Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 298

 

 

 

  2022         02           28                                  2022/ШЦТ/298

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

      Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

   Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн Д.Эд холбогдох эрүүгийн 2106 00000 2590 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хадатын амны задгай тоотод байх иргэн З.Цэрэнбатын тусгайлан хамгаалсан агуулах буюу чингэлгийн цоожийг төмрийн хөрөөгөөр тасалж, хууль бусаар нэвтрэн, 3 ширхэг унадаг дугуй, 1 ширхэг аяны сандал, 1 ширхэг машины бүтээлэг, 1 ширхэг майхан зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдын өмчлөх эрхэд нийт 572 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 9 дүгээр сарын 6-аас 16-ны өдрүүдийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн Хадатын адаг 25 тоотод оршин суух иргэн О.Сгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн ханын шийрийг хугалж, хууль бусаар нэвтэрч шинэ цагийн мөнгөн аяга 3 ширхэг, зуслангийн байшингийн урьд талын цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, хуучны 2 нүдний орос дуран 1 ширхэг, багажний ком 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдын өмчлөх эрхэд нийт 1286000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

                                                 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Цэрэнбатын тусгайлан хамгаалсан агуулах буюу чингэлгээс эд зүйлс хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11/,

 

Эргүүлийн офицер, цагдаагийн хошууч Б.Пүрэвсүрэнгийн илтгэх хуудас /хх-ийн 12/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 19-22/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Цэрэнбатын: “Бямбаа гэх залуу задгайд танай төмөр чингэлэг онгорхой хулгай орсон шинжтэй байна гэхээр нь би ирж үзтэл чингэлгийн хаалга онгорхой доторх эд зүйлсээс 3 ширхэг унадаг дугуй, 1 ширхэг аяны сандал, 1 ширхэг машины бүтээлэг, 1 ширхэг майхан зэрэг алга болсон байсан.” /хх-ийн 26-27/ гэх мэдүүлэг,

 

Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн БЗДЗ-21-626 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-32/,

 

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч О.Одбаатарын 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 02/19 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-42/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Сгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол, гэр байшингаас эд зүйлс хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх ийн 80-87/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Сгийн: "2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр ирж амарч байгаад орой 23 цаг өнгөрч байх үед явсан юм. Явахдаа 2 монгол гэр, 1 байшингийнхаа цоож цуургыг нь шалгаж үзээд хот руу гэр лүүгээ явсан. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн үед ирэхэд баруун хойд талд байрлах монгол гэрийн ханын шийрийг хугалсан, зүүн талд байрлах байшингийн урд талын цонхны салхивчийг хагалаад хулгайч орсон байсан. Монгол гэрээс мөнгөн аяга 3 ширхэг, байшингаас хуучны 2 нүдний орос дуран, отверкны ком багаж алдагдсан.” /хх-ийн 96-97/ гэх мэдүүлэг,

 

Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БЗДЗ-21-563 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 108-110/,

 

Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /хх-ийн 125-126/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлт /132-133 дугаар хуудас/

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1132 дугаартай оюун ухааны түвшин тогтоох шинжилгээ /хх-129 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хадатын амны задгай тоотод байх иргэн З.Цэрэнбатын тусгайлан хамгаалсан агуулах буюу чингэлгийн цоожийг төмрийн хөрөөгөөр тасалж, хууль бусаар нэвтрэн, 3 ширхэг унадаг дугуй, 1 ширхэг аяны сандал, 1 ширхэг машины бүтээлэг, 1 ширхэг майхан зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдын өмчлөх эрхэд халдаж нийт 572 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 9 дүгээр сарын 6-аас 16-ны өдрүүдийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн Хадатын адаг 25 тоотод оршин суух иргэн О.Сгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн ханын шийрийг хугалж, хууль бусаар нэвтэрч шинэ цагийн мөнгөн аяга 3 ширхэг, зуслангийн байшингийн урьд талын цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, хуучны 2 нүдний орос дуран 1 ширхэг, багажний ком 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдын өмчлөх эрхэд нийт 1286000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Д.Э нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

            Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 9 болон 12 дугаар сард үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдын өмчлөх эрхэд халдсан байна.

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №02/19 дугаартай дүгнэлтээр “Шинжилгээнд ирүүлсэн Д.Эгийн гарын хээний дардас Папилон санд 2021-129-БЗД дугаарт бүртгэлийн хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан гарын мөртэй тохирч байна.” гэх дүгнэлтээс үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

                     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон ургийн Дэмчигийн Д.Эд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Шүүгдэгч Д.Эгийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн шунахайн сэдлийн улмаас үүдэж гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

            Хохирогч О.Сувдад гэмт хэргийн улмаас учирсан 1.286.000 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Д.Э нь хохирогч О.Сувдад 1.286.000 төгрөгийг төлөх төлбөртэй. Харин хохирогч З.Цэрэнбатад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан тул хохирог З.Цэрэнбатад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

Улсын яллагч: “Шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд тооцуулах.” гэх саналыг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “ эрүүгййн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, ... удаа үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байна.

 

Шүүх шүүгдэгч Д.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож ухамсарласан байдал, гэм буруугийн хэлбэр, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдал, хохирлоо нөхөн төлөөгүй, гэмт хэргийн ангилал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Эгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Д.Эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг нь тоолов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Эд 2 /хоёр/ жил хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эгийн цагдан хоригдсон 89 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай

 

5. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Эгээс 1.286.000 /нэг сая хоёр зуун наян зургаан мянган/ төгрөг гаргуулан хохирогч О.С д  олгуулсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА