| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2018/00289/И |
| Дугаар | 960 |
| Огноо | 2018-03-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 960
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 27 дугаар байрны 23 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЧС 64011905, Санжийн Пүрэвжавын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 14 дүгээр байрны 103 тоотод оршин суух, эмэтэй, регистрийн дугаар ХЖ 66061305, Замбалхүүгийн Дуламсэндэнхүүд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5 820 155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч С.Пүрэвжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Сандагдулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эрдэнэтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Пүрэвжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би З.Дуламсэндэнхүүд 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн, төлөлтийг өдөр бүр 40 000 төгрөг төлөхөөр бичгээр гэрээ хийсэн.З.Дуламсэндэнхүү надад 430 000 төгрөгийг эргүүлж төлсөн, одоо үндсэн зээлийн 3 649 000 төгрөг, зээлийн хүү 364 900 төгрөг, алданги 1 820 255 төгрөг, хууль зүйн үйлчилгээний хөлс 600 000 төгрөг нийт 6 420 155 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Пүрэвжав шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Дуламсэндэнхүүд 2 000 000 төгрөгийг, нэг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын дотор өдрийн 40 000 төгрөгөөр төлж дуусгахаар гэрээ хийсэн боловч Дуламсэндэнхүү зээлээс эргүүлж 430 000 төгрөг төлсөн, одоо үндсэн зээлийн 3 649 000 төгрөг, зээлийн хүү 364 900 төгрөг, алданги 1 806 255 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600 000 төгрөг нийт 6 420 000 төгрөгийг З.Дуламсэндэнхүүгээс гаргуулна гэв.
Хариуцагч З.Дуламсэндэнхүү шүүхэд гаргасан тайлбартаа:Би С.Пүрэвжаваас 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 2 000 000 төгрөг зээлдэж авсан, 2 сарын хүү 430 000 төгрөг төлсөн, одоо үндсэн зээл 2 000 000 төгрөгийг төлнө, надаас нэхэмжилсэн 5 820 155 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: З.Дуламсэндэнхүү нь С.Пүрэвжаваас 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 2 сарын хугацаатай, нэг өдөрт 40 000 төгрөг төлөхөөр, 10 хувийн хүүтэй 2 000 000 төгрөгийг зээлж авсан ба зээлийн гэрээг бичгээр хийсэн боловч зээлдэгчийн эрхийг зөрчиж өдөрт 40 000 төгрөгийн хүү авахаар тохирсон байна.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн хүүгийн хэмжээг багасгаж өгөхийг хүсэж байна.Өнөөдөр арилжааны банк болон барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн хүү 6 хувь байна, өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах боломжгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Пүрэвжав хариуцагч З.Дуламсэндэнхүүд холбогдуулан үндсэн зээлийн 3 649 000 төгрөг, зээлийн хүү 364 900 төгрөг, алданги 1 806 255 төгрөг, хууль зүйн үйлчилгээний хөлс 600 000 төгрөг нийт 6 420 155 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан байна.
З.Дуламсэндэнхүү нь С.Пүрэвжаваас 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан болох нь талуудын хооронд хийгдсэн хэлцлээр нотлогдож байх бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй байна./хх-7/
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд мөн зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог.
Энэхүү зээлийн гэрээг талууд 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нэг сарын хугацаагаар сунгасан болох нь баримтаар нотлогдож байх бөгөөд гэрээг сунгасан хэсэгт талууд үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй нөхцөлд алданги тохирсон байгаа нь хууль зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй л анзын гэрээг бичгээр хийх бөгөөд талууд дээрх хэлцлээр алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцсан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.
Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь үндсэн зээлийг төлөөгүй нөхцөлд гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гэрээний үүргийн хариуцлага буюу алданги төлөх үүрэгтэй байна.
Харин хэргийн 7 дугаар хуудасны ард хийгдсэн хүснэгтээр талууд зээлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш дахин сунгагдсан гэж үзэх боломжгүй байна.
Зээлдэгч З.Дуламсэндэнхүү үндсэн зээлийн 2 000 000 төгрөг дээр 3 сарын зээлийн хүү 600 000 төгрөгийн хамт нийт 2 600 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлөхөөр байна.
Зээлдэгч З.Дуламсэндэнхүү зээлийн төлбөрөөс 430 000 төгрөгийг эргүүлж төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул үндсэн зээлийн төлбөрт 2 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрт 170 000 төгрөг, алданги 1 085 000 төгрөг нийт 3 255 000 төгрөгийг З.Дуламсэндэнхүү төлөх үүрэгтэй байна.
Талууд анх хэлцэл хийхдээ өөрсдийн хүсэл зоргийг илэрхийлэн зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд хариуцагч тал тохиролцсон хэмжээний зээлийн хүүг зөвшөөрөн төлж байсан үйл баримтад талууд маргахгүй байхад зээлийн хүүгийн хэмжээг багасгах боломжгүй байна.
Харин нэхэмжлэгчийн шаардаж байгаа өмгөөлөлийн үйлчилгээний хөлс 600 000 төгрөгийн зардлыг хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйл баримттай холбоотойгоор гарсан зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсхэгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Замбалхүүгийн Дуламсэндэнхүүгээс 3 255 000 /гурван сая хоёр зуун тавин таван мянган/ төгрөгийг гаргуулан Санжийн Пүрэвжавт олгож, үлдсэн 3 165 155 /гурван сая нэг зуун жаран таван мянга нэг зуун тавин таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар С.Пүрэвжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, З.Дуламсэндэнхүүгээс 67 030 /жаран долоон мянга гучин/ төгрөгийг гаргуулан С.Пүрэвжавт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН