Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 485

 

                                                            

 

 

 

 

 

2019           5               21                                             2019/ДШМ/485

 

                                      Б.Мт холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Мөнхзул,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул  даргалж, шүүгч Л.Баатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201725010523 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Чухал овгийн Бын М, 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо,  тоотод оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД:ЛЮ/;

Б.М нь 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 2-10 тоотод оршин суух иргэн Б.Энхнасангийн өвлийн сууцанд хураалттай байсан монгол гэрийн бүрэн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.445.000 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн,

2. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 13-41 тоотод оршин суух иргэн Т.Алтанцэцэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, шавар баримал мөнгөний гахай 1 ширхэг, цул мөнгөн толь 1 ширхэг, малгайн жижиг мөнгөн толь 1 ширхэг, мөнгөн хос ээмэг, бөгж, гинжний хослол 1 ширхэг, цөгцний суурь 1 ширхэг, биет 19.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 248.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 5-10 тоотод оршин суух иргэн М.Мөнххишигийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн “Самсунг” маркийн өнгөт зурагт, удирдлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 265.000 төгрөгийн хохирол, гэмт хэрэг үйлдэх үедээ гэрийн цоожийг эвдэж 6.000 төгрөгийн, нийт 271.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Налуугийн 2-14 тоотод оршин суух иргэн Д.Жавзандуламын өвлийн сууцны цоожийг эвдэн нэвтэрч, 16 инчийн “Dell” маркийн notebook, биет 130.000 төгрөг, виски, эрэгтэй хүний монетон бөгж, эмэгтэй хүний монетон гинж, эмэгтэй хүний монетон 1 хос ээмэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.610.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 12-358 тоотод оршин суух иргэн Д.Энхтөрийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Monel” маркийн өнгөт зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 319.992 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 13-391-13А тоотод оршин суух иргэн Г.Алтангэрэлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, жижиг гарын мөнгөн аяга, биет 85.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 145.000 төгрөгийн хохирол гэмт хэрэг үйлдэх үедээ гэрийн цоожийг эвдэж 6.000 төгрөгийн, нийт 151.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 8-863 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэбаатарын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, дунд гарын хуучин цагийн халтар манан хөөрөг, биет 100.000 төгрөг, цахилгаан тасдагч хөрөө 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 4.272.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 9-342 тоотод оршин суух иргэн Д.Энхтуулын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “BSB” маркийн өнгөт зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 140.000 төгрөгийн хохирол учруулсан, уг гэмт хэргийг үйлдэх үедээ гэрийн цоожийг эвдэж 6.000 төгрөгийн, нийт 146.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2017 оны 9 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчингийн 7-7А тоотод оршин суух иргэн Б.Сугарын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн “LCD” өнгөт зурагт, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, бөөгийн мөнгөн толь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 542.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2017 оны 9 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 65-22А тоотод оршин суух иргэн Д.Отгоны монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Toshiba” маркийн өнгөт зурагт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 233.400 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 366а тоотод оршин суух иргэн Б.Төгсжаргалын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, нэвтрэн, зөөврийн компьютер, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

 12. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2-225 тоотод оршин суух иргэн М.Дарханбаярын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Самсунг” маркийн 32 инчийн зурагт, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 796.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2-225 тоотод оршин суух иргэн С.Мөнхтөрийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, шинэ цагийн чүнчигноров хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 540.000 төгрөгийн хохирол учруулсан,

нийт 13 удаагийн үйлдлээр бусдад 11.124.392 төгрөгийн хохирол учруулсан гэмт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Чухал овгийн Базарын Мөнхбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Мыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

N

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 466 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасч, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас 9.517.392 төгрөг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт энэ тогтоолын хавсралт ёсоор олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мын эдлэх ялыг 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.  

 

 

Шүүгдэгч Б.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, миний бие 13 удаагийн хулгайн үйлдлийг хүлээн зөвшөөрдөг. Харин мөрдөн байцаалтын явцад “өөрийн амьдралын хэрэгцээг хангадаг” гэж огт мэдүүлж байгаагүй. Хулгайн эд зүйлсээ зарсан мөнгөө тансаг хэрэглээ буюу хоол, унд авч идэж, зочид буудлаар хоноглож, байгаад дуусгадаг байсан талаар мэдүүлсэн. Миний хувьд өөрийн гэр орон болон эд хөрөнгө байхгүй, амьдралын эх үүсвэр болгосон шинж байхгүй. ...үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Харин учруулсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, нийт хохирлын 60-70 хувийн хулгайн эд зүйлийг Урт цагаан дахь ченж С.Уранчимэгт зарсан. ...тиймээс С.Уранчимэгийг шалгаж, хохирлын хэмжээг бодитоор тогтоолгох хүсэлтэй байна...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг нь худал. Уртцагаан дахь С.Уранчимэг гэх хүн надад урьдчилан мөнгө өгч, “мөнгөн эдлэл олж өг” гэсний дагуу эд зүйлсийг өгдөг байсан. Түүнийг шалгаж, хохирлын тал мөнгийг гаргуулмаар байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Б.М тухайн эд зүйлсийг тансаг хэрэглээ буюу хоол, унд авч идэж, зочид буудлаар хоноглож байсан. Уртцагааны ченжид хулгайн эд зүйлсээ борлуулдаг байсан бөгөөд С.Уранчимэг нь мөрдөн байцаалтын  шатанд 2 удаа мэдүүлэг өгсөн. Өмгөөлөгчийн хувьд С.Уранчимэгийг дахин шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасны дагуу шалгаж хохирлын хэмжээг тогтоож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Прокурор А.Мөнхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэргийн хувьд 13 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Амьдралын эх үүсвэрээ болгосон болох нь Б.М нь эрхэлсэн ажилгүй, цалин хөлс түүнтэй адилтгах орлогогүй бөгөөд цаг хугацааны хувь 2017 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудад хулгайн гэмт хэрэг үйлдэж давтамжийн хувьд сар болгон үйлдэгдсэн. Мөн шүүгдэгчийн мэдүүлэгт “тухайн айл нь эзэнгүй байгаа талаар мэдэж ордог байсан” гэж мэдүүлсэн. Шүүгдэгчид мөнгөний хэрэгцээ гарсан үедээ амар хялбар аргаар мөнгө олохын тулд хулгайн гэмт хэрэг үйлддэг. Тухайн мөнгөөрөө өөрийн амьдралын эх үүсвэрээ болгодог байсан. Идэж, уух хамаардаг бөгөөд өөртөө тухайн мөнгийг зарцуулдаг байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн С.Уранчимэгийн үйлдэл нь тухайн гэмт хэрэгт хамааралгүй. Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ тухай хэлж байгаа бөгөөд С.Уранчимэг нь гэмт хэрэг захиалдаг байсан тухай мөрдөн байцаалтын шат болон прокурорын шатанд хэлж байгаагүй. Гагцхүү батлан даалтад гарах тухай хүсэлт л ирүүлдэг байсан. С.Уранчимэгийг мөрдөн байцаалтын шатанд 2 удаа гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлэгтээ “гэмт хэрэг үйлдэж авсан гэдгийг мэдээгүй, би худалдаж л авч байсан” хэмээн мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Б.М нь:

2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдийн хооронд нийт 13 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр  болгож, бусдад 11.124.392 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.М 13 удаагийн үйлдлээ мөрдөн шалгах ажиллагааны явц, анхан шатны шүүх хуралдаанд хүлээн мэдүүлсэн “...хохирогч Б.Энхнасангийн монгол гэргийн бүрэн хэрэгсэл, хохирогч Алтанцэцэгийн гэрээс шавар баримал мөнгөний гахай 1 ширхэг, мөнгөн хос ээмэг, бөгж гинжний хослол 1 ширхэг, малгайн жижиг мөнгөн толь 1 ширхэг, мөнгөн хос ээмэг, бөгж гинжний хослол 1 ширхэг, цөгцний суурь 1 ширхэг, биет 19.000 төгрөг, хохирогч М.Мөнххишигийн гэрээс 42 инчийн “Самсунг” маркийн зурагт, хохирогч Д.Энхтөрийн 32 инчийн “Монел” маркийн өнгөт зурагт, хохирогч Г.Алтангэрэлийн жижиг гарын мөнгөн аяга, биет 85.000 төгрөг, хохирогч Д.Энхтуулын 32 ичнийн ВSВ маркийн өнгөт зурагт, хохирогч Б.Сугарын 42 инчийн ЛСД өнгөт зурагт, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, бөөгийн мөнгөн толь, хохирогч Б.Сугарын гэрээс 42 ичнийн ЛСД өнгөт зурагт, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, бөөгийн мөнгөн толь зэргийг хүлээн зөвшөөрч байна. Hохирогч О.Отгоны 32 инчийн “Тошиба” маркийн өнгөт зурагт, хохирогч Б.Төгсжаргалын гэрээс зөөврийн компьютер, 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайлсан үйлдүүлдэд маргахгүй. Харин хохирогч Д.Жавзандулмын 16 инчийн “Делл” маркийн нөүтбүүт, биет 130.000 төгрөг, виски, эрэгтэй хүний монетон бөгж, эмэгтэй хүний монетон гинж, эмэгтэй хүний монетон 1 хос ээмэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлээс эмэгтэй хүний монетон 1 хос ээмгийг аваагүй бусад эд зүйлсийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Эрдэнэбаатарын гэрээс дунд гарын хуучин цагийн халтар манан хөөрөг, биет 100.000 төгрөг, цахилгаан тасдагч хөрөө 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг зэрэг эд зүйлээс халтар манан хөөрөг биш ногоон өнгөтэй хөөрөг байсан. Хөөргийг нь зах дээр зарахад шинэ цагийн хөөрөг байна гээд 60.000 төгрөгөөр авсан. Хөөрөгний өнгө нь зөрүүтэй байна. Хохирогч М.Дарханбаярын гэрээс “Самсунг” маркийн 32 инчийн зурагт, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэргээс 2 ширхэг мөнгөн аяга аваагүй. Би 1 ширхэг том мөнгөн аяга авсан. Мөн бэлэн 50.000 төгрөг авсан эсэхээс мэдэхгүй байна. Хохирогч С.Мөнхтөрийн гэрээс дунд гарын мөнгөн аяга аваагүй, шинэ цагийн чүнчигноров хөөргийг авсныг хүлээн зөвшөөрч байна...” /1хх 49-50, 54-56, 101-103, 151-153, 202-204, 238, 2хх 29-31, 65-66, 111-112, 143-145, 3хх 49-50, 212-213/ гэх мэдүүлгүүд нь:

 

хохирогч Б.Энхнасангийн “...Манайх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 2-10 тоотод зуслангийн хашаа байшинтай юм. Уг байшиндаа зуны цагт гараад өвлийн цагт хааяадаа эргэж тойроод байдаг. 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр эхнэр бид хоёр очиж байшингаа үзэхэд байшин зүгээр байсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эхнэрийн хамт байшингаа очиж эргэхэд байшингын зүүн талын цонхны төмөр сараалжийг салгаад вакум цонхны дундын таславчийг голоор нь таллаж хөрөөдөж байгаад байшин дотор байсан том 5 ханатай иж бүрэн монгол гэр, ...40-ийн бетон алдагдсан.     Манай ажууд айлын эмгэн манай хашаа руу харахад 51-52 билүү 52-51 гэсэн цэнхэр өнгийн портер машинтай хоёр хүн гэрийг ачиж байсан гэсэн..." /3хх 189/,

хохирогч Д.Энхтөрийн “...2017 оны 8 дугаар сарын 10-ны өглөө 09 цаг 20 минутад гэрээ цоожлоод ажилдаа явсан бөгөөд 18 цаг 20 минутын орчим гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цоож нь байхгүй, ...цүү нь сэтэрсэн байхаар нь хулгай орсон байна гэж мэдсэн. ...зурагтын тавиур дээр байсан 32 инчийн “Монел” маркийн LCD зурагт алдагдсан байсан...” /1хх 171-172/,

хохирогч М.Мөнххишигийн “...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Хилчингийн 5-10 тоотод монгол гэрийнхээ хаалгыг далд болон ил цоожоор цоожлоод явсан, ингэхдээ хашааны хаалгыг түгжсэн. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 23-ны 23 цагийн үед гэртээ ирэхэд хашааны том хаалга онгорхой, гэрийн цоож гаднаасаа цоожтой байсан. Тэгээд би гэрээ түлхүүрээрээ онгойлгож ороод гэрлээ асаагаад харахад хойморт байсан 42 инчийн “Самсунг” маркийн зурагт алга болчихсон, гэрийн эд зүйл ундуй, сундуй болчихсон байдал байсан...” /1хх 72-73/,

хохирогч Д.Энхтуулын “...2017 оны 8 дугаар сарын 28-ны өглөө 8 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа явсан бөгөөд тэр үед манай нөхөр хүүхдүүд Дундговь аймаг руу явсан. Тэгээд би орой 22 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой цоожгүй байсан. Гэртээ ороод гэрлээ асаатал хойморт байсан 32 инчийн ВSВ маркийн хавтгай дэлгэцтэй зурагт байхгүй байсан...” /2хх 49-50/,

хохирогч Б.Сугарын “...2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр би эгчийндээ байж байсан чинь манай эгч Жаргал залгаад намайг “худаг руу усанд яваад ирсэн чинь танай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж зурагтыг чинь аваад явсан байна” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ яаралтай ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрийн хойморт байсан 42 инчийн Haier маркийн LCD хар өнгийн зурагт, бөөгийн шүтээний өмнө байсан шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, бөөгийн мөнгөн толь байсан алдсан байсан...” /2хх 78-79/,

хохирогч Т.Алтанцэцэгийн “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны 06-15 цагийн хооронд хулгай орж бурханы авдар дээр байсан бөөгийн цул мөнгөн толь 1 ширхэг, бөөгийн малгайн жижиг толь 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж 1 хос, мөнгөн гинж 1 ширхэг, шавар гахай алдагдсан...” /1хх 27-28/,

хохирогч О.Отгоны “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 65-22а тоотод байрлах монгол гэрт 11-17 цагийн хооронд эзгүй байх хооронд гэрийн цоожийг гэрийн хаяанд байсан нарийнхан төмрөөр хөшиж эвдэж ороод 32 инчийн “Тошиба” маркийн LCD хавтгай дэлгэцтэй зурагт алдагдсан...” /2хх 129-130/,

хохирогч Г.Алтангэрэлийн “...2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 06 цаг 20 минутын үед өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 13-391-31А тоотод байрлах гэрийнхээ хаалгыг түгжиж гарч яваад, орой 18 цаг 15 минутын үед ирэхэд манай гэр болох монгол гэрийн хаалга хагас онгойсон байдалтай хаалганы цоож газар хэвтэж байсан. Тэгээд гэртээ ороход гэрийн эд зүйлийг ундуй, сундуй болгосон шүүгээний хаалга онгорхой байсан. ...манай гэрээс бөөгийн тахилын жижиг мөнгөн аяга, 80 гаруй мөнгөн төгрөг алдагдсан. 2013 онд хүнээс бэлгэнд авч байсан хуучин цагийн 10 диаметрийн хэмжээтэй жижиг гарын мөнгөн аяга алдагдсан...” /1хх 220-221, 222/,

хохирогч Б.Эрдэнэбаатарын “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өглөө 9 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 8-863 тоотод байрлах монгол гэрээсээ гарч ажилдаа явсан...орой 21 цагийн орчим эхнэр бид хоёр гэртээ ирэхэд манай хашааны хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь гайхаад хашаанд ороход нээх онц зүйл анзаарагдаагүй гэрийн хаалга цоожтой байсан. ...гэртээ ороход гэрийн эд зүйлсийн байршлыг хооронд нь сольчихсон байсан. ...манай гэрээс ...хуучин цагийн халтар манан хөөрөг, хөөрөгтэй хамт байсан 100.000 төгрөг, амбаарт байсан цахилгаан тасдагч, гар дрилль зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...” /2хх 7-8/,

хохирогч Б.Төгсжаргалын “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэртээ орж үзчихээд шууд ажил руугаа явсан. Тэгээд эхнэр 11 цаг болж байхад гэртээ очоод над руу залгаад “гэрт чинь хулгайч орчихсон байна, чиний мөнгөн аяга байхгүй байна” гэсэн. Тэгээд хулгайч орсон талаар мэдсэн. “Өөр эд зүйл алдсан байна уу” гэж асуусан чинь даллаганы уут хийгээд тавьчихсан байсан мөнгөн аяга бас байхгүй байсан. Манай гэрт байх мөлхөө тавилганы баруун талын доод талын шургуулганд байсан зөөврийн компьютер бас алдагдсан байсан...” /3хх 84-85/,

хохирогч М.Дарханбаярын “...2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний шүд өвдөөд эхнэр хүүхдийн хамт 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүлэхээр гэрээсээ 12 цагт гарч явсан ба гэр, хашааны хаалга түгжээд явсан. Тухайн өдөр хашаа, гэр эзэнгүй байсан ба бид нар 17 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байсан ба гэртээ ороход гэрийн үүдний амбаарын хаалганы цоож эвдэрсэн байдалтай гэрт хулгай орсон байсан. ...гэрийн хойморт байсан цагаан өнгийн мөлхөө тавилга дээр байсан 32 инчийн Самсунг маркийн LCD зурагт, мөн уг тавилга дээр байсан цүнхнээс бэлэн 50 төгрөг, 5 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт болон дунд гарын мөнгөн аяга алдагдсан байсан...” /3хх 16-17/,

хохирогч С.Мөнхтөрийн “...2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр намайг ажил дээрээ байж байсан чинь Дарханбаяр над руу утсаар залгаад “танай, манай хоёрт хулгай орсон байна” гэсэн. ...Тэгээд очтол манай хүү Дарханбаярын гэр болон манай гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай орсон байсан. ...зурагтын хажуу талын бурханы шүүгээнд байсан манай хүү Дарханбаярын дунд гарын мөнгөн аяга, мөн манай ааваас уламжлагдаж ирсэн дунд гарын шинэ цагийн чүнчигноров хөөрөг, хүүгийн гэрээс зурагтын тавиур дээр байсан 32 инчийн Самсунг маркийн зурагт, бэлэн 50.000 төгрөг тус тус алдагдсан байсан...” /3хх 20-21/,

хохирогч Д.Жавзандуламын “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч яваад 15 цагийн үед гэртээ ирэхэд хулгайч орж хар саарал өнгийн “Dell” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүний монетон хослол, виски 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан...” /1хх 123-124, 125-126/,

гэрч Д.Энхбаатарын “...2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр намайг Нарантуул зах дээр зогсож байхад 27-гоос 28 насны туранхай намхан бор залуу ганцаараа хүрч ирээд “гэр авах уу” гэсэн. ...“байшингаа бариад дуусгачихсан шалгүй дан бүрээстэй, бургасан унь, ханатай гэр байгаа” гэсэн. ...Тэгээд утсаа өгөөд явуултал ...над руу юнителийн дугаараас залгаад “гадаа ачаад ирчихлээ, гараад ир” гэсэн тэгэхээр нь очоод үзэж харж байгаад 180.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод 5644062899 гэсэн данс руу 150.000 төгрөг хийгээд 30.000 төгрөгийг нь жолоочид нь бэлнээр өгсөн. Тухайн гэр нь бургасан унь, ханатай, 2 уранхай дээвэртэй, 4 туурга нь хаяанаасаа нилээн идэгдсэн, гэрийн дотуур цагаан бүрээстэй гэр байсан. ...Худалдаж авснаас хойш 2 хоногийн дараа ...500.000 төгрөгөөр зарсан...” /3хх 190/,

сэжигтэн Ч.Цогтбаатарын “...Нарантуул зах дээр 51-52 УНР улсын дугаартай портер маркийн машинтай байж байхад бор залуу ирээд “Баянзүрхийн товчооноос гэр ачуулах гэсэн юм, хэдээр явах вэ” гэхээр нь “40.000 төгрөгөөр явна” гэж хэлсэн. Тэгсэн чинь “30.000 төгрөг байдаг шүү дээ” гэхээр нь тохиролцоод 30.000 төгрөгөөр Нарантуул захаас Баянзүрхийн товчоо руу явсан. Тэгээд тэр залуу хаягаа зааж өгөөд өөрөө хашааныхаа хаалгыг онгойлгоод “энэ манай байшин байгаа юм одоо гадна засвар дуусчихсан, дотор засал үлдчихсэн байгаа юм, мөнгөний хэрэг болоод гэрээ зарж байгаа’’ гэж хэлсэн. Хашаан дотор байшингынхаа урд талд гэрээ овоолчихсон байсан. Уг гэр нь 5 ханатай байсан. Тэр залуу бид хоёр хамт өргөлцөөд миний машинд ачаад эргээд Нарантуул захын арын хаалган дээр ирээд тэр залуу ченжид өгсөн...” /3хх 210/,

гэрч Б.Жаргалын “...2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр би гэртээ байж байсан чинь манай дүү “худгаас ус аваад өгөөч” гэхээр нь би хоёр хүүхдээ дагуулж 11 цаг 30 минутын үед гараад усыг нь авч өгчихөөд буцаад 13 цагийн орчимд ирсэн чинь манай дүүгийн гэрийн хаалганы цоожийг хулгайч эвдэлж ороод гэрт байсан LCD зурагт, мөнгөн аяга, мөнгөн толь зэргийг аваад явсан байсан...” /2хх 82-83/,

гэрч Б.Түвшинбаярын “...2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ...ЛЮ88122377 регистрийн дугаартай Базар овогтой Мөнхбаяр гэх хүн 42 инчийн Наier LED смарт зурагт 250.000 төгрөгөөр тавьсан. ...Би 9 дүгээр сарын 8-наас 9 дүгээр сарын 15-нд хугацаа дуусаад 14 хоног хүлээгээд авахгүй болохоор зар тавиад 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 560.000 төгрөгөөр зарсан...” /2хх 85/,

гэрч Ц.Цэцэгээгийн “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 10 цаг өнгөрч байхад хогоо ачуулах гээд хашаан дотор хогоо цэвэрлэж байгаад хашааны завсраар хартал арын хашааны айлын гэрийн гадна хар өнгийн цамц, өмдтэй, хар өнгийн саравчтай малгайтай, малгайгаа хойш нь харуулаад өмссөн ...залуу ...гэрийн тотгоны орчимд тэмтрээд гараа хийгээд байсан. ...Намайг сүүлд хогоо гаргаж байхад гэрийн хаалга нь онгорхой байсан. Тэр хүүхэд туранхай биетэй, 170 орчим см өндөртэй хүүхэд байсан...” /1хх 29-30/,

гэрч Л.Булгантамирын “...хойморт авдар дээр байсан зурагт нь байхгүй болсон байна. Тэгээд тэдний гэрийнх ирэхгүй байхаар нь эгч Отгон руу залгаж хэлсэн чинь манай хүү хичээлдээ явсан цагдаа дууд гэхээр нь цагдаа дуудсан..." /2хх 137/,

гэрч Д.Энхжаргалын “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15 цаг 30 минутын үед гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цоожийг мулт цохиж эвдсэн байдалтай байсан ба гэртээ ороод харсан чинь гэрийн зарим эд зүйлсийг сандайчаад хаячихсан байдалтай байсан. ...дунд гарын 1 ширхэг, их гарын 2 ширхэг, хар саарал өнгийн Делл маркийн нөүтбүүк, хар өнгийн цүнхний хамт тус тус алдагдсан байсан. ...эрэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний монетон өргөн гинж 1 ширхэг, ээмэг 1 хос бэлэн 130.000 төгрөг нэр тодорхойгүй, Япон улсаас манай дүү явуулж байсан шилтэй виски 1 ширхэг алга болсон. Монетон бөгжийг нь 420.000 төгрөгөөр гинжийг нь 450.000 төгрөгөөр харин ээмгийг нь 120.000 төгрөгөөр 2010 онд Мөнгөн завъяа дэлгүүрээс худалдан авч байсан. Харин Вискийг манай дүү монгол мөнгөөр 150.000 төгрөгөөр аваад явуулж байсан юм. Бурханы тахилын урд юманд боогоод тавьчихсан байсан бэлэн 130.000 төгрөг тус тус алга болсон өөр алдагдсан зүйл байхгүй...” /1хх 130/,

гэрч С.Уранчимэгийн “...Би “Урт цагаан” дээр “Намуулан Мөнх” шүдний эмнэлэг дотор өрөө түрээслээд 1-2 жил болж байна. Тэр өрөөндөө алт, мөнгө, монет, шүр, худалдан авч зардаг юм. Манайхаар Базар овогтой Мөнхбаяр гэдэг залуу байнга үйлчлүүлдэг, над дээр ирж монетон эдлэл, мөнгөн эдлэл, ээмэг, бөгж гэх мэт зүйлийг авчирч өгдөг, би зүс танина. ...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үдээс хойш ирээд мөнгөн аяганы хуулсан мөнгө авчирсан, ойролцоогоор гурван мөнгөн аяганых байх шиг байсан...” /1хх 131/,

иргэний нэхэмжлэгч С.Мөнхбатын “...Би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэт Синдикат” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг юм. Намайг ажил дээрээ 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байх үед Базар овогт Мөнхбаяр /ЛЮ88122377/ нь 14 цагийн үед орж ирээд “Lenovo” маркийн “Сеleron” rаm-4, хар өнгийн 17.5 инчийн зөөврийн компьютерийг 300.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би 14 хоногийн хугацаатай гэрээ байгуулан авсан. ...Би 300.000 төгрөгөө Б.Маас нэхэмжилж байна...” /1хх 129/, гэж алдагдсан эд хөрөнгө, түүний шинж чанар, иргэний нэхэмжлэгч, зарим гэрч нарын мөнгө өгөх болсон шалтгаан, тоо хэмжээнийхээ талаар тодорхой, тогвортой мэдүүлсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14-18, 63-66, 107-111, 159-164, 209-213, 244-247, 2хх 37-41, 72-75, 117-121, 3хх 13-15, 177-184/,

Эд зүйлийн үнэлгээ /3хх 186-187/,

“Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний СХЗ-18-575, СХЗ-226, СХЭ-83, СХЗ-226, СХЗ-18-77, СХЭ-163, СХЗ-190, СХЗ-164, СХЗ-160, ЧД2-178, БЗЗ-18-05, СХЗ-18-564, СХЗ-201 дугаартай тайлан /1хх 42-44, 89-90, 136-137, 231-233, 2хх 22-23, 59-60, 93-94, 132-133,  3хх 26-27, 32-34, 96-97, 4хх 104-105/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн 4243 дүгээр дүгнэлт /1хх 178-191/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Криминалистикйн шинжээчийн 4912 дугаар дүгнэлт /1хх 33-38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн 02/1142 дүгээр дүгнэлт /3хх 30-31/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн 19 дүгээр дүгнэлт /1хх 142-147/-үүд,

“Ти ти эйч медиа” ХХК-ийн “Gold” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тасалбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2хх 102, 104-106/,

“Эрхэт Синдикат” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тасалбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 116, 118-120/,

               хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт /3хх 77/,

               хохирогч Б.Төгсжаргалд “Hasee” нэртэй хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, хар өнгийн уут 1 ширхэг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх 78/,

                “Эрхэт Синдикат” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний эзэн ...С.Мөнхбатаас “Lenovo” ...маркийн 4 рамтай зөөврийн компьютерийг хураан авсан тэмдэглэл /1хх 114/ зэргээр давхар нотлогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг тогтоосон буюу шүүгдэгч Б.М нь 13 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр  болгон хулгайлсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Мын хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгай хийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч Б.М нь 2017 оны 1 дүгээр сарын 19-нөөс 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 13 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тодорхой хугацаанд үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулдаг тул хуулийг буцаан хэрэглэхгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дугаар зүйлд “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Мын нийт 13 удаагийн үйлдлүүдээс сүүлчийн болох 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2-225 тоотод оршин суух иргэн М.Дарханбаяр, С.Мөнхтөрийн нарын гэрээс эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайн авсан гэмт хэрэг Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн хэмээн дурдагдсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж шүүх хэргийн бодит байдлыг хэрхэн тогтоох арга замыг тодруулан хуульчилсан байдаг. 

 

Хэрэгт авагдсан Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.Жавзандуламын өргөдөл, Хэрэг гарсан газар үзлэг хийсэн тэмдэглэл, Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл, Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, Хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.М 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Налуугийн 2-14 тоотод оршин суух иргэн Д.Жавзандуламын /Д.Энхжаргал/ өвлийн сууцны цоожийг эвдэн нэвтэрч, 16 инчийн “Dell” маркийн notebook, биет 130.000 төгрөг, виски, эрэгтэй хүний монетон бөгж, эмэгтэй хүний монетон гинж, эмэгтэй хүний монетон 1 хос ээмэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлджээ. /1хх 104-153/

 

Уг гэмт хэргийг шүүгдэгч Б.М 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн хэмээн прокурорын яллах дүгнэлтэд цаг хугацааны хувьд зөрүүтэй бичсэнийг анхан шатны шүүх хуралдаанаар зөвтгөж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад бүрэн нотолдог болохыг зохицуулан хуульчилсан болно.

 

Анхан шатны шүүх хуралдаанаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсан “2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр” гэсэн алдааг “2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр”  гэж гэмт хэрэг гарсан байдлыг /гэмт хэргийг хэзээ, хаана/ зөвтгөх эрхтэй бөгөөд хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэх юм.

 

Дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Мын нийт 13 удаагийн үйлдлүүдээс сүүлчийн гэмт хэргийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байх бөгөөд тухайн дүүргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн харъяалал зөрчсөн гэж үзэхгүй.

 

Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” заасан байх тул анхан шатны шүүхийг хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэхгүй боломжгүй юм.

 

Шүүгдэгч Б.Мын гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...С.Уранчимэгийг шалгаж, хохирлын хэмжээг бодитоор тогтоолгох хүсэлтэй байна...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй.

 

Учир нь шүүгдэгч Э.Анх-Ирээдүйгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Хэрэгт авагдсан Б.Мын “...Амьдралдаа, ахуй хэрэглээндээ хэрэглэх гээд л хулгай хийдэг байсан. ...Надад ажил олддоггүй. Ингээд л хулгай хийдэг...” /1хх 54-56, 103, 161-163/, “...мөнгөөрөө амьдралаа залгуулаад зочид буудлаар хоноглож явсан...” /1хх 151-153/, “...мөнгөөрөө мөн л идэж, уух зүйл аваад зочид буудлаар байрладаг байсан...” /1хх 202-204/, “...би тэр хавиар явж байгаад хаалга нь цоожтой байхаар нь мөнгө олох зорилгоор хулгай хийсэн...” /1хх 238/, “...хулгай хийж олсон эд зүйлээ зарж борлуулаад хэрэгцээндээ хэрэглэж байсан...” /2хх 29-31/, “...надад ахуй хэрэглээ, амьдралд мөнгө хэрэг болоод л хулгай хийдэг. Гадуур ажилд орох гэхээр ажил олдохгүй байдаг...” /2хх 110-112, 143-145/, “...мэргэжилгүй, ажил олдохгүй, мөнгө олох гэж хулгай хийсэн...” /3хх 101-103/ гэх мэдүүлгүүд болон Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн буюу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойших 12 удаагийн үйлдэл зэргээс дүгнэвэл түүнийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон буюу хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Батхолбоо, Б.Баянжаргал нар “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангуудыг шүүгдэгч Б.Мт танилцуулахад тэрээр “хөрөнгийн үнэлгээний тайлантай уншиж танилцлаа, санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна” /1хх 95, 139, 198, 235, 2хх 56, 99, 135, 3хх 39/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “...санал хүсэлтгүй, танилцав”  гэж шүүгдэгч гарын үсэг зуржээ.

Дээрх хулгайд алдагдсан эд зүйлсийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хавтаст хэргийн материалтай танилцсан байдлууд, мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаж байгаагүй зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Мын “учруулсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй” гэх гомдлын үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн гэрч С.Уранчимэг нь шүүгдэгч Б.Мт урьдчилан мөнгө өгч, “мөнгөн эдлэл олж өг” гэж захиалсан, эд зүйл орж ирэхийг даалгасан талаарх баримт хэрэгт байхгүй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.