Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 123

 

                                                                                                                     

 

 

 

 

 

 

  2022         01           18                                  2022/ШЦТ/123

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

      Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

   Улсын яллагч Т.Төмөртулга,

Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нт холбогдох эрүүгийн 2108 00000 1593 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Н нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83 дугаар сургуулийн орчим хохирогч Ц.Энхбаярыг “муухай харлаа” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь баруун хацар, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, шилбэнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол,

-Мөн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Баянзүрх дүүргийн товчооноос “Амгалан” зах явах замд 80-44 УНҮ дугаартай “Премо” маркийн тээврийн хэрэгсэл дотор “машин дотроо амаа дарахгүй ханиалгалаа, гэх шаардлага тавьсан хохирогч Г.Отгоны толгой хэсэг рүү гараараа 4-5 удаа цохих үйлдлээр түүний тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун мөр, баруун гуя, зүүн гарын чигчий хуруунд цус хуралт, зүүн хөмсөг, баруун хацар, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч М.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

                       

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхбаярын өгсөн “Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83 дугаар сургуулийн хажуугаар явж байхад 5-6 залуучууд зөрж өнгөрөхдөө намайг дуудсан. Тэгэхээр нь би очилгүй цааш алхахад нэг үл таних залуу нь араас нь дуудсан. Тэгээд би эргэж хараад зогссон чинь гүйж ирээд шууд намайг мөргөсөн. Тэгээд би яаж байгаа юм бэ гэж хэлэхэд миний хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд бөөнөөрөө над руу ирэхээр нь Ангараг ах руу утсаар ярьж дуудсан. Тэгээд удалгүй Ангараг ах ирж нөгөө намайг мөргөсөн залууг барьж цагдаад өгсөн.” /хх-ийн 7-8-р хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Тогтууны өгсөн “Би 2021 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 83 дугаар сургуулийн хажуугаар явж байхад Тэмүүлэн гээд найзтайгаа юм яриад явж байхад урд явж байсан 7-8 хүүхэд байсан голд нь Н гэх банди нэг хүүхэдтэй зодолдож байсан бусад хүүхдүүд хараад тойроод зогсож байсан.Тэгээд би очоод салгаад цагдаа ирж байна гэхэд нөгөө үл таних хүүхдүүд зугтаад явсан.” /хх-ийн 15-16-р хуудас/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 9974 дугаартай “Ц.Энхбаярын биед баруун хацар, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, шилбэнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-ийн 25-26-р хуудас/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.Нын өгсөн “Би прокурорын тогтоолтой танилцлаа...тогтоолтой санал нэг байна. Би тухайн өдөр дүү нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83 дугаар сургуулийн ойр орчимд юм яриад зогсож байсан.Тэгтэл нэг залуу өнгөрөхдөө муухай хараад байхаар нь би очоод пизда минь муухай хараад байна уу гэж хэлээд нүүр хэсэг рүү нь мөргөсөн. Тэгээд цагдаа дуудсан би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” /хх-ийн 38-39-р хуудас/, гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Отгоны өгсөн “Би 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04 цагийн орчим 8044 УНҮ улсын дугаартай премо маркын автомашинтай М.Н, Г.Мандах, Б.Дугармаагийн хамтаар 4 үүлээ явж байсан Баянзүрх товчооноос Амгалан зах хүртэл явж байхад би жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан, Н нь хойд талын суудал дээр сууж байсан. Н нь над руу ханиалгаад байхаар нь би цаашаа хараад ханиалгаач гэж хэлэхэд Н нь миний толгойноос татаж аваад машины голын хэсэг рүү мөргүүлээд, миний нүүр хэсгийг 4-5 удаа гараараа цохисон.Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан.” /хх-ийн 69-70/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10794 дугаартай “Г.Отгоны биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун мөр, баруун гуя, зүүн гарын чигчий хуруунд цус хуралт, зүүн хөмсөг, баруун хацар, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 79-80/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.Нын өгсөн “Прокурорын газрын хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” /хх-ийн 87 дугаар хуудас

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч М.Н нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83 дугаар сургуулийн орчим хохирогч Ц.Энхбаярыг “муухай харлаа” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь баруун хацар, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, шилбэнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол,

-Мөн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Баянзүрх дүүргийн товчооноос “Амгалан” зах явах замд 80-44 УНҮ дугаартай “Премо” маркийн тээврийн хэрэгсэл дотор “машин дотроо амаа дарахгүй ханиалгалаа, гэх шаардлага тавьсан хохирогч Г.Отгоны толгой хэсэг рүү гараараа 4-5 удаа цохих үйлдлээр түүний тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун мөр, баруун гуя, зүүн гарын чигчий хуруунд цус хуралт, зүүн хөмсөг, баруун хацар, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч М.Н нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч М.Н нь хохирогч Ц.Энхбаярын биед баруун хацар, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, шилбэнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.Н нь хохирогч Г.Отгоны биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун мөр, баруун гуя, зүүн гарын чигчий хуруунд цус хуралт, зүүн хөмсөг, баруун хацар, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тус тус үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10794 дугаартай “Г.Отгоны биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун мөр, баруун гуя, зүүн гарын чигчий хуруунд цус хуралт, зүүн хөмсөг, баруун хацар, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн хамаарахаар тогтоож,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 9974 дугаартай “Ц.Энхбаярын биед баруун хацар, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, шилбэнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар тогтоож, хохирогч Ц.Энхбаяр, Г.Отгонн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

                     

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч М.Н нь хохирогч Ц.Энхбаяр, Г.Отгон нарын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч М.Нын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд “муухай харлаа” “машин дотроо амаа дарахгүй ханиалгалаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдсанаас үүдэж гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

            Хохирогч Ц.Энхбаяр, Г.Отгон нар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч М.Н нь бусдад төлөх төлбөргүй. Гэхдээ хохирогч нар нь гэм хорын хохирол, түүнтэй холбоотой цаашид гарах зардал байвал нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдүүлэх боломжтой болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Н нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

Улсын яллагч: “Шүүгдэгч М.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч М.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэн шалгагдаж эхлээд байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож ухамсарласан байдал, гэм буруугийн хэлбэр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн ангилал зэргийг харгалзан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ... оногдуулсан ял дээр нэмж ... албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэснийг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн нэг жилийн хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Нын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар М.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад  тус тус зааснаар М.Нт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болснгоос хойш 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Н нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                М.Нт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болох, хохирогч нар нь иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА