| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2022/0644/Э |
| Дугаар | 750 |
| Огноо | 2022-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.2., 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэмбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 750
2022 05 24 2022/ШЦТ/750
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Г.Эрдэмбаатар,
хохирогч Э.Д,
өсвөр насны шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
шүүгдэгч Л.Ж,
өсвөр насны шүүгдэгч Б.С, тэдгээрийн өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Л.Жөд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Э, Б.С нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0548 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.С нь 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 4,6456 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг “Жак” гэгчээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2021 оны 11 дүгээр сарын төгсгөл үеэс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Зв-642 тоот гэртээ хадгалсан, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт уг бодисыг Н.Эд өгсөн,
-Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Этай бүлэглэн хохирогч Э.Дийн өмчлөлийн Хуавей Пи-40 Лайт загварын гар утсыг авахаар гараараа цохих, алгадах, хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэж довтлон гар утсыг нь авч 654,600 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,
-Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Этай бүлэглэн хохирогч Э.Дийн өмчлөлийн Хуавей Пи-40 Лайт загварын гар утсыг авахаар довтолж, гараараа цохих, алгадах, хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэж биед нь тархи доргилт, зүүн нүдний ухархай ясны дотор ханын хугарал, зулайн хуйх, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, баруун алга, зүүн өвдөгний үений зулгаралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Сгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” [гэх нэршилтэй, 4,6456 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Улмаар дээрх бодисыг 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо |сургуулийн гудамж 1462 тоот гэртээ ганцаараа, мөн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр П.Л.Жтэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тус тус хадгалсан,
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл эрэглэсэн үедээ өсвөр насны Б.Стэй бүлэглэн хохирогч Э.Дийн өмчлөлийн Хуавей Пи-40 Лайт загварын гар утсыг авахаар гараараа цохих, алгадах, хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэж довтлон гар утсыг нь авч 654,600 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдсэн,
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өсвөр насны Б.Стэй бүлэглэн хохирогч Э.Дийн өмчлөлийн Хуавей Пи-40 Лайт загварын гар утсыг авахаар довтолж, гараараа цохих, алгадах, хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэж биед нь тархи доргилт, зүүн нүдний ухархай ясны дотор ханын хугарал, зулайн хуйх, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, баруун алга, зүүн өвдөгний үений зулгаралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч П.Л.Ж нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Н.Этай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 4,6456 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн.” гэв.
Шүүгдэгч Л.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “01 дүгээр сарын 04-ний өдөр Н.Этай хамт явж байхад өмдөндөө хийхээр хайраад байна гэж хэлээд надад нэг хайрцагтай зүйлийг өгсөн. Би анзаарахгүй цүнхэндээ хийсэн байсан. Дараа нь тэр зүйл юу байсан талаар асуухад “өвс, чимээгүй бай” гэж хэлсэн. Би эмчилгээний ургамал байна л гэж бодсон. Автобуснаас буухдаа цагдаад баригдсан. Цагдаад баригдсаны дараа болохгүй зүйл гэдгийг мэдсэн.” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн.” гэв.
Хохирогч Э.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “01 дүгээр сарын 03-ны өдөр хэрэг болсон. Намайг гэр рүүгээ явж байхад ямар нэгэн шалтгаангүйгээр зодож, дээрэмдсэн. Би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Эдгээр хүүхдүүд олуулаа явж байсан тул би яаж ч чадаагүй. Аятайхан салахыг бодоод хэлсэн бүгдийг хийсэн. Би нүд, чих хамар хоолойн эмчид үзүүлсэн. Зүүн хамрын таславч мурийсан тул хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Тус тусад нь хагалгаанд орох шаардлагатай. Зунаас өмнө хагалгаанд орох шаардлагатай. Ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Хамрын хагалгаанд орсны дараа хагалгааны зардлыг нэхэмжилнэ. Баримтаар 2.561.009 төгрөгийг нэхэмжилснээс хохирол төлбөр төлөгдөөгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хүний биед үзлэг хийсэн тухай 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн: П.Л.Ж нь миний биед мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис сайгаа гэж хар өнгийн үүргэвчнээс хуванцар савтай өвс ургамал мэт зүйл гаргаж ирснийг 1 гэсэн дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн албаны цахилгаан жин дээр жинлэхэд хуванцар савны хамт 36,8919 грамм байсныг хураан авлаа.” " /1хх-ийн 169-174 хуудас/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх-ийн 190-191 хуудас/,
П.Л.Жийн биеэс хураан авсан “ургамал” мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 225 хуудас/,
П.Л.Жийн биеэс хураан авсан “ургамал” мэт зүйлээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 566 дугаартай дүгнэлт /1хх-ийн 228-230 хуудас/,
Н.Эгийн биеэс авсан биологийн дээж болох шээснээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 569 дугаартай дүгнэлт /1хх-ийн 246-248 хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Сгийн: “Би 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр 220к нэртэй байрны зүүн талд сагсан бөмбөгийн талбай дээр сагс тоглож байхдаа Жак гэх хүүхэдтэй танилцаж, сагс тоглож дуусаад хамт юм яриад тамхи татаад зогсож байхад надад савтай өвс гэх зүйл өгөхөөр нь өөртөө аваад өөрийн амьдардаг гэрийн хашаандаа хэрэглэж үзсэн. Тухайн үед хоолой их гашуун оргиж байсан. Тэгээд нөгөө савтай өвсөө гэртээ хувцасны шкафын доор тавьчихсан юм. Тэгээд "2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай найз Н.Э “өвс чинь байна уу? байгаа бол очоод авъя” гэж бичихээр нь би “би байгаа” гэж хэлсэн. Би өвсний талаар өмнө нь шинэ жил тэмдэглэж байхдаа Н.Эд сонирхуулж хэлсэн байсан юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Н.Э ирж надаас савтай өвс ч явсан. Үүнээс хойш 3 хоногийн дараа буюу 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрт цагдаа нар ирээд үзлэг хийсэн. Тухайн үед болсон хэргийн талаар өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа.” /2хх-ийн 107-108 хуудас/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Эгийн: “Дараагийн автобусанд суухаар хүлээж байх зуураа өөрийн биедээ байсан өвстэй ундааны саваа гаргаж ирээд Л.Жөд хэлээд цүнхэнд нь хийлгэчихсэн юм. Би анх савтай өвсөө Л.Жөд өгөхдөө “өвс” гэж хэлж байсан.” /2хх-ийн 130 хуудас/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч П.Л.Жийн: “Анх Н.Э надад хэлэхдээ “2 охин байна. Уулзах уу андаа” гэж утсаар ярихаар нь би зөвшөөрөөд уулзсан юм. Тухайн үед Н.Э “гадаа хүйтэн байна. Энэ намайг хайраад байна. Цүнхэндээ хийчих” гэж хэлээд өгөхөөр нь юм бодолгүй аваад цүнхэндээ хийчихсэн юм. Би автобусанд суугаад Н.Эгаас “энэ савтай зүйл чинь юу юм бэ?” гэж асуухад утсаа оролдоод миний асуусан зүйлийг анхаараагүй юм шиг байсан. Тэгээд 13 дугаар хороолол руу алхаж явахдаа тэр савтай зүйлийг нь нэг л болохгүй зүйл болохыг гадарласан юм. Тэгээд төд удалгүй цагдаа нарт баригдсан.” /2хх-ийн 112-115 хуудас/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Дийн “2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 цаг 10 минутын үед ажлаасаа буюу кино үйлдвэрийн CU дэлгүүрээс гараад явсан. Тэгээд 11 цаг 30 минутад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Орос 14 дүгээр сургуулийн ард очсон. Сургуулийн ард явж байсан чинь урд 5 залуу зогсож байсан. Тэгээд би хажуугаар нь гарах гэсэн чинь нэг залуу нь намайг гараараа цохисон. Тэгээд бас нүд рүү өшиглөсөн. Намайг газар унасны дараа дээрээс өшиглөөд цохиод байсан. Миний толгой руу цохисны дараа толгойноос цус гараад миний зүүн нүд таглагдсан байсан. Тэгээд би юу болсныг сайн санахгүй байгаа. Миний гар утсыг нэг нь авсан. Тэгээд гар утасныхаа дэлгэцийн кодыг гаргаж өг гээд намайг зодоод байсан. Тэгээд би гар утасныхаа дэлгэцийн кодыг нь гаргаж өгсөн. Тэгээд надаас “чиний гар утас хэд хүрэх вэ?” гэж асуугаад байсан. Миний сим картыг өгөхгүй байсан. Би бодохдоо миний гар утсыг ломбардад тавьсан байх бодож байна. Намайг зодсон хүмүүс маань Жуков уруудаад яваад өгсөн. Миний ажлын үнэмлэх хүзүүнд зүүлттэй байсан чинь тэрний зургийг дарж авсан. Тэгээд кино үйлдвэрийн CU юм байна тэ цагдаад хэлэх юм бол бид нар тэрүүгээр явдаг гэж хэлсэн. Бас миний зургийг дарж авсан. Тэгээд намайг чи одоо дээшээ гүй тэнд цагдаагийн хоёрдугаар хэлтэс байгаа эсвэл гэр лүүгээ гүй гэж надад хэлсэн. Миний толгой хагарсан, зүүн нүдний ухархайны яс нь 0,9 см цөмөрсөн. Тэгээд хагалгааны заалтад орсон, баруун нүд хөхөрсөн, өвдөг шалбарсан, 2 дал хавдсан байгаа. Миний дээрэмдүүлсэн гар утас Хуавей Пи 40 Лайт маркийн гар утас байсан. Би гар утсаa 2021 оны 07 сард “Тэди” төвөөс 999,999 төгрөгөөр авч байсан.” /1хх-ийн 23-24 хуудас/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Дийн дахин өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дахин өгсөн Чиний биед хоёр хүн халдаж зодсон. Гэхдээ өндөр нуруутай залуу нь зөрөх гэсэн нь гараараа нүүр рүү алгадсан, нүд рүү гараа атгаж байгаад 3-4 удаа цохсон. Мөн гражийн буланд аваачиж байгаад олон удаа нүүр рүү цохсон, газарт унагааж айгаад бие рүү, толгой руу олон удаа өшиглөсөн, нуруу хэсэг рүү хөлөөрөө дэвссэн, харин нөгөө махлаг биетэй намхан залуу нь сүүлд намайг яв гэж хэлээд хэвлий хэсэг рүү нэг удаа гараа атгаж байгаад цохсон. Би гражийн хажууд газарт унаад доошоо харчихсан хэвтэж байхад олон удаа өшиглүүлж, цохиулсан учир хэнийг зодож цохсон талаар хэлж мэдэхгүй байгаад байна. Урьд өгсөн мэдүүлэг дээрээ тухайн хоёр залууд бол хоёуланд нь зодуулсан байх гэж бодоод тийм мэдүүлэг өгсөн юм. Гэхдээ яг махлаг биетэй залууг нь цохиж, өшиглөж байсан талаар бол хараагүй ээ. Уг асуудал харанхуй, шөнө болчихсон байсан юм. Би гар утсаа бүрэн, бүтэн хүлээж авсан, гэхдээ зодуулсан гэмтлээсээ болж маш их хэмжээний мөнгөөр өөрт эмчилгээ хийлгэсэн.” /1хх-26 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гантулгын өгсөн “00 цаг өнгөрч байхад биллъярдны газраас гараад явж байсан чинь өөдөөс нэг эрэгтэй ганцаараа алхаад ирж явсан бөгөөд бид нартай зөрсөн чинь ард Н.Э гэнэт тэр эрэгтэйг алгадаад гар утсаа өг гэх мэтээр биед нь халдаж айлгаж байсан. Тэгэхээр нь Батжаргал, Амаржаргал, Ирмүүнбилэг бид 4 явлаа гэж хэлээд түрүүлж яваад Жуковын автобусны буудал дээр байж байсан чинь ардаас Б.С, Н.Э хоёр ирсэн бөгөөд Н.Э нөгөө хүүхдээс авчихлаа, би өөрөө барина гэж хэлж байсан. Тэр үед Батжаргал нь ломбардад барьцаалчихъя гэж хэлж байсан. Тэгээд л тухайн шөнө Батжаргалын эгчийнд очиж хоночхоод өглөө 08 цагийн үед сэрээд Б.С, Амаржаргал бид гурав гэр рүүгээ явсан юм. Би тухайн гар утсыг Н.Э, Батжаргал нар ломбардад барьцаалсан талаар маргааш нь л мэдсэн юм. Намайг харж байхад бол Н.Э л цохиод байсан, гар утас барьцаалсан мөнгийг нь би хамт үрэлцээгүй, мөнгө аваа ч үгүй ээ. Бид нар бүгд нийлээд 4 ширхэг 2,5 литрийн пиво хувааж уусан байсан юм. Гэхдээ би согтсон зүйл байхгүй байсан юм.” /1хх-ийн 54 хуудас/ гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Ирмүүнбилэгийн “2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Н.Эгийн төрсөн өдөр болж Сансарын клонкийн тэнд Н.Э, Батжаргал, Б.С, Гантулга, Амаржаргал бид 6 уулзаад биллъярд тоглохоор болоод явж байсан.Шөнө 00 цаг өнгөрч байхад гараад явж байсан чинь нэг үл таних эрэгтэй бид нартай зөрсөн. Тэгсэн чинь ард хүн алгадах чимээ гарахаар нь эргээд харсан чинь Н.Э нь тухайн эрэгтэйгийн нүүр рүү нь алгадаж байсан, Б.С хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь бид нар очоод “яаж байгаа юм бэ? болиоч” гэж хэлсэн чинь Б.С бид нарыг “зүгээр байж бай, та нар явж бай, Жуковын буудал дээр уулзъя” гэж хэлэхээр нь Амаржаргал бид хоёр салаад 13-ын тэр хэсгээр тойрч алхаж байгаад 20-30 минутын дараа Жуковын хойд талын автобусны буудал дээр ирсэн чинь Гантулга, Батжаргал хоёр хүлээж байсан. Ардаас нь удалгүй Н.Э, Б.С хоёр ирэхдээ Н.Э нь гартаа "нөгөө хүүхдийн гар утсыг авчихлаа” гэж хэлээд “одоо зарах уу яах уу” гэж хэлэхээр нь би “мэдэхгүй ээ, явлаа” гэж хэлээд ганцаараа гэр рүү яваад өгсөн юм. Миний мэдэхийн Н.Э нүүр рүү нь алгадаж байсан, харин сүүлд Н.Э, Б.С нар нь яаж зодсон талаар бол хараагүй учраас мэдэхгүй байна. Харин Б.С сүүлд уулзахад хохирогчийг цээж хэсэг рүү яв гэж хэлээд 1 удаа цохсон гэж надад хэлж байсан юм.” /1хх-ийн 56 хуудас/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Батжаргалын “Би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай найз болох Э.Н.Э над руу 20 цагийн үед чат бичээд би ирсэн чинь Н.Э 2 найзтайгаа байсан. Тэгээд бид Сансарын GS25-д уулзаад гараад Сод эрхэс тоглоомын төв рүү Ганаа, Н.Э, Б.С, Б.Сгийн найз охин, Ирмүүнээ бид хэд биллиард тоглосон. Тоглож байхдаа том Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгээд тоглож дуусаад 00:30 цагийн үед гарсан. Тэгээд хажуу талын байр луу орж үлдэгдэл пивоо уугаад буцаж гараад хажуу талын явган хүний зам дагуу явж байхад нэг жижиг биетэй хүүхэдтэй Н.Э муудалцаад цохиод авсан. Тэгээд Б.С ахиад цохих шиг болсон. Тэгээд Н.Э гар утсыг нь аваад кодыг гаргуулж байсан. Тэгээд Б.С Н.Э 2 зодоод байхаар нь боль гэсэн. Тэгээд би яваад өгсөн. Тэгээд бид хэд Дэнжийн мянгад хоноод, өглөө Н.Э бид 2 дээрэмдэж авсан гар утас болох Хуавей 40 маркийн гар утсыг хүний нэрээр ломбарданд тавиад 280,000 төгрөгийг Н.Э бид 2 хоолонд ороод караоке ороод дуусгасан.” /1хх-ийн 38 хуудас/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Амаржаргалын “2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 23 цаг өнгөрч байхад найз залуу Б.С, найз Н.Э, Батжаргал, Ирмүүнбилэг, Гантулга нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сод-Эрхэс нэртай биллиардны газарт орж биллиард тоглосон юм. Тэр үед надтай хамт явж байсан хүүхдүүд бүгд пиво ууж байсан. Улмаар тухайн газар нь хаахаар болж 00 цаг өнгөрч байхад биллиардны газраас яг гараад алхаж байсан чинь Н.Э нь шээнэ гээд ард үлдсэн байсан. Тэгсэн чинь бид нартай нэг үл таних эрэгтэй хүүхэд зөрсөн, бид нар эргээд харсан чинь Н.Э нүүр рүү нь алгадсан, цээж, хэвлий хэсэг рүү нь өшиглөж байснаа хувцаснаас чирээд бид нарын хажууд авч ирээд гар утасныхаа кодыг тайл гэж уурлаж хэлж байсан, тэгсэн чинь тэр хүүхэд кодоо хэлж өгсөн чинь буруу байна гэж Н.Э уурлаад цаашаа чирээд аваад явсан чинь Б.С болиулна гэж хэлээд ардаас нь явсан юм. Тэгэхээр нь Ирмүүнбилэг, Гантулга, Батжаргал бид дөрөв салж яваад Жуковын автобусны буудал дээр хүлээж байсан чинь араас 10 минутын дараа Н.Э, Б.С хоёр ирээд Н.Э нь нөгөө хүүхдийн гар утсыг авсан байсан бөгөөд гар утсыг ломбардад тавих уу, өөрөө барих уу гэж хэлж байсан, улмаар Ирмүүнбилэгээс бусад нь Батжаргалын ахынд очиж хоносон юм. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө босоод Б.С, Гантулга бид 3 гэр гэр рүүгээ явцгаасан юм. Тэгсэн чинь сүүлд сонсоход Н.Э, Батжаргал хоёр Сансарын ломбардад гар утсыг барьцаалсан гэж байсан юм.Би тэр барьцаалсан мөнгөнөөс огт аваагүй, үрэлцээгүй ээ. Тухайн хүүхдийг Н.Э нь нүүр рүү нь олон удаа алгадсан, цээж, хэвлийн хэсэг рүү 1-2 удаа өшиглөсөн. Мөн намайг явсны дараа Н.Э, Б.С нар нь нүүр рүү нь цохсон гэж Б.С надад хэлсэн юм. Н.Э хойно бие засахаар үлдээд бид түрүүлээд урд алхаад явж байсан чинь нэг үл таних эрэгтэй хүүхэд зөрсөн, тэгсэн чинь л гэнэт Н.Э хашхираад нүүр рүү нь алгадаж байсан юм. Уг нь тэр эрэгтэй хүүхэдтэй бид нар огт маргалдсан зүйл байхгүй ээ.” /1 хх-ийн 42 хуудас/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн 1580 дугаартай “Э.Дийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархай ясны дотор ханын хугарал, зулайн хуйх, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, баруун алга, зүүн өвдөгний үений зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Цаашид гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой./хх-75-76/ гэх дүгнэлт,
Гар утсыг 654,600 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн БЗД2-22-127 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 68-69 хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Дт “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /1хх-ийн 27 хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Дээс гаргаж өгсөн нийт 2,561,009 төгрөгийг зарцуулсан талаарх эмчилгээний баримтууд /1хх-ийн 29-32 хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Э нь дээрмийн гэмт хэрэгт холбогдох үедээ 18 нас 01 хоногтой байсныг тогтоосон мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /1хх-ийн 89 хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.С нь дээрмийн гэмт хэрэгт холбогдох үедээ 17 нас 03 cap 29 хоногтой байсныг тогтоосон мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /1хх-ийн 110 хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Эгийн “Хохирогчтой эхлээд таараад би нүүр хэсэг рүү нь нэг удаа алгадсан, улмаар гражууд руу Б.Сгийн хамт дагуулж яваад хохирогчийн шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа жийсэн чинь газарт сөхрөөд унасан, тэгэхээр нь нурууны ар хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн. Тэгсэн [чинь Б.С нь надад хандаж “андаа боль, босго” гэж хэлэхээр нь би куртикнээс нь татаж босгоод нүүр рүү нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохьсон. Тэгээд би хохирогч гэх эрэгтэйд “гар утсаа гаргаад ир” гэж хэлсэн чинь халааснаасаа гаргаж ирээд надад өгөхөөр нь кодыг нь асуугаад би кодыг нь гаргуулж авсан. Харин тэр үед Б.С нь хэвлий хэсэг рүү нь 2-3 удаа гараа атгаж байгаад цохиод, мөн сүүлд яв гэж хэлээд цээж хэсэг рүү нь нэг удаа гараа атгаж байгаад цохиод явуулсан -ом. Бид хоёр тухайн эрэгтэйгийн биед ингэж л халдсан юм. Гэхдээ архины шилээр бол цохсон асуудал огт байхгүй. Б.С айлгах гэж л бариад зогсож байхаар нь би боль хаячих гэж хэлээд газар хаясан.” /1хх-ийн 84-85 хуудас/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Б.Сгийн “Би хохирогчийг яв гэж хэлээд цээж хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохьсон /зөөлхөн/ юм. Өөр байдлаар биед нь халдсан зүйл байхгүй ээ. Н.Э нь хохирогчийн нүүр хэсэг рүү нь гараараа цохичихоод куртикнээс нь татаад унагаагаад нуруу хэсэг рүү нь өшиглөж байхад нь би дундуур нь ороод Н.Эгийн гарнаас нь татаад холдуулаад хохирогчийг татаж босгосон юм. Өөр таслан зогсоох үйлдэл хийгээгүй, мөн Н.Эг эхлээд нүүр хэсэг рүү нь алгадаад байхаар нь битгий зодоорой гэж хэлж байсан юм.” /1хх-ийн 105-106 хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Өсвөр насны шүүгдэгч Б.С нь 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 4,6456 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг “Жак” гэгчээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2021 оны 11 дүгээр сарын төгсгөл үеэс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Зв-642 тоот гэртээ хадгалсан, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт уг бодисыг Н.Эд өгсөн,
Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Сгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” [гэх нэршилтэй, 4,6456 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Улмаар дээрх бодисыг 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо |сургуулийн гудамж 1462 тоот гэртээ ганцаараа, мөн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр П.Л.Жтэй гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тус тус хадгалсан,
Шүүгдэгч П.Л.Ж нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Н.Этай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 4,6456 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь тус тус дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж уг гэмт хэргийн шинжийг зааж өгсөн.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 566 дугаар дүгнэлтээр шүүгдэгч П.Л.Жийн биеэс илэрсэн “өвс” мэт зүйлээс “Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/” илэрч, “Делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannbinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарч байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглахыг хориглодог.
“Хууль бусаар олж авсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсан үйлдлийг, “Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг тус тус ойлгоно.
Өсвөр насны шүүгдэгч Б.С нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Этай бүлэглэн хохирогч Э.Дийн өмчлөлийн Хуавей Пи-40 Лайт загварын гар утсыг авахаар гараараа цохих, алгадах, хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэж довтлон гар утсыг нь авч 654,600 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,
-Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Этай бүлэглэн хохирогч Э.Дийн өмчлөлийн Хуавей Пи-40 Лайт загварын гар утсыг авахаар довтолж, гараараа цохих, алгадах, хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэж биед нь тархи доргилт, зүүн нүдний ухархай ясны дотор ханын хугарал, зулайн хуйх, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, баруун алга, зүүн өвдөгний үений зулгаралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.Э нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл эрэглэсэн үедээ өсвөр насны Б.Стэй бүлэглэн хохирогч Э.Дийн өмчлөлийн Хуавей Пи-40 Лайт загварын гар утсыг авахаар гараараа цохих, алгадах, хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэж довтлон гар утсыг нь авч 654,600 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдсэн,
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өсвөр насны Б.Стэй бүлэглэн хохирогч Э.Дийн өмчлөлийн Хуавей Пи-40 Лайт загварын гар утсыг авахаар довтолж, гараараа цохих, алгадах, хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэж биед нь тархи доргилт, зүүн нүдний ухархай ясны дотор ханын хугарал, зулайн хуйх, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, баруун алга, зүүн өвдөгний үений зулгаралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн 1580 дугаартай “Э.Дийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархай ясны дотор ханын хугарал, зулайн хуйх, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, баруун алга, зүүн өвдөгний үений зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өсвөр насны шүүгдэгч Б.С, шүүгдэгч Н.Э нарын үйлдэлд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.
Дээрэмдэх гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өсвөр насны шүүгдэгч Б.С, Н.Э нарын үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.С, Н.Э нар бусдын эрүүл мэндэд халдаж зодон дээрэмдсэн байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.С, Н.Э, шүүгдэгч П.Л.Ж нарын үйлдэл нь дээрх гэмт хэргүүдийн шинжийг хангаж байх тул тэднийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.С, Н.Э, П.Л.Ж нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 ,3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 ,3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 6 сарын хорих ялаар тогтоож, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч П.Л.Жөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх саналыг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт: “Шүүгдэгч Л.Ж нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Н.Эгаас тухайн бодисыг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд нөлөөт бодис гэдгийг мэдэхгүй авсан гэж гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж байхгүй гэдэг байдлаар мэтгэлцсэн. Л.Ж маргадаггүй. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн санаа, зорилго хувийн байдлыг харгалзан үзэж ял оногдуулах нь зүйтэй. Л.Ж нь мансууруулах төрлийн бодис хэрэглэдэггүй хүүхэд биш. Шүүх Сэтгэц Эмгэг судлалын дүгнэлтээр мансууруулах бодисоос хамааралтай биш гэж гарсан. Шээсэнд хийсэн шинжилгээгээр мансууруулах бодис илрээгүй. Энэ нь Л.Ж нь мансууруулах бодис хэрэглэдэггүй гэдгийг илтгэж байна. Гэхдээ Н.Эгаас аваад цүнхэндээ хийсэн байсан. Л.Ж нь залуу хүүхэд. Амьдралдаа нэг удаа алдсан. Дахин алдаа гаргахгүй том сургамж авсан байх .Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Шүүгдэгч Б.С нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Б.С нь өсвөр насны шүүгдэгч тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйл, 8.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэх хойшлуулах боломжтой. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэж болно. гэх 7.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэж болно. Дээрх хуулийн зохицуулалтад миний үйлчлүүлэгч хамаарч байгаа. Миний үйлчлүүлэгчид нэг удаа боломж олгож эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийн заалтыг хэрэглэж шийтгэх тогтоолыг хойшлуулж өгнө үү.” гэх саналыг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ: “Миний үйлчлүүлэгч нь гэр бүлийн хүчирхийллийн дунд амьдардаг. Төрүүлсэн эцэг нь дандаа архи ууж гэр бүлээ айдас хүйдэст амьдруулдаг. Ээжийг нь зодоод одоо Сэтгэцийн эмнэлгийн хурцын тасагт эмчлүүлж байгаа. Гэр бүлийнхээ нөхцөл байдлыг дотроо бодоод л явдаг. Гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 11 сар 29 хоногтой байсан. Одоо 12 дугаар анги. Маргааш хонхны баяр болно. Ирэх долоо хоногоос улсын шалгалт нь болно. Түүний эцэг нь гэр бүлийнхээ хуваарьт өмчийг зарж борлуулаад архи авч уудаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухай зохицуулсан. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авна гэж заасан. Урлаг, спортод сайн. Хүний хувьд их сайн хүүхэд. Гэвч амьдралын нөхцөл байдал нь тун хэцүү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамгийн доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тухайн зүйл хэсэгт заасан хамгийн доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Э нь мансууруулах бодистой холбоотой хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй, харин 18 насанд дөнгөж хүрч байх шөнөө бусдыг дээрэмдэж хөнгөн гэмтээсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлд хамааруулж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, өсвөр насны шүүгдэгч Б.Сгийн эцэг, эх сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй, өсвөр насны шүүгдэгч Н.Эгийн эх сэтгэцийн эрүүл мэндийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон зэрэг ар гэрийн хүнд байдал, ерөнхий боловсролын болон тусгай мэргэжлийн сургуулийн сурагч хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маш их гэмшиж байгаа байдал зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч П.Л.Жөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,
Өсвөр насны шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч нарын эдлэх ялыг 2 дахин багасгаж шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг 9 /ес/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сар хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял,
Өсвөр насны шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 8 /найм/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сар хорих ялыг 10 /арав/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 1 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх 9 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлэх 1 жил 1 сар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 10 /арав/ сараар тогтоож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлүүлэх 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Эгийн 1 жил 10 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Сгийн 1 жил 11 сар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэхээр, цагдан хоригдсон Н.Эгийн 20, Б.Сгийн 20, П.Л.Жийн 7 хоногуудыг тус тус тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцохоор,
-Өсвөр насны шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлүүлэх 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлүүлэх 10 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялд тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сараар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйл, 8.6 дугаар зүйлд тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Сд 1 жил 11 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С, Н.Э нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Э.Д нь гэм хорын хохирол болох шүүгдэгч Н.Э, Б.С нараас тус бүр 1.210.630 төгрөгийг нэхэмжилж, шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх зорилгоор 5 хоногийн завсарлага авч төлсөн тул шүүгдэгч Б.С нь 1.250.000 төгрөг төлж, шүүгдэгч Н.Э нь 200.000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг 1 жилийн хугацаатай хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон тул шүүгдэгч Н.Эгаас 971.259 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор гаргуулж хохирогч Э.Дт олгуулахаар шийдвэрлэв
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа 4.4135 грамм жинтэй өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгав.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Өсвөр насны шүүгдэгч Н.Эд цагдан хорих, өсвөр насны шүүгдэгч Б.С, шүүгдэгч П.Л.Ж нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг бусадтай бүлэглэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
- Өсвөр насны шүүгдэгч Н.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг бусадтай бүлэглэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Л.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвжавын Л.Жөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,
- Өсвөр насны шүүгдэгч Зоод овогт Нямдаваагийн Н.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар хорих ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сар зорчих эрхийг хязгаарлах ял,
- Өсвөр насны шүүгдэгч Барнууд овогт Болорзаяагийн Б.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 8 /найм/ сар хорих ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан өсвөр насны шүүгдэгч нарын эдлэх ялыг 2 дахин багасгаж өсвөр насны шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг 9 /ес/ сар хорих ял,
-Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сар хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар,
-Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял,
- Өсвөр насны шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сар хорих ялыг 10 /арав/ сар хорих ял,
-Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 1 /нэг/ жил хорих ял,
-Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх 9 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлэх 1 жил 1 сар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 10 /арав/ сараар тогтоож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлүүлэх 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр,
- Өсвөр насны шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлүүлэх 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлүүлэх 10 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялд тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сараар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эгийн 1 жил 10 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Сгийн 1 жил 11 сар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон Н.Эгийн 20, Б.Сгийн 20, П.Л.Жийн 7 хоногуудыг тус тус тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйл, 8.6 дугаар зүйлд тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Сд 1 жил 11 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
8. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 жилийн хугацаанд өсвөр насны шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах, 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох тус тус албадлагын арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл ял оногдуулахыг сануулсугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Сд ял хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Эгаас 971.259 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор гаргуулж хохирогч Э.Дт / / олгуулах, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирол, зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Эд цагдан хорих, шүүгдэгч Б.С, П.Л.Ж нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа 4.4135 грамм жинтэй өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Си-Дийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
16. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
17. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА