Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 549

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022         04           11                                  2022/ШЦТ/549

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Х.Санжидмаа, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

            нарийн бичгийн дарга Б.Хонгорзул,

            иргэдийн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ, 

            улсын яллагч Т.Мөнх-Амгалан, 

шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын гГрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Эт холбогдох эрүүгийн 2206 00000 0213 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эхийн 1099 тоотод иргэн Гын нуруун тус гГар нь хайч буюу зэвсгийн чанартай зүйл ашиглан 2 удаа зоож, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ж.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “1 дүгээр сарын 5-ны  өглөө манай хүү над руу залгаад аав эд нар уугаад байна. Намайг ирээд аваач гээд. Тэгээд очиход 5, 6 -уулаа  уугаад сууж байсан. Хажуу талын хөрш залуучууд, хоёр хүүхэн. Тийшээ ороод үл ойлголцол болсон. Би хэлсэн “та нар гараад уу, гэр орон бузарлаад хаячихлаа, та нар гар гэж хэлсэн тэгээд жоохон маргалдаад барилцаж аваад ийм хэрэг болсон.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-3/

 

Хэргийн гГрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-10/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Гын “2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 10 цаг 40 минутын орчимд би хажуугийн хөрш айл болох 1099 тоот Эрдэнэсувдын гэрт тамхи асууж татах гээд яваад орсон чинь Эрдэнэсувдын гэрт Сувдаа, Чимгээ, Баяраа, Шагай гэж дууддаг хүмүүс Эрдэнэсувдын гэрт салсан нөхөр Ж.Э гаднаас намайг орж ирсний дараа 10 минутын дараа болов уу гэрт орж ирээд “та нар ердөөсөө ингэдэг юм байна гэж хашхираад л гал тогооны тумбочканы нарын шургуулгаас цэнхэр өнгийн иштэй төмөр хайч аваад миний зүүн дал хэсэгт 2 удаа зоосон, тэгээд намайг зоох хооронд Баяраа, Шагай 2 гэрээс гараад гүйсэн, би ардаас нь гадаа гараад намайг хайчаар дал руу шаачихлаа гэж Шагай Баяраа хоёрт хэлсэн чинь тэр хоёр өө тэгвэл цагдаа дуудъя гээд цагдаа дуудсан...” /хх-16/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Алтаншагайгийн “Бид нар сууж байхад буюу 01 дүгээр сарын 05-ны өдөр 11 цагийн орчим Сувдаагийн гэрт үл таних 1 эрэгтэй хүн орж ирээд “...бүгдийг чинь алнаа...” гээд орилоод тэнд байсан хүмүүс рүү дайраад байсан Гаа ах гэрт орж ирсэн үл таних залууг таниад тайвшруулахаар ойртоод байсан ба тайвшруулж чадахгүй болохоор нь гэрт байсан Гаа ах, Баяраа, Сувдаа, Мөнгөншувуу, Чимгээ бид 6 уулаа гэрээс зугтааж гарсан ба Сувдаагийн гэрээс Гаа ах бид 2 -хамгийн сүүлд гараад үл таних залууг Сувдаагийн гэрт үлдээсэн” /хх-18/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1538 дугаартай “Гын биед зүүн мөр, цээжний зүүн ар дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, хатгагдаж зүсэгдэх үйлдлээр, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх нь гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо.” /хх-94/ гэх дүгнэлт зэргийг шинжлэн судалсан болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Ж.Э нь хохирогч Гын эрүүл мэндэд халдсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Ж.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хайчаар буюу ир ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, хатгагдаж зүсэгдэх үйлдлээр, хохирогч Гын биед зүүн мөр, цээжний зүүн ар дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, далны булчинд цус хуралт, зүүн 4-р хавирганы далд хугарал, зүүн уушигны дээд дэлбэнгийн авчилт, цээжний зүүн хөндийд хий хуралт бүхий учрах үедээ амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Хохирогчийн биед компьютер томографийн зураг авч хийсэн /хх-44/ “Зүүн талдаа IV хавирга толгой хэсгээр хугаралтай, хугарлын харалдаа голттой холбоотой жижиг хийн бөмбөлөгтэй. Харалдаа зүүн уушигны дээд дэлбэнд голттой холбоотой GGO-н шинж бүхий нэвчдэст сүүдэртэй. ... Зүүн уушигны доод дэлбэнд фиброз өөрчлөлттэй шугаман ателектГитай ба доод дэлбэн хэмжээгээрээ жижгэрсэн. Үүний улмаас хоёрдогчоор плеврийн хананд хязгаарлагдмал хана дагасан бага хэмжээний хий тодорхойлогдоно... Зүүн талдаа Trapezius.m-ийн доор 6.5х2.3 см хэмжээтэй хязгаарлагдмал цус хуралттай хийн бөмбөлөгтэй.” гэсэн дүгнэлттэй зөрсөн зүйлгүй, харин хохирогчийн цээжин биед зүүн талдаа хавирга хугарсан, уушги авчсан, нэвчсэн, хий хуралдсан талаар адил дүгнэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн хүсэлт үндэслэлгүй байна.

Мөн хайчаар хохирогчийн биед халдсаныг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашигласан гэж хүндрүүлэн зүйлчлэх нь буруу гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөлөл хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь  хайч нь зориулалтын хувьд ахуйн өдөр тутмын хэрэгцээний багаж, зэмсэгт хамаарах ч бүтцийн хувьд аливаа зүйлийг хайчлах, тасдах ир үзүүртэй шинжээрээ аливаа биетийг устгах, гэмтээх бүрэн боломжтой. Энэ байдлаараа хүйтэн зэвсэгт тооцогдоно.

 

Улсын яллагч: “Шүүгдэгч Ж.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.4 дэх заалтад 7 жил хорих ял оногдуулж хаалттай хорих ангид эдлүүлэх” саналыг гаргасан.

 

Иргэдийн төлөөлөгч: “Шүүгдэгч Ж.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн болохыг дурдав.

 

Иймд шүүгдэгч Ж.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ж.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, урьд удаа дараа ял шийтгэл эдэлж байсан атлаа засран хүмүүжээгүй хувийн байдал зэргийг харгалзан шударга ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын гГар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Ж.Э бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Г нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ж.Э нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хайчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын гГарт даалгах нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Эын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ж.Эт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг нь тоолов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасанзэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Ж.Эт 6 /зургаан/ жил хорих ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эт оногдуулсан 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.Эт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            5. Хохирогч Г нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн Тамгын гГарт даалгасугай.

 

            7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.МӨНХТУЛГА

 

                                                    ШҮҮГЧ                                     Х.САНЖИДМАА

 

                                                    ШҮҮГЧ                                      Г.ХАТАНЦЭЦЭГ