Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 96

 

Өмнө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Алдармаа,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

Шүүгдэгч: Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өмнө аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******д холбогдох эрүүгийн 201616000154 тоот нэг хавтаст хэргийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

Н.******* нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өмнө аймгийн ******* сумын төвд Б.*******ын эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота креста маркийн автомашиныг өөртөө хууль бусаар олж авахын тулд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 4 сая төгрөг өгнө гэж гэрээгээр халхавчлан шунахайн сэдэлтээр, итгэл эвдэх аргаар авч, Б.*******т 2 сая 500 мянган төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, Мөн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өмнө аймгийн ******* сумын төвд Т.*******ын эзэмшлийн ******* ******* улсын дугаартай маркийн автомашиныг өөртөө хууль бусаар олж авахын тулд 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 4 сая төгрөг өгнө гэж зээлийн гэрээгээр халхавчлан, уг автомашиныг шунахайн сэдэлтээр итгэл эвдэх аргаар авч, Т.*******т 3 сая төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Тодорхойлох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Гантулгын мэдүүлсэн мэдүүлэгт: Би 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* гэдэг хүнээс ******* улсын дугаартай Тоёота Креста маркийн автомашиныг, дараа нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэдэг хүнээс ******* ******* улсын дугаартай Седрик маркийн автомашиныг аваад мөнгийг нь өгөөгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт: 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэдэг машиныг Улаанбаатар хотоос худалдаж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй худалдах худалдан авах гэрээ хийсэн байсан. Улаанбаатар хот руу явж машиныхаа бичиг баримтыг янзлах гээд явахдаа машин зарна гэсэн зар өгөөд явсан байсан. Улаанбаатар хотод байхад зарын дагуу ******* гэдэг хүн яриад машиныг авмаар байна, хавар мөнгийг нь өгнө гэж хэлээд машиныг 4 сая төгрөгөөр бодож авна гэж хэлсэн байсан. Тэгээд манай дүү тай гэрээ хийгээд машиныг аваад явсан байсан. 2016 оны 04 дүгээр сарын 20-нд ******* машины мөнгийг өгөөгүй. ******* 2016 оны 05 дугаар сард надтай утсаар яриад машиныг шилжүүлж байж мөнгийг өгнө гээд байхаар нь би шилжүүлэг хийлгээгүй, түүнтэй утсаар ярихад тэр мөнгө бэлэн байгаа шилжүүлэг хийлгэвэл өгнө гэдэг эсвэл огт утсаа авдаггүй гэжээ. /хх19/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт: Би одоо он, сар, өдрөө мартсан байна. Тухайн үед 2015 оны 10 сард байсан санагдаж байна. Би өөрийнхөө ******* улсын дугаартай Тоёота креста машиныг зарахаар Өмнө зарын нэгдсэн группэд тавьсан байсан. Тэгээд ******* утсаар холбогдоод машин үзье гээд “Арвин сан” дэлгүүрийн гадаа ирж машиныг үзсэн. Түүнээс хойш ******* над руу утсаар залгаад наад машинаа надад зараарай би авна гээд байсан. Тэр машины мөнгийг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэхэд ямааны ноолуур гарахаар өгнө гээд шалаад байсан тэгээд нөгөөдөр нь бид хоёр нотариат дээр уулзахаар болсон. Ингээд бид хоёр Цэндоогийн нотариат дээр уулзсан. Тэр ганцаараа ирсэн байхаар нь би “чи эхнэрээ дуудаж ирүүл, нэг хүнтэй гэрээ хиймээргүй байна, эхнэртэй чинь хамт гэрээ хиймээр байна” гэж хэлсэн тэгсэн тэр эхнэрээ дагуулаад ирсэн. Ингээд би машинаа 4 сая төгрөгөөр зарахаар болж худалдах худалдан авах гэрээ хийгээд мөнгийг нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр авахаар болсон. ******* надад машины нэрийг нь шилжүүлээд өг татвар төлөх, ямар нэг шалгалт шүүлэгт өөрийн нэр дээр байвал зүгээр байна гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд машины эзэмшигчийг түүний нэр дээр болгосон. Ингээд өнгөрсөн түүнээс хойш 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр болоод тэр өдөр *******тай утсаар ярихад тэр “манайх ямаагаа арай самнаагүй байна гэхдээ ямаагаа 15 гэхэд ямаа самнаад дуусгана тэгээд мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн. Түүнээс хойш *******, эхнэрийн хамт сураг тасарсан. Ингээд сураг гарахгүй байхаар нь би фэсбүүк дээр Гантулгын зургийг тавиад энэ хүнийг танидаг хүн байвал яаралтай холбоо барина уу гээд зар тавьхад Гантулгын дүү, ******* гэдэг хоёр хүн холбогдсон. Гантулгын дүү гэх залуу надтай утсаар намайг учиргүй загнасан. ******* болохоор би бас *******ас авлагатай юм гэж хэлсэн ингээд бид хоёр нийлээд цагдаад өргөдөл гаргасан юм гэжээ. /хх-21/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.ийн мэдүүлсэн мэдүүлэгт: Манай нөхөр ******* 2015 оны 09 дүгээр сард Улаанбаатар хот явж байгаад ******* ******* улсын дугаартай гэдэг машин аваад ирсэн. Тэгээд машиныг авч ирээд зарах гэхэд хүн аваагүй. Тэгээд өнгөрсөн. Манай нөхөр Улаанбаатар хот руу явсан байсан. Манай машинаар ******* их зөөлгөдөг байсан тэгээд тэр нэг удаа машиныг авахаар болсон тэгсэн тэр би хүнд машин өгөх ёстой юм машиныг чинь 4 сая төгрөгөөр авъя мөнгийг хавар ноолуур самнаж байгаад өгнө гэж хэлэхээр нь би тэг тэг гэсэн. Тэгээд манай нөхрийн өмнөөс гэрээ хийгээд *******д машиныг өгсөн. Тэр үед манай нөхөр Улаанбаатарт байсан. ******* би 4 сард мөнгийг өгнө түүнээс өмнө ч гэсэн өгнө хэлж байсан. Тэгээд 2016 оны 01 сар гарснаас хойш машиныг шилжүүлэг хийлгэмээр байна тэгвэл мөнгийг нь өгнө гээд байхаар нь нөхөр бид хоёр удаа дараа яваад машиныхаа худалдах худалдан авах гэрээг аваад ирсэн ингээд *******тай түүний гэдэг дугаарын утсаар залгаад машиныг шилжүүлье гэж хэлэхэд тэр 1 дэх өдөр мөнгийг нь өгнө гэж хэлээд түүнээс хойш сураг тасарсан. Одоо энэ дугаар нь эрх нь хаагдсан байсан. Нэг удаа нэт ухаж байхад ******* гэдэг хүнийг таних уу гэдэг Зар байхаар нь тэр дугаараар нь ярихад ******* гэдэг хүн байсан. Тэр *******д 4 сая төгрөгөөр машин зарсан мөнгө өгөхгүй байна, 2016 оны 06 дугаар сард өгнө гэж хэлж байсан би сүүлийн нэг сар гэрийг нь сахиад тэр сураг байхгүй байна тэгээд зар тавьсан юм гэж хэлж байсан. 2016 оны 06 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна намайг гэрт байхад Гантулгын ээж, эгч гэдэг хоёр хүн ирээд бид хоёр Гантулгын ээж эгч нар нь байна 2016 оны 09 сар хүртэл хүлээчих цагдаад гаргасан өргөдлөө авчих бид нар мөнгийг нь өгнө гэж хэлэхээр нь би юу гэсэн үг вэ тийм зүйл байхгүй гэж хэлэхэд тэр за тэгвэл 2016 оны 07 сард хамгийн эхэлж танай мөнгийг өгнө гэж хэлээд *******д сахиус байгаа цагдаа дуудаад байхаар харьцдаггүй юм гэж хэлээд байхаар нь би юу яриад байгаа юм бэ тийм юм байхгүй гэж хэлсэн тэгээд өнгөрсөн. Түүнээс хойш тэр хүмүүс ирээгүй гэжээ. /хх-22/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.ы мэдүүлсэн мэдүүлэгт: Би ХХК-нд ажиллаж байсан 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Н.******* над дээр ирээд ******* улсын дугаартай Тоёота креста маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 1.500.000 төгрөгөөр 1 сарын хугацаатайгаар барьцаанд тавих гэсэн юм манай аавын бие нь муудаад байна гачигдал гараад байна гэж ирсэн. 1 сарын хүү нь 120.000 төгрөг болсон. ******* сарын хүү өгөөд дараа нь мөнгө өгөөгүй. Тэгсэн 2015 оны 12 сарын 28-ны өдөр Гантулгыг олж уулзаж мөнгөө нэхэхэд тэрээр би төлбөрийн чадвар байхгүй учраас барьцаанд тавьсан машинаа танай компанид захиран зарцуулах эрх олголоо гэсэн бичиг үйлдэж өгсөн ингээд өнгөрсөн. *******ас нийт 1.762.500 төгрөгийг хүү алдангийн хамт авахаар болсон байсан юм. Тэгээд дараа нь уг машиныг манайх авахдаа *******д 100.000 төгрөг бэлнээр өгсөн. /хх-23/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.ийн мэдүүлсэн мэдүүлэгт: Манай нөхрийг гэдэг бид хоёр гэр бүл болоод 9 жил болж байна. 2016 оны цагаан сарын өмнө битүүний өдөр ******* ******* ******* улсын дугаартай машин унаж байгаад зарна гэхээр нь манайх 2 сая төгрөгөөр бодож худалдаж авсан. Эхлээд 800.000 төгрөг өгсөн. Үлдсэн 1.200.000 төгрөгийг бичиг баримт шилжүүлэхдээ өгнө гэж хэлээд өгөөгүй байгаа. Гантулгын зарсан машиныг хэний эзэмшилд байгааг мэдэхгүй. ******* хэлэхдээ бичиг баримтыг бид нараас аваад шилжүүлэг хийлгэнэ гэж хэлээд авсан. Одоо болтол бичиг баримт байхгүй. ******* угаасаа мөнгө төгрөгний асуудалтай байгаа юм шиг байсан. Түүнээс болоод шилжүүлэг хийлгээгүй байгаа юм байна гэж бодсон гэжээ. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.гийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2015 оны 11 дүгээр сард би Өмнө аймгийн зарын нэгдсэн сайтад тог гаргадаг мотор авна гэж зар тавьсан байсан юм. Тэгээд тэр зарын дагуу ******* надтай холбогдоод надад нэг мотор зарсан юм. Тэгэж би энэ ******* гэж хүнийг таньдаг болсон юм. ******* нь таксинд явдаг хүн байсан. Тэгээд ******* нь өөр зар дээр хаврын зээлээр машин авна гэж бичээд байдаг байсан. Тэгээд нэг өдөр миний *******д зарсан машины акумлятор суучихаад би Гантулгыг таксинд явдаг учраас дуудаад машинаа холбож асаалгасан юм. Тэгэж байхдаа би *******ас энэ манай ахын машин байгаа юм манай ах зарах гэж байгаа чи машин авна гэж зар тавиад байсан, авах юм уу гэж асуусан. Тэгтэл ******* нь тэгье хавар мөнгийг нь өгч болох юм уу гэж асуусан би болно гээд хотод байсан ах ******* руу яриад таны машиныг хүн авъя гэж байна гэж хэлсэн. Тэгтэл ах найдвартай юм бол өгчих гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр зээлийн гэрээ буюу машины мөнгө болох 4 сая төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлөхөөр 5 сарын хугацаатай хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцно гэж гэрээ хийгээд ******* ******* улсын дугаартай сэдрик маркийн автомашиныг зээлээр зарчихсан юм. Тэгээд хугацаа нь дуусах үед Гантулгын мөнгөө өгөөгүй. Би ч Улаанбаатар хотод байдаг учраас *******т Гантулгын утасны дугаарыг өгөөд та өөрөө хөөцөлдөөд аваарай гэж хэлээд явсан байсан гэжээ. /хх-26/,

Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ӨМА 09 дугаартай үнэлгээний тайлан: “...Өмнө аймаг ******* сум 03-р баг Далан 3-4-36 тоот хаягт байрлах Б. *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай 2000 1997 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2007 оны 01 дүгээр сарын 05-нд Монгол улсад орж ирсэн Тоуоtа Сrecta 100 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй байсан болохыг тодорхойлов...” /хх-31/,

Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ӨМА-08 дугаартай үнэлгээний тайлан: “...Улаанбаатар хот БЗД 15 хороо 10 5 тоот хаягт байрлах Б.Мөнхтулгын эзэмшлийн ******* ******* улсын дугаартай 2000 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2008 оны 02 дүгээр сарын 25-нд Монгол улсад орж ирсэн Иissan Cedric маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2016 оны 8 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 3.000.000 /гурван сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” /хх-37/,

Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагч Н.Гантулгын мэдүүлсэн мэдүүлэгт: 2015 оны 10 дугаар сард байсан санагдаж байна Фэйсбүүк дээр ******* ******* улсын дугаартай крэста маркийн машин зарна хаврын зээлээр авна гэсэн зар байхаар нь зарын дагуу *******тай холбогдсон ингээд би *******тай уулзаж машиныг үзсэн ингээд бид хоёр машиныг 4 сая төгрөгөөр зарж, авахаар тохирсон. Би машины мөнгийг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бөөнөөр нь өгнө гэж тохироод би машиныг авсан. Би машиныг аваад удаагүй Зүүнсайхны 01-07 тоот хашаанд байдаг Өлзий гэдэг ахад 1.500.000 төгрөгөөр барьцаанд тавиад эргүүлж авч чадаагүй. Би машиныг 2 сарын хугацаатай Өлзий гэдэг хүнд барьцаалуулсан байсан нэг удаа хүүний мөнгийг нь өгөөд дахиад хүүг өгөх гэхэд тийм юм байхгүй гээд аваагүй. Түүнээс хойш машиныг авч чадаагүй. г таньдаг байсан. машинаа зарна гэж ярьж байхаар нь би түүнээс хавар болтол машинаа зээлээр өгөх үү гэсэн чинь тэр зөвшөөрсөн ингээд гаас ******* ******* улсын дугаартай сэдрик гэдэг машиныг 4 сая төгрөгөөр бодож авахаар болсон машины эзэмшигчийн нэрийг шилжүүлэх гэхэд гийн нэр дээр байгаагүй уг машин нь 3 жил үзлэгт ороогүй байсан. Бичиг баримт нь асуудалтай байхаар нь 4 сая төгрөгөөр зээлж авсан гэсэн гэрээ хийгээд машиныг авсан, түүнээс машиныг эзэмшигчийг сольж өг гэхэд тэр эзэн нь олдохгүй байна гэдэг байсаар өдийг хүрсэн гэжээ. /хх-43/,

Би өмнөх мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэн зөвөөр ярьсан учраас одоо яриад байх зүйл алга байна. Би 2015 оны 10 сарын 05-ны өдөр ******* гэдэг хүнээс ******* улсын дугаартай Тоёота Креста маркийн автомашиныг 4 сая төгрөгөөр худалдаж авна гэж гэрээ байгуулан машиныг нь аваад мөнгийг нь өгөөгүй. Дараа нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэдэг хүнээс ******* ******* улсын дугаартай Седрик маркийн автомашиныг 4 сая төгрөгөөр худалдан авна гэж гэрээ байгуулан машиныг нь аваад мөнгийг нь мөн өгөөгүй гэжээ. /хх-45/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Т.*******ын Өмнө аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-3/, Зээлийн гэрээ /хх-5,6/, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-7, 8/, Б.*******ын Өмнө аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-12/, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-13/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-15/, Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-16/, Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-39-41/, Сэжигтнээр тооцох тогтоол /хх-42/, Яллагдагчаар татах тогтоол /хх-44/, Өмнө аймгийн Цогтцэций сумын 3 дугаар багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 576 тоот тодорхойлолт /хх-51/, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-65/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69-70/, Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-71/, Хохирол төлбөр төлсөн баримт /хх-77/, Б.*******ын хүсэлт /хх-78/, Шим бэлэг өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг болно.

Шүүгдэгч Н.******* нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өмнө аймгийн ******* сумын төвд Б.*******ын эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота креста маркийн автомашиныг өөртөө хууль бусаар олж авахын тулд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 4 сая төгрөг өгнө гэж гэрээгээр халхавчлан шунахайн сэдэлтээр, итгэл эвдэх аргаар авч, Б.*******т 2 сая 500 мянган төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ын “...2015 оны 10 сард байсан санагдаж байна. Би өөрийнхөө ******* улсын дугаартай Тоёота креста машиныг зарахаар Өмнө зарын нэгдсэн группэд тавьсан байсан. Тэгээд ******* утсаар холбогдоод машин үзье гээд Арвин сан дэлгүүрийн гадаа ирж машиныг үзсэн. Түүнээс хойш ******* над руу утсаар залгаад наад машинаа надад зараарай би авна гээд байсан. Тэр машины мөнгийг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэхэд ямааны ноолуур гарахаар өгнө гээд шалаад байсан тэгээд нөгөөдөр нь бид хоёр нотариат дээр уулзахаар болсон. Ингээд бид хоёр Цэндоогийн нотариат дээр уулзсан. Ингээд би машинаа 4 сая төгрөгөөр зарахаар болж худалдах худалдан авах гэрээ хийгээд мөнгийг нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр авахаар болсон. ******* надад машины нэрийг нь шилжүүлээд өг татвар төлөх, ямар нэг шалгалт шүүлэгт өөрийн нэр дээр байвал зүгээр байна гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд машиныхаа эзэмшигчийг түүний нэр дээр болгосон...” гэсэн мэдүүлэг /хх-21/,

гэрч О.ы “...Би э ХХК-нд ажиллаж байсан. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Н.******* над дээр ирээд ******* улсын дугаартай Тоёота креста маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 1.500.000 төгрөгөөр 1 сарын хугацаатайгаар барьцаанд тавих гэсэн юм манай аавын бие нь муудаад байна гачигдал гараад байна гэж ирсэн. 1 сарын хүү нь 120.000 төгрөг болсон. ******* сарын хүү өгөөд дараа нь мөнгө өгөөгүй. Тэгсэн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Гантулгыг олж уулзаж мөнгөө нэхэхэд тэрээр би төлбөрийн чадвар байхгүй учраас барьцаанд тавьсан машинаа танай компанид захиран зарцуулах эрх олголоо гэсэн бичиг үйлдэж өгсөн ингээд өнгөрсөн. *******ас нийт 1.762.500 төгрөгийг хүү алдангийн хамт авахаар болсон байсан юм. Тэгээд дараа нь уг машиныг манайх авахдаа *******д 100.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-23/,

Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ӨМА-09 дугаартай үнэлгээний тайлан: “...Өмнө аймаг ******* сум 03-р баг Далан 3-4-36 тоот хаягт байрлах Б.*******ын эзэмшлийн ******* улсын дугаартай 1997 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2007 оны 01 дүгээр сарын 05-нд Монгол улсад орж ирсэн Тоуоtа Сrecta 100 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийн үнэтэй байсан болохыг тодорхойлов...” гэсэн дүгнэлт /хх-31/, сэжигтэн, яллагдагч Н.Гантулгын “...2015 оны 10 дугаар сард байсан санагдаж байна Фэйсбүүк дээр ******* ******* улсын дугаартай крэста маркийн машин зарна гэсэн зар байхаар нь зарын дагуу *******тай холбогдсон ингээд би *******тай уулзаж машиныг үзсэн ингээд бид хоёр машиныг 4 сая төгрөгөөр зарж, авахаар тохирсон. Би машины мөнгийг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бөөнөөр нь өгнө гэж тохироод би машиныг авсан. Би машиныг аваад удаагүй Зүүнсайхны 01-07 тоот хашаанд байдаг Өлзий гэдэг ахад 1.500.000 төгрөгөөр барьцаанд тавиад эргүүлж авч чадаагүй. Би машиныг 2 сарын хугацаатай Өлзий гэдэг хүнд барьцаалуулсан байсан нэг удаа хүүний мөнгийг нь өгөөд дахиад хүүг өгөх гэхэд тийм юм байхгүй гээд аваагүй. Түүнээс хойш машиныг авч чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-43/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ын Өмнө аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-12/, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-13/, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-65/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, Мөн шүүгдэгч Н.******* нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өмнө аймгийн ******* сумын төвд Т.*******ын эзэмшлийн ******* ******* улсын дугаартай маркийн автомашиныг өөртөө хууль бусаар олж авахын тулд 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 4 сая төгрөг өгнө гэж зээлийн гэрээгээр халхавчлан, уг автомашиныг шунахайн сэдэлтээр итгэл эвдэх аргаар авч, Т.*******т 3 сая төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******ын “...2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Стэрик гэдэг машиныг Улаанбаатар хотоос худалдаж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй худалдах худалдан авах гэрээ хийсэн байсан. Улаанбаатар хот руу явж машиныхаа бичиг баримтыг янзлах гээд явахдаа машин зарна гэсэн зар өгөөд явсан байсан. Улаанбаатар хотод байхад зарын дагуу ******* гэдэг хүн яриад машиныг авмаар байна, хавар мөнгийг нь өгнө гэж хэлээд машиныг 4 сая төгрөгөөр бодож авна гэж хэлсэн байсан. Тэгээд манай дүү тай гэрээ хийгээд машиныг аваад явсан байсан. 2016 оны 04 дүгээр сарын 20-нд ******* машины мөнгийг өгөөгүй. ******* 2016 оны 05 дугаар сард надтай утсаар яриад машиныг шилжүүлж байж мөнгийг өгнө гээд байхаар нь би шилжүүлэг хийлгээгүй түүнтэй утсаар ярихад тэр мөнгө бэлэн байгаа шилжүүлэг хийлгэвэл өгнө гэдэг эсвэл огт утсаа авахгүй байдаг...” гэсэн мэдүүлэг /хх19/,

гэрч А.ийн “...Манай машинаар ******* их зөөлгөдөг байсан тэгээд тэр нэг удаа машиныг авахаар болсон тэгсэн тэр би хүнд машин өгөх ёстой юм машиныг чинь 4 сая төгрөгөөр авъя мөнгийг хавар ноолуур самнаж байгаад өгнө гэж хэлэхээр нь би тэг тэг гэсэн. Тэгээд манай нөхрийн өмнөөс гэрээ хийгээд *******д машиныг өгсөн. Тэр үед манай нөхөр Улаанбаатарт байсан. ******* би 4 сард мөнгийг өгнө түүнээс өмнө ч гэсэн өгнө хэлж байсан. Тэгээд 2016 оны 01 сар гарснаас хойш машиныг шилжүүлэг хийлгэмээр байна тэгвэл мөнгийг нь өгнө гээд байхаар нь нөхөр бид хоёр удаа дараа яваад машиныхаа худалдах худалдан авах гэрээг аваад ирсэн. Ингээд *******тай түүний гэдэг дугаарын утсаар залгаад машиныг шилжүүлье гэж хэлэхэд тэр 1 дэх өдөр мөнгийг нь өгнө гэж хэлээд түүнээс хойш сураг тасарсан...” гэсэн мэдүүлэг /хх-22/,

гэрч Д.ийн “...Манай нөхрийг гэдэг бид хоёр гэр бүл болоод 9 жил болж байна. 2016 оны цагаан сарын өмнө битүүний өдөр ******* ******* ******* улсын дугаартай машин унаж байгаад зарна гэхээр нь манайх 2 сая төгрөгөөр бодож худалдаж авсан. Эхлээд 800.000 төгрөг өгсөн. Үлдсэн 1.200.000 төгрөгийг бичиг баримт шилжүүлэхдээ өгнө гэж хэлээд өгөөгүй байгаа. Гантулгын зарсан машиныг хэний эзэмшилд байгааг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-24/,

гэрч Т.гийн “...Тэгээд нэг өдөр миний *******д зарсан машины акумлятор суучихаад би Гантулгыг таксинд явдаг учраас дуудаад машинаа холбож асаалгасан юм. Тэгэж байхдаа би *******ас энэ манай ахын машин байгаа юм манай ах зарах гэж байгаа чи машин авна гэж зар тавиад байсан, авах юм уу гэж асуусан. Тэгтэл ******* нь тэгье хавар мөнгийг нь өгч болох юм уу гэж асуусан би болно гээд хотод байсан ах ******* руу яриад таны машиныг хүн авъя гэж байна гэж хэлсэн. Тэгтэл ах найдвартай юм бол өгчих гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр зээлийн гэрээ буюу машины мөнгө болох 4 сая төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлөхөөр 5 сарын хугацаатай хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцно гэж гэрээ хийгээд ******* ******* улсын дугаартай сэдрик маркийн автомашиныг зээлээр зарчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-26/, сэжигтэн, яллагдагч Н.Гантулгын “... машинаа зарна гэж ярьж байхаар нь би түүнээс хавар болтол машинаа зээлээр өгөх үү гэсэн , чинь тэр зөвшөөрсөн ингээд гаас ******* ******* улсын дугаартай сэдрик гэдэг машиныг 4 сая төгрөгөөр бодож авахаар болсон машины эзэмшигчийн нэрийг шилжүүлэх гэхэд гийн нэр дээр байгаагүй уг машин нь 3 жил үзлэгт ороогүй байсан. Бичиг баримт нь асуудалтай байхаар нь 4 сая төгрөгөөр зээлж авсан гэсэн гэрээ хийгээд машиныг авсан, түүнээс машиныг эзэмшигчийг сольж өг гэхэд тэр эзэн нь олдохгүй байна гэдэг байсаар өдийг хүрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-43/, Ашид билгүүн ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ӨМА-08 дугаартай үнэлгээний тайлан: “...Улаанбаатар хот БЗД 15 хороо 10-5 тоот хаягт байрлах Б.Мөнхтулгын эзэмшлийн ******* ******* улсын дугаартай 2000 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2008 оны 02 дүгээр сарын 25-нд Монгол улсад орж ирсэн Nissan Cedric маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2016 оны 8 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 3.000.000 /гурван сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэсэн дүгнэлт /хх-37/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******ын Өмнө аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-3/, Зээлийн гэрээ /хх-5,6/, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-7,8/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. Өмнө аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Н.Гантулгын үйлдэлд тохирсон байна. Бусдын эд хөрөнгө гэдэг нь аливаа этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмсыг ойлгохоор Иргэний хуульд заажээ. Шүүгдэгч Н.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******, Б.******* нарын эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота креста маркийн, ******* ******* улсын дугаартай маркийн автомашинууд нь бусдын эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын тээврийн хэрэгслийг 2016 оны 05 дугаар сард ямааны ноолуур гарахаар мөнгийг нь төлнө гэж итгүүлэн зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр халхавчлан, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авч байгаа үйлдлийг итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн гэмт хэргийг давтан үйлдэх гэдэг нь Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг ойлгох ба гэмт хэрэг үйлдэх санаа нь тус тусдаа үүссэн, тус бүрдээ бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байдаг. Тэрээр шүүгдэгч Н.******* нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг, мөн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг тус тус итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч тус тус бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийг давтан үйлдэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Н.Гантулгыг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэргийг давтан үйлдснээс бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус хэмжээний хохирол гэж тодорхойлжээ.

Шүүгдэгч Н.******* нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн ба Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192.000 /нэг зуун ерэн хоёр мянга/ байхаар тогтоосон тул шүүгдэгчийн бусдад учруулсан нийт хохирлын хэмжээ нь 5.500.000 төгрөг байх тул бага бус хэмжээний хохиролд хамаарч байна. Шүүгдэгч Н.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-70/ тогтоогдож байна. Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно. Шүүгдэгч Н.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө үгүй, харилцах болон хадгаламжийн дансандаа мөнгөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан арилжааны банкнуудын тодорхойлолт /хх-52-59/, Өмнө аймгийн Улсын бүртэл, статистикийн газрын албан бичиг /хх-62/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ. Тус хэрэгт ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн /хх-15/ байх ба шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул эд хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй болсон гэж үзэж тогтоолыг хүчингүй болгож, дээрх тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Д.т олгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: Хэрэгт авагдсан нотлох баримтаар ******* ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь Д. болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******ын мэдүүлэг, гэрч А.ийн мэдүүлэг, гэрч Т.гийн мэдүүлэг, гэрч Д.ийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-8/, шүүгдэгч Н.Гантулгын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг болон улсын яллагчийн санал, дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******тай байгуулсан “ ...хохирол төлбөр болох 4.000.000 төгрөгийг бэлнээр бүрэн авсан. Хохирогч талаас гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй бөгөөд оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Энэхүү гэрээг сайн дураар эвлэрсний үндсэн дээр байгуулав...” гэсэн иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-71/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******т хохирол төлбөрт 4.000.000 төгрөг Хаан банкиар шилжүүлэн өгсөн орлогын мэдүүлэг /хх-77/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ын Өмнө аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан тодорхойлолт /хх-78/ зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Гантулгыг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж шүүх дүгнэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.******* овгийн *******ын Гантулгыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Н.Гантулгыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ******* ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Д.т олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 /хоёр / жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өмнө аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.*******д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч Н.*******, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ