Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0776

 

 

 

 

 

2020 12 11 128/ШЗ2020/9267

 

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд, С.Давааравдан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангоо нарыг оролцуулан Тэлмэн групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь Дээж бүрд ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад, Дээж бүрд ХХК-ийн өөрийн эзэмшиж ашиглаж байгаа маргаан бүхий газарт барилга барих гэрээ байгуулсан. Барилга бариад дуусгасны хойно гэрээний 3.2-т зааснаар газрыг нэхэмжлэгч байгууллагад шилжүүлж, харилцан тохиролцсон гэрээ байгуулсан. 12 давхар барилга баригдахаар төвлөсөн боловч хөрөнгө оруулалтын асуудлаас болон 10 давхар барилга баригдсан байдаг. Одоо энэ барилгын эцсийн гэрчилгээ гараагүй байгаа. Энэ барилга хот байгуулалтын дуусагдаагүй барилгын гэрчилгээ нь гараад ирсэн байдаг. Яагаад энэ нь дуусаагүй вэ гэхээр цар тахалтай холбоотойгоор энэ ажил зогссон байгаа. Учир дотор заслын ажил болон лифт зэргийн үндсэн ажлуудыг нь Хятадын компаниудтай гэрээ байгуулсан байх ба тус компани нь хэлээр орж ирүүлэх боломжгүй болсон. Ингээд Улсын комисс хүлээн авах ажил нь тасалдсан учир хүлээлцэх ажлууд нь зогсонги байдалтай болсон. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжих нь тодорхой байгаа.

Хоёрт Дээж бүрд ХХК-тай хамтран нэхэмжлэл гаргах асуудал яригдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай бас яригдаж байгаа. Тус байгууллагын захирал нь хөдөө байгаа учир нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх талаар ярилцах боломжгүй болсон байгаа. Ингээд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн Дээж бүрд ХХК-тай хамтран нэхэмжлэл гаргах нөхцөл байдал үүссэн байгаа. Энэ шүүх хуралдааныг хойшлуулаад Дээж бүрд ХХК-ийн захирал нь хөдөө байгаа тул дараа нь нэхэмжлэлийн шаардлагын тухай ярилцаж байж тодруулан гаргах шаардлагатай байгаа. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давааравдан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : Дээж бүрд ХХК-тай хамтран гаргах шаардлага үүсэж байгаа юм. Тус байгууллагын захиралтай холбогдсон байгаа. Мэдээж орж ирээд цар тахалтай холбогдон Дээж бүрд ХХК-ийн захирал нь 14 хоногийн тусгаарлалтад орох байх. Оруулахгүй мөн бичиг цаас ч нэвтрүүлэхгүй байгаа учир үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага тодруулах хугацаа авах шаардлага гарж ирж байгаа.

Мөн Дээж бүрд ХХК-ийн итгэмжлэл над дээр гарах зүйл яригдаж байгаа. Гэхдээ энэ нь утсаар тохиролцсон зүйл байгаа тул өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн хүрээнд тодруулсан боловч Дээж бүрд ХХК-ийн тодруулах шаардлагатай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага тодруулна гэж байсан. Хэрэг үүсгэсэн байхад хамтран нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар тайлбар мэдүүлгээ хэлэх ёстой байх. Цар тахалтай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж чадсангүй гэж байна. Дээж бүрд ХХК-ийн газар эзэмших гэрээ болон бусад холбогдох материалыг өгсөн байсан. Тэглээ ч цахимаар бүх зүйл авагдаж байгаа тохиолдолд Дээж бүрд ХХК-иас тодруулах боломжтой байсан. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Тэлмэн групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаартай газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжийн хавсралтын Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөгдөж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагын жагсаалтын 27-т заасан Нарантуул трейд ХХК-д үйлчилгээний орон сууц, худалдаа үйлчилгээний 220005 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тус шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэл гаргагчийн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэхийг тодруулахаар тухайн маргаан бүхий газар буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж 51А байр буюу нэхэмжлэгчийг тухайн орон сууц байрлах газрын эрх бүхий өмчлөгч эсэхийг тодруулж, холбогдох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг даалгасан боловч нэхэмжлэгч нараас ирүүлсэн баримтууд болох Дээж бүрд ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, Тэлмэн групп ХХК, Дээж бүрд ХХК-ийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нарантуул трейд ХХК-ийн эзэмшиж буй газар нь бусдын эзэмшил газартай давхацсан, газар эзэмших эрх ашгийг хөндсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна

Учир нь нэхэмжлэгчийн эзэмшил бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж 51А байр

Ийнхүү нэхэмжлэгч нарын өөрсдийн хүсэлтийн дагуу хийгдсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай маргах эрх байхгүй бөгөөд газар эзэмших эрхээ нэгэнт шилжүүлсэн тул уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй болсон байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.5-д ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж заасны дагуу Тэлмэн групп ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаартай газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжийн хавсралтын Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөгдөж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагын жагсаалтын 27-т заасан Нарантуул трейд ХХК-д үйлчилгээний орон сууц, худалдаа үйлчилгээний 220005 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар Тэлмэн групп ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаартай газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжийн хавсралтын Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөгдөж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагын жагсаалтын 27-т заасан Нарантуул трейд ХХК-д үйлчилгээний орон сууц, худалдаа үйлчилгээний 220005 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч Тэлмэн групп ХХК-д буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч захирамж бичгээр гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ