Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 92

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Р.Оюунсүрэн,

            Улсын яллагч: Н.Ундрах,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах, Э.Наранцацрал

Шүүгдэгч: Т.*******, Т.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ийн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тайжууд овогт Болдын ******* нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201616000145 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Монгол улсын иргэн, 

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Т.*******, Т.******* нар нь бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын нутагт хохирогч Б.*******ын бие эрх чөлөөнд халдаж, биед нь тархины доргилт, хөмсөг, уруулын язарсан шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Б.******* нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор дахин байцаалт өгөхдөө Т.******* нь Т.*******тэй бүлэглэн зодоогүй гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.*******ийн мэдүүлсэн: “... Би 2016 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө *******тай сумын төвд уулзсан. Тэгээд бид хоёр нэг шил архи хувааж уусан. ******* архи уугаад сууж байхад г ******* аваад явж байсан, тэр хоёр дэлгүүрээс тортой пиво аваад явж байсан гэхээр нь би хаашаагаа явж байгаа юм бол гэж асуухад тэр урагшаа ынх гэдэг айл руу явсан байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоёулаа хамтдаа яваад тэр хоёртой уулзаад ирье гэхэд тэр зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр сумаас урагшаа гийнд очсон. Тэгэхэд хоёр байхаар нь ынх хаана байдаг юм бэ заагаад өг гэж хэлэхэд тэр хоёр зөвшөөрсөн. Тэгээд бид нар бөөнөөрөө хоёр мотоцикльтой явж байхад өөдөөс нэг гэрэл гараад ирсэн, амдаад тэр гэрлийг ******* бид хоёр угтаж хүрч очоод гэрлээрээ дохиход зогсохгүй чигээрээ яваад өгсөн. Тэгэхээр нь араас нь гүйцэж түрүүлж очиход ******* хоёр явж байхаар нь *******ын нүүр лүү нь хоёр удаа гараараа цохиод авахад тэр зөрүүлээд намайг цохисон. Бид хоёр зууралдаад газар унасан, тэгсэн ирээд намайг салгаж авсан. ******* *******ыг аваад явсан. Болсон явдал ийм л зүйл болсон. ...Би *******ын нүүр лүү гурван удаа цохиод толгой руу нь нэг удаа дэвссэн өөр зодоогүй. ...******* намайг нэг удаа толгой руу цохисон, түүнээс болж надад гэмтэл учраагүй. ...*******тай эр хүн шиг уулзая гэж бодсон чинь тэр зогсоогүй чигээрээ зугтаасан. Тэгэхээр нь араас нь гүйцэж очиж зогсоож байгаад зодсон. ... манай эхнэр байсан, бид хоёр салсан, салах болсон шалтгаан нь *******аас болоод салсан. ...*******ыг надаас өөр хүн зодоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ: “2016 оны 06 дугаар сарын 14-нд Т.*******тай нэг шил архи ууж байтал Т.******* надад Б.******* Гандимаатай хамт дэлгүүрээс архи пиво  аваад явсныг мэдээд хэлсэн. Тэгээд хаашаа хэнийд очихоор явсныг Цагаан голын айлаас асуусан. Араас нь явж байтал замд өөдөөс гэрэл гараад ирсэн. Тэгээд бид гэрлээр дохьсон боловч зогсоогүй зугтаасан араас нь хөөж байгаад гүйцээд урьд нь гарч зогсоход ******* Гандимаа нар мөн байсан. Тэгээд  *******ыг 2 цохьсон. Өөр зүйл байхгүй” гэв

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.*******ын мэдүүлсэн: “...2016 оны 06 дугаар сарын 12-ны орой би гэртээ байж байхад ******* надтай ирж уулзсан. Тэр нэг шил архи бариад ирсэн. Тэгээд бид хоёр нөгөө архийг хувааж уусан. Тэр өдрийн орой нь *******ийн эхнэр *******тай хамт дэлгүүрээс пиво ундаа аваад гарч байхыг нь харсан болохоор тэр талаар Жавхлантагсөд хэлсэн чинь Жавхпантөгс хамт яваад араас нь очоод уулзая гэсэн. Тэгээд бид хоёр хамтдаа сумаас урагш Ганц толгой руу явж байгаад замдаа гийн гэрт очиход гэрт нь эхнэр хүүхэд, нар байсан. Бид хоёр ынх хаана байдаг юм бэ гэж асуухад тэр хоёр зааж өгөхөөр болсон. Тэгээд бид нар хамтдаа явцгаасан. Бид нар баруун талын замаар урагшаагаа явж байхад зүүн талын замаар сум руу нэг мотоциклийн гэрэл гараад явж байсан. Тэгэхээр нь ******* бид хоёр тэр гэрлийг амдаад хүрээд очиход ******* хоёр явж байхаар нь гэрлээрээ дохиход тэр хоёр чигээрээ зугтаагаад явахаар нь бид хоёр араас нь тэр хоёрыг гүйцэж очиж зогсоосон. ******* намайг мотоциклоосоо бууж амжаагүй байхад мотоциклоос бууж *******тай зодолдсон. Би араас нь тэр хоёр дээр очоод *******ийг *******аас салгачихаад *******ыг авч яваад чи өөрөө эхнэр хүүхэдтэй байж харанхуй шөнө хүүхэд дагуулж явлаа гэж хэлээд түүний нуруу руу нь 2 удаа гараараа цохисон. Тэгсэн тэр танай дүү чинь намайг өөрөө гуйж явсан ш дээ гэж хэлэхээр нь би дээр очоод чи өөрөө дагуулж явсан юм байна ш дээ гээд загнаад зогсож байхад ******* ******* хоёр дахиад хэрэлдээд зууралдаад авсан. Би эргэж нөгөө хоёр дээр очоод *******ын нуруунаас нь салгах гэж татахад түүний тэрлэг нь урагдсан. д би *******ийн мотоциклийг асаагаад аваад ир. *******ийг аваад яв гэж хэлэхэд тэр мотоцикль асаагаад ирэхээр нь би *******ийг түүний араар нь сундлуулаад би *******ын мотоциклийг унаад *******ыг сундлаад сумын төв рүү явсан. Тэгсэн *******ын хамраас нь цус гарсан байсан болохоор түүнийг цусаа цэвэрлэ гэж хэлээд сумын төвд ирээд эмнэлгийн гадаа ирэхэд тэр эмнэлэг рүү орохгүй байж байгаад Хүрлээ ахынд орж унтлаа гэж хэлээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ: “Т.******* манайд ирж нэг шил архи уусан Б.******* тай хамт дэлгүүрээс архи, пиво аваад явлаа гэж Т.*******т хэлсэн. Тэгээд Т.*******тэй хамт араас нь явхаар болж хэнийх рүү явсныг хүмүүсээс асуухад ын гэдэг айл руу явсныг мэдсэн. Тэр айлыг хаана байдаг талаар Цагаан голын ых гэдэг айлаас асууж зам заалгаад явж байтал өөдөөс нөгөө талын замаар гэрэл гараад ирсэн. Тэр гэрлийн өөдөөс гэрлээрээ дохиод байхад зогсоогүй зугтаагаад байсан. Араас нь хөөж байгаад гүйцэж түрүүлэхэд Б.*******, хоёр мөн байсан. Намайг мотоцклиосоо бууж амжаагүй байхад Т.******* Б.*******ыг зодож байсныг салгаад Т.*******ийг г авч бай гээд цааш явуулсан. Би *******ыг өөрөө эхнэр хүүхэдтэй байж шөнө орой дүүг дагуулж явлаа гээд нуруу руу нь цохьсон. Нүүр рүү цохьсон зүйл бол байхгүй. Тэгсэн Б.******* өөрөө намайг гуйсан гэж хэлсэн. Би тэгээд дүүгээ дуудаад загинаж байгаад иртэл , нар ирсэн байсан Т.******* Б.*******тай зодолдож байгаад доошоо хараад хэвтээд байхаар явъя гээд араас нь татахад дээл нь урагдсан.  Тэгээд бүгд сумын төв рүү явсан Би *******ыг цус нөжөө гойжуулсан болохоор эмнэлэгт үзүүлэхээр дагуулж очсон. Гэтэл Б.******* хөдөө би гэртээ ганцаараа байгаа явахгүй бол болохгүй гээд намайг эмнэлгийн гадаа орхиод явсан. Би гэр лүүгээ алхаж очоод унтсан гэв. Маргааш нь өглөө цагдаа дуудаж байна гэсэн. Өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.*******ын мэдүүлсэн: “...2016 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө би ******* суман дээр явж байгаад тай таарахад тэр завтай бол намайг манай найзынд хүргээд өг гэж хэлэхээр нь би удахгүй бол тэгье гэхэд тэр удахгүй гэж хэлэхээр нь би түүнийг найзынд нь хүргэж өгөхөөр болсон. Ингээд бид сумын төвөөс урагш 10 км байдаг ынд очиж байж байгаад шөнө 00 цаг болж байхад буцаад сумын төв рүү явсан. Ингээд явах замд мотоциклийн хоёр гэрэл гарсан. Бид хоёр гэрэл гарч байна гээд хоорондоо яриад явж байхад араас нэг гэрэл нь дохиж байгаад түрүүлж ирээд намайг мотоциклоос бууж амжаагүй байхад ******* бууж ирээд миний толгой руу цохиод авсан. Би мотоцикльтойгоо газар унасан. Намайг босох хооронд ******* миний толгой руу дахиад 2-3 удаа цохиод авсан, тэгээд салцгаасан. ...намайг *******, ******* хоёр зодсон. ******* намайг эхнэр хүүхэдтэй байж дүүг авч явлаа гээд миний ууц руу нэг удаа, нүүр лүү нэг удаа цохисон, өөр цохиогүй. ...*******ыг салгаж аваад цааш явсан, ******* бид хоёр хэрэлдээд зогсож байхад , хоёр ирсэн. бид хоёр архи уугаагүй байсан. ******* ******* хоёроос архи үнэртэж байсан. ...2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 5 хоногийн өмнө байсан байх, ******* над руу утсаар залгаад намайг ажлаас гаргах гээд байна, энэ хэргээс хурдан салвал ажилтайгаа үлдэх гээд байна гэж хэлэхээр нь би дараа нь ирж мэдүүлэг өгөхдөө ******* намайг зодож цохиогүй гэж мэдүүлэг өгсөн. ...Би 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр цагдаад мэдүүлэг өгсөн дараа нь тай утсаар яриад би мэдүүлэг өгсөн тэгэхдээ ******* намайг цохиогүй гэж мэдүүлсэн байгаа гэж хэлсэн. ...******* намайг зодсоноос болж миний биед гэмтэл учирсан. ******* намайг цохисноос болж гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “2016 оны 06 дугаар сарын 14-нд хадмындаа очихоор нэгж авах гээд дэлгүүрт ороод гараад ирэхэд эмээтэйгээ гадаа таарсан. Тэгээд намайг сумаас урагшаа 10 км орчимд байгаа найзындаа очоод ирье гэж гуйсан удахгүй бол яваад ирье гэж хэлсэн. тай дэлгүүрээс хөзөр аваад ирье гээд дэлгүүрт орсон. дэлгүүрээс хөзөр, нэг ундаа, пиво авсан байсан. Тэгээд тай хамт найзынд нь очихоор явсан. Найзынд нь очоод буцаад явж байтал замд хоёр гэрэл гараад дохиод байсан. Хэнийг мэдэхгүй байсан болохоор зогсохгүй явахыг шаардсан. Гэтэл гүйцэж түрүүлж ирээд намайг мотоциклиосоо бууж амжаагүй байтал Т.******* нүүр лүү цохисон би мотоцикльтойгоо хамт унасан. Тэгээд нүүрээ хамгаалаад доошоо хараад хэвтэж байтал Т.******* араас татаж дээл урсан. Т.******* миний мотоциклийг унаад би араар нь суугаад сумын төв рүү явсан. Т.******* эмнэлэгт үзүүл гээд сумын эмнэлгийн гадаа буулгасан” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.*******ын мэдүүлсэн: “...******* мотоциклийнхоо араас бууж ирээд толгой руу цохиж би мотоцикльтойгоо унасан. Намайг мотоциклоос унасан хойно *******, ******* хоёр ээлжлээд толгой руу цохиод байсан. Би газар нүүрээ дараад хэвтээд байсан. Тэгээд *******т би наад хүнийг чинь гуйгаад хамт явсан юм аа гээд салгасан. ******* намайг үсдэж чирээд тэр газраас баруун тийшээ аваачиж нүүрлүү 2-3 удаа өшиглөж, толгой дээр дэвссэн. ...Намайг *******, ******* нар зодож гэмтээсэн. ******* миний дээлнээс татаж урсан, толгой руу 4-5 удаа цохисон. ******* миний нүүрлүү 2-3 удаа өшиглөсөн, хэвтэж байхад толгой дээр дэвссэн, гараараа нүүрлүү цохиод байсан. ******* миний зүүн нүд рүү цохиж хөмсөг язалсан, баруун талын үүдэн нэг шүд хөдөлсөн байсан, хэн цохисныг нь мэдэхгүй. ******* толгой руу цохиж, дэвсэж тархи хөдөлгөсөн, баруун мөрний зөөлөн эд гэмтээсэн, зүүн хөлний төвөнх овойж хавдаад газрын өөд явахаар өвдөөд байгаа. ...******* миний дээлний мөнгө, эмчилгээний мөнгө нийлээд 600.000 төгрөг өгсөн. ******* надад эмчилгээний мөнгө өгөөгүй. Намайг Бум-Аюуш эмч 9 сар, 12 сард эмнэлэгт хэвт, дахиж тархины зураг авахуулж тарихинд хурсан ус алга болсон үгүйг нь харуул гэсэн. Улаанбаатар хот руу явж тархинд хурсан усыг үзүүлэх шаардлагатай байгаа. Би эмчилгээний мөнгө 5.000.000 төгрөг *******өөс нэхэмжилж байна. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Хэрэг гарах үед ******* миний толгой цээж рүү цохиод байсан, ******* болохоор миний дээлнээс татаж байгаад дээл урсан. Бусдаар тэр намайг цохиогүй. ...би өмнөх мэдүүлэгтээ *******, ******* хоёр намайг ээлжлээд толгой руу цохиод байсан гэж мэдүүлсний учир нь би тухайн үед толгойгоо дарсан байсан. Тэгээд намайг зодоод байхаар нь би тэр хоёрыг зодоод байгаа юм байна гэж бодсон. Тэгсэн ******* нь намайг зодоогүй юм билээ. Надад тухайн үед тэгж санагдсан болохоор би тэгж хэлсэн юм. Дараа нь ******* намайг зодсоныг мэдсэн. ******* намайг бос гээд дээлнээс татахад миний тэрлэг урагдсан байсан, өөрөөр ******* намайг зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.гийн мэдүүлсэн: ” ... 2016 оны 06 сарын 12-13-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч, манайхан унтаж байхад *******, ******* хоёр мотоцикльтой сундалчихсан манайд ирсэн. ******* , ******* хоёр ынх руу явчихсан байна. ынх хаана юм бэ зам заагаад өг гэсэн. Тэгээд манайд хонож байсан бид хоёр миний мотоциклоор сундлаад тэр хоёрт зам зааж өгөхөөр манайхаас урагшаа гараад явсан. Тэгээд бид нар ынхаас 1км гаруйн наана баруун талын замаар явж байхад зүүн талын замаар нэг мотоцикль явж байсан. Тэгээд *******, ******* хоёр тэр мотоциклийг амдаад явахаар нь бид хоёр баруун талын зам дээр зогсоод үлдсэн. Тэр хоёрыг дөхөж очиход цаанаас ирж байсан мотоцикльтой хүн зугатаад туулгалдаж байгаад зогссон. 10 орчим минутын дараа ******* хашгираад байна гэсэн. Тэгээд тэд нарын байгаа газраас мотоциклийн гэрлээр нэг удаа дохихоор нь хараад байж байхад дахиад нэг удаа дохиход нь бид хоёр тэд нар дээр очсон. Бид хоёрыг очиход ******* мотоцилоосоо зайтай хамарнаас нь цус гарчихсан, дээл хувцас нь урагдаж газар хэвтчихсэн, ******* хажууд нь сууж байсан. ******* тай уулзаад нэлээд зайтай зогсож байсан. мотоциклоос буугаад ******* дээр очоод уулзсан. Би мотоцклийнхоо хажууд байж байгаад , ******* хоёр дээр очсон. *******, бид гурвыг юм яриад сууж байхад ******* хоёр хүрээд ирсэн. ******* намайг сууж байхад нүүр лүү хоёр удаа мөргөхөөр нь би яаж байгаа юм бэ гэхэд ******* та хоёрыг би мэднэ шүү гэсэн. Би *******өд эрүүл дээр чинь юм яринаа гээд утсаа гаргаад төлөөлөгч рүү залгах гэтэл ******* миний утсыг булааж аваад чи цагдаа дуудаж яах гээд байгаа юм бэ гэхээр нь больсон. Тэгээд ******* *******ыг мотоцикль дээр нь сундлаад, *******ийг сундлаад, бид хоёр сундлаад cyм руу хөдөлсөн. бид хоёр манайд очсон. ...би архи уугаагүй эрүүл байсан. *******, ******* хоёр нэг шил 0,75 литрийн архи хувааж уусан гэж байсан. ******* халамцуу байсан. ******* хоёрыг архи уусан үгүйг мэдэхгүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.гийн мэдүүлсэн: ” ...2016 оны 06 сарын 12-ны өдөр 21 цагийн үед эмээтэйгээ хамт Тулга дэлгүүр орчихоод гараад явж байгаад гэрийнхээ хажууд ******* ахтай таарсан. Тэгээд би ******* ахад манай найз Давхарбаяр сумаас урагш ахынд байгаа юм аа та намайг тэднийх рүү хүргээд өгөөч гэж гуйсан. ******* ах тэгье гээд би хоёр дэлгүүр орж 2.5 литрийн нэг пиво, ундаа чихэр аваад ахынд аваачиж өгсөн. Бид хоёрыг очиход ахынд гэрийнхэн нь, Энхбаяр ах эхнэртэйгээ байсан. Бид нар тэднийд хөзөр тоглож байгаад шөнийн 01 цаг дөхүүлээд ******* ах бид хоёр сум руу хөдөлсөн. Бид хоёрыг Цагаан голоос урдхан явж байхад араас нэг мотоцикль давхиж гүйцэж ирэхээр нь ******* ах зогссон. ******* ахыг мотоциклоо данхраадаж амжаагүй байхад ******* мотоциклийнхоо араас бууж ирээд мотоцикльтой нь татаж унагаад дээрээс нь зодоод байсан. Ууганаа ах *******ийг салгах гэж оролдоод салахгүй болохоор нь намайг мотоциклийнхоо гэрлээр урагшаа ******* уулын шил рүү дохиодох , Очко хоёр байгаа тэр хоёрыг дуудъя гэсэн. Тэгээд би мотоциклийн гэрлээр дохиход , Очко хоёр мотоциклтой сундалчихсан ирсэн. Тэгээд тэр хоёр ирээд би *******ийг сундлаад Ууганаа ах ******* ахыг сундлаад сум руу явсан. ...Ууганаа ах ******* хоёр *******ыг элбэж зодоогүй. Ууганаа ах ******* ахыг чи эхнэр хүүхэдтэй байж манай дүүтэй хамт явлаа гээд нуруу руу нь 2-3 удаа цохиод дээлнээс нь татаж дээлийг нь урсан. ...******* ******* ахын толгой руу цохиод, унагаж байгаад толгой дээр нь дэвсээд нуруу руу нь цохиод байсан. Ууганаа ах 2-3 удаа ар нуруу руу нь цохиж дээлийг нь урсан. ..., хоёрыг ирснээс хойш ******* ******* ахыг зодсон. Бас д уурлаад нүүр лүү нь мөргөсөн. ...******* тэр хүмүүсийг надтай хардаад зодсон байх, Ууганаа ах бас намайг өмөөрөөд ******* ахыг зодсон байх. ...Ууганаа ах ******* хоёр архи уучихсан согтуу байсан. ******* айлд авч очсон пивоноос уусан байсан. , бид гурав архи угаагүй эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, ...2016 оны 06 дугаар сарын 12-ны шөнө ******* ахыг ******* зодсон. *******, ******* хоёр нийлж *******ыг зодсон зүйл болоогүй. ...******* *******ыг чи миний дүүтэй яваад байгаа юм уу яагаад байгаа юм бэ гэж хэлэх шиг болсон. Би түүнийг *******ын нуруу руу нь цохичих вуу гэж бодсон. Би тэр хэдээс нэлээд зайтай байсан, тухайн үед гадаа харанхуй байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.гийн мэдүүлсэн: ” ... 2016 оны 07 дугаар сард байсан санагдаж байна. Өдрийг нь санахгүй байна. Би тэр өдөр гийнд унтаж байхад 22 цагийн үед *******, ******* хоёр ирээд гэдэг айлынх хаана байдаг юм бэ заагаад өгчих гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь бид хоёр тэр хоёрын сурсан айлыг зааж өгөхөөр болж, бид нар гэрээс гараад явсан. Тэгээд явж байтал нэг мотоциклийн гэрэл бид нарын явж байсан айлын зүгээс гарсан чинь нөгөө хоёр амдаад явсан. бид хоёр үлдсэн. *******, ******* хоёр нөгөө мотоцикльтой хүмүүсийг гүйцэж байгаа гэрэл нь харагдсан. Бид хоёр зогсоод нэлээд хүлээсэн чинь мотоциклийн гэрлээр дохисон. Бид хоёр тэд нарын байж байгаа газар хүрээд очиход , ******* хоёр юм яриад зогсож байсан. *******, ******* хоёр зууралдаад зогсож байсан. Би мотоциклоос бууж очоод *******ийн араас нь татаж *******аас салгасан чинь ******* ******* дээр очиж зодолдох гээд байсан. Би түүнийг хориод байж байсан. Тэгээд байж байтал *******, ******* дээр очоод хоёр гурав цохиж байгаа харагдсан. Тэгээд бүгдээрээ салаад *******ийг сундлаад *******ыг ******* сундлаад сум руу явцгаасан бид хоёр тэр хэдийн араас нь явж байгаад салаад гэр лүүгээ явсан. ...*******, ******* хоёр архи уугаад нэлээн халамцуу байсан. , ******* хоёрыг архи уусан байсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

-  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/

-  Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17 дугаар хуудас/

-  Эд мөрийн баримтаар хэрэгт  хавсаргах тогтоол /хх-ийн 18 дугаар хуудас/

Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 338 дугаар

  1. Б.*******ын биед тархины доргилт, хөмсөг уруулын язарсан шарх, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөөлөхгүй.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 30 дугаар хуудас/
  • Т.*******ийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймаг, ******* сум, ******* багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66-69 дүгээр хуудас/
  • Т.*******ийн ажил байдал, зан байдлын тодорхойлолт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/
  • Б.*******ын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймаг, ******* сум, ******* багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72-73 дугаар хуудас/
  • Т.*******ын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймаг, ******* сум, ******* багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 76-77 дугаар хуудас/
  • Т.*******ын ажил байдал, зан байдлын тодорхойлолт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/
  • Төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 80 дугаар хуудас/
  • Эвлэрлийн гэрээ /хх-ийн 118 дугаар хуудас/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120-121, 130 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Т.*******, Т.******* нар нь бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын нутагт хохирогч Б.*******ын бие эрх чөлөөнд халдаж, биед нь тархины доргилт, хөмсөг, уруулын язарсан шарх, зүүн дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Б.*******ын мэдүүлсэн “...******* мотоциклийнхоо араас бууж ирээд толгой руу цохиж би мотоцикльтойгоо унасан. Намайг мотоциклоос унасан хойно *******, ******* хоёр ээлжлээд толгой руу цохиод байсан. Би газар нүүрээ дараад хэвтээд байсан. ******* намайг үсдэж чирээд тэр газраас баруун тийшээ аваачиж нүүр лүү 2-3 удаа өшиглөж, толгой дээр дэвссэн. ...Намайг *******, ******* нар зодож гэмтээсэн. ******* миний дээлнээс татаж урсан, толгой руу 4-5 удаа цохисон. ******* миний нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн, хэвтэж байхад толгой дээр дэвссэн, гараараа нүүрлүү цохиод байсан. ******* миний зүүн нүд рүү цохиж хөмсөг язалсан, баруун талын үүдэн нэг шүд хөдөлсөн байсан, хэн цохисныг нь мэдэхгүй. ******* толгой руу цохиж, дэвсэж тархи хөдөлгөсөн, баруун мөрний зөөлөн эд гэмтээсэн, зүүн хөлний төвөнх овойж хавдаад газрын өөд явахаар өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

гэрч О.гийн мэдүүлсэн: ”Бид хоёрыг очиход ******* мотоцилоосоо зайтай хамарнаас нь цус гарчихсан, дээл хувцас нь урагдаж газар хэвтчихсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

гэрч У.гийн мэдүүлсэн: ” ... шөнийн 01 цаг дөхүүлээд ******* ах бид хоёр сум руу хөдөлсөн. Бид хоёрыг Цагаан голоос урдхан явж байхад араас нэг мотоцикль давхиж гүйцэж ирэхээр нь ******* ах зогссон. ******* ахыг мотоциклио данхраадаж амжаагүй байхад ******* мотоциклийнхоо араас бууж ирээд мотоцикльтой нь татаж унагаад дээрээс нь зодоод байсан. ...Ууганаа ах ******* ахыг чи эхнэр хүүхэдтэй байж манай дүүтэй хамт явлаа гээд нуруу руу нь 2-3 удаа цохиод дээлнээс нь татаж дээлийг нь урсан. ...******* ******* ахын толгой руу цохиод, унагаж байгаад толгой дээр нь дэвсээд нуруу руу нь цохиод байсан. Ууганаа ах 2-3 удаа ар нуруу руу нь цохиж дээлийг нь урсан. ...******* тэр хүмүүсийг надтай хардаад зодсон байх, Ууганаа ах бас намайг өмөөрөөд ******* ахыг зодсон байх. ...Ууганаа ах ******* хоёр архи уучихсан согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/-үүд болон шинжээчийн 338 дугаар дүгнэлт- “Б.*******ын биед тархины доргилт, хөмсөг уруулын язарсан шарх, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт / хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Т.*******, Т.******* нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор дахин байцаалт өгөхдөө Т.******* нь Т.*******тэй бүлэглэн зодоогүй гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь

шүүгдэгч Б.*******ын мэдүүлсэн: “...2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 5 хоногийн өмнө байсан байх, ******* над руу утсаар залгаад намайг ажлаас гаргах гээд байна, энэ хэргээс хурдан салвал ажилтайгаа үлдэх гээд байна гэж хэлэхээр нь би дараа нь ирж мэдүүлэг өгөхдөө ******* намайг зодож цохиогүй гэж мэдүүлэг өгсөн. ...Би 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр цагдаад мэдүүлэг өгсөн дараа нь тай утсаар яриад би мэдүүлэг өгсөн тэгэхдээ ******* намайг цохиогүй гэж мэдүүлсэн байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,

гэрч П.гийн мэдүүлсэн: ” *******, ******* дээр очоод хоёр гурав цохиж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

сэжигтэн У.гийн мэдүүлсэн: ”2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр намайг суман дээр байж байхад өдөр 14 цагийн үед ******* над руу утсаар залгаад би байцаалт өгчихөөд явж байна, байцаалт өгөхдөө ******* намайг цохиж зодоогүй гэж хэлсэн байгаа, чамаас мэдүүлэг авбал ******* намайг цохиогүй гэж хэлээрэй гэж хэлсэн, тэгэхээр нь би 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ирж мэдүүлэг өгөхдөө *******ын хэл гэснээр мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.*******ыг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл тус тус оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.*******ын өмгөөлөгч Н.Нармандах өмгөөллийн үгэндээ ...”хохирогчийг цохьсон явдлууд нь цаг хугацааны болон орон зайн хувьд өөр өөр газар байгаа тул бүлэглэж зодсон гэж үзэхгүй байна. Т.*******ын үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг бүлэглэн гүйцэтгэгч гэнэ. Иймд шүүгдэгч Т.*******тэй шүүгдэгч Т.******* нь хохирогч Б.*******ыг зодох талаар урьдчилан тохиролцоогүй хэдий ч Т.*******ийн хохирогчийг зодоход оролцож гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Э.Наранцацрал өмгөөллийн үгэндээ...” хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Т.******* нь ажлаас халах гээд байна гэж гуйсан дээр худал мэдүүлэг өгсөн байдаг тул хэргийг цагаатгаж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй. Учир нь: Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээд бөгөөд түүнийг хохирогчоор 2016 оны 7 сарын 05-ны өдөр тогтоосон мөрдөн байцаагчийн тогтоолтой танилцуулж хууль сануулсан баримтанд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хохирогч Б.******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээсэн субъект боловч 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хохирогчоор дахин байцаасан байцаалтад худал мэдүүлэг өгсөн болох нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Худал мэдүүлэг өгөх нь болсон зүйлийн талаар бодит байдлыг гуйвуулан зориудаар худал мэдүүлж мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх санаа зорилгыг агуулсан байдаг.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Т.*******, Т.*******, Б.******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дах хэсэгт зааснаар шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т.*******, Т.*******, Б.******* нарыг нийгмээс тусгаарлаж, ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.*******, Т.******* анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогч шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд,  согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь  хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.******* анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зах хэсэгтээ оёдлынхоо дагуу урагдсан саарал өнгийн дээл нэг ширхэг, хөх эрээн цамц нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.*******, Т.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хохирогч Б.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.