэг,

 

2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар “самсунг нөт-5”, “самсунг эс-6 эдже плас”, “элжи жи-6” загварын 3 ширхэг гар утаснууд нь нийт 460.000 төгрөгөөр үнэлэгдсэн тухай хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 133-134/,

 

Хохирогч Б.Лодоншаравд 885.200 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /3-р хх-ийн 152/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 153-156/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3- р хх-ийн 163/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Лодоншаравын “2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хэсэг, 3-77 тоот нийтийн байранд гэртээ амрахдаа хаалгаа түгжээгүй унтсан юм. Өглөө 06:40 цагт сэрээд харахад миний самсунг а51, эс-5 загварын хоёр гар утас ширээн дээрээс болон газарт байж байгаад алга болсон байсан.” /3-р хх-ийн 169, 172-173/ гэх мэдүүлэг,

 

“Самсунг а51 ”, “Самсунг эс-5” загварын 2 ширхэг гар утас 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 885.200 төгрөгөөр үнэлэгдсэн тухай хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /3-p хх-ийн 177-178/,

 

Хохирогч М.Цэлмүүнд 1.180.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Тийн мэдүүлэг /3-р хх-ийн 190/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 191/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3- р хх-ийн 198/,

 

Мөрдөн шалгах ажиллаанд насанд хүрээгүй хохирогч М.Цэлмүүний “Камерын бичлэгт цэнхэр өнгийн женсен өмд өмссөн залуу нь манай бүжгийн клубийн хаалгыг нээгээд миний гар утсыг аваад шатаар бууж байгаа нь бичигдсэн байсан.” /3-р хх-ийн 201-202/ гэх мэдүүлэг,

 

 “ Айфоне икс ар-10” загварын гар утас 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 1.180.000 төгрөгөөр үнэлэгдсэн тухай хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 206-207/,

Хохирогч Д.Мөнхболдод 500.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 242-245/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3- р хх-ийн 246/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мөнхболдын: “2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр машинаа янзалж байхдаа өөрийн самсунг а50 маркийн гар утсаа голын хайрцган дээр цэнэглээд үлдээсэн. Тэгтэл үл таних 2 хүүхэд ирээд миний машины хажууд гутал өмсөж үзээд байсан. би гутал өмсөж үзээд байсан хүүхдийг хараад танина." /4-р хх-ийн 7, 10-11/ гэх мэдүүлэг,

 

“Самсунг а50” маркийн гар утас 2020 оны 06 дугаар сарын01-ний өдрийн байдлаар 500.000 төгрөгөөр үнэлэгдсэн тухай хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 33-35/,

Тэнгэр худалдааны төвийн 2 давхарт байрлах цайны газрын касснаас 850.000 төгрөг хулгайлан авсан хэргийн талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /4- р хх-ийн 64/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 66-72/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Уранчимэгийн “Тэгээд ширээгээ цэвэрлээд кассан дээрээ ирсэн чинь касснаас 835.000 төгрөг алга болсон байсан. Камер шүүж үзэхэд 15- аас 16 насны эрэгтэй хүүхэд касснаас мөнгө авч байгаа харагдсан.” /4-р хх-ийн 75-76/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ч.Жавхланд 460.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /4- р хх-ийн 132/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /4-p хх-ийн 133-135/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Жавхлангийн “2018 оны 08 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө эгч Туяагийн эзэмшлийн 5780 УНГ улсын дугаартай, тоёота приус-30 маркийн автомашинаар гадуур таксинд явж байгаад өглөө 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 20 дугаар байрны зүүн урд талын зогсоол дээр байрлуулж тавиад гэртээ орж хоноод өглөө 12 цаг 30 минутын үед гэрээс гарч ирээд машин дээр хаалгаа онгойлгоод суухад машин доторх эд зүйлс замбараагүй байхлаар нь голын хайрцаг шалгахад 460.000 төгрөг байхгүй байсан.” /4-p хх-ийн 136-р тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Отгонбаярын “Г.Т нь надад хандаж хойд талын багажин дотор хар ууттай цүнхтэй юм байна. Ийшээ би орчоод гараад ирье гэж хэлээд буцаж ирэхдээ мөнгө гартаа атгасан гүйж ирсэн. Мөнгийг тоолж үзэхэд 460,000 төгрөг байсан” /4-р хх-ийн 137-138-р тал / гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Уранбилэгт 350,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4-р хх-ийн 173-174-р тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 177-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаад хохирогч Б.Уранбилэгийн “2021 оны 01 дүгээр сарын 22-ны 17 цагийн үед амралтын өрөөнд өөрийн эзэмшлийн гар утсаа орхисон . Тэгээд би бараа өрж байгаад 17 цаг 45 минутад гар утсаа авах гээд ороход миний гар утас байхгүй байсан . Би цуг ажилладаг хүний гар утсаар залгахад миний гар утсыг авахгүй салгаад байсан. Миний гар утсыг авсан эрэгтэй хүн нь цагаан алга хувцастай, хар өмдтэй , 25-30 насны, 170 см өндөртэй, эрэгтэй хүн миний гар утсыг авч байгаа бичлэг байгаа. ” /4-р хх-ийн 183-184-р тал/ гэх мэдүүлэг,

 

Г.Тийн гэрчээр өгсөн мэдүүлэг “Намайг гар утас хулгайлахад Ичинхорлоо эгч оролцоогүй. Ичинхорлоо эгч Жуковын ойролцоо байдаг гэж байсан. Тухайн өдөр Жуковын хөшөөний хажууд таарсан” /4-р хх-ийн 187-188-р тал/ гэх мэдүүлэг,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №Б31-21-37 дугаартай үнэлгээний тайлан /4-р хх-ийн 190- 191-р тал/,

 

Хохирогч Г.Роломд 400,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх- ийн 218-р тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 219-222-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Роломын “Манай нөхөр над руу залгаад “чи касснаас мөнгө авсан юм уу, том дэвсгэртэй мөнгөнүүд нь алга байна ’’гэхээр нь ажил руу шууд би орох үед нөхөр Оно Шигэки нь байгаа мөнгөнүүд энэ байна гэж хэлээд кассны машинаа онгойлгоод зогсож байсан . Тэгээд би тухайн үед өнөөх хажуугийн дэлгүүрт орсон 2 хүүхдийг сэжиглээд нөхрөөсөө 2 хүүхэд орж ирсэн үү гэхэд ирсэн гэж хэлсэн. ...алдагдсан мөнгөө тоолоод тооцоо гаргахад 400.000 төгрөг алдагдсан байсан” /4-р хх-ийн 225-р тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Оно Шигэкигийн “2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн орчим Нью Токио гээд гэр ахуйн барааны дэлгүүрт гаднаас хоёр хүүхэд ирсэн харагдах байдал нь жоохон 15-аас доош насны гэмээр хоёр эрэгтэй хүүхэд байсан. Нөгөө малгайгүй хүүхэд нь кассын хажуугаар ойр ойрхон яваад өөр зүйл хийгээгүй харин малгайтай хүүхэд нь ийм зүйл авъя гээд байсан. Манай кассны машин зөвхөн түлхүүрээр онгойдог тэр үед түлхүүр кассны машинд зоолтой байсан. Эмэгтэйг гарсны дараа хар малгайтай хүүхэд кассны машинаас хол байсан тэгээд хувцасны өлгүүрээс ихийг авъя гэж заахад нь би байхгүй гэхэд тэр хүүхэд хамаагүй бараа руу заагаад авъя гээд байсан юм . Тэр үед би кассны машинаас зайтай бас хараагүй байсан яг тэр үед малгайгүй хүүхэд касснь ойролцоо байсан юм. Хар малгайтай хүүхэд нь удахгүй ээж ирнэ гэж хэлж байсан Ээж нь ирээд тооцоог нь хийх юм байхдаа гэж бодсон.Тэгээд тэр хоёр хүүхэд ээ удахгүй ирнэ хүлээж байгаарай гээд гараад явсан юм. Тэгээд дэлгүүр хүнгүй болохоор нь тооцоогоо хийх гэж кассны машинаа онгойлгоход 5,000 төгрөгийн дэвсгэрт, 10,000 төгрөгийн дэвсгэрт , 20,000 төгрөгийн дэвсгэртүүд байхгүй байсан.” /4-р хх-ийн 228-229-р тал/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Д. Нямдагвын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 06/312 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн 8 гэж дугаарласан 1 ширхэг мөр нь папилон санд MN000110025043, MN000110013889 дугааруудаар бүртгэгдсэн Гийхнаран овогтой Г.Тийн баруун гарын эрхий хурууны хээний дардастай...тохирч байна ” /4-р хх-ийн 235-243-р тал/ гэх дүгнэлт,

 

Хохирогч У.Мягмарсүрэнд 1,506,000 төгрөгийн хохирол учирсан хэргийн талаар:

 

Иргэн У.Мягмарсүрэнгээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл / 6-р хх-ийн 14-р тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх-ийн 15-17-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Мягмарсүрэнгийн “Гар утсаараа ярьчхаад ажпын ширээний доод талын хийгээд үлдээсэн. Тэгээд өдөр цайндаа орох гээд 12 цаг өнгөрөөд гар утсаа хайтал байхгүй байсан.” /6-р хх-ийн 20-21-р тал/ гэх мэдүүлэг,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “15-18 орчим насны хүүхэд төв хаалгаар орж, 1 давхрын коридороор явж өрөөнүүдийн хаалга татан шагайж явж байгаад 412 тоот өрөө рүү шалгаж хүн харж байгаад 04:30 цагт дотогшоо орж 04:42 цагт өмдний зүүн талын халаасаа янзалсан байдалтай гарч ирээд шатаар бууж эмнэлгийн хаалгаар гарч чигээрээ гүйн зам гарч явснаар бичлэг дуусав” /6-р хх-ийн 30-31-р тал/ гэх тэмдэглэл,

 

“Айфон икс макс” загварын гар утас 2021 оны 01 сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 1,506,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан тухай хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /6-р хх-ийн 37-38-р тал/,

 

Хохирогч Т.Лхагвасүрэнд 480,000 төгрөгийн хохирол учирсан хэргийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Лхагвасүрэнгийн “Миний бие Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 25-144 тоот нийтийн байрны 06 тоотыг түрээслэн амьдардаг юм. 2020 оны 07 дугаар сарын 28-нд гэртээ унтаж байхад өлгөө үүрээр 05 цаг 40 минутын үед цэнэглэж байсан “ айфон-6 плас” гар утас хажууд нь байсан “Эл жи- жиб” гар утас 2 утсаа хулгайд алдсан. Миний бие өглөө 05 цаг 50 минутын үед сэрээд утас алга болсныг мэдээд байрны эзэн Лхагварагчаа ах руу залгаж хэлсэн төд удалгүй ирж байрныхаа камерыг шүүсэн. Манай өрөө түгжээгүй байсан . Намайг унтаж байхад ороод авчихсан байсан.” /6-р хх-ийн 69-72-р тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /6-р хх-ийн 85-87-р тал/,

 

“Айфон-6 плас”, “Эл жи-жиб” гар утаснууд нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 480,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан тухай хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /6-р хх-ийн 79- 80-р тал/,

 

Хохирогч С.Баатарцогтыг залилж 270470 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Баатарцогтын “2020 оны 04 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн үед өөрийн 2471 УБЛ улсын дугаартай автомашин гадуур хэдэн төгрөг олох санаатай халтуур хийгээд явж байсан юм. Тэгээд 7 буудал орчхоод Бэлхийн 33 дугаар дэлгүүрийн гаднаас 18-20 орчим насны гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хүүхэд зам дээрээс гар өргөөд суусан . Хөдлөөд явж байтал хоёр эрэгтэй хоёр эмэгтэй хүүхэд замдаа буюу 100 айл орчим буугаад үлдсэн. Тэгээд үлдсэн нэг залуугаас хаашаа явах талаар нь асуутал 3 дугаар сургууль орно гэж хэлэхээр нь авто плазагийн гэрлэн дохио гараад явж байтал нөгөө залуу миний утас алга болсон байна та утсаа өгч бай гэж хэлээд миний гар утсыг аваад машинаас буугаад зугтаасан юм. Урагшаа зам гараад гүйгээд явсан. Самсунг Жи7 загварын гар утас байсан.” /6-р хх-ийн 135-137-р тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А. Тэнүүнсайханы “Г.Т цаашаа ганцаараа яваад бид нар 100 айлын нэг байрны гадаа сааданд сууж байтал Г.Т нэг үл таних эрэгтэй хүүхэд цуг хүрч ирээд түрүүчийн таксины жолооч утсыг нь аваад зугтаачихсан гээд хүрээд ирсэн юм. ” /6-р хх-ийн 138-139-р тал/ гэх мэдүүлэг,

 

“Самсунг Жи7” загварын гар утас 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 270470 төгрөгөөр үнэлэгдсэн тухай хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК -ийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн СБ2-20-391 дугаартай дүгнэлт /6-p хх-ийн 147-148-р тал/,

 

Хохирогч Т.Дүүриймаад 1,856,000 төгрөгийн хохирол учирсан хэргийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Дүүриймаагийн “2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гурван гал ” худалдааны төвийн 2 давхарт байрлах 2-6 тоот лангуун дээр ажлаа хийж байгаад текнй доор өөрийн гар утсаа тавьсан байсан чинь алга болсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн . Би гар утсаа 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Теди төвөөс 2.350.000 төгрөгөөр худалдаж авч байсан улаан өнгийн “ай фоне 11” загварын гар утас байсан. Одоо би гар утсаа 2.000.000 төгрөгөөр үнэлж байгаа ” /6-p хх-ийн 181-р тал/ гэх мэдүүлэг,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл цэнхэр маск зүүсэн, хар өнгийн халимаг үстэй, хар өнгийн куртиктэй , хар өнгийн биеийн тамирын өмдтэй , улаан өнгийн пүүзтэй , 170-172 см орчим өндөртэй , эрэгтэй хүүхэд орж ирээд лаангуунууд дундуур явж бараа сонирхож , нааш цааш явж байгаа нь харагдах бөгөөд өлгөөтэй байсан цамцыг татаж үзэж байгаад лангууны араас гар утас аваад өөрийн халаасанд хийгээд 14 цаг 03 минутад гараад явж байгаа нь харагдаж байлаа ” /6-р хх-ийн 191-192-р тал/,

 

“Айфоне 11” маркийн гар утас 1.856.000 төгрөгөөр үнэлэгдсэн тухай хөрөнгийн “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №СБ1-20-1597 дугаартай дүгнэлт /6-p хх-ийн 193-194-р тал/,

 

Хохирогч Н.Энхжинд 1,310,000 төгрөгийн хохирол учирсан хэргийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Энхжингийн “Өөрийн ажилладаг хувцасны дэлгүүрт сууж байхад гаднаас малгайтай саарал өнгийн цамцтай 17-20 орчим насны туранхай залуу, мөн хар өнгийн өмд, малгай, баруун гарын шуу, зүүн гарын сарвууны ар хэсэгт мөн шивээстэй залуу 2 орж ирээд гар утас аваад гарсан байна.” /6-р хх-ийн 231-р тал/ гэх мэдүүлэг,

 

Камерын бичлэгт үзлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “14 цаг 31 минутад уг дэлгүүрт эхэнд орж ирсэн этгээд нь хяналтын камерын бичлэгт харагдах хаалга онгорхой өрөөний дэргэд очиж бараа үзэж өмсөж үзэх ба удалгүй нөгөө хаалга онгорхой өрөө рүү орж 5 орчим секундийн дараагаар гарч ирэх ба удалгүй шууд гарч буй дүрс бичлэг байсныг тэмдэглэлд тусгаж гэрч нараар гарын үсэг зуруулав.” /6-р хх-ийн 235-239-р тал/,

 

2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 2020.05.18-ны өдөр худалдан авсан “айфон икс” загварын гар утас 1,310,000 төгрөгөөр үнэлэгдсэн тухай хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б31-20-1275 дугаартай дүгнэлт /6-р хх- ийн 240-241-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Тэмүүлэнгийн “Г.Ттэй хамт Баянзүрх дүүргийн Халдвартын орчим гутлын дэлгүүр орсон ба “Iphone xs” маркын rap утсыг Г.Т хулгайлсан. Дараа нь нэг таарчхаад дээр би чамтай дэлгүүр орчхоод чамайг мэдээгүй байхад би нэг айфон гар утас авчихсан юм аа. Тэрнээс болоод намайг цагдаагаас хайгаад байна. Би тэрийг Тэди дээр зарчихсан гэж хэлсэн. Би тэр үед л Г.Тиийг гар утас хулгайлж зараад тэр мөнгөөрөө намайг буудалд даагаад бас архи авч өгснийг мэдсэн. Өмнө нь огт мэдээгүй байсан ” /6-р хх-ийн 232-233-р тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Эрдэнэчимэгт 865,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэнэчимэгийн “2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд би Натур худалдааны төвийн В1 давхрын сүү цагаан идээний лангуу нь дээрээ ажиллаж байсан юм. 15 цаг 30 минутын үед утсаараа ярьчхаад манай лангууны хөлдөөгчний ард ширээн дээр утсаа тавьчихсан юм. Тэгээд 15 орчим минутын дараа утсаа байхгүй байгааг мэдзэд залгатал холбогдохгүй байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд 15 цаг 50 минутын үед 3 хүүхэд манай лангууны тэнд зогсож байгаад нэг том нь хөлдөөгчний ард ширээн дээр байсан миний утсыг гараа сунгаад авч байгаа бичлэг байсан. Айфон икс маркийн гар утас байсан.” /7-р хх-ийн 23-24-р тал/ гэх мэдүүлэг,

 

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр “Айфон икс” маркийн гар утас нь 865,000 төгрөгөөр үнэлэгдсэн тухай хөрөнгийн үнэлгээний “ Дамон” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №Б31-21- 117 дугаартай дүгнэлт /7-р хх-ийн 30-31-р тал/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7-р хх-ийн 37-38-р тал/,

 

Хохирогч Э.Норжмаад 547,000 төгрөгийн хохирол учирсан хэргийн талаар:

 

            Баянзүрх дүүргийн 22-р хороо баруун алтан өлгийн 12-141 тоотод болох хүн байнга амьдрах зориулалтай орон байранд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /7-р хх-ийн 52-59 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э. Норжмаагийн “2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр бид 23 цагийн орчим амарсан ба манай нөхөр Г.Хөвсгөл 2021 оны 03 дугаар сарын 22- ны өдөр 08 цагийн орчим ажилдаа явсан ба бид унтаж байгаад 11 цагийн орчимд гэрээс эд зүйл алдсан байгаагаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Манайх хаалга түгжиж унтдаг ба хаалттай л байсан байх . Урьд шөнө манай гэрээс 1 сарын өмнө 600,000 төгрөгт авсан самсунг маркын нөтбүүк хар өнгөтэй, эмэгтэй хүний хуучин цүнх, дотор нь мөнгөгүй 3 банкны карт, иргэний үнэмлэх, ном зэрэг байсан. 2 дугаар даврахаас “ Эс 8" маркын бэлгэнд авсан үнэ нь тодорхой бус гар утас зэрэг алдагдсан байна.” /7-р хх-ийн 62-65-р тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжпэгч Д.Хосбаярын “Би гомдолтой байна зээлээр гаргасан 200,000 төгрөгөө авмаар байна” /7-р хх-ийн 67-68-р тал/ гэх мэдүүлэг,

 

Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг тогтоосон “Дамно” ХХК-нийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б31-21-214 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /7-р хх-ийн 76-77-р тал/,

 

Э. Норжмаагийн гэрээс алдагдсан Самсунг маркын нөтбүүкийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 41 а байрны 1103 тоотод оршин суух хаягтай М386082171 регистрийн дугаартай, Дамжинсүрэнгийн Хосбаяраас хураан авч хохирогч Э.Норжмаад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /7-р хх-ийн 84- 86-р тал/,

 

Хохирогч Ш.Мөнх-Эрдэнэд 446,400 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Мөнх-Эрдэнийн “Миний бие Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ОСНААУГ-ын газарт ээлжийн оператор хийдэг бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн орчим ажпын байран дээрээ ирээд хувцас солих өрөөнд орж хувцсаа сольчхоод хуваарийн дагуу ажлаа хийж байгаад орой ажлын цаг дууссаны дараа 18 цагийн орчим хувцас солих өрөөнд ирээд хувцсаа солих гэтэл миний өглөө өмсөж ирсэн Гарнетт-2 ногоон нэршилтэй пүүз алга болсон байсан. Ажпын байрны хяналтын камер шүүж үзсэн чинь 15-18 орчим насны 2 эрэгтэй хүүхэд гаднаас орж ирээд миний пүүзийг хулгайлаад аваад явж байгаа бичлэг байсан.” /87-р хх-ийн 118-119-р тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ш.Мөнх-Эрдэнээс гаргаж өгсөн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7-р хх-ийн 124-126-р тал/,

 

Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг тогтоосон “Дамно” ХХК-нийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ЧД1-20-422 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /7-р хх-ийн 138-139-р тал/,

 

Хохирогч Г.Солонгод 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Солонгын “2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед өөрийн ажил болох Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Старс худалдааны төвийн 4 давхарт байрлах Чамин нэртэй хүнсний дэлгүүртээ байж байгаад дэлгүүртээ Охин болох Нандин-Эрдэнийг үлдээгээд хажуу үсчинд ороод байж байхад гаднаас 18-25 орчим насны 4 хүүхэд орж ирээд алаг эрээн куртиктэй хүүхэд нь манай охиноос юм асуугаад 2 нь гадаа хаалганы орчимд байж байгаад нэг нь шилэн лангуун дотор байсан голд өнгөтэй 12 про маркын гар утсыг маань хулгайлаад аваад гарч байхад нь би гаднаас орж ирж байхад алаг эрээн куртиктэй , нэг хар бараан куртиктэй 2 хүүхэд зөрж өнгөрөхөд нь би өөрийн 89009553 дугаарт залгахад дуудаад байхаар нь би бага охиноо аваад явсан байна гэж бодоод утас руугаа дахин залгахад холбогдохоо болихоор нь араас нь гүйгээд тухайн хүүхдүүд олдоогүй. Тэгээд тухайн үедээ хяналтын камераа шүүж үзэх гэсэн боловч камераа ажиллуулж чадаагүй учраас тухайн үедээ цагдаад хандаж чадаагүй. Алдсан гар утсаа 2021 оны 02 дугаар сарын 23- ны өдөр БНСУ-аас таньдаг хүнээр захиулж 3.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан" /7-p хх-ийн 176-177-р тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ё.Нандин-Эрдэнийн “ 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ээж Солонгын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Старс худалдааны төвийн 4 дүгээр давхарт байрлах Чамин нэртэй дэлгүүрт ганцаараа байж байхад гаднаас 16-20 орчим насны 2 хүүхэд орж ирээд савхин куртиктэй дотуураа цагаан цамцтай , саравчтай малгайтай эрэгтэй хүүхэд нь цүнхний үнэ асуугаад , хажууд цагаан эрээн куртиктэй хүүхэд зогсоод байж байснаа гараад явцгаасан . Ээж гаднаас орж ирээд өөрийн 12 про маркийн гар утас руугаа залгахад эхлээд дуудаж байснаа холбогдохгүй боломжгүй болсныг нь мэдээд утсаа алга болгосныг мэдсэн” /7-р хх-ийн 180-р тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Солонгын гаргаж өгсөн 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт тусгаж, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /7-р хх-ийн 189-190-р тал/,

 

Хохирогчийн “Ай фоне 12 про” загварын гар утсыг 3.500.000 төгрөгөөр үнэлсэн тухай “Ашид билгүүн” ХХК-нийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээний тайлан, дүгнэлт /7-р хх-ийн 193-196-р тал/,

 

Хохирогч Ж.Сувд-Эрдэнэд 746,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /8-р хх-ийн 133-134-р тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “Уг 2 эрэгтэй виски өрсөн лангуунаас тус бүр нэг нэг шил виски аваад өмднийхөө урд хэсэг рүү хийж куртикээрээ халхалж нуугаад гарч байгаа дүрс бичигдсэн байв.” /8-р хх-ийн 137-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж. Сувд-Эрдэнийн “Би Дархан сумын 12-р баг 19-р сургуулийн урд талд өөрийн байранд байрлах Daily нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2019 оны 12 сарын 28-ны өдөр манай дэлгүүрийн лангуун дээр байсан виски алга болсон байхаар нь дэлгүүрийнхээ камер шүүж үзсэн чинь 11 цаг 49 минутад 2 залуу дэлгүүрийн лангуунаас 2 шил виски хулгай хийгээд гарсан бичлэг байсан” /8-р хх-ийн 140-р тал/ гэх мэдүүлэг,

 

Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-нийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №ДХҮ-418/160 дугаартай дүгнэлт /8-р хх-ийн 152- 154-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Гын “Би 2019 12 дугаар сарын 28- ны өдөр танил дүү Г.Ттэй хамт УБ хотоос Дархан-Уул аймаг руу явсан. Бид хоёр Дарханд байхдаа шинэ Дарханы нэг дэлгүүрт ороод виски лангуунаас аваад өмдөндөө хийгээд гарсан” /8-р хх-ийн 146-147-р тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Ганхуягийн эзэмшлийн 4,826,012 төгрөгийн үнэ бүхий 79-97УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлсан хэргийн талаар:

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /8-р хх-ийн 215-218-р тал /,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б. Ганхуяагийн “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Содмонгол ” шатахуун түгээх станцын хойшоо жалга дагуу замд 79-97 УНЯ улсын дугаартай саарал өнгийн “Nissan note ” маркийн тээврийн хэрэгслээ байрлуулаад гэртээ орж амарсан. Шөнө 01 цаг 49 минутад цагдаагаас манай хүү Дөлгөөн рүү залгаад танай машин хулгайд алдагдсан байна Баянзүрх дүүргийн цагдаа дээр яаралтай ирээрэй гэсэн. Тухайн үед миний тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд саатуулсан байсан түр саатуулах байрнаас 65,000 төгрөгөөр эргүүлэн авсан. Мөн тээврийн хэрэгслийн үнэлгээг “Дамно” ХХК-ниар 80,000 төгрөгөөр гаргуулсан. Тээврийн хэрэгслийн түр саатуулах хашаанаас авахад миний машины урд амортизатор гулзайсан тул солиулсан, амортизаторийн таваг, гарны түлк зэрэг зүйлс эвдэрсэн байх тул нийт 245,000 төгрөгөөр засуулсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна ” /8-р хх-ийн 222-225-р тал/ гэх мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /8-р хх-ийн 242-243-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ганхуягаас гаргаж өгсөн иргэний нэхэмжпэлтэй холбоотой баримтууд / 9-р хх-ийн 01-02-р тал/,

 

Хохирогч Х.Батзулын эзэмшлийн 4,032,248 төгрөгийн үнэ бүхий Тоёта приүс-11 маркийн 91-68 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлсан хэргийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллгаанд яллагдагч Э.Эгийн өгсөн “2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө танил дүү Б.Шийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад Б.Ш нь машин хулгайлж уная гэхээр нь би боль гэсэн боловч Б.Ш намайг цуг явъя гээд байхаар нь би Б.Штой хамт тухайн Б.Шийн хулгайлсан приүс-11 загварын тээврийн хэрэгсэлд суугаад явсан. Бид хоёр машиныг унаж байгаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар сургуулийн ойр орчимд явж байгаад бензин дууссан тул орхиод явсан.” / 9-р хх-ийн 30-31-р тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч X.Батзулын "Би өөрийн эзэмшлийн Тоётоа Приус -11 маркийн 91-68 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 901 дүгээр хойд талд блокон хашааны гадна талд байрлуулаад гэртээ орсон. Маргааш өглөө нь буюу 09 дүгээр сарын 21-ний өдөр 07 цагт ажилдаа явахаар машин дээрээ ирэхэд миний машин байхгүй байсан. Камер шүүхэд 09 сарын 21-ний шөнө 02 цаг 30 минутад 2 эрэгтэй хүн миний машиныг унаад авч явсан байсан. Миний машин түлхүүр хугарсан бөгөөд жолооч талын хаалга онгорхой байсан. ” /9-p хх-ийн 42-43-р тал/ гэх мэдүүлэг,

 

’’Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /9-р хх-ийн 68-69-р тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /9-р хх-ийн 35-37-р тал/,

 

Хохирогч Н.Бүжинлхамад 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бүжинлхамын “2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моска” их дэлгүүрийн 5 давхарт байрлах “Brand Box” нэртэй дэлгүүр дээрээ ажиллаж байсан юм. Тэгээд 15 цаг орчимд кассныхаа ард өөрийнхөө гар утсыг цэнэглээд үлдээсэн юм.Тухайн касс нь дээр манай ажпын нэг эмэгтэй үлдсэн байж байгаад түр 2-3 минут явчхаад ирсэн юм. Тэгээд зааландаа ажиллаж байгаад эргэж ирээд гар утсаа үзтэл байхгүй болчихсон юм. “Айфон-11 про” загварын ногоон өнгөтэй гар утас. Би тухайн гар утсыг 2020 оны 12 дугаар сарын 25 ны өдөр “Imax store” дэлгүүрээс 2.150,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хяналтын камер шүүж үзэхэд үл таних эрэгтэй хүүхэд авч байгаа дүрс бичлэг харагдсан.” /9-р хх-ийн 101-р тал/ гэх мэдүүлэг,

 

“Айфон-11 про” загварын гар утсыг 1.900.000 төгрөгөөр үнэлсэн тухай хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-нийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт /9-р хх-ийн 116-118-р тал/,

 

2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9-р хх-ийн 113-114-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй яллагдагч Г.Тийн “Дээр дурдагдсан 23 удаагийн хэргийг би үйлдсэн нь бол үнэн. Өөрийнхөө гэм бурууг бол ойлгож байгаа. Би уг хэргүүдийн талаар өмнө нь хэрэг тус бүр дээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Гэхдээ зарим хэргийнхэн тал дээр нэмж хэлэх зүйлүүд байна. Өөрөөр хэлбэл хяналтын камер дээр надаас гадна өөр хүн явж байгаа зарим нэг хэргүүд байгаа. Гэхдээ тэр үйлдлүүдийг хамт явж байгаа хүмүүс бүлэглэж үйлдсэн зүйл бол огт байхгүй. Тухайн үед хяналтын камер дээр хамт явж байгаад л бичигдсэн юм. Түүнээс бол эд зүйлүүдийг би дандаа ганцаараа хулгайлж байсан. Тухайн үед хамт явж байсан хүмүүст хулгай хийх гэж байгаа талаараа хэлж байсан удаа байхгүй. Мөн хулгайлсан эд зүйлсээ тэр үед хамт явж байсан хүмүүстээ үзүүлж байгаагүй. Би уг хүмүүстэй хамт явж байгаад хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд дотогшоо ордог байсан. Түүнээс бол хулгай хийчхээд ирье гэж хэлсэн зүйл бол огт байхгүй. Би Б.Штой бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асет” худалдааны төвийн 37 дугаар лангуун дээрээс иргэн Е.Хөхөө нь бэлэн 1.000.000 төгрөг, 3 ширхэг альфан голд хулгайлсан хэрэг дээрээ Э.Авирмэд гэж хүнтэй хамт 3-уулаа явж байсан. Гэхдээ уг хулгайн хэрэгт Э.Авирмэд бол оролцоогүй, Б.Ш бид 2 хулгай хийж мөнгөтэй болох санаатай байсан ба Э.Авирмэдийг хамт явж байсан болохоор зүгээр орж бараа үзчихээд гаръя гэж хэлээд дагуулж орсон, бид 2-ыг хулгай хийж байхыг бол мэдээгүй, мөн уг газраас гарсны дараа Э.Авирмэд Б.Ш бид 2-той уулзаагүй ба сүүлд уулзахдаа цагдаад баригдсан талаар бол хэлсэн. Сүүлд шүүх хуралд дээр хэргээ задлахын тулд Э.Авирмэдийг уг хэрэгт хамааралтай гэж худлаа хэлсэн юм. Харин одоо бол үнэнээр нь хэргээ шийдүүлмээр байна. Э.Авирмэд нь одоо өөрөө хэрэгт холбогдоод 461 дүгээр хорих ангид хоригдож байгаа, уг хэрэгт хамааралгүй болно. Мөн би ганцаараа 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын хүнсний мухлагаас иргэн Ц.Мөнхзулын эзэмшлийн “Ай фоне-8” маркын гар утас хулгайлсан. Тухайн үед өөрийн найзууд болох н.Тэнүүнсайхан, Б.Ш, н.Тэмүүлэн гэж хүүхдүүдтэй хамт 4-үүлээ явж байсан юм. Гэхдээ би уг Түцнээс rap утсыг нь бол ганцаараа хулгайлсан. Намайг rap утсыг нь лангуун дээрээс нь авахыг тэр 3 мэдээгүй. Бид нар уг нь түцнээс идэх юм авах гэж орос ба лангуун дээр нь цэнэглэсэн гар утас байхаар нь би сэмхэн авчихсан юм. Тэгээд тэд нараас түрүүлээд гараад явсан. Мөн уг хүмүүст гар утас хулгайлсан талаараа хэлээгүй. Б.Ш нь одоо надтай өөр хэрэг дээр хамт үйлдсэнээр явж байгаа. Харин н.Тэнүүнсайхан, н.Тэмүүлэн нарыг тийм сайн танихгүй, одоо хаана юу хийж байгааг нь мэдэхгүй байна. Гэхдээ уг хүмүүс уг хэрэгт ямар ч хамааралгүй. Би ганцаараа 2020 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах моносын 1-7 тоот нийтийн байранд иргэн Л.Цэнднямын гэрээс самсунг нөт 5, самсунг эс 6 эджи плас, лж жи- 6 маркийн 3 ширхэг гар утас хулгайлсан. Тухайн үед нийтийн байранд Алтанбаяр гэдэг хүүхдийн хамт очсон. Гэхдээ н.Алтанбаяр намайг хулгай хийснийг бол мэдээгүй. Би найзынхаа гэрлүү ороод юм аваад ирий гэж хэлээд орсон ба н.Алтанбаяр коридорт үлдсэн. Тэгээд би байр луу орж гар утаснуудыг авч гарч ирээд н.Алтанбаяртай хамт нийтийн байрнаас гараад тэгээд салаад явсан. Би н.Алтанбаярын овог, нэр болон хаана амьдардгийг нь мэдэхгүй, уулзаагүй, удаж байна, хааяа гудамжинд таараад тэгээд л хамт гадуур жоохон тэнэж хамт явдаг байсан юм. Ганцаараа 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5-р хэсэг 3-77 тоотод оршин суух иргэн Б.Лодоншаравын гэрт нэвтэрч 2 ширхэг гар утас хулгайлсан. Уг хэрэг дээр нийтийн байрны гадна талд н.Тэмүүлэн гэж хүүхэдтэй хамт очсон юм. Гэхдээ би нийтийн байр луу ганцаараа орж хулгай хийсэн. н.Тэмүүлэн дотогшоо ороогүй. Би н.Тэмүүлэнд хулгай хийх гэж орсон талаараа огт яриагүй. Тэрнээс хойш н.Тэмүүлэнтэй дахиж таараагүй. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Ганцаараа 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, "Арвижих" төвийн мүүн дайнс бүжгийн клубт иргэн М.Цэлмүүний эзэмшлийн айфоне икс ар 10 маркийн гар утас хулгайлсан. Уг хэрэг дээр бүжгийн клубын үүдэнд н.Тэмүүлэн, н.Алтанбаяр 2 хамт очсон. Гэхдээ би бас тэр 2-т мэдэгдэхгүйгээр хүний гар утас хулгайлсан. Тухайн үед бид 3 хамт гадуур явж байгаад уг бүжгийн клубыг орж үзэх санаатай орсон юм. Тэгээд л би гар утас байхаар нь хулгайлчихсан. Тэр 2-т гар утас хулгайлсан талаараа хэлээгүй. Ганцаараа 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25-144 тоотод байрлах нийтийн байрны 06 тоотод хууль бусаар нэвтэрч, хохирогч Т.Лхагвасүрэнгийн эзэмшлийн айфоне 6 плас, эл жи 6 маркийн гар утаснуудыг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг дээр мөн н.Алтанбаяртай хамт явж байгаад хяналтын камерт өртсөн. Гэхдээ н.Алтанбаяр бол намайг хулгай хийсэн талаар мэдээгүй. Ганцаараа 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гурван гал худалдааны төвийн 2-6 дугаар лангуунаас иргэн Т.Дүүриймаагийн 1.856.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад хохирол учруулсан гэх хэрэг дээр н.Тэмүүлэн гэж хүүхэдтэй хамт явж байсан. Гэхдээ намайг гар утас хулгайлсныг н.Тэмүүлэн огт мэдээгүй. Ганцаараа 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Түмэннаст хотхон 36Б байранд байрлах Сутай ихэр цэцэг ХХК-ийн бэлэн хувцас борлуулдаг дэлгүүрийн өрөөнөөс иргэн Н.Энхжингийн эзэмшлийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг дээр н.Тэмүүлэн гэж хүүхэдтэй хамт явж байсан. Гэхдээ намайг гар утас хулгайлсныг н.Тэмүүлэн бас мэдээгүй. Ганцаараа 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн Б1 давхраас Эрдэнэчимэгийн айфоне икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг дээр Ерөөлт, Оюука гэж 2 хүүхэдтэй хамт явж байсан. Уг 2 хүүхэд гар утас хулгайлсныг огт мэдээгүй ба дэлгүүрээс гараад салаад явсан юм. Ганцаараа 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах Старс худалдааны төвийн 4 давхарт байрлах Чамин нэртэй дэлгүүрээс хохирогч Г.Солонгын гар утсыг хулгайлж хохирол учруулсан гэх хэрэг дээр Б.Ш болон өөр 2 хүүхэдтэй хамт 4-үүлээ явж байсан. Тэр 2 хүүхдийн нэр усыг бол мэдэхгүи. Тухаин үед гудамжинд танилцаад л хамт гадуур явж байгаад тийшээ орсон юм. Гэхдээ би тэр 3-ыг мэдээгүй байхад тэндээс гар утас хулгайлсан Уг хэрэгт тэр 3 хамааралгүй. Миний бие дээр хэлсэн 10 удаагийн хулгайн хэргийг бол ганцаараа үйлдсэн. Хяналтын камер дээр хамт явж байгаад бичигдсэн Б.Ш, н.Тэмүүлэн, н.Алтанбаяр, Э.Авирмэд, н.Ерөөлт, н.Оюука, н.Тэнүүнсайхан гэж хүмүүс нь уг хэрэгт ямар ч хамаарал байхгүй. Би гар утас хулгайлах гэж байгаа талаараа уг хүмүүст огт хэлж байгаагүй. Уг хүмүүс нь намайг гар утас хулгайлсан талаар мэдээгүй. Би энэ талаараа хэрэг тус бүр дээр мэдүүлэг өгөхдөө хэлж байсан. Харин би Б.Штой хаанаас хамт эд зүйлс хулгайлсан талаараа бол үнэнээр нь хэлсэн. Бусад хүмүүстэй нь бол хамт нийлж хулгай хийсэн зүйл байхгүй. Мөн Б.Ш, Э.Авирмэд 2-оос бусдыг нь сайн танихгүй. Би дээрх хэргүүдийг хийх үедээ гадуур нийтийн байраар амьдардаг байсан бөгөөд тааралдсан хүмүүстэй нийлээд л явдаг байсан. Тэр үед л хамт таараад явж байсан хүмүүс. Түүнээс бол би бүтэн нар, утасны дугаар, фейсбүүк хаяг энэ тэрийг нь огт мэдэхгүй. Тухайн үед л надад нэрээ хэлж танилцаж байсан ба би хэлсэн нэрээр нь өөрсдийнх нь нэрийг нь тогтоосон юм. Түүнээс өөрсдийнхөн бүтэн нэр мөн эсэх, хоч нь эсэхийг огт мэдэхгүй.” /10-р хх-ийн 201-108-р тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Шийн “Би дээр дурдсан 12 удаагийн хэргээс 11 хэрэг буюу ганцаараа үйлдсэн 3 хэрэг бусадтай бүлэглэсэн 8 удаагийн үйлдлийг бол хүлээн зөвшөөрч байна. Уг хэргүүдийн талаар өмнө нь хэрэг тус бүр дээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Мөн Ж.Отгонтөгс бид хоёр Э.Авирмэдийн гар утас хулгайлсан хэрэг дээр ямар ч хамааралгүй. Хамт дэлгүүр лүү орсон болохоос хулгай хамт хийгээгүй. Уг хэрэг надад хамааралгүй. Харин би бусад хүмүүстэй хамт хулгай хийсэн үйлдлээ бол үнэн зөвшөөр мэдүүлсэн. Дээр нь Г.Тийн ганцаараа гар утас хулгайлсан зарим үйлдэл дээр хяналтын камерын бичлэгт би хамт бичигдсэн байна лээ. Тэгэхдээ би хэргүүд дээр бүлэглэж үйлдсэн зүйл байхгүй. Г.Тийг эд зүйл хулгайлсныг ч мэдээгүй. Сүүлд хэргийн материалтай танилцах үедээ хамт явж байсан зарим газраас Г.Тийг гар утас авсныг мэдсэн.” /10-р хх-ийн 116-119-р тал/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг. Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хор хохирол мэдэж байгаа нь гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлтэй байна.

 

-Шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг

 

-Шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлах” гэм хэрэг,

 

-Шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлах” гэм хэрэг,

 

-Өсвөр насны шүүгдэгч Г.Т, Б.Ш нарыг үргэлжилсэн олон удаагийн үйлдлээр 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт заасан “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

 

Иймд шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэлт гаргасан болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Улсын яллагч: Өсвөр насны шүүгдэгч Г.Тт эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 пдэх хэсэгт, эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж нийт эдлэх ялыг 3 жил 6сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх,

 Өсвөр насны шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааныг журамлан 2 дахин багасгаж 2 жил 6 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх,

-Шүүгдэгч Б.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

-Шүүгдэгч Э.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

-Шүүгдэгч Э.Эд эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Б.Оюунчимэг эрүүгийн хариуцлагын саналдаа: Манай үйлчлүүлэгч Б.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэх санал гаргасан.

Өсвөр насны шүүгдэгч Г.Т, Б.Ш нарын  өмгөөлөгч Ц.Мандал эрүүгийн хариуцлагын саналдаа: Миний хоёр үйлчлүүлэгч тухайн үед 2 лаа насанд хүрээгүй тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэх санал гаргасан.

Шүүглэгч Ч.Э.Э, Э.Г тэдгээрийн Өмгөөлөгч У.Сайнбилэг эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэх санал гаргасан.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг тус тус харгалзан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

 

Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-н өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, 

 

Мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт Өршөөл Үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй

 

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт ... яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж тус тус заажээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Т, шүүгдэгч Б.Ө, Э.Г нар нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлтэй байна.

 

 Өсвөр насны шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт зааснаар 6 /зургаан/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгээд 7 жилээр тогтоосныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгчийн хувиар Г.Тийн эдлэх ялыг хоёр дахин багасгаж 3 жил 6 сар хорих ял болголоо. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч Г.Тт оногдуулсан 3 жил 6 сар хорих ялаас 2 жилийг хасаж, эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж түүний цагдан хоригдсон 275 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор,

 

-Шүүгдэгч Б.Өод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг баримтлан уг ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

 

-Шүүгдэгч Э.Год, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг баримтлан уг ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж шийдвэрлэв.

 

 

-Шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав. Э.Эгийн хувьд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй болно.

 

-Өсвөр насны шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 /таван/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгчийн хувиар Б.Шийн эдлэх ялыг хоёр дахин багасгаж, 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сараар тогтоож, уг ялыг  сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 99 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Шүүгдэгч Б.Шийн үргэлжилсэн хулгайн үйлдлүүдийн сүүлийн 3 удаагийнх нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлийн хугацаанаас хэтэрсэн тул түүнийг өршөөлд хамруулах хууль зүйн үндэслэл байгаагүй болно.

 

Бусад асуудал:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч нарын оролцоог харгалзан тэднээс хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Хохирогч Б.Цэнд-Аюушт 6.010.000, Б.Наранчимэг 1.300.000, Г.Даваа-Од 550.000, Е.Хөхөө 1.000.000, Ц.Мөнхзул 705.000, Д.Батсүрэн 472.000, Л.Цэндням 460.000, Б.Лодоншарав 885.200, М.Цэлмүүн 1.180.000, Д.Мөнхболд 500.000, Д.Уранчимэг, 835.000 Ч.Жавхлант 460.000, Б.Уранбилэг 350.000 Г.Ролом 400.000, У.Мягмарсүрэн 1.506.000, Т.Лхагвасүрэн 480.000 С.Баатарцогт 270.470 Т.Дүүриймаа 1.856.000 Н.Энхжин 1.310.000 Б.Эрдэнэчимэг 865.000 Э.Норжмаа 600.000 Ш.Мөнх-Эрдэнэ 446.400 Г.Солонго 3.500.000 Ж.Сувд-Эрдэнэ 746.000 Б.Ганхуяг 4.826.012 Х.Батзул 4.032.248 Н.Бүжинлхам 1.900.000 Д.Ууганцацрал 360.000 төгрөгийн хохирол тус тус учирсан.

 

Хохирогч Б.Цэнд-Аюушид нийт 6.010.00 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагаанд 2.990.000 төгрөгийн үнэ бүхий 12 ширхэг утсыг буцаан авч, үлдэгдэл 3.020.000 төгрөгөөс шүүгдэгч Б.Ө нь хохирогч Б.Цэнд-Аюушид 755.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул  үлдсэн 2.265.000 төгрөгөөс шүүгдэгч Б.Ш, Г.Т нараас тус тус 755.000  төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Үлдэх хэсэг нь уг үйлдэлд хамт оролцсон ч мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг нь тусгаарлагдан шалгагдаж байгаа гэх шүүгдэгч Э.Болдбаатарт ногдох хэсэг болно.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Тээс хохирогч Б.Наранчимэгт 1.300.000 төгрөг, Г.Даваа-Одод 275.000 төгрөг, Е.Хөхөөд 503,450 төгрөг, Ц.Мөнхзулд 705.000 төгрөг, Д.Батсүрэнд 236.000 төгрөг, Д.Цэнднямд 460.00 төгрөг, Б.Лодоншаравд 885.200 төгрөг, М.Цэлмүүнд 1.180.000 төгрөг, Д.Мөнхболдод 250.000 төгрөг, Ч.Жавхланд 460.000 төгрөг, Б.Уранбилэгт 350.000 төгрөг, Г.Роломд 200.000 төгрөг, У.Мягмарсүрэнд 1.506.000 төгрөг, Т.Лхагвасүрэнд 480.000 төгрөг, С.Баатарцогтод 270.470 төгрөг, Т.Дүүриймаад 1.856.000 төгрөг, Н.Энхжинд 1.310.000 төгрөг, Б.Эрдэнэчимэгт 865.000 төгрөг, Э.Норжмаад 600.000 төгрөг, Ш.Мөнх-Эрдэнэд 223.200 төгрөг, Г.Солонгод 3.500.000 төгрөг, Ж.Сувд-Эрдэнэд 373.000 төгрөгийг тус тус олгуулахаар,

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Шоос хохирогч Г.Даваа-Одод 275.000 төгрөг, Е.Хөхөөд 503.450 төгрөг, Д.Батсүрэнд 236.000 төгрөг, Д.Мөнхболдод 250.000 төгрөг, Д.Уранчимэгт 835.000 төгрөг, Г.Роломд 200.000 төгрөг, Ш.Мөнх-Эрдэнэд 223.200 төгрөг, Б.Ганхуягт 4.826.012 төгрөг, Х.Батзулд 2.016.124 төгрөг, Н.Бүжинлхамд 1.900.000 төгрөг тус тус олгуулахаар,

Шүүгдэгч Э.Гоос хохирогч Ж.Сувд-Эрдэнэд 373.000 төгрөг олгуулахаар,

Шүүгдэгч Э.Эгөөс хохирогч Х.Батзулд 2.016.124 төгрөг, Д.Ууганцацралд 360.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

 

Хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч оролцохгүй талаар шүүхэд мэдэгдсэн болно.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл 29-62 УНЧ улсын дугаартай Приус-20 маркийн машиний үнэ 7.300,000 /долоон сая гурван зуун мянган/ төгрөгийг гэмт хэрэг үйлдэхэд оролцсон 4 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн буюу уг үйлдэлд хамт оролцсон ч мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг нь тусгаарлагдан шалгагдаж байгаа гэх шүүгдэгч Э.Болдбаатарт ногдох хэсгийг үлдээж шүүгдэгч Г.Т, Б.Ш, Б.Ө нараас тус тус 1825000 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 ширхэг Си-Ди -г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Т, Б.Ш, Г.Э.Г, Б.Ө, Э.Э нарын баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Шийг цагдан хорьж, бусад шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Г.Тийг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт заасан “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон”,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

-Шүүгдэгч Б.Өыг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

-Шүүгдэгч Э.Г, Э.Э нарыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлах” гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

 

-Өсвөр насны шүүгдэгч Б.Шийг бусадтай бүлэглэн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Өсвөр насны шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жил хорих ял,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял,

 

-Шүүгдэгч Б.Өод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,

 

-Шүүгдэгч Э.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял,

 

-Шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

 

-Өсвөр насны шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 /таван/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жил хорих ялд дээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн 7 жил хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч нарын эдлэх ялыг тус тус хоёр дахин багасгаж Г.Тийг 3 жил 6 сар хорих ял, Б.Шийг 2 жил 6 сар хорих ял тогтоож, өсвөр насны шүүгдэгч Б.Шийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч Г.Тт оногдуулсан 3 жил 6 сар хорих ялаас 2 жилийг хасаж, эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Өод оногдуулсан 2 жил хорих ялыг 2 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Г.Э.Год оногдуулсан 1 жил хорих ялыг 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Тийн цагдан хоригдсон 275 хоног, Б.Шийн цагдан хоригдсон 99 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, өсвөр насны шүүгдэгч Г.Тийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 8 сар 25 хоногоор тогтоосугай.

 

7. Өсвөр насны шүүгдэгч Г.Тийг Хан-Уул, шүүгдэгч Б.Өыг Баянзүрх, шүүгдэгч Г.Э.Гыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус гарахыг хязгаарлахаар тогтоосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч Б.Шт цагдан хорих, өсвөр насны шүүгдэгч Г.Т, шүүгдэгч Г.Э.Г, Б.Ө, Э.Э нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Тээс хохирогч Б.Наранчимэгт РД:АМ84020203 1.300.000 төгрөг, Г.Даваа-Одод 275.000 төгрөг, Е.Хөхөөд РД:УС62082013 503,450 төгрөг, Ц.Мөнхзулд РД:ИК93032505 705.000 төгрөг, Д.Батсүрэнд РД:ШЗ87061708 236.000 төгрөг, Д.Цэнднямд РД:ВП98062119 460.00 төгрөг, Б.Лодоншаравд РД:ГБ94083114 885.200 төгрөг, М.Цэлмүүнд РД:УП04261642 1.180.000 төгрөг, Д.Мөнхболдод РД:УВ76082019 250.000 төгрөг, Ч.Жавхлант РД:УИ95040831 460.000 төгрөг, Б.Уранбилэг  ГЮ:79010306, 350.000 төгрөг, Г.Роломд РД:ЙЮ83111300 200.000 төгрөг, У.Мягмарсүрэн РД:ЕВ92010702 1.506.000 төгрөг, Т.Лхагвасүрэн РД:РЭ96052903 480.000 төгрөг, С.Баатарцогт РД:ЦВ50022778 270.470 төгрөг, Т.Дүүриймаа РД:АБ88050707 1.856.000 төгрөг, Н.Энхжин РД:УХ01210906 1.310.000 төгрөг, Б.Эрдэнэчимэг РД:ЧД81031204 865.000 төгрөг, Э.Норжмаа РД:РЕ85120866 600.000 төгрөг, Ш.Мөнх-Эрдэнэд РД:УК93091731 223.200 төгрөг, Г.Солонго РД:УП88102808 3.500.000 төгрөг, Ж.Сувд-Эрдэнэд РД:ШВ79070901 373.000, хохирогч Б.Цэнд-Аюушид РД:ОЭ88082090 755,000 төгрөг тус тус олгуулахаар,

-Өсвөр насны шүүгдэгч Б.Шоос хохирогч Г.Даваа-Одод 275.000 төгрөг, Е.Хөхөөд 503.450 төгрөг, Д.Батсүрэнд 236.000 төгрөг, Д.Мөнхболдод 250.000 төгрөг, Д.Уранчимэгт РД:НБ77112502 835.000 төгрөг, Г.Роломд 200.000 төгрөг, Ш.Мөнх-Эрдэнэд 223.200 төгрөг, Б.Ганхуягт 4.826.012 төгрөг, Х.Батзулд РД:ОЕ89122615 2.016.124 төгрөг, Н.Бүжинлхамд РД:ПК95121804 1.900.000, хохирогч Б.Цэнд-Аюушид 755,000 төгрөг тус тус олгуулахаар,

-Шүүгдэгч Э.Гоос хохирогч Ж.Сувд-Эрдэнэд 373.000 төгрөг олгуулахаар,

            -Шүүгдэгч Э.Эгөөс хохирогч Х.Батзулд 2.016.124 төгрөг, Д.Ууганцацралд РД:УР86040807 360.000 төгрөг тус тус олгуулсугай.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 ширхэг Си-Дийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн тээврийн хэрэгсэл 29-62 УНЧ улсын дугаартай Приус-20 маркийн машин буюу түүний үнэ 7.300,000 /долоон сая гурван зуун мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Г.Т, Б.Ш, Б.Ө нарт тус тус оногдох 1,825,000 төгрөгийг тус тус тэднээс гаргуулж гаргуулж улсын орлого болгосугай.

 

            13. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Э.Г, Б.Ө, Э.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

14. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т, Г.Э.Г, Б.Ө, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Б.Шт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.МӨНХТУЛГА

 

                                                    ШҮҮГЧ                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧ                                     Д.мөнхтуяа