Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 512

2019          5             28                                             2019/ДШМ/512

                                                   Б.Тд холбогдох эрүүгийн

           хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ж.Энхжаргал,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Алтанхуягийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Тд холбогдох эрүүгийн 1803009590049 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Номч овгийн Бат-Оргилын Тэмүүжин, 1996 оны 3 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо,  дугаар байрны  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УИ/;

Б.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 05 цаг 15 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Өргөө” кино театрын зүүн талын замд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Тоёота Марк-Х загварын 67-67 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас Д.Алтанхуягийн жолоодож явсан Тоёота Приус загварын 30-53 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч Д.Алтанхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөнд нь 3.086.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Номч овгийн Бат-Оргилын Тэмүүжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан согтуугаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хуулийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.Тд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Тд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Тгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тооцож, хэрэгт хураагдан ирсэн Б.Тгийн В ангилалын №97362 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Тгээс 3.413.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Алтанхуягт олгож шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Алтанхуягийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад хохирогч Алтанхуяг нь шүүгдэгчийн ар гэрийн байдал болон хохирлоо төлнө, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төлбөрийг бүрэн төлж дуусгана гэж эвлэрлийн гэрээ байгуулсан боловч шүүгдэгч нь зөвхөн шүүхээс ял авахгүйн төлөө хуурамч баримт үйлдсэн байна. Шүүгдэгч Б.Т нь шүүх хурал болсон өдрөөс хойш утсаа авахгүй, эсхүл мөнгө хийх гэж байна гэх мэт хуурч мэхлэн хохирогчоор дайжигнасан.

Иймд эвлэрлийн гэрээний дагуу хохирол төлбөр төлөөгүй тул түүнд оногдуулсан ялыг чангатгаж өгнө үү...” гэжээ.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх үед хохирол бүрэн төлөгдөөгүй байсан бөгөөд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж тухайн гэрээг шүүх хуралдааны үеэр өгсөн байдаг. Тухайн гэрээнд тулгуурлан шүүгдэгчийн хувийн байдлыг үндэслэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар тухай гэрээний үүрэг биелэгдээгүй гэх байдлаар давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр дээрх нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэсэн учраас үндэслэлтэй гарсан. Мөн албадлагын арга хэмжээ авсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авагдсан бөгөөд тухайн арга хэмжээний хүрээнд хохирол төлбөр төлөгдөх боломжтой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...”

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Б.Т нь:

2018 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 05 цаг 15 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Өргөө” кино театрын зүүн талын замд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Тоёота Марк-Х загварын 67-67 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас Д.Алтанхуягийн жолоодож явсан Тоёота Приус загварын 30-53 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч Д.Алтанхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөнд нь 3.086.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Алтанхуяг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны үүрээр Бичил хорооллоос 25 дугаар эмийн сан руу явж байгаад гэрлэн дохион дээр зогсох гэж байтал эсрэг урсгалаас “Марк X” маркийн 67-67 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний машины зүүн талаас мөргөсөн. Би тухайн үед “Тоёота Приус 30” маркийн 30-53 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл унаж явсан ба миний машиныг мөргөсний дараа Тэмүүжин машинаас бууж ирэхэд амнаас нь архи үнэртэж байсан...” гэж осол болсон талаар мэдүүлсэн түүний мэдүүлэг:

иргэний нэхэмжлэгч Б.Сугарболд “...2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Т нь энэ машиныг гаднаас өөрөө худалдан аваад уг машинаа манай байгууллагад барьцаалж манайхаас 4 сая төгрөг зээлж авсан...” /хх 41/,

гэрч Б.Эрдэнэболд “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө үүрийн 05 цаг 15 минутын үед би найз Б.Тгийн “Тоёота Марк X” маркийн 67-67 УНС улсын дугаартай машинтай 3 дугаар хорооллын Номин худалдааны төвөөс Өргөө кинотеатрын хойд талын ТҮЦ орохоор явж байсан. Машиныг манай найз Б.Т барьж явсан. Харин би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Тэгээд миний сууж явсан машин Номин их дэлгүүрийн урд талын Паб-аас хөдлөх үед би ядарч байсан болохоор сандлын түшлэгийг хойшлуулж налуулаад хэвтэнгүүтээ унтсан. Тэгээд хэсэг хугацааны дараа гэнэт Б.Т “Болдоо машин болохоо больчихлоо” гэж хашгирангуут би сэртэл манай машин урд талаараа юм мөргөх шиг болонгуут аваарын дэр дэлгэгдэж гарч ирсэн. Тэгээд машинаасаа гарч иртэл манай машин Өргөө кинотеатрын зүүн талын замд өөр нэг машинтай мөргөлдсөн байсан. Миний биед энэ ослоос болж гэмтэл учраагүй...” /хх 55/,

шинжээч эмч Б.Ариунзул “...Миний гаргасан дүгнэлтэд Д.Алтанхуягийг осолд орж гэмтсэн гэснийг зодуулсан гэж бичсэн нь бичилтийн алдаанаас болсон байна. Д.Алтанхуягийн зүүн хацар ясны нумны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зүүн 8 дугаар хавирганы зөрүүгүй хугарал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг 2 гэмтэл нь яг зам тээврийн осол юм уу зодуулсанаас үүссэн үү гэдгийг тогтоох боломжгүй. Дээрх 2 шинэ гэмтэл нь осол болсон тухайн цаг үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” /хх 68/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Алтанхуягийн биед зүүн хацар ясны нум, зүүн 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал үүссэн, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан...” болохыг тогтоосон 13226 дугаартай дүгнэлт /хх 64/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн “...“Тоёота Марк X” маркийн 67-67 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл Жолоочид дараах зүйлийг хориглоно. 3.7 а/ жолооч нь согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 11 дүгээр зүйл Тээврийн хэрэгслийн байрлан явах, 11.5 эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Тоёота Приус” маркийн 30-53 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Алтанхуяг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй...” болохыг тогтоосон 14 дугаартай дүгнэлт /хх 77/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар согтуугаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэн хуулийн заалттай нийцсэн гэж үзнэ.

Хохирогч Д.Алтанхуягийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн “...эвлэрлийн гэрээний дагуу хохирол төлбөр төлөөгүй тул түүнд оногдуулсан ялыг чангатгаж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, анхан шатны шүүх хохирогч Б.Алтанхуяг шүүгдэгчтэй “...хохирол 3.413.000 төгрөг...”-ийг хэсэгчилсэн байдлаар төлж барагдуулахаар тохиролцсон баримт, шүүх хуралдаанд хохирогчийн “...хохирол 3.413.000 төгрөг нэхэмжилж байна, надад хохирлоо барагдуулбал өөр зүйл байхгүй. Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна.”, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн “...3.413.000 төгрөгөөр эвлэрэн хэлэлцсэн учраас маргах зүйлгүй. ...хохирогчийн зүгээс шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байна...” гэсэн тайлбар болон бусад нотлох баримтыг үнэлж, шүүгдэгч Б.Т хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Иймд шүүгдэгч Б.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Тд анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авсан байх бөгөөд дээрх энэ албадлага хэрэглэснээр хохирогч Д.Алтанхуягт учирсан хохирол төлөгдөж барагдах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр хуульчилсан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...тэнсэж хянан харгалзсугай” гэж хуульд байхгүй нэр, томъёо хэрэглэснийг зөвтгөх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хохирогч Д.Алтанхуягийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 заалтын:

“...тэнсэж хянан харгалзсугай” гэснийг “...тэнссүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.Алтанхуягийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ